| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0169/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/184 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/184
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н,
Иргэний нэхэмжлэгч, гэрч С.С,
Гэрч Ч.М,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Н-ийн Б-д холбогдох 2428000810138 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хашаанд байрлах байранд 2024 оны 02 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед иргэн И.Н-тай маргалдан зодож биед тархины доргилт, хамар, зүүн ухархайн дотор, доод хана, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би А гэх хүний объектыг бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгоор тохиролцоод 2023 оны 10 дугаар сард анх түлхүүрийг нь гардаж авсан. Тухайн газартаа цахим тоглоомын газар ажиллуулах зорилгоор гэр бүлийнхээ хүрээнд их хэмжээний зээл авч Солонгос улс руу компьютер ширээ сандал захиалахаар тухайн объектын дотор орчныг засварлах зардлуудыг төлөвлөсөн байсан. Улмаар Уламбаяр гэх найзынхаа барилга дээр ажиллаж байгаа 2 хүнийг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 6,000,000 төгрөгөөр засварыг хийлгэе гэж аман тохиролцоо хийсэн. Тухайн хүмүүс 11 дүгээр сарын сүүлээр объектод ирж байрлаад, ажлаа эхлэхийн тулд урьдчилгаа мөнгө авъя гэдэг санал тавьсан. Урьдчилгаа мөнгийг шийдвэрлээд, барилгын материал авчирч өгөхөөр би Улаанбаатар хот руу яваад ирсэн. Материал бэлэн болоод 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх ажиллах ёстой байсан боловч урьдчилгаа авсан С, М нар хаалга түгжээд тасралтгүй 14 хоног архи уусан байсан. Би эдгээр хүмүүст объектын ганц түлхүүрийг өгсөн байсан. Миний авсан зээлийн хүү яваад байдаг, захиалсан материал ирчхээд байдаг. Би явчихсан юм болов уу гэж бодоод хайгаад байдаг. Гэтэл дотроос нь түгжээд архи уусан байсан. Энэ байдал даамжраад 2 сарын хугацаатай үргэлжилсэн. Ямар ч ажил явагдахгүй байдаг. Гэтэл энэ хоёр хүн яаралтай буцлаа, манай дүү нас барсан учраас нэмж мөнгө өг гэдэг шаардлага өгсөн. Мөнгө өгөхгүй бол бид нар буцна гэж хэлсэн. Би та хэд чинь урьдчилгаа мөнгөө авчихсан, би материалаа авчраад өгчихсөн байна шүү дээ гэхэд миний төрсөн дүү өнгөрчхөөд байхад очиж чадахгүй бол ядаж мөнгө шилжүүлье гэж хэлсэн учраас би мөнгө өгсөн. Ажлын хөлсний 90 хувийг шийдвэрлээд байхад ямар ч ажил явахгүй байсан. Сүүлдээ эдгээр хүмүүс өлсөж цангаж үхлээ, ажил төрөл хийх ямар ч нөхцөл байдалгүй боллоо гэсэн мах зөөж хоол унд авч өгөөд байхад ажил явахгүй байсан. Би өглөө бүр очиж архи уухгүй ажил хийгээд өгөөч гэж гуйдаг болсон. Сүүлдээ цөхрөлийн асуудал болсон. Маш их хэмжээний өр зээлийн төлбөр, олон ширээ сандал, компьютер ирээд байдаг. Мөн объектын эзэмшигч өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш объектын түлхүүр авлаа, ажил чинь явж байгаа, урагшилж байгаа юм алга 04-05 сар болоход надад нэг ч төгрөгийн түрээс өгсөнгүй, архичдын үүр уурхай боллоо. Тиймээс объектоо хүлээлгэж өг гэдэг шахалтууд ирсэн. Маш их шахалт байсан учраас би засвар хийж байгаа хүмүүсийг өглөө, өдөр, орой очиж шалгадаг болсон. Тэр объект 100 орчим метр квадраттай, тог цахилгаан, ус, дулааны зардлууд маш өндөр гараад хохироод суугаад байдаг. Гэвч объектыг дотроос түгжээд архидаад гардаггүй. Сүүлдээ авчирсан барилгын материалууд цөөрөөд байсан. Миний хувьд хэрэг болсон өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ энэ хүмүүст зөв шаардлага тавих, өдий насны хүнийг зодохгүй. Би Н гэдэг хүний нэрийг мөрдөн байцаагч Баяржаргал дуудсан цаг мөчөөс эхлэн мэдсэн. Энэ хүмүүст шаардлага тавьсан. Гэтэл энэ хүмүүс том шилтэй архи тавиад ууж байсан. Та нар арай хэтэрлээ шүү дээ гэдэг шаардлага тавьсан. Гэтэл хүний санаанд оромгүй мэдүүлгүүд өгч байна. Миний ёс зүйн хэм хэмжээнд хэзээ ч хэрэглэгдэж байгаагүй үгнүүдийг хэлсэн гэж мэдүүлсэн байсан. Тухайн үед намайг ороход С, М нар байсан. Намайг жолоочтойгоо орж ирсэн гэж хэлсэн. Үгүй, би ганцаараа орсон. Би ганцаараа энэ 3 хүнийг зодсон гэх зүйл яриад байдаг. Ямар ч хүн итгэх аргагүй нөхцөл байдлыг мэдүүлдэг. М над руу дайрсан, довтолсон, зодсон цохисон. Тухайн үед би хүнд гэмтэл аваагүй ч хэрвээ манай жолооч орж ирж намайг аваагүй бол цаашид юу ч болох байсныг мэдэхгүй. Тэгээд Н гэдэг хүнийг танихгүй, энэ хүнтэй зөрчилдөх ямар ч шалтаг шалтгаан байхгүй байхад би энэ хүнийг зодох ямар ч үндэслэл байхгүй. Н гэх хүн дандаа хохирогчийн шинжтэй мэдүүлэг өгөөд байгаа. Энэ хүн гарч ирээд машины номер цохиод, ална тална гэж хэлээд байсан. Гэтэл одоо энэ хүн даруухан мэт харагдаж байгаа боловч яг бодит нөхцөл байдал дээр хийсэн үйлдлүүд эсрэг, өгсөн мэдүүлэг нь худал байна. Эдгээр хүмүүсийн зодуулсан, унасан гэх зүйлийг шалгаж өгөөч гэж Цагдаагийн байгууллагад удаа дараа хүсэлт өгсөн боловч тогтоож өгөөгүй. С бид хоёрыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд саатуулсан, хэн хэн нь гомдол саналгүй. Маргаашаас ажил төрлөө үргэлжлүүлээд явахгүй бол зөрчил хурцадмал болж байна. Яах вэ миний нүд гэмтсэн, гэхдээ надад гомдол саналгүй, би ойрын хугацаанд 1 сарын хугацаатайгаар гадаад улс руу явах гэж байна. Энэ хугацаанд сайн байгаарай гэж хэлээд С бид хоёр салсан юм. Гэтэл манай ээж рүү Н гэх хүн ярьсан байсан. Цагаан сар болох гэж байна, тодорхой хэмжээний мөнгө төгрөгийн зардлууд өг, тэгэхгүй бол цагдаа дээр өргөдөл гомдол өгнө гэж хэлсэн байсан. Улмаар манай ээж над руу ярьсан. Би ээждээ “үгүй, сэтгэл санааны болон бие махбодоор хохирсон хүн нь би байхад яагаад хохирол барагдуулах ёстой байдаг юм бэ? ямар ч мөнгө төгрөгийн асуудлууд байхгүй шүү” гэж хэлсэн. Уг хэрэг 2 жил үргэлжилж байна. Тухайн үед тавгийн идээ өгөөд өргөдөл гомдлоо татчих гэж байсан. Миний хувьд 2 гэрч болон энэ хүн мөнгө нэхэх болгонд барагдуулаад байх боломжгүй. Тухайн үед дандаа мөнгө төгрөг нэхээд байдаг байсан. Миний хувьд Цагдаагийн байгууллагыг үүнд ажиллагаа хийх байх, Монгол Улс хуультай, цагдаа, прокурор, шүүхийн байгууллагатай учраас процессын хувьд аль нь үнэн зөв бэ гэдгийг тогтооно гэж найдсан учраас хэн нэгний хохирлыг барагдуулах ёстой гэж үзээгүй. Мөрдөн байцаалтын явцад Баяржаргал байцаагч би ямар нэгэн байдлаар цаашид хариуцагчаар оролцох боломжгүй, үүний нөхцөл байдлын үнэн зөвийг тогтоогоорой, чи байцаагч хүн шүү, надад учирсан хохирлууд байгаа. Гэхдээ би Испани улс руу 1 сарын хугацаатайгаар явах гэж байна, тийм учраас удаа дараа яваад байж чадахгүй байна гэх байдлаар мэдүүлэг өгөөд явсан. Тэгээд 04 дүгээр болоод ирэхдээ гомдол гаргаад үргэлжлээд явж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ бодит нөхцөл байдлыг үнэнээр нь тогтоогоод өгөөч, хийдэл үүсээд байна гэж хэлсэн. Жишээлбэл би байцаагчид манай ээж рүү залгасан, автомашин руу энэ хүн дайрсан, номер хугалсан, тодорхой мөнгөн дүнгийн хохирол биш ч гэсэн Н гэх хүн зан төлөвийг тодорхой илэрхийлэх боломжтой байна. Өөрийнх нь мэдүүлгээс өөр зан үйлдэл гаргасан. Тэгэхэд байцаагч үүнийг хавтаст хэрэгт нотлох баримтаар авахгүй, би тухайн үед зодуулаад, нүдний шилээ хагалуулсан, миний нүдийг зүссэн гээд нүдний шилээ авч очсон асуудал байгаа. 1 хүн 3 хүнийг зодоод байдаг тохиолдол бараг байхгүй. Гэвч цагдаагийн байгууллага би очоод 3 хүнийг зодоод байгаа гэдэг талаас нь байнга ажиллаад байгаа юм. Ер нь олон гэрчүүд байгаа, тухайн үед хэрэг болоод цагдаа дээр очиход манай эхнэр, ээж, эдгээр хүмүүс бүгд ирсэн байсан. Энэ хүмүүсийг татаж оролцуулаад мэдүүлгүүдийг нь ав, Н гэдэг хүн цагаан сарын үеэр тавгийн идээ нэхсэн асуудлуудыг ч гэсэн оролцуул, зүгээр хуурч мэхлэн мөнгө нэхэх сэдэлтэй хэрэг яваад байна гэдэг талаас хүсэлт гаргасан. Тэгээд 04 дүгээр сард гадаадаас ирээд өөрийгөө хариуцагчаар татагдаад явж байгааг мэдээд би хохирогч, би зодуулж хохирсон гэж хэлэхэд чи тэгвэл шүүх шинжилгээний газар очиж гэмтлээ тогтоолго, адилхан хохирогч болоод яв гэж хэлсэн. Шүүх шинжилгээний байгууллага дээр очиход 02 дугаар сард болсон хэрэгт юуг нь үздэг юм бэ гэж хэлсэн. Гэтэл хавтаст хэргийн материалд Б-д ямар ч гэмтэл илэрсэнгүй гэх дүгнэлт байгаа юм. Би үүнийг гайхаад байна. Шүүх шинжилгээний байгууллага 02 дугаар сард болсон хэргийг одоо юуг нь үзэх юм, гаднаа харагдах юм алга гэж хэлсэн. Би миний тохойны яс цуурсан, хугарсан үүнийг ядаж үзэхгүй юм уу гэхэд бид нар наадхыг чинь юуг нь үздэг юм гэж хэлээд буцаасан. Гэтэл Шүүх шинжилгээний байгууллага Б-гийн биед гэмтэл илрээгүй гэдэг дүгнэлт бичээд явуулсан байгаа юм. Би өөрийгөө хохирогч гэж үзэж байна. Ер нь цагдаагийн байгууллага хэт нэг талыг барьсан байдлаар энэ хэрэгт ажилласан. 2024 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль болсон. Сонгуулиар энэ хүний хүүхэд удаа дараа сошиал хаягаар миний сурталчилгааны доор намайг ял эдэлсэн юм шиг байдлаар миний настай аавыг удаа дараа хүндээр зодож гэмтээсэн новш сонгуульд нэр дэвшиж байна гэж бичээд байсан. Тэгээд би түүнд тайлбаруудаа зөв өгсөн. Сүүлд зөндөө асуудлуудыг хийсэн. Баяржаргал гэдэг байцаагч хэргийн газрын үзлэгийг огт хийгээгүй, нэг усны сав олоод өгсөн байдаг. Үүнийг хаанаас авсан юм, ямар учиртай усны сав авсан юм гэхэд чи үүгээр цохисон гэж хэлээд байдаг. Жишээлбэл хэргийн газарт үзлэг хийгээд, талуудыг байлцуулаад хийх ёстой биз дээ гэхээр Мөнгөнчимэгээр би авчруулсан юм. Гэмт хэргийн нотлох баримтыг гэрчээр захиулж авчирсан мэт ойлголтууд байгаа. Бусад зүйлүүдийг манай өмгөөлөгч тайлбарлах байх. Монгол Улсад хууль дүрэм тогтоодог газар байдаг гэдэгт өнөөдрийг хүртэл итгэж явж байгаа. Мөн өдий насны хүнийг хүндээр зодох ёс суртахууны асуудлууд надад байхгүй учраас өмгөөлөгч авсан асуудал байгаа. Бусдаар өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Тиймээс хүн зодох ёс зүйн хэм хэмжээ, хүмүүжил, ёс суртахуун надад байхгүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй энэ хүртэл явсан гэдгийг хэлмээр байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэг 2024 оны 02 сарын 21-ний өдөр болсон хэрэг байгаа. М, С нартай дахин төлөвлөлтийн 9 давхрын барилга дээр ажиллаж байгаад танилцсан. Тэгээд хэсэг байхгүй байж холбогдоход уурын зуух дээр байна гээд тухайн үед цагаан сар дөхчихсөн ч байсан, тэгээд идэх уух юм байхгүй гэхээр нь би хажуу талын халуун усны дэлгүүрээс нь талх хиам аваачиж өгсөн. Би дээгүүрээ шалдан майктай билүү футболктай ирчихсэн байсан. Тэгээд л сууж байсан хаалга нүдээд, энэ хүн хар пальтотой орж ирсэн. Араас нь жижигхэн жолооч нь хоёулаа орж очсон. Яг ар араасаа ороод очсон. Тэгээд энэ хүн юм авч шидлээд, хана руу шидээд байхаар нь би согтуу нь гайгүй байх гэж бодоод байсан чинь согтуу байсан. Тэгээд миний дүү нэг гараа нөгөө гараараа барьж болдоггүй юм уу гэхэд хөгшин төгцөг чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Би ах нь, чиний аав шиг л хүн байна даа гэхэд М нөхрөө орон дээр дарчихсан байсан. Хаалга тавьж өгөөд орон дээр дарчихсан байсан. Тэгээд миний хажуугаар хүрч ирээд намайг цохиод авсан. Цохиулчхаад байхад араас мөн өшиглөсөн. Би тонгойгоод таарсан. Тэгсэн М миний хажуугаар цагдаа дуудна гээд гараад явсан. М цагдаа дуудаад эргээд ороод ирэхэд С гараараа цохиж байх шиг л байсан. Нүдний шил нь хажуу дээрээ болсон байсан. Зууралдаад энэ хүн бол доошоо унаа ч үгүй. Тэгээд би тэр үед жолооч нь эрүүл саруул байж дарга цэргээ хамгаалдаггүй юм уу гэж бодож байсан. Би эхээс арван нэгүүлээ болохоор энэ хүнийг залуу хүн, уулзаж учраа олж болох байх гэж бодсон боловч тэр хүнтэй уулзах ямар ч шаардлага байхгүй гэж хэлсэн. Гэнэт миний бөөр өвдөөд болдоггүй, тэгээд эмнэлэгт үзүүлэхэд та бөөрний аппаратад орохоор юм байна гэсэн. Тэгээд таныг ямар ч байсан өнөө шөнө харзнаадахъя гээд дусал янз бүрийн эмчилгээ хийгээд, эмч нар цуглаад бөөрний аппаратад орж болохгүй гэж хэлсэн. Тэгээд хэд хоног эмнэлэгт хэвтсэн арай гайгүй болсон. Би хэвтэж байх хооронд энэ хүнийг хүрч ирээд уулзаад, наана уу цаана уу гэх байх гэж бодсон боловч тэр хүнтэй уулзах ямар ч шаардлага байхгүй гэсэн. Тэгэхээр нь бага зэрэг гомдолтой байсан. Мөн би тэгж хэвийн боов гээд нэхээд явж байсан удаа байхгүй. Өндөр настан учраас энд тэндээс, багаас гээд өгчихдөг. Цагдаад танил тал гээд байх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагыг надтай хамтраад байна гэж бодоод байх шиг байна. Би 2013, 2014 оноос хойш архи уугаагүй. Итгэлийн амьдралаар би гудамжаар явж байсан архичдыг Засаг даргад уламжлаад ажлын байртай болгоод явж байсан. Олон ч хүн архинаас гараад хань ижилтэйгээ эргээд суусан зөндөө байна. Тэгээд би энэ хүнийг ухамсартай хандаж, өөрийгөө өмөөрсөндөө гол нь ч биш, миний хувьд нэг их гомдол гаргая гэж боддоггүй. Энэ хүн харин өөрөө өөдөөс гомдол нэхэх дайны зүйл ярих гээд байх шиг байна. Энэ хэрэг богинохон хугацаанд болоод өнгөрсөн. Надад тэгж гоморхоод байсан юм байхгүй. Аавын маань өндөр настай эгч Ханбогдоос урагш байдаг. Би тэр үед золгоё гэж бодож байсан боловч энэ хүнээс болоод золгож чадаагүй. Мөн тэр үед М, С хоёр хоол хүнс ч байхгүй байсан. Барилгын материал овоолсон байсан гэж яриад байна. Уурын зуух байсан газар шүү дээ. Эд зүйлийг нь буулгаад, тас хар юман дотор хөөтэй төлөг шиг хоёр хүн, багаж ч байхгүй нөхцөлд байсан. Би ойр зуур тасдагч машин гээд бүх багажаа хэрэглүүлж байсан. Энэ хоёр эмнэлэг дээр явж байхад надаас эмнэлгийн эргэлтийн хоол авч байсан шүү дээ. Тэр цалин өгсөн гэдэг бол худлаа. Цалинг нь өгчихсөн байсан бол яасан гэж над дээр очоод эмнэлгийн эргэлтийн хоолноос авч явах вэ? өдий насны боловсролтой хүн үнэмшилтэй л юм яримаар байна. Намайг зодуулдаг үеийн хэдхэн хоногийн өмнө барилгын материалыг авчирсан байсан. Энэ хоёр доороо дэвсэх ч зүйлгүй, цаасан хайрцаг дэвсчихсэн байсан. Мөнгө төгрөгийг нь хангаад өгчихсөн байсан гэдэг худлаа. Би тэгээд энэ залуу хүнд гомдоод яах вэ гэж боддог. Хамгийн гол нь хот хүрээ яваад эмнэлэгт эмчлүүлсэн учраас тэр хохирлыг маань барагдуулчхаасай л гэж боддог. Түүнээс тэдэн төгрөг өг гэж зовоож байсан удаа байхгүй. Би хотод эмчилгээ хийлгэхэд мэс засалд ор гэж байсан. Одоо ч нүдний ухархай руу хатгуулаад өвддөг юм. 1 нүд байхад болно гэдэг шиг сохорчихгүй бол хүний муу үзэх гээд яах вэ гэж боддог. Олон дүү нартай учраас хүнийг аль болох талаас нь л бодож явдаг. Хамгийн гол нь намайг хохиролгүй болгоод, тэр үед би 7,000,000 төгрөгийг тэтгэврийн зээл авсан. Би бүгдийг нь төлүүлэх гээд байгаа юм биш шүү дээ. Ямар ч байсан зохих хэмжээний 3,000,000, 4,000,000 төгрөгийг нь өгчихвөл өөр бодоод байгаа юм байхгүй. Би энэ хүний аавыг танина. Тухайн үед би энэ хүний тэр машин тэргийг оролдоогүй, эрүүл саруул байсан хүн чинь яасан гэж машиных нь номерыг хугалах вэ, гадаа Б өөрөө С-г цохиж унагаснаа мэдэж л байгаа байх. Би хориогүй бол хүн алж мэдэх л хүн байна гэж бодож байсан. Арматурын төмөр, янз бүрийн юм байсан. Согтуу хүн чинь мэдэхгүй тэр төмөр дээр шаачихвал амь байхгүй шүү дээ. Ууртай байж болно уур омгоо барьж л байх хэрэгтэй гэж би бодож байна гэв.
Иргэний нэхэмжлэгч С.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 400,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ талаарх нотлох баримт байхгүй. Хиймэл шүд хийлгэсэн болон хугарсан ёзоор шүд авхуулсан гэв.
Гэрч Ч.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: С бид 2 эхнэр нөхөр, одоо 29 жил хамт амьдарч байна. Хугацаа бол заагаагүй, сургуулийн хашаан доторх уурын зуух байсан. Материал нь дандаа хүлээгдэж бид 2 өөрсдөө очиж авч байсан. Бид хоёр авсан мөнгөөрөө ар гэрийнхээ амьдралыг зохицуулж явсан. Тэгээд хоол ундгүй болчхоод Н гэдэг хүнтэй тэднийх байранд орох гэж байгаад танилцчихсан байсан юм. Тэр барилгын давхрыг хийж байгаад намар халаалтаа аваагүй зогсчихсон байсан. Тэгээд Н болон эхнэртэй нь ч танилцсан байсан. Энэ ах бид хоёрт янз бүрийн багаж хэрэгслээр тусалж байсан. Бид унаа тэрэггүй, том том багаж юмнуудаа авч явах боломжгүй болохоор Н гэдэг хүнээс хааяа туслалцаа авч байсан. Хоол ундгүй болчихоор тэмээний мах авчирч өгнө. Тэмээний мах идэж чадахгүй байна гэхэд ах нь хиам, талх бариад ороод ирье гээд барьж орж ирсэн. Тэгээд ийм үйл явц болчихсон. Б нэлээн согтолттой, хөл дээрээ явж чадахгүй, гаднаас хаалга өшиглөөд, би гүйж очоод онгойлгосон. Орж ирээд хураалгатай хавтангууд, барилгын материалын юмнуудыг тээглэж унаад хана мөргөөд унаад босож ирээд хамаг юм нүүлгэж эхэлсэн. Барилгын материал, дотроо байрлаж байсан болохоор тогоо шанага юмнуудаа газраар бөөгнүүлээд тавьчихсан байсан. Тогооны таг, хайруулын таваг авч шидсэн. Лаазтай 2 будаг байсныг өшиглөж, гарт таарсан бүхнийг л шидсэн. Тавын савтай ус ерөөсөө шидээгүй юм байхгүй. Хүн харахын эцэсгүй болсон. Тэгээд би цагдаа дуудсан. Б-г зодсон, цохисон юм байхгүй. Б өөрөө таварцаглаж унаж, шил, зүүн талынхаа шанаагаар хана мөргөж, хаалганы хажуу талд тохойгоо шалбалж босож ирсэн. Би яг сайн мэдээд нүдэндээ харсан. Бид нарыг явуулах боломж олгохгүй, согтуу галзуу хүн шиг агсам тавиад нүүлгээд байсан. Тэгэхэд би хүүхдүүд рүүгээ залгахад яана аа, ээж, юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Үснээс минь зулгаагаад, бөөр рүү өшиглөөд, намайг янхан, гичий гээд байсан. Тухайн үед Н ах хөдлөхгүй гараа оролдоод суугаад байсан. 2 эрхий хуруугаа илээд суугаад байсан. Намайг цохихгүй байх л гэж бодсон байх. Тэгээд шидсэн юманд нь оногдсон байх. Бид нар орой цагдаагаас явж явж байгаад ирээд ам хатаад ус буцалгаж ууя гээд тавын савтай усаа хайгаад хартал сандлын буланд доод тал нь задарчихсан байсан. Тэгээд цустай савыг нь анхны байцаагчдаа өгсөн. Тогооны таг шидсэнийг мөн баримт болгоод өгсөн... Цагдаа дуудах гээд гарч ирээд орох хооронд нь манай нөхрийн нөгөө шүдийг нь цохичихсон, барьж авсан байж байхад нь орж ирсэн. Би сургуулийн зүүн талын хаалгаар цагдаа аваад орж ирэх хооронд тийм болчихсон байсан. Тэгээд гаднаас орж ирсэн цагдаа энэ хоёрыг харилцан зодолдож байна гэсэн үүднээс хоёуланг нь баривчилж аваад явсан. Б цагдаа нарын хажууд би мөнгөтэй хүн, би мөнгөөр хүн зоддог хүн гэж манай нөхрийг өшиглөсөн байна лээ... Би нөхрийгөө, миний нөхөр эрүүл юм чинь хүний газар хэрэг төвөгт ороод яах юм гээд хажуу талдаа бариад суулгачихсан байсан. Хөдөлж болохгүй шүү гээд манай нөхөр хажууд миний баруун талд суусан, буланд Н гуай тэр ширээний урд талд сандал тавиад суусан, тэгээд манай нөхөр ерөөсөө хөдлөө ч үгүй, гар хүрээ ч үгүй байсан... Б унах үед хохирогч Н газарт унаагүй. Нүд рүүгээ цохиулаад нүдээ дараад л суугаад байсан. Босож ирчхээд толгой нь манараад яваад байхаар нь Б-гийн араар нь би гаргаж өгсөн гэв.
Гэрч С.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...манай найзын ажлыг хийгээд өгөөч гээд Б-г анх удаа харж, танилцсан. Уурын зуух байсан газрыг Б болохоор 5,000,000 төгрөгт хийгээд өгчхөөч гэж анх уулзаад гуйсан. Ийм том юм чинь мөнгө арай бага байна, доод тал нь 10 гаруй саяын ажил байна шүү дээ гэж хэлсэн. Ах, эгч 2 нь нэгэнт манай найз та хоёрыг олж өгсөн юм чинь хийгээд өгчхөөч 1,000,000 төгрөг нэмж өгье гээд 6,000,000 төгрөгт хийгээд өгчхөөч гэсэн. Тэгээд материал нь хотоос ирээгүй байсан. Бид 10-аад хоног материалаа хүлээгээд тэр ажил руу орсон. Урьдчилгаа 2,000,000 төгрөг авсан. Тэр өдөр манай хүнтэй ярьсан. Миний 2 дүү хоол ундтай байна уу, гээд ах нь хиам талх аваад очлоо гээд хиам, талх бариад орж ирж байсан. Би тэр өдөржингөө гадаа байсан хайргыг шигшээд дотогш нь өдөржингөө зөөгөөд, орой нь Н гуай орж ирээд цай унд уух гээд л сууж байхад тийм юм болсон. Б согтуу орж ирээд бид гурав руу л юм авч шидээд байсан. Тэгээд сандал дээрээ сууж байхдаа юманд оногдоод нүд нь гэмтчихсэн байсан. Хохирогч Н тухайн үед өөрөө ойчсон, бусадтай зууралдаж зодоон хийсэн асуудал байхгүй. Ерөөсөө буланд ширээний хажууд сандал дээр сууж л байсан. Б нэлээн согтолттой байсан. Хөл дээрээ тогтож чадахгүй, хаалга үүд өшигчөөд л орж ирэнгүүтээ барилгын материал дээгүүр сунаж унаад орж ирсэн. Б-д би нүүр рүүгээ цохиулаад уруулын доод талын хиймэл шүд хугараад, хойд талын араа хиймэл шүдэнд цохигдоод хугараад ёзоор үлдчихсэн. Хаа хамаагүй бид 3 руу л юм шидээд байсан. Тэгээд Н гуай босоо ч үгүй суугаад байсан. Манай хүн болохоор наадах чинь согтуу байна, битгий очиж ноцолдоорой гээд намайг зуурчихсан байсан. Н гуай болохоор чи залуу хүн байж нэг гараа нөгөө гараараа барьж болдоггүй юм уу гээд санал дээр сууж байсан. Хаалгаа онгойлгож өгсний дараа манай хүнийг үснээс нь зулгаагаад, өшиглөөд, янхан гээд хэл амаар доромжлоод хашхичаад л байсан. Намайг бол нүүр рүү цохиод цус гараад байж байсан. Надтай зууралдаж байгаад газар унасан юм бол байхгүй. Өөрөө анх орж ирэхдээ юман дээгүүр унаад л орж ирсэн. Тэгээд намайг барьж аваад шүд уруул руу цохичхоод, манай хүн цагдаа дуудна гээд гараад явчихсан. Н гуайн нүд нь хавдчихсан. Их цус гарчихсан байсан. Б болон Н нарын хоорондын зай барагцаагаар 4, 5 алхмын зайтай байсан байх... Н гуай ямар нэгэн байдлаар эд зүйл бүдэрч унаад өөрийгөө бэртээчих боломж байгаагүй. Ерөөсөө сандал дээр сууж байгаад л нүд нь тийм болчихсон. Зүгээр орж ирээд сандал дээр суусан. Сандлаас хөдлөө ч үгүй тэндээ суугаад л байсан. Нүд нь хавдчихсан, цус гоожсон байдалтай гараад явсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 02-ны орой цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн хашаан дотор байдаг уурын зуух руу явж миний багажийг авч хэрэглэж байсан нөхрийг нь С гэдэг, эхнэрийнх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Тэр хоёртой уулзаад байж байхад гаднаас хоёр залуу орж ирээд С-г эхнэртэй нь хамт загнаад ажил удаашралтай байна гэж уурлаж ойр орчимдоо байсан аяга, таваг зэргийг авч шидээд байхаар нь би “миний дүү нэг гараа нөгөө гараараа барьчихаж болдоггүй юм уу” гэж хэлсэн чинь нэг залуу нь “чи муу өвгөн төгцөг юу юм бэ, гуйлгачин минь чамтай яриагүй шүү” гэхээр нь би чиний аавтай чинь л адилхан хүн шүү гэхэд “миний аав чам шиг гуйлгачин биш” гээд миний нүд рүү цохиж унагаад өшиглөөд байхаар нь байрнаас гарсан чинь араас гарч ирээд намайг дахиад хэд хэдэн удаа цохисон. Тэгж байхад цагдаа нар ирээд бид нарыг авч явсан. С-гийн эхнэр нь цагдаад мэдэгдсэн юм билээ. Намайг цохисон гэх залуугийн ээж, эхнэр нь бололтой нэг эмэгтэйтэй хамт намайг дагуулж яваад эмнэлэгт очиж үзүүлээд 5 оёдол тавиулсан. Надад яаралтай тусламжийн хуудас нь байгаа. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр очиж үзүүлээд томографын зураг авхуулахад нүдний доод яс хугарсан гэж байсан. Цаашид хагалгаанд орох шаардлагатай гэж байсан. Мөн хэвлийн зүүн дээд хэсэгт өшиглөсөн. Тухайн газар хөндүүртэй, эмзэглэлтэй байгаа. Эмчид үзүүлэхэд хавирга бол хугараагүй байна гэсэн. Тэгсэн хэр нь л хөндүүртэй байгаа боловч ямар нэгэн хөхөрсөн хавдсан зүйл бол байхгүй. Шинжээч эмчид үзүүлж, гэмтлийн зэргийг тогтоолгоно. Цаашид эмчлүүлэх зардлыг Н.Б гэх залуугаас гаргуулна. Надад учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг төлүүлэх хүсэлтэй байна. Тухайн зардлыг гаргачихвал өөр гомдоллоод байх зүйл алга...
Би тухайн өдөр дэлгүүрээс хиам талх зэрэг аваад барилгын ажил хийж байгаа С түүний эхнэр хоёрт жоол жуул идэх юм дөхүүлж өгөөд байж байтал учиргүй хаалга нүдээд байсан. Тухайн үед хаалгаар нэг өндөр залуу орж ирээд баахан будаг эд хогшил шидээд байхаар нь миний дүү чи нэг гараараа нөгөө гараа барьж болдоггүй юм уу гэхэд муу хөгшин төгцөг минь дуугүй бай гэхээр нь би аав шиг чинь хүн юм хэлж байна гэхэд тухайн залуу миний аав бол мөнгөтэй хүн гэх зэргээр хэлж байсан. Тэгээд сандал дээр сууж байхад миний урд ирээд цохих шиг л болсон манараад явсан. Тэгээд нүдний дээрээс цус гараад байсан. Тухайн үед С-г эхнэр нь толгойг нь хамгаалаад дараад сууж байсан. Намайг гар муу хөгшин төгцөг гэхээр нь би гараад явах гэтэл намайг өшиглөөд байсан. Гараад иртэл нөгөө ажил хийж байсан С араас дагаад ирэхэд нөгөө агсам тавиад байсан залуу С-г өшиглөөд унгааж байсан. Надад учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг төлүүлэх хүсэлтэй байна. Тухайн зардлыг төлчихвөл өөр гомдоллоод байх зүйл алга. Хөгшин настай хүнд гэмтэл учруулчхаад яаж байна ийж байна гээд санаа зовж байгаа зүйлгүй ирж уулзсан удаа ч байхгүй...
Тухайн байранд засвар хийж байсан С, М хоёр ажил хийх багаж байхгүй надаас их багаж гуйж хэрэглэдэг. Хоол унд байхгүй гэж надаар хоол дөхүүлүүлдэг хүн байсан. Тэр өдөр нэг талх хиам аваад очсон байсан. Ороод нээх удаагүй байхад Б гаднаас хаалга учиргүй нүдээд орж ирээд ажил явахгүй байна гэж юм шидлээд тэр үед М нөхөр С-гийн толгойг тэврээд сууж байсан. Тэр үед араар нь тойрч ирээд миний нүд рүү цохиод авсан, би тухайн үед манараад байж байхад Б гар муу хөгшин төгцөг гээд өшиглөсөн. Тэр үед М тийшээ гараарай гээд хэлсэн. Тэгээд би уг байрнаас гарсан. Эмчилгээний зардалд одоогийн байдлаар нийт 6,000,000 орчим болсон. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Одоо яг гаргаад өгөх баримт гээд байх юм байхгүй болсон. Эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргаад өгчихвөл энэ хүнд гомдоод байх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 15-16, 18-19, 2 дугаар хавтаст хэргийн 06-07 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Иргэн Ишгомбо Н нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,179,300 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байгаа тухайн лавлагааг хэрэгт хавсаргаж өгнө. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Цаашид тухайн хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй.” (2 дугаар хавтаст хэргийн 11-12 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Би тухайн хэрэг болсон өдөр Б-гаар цохиулсан. Тэр үед миний араа хөдөлж хиймэл шүд хугарсан тул түүний мөнгийг нэхэмжилнэ. Хиймэл шүд хийлгэхэд 300,000-400,000 орчим төгрөг болох байх.” (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дахь тал)
Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн хэрэг гарах үед манай дарга Н.Б өөрийн эзэмшлийн байранд засвар хийлгэж байсан юм. Дарга засвар хийж байгаа байр руу яваад ирье ажлын явцын харах зорилгоор очсон. Тухайн барилга дээр очиход дарга түрүүлээд орсон би араас нь удалгүй ороход И.Н гэх хүнтэй зууралдаж байгаад ширээний хажууд унацгаасан, би очоод салгасан. Б дарга цагдаа дуудсан...
2024 оны 02 дугаар сард одоо хэдэнд гэдгийг санахгүй байна. Манай дарга Б-гийн хамт тухайн хэрэг гарсан газар буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хашаанд байх байранд очсон. Уг байранд дарга Б нь хоёр хүнээр засвар хийлгэж байсан юм байна лээ. Түүнийгээ шалгах зорилгоор уг байранд очсон. Гадаа очоод Б дарга түрүүлээд орсон. Би араас нь 1-2 минутын дараа ороход Б нь хураалттай мод хэсэгт унасан байсан. Тэгээд би Б-гийн нүдний шил газарт унасан байхаар нь аваад Б-г босгоод машинд суулгасан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирсэн... Намайг ороод очиход Б босоод ирж байсан. Босож ирээд тогооны таг билүү нэг зүйл шидсэн. Тэгээд би аваад гарсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 25-26, 2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал)
Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Нөхөр бид хоёр 2023 оны намар 08 сард Өмнөговь аймгийн Даланзадгад ... гэр хороололд баригдаж буй барилгын 2 давхрын тэгшилгээг хийсэн. Тэгшилгээ хийж байхдаа Н ахтай танилцаж байсан. Тэрний дараа 09 сарын сүүлээр Ноён суманд сургуулийн дотуур байрны гадна дотор заслыг хийсэн. Ноён суманд заслыг хийлгэсэн Уламбаяр гэх залуу нөхөр бид хоёр “манай найзын барилгын дотор заслыг хийгээд өгөөч гэж залуу нөхөр бид хоёр “манай найзын барилгын дотор заслыг хийгээд өгөөч гэж холбож өгсөн. Тэгээд Б гэх залуутай анх утсаар холбогдож ажлыг нь хийхээр тохиролцож Өмнөговь аймагт ирээд 1-р бүрэн дунд сургуулийн хашааны дотор бадаг ЦТП гэх байрны заслыг хийсэн. 2024 оны 02 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Н ах ирэхдээ хиам, талх авч ирсэн ба тухайн авч ирсэн хиамыг нь зүсээд дуусаж байх үед гадна хаалга цохих чимээ гарахаар нь хаалгаа тайлж өгөхөд Б согтуу, жолоочийнхоо хамт орж ирээд үүдний хэсэгт байсан зүйлүүд болох цахилгаан тогооны шилэн таглаа, 5 литрийн савтай цэвэр ус, хайруулын таваг, 18 кг-тай будаг зэргийг авч шидэлсэн. Тэгсэн чинь Б-гийн шидсэн 5 литрийн савтай усанд Н ах оногдоод нүд нь хавдаад цус гарсан чинь Н ах чи яаж байгаа юм бэ, би чамайг арай ч намайг зодно гэж бодоогүй гэхэд нь Б хэлэх, хэлэхгүйгээр харааж, загнасан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгөх гэхэд дугаарыг нь мэдэхгүй байсан болохоор Эрдэнэт хотын цагдаагийн газраас Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дугаарыг авч холбогдож дуудлага өгсөн...
Өмнөх мэдүүлэгтээ барилгын ажил хийж байсан талаар хэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед И.Н ах гаднаас хиам, талх бариад хүрээд ирсэн. Орж ирээд нээх удаагүй байхад хаалга тогшсон. Би очоод хаалга нээхэд Н.Б шал согтуу ороод ирсэн. Тухайн байранд засвар хийж байсан болохоор шалан дээр барилгын эд хогшил бас бус зүйлс хураалттай байсан. Н.Б уг байранд орж ирээд хураалттай юм нь дээр бүдэрч унаад муухай орилоод И.Н, С бид гурвын сууж байсан газар руу тогооны таг, 5 литрийн савтай ус, барилгын засал хийж байсан эд зүйлсийг бид хэд рүү шидсэн. Тухайн үед И.Н ах тухайн байрны зүүн урд буланд сууж байсан. Тухайн үед И.Н ах ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй суугаад байсан. Би тэгээд Б-г орилоод юм шидлээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед юм шидэж байхад гэнэт л И.Н ахын нүд нь нэлээд том хавдаад, хөхөрчихсөн байсан. Тэгээд цагдаагаас над руу залгаад зүүн талын хаалга дээр ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би урд хаалга нь дээр хүрээд ир гэхэд намайг гараад ир гэж хэлсэн. Би зүүн талын хаалга дээр очиж цагдаа нарыг дагуулаад тухайн байранд буцаад ирэхэд манай нөхрийг бариад цохисон байсан. Тэгсэн цагдаа нар юу болсон буцаад ирэхэд манай нөхрийг бариад цохисон байсан. Тэгсэн цагдаа нар юу болсон талаар асуугаад Б болон манай нөхрийг аваад явсан. Тухайн үед Н-тай зодолдож маргалдсан хүн байхгүй. Б гаднаас согтуу орж ирээд юу болсон нь мэдэгдэхгүй гарт таарсан зүйлсээ шидэлж эхэлсэн. Тухайн шидсэн зүйлд нь Н ах оногдоод нүд нь хавдчихсан байсан. Б-гийн шидсэн зүйлсээс яг аль нь оносон гэдгийг бол хараагүй. Маргааш нь тухайн байранд юм янзлаад байж байхад Н ахын сууж байсан булангийн тэнд 5 литрийн ёроол нь задарсан цустай сав байсан... Тухайн үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргийг тогтоолгохгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...
Би тухайн өдөр Өмнөговь аймгийн төвд хуучин уурын зуух байсан газар нөхөр С-ы хамт тухайн барилга дээр засвар хийж байсан. Тэгээд тухайн үед сангийн ажил хүлээгдээд ажилгүй зогсонги байсан. Тэгээд Н ах 21 цагийн үед залгаад миний хоёр дүү хоолтой юу гээд асуухад манай нөхөр хоол муутай байна гэж хэлэхэд гаднаас Н ах хиам, талх бариад орж ирсэн. Тэгээд би тухайн авч ирсэн хиамыг зүсээд байж байтал хаалга хүчтэй цохиод өшиглөөд байхаар нь би хаалга онгойлгоход Б гэх залуу байсан. Тухайн үед бид хоёр Б гэх хүний барилгын ажлыг хийж байсан. Тэгээд гаднаас улаан галзуу орж ирээд үүдэнд хучсан байсан барилгын хавтангууд байсан, тэр нь дээгүүр яваад бүдрээд тэрүүгээр байсан юмыг мөргөөд өшиглөөд галзуурсан юм шиг гартаа таарсан бүх юмыг өшиглөөд шидээд тэгээд би гурав зүүн урд буланд байсан бид гурав руу хайруулын таваг тавын савтай ус бүх юмыг л шидсэн. Би нөхрийгөө хүний газар хэрэг төвөгт орно гээд нөхрийн хоёр гарыг бариад зодоон хийлгээгүй болиулж байсан, тэр хоорондоо цагдаа дуудсан. Өмнөговийн цагдааг ирэх хооронд бид гурав Б гэх хүн хэл амаар доромжлоод миний үснээс зулгаагаад тэгээд намайг өшиглөсөн гартаа таарсан бүх зүйлийг шидсээр байсан. Тэгээд цагдаа над руу залгаад хаана бэ гээд буруу газар ирээд би цагдаатай яриад авч ирэх гээд гарах хооронд манай нөхрийг заамдаад шүднээс нь 2-р хараа нь унаад цохисон газрынх нь тэр хавьд жавж язарсан байсан. Цохисон байсан цагдаа харилцан зодоон гээд манай нөхөр Б хоёрыг аваад явсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 28-30, 129-130, 2 дугаар хавтаст хэргийн 23-25 дахь тал)
Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 02-ны орой эхнэр бид хоёр орой ажлаасаа буучихаад байж байхад И.Н ах 21 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёрт хиам, талх барьчихсан орж ирсэн. Эхнэр хиамыг нь зүсээд зогсож байхад хаалга тогшихоор нь эхнэр очоод хаалга тайлж өгөхөд Н.Б жолоочийнхоо хамт орж ирээд үүдний ойролцоо байсан лаазтай будгийг өшиглөж, халуун тогооны шилэн тагийг хана руу шидэж хагалсан, барилгын өнхрүүш зэргийг авч шидсэн. Тэгж байхад л гэнэт Н ахын зүүн нүдний хэсгээс цус гарчихсан байсан. Н.Б-гийн авч шидсэн зүйлүүдэд оногдсон байж магадгүй. Тэгээд Н.Б нь намайг заамдаад шанаа хэсэгт цохисон боловч миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Мөн эхнэр Мийг үснээс нь зулгааж баруун гарын мөр хэсэгт нь цохиж хөхрүүлсэн байсан. Цагдаа нар ирээд бид нарыг авч явсан... Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй болохоор шинжээч томилж гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлага байхгүй...
Тухайн Б гэх залуугийн байранд засварын ажил хийж байсан. Уг байр нь Ерөнхий боловсролын 1-р сургуулийн хашаан дотор байрладаг. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхнэр М бид хоёр ажлаа хийгээд байж байхад 21 цагийн үед Н ах гаднаас хиам, талх бариад ороод ирсэн. Бид хэд авч ирсэн юмыг нь идэхээр дөнгөж сууж байхад хаалга маш хүчтэй тогшсон. Тэгсэн манай эхнэр хаалга нээхэд гаднаас Б гэх залуу согтуу орж ирсэн. Орж ирэхдээ хураалттай байсан хавтан дээгүүр бүдчээд ороод ирсэн. Байранд орж ирээд юу болсон нь мэдэгдэхгүй гартаа таарсан эд зүйлсийг авч шидсэн. Б орж ирсэн дараа жолооч нь гээд нэг залуу орж ирсэн. Б-г бид хэд рүү юм шидэж байхад тухайн жолооч нь гээд нэг залуу орж ирсэн хараад зогсож байсан. Б бид хэд рүү хашхичаад юм шидэж байхад Н ахын нүд нь гэнэт хавдчихсан байсан. Тухайн үед Б хашхичаад юм шидээд байхаар нь Б руу анхаарал төвлөрөөд эхнэр намайг тэврээд сууж байсан болохоор яг шидсэн зүйлсээс нь Н ахын нүдийг юу нь оносон гэдгийг би хараагүй. Тэгээд эхнэр цагдаа дуудаад нээх удалгүй гарч яваад цагдаа дагуулаад ороод ирсэн. Эхнэрийг гарч явсны дараа Б, Н болон жолооч нар гарсан. Би араас нь гараад очтол хаалганы хажууд Б зогсож байгаад намайг өшиглөөд унагаасан. Тэгээд би буцаад байр руу ортол Б болон жолооч нь буцаад ороод ирсэн. Тэгсэн Б намайг барьж аваад нэг удаа цохисон. Тэгтэл гаднаас манай эхнэр цагдаа дагуулж орж ирээд бид хоёрыг аваад гараад явсан. Гадаа гарсны дараа Б би мөнгөөр хүн зодсон гэж хэлээд намайг өшиглөсөн чинь цагдаа нар Б-г гавлаад бид хоёрыг аваад явсан...
Би тухайн өдөр Өмнөговь аймгийн төвд хуучин уурын зуух байсан газар эхнэр Мийн хамт тухайн барилга дээр засвар хийж байсан. Тэгээд орой 21 цагийн үед ажлаасаа буусан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сард өөр барилга дээр хамт ажиллаж байсан Н гэх хүнтэй танилцаж байсан. Тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Н ах эхнэр бид хоёр дээр хиам талх бариад орж ирсэн. Барилга дээрээ байрлаж байсан. Тухайн үед Н ахын авч ирсэн хүнсийг идэх гээд эхнэр хиам талхыг зүсэх гээд би ус буцалгах гээд байж байтал хаалга хүчтэй цохиод байсан. Тэгээд хаалгыг манай эхнэр очоод онгойлгосон, гаднаас эхнэр бид хоёроор засвар хийлгэж байсан Б гэх хүн орж ирээд тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд хаалгаар орж ирээд орж ирэхдээ хаалганы үүдэнд хураасан байсан барилгын материал дээр бүдрээд тээглэж унасан. Тэнд байсан барилгын материалыг бид гурав руу шидээд барилгын материалыг авч шидсэн. Жолооч нь гэх залуу хамт орж ирчхээд боль гэхгүй зүгээр зогсоод байсан. Манай эхнэрийг янхан гичий гээд хэл амаар доромжлоод эхнэрийн баруун мөр хэсэг рүү гараараа цохисон, мөн үснээс зулгаасан, тэгээд Н ах хажуу талаас Б-д хандаж чи залуу хүн байж нэг гараараа нөгөө гараа барьж болдоггүй юм уу гээд хэлэхэд дахиад доромжилж бид гурав руу Б агсам согтуу тавиад байсан. Би Б руу харсан байсан харин манай эхнэр намайг өөдөөс тэврээд барьсан байсан. Нэг харахад Н ахын нүднээс цус гоожиж байсан. Тэгээд эхнэр утсаараа Өмнөговийн цагдаа руу дуудлага өгсөн, цагдаагаа хүлээгээд байж байтал цагдаагаас залгаад энэ хаагуур ордог юм бэ гээд асуугаад байсан. Тэгээд манай эхнэр утсаар яриад цагдаа нарыг авч ирэхээр гараад явсан. Тэгсэн тэр хооронд Б надтай заамдалцаж аваад миний баруун талын дээд талын хиймэл шүд байсныг хуга цохиод хиймэл шүдний хойд талд байсан араа хугараад ёзоор болсон. Тэгээд миний амнаас их хэмжээний цус гарсан, Б бид хоёр зууралдахаа болиод байж байтал Н ах гараад явсан, дараа нь Б гараад явсан. Би араас нь гараад тухайн үед барилгын хогийг хаалганы зүүн талд овоолсон байсан, гадаа гарахад Н ах гараад зайтай хол явсан байсан, Б харин хаалганы хажуу талд зогсож байсныг нь би анзаараагүй цээж рүү хөлөөрөө жийгээд намайг Б унагаасан. Тэгээд би шууд босоод байр руу буцаад орсон араас Б орж ирсэн. Тэгээд бид дахиад барилцаж авах хооронд гаднаас 2 цагдаа манай эхнэрийн хамт орж ирсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 32-34, 133-134, 2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал)
Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Б аавын машины хойд номерыг нэг хүн мурийлгасан гэж хэлсэн. Тэгээд хартал нугаларсан байсан. Өөр ямар нэгэн гэмтсэн зүйл байгаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад тухайн зүйлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй.” (2 дугаар хавтаст хэргийн 92-93 дахь тал)
Яллагдагч Н.Б, гэрч Ч.М нар мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгтээ: “Асуулт М-ээс: 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр И.Н-гийн биед хэн гэмтэл учруулсан талаар ярина уу?
Хариулт: Тухайн өдөр И.Н ах нөхөр бид хоёр дээр ирсэн. Орж ирээд удаагүй байхад хаалга тас гээд дуугарахаар нь би очоод нээтэл Б гаднаас орж ирээд хураалттай эд зүйлд бүдрээд тохойлдоод унасан. Тэгээд босож ирээд бид хэдийг хараагаад лаазтай будаг зэрэг зүйлсийг өшиглөөд бид гурав руу тогооны таг, хайруулын таваг, усны сав зэрэг зүйлсийг шидсэн. Тэр үед Н ах сандал дээр гараа имрээд суугаад байсан. Би нөхрөө тэврээд хүний газар зодоон хийхгүй шүү гэж тэврээд сууж байсан. Тэр хооронд яг юугаар цохигдсон талаар мэдэхгүй байна. Н ах арай ч дээ намайг цохиод гээд тэгэхээр нь хартал нүд нь хавдчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд нэлээд байж байгаад цагдаа нар сургуулийн зүүн хаалга нь дээр ирсэн байна гараад ир гэж хэлсэн. Цагдаа ирэхээс өмнө намайг өшиглөж үсэдсэн. Цагдаа нарыг дагуулаад ирэх хооронд манай нөхрийн шүдийг хиймэл шүдийг нь хугалаад уруулаас нь цус гаргасан байсан.
Асуулт: Тухайн үйл явдал болж байхад яг хэзээ нь Н-гийн нүд гэмтсэн байсан бэ?
Хариулт: Намайг цагдаа дуудахын өмнө Б бид гурав руу юм шидэж байхад Н ах яая нүд сохолчихлоо гэж хэлсэн. Б-тай хамт ирсэн жолооч залуу нь хажууд нь зүгээр хараад зогсож байсан. Би жолоочийг нь цагдаа дуудаач гэхэд тоохгүй байсан.
Асуулт: Б та тухайн үед С, М, Н нар руу юм шидсэн зүйл байдаг уу?
Хариулт: Тухайн үед би орж очоод хөлд таарсан зүйлсийг өшиглөсөн. Н ах руу юм шидсэн зүйл байхгүй. Хана руу тогооны таг шидээд хагарсан өөр шидсэн зүйл байхгүй.
Асуулт: Н хохирогчийн мэдүүлэгтээ Б гэх залуу намайг цохих шиг болсон гэдэг. Б гэх залуу Н-г очиж цохисон зүйл байдаг уу?
Хариулт: Гараа цохисон зүйл бол байхгүй. Дандаа зайнаас юм шидлээд байсан. Н нүд харахгүй байна гээд яваад байхаар нь би араараа гадагш гаргасан.
Асуулт: Тухайн үед Б орж ирээд юм шидсэн талаар хэллээ. Яг юу шидсэн талаар нь ярина уу?
Хариулт: Хайруулын таваг, тогооны таг, өнхрүүш, барилгын ойр зуурын зүйлстэй хайрцаг зэргийг шидсэн.
Асуулт: Б тухайн эд зүйлсийг С, Н та гурав руу шидсэн үү? Аль эсхүл хана руу шидсэн үү? Энэ талаар ялгамжтай ярина уу?
Хариулт: Тухайн өрөөний зүүн урд буланд сууж байхад бид гурав руу шидээд байсан. Н бол тэр зүйлд нь л оногдсон хүн. Тэр үед би Н-д нүүрээ ядаж хамгаалаач гэхэд өөдөөс нь хараад л суугаад байсан.
Асуулт: Б нь таны биед халдсан талаар хэллээ. Тухайн үед хэрхэн халдсан талаар ярина уу?
Хариулт: Миний үснээс зулгаагаад миний бөөр хэсэг рүү өшиглөсөн.
Асуулт: Б та Мийн биед халдсан зүйл байдаг уу?
Хариулт Б: Үснээс нь зулгаасан байх. Сайн санахгүй байна.
Асуулт: Б та Н-гийн биед халдсан зүйл байдаг уу? Н-гийн нүд яагаад гэмтэх болсон гэж бодож байна вэ?
Хариулт: Н-гийн биед халдсан зүйл бол байхгүй. Тухайн үед өрөөний голд хураалттай хавтан мөргөөд унасан гэж бодож байна. Над руу явж байхдаа унасан юм. Тэгэхдээ гэмтэл авсан гэж бодож байна. Тухайн үед нүд нь тийм болсон гэж бодоогүй.
Асуулт: М-ээс: Тухайн үйл явдал болж байхад Н явж байгаад газар унасан зүйл байна уу?
Хариулт: Намайг байж байхад Н ерөөсөө унаагүй.” (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал)
Яллагдагч Н.Б, гэрч С.С нар мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгтээ: “Асуулт С-гаас: 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр И.Н-гийн биед хэн гэмтэл учруулсан талаар ярина уу?
Хариулт: Тухайн өдөр 21 цагийн үед И.Н ах орж ирсэн. Ирээд нээх удаагүй байхад Б араас нь орж ирсэн. Үүдэнд хураалттай байсан барилгын эд зүйл бүдрээд босож ирээд тэрүүгээр байсан эд зүйлсийг авч шидсэн. Н ах зүүн урд талын буланд сууж байсан. Тэндээсээ хөдлөөгүй. Б-гийн шидсэн зүйлд л оногдсон байх гэж бодож байна. Тухайн үед юм шидлээд байхад нь Н ах руу хараагүй. Нэг эргээд харахад Н ахын нүд нь хавдчихсан цус гарчихсан байсан. Тэрнээс босож ирээд цохилцсон зүйл байхгүй.
Асуулт: Тухайн үйл явдал болж байхад яг хэзээ нь Н-гийн нүд гэмтсэн байсан бэ?
Хариулт: Б тухайн үед өнхрүүш тогооны таг, 5 литрийн усны сав зэрэг зүйлс шидсэн. Б-г юм шидэж байхад Н ах руу харахад нүд нь хавдаад цус гарсан байсан. Яг юу нь оносон гэдгийг хараагүй.
Асуулт: Б та тухайн үед С, М, Н нар руу юм шидсэн зүйл байдаг уу?
Хариулт: Тухайн үед би орж очоод хөлд таарсан зүйлсийг бол өшиглөсөн. Н ах руу юм шидсэн зүйл байхгүй. Хана руу тогооны таг шидээд хагарсан өөр шидсэн зүйл байхгүй.
Асуулт С-гаас: Н хохирогчийн мэдүүлэгтээ Б гэх залуу намайг цохих шиг болсон гэдэг. Б гэх залуу Н-г очиж цохисон зүйл байдаг уу?
Хариулт: Б Н руу ойртсон зүйл байхгүй. Н зүүн урд талыг сандал дээр сууж байсан, түүний хажууд би эхнэртэйгээ байж байхад Б зайнаас юм шидлээд байсан. Гараад юу болсон юм байгаа юм дотор бол нээх ойртоогүй.
Асуулт С-гаас: Б тухайн эд зүйлсийг М, Н та гурав руу шидсэн үү? Аль эсхүл хана руу шидсэн үү? Энэ талаар ялгамжтай ярина уу?
Хариулт: Бид гурав руу ч шидсэн, хана руу ч бас шидсэн.
Асуулт: Б нь таны биед халдсан зүйл байдаг уу?
Хариулт: Манай эхнэр цагдаа дуудна гээд гараад явсан. Тэгээд Б болон Н нар гадагш гарсан. Би араас нь гараад очтол миний цээж рүү өшиглөөд хог руу унагасан. Түүний дараа миний нүүр хэсэгт цохиод хиймэл шүд хугалсан.
Асуулт: Б та С-гийн биед халдсан зүйл байна уу?
Хариулт: Бид хоёр зууралдаад харилцан цохилцсон.
Асуулт: Б та Н-гийн биед халдсан зүйл байдаг уу? Н-гийн нүд яагаад гэмтэх болсон гэж бодож байна вэ?
Хариулт: Н-гийн биед халдсан зүйл бол байхгүй. Тухайн үед өрөөний голд хураалттай хавтан мөргөөд унасан гэж бодож байна. Над руу явж байхдаа Н унасан юм. Тэгэхдээ гэмтэл авсан гэж бодож байна. Тухайн үед нүд нь тийм болсон гэж бодоогүй.
Асуулт С: Та Б-гийн биед халдсан зүйл байдаг уу?
Хариулт: Яг цагдаа орж ирэхэд бид хоёр нэг нэгнээ заамдаад зогсож байсан. Ямар ч байсан Б-гийн шил нь мурийсан байсан. Би бас зүгээр цохиулаад байхгүй зөрүүлээд заамдаад авсан. Өөрөөр халдсан зүйл байхгүй.
Асуулт С-гаас: Тухайн үед Н алхаж байгаад унасан зүйл байдаг уу?
Хариулт: Тухайн үед Н ах сандал дээр сууж байгаад цагдаа ирэхийн өмнө гарсан. Дотор тэгж унасан зүйл байхгүй.” (2 дугаар хавтаст хэргийн 37-39 дэх тал)
Яллагдагч Н.Б, гэрч Ө.А нар мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгтээ: Асуулт Ө.А та 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уг хэрэг болсон гэх байранд Б-гийн араас хэр хугацааны дараа араас нь орсон талаараа ярина yy?
Хариулт: 1-2 минутын дараа орсон.
Асуулт: Б таныг уг байранд орсны дараа хэр хугацааны дараа А орж ирсэн талаар ярина уу?
Хариулт: Нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Нээх удалгүй орж ирсэн. Намайг унасан байхад гаднаас орж ирсэн.
Асуулт: А таныг уг байранд ороход хэн хэн байсан болон ямар байдалтай байсан талаар ярина уу?
Хариулт: Намайг ороод очиход Б уг байрны хураалттай модны тэнд унасан байсан. Засвар хийж байсан эхнэр, нөхөр хоёр болон тухайн Н гэх өвгөн Б-тай ойролцоо зогсож байсан.
Асуулт: Б та А-ыг ороод ирэхэд ямар хуу байдалтай байсан талаараа ярина уу?
Хариулт: С, М хоёр над руу тухайн үед дайраад би газарт унасан байсан. Тэр үед гаднаас А орж ирсэн.
Асуулт: А таныг уг байранд орж ирэхэд ямар нэгэн гэмтэл шархтай хүн байсан уу?
Хариулт: Би тухайн үед анзаараагүй. Б даргын нүдний шил газарт хугарсан байсан. Нүдний шилийг нь аваад Б-г аваад тухайн байрнаас гарсан.
Асуулт: А таныг уг байранд орсон дараа байранд байсан М, С, Н, Б нар хоорондоо маргалдаж муудсан зүйл байдаг уу?
Хариулт: Би тэр талаар анзаараагүй. Ойчсон байсан Б аваад гарсан.
Асуулт: А та гэрчээр өгсөн мэдүүлэгтээ намайг ороод очиход Б унаад босож байгаа бололтой байсан. Б босож ирээд тогооны таг билүү нэг авч шидсэн талаар хэлдэг. Тухайн зүйлийг хааш нь шидсэн талаар ярина уу?
Хариулт: Тухайн үед Б юм авч шидсэн зүйл байхгүй.
Асуулт: А та гэрчээр мэдүүлэг өгөхдөө яагаад нэг зүйл авч шидсэн талаар хэлсэн бэ? Гэрчийн мэдүүлэг тань үнэн зөв юм уу эсхүл одоо өгч байгаа мэдүүлэг тань үнэн зөв үү? Энэ талаар ялгамжтай ярина уу?
Хариулт: Одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв өмнөх мэдүүлэгтээ худал мэдүүлэг өгсөн байна.
Асуулт: Б та тухайн үед юм шидсэн зүйл байдаг уу? Хэрэв тийм бол юуг хааш нь шидсэн талаараа ярина уу?
Хариулт: Би А-ыг орж ирсэн дараа юм шидсэн зүйл байхгүй. Би тухайн үед С-тай маргалдаад газар унаад босоод ирэхэд А орж ирээд намайг аваад гарсан.
Асуулт: А та тухайн үед Б-г хэр согтолттой байсан талаар ярина уу?
Хариулт: Гайгүй байсан нээх согтолтгүй байсан.
Өмгөөлөгчийн асуулт А-оос: Б-г авч гарснаас хойш болсон зүйлийг ярина уу?
А-ын хариулт: Б-г аваад уг байрнаас гарч машинд суулгасан. Тэгсэн 50 орчим настай эрэгтэй хүн гарч ирээд машины номер авах гээд нугалж, шил цонх руу цохисон. Тухайн үед засвар хийж байсан хоёр хүн нь гарч ирээд үүдэн дээр зогсож байсан. Тэгээд цагдаа ирээд бүгдийг нь аваад явсан. Тэр үед Б бид хоёр машиндаа сууж байсан. Гадагш гараад нээх удаагүй байхад цагдаа нар ирсэн. Хэр хугацааны дараа цагдаа нар ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед цагдаа нар ирээд юу болоод байгаа юм гэж хэлээд Н-г цагдаагийн машинд суулгасан. Тэгээд цагдаа Б бид хоёрын сууж байсан машины хажууд ирэхэд Б машинаас буусан. Тэр үед Б цагдаагийн машинд суугаад явсан би араас нь машинаа аваад очсон.
Өмгөөлөгчийн асуулт: Цагдаагийн байгууллагад ирээд юу болсон талаар ярина уу?
А-ын хариулт: Б болон уг байранд байсан 3 хүнийг цагдаагийн байгууллага руу авч орсон. Тэр үед би үүдэнд үлдсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан.
Өмгөөлөгчийн асуулт: Таныг харахад Б-гийн биед ямар нэгэн гэмтэл шарх байсан уу?
А-ын хариулт: Б-гийн шил нь хугарсан байсан. Гадуур хувцас нь урагдсан байсан.
Өмгөөлөгчийн асуулт:Та анхны мэдүүлэгтээ Б-г Н гэх хүнтэй зууралдаад унаж байсан талаар хэлсэн байдаг. Яагаад тийм зүйл ярих болсон талаараа ярина уу?
А-ын хариулт: Би Н гэх хүнийг бол танихгүй. Тухайн үед би Н гэдэг хүний л байх гэж бодоод тэгж хэлсэн. Учир нь мөрдөгч Н гэх хүнийг таних уу? гэж асуусан болохоор зууралдаад унасан гэж хэлсэн.
Өмгөөлөгчийн асуулт: Та анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б-г, Н-тай зууралдаад унаж байсан талаар мэдүүлсэн байдаг? Яагаад тэгж хэлсэн талаараа тодорхой ярина уу?
А-ын хариулт: Зууралдсан зүйл байхгүй. Би анх өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар буруу мэдүүлсэн байна. Одоо яг үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна.
Асуулт: А та 50 орчим настай хүн гарч ирээд машины номер нугалж цонх шил рүү цохиод байсан талаар хэллээ. Тухайн үед хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан болон уг тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл учирсан бэ? Энэ талаар ярина уу?
Хариулт: Тухайн үед Б-гийн аавын машин байгаа юм. Тухайн үед хойд номер мурийж нугаларсан. Хойд хаалга номерын хажууд хонхойлгосон байсан.” (2 дугаар хавтаст хэргийн 83-85 дахь тал)
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед түрээсээр засварлуулж байгаа байшиндаа очиж засварын ажил хийж байгаа үгүйг шалгахаар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн жолооч Ө.А-ын хамт очиж байранд ороход уг байранд 3 хүн архи ууж байсан. Тухайн хүмүүсийг удаа дараа архи согтууруулах ундаа хэрэглэхээ болих, ажлаа хийх талаар шаардлагыг тавихад тухайн хүмүүс өмнөөс хэрүүл маргаан хийснээс болж хоорондоо маргалдсан. Тухайн хүмүүс нь гартаа шавар цацдаг шанага, тэгшилдэг багаж зэргийг бариад намайг цохих гэж дайрч намайг түлхэж унагасан. Унахдаа тохойгоороо унаад тохой хэсгийн яс хугарсан байж магадгүй. Мөн хэн цохисныг би мэдэхгүй байна. Миний нүд хэсэгт цохисноос болж нүдний шил хагарч, баруун нүдний зовхи урагдсан байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор бас зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд тэр хэдээс зугтаад явчихсан байхад цагдаагийн газраас залгаад ирж уулз гэхээр нь буцаж цагдаагийн газар ирчхээд явсан... (1 дүгээр хавтаст хэргийн 21-23 дахь тал),
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 02 дугаар сарын 02-ны орой ажлаа тараад түрээсэлж байгаа байранд засвар хийж байгаа хүмүүс дээр очсон. Уг засвар хийж байгаа байр нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хашаан дотор байрлах байранд жолоочийн хамт очсон. Тухайн ороход С, М, Н гэх хүмүүс архи уугаад байрны зүүн урд буланд сууцгааж байсан. Тухайн хүмүүст олон хоногоор, удаа дараа архи уусан гэж архины байр болголоо ажлаа хийхгүй бол зайлцгаа гэдэг шаардлага тавьсан. Тухайн үед тэнд байсан С, М, Н нар согтуу байсан над руу бүгд дайраад юм хум бариад байсан. Тэр үеэр С намайг бариад авахад би байрны гол хэсэгт унасан. Тэр үеэр жолооч А гаднаас орж ирсэн. А болиулаад намайг шууд авч гараад машинд суулгасан.Тухайн үед С-д цохиулаад шилээ унагаачихсан байсан. Жолооч А намайг машинд суулгаад хагарсан шил авчраад тэгээд тэр газраас хөдөлсөн. Тухайн газраас хөдлөх гэж байхад Н гарч ирээд машин цохиж аваад номерыг дараад нугалсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас яриад хүрээд ирээ гэж хэлсэн. Ийм шалтгааны улмаас би яллагдагчаар татагдаад байна. Би Н-гийн биед халдсан зүйл байхгүй Тухайн үед барилгын засвар явагдаж байсан бөгөөд газраар барилгын багаж хэрэглэл эд зүйл маш их байсан. Намайг шаардлага тавихад С босож ирээд миний энгэр хэсгээс бариад авахаар нь би зөрүүлээд бариад авсан. Тухайн үед С бид хоёрыг барилцаад авахад М, Н хоёр араас нь босоод ирсэн. Тэгээд С намайг түрж явж байгаад нэг удаа нүд хэсэгт цохисон. Тухайн үед би нүдний шилтэй байсан. Тэгээд би цохиулаад газраар байсан барилгын материалын эд зүйлсэд тээглэн газарт унасан. Тэр үед Н тэр үеэр хана хусдаг модон иштэй төмөр зүйл барьчихсан алнаа гэж хэлээд явж байгаад мөн газарт байсан барилгын материалын эд зүйлс тээглэн газарт унасан. Тэгээд жолооч А орж ирээд больцгоо гэж хэлээд намайг аваад гарсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “И.Н-гийн биед тархины доргилт, хамар, зүүн ухархайн, дотор, доод хана, хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Б-гийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. Н.Б нь 2024 оны 2 дугаар сард бусдад зодуулсан гэх боловч, эмнэлгийн ямар нэг бичиг баримтгүй байв.” (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “И.Н-гийн биед тархины доргилт, хамар, зүүн ухархайн дотор, доод хана, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 1043 дугаартай өвчний түүхтэй танилцахад И.Н нь бөөрний дутагдлын улмаас 8 хоног эмчлэгдсэн ба бөөрний гэмтэл тогтоогдохгүй байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 137-139 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/721 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: “И.Н-гийн биед зүүн хоншоор яс, хамар яс, зүүн ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн дээд зовхины язарсан шарх, цус хуралт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Сувганцрын үхжилттэй бөөрний цочмог дутагдал өвчин нь гэмтэлтэй холбоогүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14752 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.С-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн 5 литрийн гэх усны сав болон “гялгар төмөр” тогооны таган дээрээс гарын мөр илрээгүй. Шинжилгээнд хүргүүлсэн 5 литрийн гэх усны савнаас болон “гялгар төмөр” тогооны таган дээрээс гарын мөр илрээгүй тул дээрх асуултад хариулах боломжгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 108-110 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал)
Мөрдөгчийн шинжээч томилох тогтоолд хавсаргасан хохирогч И.Н-гийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал)
Мөрдөгчийн тэмдэглэлээр хүлээн авсан яаралтай тусламжийн хуудас, Өмнөговь БОЭТ-ийн компьютер томографын шинжилгээ, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал)
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал)
Хохирогч И.Н-гийн өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 143-166 дахь тал)
Н.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 40-43, 48-50 дахь тал)
Хохирогч И.Н-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 44-47 дахь тал)
И.Н-гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа (2 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал)
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 55, 168 дахь тал)
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 56, 2 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал)
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал)
Өмгөөлөгчөөр оролцох тухай мэдэгдэл (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал)
Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал)
Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал)
Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай “Хүсэлтийг хэсэгчлэн хангах” тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дэх тал)
Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал)
Прокурорын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах” тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал)
Прокурорын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4/110 дугаартай “Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох” тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дахь тал)
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 594 дугаартай албан тоот, хавсралтууд (1 дүгээр хавтаст хэргийн 142-166 дахь тал)
Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлтийг бүрэн /хэсэгчлэн/ хангах” тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал)
И.Н-гийн гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх” тухай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал)
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох” тухай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал)
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах” тухай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал)
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай албан тоот, хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал)
Яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна, Н нь мөрдөн байцаалтын шатад эмчилгээний зардалд 6,000,000 төгрөгийг ямар нэгэн баримтгүй нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дээрх мөнгөн дүнгээ 4,000,000 төгрөг болгож нэхэмжилсэн. Иргэний нэхэмжлэгч Бээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,179,300 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С-гаас 400,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулаад хохирогч Н нь эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатад гаргаж өгсөн нотлох баримт байхгүй учраас дээрх хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна. Тухайн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Н нь мөрдөн байцаалтын шатанд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй гэдэг талаар мэдүүлэг өгсөн учраас сэтгэцийн хохирол тогтоолгох шинжилгээ хийгдээгүй байгаа. Энэ талаар нэхэмжлэх эрхийг нь шүүхийн зүгээс нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалд учирсан хохирол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчээс 1,179,300 төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэгч С хиймэл шүдний 400,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаар холбогдох нотлох баримтыг мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөөгүй учраас мөн дээрх хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг тус тус гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд өөрийнхөө үйлчлүүлэгчийг цагаатгуулах байр сууринаас оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нийтдээ 6 нөхцөл байдлыг нотлохоор хуульчилсан ба эдгээр байдлуудыг тогтоож чадаагүй. Тухайлбал, гэмт хэргийн гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ, хаана яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох үүргээ прокурор, мөрдөгч нар биелүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Шүүгдэгч Б-гийн гэм бурууг хэлэлцэхэд эргэлзээ гарч байна. Ийм учраас миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд субьектив шинж нь санаатай гэм буруугийн хэлбэртэй байх ёстой. Мөн хохирогч Н гэх хүний шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан тодорхой тооны хүндэвтэр гэмтлүүд нь Б-гийн ямар нэгэн идэвхтэй, хууль бус үйлдлийн хооронд шалтгаант холбоо байх ёстой. Тэгэхээр энэ шалтгаант холбоо байхгүй, субьектив шинжийн хувьд санаатай үйлдэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Гэрчийн мэдүүлгүүд болон хохирогч нараас асуулт асуугаад үзэхээр хохирогч Н нь намайг буланд сууж байхад М, С нарыг Б тойрч ирээд гараараа цохисон гэдэг. Прокурор яллах дүгнэлтдээ тодорхой бичээгүй буюу Б-гийн үйлдлийн улмаас иргэн Н-гийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж дурдсан боловч гараараа цохисон үйлдэл нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой гэж тайлбарлаж байна. Тэгэхээр хохирогч л өөрөө намайг гараараа цохисон гэж мэдүүлдэг болохоос хохирогчийг гараараа цохисон гэх үйл баримтыг нотолсон, дэмжсэн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. ...Тухайн үед миний үйлчлүүлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ингээд орж ирээд таарамжгүй харилцаа С, М, Б нарын хооронд болдог. Гэрч нарын мэдүүлгээс харахад хоёр хүн хоорондоо бие эрх чөлөөндөө харилцан халдсан үйлдэл болсон нь харагдаж байна. Миний үйлчлүүлэгчийн хэлж байгаагаар эдгээр хүмүүс нь хэрэлдээд С-д түлхүүлээд газарт унасан, хавтаст хэргийн материал, видео бичлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээс унасан зайгаа тодорхой харуулчихсан гэж бодож байгаа. Энэ нөхцөл байдалд гэрчүүд Н гуайг сандал дээрээ л сууж байсан гэж хэлээд байдаг. Миний үйлчлүүлэгч болохоор гартаа юм бариад намайг унасан хойгуур ална гэж хэлж явж байгаад бүдрээд унасан. Тэр бүдэрч унаснаасаа шалтгаалаад толгойны гэмтэл авсан байх гэсэн тайлбарыг хэлж байгаа. Ямар ч байсан Н гуайд идэвхтэй гараар цохисон үйлдэл, хохирлыг учруулсан гэсэн үйлдэл харагдаагүй. Н гуайгаас өөрөөс нь асуухаар эд зүйл шидсэн, гэхдээ би ямар нэгэн эд зүйлд оногдоогүй, усны сав миний урд байсан гэж хэлдэг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан субьектив шинжийн шууд санаатай хэлбэр болон идэвхтэй хууль бус үйлдэл хохирогчийн учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой гэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж байгаа. Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын газраас 1,173,000 төгрөгийг нэхэмжилдэг. Шүүхээс буцсантай холбогдуулаад процесс ажиллагаа хууль зөрчсөн байна гэж хараад байгаа. Тэгэхээр өмнө нь би нотлох баримтыг шинжлэн судлахдаа 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан хэргийг 04 сарын 21-нд Баяржаргалаас Алтангэрэлд шилжүүлчихсэн байгаа. Гэтэл 04 сарын 18-нд Алтангэрэл нь энэ хэрэгт томилогдоогүй байхдаа гэрч А-оос мэдүүлэг авсан. А-оос авсан мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан учраас нотлох баримтаар тооцохгүй шийдвэр гаргаж өгнө үү. Дараагийн дугаарт Бийн мэдүүлэг 2 дугаар хавтаст хэрэгт авагдсанаар мөрдөгч Алтангэрэлээс мөрдөгч Мөнхдэлгэр рүү хэргийг шилжүүлчихсэн байгаа. Шилжүүлснээс хойших хийгдсэн ажиллагаанууд хууль ёсны бус эргэлзээтэй. Б-ээс мэдүүлэг аваад байгаа ажиллагаа хуульд заасан үндэслэл журамд нийцээгүй учраас нотлох баримтаар тооцохгүй шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байгаа. Мөн иргэний нэхэмжлэлийн хувьд 400,000 төгрөгийг хиймэл шүдний зардалтай холбогдуулаад нэхэмжлээд байгаа боловч нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б-гаас гэм хор хохирлыг гаргуулах шаардлагатай гэвэл энэ хоорондох шалтгаант холбоо нь тодорхой байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар С-гийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт байна. Тийм учраас бодит хохирлоо нэхэмжилж байгаа бол нотлох баримтаа шүүх, мөрдөн байцаагч, прокурорт гаргаж өгөх ёстой. Эдгээр шаардлагыг хангаагүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байгаа. Мөн Н гуай 6,000,000 төгрөгөө 4,000,000 төгрөг болгож нэхэмжилсэн. Гэтэл холбогдох нотлох баримтууд бодит хохирол мөн үү, юунд зарцуулсан, бөөрний эмчилгээнд нь явсан юм уу гэх үндэслэлүүд тодорхой харагдахгүй байгаа. Нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй учраас дээрх үндэслэлээр иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлттэй байгаа. 1,179,900 төгрөгийн хувьд Бийг иргэний нэхэмжлэгчээр татаад оруулж байгаа ажиллагаа нь томилогдоогүй мөрдөгчийн хийсэн ажиллагаа, мөн нотлох баримтаар 1,179,900 төгрөгийн хохиролд учирсан гээд хэлээд байгаа боловч хохирогч тал өөрсдийн албан бичиг дээр бичээд, хавсралт дээр өөрийнхөө тамгыг дарсан. Би хүнээс мөнгө нэхэмжилж байгаа гээд Б-гаас 2,000,000 төгрөг авах нь үнэн болно гээд гараар бичээд өгвөл шүүх үнэлэх боломжгүй. Нотлох баримтын шаардлагын хувьд нотлох боломжгүй. Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү шилжүүлсэн гүйлгээний баримтыг хуульд зааснаар ирүүлээгүй байна. Ийм учраас иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байна. Гэм буруутай эсэхэд нь эргэлзээ төрж байгаа гэдэгт гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийн хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулна гээд Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны хууль тайлбарласан 24 дугаартай тогтоол дээр дурдсан байгааг шүүх анхаарч үзээсэй. Мөн тайлбарлах нь хэсгийн 1.1 дээр эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой хамааралтай, нотлох баримтын эх сурвалж дахь мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу судлуулах, баримтжуулж батлуулсан эсэх, хүрэлцээтэй байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ гэж байгаа. Гэтэл Б нь 2024 оны 02 сарын 02-ны өдөр 21 цагийн үед Н хохирогчийг сууж байхад нь очоод гараараа цохиод биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйл баримтыг нотлох ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Ингээд эргэлзээ төрж байгаа учраас миний үйлчлүүлэгчид ашигтай шийдвэрлэж, түүнийг цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н нь миний хувьд шударга байх болов уу гэсэн чинь өөрийгөө аргацаасан юм хэлж байна. Миний хувьд гомдоод байсан юм байхгүй. Хамгийн гол нь хохиролгүй болгоод өгчих л гэсэн хүсэлт тавьсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэх ,
Иргэний нэхэмжлэгч С.С нь шүд хугарсан, нэг араа хуга цохигдоод ёзоор үлдсэн. Анхны байцаагч нь та 2 гомдол санал гаргаад яах вэ гэхээр нь гомдол гаргаагүй. Хамгийн сүүлийн байцаагч нь гомдол гаргаж болно гэхээр нь гаргасан. 400,000 төгрөгөөр хохирол барагдуулаач гэдгээ хэлсэн нар нь тайлбар хэлээгүй болно гэх,
Шүүгдэгч нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хашаанд байрлах байранд 2024 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 21 цагийн үед иргэн И.Н-тай маргалдан зодож биед тархины доргилт, хамар, зүүн ухархайн дотор, доод хана, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 18-19, 2 дугаар хавтаст хэргийн 06-07 дахь тал), иргэний нэхэмжлэгч М.Б-ийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 11-12 дахь тал), иргэний нэхэмжлэгч С.С-гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дахь тал), гэрч Ө.А-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26, 2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал), гэрч Ч.М-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-30, 129-130, 2 дугаар хавтаст хэргийн 23-25 дахь тал), гэрч С.С-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-34, 133-134, 2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал), яллагдагч Н.Б, гэрч Ч.М нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал), яллагдагч Н.Б, гэрч С.С нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37-39 дэх тал), яллагдагч Н.Б, гэрч Ө.А нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 83-85 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 137-139 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/721 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал), мөрдөгчийн шинжээч томилох тогтоолд хавсаргасан хохирогч И.Н-гийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал), яаралтай тусламжийн хуудас, Өмнөговь БОЭТ-ийн компьютер томографын шинжилгээ, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал), хохирогч И.Н-гийн өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 143-166 дахь тал), Н.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 40-43, 48-50 дахь тал), хохирогч И.Н-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 44-47 дахь тал), И.Н-гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа (2 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Н гэдэг хүнийг танихгүй, энэ хүнтэй зөрчилдөх ямар ч шалтаг шалтгаан байхгүй байхад би энэ хүнийг зодсон байх ямар ч үндэслэл байхгүй... намайг унасны дараа босоод харахад Н унасан байсан... Би С-д цохиулаад унаж байхад энэ хүн ална аа гээд нэг зүйл барьж явж байгаад унасан...” гэж мэдүүлж, шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэх агуулга бүхий тайлбар, дүгнэлтийг танилцуулж мэтгэлцэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-гийн “...гаднаас хоёр залуу орж ирээд С-г эхнэртэй нь хамт загнаад ажил удаашралтай байна гэж уурлаж ойр орчимдоо байсан аяга, таваг зэргийг авч шидээд байхаар нь би “миний дүү нэг гараа нөгөө гараараа барьчихаж болдоггүй юм уу” гэж хэлсэн чинь нэг залуу нь “чи муу өвгөн төгцөг юу юм бэ, гуйлгачин минь чамтай яриагүй шүү” гэхээр нь би чиний аавтай чинь л адилхан хүн шүү гэхэд “миний аав чам шиг гуйлгачин биш” гээд миний нүд рүү цохиж унагаад өшиглөөд байхаар нь байрнаас гарсан чинь араас гарч ирээд намайг дахиад хэд хэдэн удаа цохисон...
Тухайн үед хаалгаар нэг өндөр залуу орж ирээд баахан будаг эд хогшил шидээд байхаар нь миний дүү чи нэг гараараа нөгөө гараа барьж болдоггүй юм уу гэхэд муу хөгшин төгцөг минь дуугүй бай гэхээр нь би аав шиг чинь хүн юм хэлж байна гэхэд тухайн залуу миний аав бол мөнгөтэй хүн гэх зэргээр хэлж байсан. Тэгээд сандал дээр сууж байхад миний урд ирээд цохих шиг л болсон манараад явсан. Тэгээд нүдний дээрээс цус гараад байсан...
Б гаднаас хаалга учиргүй нүдээд орж ирээд ажил явахгүй байна гэж юм шидлээд тэр үед М нөхөр С-гийн толгойг тэврээд сууж байсан. Тэр үед араар нь тойрч ирээд миний нүд рүү цохиод авсан, би тухайн үед манараад байж байхад Б гар муу хөгшин төгцөг гээд өшиглөсөн.” (хавтаст хэргийн 15-16, 18-19, 2 дугаар хавтаст хэргийн 06-07 дахь тал) гэх мэдүүлэг,
гэрч Ч.М-ийн “...Б согтуу, жолоочийнхоо хамт орж ирээд үүдний хэсэгт байсан зүйлүүд болох цахилгаан тогооны шилэн таглаа, 5 литрийн савтай цэвэр ус, хайруулын таваг, 18 килограммтай будаг зэргийг авч шидэлсэн. Тэгсэн чинь Б-гийн шидсэн 5 литрийн савтай усанд Н ах оногдоод нүд нь хавдаад цус гарсан чинь Н ах чи яаж байгаа юм бэ, би чамайг арай ч намайг зодно гэж бодоогүй гэхэд нь Б хэлэх, хэлэхгүйгээр харааж, загнасан...
Н.Б уг байранд орж ирээд хураалттай юм нь дээр бүдэрч унаад муухай орилоод И.Н, С бид гурвын сууж байсан газар руу тогооны таг, 5 литрийн савтай ус, барилгын засал хийж байсан эд зүйлсийг бид хэд рүү шидсэн. Тухайн үед И.Н ах тухайн байрны зүүн урд буланд сууж байсан. Тухайн үед И.Н ах ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй суугаад байсан. Би тэгээд Б-г орилоод юм шидээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед юм шидэж байхад гэнэт л И.Н ахын нүд нь нэлээд том хавдаад, хөхөрчихсөн байсан...
Тухайн үед бид хоёр тухайн Б гэх хүний барилгын ажлыг хийж байсан. Тэгээд гаднаас улаан галзуу орж ирээд үүдэнд хучсан байсан барилгын хавтангууд байсан, тэр нь дээгүүр яваад бүдрээд тэрүүгээр байсан юмыг мөргөөд өшиглөөд галзуурсан юм шиг гартаа таарсан бүх юмыг өшиглөөд шидээд тэгээд би гурав зүүн урд буланд байсан бид гурав руу хайруулын таваг тавын савтай ус бүх юмыг л шидсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн 28-30, 129-130, 2 дугаар хавтаст хэргийн 23-25 дахь тал) гэх мэдүүлэг,
гэрч С.С-гийн “...Н.Б жолоочийнхоо хамт орж ирээд үүдний ойролцоо байсан лаазтай будгийг өшиглөж, халуун тогооны шилэн тагийг хана руу шидэж хагалсан, барилгын өнхрүүш зэргийг авч шидсэн. Тэгж байхад л гэнэт Н ахын зүүн нүдний хэсгээс цус гарчихсан байсан...
Тэгсэн манай эхнэр хаалга нээхэд гаднаас Б гэх залуу согтуу орж ирсэн. Орж ирэхдээ хураалттай байсан хавтан дээгүүр бүдчээд ороод ирсэн. Байранд орж ирээд юу болсон нь мэдэгдэхгүй гартаа таарсан эд зүйлсийг авч шидсэн. Б орж ирсний дараа жолооч нь гээд нэг залуу орж ирсэн. Б-г бид хэд рүү юм шидэж байхад жолооч залуу хараад зогсож байсан. Б бид хэд рүү хашхичаад юм шидэж байхад Н ахын нүд нь гэнэт хавдчихсан байсан...
гаднаас эхнэр бид хоёроор засвар хийлгэж байсан Б гэх хүн орж ирээд тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд хаалгаар орж ирээд орж ирэхдээ хаалганы үүдэнд хураасан байсан барилгын материал дээр бүдрээд тээглэж унасан. Тэнд байсан барилгын материалыг бид гурав руу шидээд барилгын материалыг авч шидсэн... Нэг харахад Н ахын нүднээс цус гоожиж байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 32-34, 133-134, 2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал) гэх мэдүүлэг,
яллагдагч Н.Б, гэрч Ч.М нар мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт “Асуулт М-ээс: 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр И.Н-гийн биед хэн гэмтэл учруулсан талаар ярина уу?
Хариулт: Тухайн өдөр И.Н ах нөхөр бид хоёр дээр ирсэн. Орж ирээд удаагүй байхад хаалга тас гээд дуугарахаар нь би очоод нээтэл Б гаднаас орж ирээд хураалттай эд зүйлд бүдрээд тохойлдоод унасан. Тэгээд босож ирээд бид хэдийг хараагаад лаазтай будаг зэрэг зүйлсийг өшиглөөд бид гурав руу тогооны таг, хайруулын таваг, усны сав зэрэг зүйлсийг шидсэн. Тэр үед Н ах сандал дээр гараа имрээд суугаад байсан... Тэр хооронд яг юугаар цохигдсон талаар мэдэхгүй байна. Н ах арай ч дээ намайг цохиод гээд тэгэхээр нь хартал нүд нь хавдчихсан байсан.
Асуулт М-ээс: Тухайн үйл явдал болж байхад яг хэзээ нь Н-гийн нүд гэмтсэн байсан бэ?
Хариулт: Намайг цагдаа дуудахын өмнө Б бид гурав руу юм шидэж байхад Н ах яая нүд сохолчихлоо гэж хэлсэн... (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал) гэх,
яллагдагч Н.Б, гэрч С.С нар мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт “Асуулт С-гаас: 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр И.Н-гийн биед хэн гэмтэл учруулсан талаар ярина уу?
Хариулт: Тухайн өдөр 21 цагийн үед И.Н ах орж ирсэн. Ирээд нээх удаагүй байхад Б араас нь орж ирсэн. Үүдэнд хураалттай байсан барилгын эд зүйл бүдрээд босож ирээд тэрүүгээр байсан эд зүйлсийг авч шидсэн. Н ах зүүн урд талын буланд сууж байсан. Тэндээсээ хөдлөөгүй. Б-гийн шидсэн зүйлд л оногдсон байх гэж бодож байна. Тухайн үед юм шидлээд байхад нь Н ах руу хараагүй. Нэг эргээд харахад Н ахын нүд нь хавдчихсан цус гарчихсан байсан...
Асуулт С-гаас: Тухайн үйл явдал болж байхад яг хэзээ нь Н-гийн нүд гэмтсэн байсан бэ?
Хариулт: Б тухайн үед өнхрүүш тогооны таг, 5 литрийн усны сав зэрэг зүйлс шидсэн. Б-г юм шидэж байхад Н ах руу харахад нүд нь хавдаад цус гарсан байсан. Яг юу нь оносон гэдгийг хараагүй...” (2 дугаар хавтаст хэргийн 37-39 дэх тал) гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 137-139 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/721 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал), мөрдөгчийн шинжээч томилох тогтоолд хавсаргасан хохирогч И.Н-гийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал), яаралтай тусламжийн хуудас, Өмнөговь БОЭТ-ийн компьютер томографын шинжилгээ, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал), хохирогч И.Н-гийн өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 143-166 дахь тал), Н.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх тал), хохирогч И.Н-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг баримтуудаар тухайн үед хохирогч И.Н нь шүүгдэгчээс өөр хүнтэй муудалцсаны улмаас биедээ гэмтэл авсан эсхүл, газар унаснаас болж гэмтэл авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дээрх дүгнэлт няцаагдаж байна.
Мөн шүүгдэгч Н.Б нь хохирогч И.Н-гийн биед халдаж зодох шалтгаан байхгүй, ... Би С-д цохиулаад унаж байхад энэ хүн ална аа гээд нэг зүйл барьж явж байгаад унасан...тухайн үед гэмтэл авсан байх боломжтой” гэх агуулгатай мэдүүлгийг давхар нотлох, батлах нотлох баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй байхаар хуульчилсан тул шүүгдэгч Н.Б-гийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх, хохирогчийн биед халдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Харин мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогч нарт худал мэдүүлэг өгөх тохиолдолд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын мэдүүлгээр И.Н нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд газар унасан болох нь тогтоогдоогүй тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч “миний тохойны яс цуурч, хугарсан үйлдлийг шалгаагүй, шинжээч эмч нарт үзэхгүй юм уу гэхэд бид нар наадхыг чинь юуг нь үздэг юм гэж хэлээд буцаасан. Гэтэл Шүүх шинжилгээний байгууллага Б-гийн биед гэмтэл илрээгүй гэдэг дүгнэлт бичээд явуулсан байна...” гэх тайлбарыг гаргасан бөгөөд үүнийг шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан
гэрч Ч.М-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Б нэлээн согтолттой, хөл дээрээ явж чадахгүй, гаднаас хаалга өшиглөөд, би гүйж очоод онгойлгосон. Орж ирээд хураалгатай хавтангууд, барилгын материалын юмнуудыг тээглэж унаад хана мөргөөд унаад босож ирээд хамаг юм нүүлгэж эхэлсэн... Б-г зодсон, цохисон юм байхгүй. Б өөрөө таварцаглаж унаж, шил, зүүн талынхаа шанаагаар хана мөргөж, хаалганы хажуу талд тохойгоо шалбалж босож ирсэн. Би яг сайн мэдээд нүдэндээ харсан...” гэх мэдүүлэг,
гэрч С.С-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Хөл дээрээ тогтож чадахгүй, хаалга үүд өшигчөөд л орж ирэнгүүтээ барилгын материал дээгүүр сунаж унаад орж ирсэн. ... Надтай зууралдаж байгаад газар унасан юм бол байхгүй. Өөрөө анх орж ирэхдээ юман дээгүүр унаад л орж ирсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Н.Б уг байранд орж ирээд хураалттай юм нь дээр бүдэрч унаад муухай орилоод И.Н, С бид гурвын сууж байсан газар руу тогооны таг, 5 литрийн савтай ус, барилгын засал хийж байсан эд зүйлсийг бид хэд рүү шидсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 23-25 дахь тал),
гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Б гэх хүн орж ирээд тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд хаалгаар орж ирээд орж ирэхдээ хаалганы үүдэнд хураасан байсан барилгын материал дээр бүдрээд тээглэж унасан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал)-ийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж үзэхэд, шүүгдэгчийн тохойн яс цуурсан гэх асуудал хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт томилогдоогүй мөрдөгч Б.А нь гэрч Ө.А, иргэний нэхэмжлэгч М.Б нараас мэдүүлэг авч, хууль зөрчсөн тул эдгээр мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гаргаж өгнө үү гэх агуулгатай дүгнэлтийг гаргав.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал)-ийг анх мөрдөгч Г.Б хүлээн авч тэмдэглэл үйлдэж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын “Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай” тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал) тогтоолоор хэрэг бүртгэлийн 242800081 дугаартай хэргийг мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Б-с мөрдөгч, цагдаагийн дэд ахлагч Б.А-д шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Мөн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын “Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай” тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 04 дэх тал) тогтоолоор Эрүүгийн 2428000810138 дугаартай хэргийг мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.А-с Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.М-т шилжүүлж шийдвэрлэсэн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Т-ын гарын үсэг, тамга тэмдэгтэй тогтоол гарсан байна.
Үүнээс хойш мөрдөгч Б.А-д мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг дахин даалгасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарснаас гадна энэ хэрэгт анх томилогдож байсан мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаанд оролцож, хэрэгт ажиллагаа явуулсныг шүүх хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайлбал мөрдөн шалгах ажиллагаа анх эхэлснээс хойш мөрдөгч Б.А, мөрдөгч Г.Б нар Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг гарах үед хохирогч И.Н, гэрч Ч.М, С.С нар байсан бөгөөд дамжмал байдлаар бус, үзсэн, харсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, орон зай, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдлийн талаар тогтвортой, зөрүүгүй мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүгдэгч, өмгөөлөгчийн гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах, мэдүүлгийг газар дээр нь шалгах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах, хэргийн материалыг танилцуулах ...зэрэг ажиллагааг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, улмаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөгч бүрэн гүйцэд хийж ирүүлсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-гийн эрүүл мэндэд тархины доргилт, хамар, зүүн ухархайн дотор, доод хана, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 137-139 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/721 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дахь тал) зэргээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Н.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-гийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд хандаж мэдүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж замын зардал, эмчилгээ хийлгэсэн 3,000,000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н нь замын зардал, эмчилгээ хийлгэсэн гэх 3,000,000 төгрөг, мөн иргэний нэхэмжлэгч С.С нь хиймэл шүд хугарсан, ёзоор шүд авхуулсан гэх 400,000 төгрөг тус тус нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь тус тус хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн хохирогч И.Н-гийн зүгээс хүндэвтэр гэмтэлд хагалгаа хийлгэх шаардлагатай байна, энэ төлбөрийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байх тул түүний биед учирсан гэмтэл, үүний улмаас учирсан хор уршгийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ, хагалгаа хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох”-оор хуульчлагдсан байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас 1,179,300 төгрөг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч М.Б-ийн “Иргэн И Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,179,300 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байгаа тухайн лавлагааг хэрэгт хавсаргаж өгнө. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй.” (2 дугаар хавтаст хэргийн 11-12 дахь тал) гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай албан тоотод: “Тус газарт шалгагдаж буй 2428000810138 дугаартай эрүүгийн хэрэгт иргэн И овогтой Н-ын эрүүл мэндэд гэм хохирол учирсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хариуцагчаар нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргаж байна.” гэх албан тоот, хавсралтад: “И овогтой Н-ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа нийт дүн 1,179,300 төгрөг” (2 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б-гаас 1,179,300 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарч байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд одоогоор Монголын мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал ажилтай, энэ ажлаа 2016 оноос хойш тасралтгүй 8-9 жилийн хугацаанд ажиллаж байгаа. Гэр бүлийн хувьд гэрлэлтээ батлуулаагүй эхнэр болон охины хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийг шүүхээс гэм буруутайд тооцсон учраас ял оногдуулах шаардлага гарч байгаа. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж харж байна. Миний үйлчлэгчийн хувьд ажил хийдэг учраас Өмнөговь аймагт байнга өдөр тутамд ажиллаад байх боломжгүй, хөдөө болон Улаанбаатар хот руу явдаг нөхцөл байдал байгаа. Тэгэхээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд Өмнөговь аймгийн хэмжээнд жишээ нь багийн төв дээр суугаад тодорхой хугацаагаар нийтэд тустай ажил хийгээд явдаг. Тухайн ялыг биелүүлж болох ч гэсэн хугацааны хувьд нэлээн урт хугацаа шаардагдах байх гэж бодож байна. Тэгэхээр сонгох санкцтай учраас торгох ял оногдуулж өнө үү. Ингэхдээ 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахад гэм буруугийн хэлбэр хэмжээ Эрүүгийн хуулийн хариуцлагын зорилгод нийцэх юм болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-гийн зүгээс энэ хүний мууг үзье гэж бодоогүй. Хамгийн гол нь өөрийнхөө эмчилгээнд явсан зардлаа гаргуулъя гэж бодсон. Бусдаар өөр санал гомдол алга гэх тайлбарыг,
Иргэний нэхэмжлэгч С.С нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг,
Шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо нөхөн төлнө. Торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч И.Н, иргэний нэхэмжлэгч С.С нарын биед халдсан, уг гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагарсан халуун тогооны тагны төмөр хүрээ 1 ширхэг, Хужирт нэртэй 5 литрийн цэвэр усны сав /ёроол хэсэг нь задарсан/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч И.Н-д 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Н-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагарсан халуун тогооны тагны төмөр хүрээ 1 ширхэг, Хужирт нэртэй 5 литрийн цэвэр усны сав /ёроол хэсэг нь задарсан/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 1,179,300 (нэг сая нэг зуун далан есөн мянга гурван зуу) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-гийн 3,000,000 (гурван сая) төгрөг, иргэний нэхэмжлэгч С.С-гийн 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон хохирогч И.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ, хагалгаа хийлгэх тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н-д 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Н нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ