Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/00752

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ц нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:НЕБ 84  холбогдох

 

Урд ажилд байсан эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Д.Ц-, өмгөөлөгч Б.*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*, өмгөөлөгч Л.*, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч 00 холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажлаас халах тушаал гарсан буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч миний бие анх тус сургуульд С.М- захирлын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан боловч С.Л захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирсэн даруйдаа шалтаг шалтгаан тоочиж хавчиж шахсаар намайг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хугацаагүйгээр номын санчаар томилсон.

Гэвч намайг ажлаас халахын тулд шалтаг шалтгаан хайж үндэслэлгүйгээр гүтгэж, байнгын ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг байсан ба ажлаас халахын тулд номын санчаар ажилд томилсон тушаалаа хүртэл нөхөн өөр байдлаар гаргасан байснаа түүндээ нийцүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргаж намайг хүүхэд асрах чөлөөтэй байсан номын санч Б.Ү ажилд орох болсон гэх шалтгааны улмаас ажлаас халсан боловч анх намайг ажилд авахдаа хэн нэгний оронд түр хугацаагаар аваагүй болно.

Миний бие энэ тухайгаа нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх журам хэрэглээгүй буюу хөдөлмөрийн шинэчилсэн найруулгаар энэ тухай гомдлын үндэслэлээ хуульд зааснаар дүүргийн гурван талт хороонд хандаагүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргасан боловч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.Миний бие хөдөлмөрийн гурван талт хороонд хандсан боловч хороо байгуулагдаагүй шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн. Иймд намайг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2022 оны 04 дүгээр сарын29-ний өдрөөс эхлэн тооцож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлөхийг даалгаж өгөн үү гэв.

Хариуцагч шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: тус сургуулийн удирдлагын зүгээс Д.Ц-ыг 2021 оны 07 дугаар сард ажлын байр хэвээр хадгалагдаж байсан ажилтны оронд нарийн бичгийн ажлын байранд түр томилсон байсан.

Д.Ц- нь нарийн бичгээр ажиллаж байх үедээ монгол бичгийн найруулга зүй,үг үсгийн алдаа байнга гаргаж, наад захын албан бичиг тушаалын төсөл боловсруулж чадахгүй байсан тул ажлын байранд ур чадварын хувьд тэнцэхгүй байсан. Гэсэн хэдий ч удирдлагын зүгээс түүнд боломж олгож 2021 оны 11 дүгээр сараас эхлэн ажлын байр нь хадгалагдаж байгаа номын санч Б.Ү ажилдаа орох хүртэлх хугацаанд номын санчаар түр томилсон байсан юм. Энэ тухай Д.Ц-т танилцуулсан. Өөрөө мэдэж байсан атлаа огт мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Д.Ц- нь номын санчийн ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй, удаа дараа алдаа зөрчил гаргаад байсан тул 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.Ингээд номын санчаар ажиллаж байсан Б.Ү- 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сургуулийн захиргаанд ажилдаа эргэн орох өргөдөл гаргасан(энэ талаар Д.Ц-т мэдэгдсэн) 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б.Ү-гаас дахин өргөдөл ирүүлж, яаралтай асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Ажил олгогчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ү-гийн ажлын байранд түр ажиллаж байсан ажилтан Д.Ц-ыг ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/56 тоот тушаалаар Б.үүрийн туяаг ажилд эгүүлэн томилсон.Ажилтан Д.Ц-ыг шахаж хавчсан, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй б өгөөд түүний мэргэжил, ур чадварт тохирох сул ажлын орон тоо гарсан тохиолдолд ажилд эгүүлэн авахад татгалзах зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандар эрхтэй байхаар хуульчилсан.

Ажилтан Д.Ц- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалаа хүлээн авсан бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэсэн огноотой байдаг. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд: Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт(хх-ийн3), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(хх-ийн4), иргэний үнэмлэхийн лавлагаа(хх-ийн5), Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын албан тоот(хх-ийн6), Баянзүрх дүүргийн Засаг даргын албан тоот(хх-ийн7), 2022.04.29-ний өдрийн Б/55 дугаар тушаал(хх-ийн8), Авлигатай тэмцэх газрын албан тоот(хх-ийн58), Боловсролын ерөнхий газрын албан тоот(хх-ийн59), 2021.11.24-ний өдрийн Б/0 дугаар Д.Ц-ыг ажилд түр томилох тухай тушаал (хх-ийн60,62), Түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулах тухай 2021.11.24-ний өдрийн Б/0 тушаал (хх-ийн61) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд: хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн12, 20), Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.09.29-ний өдрийн Б/0 захирамж(хх-ийн21),Б.Ү-гийн хүсэлт(хх-ийн22-23), 2022.03.23-ны өдрийн 000 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал(хх-ийн24), 2022.03.23-ны өдрийн Д.Ц-ын тайлбар(хх-ийн25), Д.Ц-ыг ажилд авах тухай тушаал (хх-ийн31), Д.Ц-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал(хх-ийн32), хөдөлмөрийн дотоод журам(хх-ийн33-45), цалингийн карт(хх-ийн46) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүхээс зохигчдын хүсэлтээр: номын санчийн албан тушаалын тодорхойлолт(хх-ийн80-83), 2021.11.24-ний өдрийн Б/000 дугаар Д.Ц-ыг ажилд томилох тухай тушаал(хх-ийн84), 2021.11.24-ний Б/000а дугаар өдрийн Тушаал хүчингүй болгох тухай тушаал(хх-ийн85), 2017.05.01-ний өдрийн Б/29 дугаар М.О-ийг ажилд авах тухай тушаал(хх-ийн86), М.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ(хх-ийн87-88), 2020.09.05-ны өдрийн Б/30 дугаар М.О-ийг жирэмсний амралт эдлүүлэх тухай тушаал(хх-ийн86), Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022.09.19-ний өдрийн А/00 дугаар Орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай захирамж(хх-ийн90-91), 2019.03.18-ны өдрийн Б/0 дүгээр Б.Ү-г ажилд авах тухай тушаал(хх-ийн92), 2019.10.09-ний өдрийн Б/170 дүгээр Б.Ү-д жирэмсний амралт эдлүүлэх тухай тушаал(хх-ийн93), 2022.04.29-ний өдрийн Б/56 дугаар Б.Ү-г ажилд эгүүлэн авах тухай тушаал(хх-ийн94), Б.үүрийн туяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ(хх-ийн95-100), Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022.07.08-ны өдрийн 02/1158 тоот албан тоот(хх-ийн104), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.31-ний өдрийн ******* дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай (хх-ийн105-107), гэрч Ц.Н(хх-ийн118-121), С.Ө нараас авсан мэдүүлэг(хх-ийн122-124), ЕБ-ын *******ийн архив бичиг хэрэгт хийсэн үзлэг баримтын хамт(хх-ийн126-152), Архивын ерөнхий газраас ирүүлсэн албан тоот( хх-ийн168), Д.Ц-ын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ий175-184) зэрэг баримтыг бүрдүүлсэн

ЕБ-ын *******ийн цахим архив тушаал хадгалдаг компьютер программд хийсэн үзлэг баримтын хамт(хх-ийн194-218),

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч 84 холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажлаас халах тушаал гарсан буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ц- нь нарийн бичиг хэргийн ажилтны үүргийг гүйцэтгэж буй хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэж чадахгүй, удаа дараа алдаа зөрчил гаргадаг, ажлын байранд ур чадварын хувьд тэнцэхгүй байсан тул жирэмсний амралттай номын санч Б.Ү-гийн оронд түр шилжүүлэн томилсон. Б.Ү- ажилдаа орох хүсэлт гаргасан тул ажил олгогч Д.Ц-ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандар эрхтэй атал Д.Ц- нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хандаж хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

3.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.*******ьд нарийн бичгээр ажиллаж байсан жирэмсний амралт авсан Б.О  оронд Д.Ц-ыг түр хугацаагаар авч ажиллуулахаар тус сургуулийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 дугаартай Д.Ц-ыг ажилд авах тухай тушаал гарчээ.(хх-ийн 31,127)

5.Ажилтан Д.Ц-ыг нарийн бичгийн ажлын байранд тэнцэхгүй гэх үндэслэлээр 84 сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/000 дугаар тушаалаар Д.Ц-ыг ажилд томилох тухай тушаал-аар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн номын санчаар томилж;(хх-ийн184, 39)

5.1.тус сургуулийн захирлын 2021 оны11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/000а дугаар тушаал агуулгын хувьд алдаатай гарсан тул 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/000а дугаар Тушаал хүчингүй болгох тухай тушаалын 2 дахь заалтаар Б/000 дугаар тушаалыг хүчингүйд тооцож;. (хх-ийн85,128)

5.2.тус сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/000б дугаар Д.Ц-ыг ажилд түр томилох тухай тушалын 1 дүгээр заалтаар Хүүхэд асрах чөлөөтэй байгаа номын санчийн оронд Д.Ц-ыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн номын санчаар ажиллуулахаар томилжээ. (хх-ийн60, 137)

6.Нийслэлийн ерөнхий боловсролын *******ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/55 дугаартай Д.Ц-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал-аар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүлйийн 61.13, 78 дугаар зүйлийн 78.1.5, 83 дугаар зүйлийн 83.2, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/00 дугаар захирамж, Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.2-дахь заалтыг үндэслэж ажилтанг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.(хх-ийн 32)

7.Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандар эрхтэй атал Д.Ц- нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хандаж хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргаагүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж маргасан.

8.Д.Ц- нь дээрх ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2022/******* дугаар захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.(хх-ийн 105-107) Тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.1-д зааснаар захирамжийг хэвээр үлдэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан.

9. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргаж, энэхүү гомдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02/1558 дугаартай албан бичгээр ... тус дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт үндэсний хороо байгуулагдаагүй ,......Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулахаар хорооны гишүүдийн саналыг хүргүүлээд байгаа. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2-т заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү. гэсэн хариуг өгчээ.(хх-ийн 103-104)

10.Дээрх хариуг нэхэмжлэгч Д.Ц- нь хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

11.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн цаг хугацаанд Баянзүрх дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.3-т зааснаар гомдлоо шийдвэрлүүлэх боломжгүй байсан байх тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж зааснаар Д.Ц- нь шүүхэд хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасанг буруутгах боломжгүй бөгөөд хуулийн хугацаанд гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан нь үндэслэлтэй гэж үзэв.

12. Хариуцагч тал нэхэмжлэгчийг нарийн бичиг хэргийн ажилтны үүргийг гүйцэтгэж буй хугацаандаа ажлаа хийж чадахгүй, удаа дараа алдаа зөрчил гаргадаг, ажлын байранд ур чадварын хувьд тэнцэхгүй байсан тул удирдлагын зүгээс түүнийг жирэмсний амралттай байсан номын санч Б.Ү-гийн оронд түр шилжүүлэн томилж, хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан ажилдаа орох хүсэлтийг ирүүлсэн тул Д.Ц-ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргасан.

13.Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....ажилтан Д.Ц-той нарийн бичгээр ажиллах үед байгуулсан хөдөлмөрийн гэрээ, номын санчаар ажиллах хугцаанд үргэлжилж байсан гэж тайлбарласан.

14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн ерөнхий боловсролын *******ь ажилтан Д.Ц-ыг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс нарийн бичгээр, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс номын санчаар тус тус хоёр өөр ажлын байранд ажиллуулсан хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй нь тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгчийн ...нарийн бичгээр ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээ нь номын санчаар ажиллах хугацаанд үргэлжилсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

15.Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д энэ хуулийн 23.2.1.-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, 23.2.3-д ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусд төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж зааснаас үзэхэд зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.2-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

16.Хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт ...Д.Ц-той нарийн бичгээр ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ гэрээ номын санчаар ажиллах үед үргэлжилсэн гэж тайлбарласан атлаа ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль/1999/-ийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар ажилтантай 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

17.Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

18. Түүнчлэн хариуцагч тал ...ажилтан Д.Ц-ыг нарийн бичгийн ажлын байранд ур чадварын хувьд тэнцэхгүй байсан хэдий ч удирдлагын зүгээс түүнд боломж олгож 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/000б тушаалаар номын санчаар шилжүүлэн ажиллуулсан хэдий ч ёс зүйн зөрчил гаргаж Сахилгын шийтгэл хүлээсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

19. Ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тухайн салбарын буюу байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестачлалын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрээр тогтоогдсон байхыг ойлгоно. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг дээр дурдсан албан ёсны тогтоол, шийдвэргүйгээр өөр ажилд шилжүүлсэн тогтоогдож байна.

20.Нийслэлийн ерөнхий боловсролын *******ийн хөдөлмөрийн дотоод журам-ын:

4.1.1.-д Сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм журам, зааврыг зөрчсөн, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг сургуулийн захирлын тушаалаар оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.,

4.1.3.1-д Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар эрх зүйн акт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, *******ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй;

4.1.4.3-д Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар эрх зүйн акт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, *******ийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй;

4.1.4.6-д Сахилгын зөрчил гаргасан багш, ажилтанд сахилгын шийтгэл ноогдуулах саналаа хариуцсан сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын нэгдэл секцийн ахлагч нар сургуулийн захиргаа, сургуулийн зөвлөлд бичгээр уламжлан шийдвэрлүүлнэ;

4.1.4.7-д Сахилгын шийтгэл хүлээлгэж буй албан тушаалтан нь ажилтны сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг нотлох баримтаар тогтоосон байна, 4.1.4.8-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна гэж тус тус заасан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах ажил олгогчийн үндсэн үүргийг хуульчилсан байна.(хх-ийн33-45)

21.Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын *******ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.2, хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3.1, 4.1.4.3 заалтыг үндэслэн Д.Ц-ын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.(хх-ийн24)

22.Хэрэгт Нийслэлийн ерөнхий боловсролын *******ийн номын санчийн албан тушаалын тодорхойлолт авагдсан байх бөгөөд уг тодорхойлолтыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж дурдсан байна.(хх-ийн80-83)

23.Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... Б.Ү- ажилд орох хүсэлтийг 2 удаа өгснийг үндэслэн номын санчийн ажлын байранд эгүүлэн томилсон боловч өөрийнх хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, нярваар ажиллаж байсан н.М номын санчаар одоо ажиллаж байгаа. гэж тайлбарласан.

24.Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/650 дугаар Орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай захирамжаар *******ийн номын санчийн 2 орон тоог баталжээ. (хх-ийн90-91)

25.Хариуцагч ажил олгогч нь Нийслэлийн ерөнхий боловсролын *******ь нь ажилтнаар ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгүүлсэн эсэх, хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан эсэх нь тодорхойгүй, хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Ц номын санч албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

26.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардсан. 

27.Д.Ц-ыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэрээр мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжилж байгаа ба, түүний ээлжийн амралт авсан хугацаа болон Бага, дундын боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ. гэж заасан хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх хугацаа зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2022 оны 05 дугаар сараас 2023 оны 02 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 350 хоног ажилгүй байсан гэж үзэв.

28.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан.

29.Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод дурдсанаас 2022 оны 3 дугаар сард 141,715 төгрөг, 04 дүгээр сард 646,275 төгрөг, 5 дугаар сард 386,710 төгрөг,нэг сарын дундаж цалин391,566 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 18,212 төгрөг байх ба үүнийг ажилгүй байсан 350 хоногт тоооцоход 6,374,200 төгрөгийг төгрөгийг нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт тооцон хариуцагчаас нөхөн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

30.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгал нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хассан цалин хөлсний дүнгийн 20 хувиас, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эсхүл хэд хэдэн суутгал зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус зааснаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийж, холбогдох суутгалыг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

31.Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч *******ийн захирал С.Лын ажлын байрны дарамтыг байнга үзүүлдэг гэж тайлбарласан.

32.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Ц.Н*гийн мэдүүлэгт ... миний дор ажиллаж байсан учраас Д Ц*т дарамт байсан, дарамталсаар байгаад ажлаас нь халсан гэж бодож байгаа гэсэн мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлэг нь бичгийн болон бусад баримтаар тогтоогдсон байхыг ойлгоно. Нэхэмжлэгч нь сургуулийн захирлыг ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг гэх үйл баримт бичгийн болон бусад баримтаар нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

33.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын *******иас цалин хөлс гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 116,937 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-г 84 номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 6,374,200/зургаан сая гурван зуун далан дөрөв хоёр зуун/ төгрөгийг хариуцагч 84-с гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Д.Ц-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын *******иас улсын тэмдэгтийн хураамжид 116,937/нэг зуун арван зургаан мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3.Зохигчид шийдвэрийн нэгдэх заалтад  гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж,  бусад заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ГАНЧИМЭГ