| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/07493/И |
| Дугаар | 101/ШШ2023/00942 |
| Огноо | 2023-02-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2023/00942
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГБ ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Б холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11,484,417.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батхишиг, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Гбанк хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,484,417.84 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалгаа дараах байдлаар тодорхойлсон. ГБ ХХК нь зээлдэгч Д.Бл(РД:)-тэй 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ГБтай ЗГ/КР/170413058 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 3,200,000.00 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 3,5 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсэний 2 хувь, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэний 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай картын зээлийн авсан болно. Зээлдэгч Д.Б нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд хариуцагч Д.Бээс үндсэн зээлийн төлбөрт 3,354,120.56 төгрөгийг, хүүгийн төлбөрт 4,031,064.06 төгрөгийг, хугацаа хэтрүүлсний хүү1,913,095.16 төгрөгийг, эрх хэтрүүслний хүүгийн төлбөрт 2,186,138.06 төгрөгийг нийт 11,484,417.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд тайлбар гараагүй болно.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд: 2017.04.17-ны өдрийн кридет карт эзэмшигчтэй байгуулах №ЗГ/КР/17043058 дугаар гэрээ(хх-ийн5-9), Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/00195 дугаар Шийдвэр(хх-ийн14-15) зэрэг баримтыг нотлох баримтын шаардалга ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 3,354,120.56 төгрөгийг, хүүгийн төлбөрт 4,031,064.06 төгрөгийг, хугацаа хэтрүүлсний хүү 1,913,095.16 төгрөгийг, эрх хэтрүүслний хүүгийн төлбөрт 2,186,138.06 төгрөгийг нийт 11,484,417.84 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлгыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан.
2.Шүүх хариуцагч Д.Бд нэхэмжлэлийн шаардалгыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулж, нэхэмжлэлийн шаардалгыг гардуулж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 12 дугаар сарын 22-ны өдөр хариу тайлбрыг ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан. (хх-ийн16-20)
3. Хариуцагч Д.Б хуульд зааснаар шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөх үүргийг биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан бичгйин нотлох браимт нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
4. Талууд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, банкны зүгээс Д.Бд 4628 68 ....9393 тоот кредит картыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, зээлийн эрхийн хэмжээ 3,200,000 төгрөг байх, нэг жилийн хураамж 35,000 төгрөг байх, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд 2 хувийн, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 1 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон байна.
5.Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1-д сар бүрийн эхний долоо хоногт зарцуулсан зэзлийн хүү, шимтгэл бодогдож суутгагдана, 3.7.1.-д зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүсэн хүү, 3.7.2-д эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, 3.7.3-д бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, шимтгэл, 3.7.4-д зээлийн үндсэн төлбөр төлөхөөр тохиролцжээ.(хх-ийн7-11)
6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно , 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно........., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар шүүхээс Д.Бд нэхэмжлэлийн шаардалгыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардуулж хуульд зааснаар 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч хариу тайлбарыг шүүхэд ирүүлэхийг үүрэгтэй атлаа үүргээ биелүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор хуульчилсан.
8.Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч Д.Бтэй байгуулсан зээлийн гэрээнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй хүү-г авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гагцхүү хуулийн хүрээнд байх ёстой гэж нэхэмжлэгч зөрчиж хуулиар олгоогүй хүүг хариуцагчаас шаардахаар гэрээнд тусгасан нь хуульд нийцэхгүй гэж үзнэ.
9.Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3.7.2-т зааснаар зээлийн эрх болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
10.Иймд хариуцагч Д.Бээс үндсэн зээлийн төлбөрт 3,354,120.56 төгрөгийг, хүүгийн төлбөрт 4,031,064.06 төгрөгийг, хугацаа хэтрүүлсний хүү 1,913,095.16 төгрөгийг, нийт 9,298,279.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож нэхэмжлэлээс үлдэх 2,186,138 төгөргийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамж 198,700 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 163,722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугара зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүлйийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Савга овогт Д.Б(рд:)-ээс зээлийн гэрээний үүрэгт 9,298,279.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,186,138 төгөргийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамж 198,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 163,722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ