Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

хохирогчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр,

иргэний хариуцагч О.Н,

шүүгдэгч О.Д*******, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролц*******лан 

Д*******-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д*******д холбогдох эрүүгийн 2515000540504 дугаартай, 304/2025/0155/Э индекстэй хэргийг хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Б******* аймгийн Ө******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, Д*******-Уул аймгийн Д******* сум ** дугаар багийн ****-*** өрхийн эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Д*******-Уул аймгийн Д******* сум 14 дүгээр баг, 102 дугаар байр 23 тоотод оршин с*******х, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш******* овогт О******* Д*******, /рд:/ гэв.

Холбогдсон хэргийн талаар:/ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш******* овогт О******* Д******* нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Б аймгийн Х сумын Х тосгоны нутаг дэвсгэрт байрлах асфальтан зам дээр **-** ДАР улсын дугаартай Т п-** загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний даг******* үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учр*******лахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******лсан гэх Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000540504 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримт*******дыг тал*******дын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьц*******лж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Д******* нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Х сумын Х тосгоны нутаг дэвсгэрт байрлах асфальтан зам дээр 69-41 ДАР улсын дугаартай Т п-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээ яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний даг******* үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учр*******лахгүй байх мөн хүрэлцэхгүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******лсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д*******: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм бур*******гийн ас*******длаар маргахгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй...” гэв,

2.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4, 5 дугаар х*******дас/,

3.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-11 дүгээр х*******дас/,

4.Хохирогч Б.Б: “...Д*******аас хөдлөхөд миний с*******ж явсан машинд 5 хүн явсан ба жолоочоор нь Б.А эгч машин барьж явсан. Орхоны гүүрэн дээр зогсоод зураг авх*******лаад хоол унд идээд хөдлөхөд Б.А эгчийн машиныг О.Д******* бариад хөдөлсөн. Ингээд О.Д******* машинаа бариад чигээрээ явсаар байгаад Орхон аймгийн гурван замын *******лзвараас салаад Б аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд амралт р*******гаа явж байхад би нөхөртэйгөө утсаар яриад утсаа халаасандаа хийхэд машинд с*******ж байсан хүмүүс хүүшээ Д******* амжихгүй байхаа гээд орилолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би урагшаа харахад хоёр машин зэрэгцээд манай машин эсрэг урсгалд орчихсон өөдөөс ирж явсан машин ойрхон ирсэн харагдсан. Тэгээд би нүдээ аниад хаалганаас бариул тэмтрээд юмнаас з*******рах гээд нүүрээ дараад доошоо болсон машинд байсан хүмүүс бүгд л орилоод яанаа гээд байсан. Тэр мөчид О.Д******* ээжээ гээд орилсон. Тэгээд шил хагарах, төмөр хавирах чимээ гараад түс, тас хийгээд байсан. Нэг хэсэг ухаан алдаад юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд намайг машинаас гаргаад цээжин дээр дараад нүдээ нээгээрэй гээд байсан. Би сонссон хэр нь д*******гарч нүдээ нээж чадахгүй байсан. Нүдээ нээгээд сэргэхэд манай сувилагч Оюунчимэг гэх эмэгтэй намайг тэврээд нүүрийг минь арчаад урд Б.Аззаяа эмч с*******ж байсан.

...Одоогоор эрүүл мэндтэй холбоотой зардал 5 сая орчим төгрөг гарсан, үүнээс холбогдогч тал 7,700,000 орчим төгрөг өгсөн. Миний хийлгэсэн эмчилгээнүүдийг дурдвал 2024 оны дугаар сарын 18-24 өдрүүдэд Д*******-Уул аймгийн Б эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 2025 оны 01 дүгээр сарын 22-29 өдрүүдэд Ө аймаг Р шавар сэргээн засах эмчилгээ, 2025 оны 02 дугаар сарын 17-24 өдрүүдэд дахин очиж сэргээн засах эмчилгээнд хамрагдсан. 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “Сэргээн засах төв"-д хэвтэн эмчлүүлсэн. Энэ эмнэлэгт хэвтэхдээ өвдөлт намдаах, тайвшр*******лах, сэтгэцэд нөлөөт эмийн бэлдмэл хэрэглэж байсан. Стори дээр бүгд бичигдсэн байгаа. 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс Д*******-Уул аймгийн сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-16, 129 дүгээр х*******дас/,

5. Гэрч Б.Агийн: “...2024 оны 10 сарын 11-ний өдөр манай Д*******ы орон нутгийн сонг*******лийн өдөр байсан. Тухайн өдөр сонг*******лиа өгчихөөд хамт олноороо амралтад явах болоод би нөхрийнхөө машиныг аваад Д*******аас Орхоны гүүр хүртэл өөрөө бариад Орхоны гүүрэн дээр О.Д*******гаар машинаа бариулаад хөдөлсөн. Би хот дотор машинаа чөлөөтэй барьдаг холын замд удаан машин барьж явахаар зам жирэлзээд, нүд чилдэг тийм болохоор нь хамт явж байгаа хүмүүсийнхээ нэгээр нь бариулна гэж бодсон. О.Д******* дажгүй сайн машин бариад байхаар нь хүрэх газраа гайгүй яваад оччих юм байна гэж бодоод өөрөө машин бариагүй. Ингээд гүүрнээс хөдлөөд Б аймгийн Х сумын нутагт орж ирээд засмал зам дээр явж байгаад урд талын машинаа гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал р*******гаа орсон. Тэгэхэд өөдөөс нэг цагаан машин ирж яваа харагдсан. Тэгээд арай гүйцэж түрүүлж амжихгүй юм биш үү гэж Б.Б бид хоёр хэлэхэд юм д*******гараагүй. Би арын с*******длын голд с*******ж явсан болохоор надад тод харагдсан. Тэгтэл нөгөө машин тулаад ирсэн О.Д******* ээжээ яанаа гээд жолоогоо мушгиад замын хаж******* р******* унасан. Би тухайн үед сандраад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Машинаас б*******гаад ирэхэд явж байсан чиглэлийн замын зүүн тал р*******гаа унасан байсан. Машинаас гарахад урд с*******ж явсан Оюунчимэг, Д******* нар түрүүлээд гарсан байсан хамгийн сүүлд Б.Быг гаргасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар х*******дас/,

6.Гэрч Б.О: “...Тэгэхэд Б.А эгч О.Д*******г даг*******лаад би ядраад байна жолоогоо бариулмаар байна гээд ирсэн. Тэгээд Т.Д******* б*******гаад нөгөө машинд с*******гаад О.Д******* машин бариад явсан. Тэгээд Орхон аймгийн том хаалган дээр ирсэн. Тэндээ бие засаад хөдлөөд шороон замаар салаад Хын засмал зам дээр нийлээд явж байгаад би тухайн үед нөхөртөө мөнгө шилжүүлэх гээд сүлжээ орж гараад байсан утас р*******гаа анхаарал сарнисан урд замаа хараагүй явж байсан. Тэгэхэд манай нөгөө хэд хүүшээ урдаас машин ирж байна амжихгүй ш дээ гээд орилсон. Тэгээд би зам р*******гаа харахад өөдөөс нэг цагаан машин ирж явсан. Тэгээд нүдэн дээр газар эргээд унасан. Би тухайн үед хамгаалах бүстэй явсан. Тэгэхэд О.Д******* би юу хийчхэв гэж байгаа нь сонсогдсон. Би хамгаалах бүсээ тайлаад хаалгаа онгойлгоод гараад арын хаалга онгойлгоод шалгахад Д.А байхгүй байсан. Тэгэхэд А түрүүлээд гарсан байсан. Би Б.Б, Б.А эгч хоёрыг машинаас гаргасан Б.Б нүдээ аниад чичрээд байсан. Гар хөл бие хаа чинь бүрэн бүтэн байна шүү гэхэд удалгүй нүдээ нээсэн. Удалгүй хамт явсан хүмүүс ирсэн замаа явсан машин*******д зогсоод зүгээр үү гээд байсан. Тухайн үед бид нарын биед харагдах гэмтэл шарх, сорви байхгүй байсан болохоор зүгээрээ гээд зогссон машин*******дыг яв*******лсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр х*******дас/,

7. Гэрч Д.Аын: “...Д*******аас 10 цагийн үед гарсан санагдаж байна. Орхоны гүүрэн дээр ирээд бие засаад хэсэг зогссон тэгээд тэндээсээ хөдлөөд Орхон аймгийн хүндэтгэлийн хаалган дээр машинаа хүлээгээд Х сум р******* сална шүү гээд ярилцаад хөдөлсөн. Тэгээд Хын засмал замтай нийлээд миний ойлгосноор замынхаа талд гэж бодож байна Х сум ороогүй засмал зам дээр явж байгаад урд талын машиныг гүйцэж түрүүлэх гээд хаж*******гаар нь ороход өөдөөс цагаан өнгийн машин их хурдтай ирж байсан. Тэгээд амжихгүй юм биш үү гэхэд жолооч амжих байхаа гээд яваад байсан. Тэгтэл өөдөөс ирж явсан цагаан машин тулаад ирсэн. Тэгэхэд манай машины жолооч сандраад буцаад орох гэхээр нөгөө машинаа мөргөчих гээд тэгээд замын эсрэг тал р******* дараад унаж осолд орсон. Тэгээд ерөнхийдөө юу болсныг мэдэхгүй байна нэг мэдэхэд машин дотроо хэвтэж байсан. Тэгээд нэг нэгнийгээ д*******даад хаалгаа онгойлгоод гарцгаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дугаар х*******дас/,

8. Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Даваажаргалын 2025 оны 02 дугаар сарын 25- ны өдрийн 81 дугаартай: “...Б.Б биед сээр нур*******ны Тh7, Тh8, Тh9 дүгээр нугалмын арын сэртэнгийн үзүүрүүдийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн /зам тээврийн осол/ үйлчлэлээр цохигдох, дарагдах, шахагдах механизмаар үүснэ. Эмнэ*******н бичиг баримт шинжилгээнээс шинэ гэмтэл байжээ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Тогтоогдсон гэмтэл нь тус бүр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43-46 дугаар х*******дас/,

9.Шинжээч Я.С 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52-66/195 дугаартай: “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius маркийн **-** ДАР улсын дугаартай автомашины жолооч О.Д******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “...Замын хөдөлгөөнд оролцогч аюул, хохирол учр*******лахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” мөн дүрмийн 13.1 “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний даг******* үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учр*******лахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг бусдын хөдөлгөөнд саад учр*******лахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Зорчигч Б.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota Prius маркийн **-** ДАР улсын дугаартай автомашины жолооч О.Д******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-140 дүгээр х*******дас/,

10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Д, Х.М нарын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1462 дугаартай: “...Б овогтой Б /рд:МБ81050800/ нь дээрх гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд DS:F43.2 Дасан зохицохуйн эмгэг оношлогдож байна. Дээрх шинжүүд гэмт хэргийн улмаас хуний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргрийн 145-148 дугаар х*******дас/ зэрэг нотлох баримт*******д хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримт*******дыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******льд заасан үндэслэл журмын даг******* цугл*******лж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримт*******д нь өөр хоорондоо аг*******лгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм бур*******гийн талаар:

Улсын яллагчийн гэм бур*******гийн талаарх дүгнэлт: “...Шүүгдэгч О.Д*******г Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бур*******тайд тооцох саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр: “...О.Д******* хохирогч Б.Б эмчилгээний зардал, хохирол төлбөрт 7,772,800 төгрөг төлсөн байна. Иргэний х*******лийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна. Иргэний хариуцагч О.Н шүүх хуралдааны явцад, ас*******лт хариултын үед жолоо шилжүүлсэн үйлдлээрээ хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлсэн байх тул хохирлын үлдэгдэл 2,441,636 төгрөг, олох ёстой байсан орлого, цалингийн зөрүү 4,492,092 төгрөг, нийт 6,933,728 төгрөгийг иргэний хариуцагчаас, сэтгэл санааны хохирлыг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүгдэгчээс нэхэмжлэх нь зүйтэй байна. Хохирогч Б.Б нь 2024 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл 1 жил 6 сарын хугацаанд огт орлогогүй байсан ч үүнийг нэхэмжлээгүй тул сэтгэл санааны хохирлыг ихээр тогтоох нь шударга гэж үзэж байна. Шүүгдэгч болон улсын яллагчаас ясны сүрьеэ гэдэг онош нь гэмтлийн улмаас гарсантай маргахгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшл*******лах байр с*******риасаа татгалзаж, цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас тэнцүү хэмжээгээр гарг*******лахаар шийдвэрт тусг*******лах саналтай байна...” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч О.Д******* өөрийн үйлдлийн х*******ль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж хор уршигт хүргэсэн нь гэм бур*******гийн хувьд болгоомжгүй хэлбэртэй байна. Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх улсын яллагчийн яллах дүгнэлтэд үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл болоод гэм бур*******гийн ас*******длаар маргахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Б, гэрч Б.А, Б.Оюунчимэг, Д.А нарын өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Э.Даваажаргалын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт, шинжээч Я.С 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52-66/195 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1462 дугаартай шинжээч Б.Д, Х.М нарын дүгнэлт зэрэг нотлох баримт*******даар,

Шүүгдэгч О.Д******* нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Б аймгийн Х сум, Х тосгоны нутаг дэвсгэрт байрлах асфальтан зам дээр 69-41 ДАР улсын дугаартай Т п-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний даг******* үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учр*******лахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******лсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх эмнэ*******н тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бд эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн /зам тээврийн осол/ үйлчлэлээр цохигдох, дарагдах, шахагдах механизмаар үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд зам тээврийн ослоос үйлдэлтэй гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Д*******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Д******* жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч О.Д******* нь өөрийн үйлдлийн х*******ль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм бур*******гийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн х*******лийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн х*******лийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ х*******лийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм бур*******тай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны, баримтлан шүүгдэгч О.Д*******г Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******лсан” гэмт хэрэг үйлдсэн гэм бур*******тайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн х*******лийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд ш*******д учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн х*******лийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учр*******лсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний х*******лийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд х*******ль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учр*******лсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учр*******лсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дут******* авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учр*******лсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувил*******лах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Мөн Иргэний х*******лийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******лийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг х*******ль ёсоор хариуцвал зохих хүн, х*******лийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролц*******лж болно” гэж тус тус х*******льчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Нг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч О.Д*******гийн жолоодож явсан **-** ДАР улсын дугаартай Т п-** загварын тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч О.Нн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь нотлогдож байх тул хохирогч Б.Бд учирсан хохирлыг шүүгдэгч О.Д*******, иргэний хариуцагч О.Н нараас хувь тэнцүүлэн гарг*******лах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Б сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Дөрөвдүгээр” зэрэглэлээр тогтоосон байх тул хохирлыг гарг*******лах нь зүйтэй.

“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зов*******рь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баяалгүй болох, нийгмийн байр с*******риа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь саргаар өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар м*******дсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох ба сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд баримтаар эмчилгээний зардалд 10,214,436 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 4,492,092 төгрөг, нийт 14,706,528 төгрөгийг нэхэмжилсэн байна.

14,706,528 төгрөгийн 70 хувь болох 10,294,570 төгрөгийг шүүгдэгч О.Д*******гаас, 30 хувь болох 4,411,958 төгрөгийг иргэний хариуцагч О.Нгээс тус тус гарг*******лахаар хуваарилах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баяржаргалын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “Дөрөвдүгээр” зэрэглэлд хамаарч байх ба 35х660,000=23,10,000 төгрөг болох бөгөөд /10,294,570+23,100,000=33,394,570/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн төлсөн 7,772,800 төгрөгийг хасаж, шүүгдэгч О.Д*******гаас үлдэх 25,621,770 төгрөгийг, иргэний хариуцагч О.Нгээс 4,411,958 төгрөгийг тус тус гарг*******лж, хохирогч Б.Бд олгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр зохиц*******лсан 660,000 төгрөгөөр тооцсон болно.

Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Д*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******лсан гэмт хэрэг үйлдсэн гэм бур*******тайд тооцсон тул Эрүүгийн х*******лийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ х*******лийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын даг******* тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны даг******* Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн х*******лийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 71-77 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах х*******дас, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин с*******гаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримт*******даар шүүгдэгч О.Д******* нь Д*******-Уул аймгийн Д******* сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 253 тоотод бүртгэлтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, Д*******-Уул аймгийн Д******* сум 15 дугаар багийн МЭДС-ТОБ өрхийн эрүүл мэндэд сувилагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногд*******лах, уг ялыг Эрүүгийн х*******лийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...₮ гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр: Тусгайлан гаргах саналгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа: “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногд*******лах саналыг гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн х*******лийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 сарын хугацаанд сар бүр 140,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх боломжтой...” гэв.

Шүүгдэгч О.Д*******: “...Торг*******лийн шийтгэл оногд*******лж өгнө үү. Бага насны хүүхдээ жилд 1 удаа Улаанбаатар хотод эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Би ослын улмаас нур*******ндаа гэмтэл авч хагалгааны заалттай болсон ч Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх боломжтой гэсэн тул нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.

Шүүх Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон з*******/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон з*******н мянга/ төгрөгөөр торгох ял оногд*******лж, оногд*******лсан торг*******лийн ялыг Эрүүгийн х*******лийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч О.Д*******гаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч О.Д*******д оногд*******лсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногд*******лсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******лийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* ургийн овогт О******* Д*******г Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******лсан” гэмт хэрэг үйлдсэн гэм бур*******тайд тооцсугай.

2. Эрүүгийн х*******лийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон з*******/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон з*******н мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн х*******лийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д*******д оногд*******лсан 2,700,000 /хоёр сая долоон з*******н мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн х*******лийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Д*******д сан*******лсугай.

5. Шүүгдэгч О.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн х*******лийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д*******д оногд*******лсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногд*******лсан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний х*******лийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д*******гаас 25,621,770 /хорин таван сая зургаан з*******н хорин нэг мянга долоон з*******н дал/ төгрөг, иргэний хариуцагч О.Нгээс 4,411,958 /дөрвөн сая дөрвөн з*******н арван нэг мянга есөн з*******н тавин найм/ төгрөгийг тус тус гарг*******лж хохирогч Догшин овогт Бгийн Б /рд:МБ81050800/-д олгож, цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч О.Д*******гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ОДОНЧИМЭГ