| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/190 |
| Огноо | 2025-11-03 |
| Зүйл хэсэг | 10.1.2.7., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/190
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
иргэдийн төлөөлөгч Б.Давааням,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд,
шүүгдэгч Д.Ц*******, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан Б аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц******* холбогдох эрүүгийн 2515000000022 дугаартай, 304/2025/0124/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр А******* аймгийн Ө******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт, Б****** аймгийн Б******* сумын Б******* * дугаар багт оршин суух, Урьд * удаа ял шийтгүүлж байсан. Үүнд:
А******* аймгийн сум дундын шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №* дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн **** дахь хэсэг, *** дүгээр зүйлийн ***** дахь хэсэг, ** дугаар зүйлийн **** хэсэг, **** дүгээр зүйлийн ***** дахь хэсэгт зааснаар ** жилийн хугацаагаар хорих ялаар,
Сум дундын * дүгээр шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн туулийн тусгай ангийн ** дүгээр зүйлийн *** дэх хэсэгт зааснаар * жил * сарын хугацаагаар хорих ялаар,
Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн №** дугаартай шийтгэх тогтоолоор ****, *** дугаар зүйлийн ****, *** дүгээр зүйлийн ***** дэх хэсэгт тус тус зааснаар * жил * хоногийн хугацаагаар хорих ялаар,
Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар ***** төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
Х******* овогт Д******* Ц*******, регистрийн дугаар: //
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ц******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Б аймгийн Б******* сумын Б******* * дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ амь хохирогч П.Б “гэрээс архины шил гаргаж хаях төдийд яасан уддаг юм” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэж, улмаар амь хохирогчийн нүүр, цээж хэсэгт нь цохиж, өшиглөж зодсоны улмаас амь хохирогчийн биед “цээжний хэлбэр алдагдуулсан өвчүү, хоёр талын олон хавирганы далд хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн язарсан шарх, хоёр уушигны няцрал” бүхий битүү гэмтэл учруулж “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000000022 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дх дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Ц******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б аймгийн Б******* сумын Б******* 3 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ амь хохирогч П.Б “гэрээс архины шил гаргаж хаях төдийд яасан уддаг юм” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэж, түүнийг согтолтын хүнд зэргийн улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүр, цээж хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр зодож биед нь “цээжний хэлбэр алдагдуулсан өвчүү, хоёр талын олон хавирганы далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн язарсан шарх, хоёр уушгины няцрал” бүхий битүү гэмтэл учруулан алсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц*******: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй” гэв.
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, талийгаачийн биеэс авсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 02-26 дахь тал/,
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х: “...Намайг амь хохирогч П.Б хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож мэдүүлэг өгч байгаад маргаан гаргах хүн байхгүй. ...Аав маань **** оноос хойш өдийг хүртэл У хотод амьдардаг байсан. **** оны ** дүгээр сарын **-ны өдөр том охин Х хүүд вакцин хийлгэхээр Б аймаг руу явсан. Хөдөө ямар үйл явдал болсныг би мэдэхгүй байна. Би 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 07 цагийн орчимд манай дунд эгч Хажид-Эрдэнэ “аав нас барсан байна” гэж хэлсэн. ...Би сэтгэцэд учирсан гэм хороо тогтоолгоно...Гомдолтой байна. Хууль ёсны дагуу шийдвэрлүүлнэ...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дэх тал/,
Мөн 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: “...Би дүгнэлтүүдтэй танилцлаа. Одоогоор надад хэлэх санал хүсэлт байхгүй. ...Надад оршуулгад зарцуулагдсан зүйлсийн баримт байгаа. Тухайн баримтуудыг хэрэгт хавсаргахаар гаргаж өгч байна. Мөн талийгаач Хаан банкинд тэтгэврийн зээлтэй байсан тухайн тэтгэврийн зээлийг төлж барагдуулсан тухайн баримтыг хавсаргуулна. ...Маш их гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би шүүх хуралдаанд оролцоно...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал/,
4. Гэрч Б.Х: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө У хотоос аав Баярмагнай болон дүү Х хүү Ч нарын хамт Б******* суманд хадам аав Б ирсэн. Б******* суманд ирсэн шалтгаан гэвэл манай нөхөр П бид хоёр үеэл ах болох Н * сартай хүүхдийг өргөж авч байгаа юм. Тэгээд хүүхдийнхээ 3 сарын вакциныг хийлгэх гэж ирсэн. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчим хадам ээж Д болон хадам ээжийн төрсөн ах Ц*******, хадам аавын төрсөн дүү Н эгч нар хамт Б******* сумын төвд вакцин хийлгэх гэж орж ирсэн. ..Тухайн үед талийгаач аав маань хадам аавынд үлдсэн. Би цагийг тодорхой санахгүй байна ямар ч байсан харанхуй болсон хойно бид нар шууд хадам аавынд очсон. Манай аав болон Ц******* ах хоёр 2.5 литрийн савлагаатай пиво хувааж уусан. ...Аав, Ц******* хоёр пивоо ууж дуусахаар нь хадам ах А нь Н эгчийг хүргэж өгөх зорилгоор аав, Ц******* ах хоёрыг Ц******* ахын гэрт үлдээгээд цаашаа Ц ахынх руу Н эгч, А ах, бид гурав явсан. Би Ц ахынд хонохоор болсон юм. Гэтэл шөнө яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй Ц ахынд Н эгчийн эгчийнх нь хүүхэд У /бүтэн нэрийг мэдэхгүй/ хажууд аягатай пиво барьчихсан сууж байхаар нь би “пиво уулаа” гээд загнатал А ах “хүүхэд уугаагүй байхад загналаа” гээд надтай тэр хоёр маргалдаад гэрээс гд явсан. Хаашаа явсныг нь мэдээгүй, цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Тэгээд 20-30 минутын д гэж санаж байна. Ямар ч байсан Ц ах, Н эгч бид нар унтаагүй байсан. Ойролцоогоор шөнийн 03 цагийн орчимд байх А ах, У хоёр Ц******* ахынд очоод ирлээ “Аав тань зодуулсан байдалтай байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц ахын саахалт айлын Б гэж дууддаг /бүтэн нэр мэдэхгүй/ ахыг машинтай нь гуйж Ц******* ахынд иртэл манай аав цус нөж болсон, нүүр ам нь хавдсан байдалтай, зүүн талын орны урд газар хэвтэж байсан. Тэгээд А, У нар өргөж гарсан байх, би санахгүй байна. Намайг ороход Ц******* ах гэрийнхээ шалыг угааж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд “нас барсан байна” гэж хэлсэн. ...Талийгаач аав маань толгойгоо өндийлгөөд амандаа нэг юм хэлэх шиг болсон. Тэгээд бид нар шууд аваад гарсан машин дотор байхад ямар нэг юм яриагүй. Би А ахын хажууд нь сууж явсан “яаж байна” гэхэд “амьсгалж байна” гэж хэлж байсан. ...Талийгаач аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ ер нь бол зандрангуй, үглээ болчихдог мөн архи уусан байхдаа хүмүүстэй маргалдаж зодоон хийчихдэг байсан. Гэхдээ талийгаачийг Ц******* ахад түрүүлж гар хүрч цохиж зодох үйлдэл гаргаагүй байх, гэхдээ согтоод үглэж уурыг нь хүргэсэн байж магадгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үглэж хүмүүсийн уурыг хүргээд байдаг. Тэгээд хүн өөрийг нь цохихгүй л бол түрүүлж цохиод байдаггүй хүн байгаа юм. ...Ц******* ах пиво ууж байхдаа “манайд очиж хоно” гэж хэлээд тэгээд “тэндээ ганц нэг юм ууна” гээд Ц******* ахтай үлдсэн юм. ...А, У нар Ц ахынхаас гд ойролцоогоор 20-30 минут болоод буцаж ирсэн гэж бодож байна. Ц******* ахынх Ц ахынхаас 2-3 километр орчим зайтай байдаг. А, У нар Ц ахынхаас гд алхаж очсон буцаж ирэхдээ “мотоциклийг нь асаах гэсэн асахгүй, гадаа байсан морьтой ирлээ” гэж хэлсэн. Гэрт нь ороход гэрийн эд зүйл ямар байдалтай байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан Ц******* ах шал угаагаад байж байсан. ...Талийгаач, Ц******* ах хоёр пиво уугаад сууж байхдаа хоорондоо ямар нэг хэрүүл, маргааны шинжтэй үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дэх тал/,
5. Гэрч Б.Аын: “...2025 оны 01 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Б******* 3 дугаар баг М гэх газар манай өвөлжөөнд бэр дүү Х нь аав Баярмагнай болон бага насны нэг хүүхэдтэй хамт ирсэн. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө манай ээж Д, аав Баттөрийн дүү Н эгч, бэр Х, ээжийн ах Ц******* нар нь манай дүү П, Х нарын өргөж авч байгаа хүүхдийн вакцин хийлгэх гээд сумын төв явсан. Талийгаач Баярмагнай ах бид хоёр дагаж ирсэн бага насны хүүхэдтэй хамт гэртээ үлдсэн. Тэгээд орой 22 цагийн орчимд гэж санаж байна. Сумын төвөөс ээж Д, авга эгч Н, бэр Х, нагац ах Ц******* нар ирцгээсэн. Тэгээд манайд талийгаач, Ц******* ахтай 2.5 литрийн савлагаатай пиво ууцгаасан. Пиво ууж дуусаад Н эгч, Ц******* ах хоёрыг хүргэж өгөхөөр гарах гэж байсан чинь “манайд ах, дүү нарын хүүхдүүд ирчихсэн олуулаа байна” гээд талийгаач “Ц******* ахтай юм уух” гээд байсан учраас Ц******* ахын гэрт тэр хоёрыг буулгасан. 23-00 цагийн орчимд Н эгч, бэр Х бид гурав Н эгчийнд буюу Ц ахынд очсон. Бид нарыг очиход Ц ах, үеэл дүү Б /У/ нар хамт байж байсан. Бид нар Ц ахынд ороод 0.75 граммын шилтэй Агар нэртэй архийг Х, Н эгч бид 4 хувааж уугаад дуусахаар нь 2.5 литрийн пиво задлаад уугаад дуусаагүй байхад Ц ах Уд аягалаад өгсөн тэгээд тэрийг нь У бариад байж байхад Х “чи эгчийнхээ дэргэд уух гэлээ” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би "За эр хүн байна ганц авбал авчих" гэж хэлсэн. Тэгэхэд Х уурлаад байхаар нь У бид хоёр Ц******* ахын гэр рүү алхсан. Уул нь Ц******* ахынд очиж унаа аваад харих санаатай байсан юм. Тэгээд гэрт нь ортол Ц******* ах болон талийгаач хоёр гэрийнхээ зүүн талд газарт хэвтэцгээж байсан. Талийгаач цусандаа холилдсон байсан болохоор нь У бид хоёр “хүн дуудах” гээд буцаж гд Ц******* ахын мотоциклийг асаах гэхэд асахгүй байхаар нь гадаа аргамжаатай байсан морийг унаад буцаж Ц ахынд очсон. Ц ах Н эгч хоёр л унтах гэж байсан. Х бид хоёрын с гд явсан байсан. Тэгээд бид хоёр юу болсон талаар хэлээд гэрээс нь гартал Ц ахын зүүн урд талд машины гэрэл гарсан. Яваад очтол “Х машины дугуй хагарсан” гээд Б гэх ах хүргэж өгөх гээд байж байсан. Тэгээд Хд “аав чинь зодуулсан байна” гэж хэлээд Б ахтай хамт Ц ахынхаас Уг буцаж аваад Ц******* ахынд очсон. У гэр рүү нь ороогүй. Х, Б ах бид гурав Ц******* ахынд орж талийгаачийг өргөж машинд суулгаад сумын төв рүү ирээд эмнэлэг ороход “нас барсан байна” гэж хэлсэн. ...Тэр хоёр гэрийнхээ зүүн талын орны урд газар хамт унтаж байсан. Б бид хоёр цус харчихаад тэр хоёрыг сэрээгээгүй шууд хүн дуудахаар буцаад гд явсан. Тухайн үед ухаантай байсан үгүйг бол мэдэхгүй байна. ...Талийгаач болон Ц******* ах хоёр архи нэмж уух гээд байсан учир үлдээсэн. Хамт явах талаар огт ярилцаагүй. ...Ц******* ахынх Ц ахынхаас ойролцоогоор 5 км орчим зайтай байсан. У бид хоёр Ц ахынхаас гд алхаж явсан. Буцахдаа морьтой сундалж явсан миний баримжаагаар бол 30-40 минут болсон байх гэж бодож байна. Учир нь алхаж явахад нэлээн удсан байх. ...Бид хоёрыг анх ороход тэр хоёр газар хэвтэж байсан. Ширээн дээр архины шил харагдаж байсан өөр зүйл анзаарч хгүй, цус нөж харчихаад шууд гд явсан. Сүүлд Х, Б ахын хамт ороход Ц******* ах босчихсон байсан. Талийгаачийг өргөж гарах гээд байж байсан учир яг юу хийж байсныг нь анзагүй. ...Манай гэрт пиво ууж байхдаа ямар нэг хэрүүл маргаан огт хийгээгүй. ...Ц******* ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ догшин, ширүүн болоод ааш муутай харилцаа үүсгээд байдаг. Архи ууха бусадтай хэрүүл маргаан зодоон хийчих гээд байдаг ер нь бол архи уучихаад бусадтай зодоон хийгээд хэд хэдэн удаа шалгагдаж байсан байх. ...Гэрт ороход гэрийн хоёр талд нилэнхүйдээ цус болсон байсан ихэнх цус нь тэр хоёрын хэвтэж байсан зүүн талд байсан. Би хутга байсан үгүйг анзагүй. ...Би зуух, тогоо ямар байсныг ч анзаарч хгүй ямартай ч зуухны хойд талд буюу баруун талд модон сандал байсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал/,
Мөн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Намайг гэрт ороход Ц******* ах болон талийгаач хоёр гэрийн баруун тал буюу ертөнцийн зүгээр зүүн талд хэвтэж байсан. Би мэдүүлэг өгөхдөө гэрийн зүүн талд гэж ертөнцийн зүгээр ярьсан байна. Намайг гэрт ороход Ц******* ах болон талийгаач хоёр зуухны ам байх талд орны урд газар хэвтэцгээж байсан. ...Би цаг хэд болж байсныг сайн санахгүй байна цаг хгүй одоо бодож байгаагаар шөнийн 03 цаг өнгөрч байсан байх. ...Сүүлд Б сумын эрүүл мэндийн төв дээр ирээд “Ц ах, Н эгч хоёрыг унтах гэж байсан би орж болсон зүйлийг хэлсэн” гэж байсан. ...Буцаж очоод Ц******* ахынд ортол Ц******* ах босчихсон гэрийн зүүн тал буюу ертөнцийн зүгээр баруун талд зуухны хойд талын шалыг арчаад байж байсан. Талийгаач анх ороход байсан газраа ухаангүй хэвтэж байсан. ...Ц******* ахынд ороод бэр дүү Хажаа талийгаачийг “аав” гээд дуудахад би талийгаачийн хажууд байхад талийгаач амнаасаа авиа гаргаад толгойгоо хальт өндийлгөөд буцаад хэвтээд өгсөн. Тэгээд Хажаа болон Б ах, бид гурав талийгаачийг аваад сумын Эрүүл мэндийн төв явахаар болсон. Талийгаач замдаа явж байхдаа юу ч яриагүй. ...Би Ц ахынх руу явж байхдаа өөрийн ээж Д рүү залгаад “Ц******* ах талийгаач хоёр зодоон хийсэн юм шиг байна, гэр орон эмх замбгүй цус нөж болсон байдалтай хэвтэцгээж байна” гэж ярьсан өөр хэн нэгэнд хэлээгүй. ...Манайд хонох байсан боловч манайд эмээ, ээж, би, мөн Х өргөж авч байгаа хүүхэд болон хотоос дагуулж ирсэн хүүхэд нь байсан учир Ц******* ах “манайд очоод хоночихгүй юу, би гэртээ ганца байгаа” гээд талийгаач өөрөө явах гээд байсан юм. Тэгээд бид нар Ц******* ахынд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь тал/,
6. Гэрч Б.Бийн: “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны орой би малаа хотлуулаад саахалт айлын ах Намнангаар Ц ахын гэрт хүргүүлсэн. Намайг очиход Ц ах ганца байсан. ...би Анхаа ахтай хамт гарч гэртээ харих гээд унаагүй байсан болохоор Ц******* ахынх руу алхсан. Тэдний гадаа ирээд Анхаа ах түрүүлж ороод би с нь ороход гэр доторх эд зүйл нь эмх замбгүй болсон байдалтай, Ц******* ах болон Хажаа эгчийн аав 2 гэрийн баруун талын орны хажуугаар газар уначихсан цус нөж болсон байдалтай хэвтэж байсан. Би тэрийг хд айгаад гд гадаа зогсож байхад Анхаа ах гарч ирээд “хоёулаа хүн дуудъя” гэж яриад тэдний гадаа байсан мотоциклийг асаах гэхэд асахгүй байхаар нь 1 моринд бид 2 сундлаад Ц ахынд очсон. Бид хоёрыг очиход Ц ах Н эгч 2 унтаж байсан. Бид 2 юу болсон талаар хэлээд гэрээс гартал Ц ахын зүүн урд машины гэрэл гарахаар нь Анхаа ах “машин олоод ирье” гэж хэлээд явсан. Удалгүй манай нутгийн Б ах машинтайгаа ирээд Хажаа эгч, Анхаа ах, бид 4 очсон. Би Ц******* ахын гадаа очоод айгаад орж чадаагүй. Тэдний гэрт Хажаа эгч, Анхаа ах, Б ах 3 ороод удалгүй Хажаа эгчийн аавыг өргөж гаргаад машинд суулгаад эмнэлэг рүү явсан. Удалгүй Хажаа эгчийн аав нас барсан гэдгийг мэдсэн. ...Бид хоёрыг ороход Ц******* ах болон талийгаач нар газар унтаж байсан. Шалан дээр цус болчихсон байдалтай байсан. Талийгаач ямар ч ухаангүй байсан. Ямар нэгэн юм ярьж хэлээгүй. Машинд суугаад явж байхад ухаангүй байсан. Намайг ороход шалан дээр нилээн цус болчихсон байхаар нь би айгаад гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
Мөн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Би тухайн үед цус хд сандарсан. Гэрийн баруун талд гэж хаалгаар ороод миний өөрийн баруун гар тал буюу ертөнцийн зүгээр зүүн талд зуухны ам хэсэг байх талд газар Ц******* ах талийгаач хоёр цус нөж болсон хэвтэж байсан. Бид хоёрыг орж ирснийг тэр хоёр мэдээгүй. Би цус хд айгаад шууд гд, с А ах гарч ирээд бид хоёр мотоцикль асаах гээд чадаагүй аргамжаатай морийг сундалж унаад Ц ахынд буцаж очиж болсон зүйлийн талаар хэлсэн. ...Би цаг хэд болж байсныг санахгүй байна цаг ерөөсөө хгүй юм. А ах намайг Ц ахын гадаа үлдээгээд морьтойгоо “машинтай хүн олж ирнэ” гээд давхиад явсан. Би тэр хооронд нь Ц ахынх руу орсон тэгэхэд Ц ах, Нбаатар эгч хоёр ороо засчихсан унтацгаах гээд байж байсан. Тэгээд би юу болсон талаар хэлээд буцаж гэрээс нь гартал гадаа А ах, Хажаа эгч болон Ц ахын саахалт айлын Б ахыг машинтай нь дагуулж ирээд намайг аваад буцаад явсан. ...Би гэр рүү нь дахин ороогүй А ах, Б ах, Хажаа эгч гурав ороод талийгаачийг өргөж гаргаж ирээд машинд суулгаад бид нар сумын Эрүүл мэндийн төв рүү явсан. Би гэр рүү ороогүй учир Ц******* ах ямар байдалтай байсан болон талийгаач ухаантай байсан эсэх талаар мэдэхгүй байна. Талийгаачийг хойд суудал дээр хэвтүүлээд А ах толгойг нь хөл дээрээ тавиад явсан, харин Хажаа эгч урд суудал дээр, Б ах жолоо бариад би багтахгүй байсан тул багажид сууж явсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал/,
7. Гэрч Г.Д: “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өглөөний 05 цаг 47 минутад манай сувилагч залгаад Б******* сумын 3 дугаар багаас хүнд зодуулсан хүн ирж байна. Та хүрээд ирээч гэхээр нь би ажил дээр 05 цаг 51 минутад ирэхэд эрчимт эмчилгээний өрөөнд 50-60 орчим насны эрэгтэй хүн орон дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. Би очоод үзэхэд арьс болон бүх бие нь цонхийсон, хөрсөн байдалтай байсан. Тухайн хүний зүрхийг чагнахад зүрх зогссон, амьсгал хураасан, нас барсан байдалтай байсан. Тэгээд би эмнэлгийн утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Тухайн хүнд зодуулсан гэх хүнийг шууд эрүүл мэндийн төвд ар гэрээс нь хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
8. Гэрч Д.Дгийн: “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу өчигдөр ойролцоогоор 11 цагийн орчимд ач хүүдээ вакцин хийлгэхээр би бэр Х хамтаар сумын төв орохоор болсон. Тэгтэл манай төрсөн ах Ц******* нь “сумын төв орж хүнс цуглуулна” гээд хамт явсан. Харин манай худ Баярмагнай манай гэрт үлдсэн. Улмаар сумын төвөөс бэр Х, төрсөн ах Ц******* нарын хамтаар 18 цагийн орчимд хөдөө гэр рүүгээ харих гээд хөдөлсөн. Замд Ц******* ах лаазтай пиво 2 ширхгийг уусан. Манай гэрт ирээд манай худ Баярмагнайтай Ц******* ах 2.5 литрийн пиво 1 ширхгийг хамт уусан. Ц******* ах Баярмагнайг “манайд очиж хамт хоноё, хамт ганц нэг юм ууя” гэж хэлээд бэр Х болон манай том хүү А нр хүргүүлэхээр болоод 20 цагийн орчимд явсан. ...Шөнө 03 цагийн орчимд манай том хүү А нь “Баярмагнай ах цус алдаад байна, Ц******* ах зодчихсон юм уу, хэлж мэдэхгүй байна” гэсэн утга бүхий зүйл яриад сүлжээ тасарсан. Өглөө манай худ Б охин болох Хажид-Эрдэнэ гэх охин нь У хотоос утсаар залгаад “аавыг нас барсан талаар цагдаа нар хэллээ, юу болов” гэж асуухаар нь би “өчигдөр болсон явдлын талаар хэлээд эгч нь сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...Манай гэрээс гарахад нь ямар нэгэн хэрүүл, маргаан болоогүй. ...Манай ах ааш зангийн хувьд эрүүл саруулдаа бол элдэв ааш зан байхгүй, тохитой томоотой хүн байгаа юм. Архи уугаагүй бараг 5-6 сар болж байгаад өчигдөр л уусан юм. Архи ууха жоохон ааш зан нь эвдэрчхээд байдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
9. Гэрч Ч.Нбаатарын: “...Өчигдөр өглөө сумын төв орно гэхээр нь би сумын төв орж ажил хөөцөлдөхөөр хамт явсан. Тухайн үед Х нь хадам ээж Д, Ц******* нарын хамтаар сумын төв рүү явсан. Сумын төвд ажлаа амжуулаад 19 цагийн орчимд сумын төвөөс гарсан. ...Ц******* нь архи согтууруулах ундааны зүйл уучихсан байсан. Замдаа лаазтай пиво 2 ширхгийг уусан. ...Ц******* ах талийгаач ахыг “манайд хамт хоноё, хамт ганц нэг шил архи ууя” гэж хэлээд улмаар Х, аав нь, Ц*******, А бид тав хөдлөөд Ц******* ахын гэрт Х аавыг үлдээчхээд манайд 22 цагийн орчимд ирсэн. ...А уурлаад 03 цагийн орчимд явган алхаад явсан. Х хэсэг сууж байгаад ойролцоогоор 30 минутын д с нь машинтайгаа гарсан. Ц******* нь архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг согтсон үедээ бол ааш зан муутай, уурлаж бухимдаад ямар нэг шалтгаангүйгээр миний биед гар хүрч, агсан согтуу тавьдаг байсан. Сүүлдээ би архи уучихсан байна гэсэн сураг гарахаар нь айж зугтаадаг болсон. Манай нөхөр байсан ч гэсэн айж ичихгүй дайрдаг хүн байгаа юм. Эрүүл бол яах ч үгүй, архи ууж согтохоороо их ааш муутай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Мөн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Манайхаас Ц******* ахынх баруун урд зүгт байдаг хэр зайтай байдгийг бол хэлж мэдэхгүй байна. Алхаад явахад 30 орчим минут л алхаад очих байх тэрнээс удахгүй. ...Ц******* ах болон талийгаач хоёр 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг хувааж ууцгаасан ууж байхдаа хоорондоо таарамжгүй харилцаа үүсгээгүй маргалдсан зүйл байхгүй. Ц******* ах “манайд очоод хоночихгүй юу би гэртээ ганца байгаа, энд олуулаа байна, манайд пан гөрөөд хоноё” гээд талийгаач өөрөө явах дуртай байсан юм. Тэгээд бид нар Ц******* ахынд хүргэж өгсөн одоо бодож байгаагаар 22 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал/,
10. Гэрч Б.Бийн: “...шөнийн 01 цагийн орчимд манай гэртэй саахалт байдаг Ц гэх айлынд очсон. Намайг очиход манай нутгийн дүү А, У, Ц, Н, өөр танихгүй нэг эмэгтэй хүн юм яриад сууж байсан. ...Би хэсэг байж байгаад гэртээ очиж мориныхоо аргамжааг зөөгөөд буцаад Цийн гэр рүү явж байхад замд Цийн гэрт байсан хотоос ирсэн гэх эмэгтэй дүү охины машины дугуй нь хагарчихсан зогсож байсан. ... Анхаа ирээд “Ц******* ах гэртээ нэг хүнийг зодоод аймар болгосон байна. Та очоод эмнэлэг рүү аваачаад өгөөч” гэхээр нь Анхааг нөгөө дүү охинтой хамт аваад Ц*******гийн гэрт очсон. Намайг очиход Ц******* гэртээ сэрүүн байсан. Харин нөгөө ах нь гэрийн баруун талын ор болон зуухны дунд хэвтэж байсан. Намайг харахад нүүр ам нь цус болчихсон хэвтэж байхаар нь Анхаа сэрээх гэж үзэхэд толгойгоо хальт өндийлгөж байгаад ухаан алдсан. Тэгэхээр нь Анхаа, У нөгөө дүү охин бид 4 өргөж байгаад машинд суулгаад шууд сумын төв рүү эмнэлгийн гадаа ирээд эмнэлэг рүү оруулсан. Удалгүй нөгөө ахыг нас барсан гэдгийг мэдсэн. ...Гэрт өөр хүн байгаагүй, Ц******* болон нөгөө ухаангүй ах 2 байсан. ...Ц*******гийн хамраас цус гарсан цусаа арчаад зогсож байсан. Янз бүрийн юм яриагүй. Намайг харахад нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
11. Шинжээч эмч Э.Даваажаргалын: “...Амь хохирогчийн биед цээжний хэлбэр алдагдуулсан өвчүү, хоёр талын олон хавирганы далд хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн язарсан шарх, хоёр уушигны няцрал, зүүн уушигны авчилт, цээжний хөндийн шингэн хуралдалт /270 мл/, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /200 мл/, Зүүн шанаа, зүүн дээд зовхи, зүүн гарын долоовор хуруунд хатгагдсан шарх, баруун шуунд зүсэгдсэн шарх, баруун доод зовхи, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун шуу, гуянд 1 дүгээр зэргийн түлэгдсэн шарх, зүүн чамархай, дагзны хуйхны дотор гадаргуу, ясны шар хальс, зүүн чамархайн булчингийн цус хуралт, хоёр нүдний зовхинд тархмал, зүүн нүдний алим, хоёр чихний дэлбэн, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун доод нэгдүгээр шүдний булгарал, зүүн мөр, тохой, шуу, хэвлий, зүүн гуя, баруун мөр, бугалга, шуу, сарвуу, гуянд цус хуралт, зүүн хацар, хамрын угалз, зүүн дал, мөр, бугалга, шуу, тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон тухайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан. ...Дүгнэлтийн 10 дахь хариулт хэсэгт "... үхэлд зүрхний архаг цус хомсрол, элэгний өөхлөлт бүхий архаг өвчтэй байжээ." гэсэн, амь хохирогчийн дээрх өвчин нь үхэлд ямар нэг нөлөө байхгүй. Амь хохирогч нь дотор эрхтэнг гэмтээсэн, цээжний хэлбэр алдагдуулсан битүү гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан. ...Амь хохирогчийн шарх, гэмтлүүдээс хэр хэмжээний гарсан цусыг тогтоох боломжгүй. Цээжний хөндийг нээхэд цээжний хөндий болон хэвлийн хөндийд улаан хүрэн өнгийн шингэн цус байсныг шингэн хуралт гэж бичсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/,
Мөн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дахин өгсөн: “...Дээрх гэмтэл нь цогцсын гадна үзлэгийн гэмтэл эмгэг өөрчлөлтүүд, содон тэмдэг гэх хэсэгт тодорхой бичигдсэн. Зүүн шанаа ташуу байрлалтай мөр тал нь 10, ир тал нь 4 цагийн түвшинд 3.3 см урт ирмэг тэгш сэтгүүрдэж үзэхэд 1.4 см гүнтэй, зүүн хөмсөгний доор хөндлөн байрлалтай мөр тал нь 9, ир тал нь 3 цагийн түвшинд 1.5 см урт, 0.7 см гүнтэй ирмэг тэгш, Зүүн гарын долоовор хурууны гуравдугаар шивнүүрийн дотор гадаргууд ташуу байрлалтай 1.4 см урт, 0.5 см гүнтэй ирмэг тэгш, баруун шууны доод 3/1-ийн гадна гадаргууд босоо байрлалтай 7 см урт, 1.2 см гүнтэй ирмэг тэгш шархнууд байсан бөгөөд эдгээр шархнуудыг босоо, хэвтээ, суугаа аль ч байрлалд байхдаа авах боломжтой шарх байсан. Гэхдээ амь хохирогч нүүрээрээ доош харсан байрлалтай байхад авах боломжгүй юм. Өвчүүний их биеэр 3-4 дүгээр хавирганы түвшинд хөндлөн шууд хугарал, баруун 2, 3, 4 дүгээр хавирга эгмийн шугамаар, 6, 7, 8, 9 дүгээр хавирга өвчүүний ойролцоо шугамаар, зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганууд эгмийн дунд шугамаар, 3 дугаар хавирга далны шугамаар шууд бус хугаралтай эдгээр хавиргануудын хугарлын шугамуудыг харахад зуухан дээр унах үед үүсэх боломжгүй юм. Хэрэв унах үед үүссэн бол гадна талд цус хуралт, түлэгдсэн шарх, зулгаралт гэмтэл байх ёстой гэвч эдгээр гэмтэл байгаагүй. Дээрх хавирганы гэмтлүүд нь дэвсэх, хатуу гадаргуугаар цохих үед үүсэх боломжтой. ...Амь хохирогчийн нас барсан цагийг нарийн тодорхой хэлэх боломжгүй. Нас барсан хугацааг тогтоохдоо цогцсын толбо, шулуун гэдэсний температур, цогцсын хөшилтөөр тооцож гаргадаг бөгөөд тухайн цогцос хаана нас барснаас агаарын температур нөлөөлнө. Амь хохирогчийн цогцосны үзлэгээр 8-10 цаг болсон байна гэдэг нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цагаас 05 цагийн орчимд нас барсан гэж үзэхээр байгаа. ...Шинж тэмдэг нь өвдөх, амьсгаадах, бачимдах зовууриуд илрэх, балартсан, тасарсан байдалтай байгаа учраас эрүүл хүнийг бодоход өвчин зовуурь шаналгааг мэдрэх боломжгүй байдаг. Тэгэхээр амь хохирогч дээрх өвдөх, амьсгаадах, бачимдахыг мэдэхгүй байх боломжтой. Хүнд зэргийн согтолтын үед өөрийгөө удирдан жолоодох чадвар суларсан, ухамсарт болон ухамсарт бус үйлдлийг хяналтгүй хийхийг ойлгоно. ...Уушиг авчилт гэдэг нь уушиг хийгүй болж цулцангууд хоорондоо наалдахыг хэлэх бөгөөд уушиг нь гадуураа нимгэн хальсан бүрхүүлтэй байх бөгөөд тус хальсан гадаргуу хавиргаар хатгагдаж гэмтсэнээс уушигны хийжилт алдагдаж уушигны авчилт гэж хэлээд байгаа юм. Цус харвалт нь түргэн үхлийн шинж бөгөөд хялгасан болон венийн судсаар улаан эс гадагшилж гарснаар цэгчилсэн цус харвалт үүсдэг. Ер нь бол түргэн үхлийн шинж юм. ...Амь хохирогчийн баруун уушиг шарх байхгүй учраас амьсгалын солилцоо хэвийн явагдаж байгаа юм. Тийм учраас амь хохирогчийг шууд үхэлд хүргэхгүй учир хэдий хэр хугацаанд амьд байхыг тодорхойлох боломжгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 163-164 дэх тал/,
12. Шинжээч эмч Э.Б: “...Тухайн цаг хугацаанд Ц*******гээс шинжилгээнд авсан цусыг хүлээн авч стандарт, ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд цуснаас спиртийн агууламж илрээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хойш хэдий хугацаанд хүний биеэс дээж авсан болон хувь хүний биеийн онцлогоос шалтгаалаад 6-8 цагийн дотор спирт нь цуснаас гадагшилж ялгарлын шатанд очдог...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал/,
13. Яллагдагч Д.Ц*******гийн: “...Талийгаач над руу дайраад байхаар нь би тэврээд бид хоёр давхралдаж зуухан дээр унасан. Талийгаач миний доор би дээр нь унасан. Талийгаач газар уначихаад толгойгоороо доороос мөргөөд байсан. ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Талийгаач бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дугаар хавтаст хэргийн 89-90 дэх тал/,
14. Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаартай “...Ирүүлсэн дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “П.Баярмагнай 62/эр” гэж хаягласан цуснаас 3.9 спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.9 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээ хавтаст хэргийн 172-173 дахь тал/,
15. Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаартай “...Ирүүлсэн дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Ц*******” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дахь тал/,
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/1580 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шалны хулдаас, шар өнгийн цүнх, төмөр сэрээ, цаасан хайрцаг, хөх цэнхэр өнгийн эсгий гудас, модон иштэй сүх, цэнхэр хөх өнгийн тосгуур, ногоон өнгийн шүүр, хүрэн өнгийн футболка зэргээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Цэнхэр хөх өнгийн тосгуур, ногоон өнгийн шүүр, хүрэн өнгийн футболка дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Шалны хулдаас, шар өнгийн цүнх, төмөр сэрээ, цаасан хайрцаг, хөх цэнхэр өнгийн эсгий гудас, эрээн өнгийн дэвсгэр даавуу, модон иштэй сүх дээрх цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь №1576 дугаартай дүгнэлтэд дурдсан П.Б ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 186-191 дэх тал/,
17. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/1579 дугаартай “...Цэнхэр өнгийн хутга, төмөр бариултай хутга, шаргал өнгийн модон иштэй хутга, ногоон өнгийн хуванцар бариултай хутга /26 см урттай/ зэргээс хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь П.Баярмагнай, Д.Ц******* нарын ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194-198 дахь тал/,
18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0325/1578 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай цагаан өнгийн энгэр хэсэгт товчтой цамц, бор өнгийн ноосон өвдөг хэсэгт сунаж хуучирсан өмд дээрээс хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Объектууд дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Объектууд дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь П.Б ДНХ-ийн тогтоцтой тохирно. Д.Ц*******гийн ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэсэн дүгнэлт “Д.Ц*******гийн өмсөж байсан хувцас” /1 дүгээр хавтаст хэргийн 201-204 дэх тал/,
19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0325/1576 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Д.Ц*******гийн 2 гс авсан 10 ширхэг хумсан дээрээс хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Д.Ц*******гийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хумсан дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хумсан дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь холимог байна. Уг холимог ДНХ-ийн тогтоцтой П.Баярмагнай, Д.Ц******* нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 207-210 дахь тал/,
20. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0325/1577 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч П.Б 2 гс авсан 10 ширхэг хумсан дээрээс хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. П.Б ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хумсан дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хумсан дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь П.Б ДНХ-ийн тогтоц тохирно. Д.Ц*******гийн ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 214-217 дахь тал/,
21. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0125/1032 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн эрээн өнгийн цамцны товч унасан гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл, хар өнгийн өмдний урд талд үүссэн 34 мм, 53 мм, 4 мм хэмжээтэй гэмтэл, ар талд үүссэн 36 хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, ... байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 242-250 дахь тал/,
22. Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай “...Амь хохирогчийн цогцост цээжний хэлбэр алдагдуулсан өвчүү, хоёр талын олон хавирганы далд хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн язарсан шарх, хоёр уушигны няцрал, зүүн уушигны авчилт, цээжний хөндийн шингэн хуралдалт /270 мл/, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /200 мл/, зүүн шанаа, зүүн дээд зовхи, зүүн гарын долоовор хуруунд хатгагдсан шарх, баруун шуунд зүсэгдсэн шарх, баруун доод зовхи, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун шуу, гуянд 1 зэргийн түлэгдсэн шарх, зүүн чамархай, дагзны хуйхны дотор гадаргуу, ясны шар хальс, зүүн чамархайн булчингийн цус хуралт, хоёр нүдний зовхинд тархмал, зүүн нүдний алим, хоёр чихний дэлбэн, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун доод нэгдүгээр шүдний булгарал, зүүн мөр, тохой, шуу, хэвлий, зүүн гуя, баруун мөр, бугалга, шуу, сарвуу, гуянд цус хуралт, зүүн хацар, хамрын угалз, зүүн дал, мөр, бугалга, шуу, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цээжний хэлбэр алдагдуулсан өвчүү, хоёр талын олон хавирганы далд хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн язарсан шарх, хоёр уушигны няцрал, зүүн уушигны авчилт, цээжний хөндийн шингэн хуралдалт /270 мл/, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /200 мл/ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зүүн шанаа, зүүн дээд зовхи, зүүн гарын долоовор хуруунд хатгагдсан шарх, баруун шуунд зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн хатгах, зүсэх механизмаар, баруун шуу, гуянд 1 зэргийн түлэгдсэн шарх нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр түлэх механизмаар үүснэ. Бусад баруун доод зовхи, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чамархай, дагзны хуйхны дотор гадаргуу, ясны шар хальс, зүүн чамархайн булчингийн цус хуралт, хоёр нүдний зовхинд тархмал, зүүн нүдний алим, хоёр чихний дэлбэн, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун доод нэгдүгээр шүдний булгарал, зүүн мөр, тохой, шуу, хэвлий, зүүн гуя, баруун мөр, бугалга, шуу, сарвуу, гуянд цус хуралт, зүүн хацар, хамрын угалз, зүүн дал, мөр, бугалга, шуу, тохойнд зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-д хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр хохирлын зэргийг тогтооно гэж заасан. Иймд дээрх гэмтлүүд бүгд хохирлын хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүдийн дэс дллыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг гэмтлүүд нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Амь хохирогчийн дээрх тогтоогдсон гэмтлүүд нь амьд үедээ бөгөөд харилцан тэмцэлдсэний үр дүнд үүссэн байна. Амь хохирогч нь дотор эрхтэн гэмтээсэн цээжний хэлбэр алдагдуулсан битүү гэмтлийн улмаас амьсгалын дутагдлаар нас барьжээ. Цээжний битүү гэмтэл нь шууд үхэлд хүргэхгүй ба амь хохирогч тодорхой хугацаанд ухамсарт болон ухамсарт бус үйлдэл хөд хийх боломжтой. Шинжилгээгээр үхэлд зүрхний архаг цус хомсрол, элэгний өөхлөлт бүхий архаг хууч өвчтэй байжээ. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13:12 минутад хийгдсэн цогцосны үзлэгээр нас бд 8-10 цаг болсон байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 144-152 дахь тал/,
23. Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 67 дугаартай “...Д.Ц*******гийн биед зүүн бугалгад 2- р зэргийн түлэгдэл, зүүн тавхайн ард 2-р зэргийн түлэгдсэн шарх, аюулхайд цус хуралт, дух, баруун хацар, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун бугалгад зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн бугалгад 2-р зэргийн түлэгдэл, зүүн тавхайн ард 2-р зэргийн түлэгдсэн шарх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хайрагдах механизмаар, аюулхайд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар, дух, баруун хацар, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун бугалгад зулгаралт гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үрэгдэх механизмаар үүснэ.
Тогтоогдсон: зүүн бугалгын 2-р зэргийн түлэгдэл, зүүн тавхайн ард 2-р зэргийн түлэгдсэн шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Аюулхайд цус хуралт, дух, баруун хацар, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун бугалгад зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Магадлуулагчийн биед тогтоогдсон гэмтэлд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/,
24. Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...Д.Ц******* нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй эрүүл байна. Өөрийн хийж буй үйлдлийг жолоодох ухамсарлан ойлгох чадвартай. Болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх чадвартай болно. Хэрэг хариуцах чадвартай болно. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Мөрдөн шалгах явцад сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвдсөн эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй юм...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал/,
25. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 683 дугаартай “...Хууль ёсны төлөөлөгч Б.Хажидсүрэн /рд:УП95041224/-д 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд уй гашуугийн үеийн хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 159-161 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэн дхь дүгнэлтийг хийв.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц******* нь хүнийг алах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнийг тус зүйл ангид заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Гэмт хэргийн улмаас амь хохирогч П.Б амь нас хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хажидсүрэн нь оршуулгын зардал болон амь хохирогчийн банкны зээлтэй холбоотой нийт 20,521,302 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг өмнөх шүүх хуралдаанд гарган өгсөн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 683 дугаартай дүгнэлтээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х сэтгэцэд 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Тус 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон үнийн дүнг 99,000,000 төгрөгөөр бодож шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа: “...Шүүгдэгч Д.Ц******* болон өмгөөлөгч миний зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй гэдгийг хэргийн онол эхлэхэд илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 20,521,302 төгрөгийн баримтыг хэргийн материалд гаргаж өгч нэхэмжилж байгаагаас 5 ширхэг баримт буюу 2,591,200 төгрөгийн баримт нь тамга тэмдэг, гарын үсэг байхгүй нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Талийгаач болон амь хохирочгийн хууль ёсны төлөөлөгч Б.Хажидсүрэн нар хамтран 7,435,347 төгрөгийн тэтгэврийн авсан байдаг. Үүнийг 50 хувилж 3,717,723 төгрөгийг шүүгдэгч Д.Ц*******гээр гаргуулах үндэслэлтэй байна. Нийт нэхэмжилсэн 20,521,302 төгрөгөөс 14,212,429 төгрөгийг шүүгдэгч Д.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гэмт хэрэг гарах болсон цаг хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгөөр тооцож бодох нь хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр дээр маргаж байна. Зээл, оршуулгын зардал зэрэг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Д.Ц*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, түүний хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Батболд: Нэмэлт тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Давааням: “...Хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн бол амь насыг аварч болох боломжтой байсан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Ц*******г гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг бичгээр гаргаж өгснийг хэрэгт хавсаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Хэргийн үйл баримт болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Шүүгдэгч Д.Ц******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б аймгийн Б******* сумын Б******* 3 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ амь хохирогч П.Б “гэрээс архины шил гаргаж хаях төдийд яасан уддаг юм” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэж, түүнийг согтолтын хүнд зэргийн улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүр, цээж хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр зодож биед нь “цээжний хэлбэр алдагдуулсан өвчүү, хоёр талын олон хавирганы далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн язарсан шарх, хоёр уушгины няцрал” бүхий битүү гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хажидсүрэн, гэрч Б.Х, Б.А, Б.Б, Г.Д, Д.Д, Ч.Нбаатар, Б.Б болон шинжээч эмч Э.Даваажаргал, Э.Баярмаа нарын мэдүүлэг, шинжээчийн 56, 55, 21, 67, дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1580, 1579, 1578, 1576, 1577, 1032, 683 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, уг нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.Ц******* нь амь хохирогч П.Б нүүр, цээж хэсэгт нь цохиж, өшиглөж зодсон үйлдэл нь хохирогчийн үхэлд хүргэсэн үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Ц******* нь амь хохирогчийн бие махбодод халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Хүн амьд явах эрхтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж Монгол Улсын иргэний эрхийг хуулиар хамгаалсан байна.
Шүүгдэгч Д.Ц******* нь хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь нас хохирсон хор уршга хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн болно.
Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн нэг болох “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан” гэдэгт хүнийг алах үедээ хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хөгжлийн улмаас өөрийгөө хамгаалж, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болохыг ухамсарлаж үйлдсэн байхыг ойлгодог. Хууль зүйн агуулгын хувьд хүнд биеэ хамгаалж чадахгүй этгээдэд өвчтэй, өндөр настай, бага насны хүүхдүүд, эсхүл болж буй үйл явдлыг бодитойгоор хүлээн авах чадвар нь алдагдсан байхыг хамааруулдаг.
Амь хохирогч П.Б шинжилгээнд хүргүүлсэн цуснаас 3.9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.9 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
Хүнд зэргийн согтолтын үед өөрийгөө удирдан жолоодох чадвар суларсан, ухамсарт болон ухамсарт бус үйлдлийг хяналтгүй хийхийг ойлгоно. ...Тасарсан байдалтай байгаа хүн эрүүл хүнийг бодоход өвчин зовуурь шаналгааг мэдрэх боломжгүй байдаг. Амь хохирогч дээрх өвдөх, амьсгаадах, бачимдахыг мэдрэхгүй байсан болох нь шинжээч нарын дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа: “...Хохирогч талаас 20,521,302 төгрөгийн баримт гаргаж өгсний 5 ширхэг баримт буюу 2,591,200 төгрөгийн баримт тамга тэмдэг, гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Талийгаачийн авсан тэтгэврийн зээлийг шинжлэн судлахад хамтран эзэмшигч Хтай хамт зээлдсэн байна. Шүүх энэ зээлийг гаргуулах үндэслэлтэй гэж үзвэл тэтгэврийн зээл болох 7,435,347 төгрөгийн 50 хувь болох 3,717,723 төгрөгийг Д.Ц*******гээс гаргуулах үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуульд зааснаар хамтран зээлдэгч зээлийн гэрээний дагуу зээлийн 50 хувийг хариуцах ёстой байдаг. Нийт 20,521,302 төгрөгөөс 2,591,200 төгрөг болон 3,717,723 төгрөгийг хасахаар 14,212,429 төгрөг болж байгаа ба үүнийг шүүгдэгч Д.Ц******* төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх шүүх хуралдаанд Д.Ц*******гээс асуухад төлөхөө илэрхийлсэн ба Д.Ц*******гийн ар гэрээс 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон. Журамд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-19,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүх оногдуулах эрхтэй...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлтэй холбоотой асуудлаар улсын яллагчтай санал нэг байна. Нийт 20,521,302 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан. Нийт 20,521,302 төгрөгийн 7,435,347 төгрөг нь амь хохирогчийн банкны зээлд үлдэх мөнгө нь оршуулгын зардал байна. Өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч хохиролтой холбоотой баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, нэг баримт хоёр байгаа зэрэг асуудлуудыг ярьсныг хасаж тооцоход татгалзах зүйлгүй байна. Амь хохирогч Т.Б гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 99,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Батболд: Улсын яллагч болон өмгөөлөгч Ц.Гансүхтэй санал нэг байна гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч П.Б төрсөн охин Б.Хажидсүрэнг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцсэн байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хажидсүрэн нь оршуулгын зардалтай холбоотой 13,277,955 төгрөг, амь хохирогчийн Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл хаасан 7,435,347 төгрөг нийт 20,713,302 төгрөгийн баримт ирүүлсэн ба үүнээс шүүгдэгч Д.Ц******* 1,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 19,713,302 төгрөгийг шүүгдэгч нь төлөөгүй болно. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн “Хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон.
Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсний дагуу хохирлыг дх байдлаар тооцов.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нэхэмжилсэн талийгаачийг оршуулах зан үйлтэй холбоотой 13,277,955 төгрөг, талийгаачийн Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл хаасан 7,435,347 төгрөг нийт 20,713,302 төгрөгөөс шүүгдэгч Д.Ц******* нь 1,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 19,713,302 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5 дахь хэсэгт "Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгана" гэж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03 өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт "Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасны дагуу Сэтгэцэд учирсан хохирлыг 4-8 хувьд тооцож хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 99,000,000 төгрөгийг 8 хувиар тооцож 7,920,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Ц*******гээс нийт 27,633,302 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хажидсүрэнд олгохоор шийдвэрлэв.
Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Ц*******гийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүх бүрэлдэхүүн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 2 дугаар хавтаст хэргийн 30-90 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч Д.Ц******* нь хэрэгт холбогдохын өмнө Б аймгийн Б******* сумын Б******* 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт, урьд А******* аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №4 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэг, 86 дугаар зүйлийн 86.25 хэсэг, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 24 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн туулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,
Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №74А дугаартай шийтгэх тогтоолоор 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Ц*******гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөртөө дүгнэлт хийж байгаа байдал, өнөөдрийн шүүх хуралдаанд биеэ авч яваа байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Ц******* нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан ба 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар нийт 279 хоног цагдан хоригдсон байх тул тус цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндсэн эдлүүлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан эсгий 1 ширхэг, шүүр 1 ширхэг, тосгуур 1 ширхэг, хүрэн өнгийн футболк 1 ширхэг, төмөр сэрээ 1 ширхэг, “Х” нэртэй архины шил 1 ширхэг, “Agar” нэртэй архины шил 1 ширхэг, ундааны сав 1 ширхэг, сэнжтэй аяга 1 ширхэг, архины хундага 1 ширхэг, эрээн өнгийн дэвсгэр 1 ширхэг, шар өнгийн хөнжил 1 ширхэг, цаасан хайрцаг 1 ширхэг, шар өнгийн цүнх 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хулдаас 1 ширхэг, хутга 3 ширхэг, заазуур 2 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан шар өнгийн модон сандал 1 ширхэг, шүүгдэгч Д.Ц*******гийн гарын 10 хурууны хумсны дээж, амь хохирогч Т.Б гарын 10 хурууны хумсны дээж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт хураан авсан дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөдд хязгаарлалт тогтоох болон шүүгдэгчид авсан албадлагын арга хэмжээтэй холбоотой зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг сонслоо. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирол нөхөн төлөөхөө илэрхийлсэн байдал, хохиролд 1,000,000 төгрөг төлсөн байдал зэрэг нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож болох нөхцөл байна. Д.Ц******* бол 80 хүрч байгаа хэвтрийн ээжтэйгээ байдаг, ядуу хүн. Д.Ц*******г 01 дүгээр сс хойш цагдан хоригдож байх хугацаанд өнөөдрийг хүртэл ар гэрээс нь эргэсэн хүн байхгүй, өмнөх шүүх хуралдаанаас өмнө түүний эгч Д гэдэг хүнтэй холбогдож байж 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Хохирогчид өгөхөөр тогтоосон 27,000,000 төгрөгийг шүүгдэгч хорих ангидаа ажил хийж л төлөх боломжтой байна. Иймд Д.Ц******* хорих ялаа эдлэхээс гадна хохирогч талд учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлөх үүргээ биелүүлэх боломжоор хангахын тулд нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Улсын яллагчаас 18 жилийн хорих ялын санал гаргаж байгааг багасгаж өгнө үү. Д.Ц******* нь 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн үүрийн 04 цаг 20 минутад цагдан хорих байранд хоригдож өнөөдрийг хүртэл 282 хоног цагдан хоригдсон байна. Улсын яллагчаас 279 гэж цагдан хоригдсон хоногийг зөрүүтэй хэлж байна. Шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх: “...Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл санкцтай санал нэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг яллах дүгнэлтэд тодорхой дурдсан, учирсан хохирол хор уршгийн шинж чанарын тухайд эрдэнэт хүний амь нас хохирсон тул дахин хэзээ ч төлөгдөхгүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын тухайд өмнө нь хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан зэрэг нөхцөл байдлууд байна. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэх заалтыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж зааснаар хүндрүүлэх нөхцөл гэж үзэхэ байна. Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан бие махбодын зовуурь үүсгэж онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал байх тул шүүх харгалзаж үзнэ үү ...”гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Батболд: “...Өмгөөлөгч Ц.Гансүхтэй ижил саналтай байна...” гэв.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Ц*******г “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Ц******* оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц******* нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны 04 цаг 20 минутад шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 282 /хоёр зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ц*******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ц*******гийн гарын 10 хурууны хумсны дээж, амь хохирогч Т.Б гарын 10 хурууны хумсны дээж, 1 ширхэг СД зэргийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан эсгий 1 ширхэг, шүүр 1 ширхэг, тосгуур 1 ширхэг, хүрэн өнгийн футболк 1 ширхэг, төмөр сэрээ 1 ширхэг, “Х” нэртэй архины шил 1 ширхэг, “Agar” нэртэй архины шил 1 ширхэг, ундааны сав 1 ширхэг, сэнжтэй аяга 1 ширхэг, архины хундага 1 ширхэг, эрээн өнгийн дэвсгэр 1 ширхэг, шар өнгийн хөнжил 1 ширхэг, цаасан хайрцаг 1 ширхэг, шар өнгийн цүнх 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хулдаас 1 ширхэг, хутга 3 ширхэг, заазуур 2 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан шар өнгийн модон сандал 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт Д******* Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц******* 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Д.Ц******* оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц*******гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 282 /хоёр зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Д.Ц*******гээс 27,633,302 /хорин долоон сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, У хот Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 2-27 тоотод оршин суух Жанжинхүү овогт Б Хажидсүрэн /РД:УП95041424/-д олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Д.Ц*******гийн гарын 10 хурууны хумсны дээж, амь хохирогч Т.Б гарын 10 хурууны хумсны дээж, 1 ширхэг СД зэргийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эсгий 1 ширхэг, шүүр 1 ширхэг, тосгуур 1 ширхэг, хүрэн өнгийн футболк 1 ширхэг, төмөр сэрээ 1 ширхэг, “Х” нэртэй архины шил 1 ширхэг, “Agar” нэртэй архины шил 1 ширхэг, ундааны сав 1 ширхэг, сэнжтэй аяга 1 ширхэг, архины хундага 1 ширхэг, эрээн өнгийн дэвсгэр 1 ширхэг, шар өнгийн хөнжил 1 ширхэг, цаасан хайрцаг 1 ширхэг, шар өнгийн цүнх 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хулдаас 1 ширхэг, хутга 3 ширхэг, заазуур 2 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан шар өнгийн модон сандал 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ЭЛБЭГЗАЯА
С.ЁНДОНСАМБУУ