| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00323/и |
| Дугаар | 155/ШШ2023/00456 |
| Огноо | 2023-04-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2023/00456
| 2023 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2023/00456 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн,
Хариуцагч: Д.Д,
Хариуцагч: Д.Э нар холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 (зургаан сая есөн зуун далан таван мянга) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,014,571.97 (нэг сая арван дөрвөн мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,453.97 (хорин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нийт 8,015,025.94 (найман сая арван таван мянга хорин таван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2023/0323/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамбалгарав,
Хариуцагч Д.Д, Д.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т банкны Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэн нь хариуцагч Д.Д, Д.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 (зургаан сая есөн зуун далан таван мянга) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,014,571.97 (нэг сая арван дөрвөн мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,453.97 (хорин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нийт 8,015,025.94 (найман сая арван таван мянга хорин таван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Д болон хамтран зээлдэгч Д.Э нар нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар № MN470034200501850965 тоот Зээлийн гэрээ (цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 9,300,000.00 (Есөн сая гурван зуун мянган төгрөг)-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан.
Зээлдэгч хагас жил тутамд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөрт 3,155,529.86 төгрөг төлж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөрөө төлөлгүй нийт 111 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,014,571.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,453.97 төгрөг, нийт 8,015,025.94 төгрөгийг зээлдэгч Д.Д, Д.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамбалгарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь 2021.11.18 өдөр MN470034200501850965 дугаартай гэрээ байгуулж 9.300.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөр 3.155.529,86 төгрөгийг төлж 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөрөө төлөхгүй нийт 111 хоногийн хугацаа хэтрүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 09-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6.975.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.014.574,97 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25.453.97 мөнгө, нийтдээ 8.015.025,94 мөнгийг зээлдэгч Д.Д болон Б.Д.Э нараас гаргуулах саналтай байна гэв.
Хариуцагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Галт сумын 4-р багт оршин суух иргэн Доржготовын Д.Д би Т банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Д.Д би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т банкнаас 9 сая 300 мянган төгрөгийн малчны зээл авсан нь үнэн. Хамтран зээлдэгчээр миний эхнэр Д.Э оролцсон юм. Би эхнэртэйгээ маргалдаж тусдаа амьдарч байгаа юм. Энэ байдлаас шалтгаалж 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн төлөлтөө хийж чадаагүй байгаа нь үнэн.
Т банкнаас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 төгрөг үндсэн хүүгийн төлбөр 1,014,571.97 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,453.97 төгрөг нийт 8,015,025.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Уг төлбөрийг би өөрийн амьдралын нөхцөл бололцооноос шалтгаалан Т банктай тохиролцож тодорхой хуваарьт хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Э нь Д.Дийн хамтран зээлдэгчээр оролцож Т банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 9,300,000 төгрөгийг авсан нь үнэн.
Гэвч миний бие Т банкнаас нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй байна. Учир нь Д.Д нь 2022 оны 8 дугаар сарын 30-нд биднийг Мөрөнгөөс Галт орох замд шөнийн 3 цагт орхиод явснаас хойш гэртээ ирээгүй, хүүхдүүдтэйгээ ч холбоо бариагүй өдийг хүрч байна. Би Д.Дийг явснаас хойш оюутан хүүгийн төлбөрийг төлөх, гурван хүүхдийн наад захын хэрэгцээг хангах, хоол хүнсээ авах, тогны мөнгө төлөх, эм тарианы мөнгө төгрөг төлөх зэрэг амьдралын наад захын хэрэгцээг ганц өөрийн цалингаараа хангахтай, үгүйтэй амьдарч байна. Хүүхдүүддээ ч шинэ хувцас авч өгч чадахгүй, оюутан хүүхэдрүүгээ ч хэрэглээний мөнгө өгч чадахгүй санхүүгийн байдал хүнд байна.
Иймд Т банкнаас нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,014,571.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,453.97 төгрөг, нийт 8,015,025.94 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс Т банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т банк ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл, Т банк ХК-ийн Хөвсгөл салбарын захиргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 37/228 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн MN470034200501850965 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №20211118799291370000 дугаартай мемориалын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, малчны зээл хүссэн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран зээлдэгчийн анкетын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран зээлдэгчийн анкетын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Д, Д.Э нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний хаягийн мэдээллийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчийн зөвшөөрлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, монгол банкны мэдээллийн сангийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, малын А дансны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мэдэгдэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, зээлийн дансны харилцагчийн хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Д.Д, Д.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 (зургаан сая есөн зуун далан таван мянга) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,014,571.97 (нэг сая арван дөрвөн мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,453.97 (хорин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нийт 8,015,025.94 (найман сая арван таван мянга хорин таван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.Д, Д.Э нар нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нийт 9,300,000 төгрөгийн малчны зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөр 3,155,529.86 төгрөгийг төлж 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөрөө төлөхгүй нийт 111 хоногийн хугацаа хэтрүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 09-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,014,574.97 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,453.97 мөнгө, нийтдээ 8,015,025.94 мөнгийг зээлдэгч Д.Д болон Б.Д.Э нараас гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Д дараах үндэслэлээр тайлбар өгсөн. Үүнд: Би Т банкнаас зээл авсан. Би сар бүр 300.000 төгрөгөөр төлнө. Бөөнд нь нэг мөр төлөх боломж байхгүй гэж тайлбарлав.
Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би өөрөө цалингийн зээлтэй учир төлөх ямар ч боломж байхгүй. Цалингийн зээлнээс гадна утасны лизингийн зээлтэй. Би өөрөө гурван хүүхдээ авч явдаг болохоор төлөх боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Д.Д, Д.Э нар нь Т банк ХК-аас малчны зээл 9,300,000 (есөн сая гурван зуун мянга) төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээл авсан нь зохигчийн тайлбар, Т банк Хөвсгөл салбар, үндсэн зээлдэгч Д.Д, хамтран зээлдэгч Д.Э нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн MN470034200501850965 дугаар зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас)
Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зээлдэгч нарт Т банкны Хөвсгөл салбараас хүргүүлсэн мэдэгдэл, зохигчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Т банк ХК, зээлдэгч Д.Д, Д.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч болох банк зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
Шүүх хуралдаанд хариуцагч Д.Э ...Д.Д зээлээ өөрөө төлнө гэж байгаа бөгөөд түүний орлого хангалттай хүрч байгаа тул намайг хариуцагчаас хасч өгөхийг хүсэж байна.... гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
Хариуцагч Д.Д, хариуцагч Д.Оюун-Эрдэнэ нар нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх, зээлийн төлбөрийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээнд маргаагүй.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн MN470034200501850965 дугаар Барьцаат зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан байна.
Үүнээс үзвэл хариуцагч Д.Эы “...оюутан хүүхэдтэй, өөрөө цалингийн зээлтэй, гар утасны лизингийн зээлтэй учир төлөх боломжгүй...” гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхгүй гэсэн нь Т банк хувьцаат компанитай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн MN470034200501850965 дугаар Барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, энэ үүргээ биелүүлээгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон Банкнаас гарсан зардлыг бүрэн хариуцах зээлдэгчийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Д.Д, Д.Э нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 (зургаан сая есөн зуун далан таван мянга) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,014,571.97 (нэг сая арван дөрвөн мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,453.97 (хорин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нийт 8,015,025.94 (найман сая арван таван мянга хорин таван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т банк ХК-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 143,191 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Д, Д.Э нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6,975,000 (зургаан сая есөн зуун далан таван мянга) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,014,571.97 (нэг сая арван дөрвөн мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 25,453.97 (хорин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг ерэн долоон мөнгө) төгрөг, нийт 8,015,025.94 (найман сая арван таван мянга хорин таван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,191 (нэг зуун дөчин гурван мянга нэг зуун ерэн нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 143,191 (нэг зуун дөчин гурван мянга нэг зуун ерэн нэг) төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА