| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 101/2022/06540/И |
| Дугаар | 129/ШШ2023/00241 |
| Огноо | 2023-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 129/ШШ2023/00241
| 129/ШШ2023/00241 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, дугаар хороо, ... дугаар байр ... тоотод түр оршин суух хаягтай, ... овогт Г.Б
Хариуцагч: А аймгийн Т сумын Б багт оршин суух Б овогт Д.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: .... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Б ахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий
Хариуцагч Д.Ц-т шүүх хуралдааны товийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд 2 дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Ц-т холбогдуулан ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 онд Д.Ц-р нь над дээр ирж 2 комбайн, 3 жатка, 1 чиргүүл, комбайны нэлээд сэлбэг зэргийг гэрээ байгуулан 14,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн үед комбайны жатка, чиргүүл зэргийг чанар байдлыг үзэж шалгаад үнэ тохирч гэрээ байгуулан нэг комбайныг Архангай аймаг руу хөлөөр нь авч явсан юм. Мөн хоёр жатка, чиргүүл зэргийг болон нөгөө комбайны варетерийн немень, хойд хоёр дугуй, араатайгаа, суурьтайгаа, чангалагч, ремень цэврийн элеватор, цэврийн хэвтээ немень, явахын варьтер гэх мэтийн сэлбэгийг хамт авч явсан юм. Гэрээнд заасан техникүүдийн урьдчилгаа 7,000,000 төгрөг өгнө гэж тохирсон боловч өгөөгүй, нэхүүлж байж 6,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдлийг нь одоо болтол өгөөгүй намайг хохироож байна. Анх Д.Ц комбайн авах гэж олон удаа утсаар ярьж, биеэр хүрч ирэн уулзаж байсан. Сэлэнгэ аймгийн Зүүн хараагаас хүн авах гэж байхад гуйж байгаад өөрөө газар нь ирж үзээд үнэ тохирч гэрээ байгуулан авчхаад одоо үлдэгдэл мөнгөө өгөхгүй намайг хохироож байна. Иймд Д.Ц-с гэрээний дагуу худалдаж авсан техникүүдийн үнэ 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ба-ын нэхэмжлэлтэй, Д.Ц надад холбогдох, иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан би шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. Г.Б-с 2019 оны 8 сард нэг бүтэн комбайн, нэг комбайны задгай сэлбэг, 2 жаатаг, нэг жаатагны рам, нэг чиргүүл, зарим нэг сэлбэг зэргийн хамт бүгдийг нь нийлүүлээд 14,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцоод би урьдчилгаанд 6,500,000 төгрөг өгсөн. Тэгээд би өөрийн зардлаараа бүгдийг нь татаж Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бэрэнгийн ар гэх газарт байрлах өөрийн талбай дээр авч ирж тавьсан. Тэгээд 2019 оны 9 сарын 20-ны үед тарианы борц гүйцээд тариагаа хураахаар тухайн комбайныг асаагаад талбай руугаа ортол будаагаа няцалж үйлүүлээд хойш нь цацаад горимынхоо дагуу ажиллахгүй байсан. Тэгэхэд нь би Г.Б ахтай холбогдож “энэ комбайн чинь тариа хураахгүй, будаагаа няцлаад гэмтээгээд хойш нь цацаад байна, та ирж янзалж өг” гэж хэлтэл “миний зав болохгүй байна, манай комбайн мэддэг хүн ажилтай болчхоод, би өөрөө ачиж амжихгүй” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Г.Б-ай холбогдож энэ комбайны чинь барваан үзүүр хэсэгт гайхгүй, гагнууртай юм байна гэтэл надад өөрөөсөө хуучин барваан явуулсан. Би түүнийг нь тавиад өөрийн зардлаараа налуугийн трансфортер 1 ширхэгийг 1,650,000 төгрөгөөр, том декийг 1,250,000 төгрөгөөр, 8 ширхэг биич 690,000 төгрөгөөр, цэвэр бохир хоёрыг трансфортер 900,000 төгрөгөөр тус тус шинээр тавьсан боловч тухайн комбайн будаа хураахгүй хэвээрээ байсан. Би дээрх комбайныг засварлаж цаг алдаж байхад цас орж 150 га газрын будаагаа даруулаад тус суманд тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг Б-н 2 комбайныг түрээсээр 1 га газрыг 50,000 төгрөгөөр тооцож хурааж авч байсан. Мөн 2021 онд С.Өлз-, 2022 онд С.Ө, Ц нарын комбайнуудыг түрээсэлж будаагаа хураалгасан. Үүнтэй холбоотой надад маш их зардал гарсан. Эдгээр хүмүүс бүгд мэдэж байгаа, гэрчээр асуулгах болно. Тэр үед Л.Б ахад хэлж байсан. Дээрх нэг ширхэг комбайн одоо хүртэл манай талбай дээр шинээр тавьсан сэлбэг хэрэгсэлтэйгээ зогсож байгаа. Л.Б ахаас 2019 оны 8 сард комбайн авахад тариа хурааж үзэх талбай байгаагүй өөрөөр хэлбэл тариа хураах цаг болоогүй байсан учраас будаа хураадаг эд анги механизмыг нь ажиллуулж үзэлгүй, Л.Б ахыг зүгээр гээд байхаар нь түүнд л итгээд авсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны намар Д.Ц-рт комбайн, чиргүүл өгсөн. Д.Цо 2019 оны 8 сард комбайныг асаагаад хөдөлгөөд аваад явсан. Тэгэхдээ 7,000,000 төгрөг өгнө гээд 5,000,000 төгрөг өгсөн. Луувангаа тарьж байгаа би авчхаад үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлээд өгөөгүй. Д.Цогтбаяр утсаа авдаггүй. Би Д.Цогтбаярыг 2020 оны намар 8 сарын сүүлээр ирэхэд нь чи мөнгөө өг гэхэд Д.Ц хөдөлмөрийн баатар Мардай гэх хүнийг дагуулж ирээд ногоон тэжээл тарьсан, гоё ургаж байгаа, улаан буудайн мөнгө 4,500,000 төгрөгийг 10 сард танд өгнө гэж хэлэхээр нь би итгээд Д.Цогтбаярт 2 жатак, 1 комбайн байсныг /задлаад/ өгөөд явуулсан. Тэгээд 10 сар ч болсон н.Мардайгаас гуйж байгаад 1,500,000 төгрөг авсан. Би н.Мардайгийн хажууд байхад н.Мардай 10 сард Д.Цогтбаяртай утсаар холбогдоод чи яасан муухай залуу вэ?, хүний нүүр барьцаанд тавьчхаад утсаа ч авахгүй алга болчих юм, эхнэр чинь хүүхдийн данснаас мөнгө авчихсан байна гээд утсаа тасалсан. Д.Ц утсаа огт авдаггүй. Би 4 намрыг өнгөрөөчихсөн. Би Д.Цо-рт багаж хэрэгсэл, чиргүүл гээд бүх зүйлээ өгсөн. Би Д.Цог-аас комбайн, чиргүүлийн мөнгө нийт 7,500,000 төгрөг нэхэмжилж байна. Д.Ц-яртай анх нийт 14,000,000 төгрөгөөр тохирсон. Үүнээс Д.Цогтбаяр 2019 намар 7,000,000 төгрөг өгнө гэж хэлээд 5,000,000 төгрөгийг дансаар, 2020 оны намар Мардай гэдэг хүн дансаар манай эхнэрийн дансаар 1,500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг Д.Цогтбаяр өгөөгүй. Комбайн нь миний өөрийн өмч, компанийн хөрөнгө биш. Комбайныг би хүнээс худалдаж авч байсан, бүртгэл байхгүй. Комбайныг буцаая гэж ярьсан зүйл байхгүй. Мөн эвдрэл гэмтэлд үлдэгдэл төлбөрт суутгая гэж Д.Цогтбаяр надтай тохиролцсон зүйл байхгүй. Би энэ комбайныг өөрөө барьж тариа хурааж авч байсан гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2022-09-20-ны өдрийн 28ж3-3/4502 дугаартай албан бичиг
- Бат-оч-эрдэнэ ХХК, Д.Ц нарын 2019 оны 08 сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ
- Бат оч эрдэнэ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Ж.Эрдэнэцэцэгийн ХААН банкны 5048119903 тоот дансны 2019 оны 8 сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны, 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулганы хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Бат-алын хариуцагч Д.Цог-раас нэхэмжилсэн 7,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- 2019 онд Д.Цог-аяр нь над дээр ирж 2 комбайн, 3 жатка, 1 чиргүүл, комбайны нэлээд сэлбэг зэргийг гэрээ байгуулан 14,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн үед комбайны жатка, чиргүүл зэргийг чанар байдлыг үзэж шалгаад үнэ тохирч гэрээ байгуулан нэг комбайныг Архангай аймаг руу хөлөөр нь авч явсан юм. Мөн хоёр жатка, чиргүүл зэргийг болон нөгөө комбайны варетерийн немень, хойд хоёр дугуй, араатайгаа, суурьтайгаа, чангалагч, ремень цэврийн элеватор, цэврийн хэвтээ немень, явахын варьтер гэх мэтийн сэлбэгийг хамт авч явсан юм. ...Д.Цогтбаяртай анх нийт 14,000,000 төгрөгөөр тохирсон. Үүнээс Д.Цогтбаяр 2019 намар 7,000,000 төгрөг өгнө гэж хэлээд 5,000,000 төгрөгийг дансаар, 2020 оны намар Мардай гэдэг хүн дансаар манай эхнэрийн дансаар 1,500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг Д.Цо-яр өгөөгүй. Комбайн нь миний өөрийн өмч, компанийн хөрөнгө биш. Комбайныг би хүнээс худалдаж авч байсан, бүртгэл байхгүй. Комбайныг буцаая гэж ярьсан зүйл байхгүй. Мөн эвдрэл гэмтэлд үлдэгдэл төлбөрт суутгая гэж Д.Цогтбаяр надтай тохиролцсон зүйл байхгүй. Би энэ комбайныг өөрөө барьж тариа хурааж авч байсан. Иймд Д.Цогт-аас гэрээний дагуу худалдаж авсан техникүүдийн үнэ 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
Г.Бат-ас 2019 оны 8 сард нэг бүтэн комбайн, нэг комбайны задгай сэлбэг, 2 жаатаг, нэг жаатагны рам, нэг чиргүүл, зарим нэг сэлбэг зэргийн хамт бүгдийг нь нийлүүлээд 14,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцоод би урьдчилгаанд 6,500,000 төгрөг өгсөн. Тэгээд би өөрийн зардлаараа бүгдийг нь татаж Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бэрэнгийн ар гэх газарт байрлах өөрийн талбай дээр авч ирж тавьсан. Тэгээд 2019 оны 9 сарын 20-ны үед тарианы борц гүйцээд тариагаа хураахаар тухайн комбайныг асаагаад талбай руугаа ортол будаагаа няцалж үйлүүлээд хойш нь цацаад горимынхоо дагуу ажиллахгүй байсан. Тэгэхэд нь би Г.Батжаргал ахтай холбогдож “энэ комбайн чинь тариа хураахгүй, будаагаа няцлаад гэмтээгээд хойш нь цацаад байна, та ирж янзалж өг” гэж хэлтэл “миний зав болохгүй байна, манай комбайн мэддэг хүн ажилтай болчхоод, би өөрөө ачиж амжихгүй” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Г.Батжаргалтай холбогдож энэ комбайны чинь барваан үзүүр хэсэгт гайкгүй, гагнууртай юм байна гэтэл надад өөрөөсөө хуучин барваан явуулсан. Би түүнийг нь тавиад өөрийн зардлаараа налуугийн трансфортер 1 ширхгийг 1,650,000 төгрөгөөр, том дщкийг 1,250,000 төгрөгөөр, 8 ширхэг биич 690,000 төгрөгөөр, цэвэр бохир хоёрыг трансфортер 900,000 төгрөгөөр тус тус шинээр тавьсан боловч тухайн комбайн будаа хураахгүй хэвээрээ байсан. Би дээрх комбайныг засварлаж цаг алдаж байхад цас орж 150 га газрын будаагаа даруулаад тус суманд тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг Бат-Эрдэнийн 2 комбайныг түрээсээр 1 га газрыг 50,000 төгрөгөөр тооцож хурааж авч байсан. Мөн 2021 онд С.Өлзийбаярын, 2022 онд С.Өлзийбаяр, Цэдэндамбаа нарын комбайнуудыг түрээсэлж будаагаа хураалгасан. Үүнтэй холбоотой надад маш их зардал гарсан. Дээрх нэг ширхэг комбайн одоо хүртэл манай талбай дээр шинээр тавьсан сэлбэг хэрэгсэлтэйгээ зогсож байгаа. Л.Батжаргал ахаас 2019 оны 8 сард комбайн авахад тариа хурааж үзэх талбай байгаагүй өөрөөр хэлбэл тариа хураах цаг болоогүй байсан учраас будаа хураадаг эд анги механизмыг нь ажиллуулж үзэлгүй, Л.Батжаргал ахыг зүгээр гээд байхаар нь түүнд л итгээд авсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд, хариуцагчийн шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Д.Цогт- нь 2019 онд 8 сард нэхэмжлэгч Г.Б-лаас түүний өмчийн 2 комбайн, 3 жатка, чиргүүлийг нийт 14,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 6,500,000 төгрөгийг төлж техник хэрэгслүүдийг өөрийн биеэр хүлээн авсан, үлдэгдэл 7,500,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг талууд маргаагүй, нэхэмжлэгч Г.Бат-ал, хариуцагч Д.Цог нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар газар тариалангийн техник хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан байна.
Хариуцагч Д.Цог-ын шүүхэд бичгээр өгсөн “комбайныг өөрөө очиж нэхэмжлэгчээс зарим сэлбэг хэрэгслийн хамт авсан, комбайн горимын дагуу ажиллахгүй байсан тул нэхэмжлэгчээс дахин сэлбэг авсан” гэсэн тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд хариуцагч хуучин комбайн болон сэлбэг, чиргүүл зэргийг өөрөө очиж хүлээн авсан бөгөөд комбайны эвдрэлээс болж гэрээнээс татгалзсан, эсхүл төлбөрийг бууруулахаар тохиролцсон зүйл тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч Д.Цог хуучин комбайн худалдан авснаа мэдэж байсан, засах сэлбэг хэрэгслийг хамтад нь худалдсан авсан болох нь тогтоогдож байх тул гэрээний зүйл нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзнэ. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар эд хөрөнгийг хүлээн авч төлбөрийн зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар тохиролцсон тул гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Д.Ц комбайн болон сэлбэг, чиргүүл зэрэг техник хэрэгслийн төлбөр 14,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлсөн, 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Батжаргалд өгөөгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг түүнээс гаргуулж нэхэмжлэгч Г.Батжаргалд олгохоор шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цог-раас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Батжар-д олгохоор шийдвэрлэв.
6. Хэрэгт авагдсан Бат-оч-эрдэнэ ХХК, Д.Цр нарын 2019 оны 08 сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Г.Батжаргалын шүүх хуралдаанд гаргасан “ комбайн миний өмчийн хөрөнгө, хуулийн этгээдийн өмчид бүртгэлгүй” гэсэн тайлбар, мөн хариуцагч Д.Цогтбаяраас худалдан авсан техник хэрэгслийн төлбөрийг хэнд төлөх талаар буюу хувь хүн болох Г.Батжаргалд эсхүл компанид төлсөн, төлөх эсэх талаар маргаагүй зэргийг үндэслэн хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүй. Мөн Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.Эрдэ-гийн ХААН банкны 5048119903 тоот дансны 2019 оны 8 сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны, 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хуулга зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй учир тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц-аас 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цо-ас улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН