| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/01608/И |
| Дугаар | 101/ШШ2023/01969 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2023/01969
2023 оны 04 сарын 18 өдөр Дугаар 101/ШШ2023/01969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Э ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- М Н О ХХК-нд холбогдох,
машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 227,450,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А.
Хариуцагч М Н О ХХК-ний төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь М Н О ХХК-нд холбогдуулан машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 227,450,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э ХХК нь М Н О ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр машин механизмын түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр 6 төрлийн машин механизмыг Мөнх наран од ХХК-нд түрээслүүлэх, Мөнх наран од ХХК нь гэрээний 2.2-т заасны дагуу төлбөр тооцоо хийхээр тохиролцсон.
Тухайн үед гэрээний 2.2-т өдөр бүр ажлын бүтээмжийн хувьд уулийн мастер болон ерөнхий инженер хяналт тавьж бүртгэж, тэмдэглэл гарын үсэг зурж баталгаажуулах ба уг бүртгэлийг сар бүрийн 30-наар тасалж, дараа сарын 8-ны өдөр нь тооцоо нийлж 15-нд тооцоо хийхээр тусгасан. Үүний дагуу сар болгон гэрээг дүгнэсэн тооцооны үлдэгдэлийн баталгаа гэх хуудасыг үйлдэж, сар болгон төлбөрийг төлж явснаар тооцоо нийлсэн акт үйлдэхээс өмнөх сүүлийн 2 сарын төлбөр төлөөгүй.
2021 оны 12-р сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоо нийлсэн акт үйлдэхэд хариуцагч компаний гүйцэтгэх захирал зөвшөөрсөн тул 220,520,200 төгрөг нь машин механизм түрээсийн гэрээний 2021 оны 11, 12 дугаар сарын төлбөр, 430,000 төгрөг ковшны шилний зардал, 6,500,000 төгрөг нь машин механизм буцаан шилжүүлэхэд гарсан тээврийн зардал гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, 2021 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн Машин механизмын түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-46/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-7/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-10/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК-ний нэхэмжлэлээс 220,520,200 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 6,930,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
2.Нэхэмжлэгч Э ХХК нь М Н О ХХК-нд холбогдуулан 227,450,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн машин механизмын түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан, 6 төрлийн машин механизмыг хариуцагч түрээслэсэн, гэрээний 2.2-т өдөр бүр ажлын бүтээмжийн хувьд уулийн мастер болон ерөнхий инженер хяналт тавьж бүртгэж, тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар бүртгэлийг сар бүрийн 30-наар тасалж, дараа сарын 8-ны өдөр тооцоо нийлж 15-нд төлбөр төлөхөөр тохирсон. Үүний дагуу сар болгон гэрээг дүгнэсэн тооцооны үлдэгдэлийн баталгаа гэх хуудасыг үйлдэж, сар болгон төлбөрийг төлж явсан боловч хариуцагч нь 2021 оны 11, 12 дугаар сарын төлбөр болох 220,520,200 төгрөгийг төлөөгүй, түрээслүүлсэн ковшны шил хагарсан тул зардалд , 430,000 төгрөг, түрээслэсэн машин механизмыг буцаан шилжүүлэхэд гарсан тээврийн зардал 6,500,000 төгрөг гэж тодорхойлсон.
3. Хариуцагч М Н О ХХК-нд холбогдуулан гаргасан 227,450,200 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгчид 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гардуулан өгч /хх-27/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан /хх-28/, хэргийн материал танилцуулсан /хх-32/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.
Хариуцагч М Н О ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2023 оны 03-р сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан /хх-31/ байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч Манх нар од ХХК-нийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э ХХК, М Н О ХХК нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр машин механизмын түрээслэх, түрээслүүлэх ***** дугаартай гэрээ байгуулагдаж, гэрээгээр түрээслүүлэгч нь **** улсын дугаартай, экска парк дугаартай, ухагч, World улсын дугаартай, ковш парк дугаартай, ачигч, ***** улсын дугаартай, 84 парк дугаартай, ачигч, ***** улсын дугаартай, 80 парк дугаартай, ачигч, ****** улсын дугаартай, ** парк дугаартай, ачигч, ****** улсын дугаартай, 89 парк дугаартай, ачигч зэрэг тээврийн хэрэгсэлийг гэрээний хүчин төгөлдөр хугацаанд ашиглах эрхийн түрээслэгчид олгож, төлбөрийг **** улсын дугаартай, 49,500,000, World улсын дугаартай, 16,000,000, ***** улсын дугаартай, 30,000,000, ***** улсын дугаартай, 30,000,000, ****** улсын дугаартай, 30,000,000, ****** улсын дугаартай, 30,000,000 төгрөг байхаар гэж талууд харилцан тохиролцжээ /хх-4-6/.
Мөн Э ХХК, М Н О ХХК нар 2021 оны 12 дугаар сарын 31-ний тооцооны үлдэгдэл 220,520,200 төгрөг болохыг тооцооны үлдэгдлийн баталгаа1 баримтаар баталгаажуулж, хариуцагч компаний захирал Ц.Мөнхбат гэж гарын үсэг зурсан байна /хх-7/.
6. Э ХХК хүнд даацын машин механизмын түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан машин механизмын түрээслэх, түрээслүүлэх харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд дээрх байгуулсан гэрээ болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзэв.
7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
8. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
9. Хариуцагч М Н О ХХК нь машин механизмын түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 220,520,200 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдэлийн баталгаа баримтаар тогтоогдож, хариуцагчийн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн 2021-05-07-ны өдрийн машин механизмын түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2021-12-31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх, нотлох баримт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй болно.
10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хариуцагч нь үүргийг тогтоосон газар, гэрээнд заасан хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
11. Түрээслүүлэгч нь гэрээний 1.2-т түрээсийн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, техникийн улсын үзлэгт тэнцсэн, гэрээний 3-т техникийн шаардлага бүрэн хангасан машин механизмыг заасан хугацаанд жолоочийн хамт түрээслэгч талын ажлын талбарт бэлэн байлгах, машин механизмын техникийн үйлчилгээг өөрийн зардлаар тухайн техник ашиглалтын зааврын дагуу хийнэ /тос тосолгооны шингэн, жижиг эд анги солих гэх мэт/, түрээслэгч талын ХАБЭА-н ажилтанаас ажилд гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч ажилд гарах бөгөөд түрээслүүлэгчийн жолооч нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд дагаж мөрдөж ажиллаагүйгээс шалтгаалж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулвал хохирлыг бүрэн хариуцах эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.
Тодруулбал түрээслүүлэгч нь техникийн үйлчилгээг өөрийн зардлаар хийх, хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчсөнөөс хохирол учирвал өөрөө хариуцахаар, түрээслүүлсэн машин механизмыг жолоочийн хамт түрээслэгч талын ажлын талбарт бэлэн байлгах үүргийг хүлээсэн байх тул ковшний шилний 430,000 төгрөг, тээврийн зардал 6,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
12. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч М Н О ХХК-иас машин механизмын түрээслэх, түрээслүүлэх гэрээний 2021 оны 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 220,520,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 6,930,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2023-02-17-ны өдөр төлсөн 1,295,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,260,551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч М Н О ХХК /*****/-с 220,520,200 /хоёр зуун хорин сая таван зуун хорин мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК /*******/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,930,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,295,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Н О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,260,551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.Я
2023 оны 04 сарын 18 өдөр Дугаар 101/ШШ2023/01969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Толгойт өртөө 2-т байрлах, Э ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Кристад таун 804, 709 тоотод байрлах М Н О ХХК-нд холбогдох,
машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 227,450,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнжав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Анар-Эрдэнэ.

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч М Н О ХХК /6106811/-с 220,520,200 /хоёр зуун хорин сая таван зуун хорин мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК /6070434/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,930,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.