| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/00240/и |
| Дугаар | 155/ШШ/2023/00240 |
| Огноо | 2023-03-01 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ/2023/00240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, А.Ш-н Д
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ... дугаар багт байрлах, Хө П.к-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,875,752 (есөн сая найман зуун далан таван мянга долоон зуун тавин хоёр) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2023/00056/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь Хөвсгөл аймаг дахь П.к-д холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны нийт 164 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,875,752 (есөн сая найман зуун далан таван мянга долоон зуун тавин хоёр) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч Ш.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие анх 2015 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн М.с ү-н төвийн ахлах нягтлан бодогчоор томилогдсон. 2017 онд Н.Б захирал М-н захирал болж намайг 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халж, 2018 оны 7 дугаар сард шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа орж байсан. Мөн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр захирлын тушаалаар ажлаасаа халагдсан. Мөн шүүхэд хандаж ажилдаа эгүүлэн томилогдоод, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж 2022 оны 10 дугаар сард ажилдаа томилогдож орсон. Ажилгүй байсан хугацааны цалин 13.850.000 төгрөгийг авсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан 164 хоногийн цалин 9,875,752 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд миний 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Нийгмийн даатгалынхаа нөхөн бичилтийг хийлгүүлж авах хүсэлтэй байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Д нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 155/ШШ2022/000167 дгаартай шүүхийн шийдвэрээр ажилд томилогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болдог. Үүнээс хойш буюу 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэдийд ч ажилдаа орох талаар хүсэлтээ гаргах эрхтэй байсан. Хүсэл зоригоо илэрхийлж ажилдаа оръё гэж ирж уулзаж байгаагүй. Гомдол гаргах эрх нь байдаг учир манай байгууллага дараагийн шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдол гаргасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Ийнхүү нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлээгүй атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2022 оны 9 дүгээр сард хандаж манай байгууллагад 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас ирсэн байдаг. Манай байгууллага үүний дагуу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б/72 тоот даргын тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг нь буцаан олгосон. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажидаа орох талаар хүсэл зоригоо илэрхийлж байгууллагын дарга Н.Б-т хандаж байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс А.Ш.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь П.к-н захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаартай тушаал, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч авах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай магадлалд Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 557 дугаартай тогтоолд Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2839 дугаартай шүүгчийн захирамжид Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Улсын дээд шүүхийн тогтоол гардуулсан тухай №7 дугаартай баримад Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Монгол улсын сангийн яамнаас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг дахь П.к-н захирал Н.Б-т хариу хүргүүлсэн тухай 03/6210 дугаартай албан тоотод Хөвсгөл аймаг дахь П.к-н архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Төрийн мэдээллийн сангаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, (хавтаст хэргийн 2-14, 86, 91-107 дугаар тал),
Хариуцагчаас хариу тайлбар, нэмэлт тайлбар, гэрч асуулгах тухай хүсэлт, үзлэг хийлгэх тухай хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан тоот, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргулах тухай хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Хөвсгөл аймаг дахь П.к-н захирлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/70 дугаартай олговор олгох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шийдвэрээр Ш.Д-н цалин хөлс тооцох мөнгөн дүнгийн жагсаалт, төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 23-25, 27-28, 33- 36, 82, 108-110-р хуудас) тус тус шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн хүсэлтээр шүүх М.Д, Г.М нарыг гэрчээр асууж авсан мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2839 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Гүйцэтгэх хуудасны хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Ш.Д-н өргөдлийн хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь П.к-н жижүүрийн тэмдэглэлийн дэвтэр болон өргөдөл, хүсэлт, гомдлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дээрх дэвтрүүдийн хуулбар зэрэг баримтуудыг (хх-ийн 40-44, 46-237, 2 дугаар хавтаст хэргийн 1-69, 70-81) шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь Хөвсгөл аймаг дахь П.к-д холбогдуулан ажилгүй байсан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9.875.752 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 164 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Ш.Д миний бие Хөвсгөл аймаг дахь М.с. ү-н т-н захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас халах тухай Б/25 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажлаас халагдсан ба Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2022/00167 дугаар шийдвэрээр Хөвсгөл аймаг дахь П.к-н ерөнхий нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн томилогдсон. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд дээрх шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцоотой ажилдаа эргэж томилогдсон. Иймд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 164 өдрийн цалин 9.875.752 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Ш.Д нь аль нэг шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ажилдаа орох талаар хүсэл зоригоо ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй. Шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болдог. Иймд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хэдийд ч ажилдаа оръё гэх эрх нь нээлттэй байхад хүсэлт гаргаагүй. Хүсэлт ирүүлсэн бол нэхэмжлэгчийг хэдийд ч ажилд нь эгүүлэн томилох боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ш.Д-г Хөвсгөл аймаг дахь М.С-т ү-н т-н захирлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Хөвсгөл аймаг дахь П.к-н ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.
Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь дээрх магадлал шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 557 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 103-р хуудас/
Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/203 дугаар Ангилал шинэчлэн тогтоох тухай тушаалаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг политехник коллежийн ангилалд шилжүүлэн нэршлийн хувьд Хөвсгөл аймаг дахь П.к болгосон болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр, нотлогдож ба нэхэмжлэгч Ш.Д нь Хөвсгөл аймаг дахь М.с ү-н т-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус төвийн захирлын Б/25 дугаар тушаалаар ү-н ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоожээ. /хх-ийн 4-13 дугаар хуудас/
Хөвсгөл аймаг дахь П.к-н з-н 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/72 дугаар Ш.Д-г ажилд томилох тухай тушаалаар Ш.Д-г 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилсон байна. /хх-ийн 3-р хуудас/
Иймд нэхэмжлэгч Ш.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг аваагүй болох нь Ш.Д-н Төрийн мэдээллийн сангаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баталсан бөгөөд уг журмын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хуваана гэж заасан.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нэхэмжлэгч нь 2021 оны 1 дүгээр сард 1,295,375 төгрөг, 2 дугаар сард 1,053,145 төгрөгийн цалин хөлс авч байсан, энэ нь тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрт дундаж цалин хөлс тооцоолсон тооцоололтой тохирч байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговроо дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон 60.218 төгрөгөөр тооцож нэхэмжилнэ гэсэн нь үндэслэлтэй байх тул түүний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Ш.Д нь 2022 оны 02-р сард ажилгүй байсан хугацаа 12 хоног, 2022 оны 3 дугаар сард 22 хоног, 2022 оны 4 дүгээр сард 21 хоног, 2022 оны 5 дугаар сард 22 хоног, 2022 оны 6 дугаар сард 20 хоног, 2022 оны 7 дугаар сард 16 хоног, 2022 оны 8 дугаар сард 23 хоног, 2022 оны 9 дүгээр сард 22 хоног, 2022 оны 10 дугаар сард 5 хоног, нийт 163 хоног ажилгүй байсан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх хугацааг 164 хоногоор тооцож 9,875,752 төгрөгийг гаргуулахаар, ажилгүй байсан хугацааг 1 хоногоор илүү тооцож нэхэмжилжээ.
Нэг өдрийн дундаж цалин хөлсийг 60.218 төгрөгөөр тооцоолон 163х60,218=9,815,534 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь П.к-с гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,218 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, нэг өдрийн дундаж цалин хөлсний тооцооллын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч ажилдаа эргэж орох хүсэл зоригоо энэ хугацаанд ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, энэ хугацаанд ажилдаа оръё гэж ирээгүй, ирсэн бол ажилд нь авахад бэлэн байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ тайлбарлаж маргасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч давж заалдах болон хяналтын журмаар тухайн хэрэгт гомдол гаргасан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэх үр дагаварыг бий болгодог тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол биелэгдэх боломжгүй байсан гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Хэрэгт авагдсан баримт болон тогтоогдсон үйл баримтаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэснээс хойш хариуцагч Хөвсгөл аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд тус тус гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн тамхимын нийт шүүгчийн хуралдаанаар гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолыг нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилдаа эргэн томилогджээ.
Үүнээс хариуцагч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн ажилд орох хүсэл зоригоо илэрхийлсэн бол ажилд нь эгүүлэн тогтоох байсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэлийг үгүйсгэж байна гэж үзэх үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь П. к-с шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь П. к-с 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,815,534 (есөн сая найман зуун арван таван мянга таван зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,218 (жаран мянга хоёр зуун арван найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Д-н ажилгүй байсан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь-П.-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,963 (нэг зуун далан хоёр мянга есөн зуун жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Политехник коллежоос тэмдэгтийн хураамж 171,998 (нэг зуун далан нэгэн мянга есөн зуун ерэн найм) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН