Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ/2023/00275

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион Оргил-1, Чингисийн өргөн чөлөө, ХААН банк цамхагт байрлах, Х.Б ХХК (2......)-ийн Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л.Б.

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...-р багт байрлах Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани (2......)

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, .... дүгээр байрны ....тоотод оршин суух, Ш  Х-н Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, 154,290,760 (нэг зуун тавин дөрвөн сая хоёр зуун ерэн мянга долоон зуун жар) төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий 155/2022/01226/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П

Хариуцагч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б Х.б ХХК, Х.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 154,290,760 (нэг зуун тавин дөрвөн сая хоёр зуун ерэн мянга долоон зуун жар) төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Х.б ХХК , Х.Б нар нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202146520801 тоот зээлийн гэрээ, БПҮ/202146520801, БГХ/202146520801 тоот барьцааны гэрээ байгуулан 145,877,917.00 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд:

1.Хөвсгөл аймгийн мөрөн сумын 1-р баг 29-р гудамж 17 тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-1723002850 дугаартай хувийн сууц, 480 мкв талбайтай, Улсын бүртгэлийн Г-1723000426 , нэгж талбарын 210701302 дугаартай өмчилсөн газрын хамт

2.Хөвсгөл аймгийн мөрөн сумын ...р баг ...р гудамж ... тоот хаягт байрлах 93,6 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-1723006900 дугаартай хувийн сууц, 487 мкв талбайтай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Э-1723001308 , нэгж талбарын 6712008309 дугаартай эзэмших эрхтэй газрын хамт

3.Хөвсгөл аймгийн мөрөн сумын 13-р баг 13-р гудамж 4 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-1723005666 дугаартай хувийн сууц, 614,9 мкв талбайтай, Улсын бүртгэлийн Г-1723001783, нэгж талбарын 210706295 дугаартай өмчилсөн газрын хамт барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 10,737 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 4,293,933.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 4,304,670.09 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг, 2022 оны 11 сарын 14-ний өдөр зээлийн хүү өсөх мэдэгдэл өгч, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймээс зээлдэгч Х.б ХХК, Х.Б нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлийн төлбөр 145.867.180 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.112.557 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 311.023 төгрөг, нийт 154.290.760 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох С.Б-н эзэмшлийн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр ба .... дүгээр гудамжны .... тоот хаягт 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002850 тоот хувийн сууц, 480 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723000426 тоот дугаартай, нэгж талбарын 210701302 тоот дугаартай, өмчилсөн газрын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн.... дугаар баг ...дүгээр гудамж ....тоот хаягт байрлах 93,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723006900 тоот дугаартай, хувийн сууц, 487 мкв талбайтай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Э-1723001308 тоот дугаартай, нэгж талбарын 6712008309 тоот дугаартай, эзэмших эрхтэй газрын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар баг ....дугаар гудамжны ....тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005666 тоот дугаартай, хувийн сууц, 614,9 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723001783 тоот дугаартай, нэгж талбарын 210706295 тоот дугаартай өмчилсөн газар зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Б.П шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.б ХХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 154.290.760 төгрөгийг төлж барагдуулна. Энэ зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулна. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн барьцаа хөрөнгүүд нь бидний найз нөхдийн өмч хөрөнгө байгаа учраас энэ талаар шүүхийн шийдвэт тусгах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

/.

Хариуцагч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын зээлийн төлбөрт нэхэмжилсэн 154.290.760 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээл төлж дуусах 19 сарын хугацаа үлдсэн байсан. Одоо энэ зээлийн төлбөрийг банктай тодорхой хугацаа, хуваарь гарган тохирч зээлийн төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Зээлийн барьцаанд байгаа хөрөнгүүд нь бидний найз нөхдийн өмч хөрөнгө байгаа учраас энэ талаар шүүхийн шийдвэрт тусгуулах, барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

Нэхэмжлэгч байгууллагаас 9016001011 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х.Б  ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.М-с Х.б ХХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал албан тушаалтай Э.Х-т олгосон 01/12242 дугаартай итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал албан тушаалтай Э.Х-с Х.б ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б-д олгосон 29/12286 дугаартай итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/202045886581 дугаартай бизнесийн зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/202146520801-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/202146520801 дугаартай ажлын байрыг дэмжих зээл, зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БГҮ202045886581 дугаартай барьцааны гэрээ (хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн БГҮ202045886581 дугаартай барьцааны гэрээ (үл хөдлөх хөрөнгө)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн БГХ/202146520801 дугаартай барьцааны гэрээ (хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн БГХ/202146520801 дугаартай барьцааны гэрээ (үл хөдлөх хөрөнгө)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ш Х.Б, Ш Х.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүссэн зээлийн өргөдлийн хуулбар, зээл хүссэн хамтран үүрэг гүйцэтгэгчийн өргөдлийн хуулбар, Х.б ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 771 дугаартай албан бичгийн хуулбар, Х.б ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1051 дугаартай албан бичгийн хуулбар, Х.б ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийн хуулбар, Х.б ХХК-ийн 2863081 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.б ХХК-ийн дүрмийн хуулбар, Х.б ХХК, хамтран эзэмшигч Х.Б нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Х.б ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 5916/618 дугаартай зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5916/728 дугаартай мэдэгдлийн хуулбар, харилцагчид мэдээлэл хүргэх маягтын хуулбар, 000154886 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000083346 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000079990 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №6701-2012/08309 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, кадастрын зураг, 000199838 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000520805 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000061492 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хатагин Ц.Г Гашвай Г.А-н иргэний үнэмлэхийн хуулбар, Өөлд Д.Л, Мянган С.н Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэн Ц.Г, Г.А нарын гар өргөдлийн хуулбар, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх (барьцааны зүйл) барьцаалуулах тухай хүсэлтийн хуулбар, Иргэн С.Б-н гар өргөдлийн хуулбар, С.Б-н эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх (барьцааны зүйл) барьцаалуулах тухай хүсэлтийн хуулбар, Д.Л-н эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх (барьцааны зүйл) барьцаалуулах тухай хүсэлтийн хуулбар, Д.Л-н гар өргөдлийн хуулбар, Хөгжимт драмын театрын засварын ажил гүйцэтгэх гэрээний сунгалт гэрээний хуулбар, гэрээ сунгах төсөл, арга хэмжээний жагсаалтын хуулбар, Хөгжимт драмын театрын их засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Х.б ХХК-н Хөвсгөл салбарын захирал Л.Б-с 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5890/606 дугаартай Х.б-ы Хөвсгөл салбарын төв тооцооны төвийн харилцааны менежер ажилтай В.Г-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5890/74 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, хариуцагч сольж нэхэмжлэх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтууд (хавтаст хэргийн 2-72, 112-116 дугаар хуудас)

Хариуцагч Х.б ХХК, Х.Б нараас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай албан бичиг, зээл төлөх график, 2863081 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.б ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0182 дугаартай Ширүүн Х.Б-с Урианхай Б.П-т компанийн эрх шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0183 дугаартай Ширүүн Х.Б-с Урианхай Б.П-т компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0542 дугаартай эвлэрлийн гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0592 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 93-94, 131-134 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Х.Б нарт холбгдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 154,290,760 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146520801 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын... дүгээр багийн ...дүгээр гудамжны ....тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002850 тоот хувийн сууц, 480 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723000426 тоот дугаартай, нэгж талбарын 210701302 тоот дугаартай, өмчилсөн газрын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн ...дүгээр гудамжны ...тоот хаягт байрлах 93,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723006900 тоот дугаартай, хувийн сууц, 487 м.кв талбайтай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Э-1723001308 тоот дугаартай, нэгж талбарын 6712008309 тоот дугаартай, эзэмших эрхтэй газрын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар баг .... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005666 тоот дугаартай, хувийн сууц, 614,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723001783 тоот дугаартай, нэгж талбарын 210706295 тоот дугаартай өмчилсөн газар зэрэг эд хөрөнгөөр хангуулах гэж нэмэгдүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.б хязгаарлагдмал компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.П болж өөрчлөгдсөн талаар холбогдох баримтыг хэрэгт зохигчоос ирүүлсэн тул Б.П-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Б нар нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 145.877.917 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...дүгээр багийн ... дүгээр гудамжны ... тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002850 тоот хувийн сууц, 480 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723000426 тоот дугаартай, нэгж талбарын 210701302 тоот дугаартай, өмчилсөн газрын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн ... дүгээр гудамжны ... тоот хаягт байрлах 93,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723006900 тоот дугаартай, хувийн сууц, 487 м.кв талбайтай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Э-1723001308 тоот дугаартай, нэгж талбарын 6712008309 тоот дугаартай, эзэмших эрхтэй газрын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар баг ... дугаар гудамжны ...тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005666 тоот дугаартай, хувийн сууц, 614,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723001783 тоот дугаартай, нэгж талбарын 210706295 тоот дугаартай өмчилсөн газар зэргийг барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн хүү өсөх мэдэгдэл өгч банк зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан гэв.

Хариуцагч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Б.П, Х.Б нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146520801 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, харин барьцааны гэрээний үндсэн дээр барьцаалбар болсон эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгүүд нь хариуцагчийн өөрийн өмчлөлийн хөрөнгө биш бөгөөд танил найз нөхдийнхөө өмч хөрөнгийг гуйгаад зээлийн барьцаанд тавьсан гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн хооронд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146520801 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн БГҮ202146520801 дугаар барьцааны гэрээ, түүнд хавсарган ирүүлсэн зээл төлөх мэдэгдлүүд, Ц,Г Г.А, Д.Л, С.Б нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, газар өмчлөх, эзэмших эрхийг гэрчилгээний хуулбар, тэдгээрийн гараар бичсэн өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг дээрх зээлийн гэрээнд барьцаалбар болгоход татгалзах зүйлгүй талаарх баталгааны хуулбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож болно.

Нэхэмжлэгч Х.б ХХК-ийн Хөвсгөл салбар хариуцагч Х.б ХХК, Х.Б нарт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 145,877,917 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/202045886581 тоот зээлийн гэрээний дагуу авсан 150,000,000 төгрөгийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор, 36 сарын хугацаатай, аж ахуйн нэгжийн ажлын байр хадгалах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай олгох Засгийн газраас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд авах зээлэнд хамруулан 6 хувийн хүүтэйгээр ЗГ/202146520801 дугаар зээлийн гэрээг байгуулж зээлийг олгожээ.

Ингэхдээ тус гэрээний 2.2.1-2.2.10-т заасан нөхцлийг хангах зорилгоор хариуцагч нь С.Б-н өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..дүгээр багийн ... дүгээр гудамжны .. тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002850 тоот хувийн сууц, 480 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723000426 тоот дугаартай, нэгж талбарын 210701302 тоот дугаартай, өмчилсөн газар зэрэг эд хөрөнгүүдийг,

Д.Л-н өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын...дугаар багийн...дүгээр гудамжны ... тоот хаягт байрлах 93,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723006900 тоот дугаартай, хувийн сууц, түүний эзэмших эрх бүхий 487 м.кв талбайтай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Э-1723001308 тоот дугаартай, нэгж талбарын 6712008309 тоот дугаартай газар зэрэг эд хөрөнгийг,

Ц.Г-н өмчлөх эрх бүхий Мөрөн сумын 13 дугаар баг 13 дугаар гудамжны 4 тоот хаягт байрлах 614,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723001783 тоот дугаартай, нэгж талбарын 210706295 тоот дугаартай газар, түүний дээр байрлах Ц.Г, Г.А нарын өмчлөх эрх бүхий 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005666 тоот дугаартай, хувийн сууц зэрэг хөрөнгүүдийг барьцаалан БГҮ/202146520801 дугаар барьцааны гэрээг С.Б, Д,Л, Ц.Г, Г.А нартай байгуулсан байна.

Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн учир нэхэмжлэгчээс хариуцагч нарт 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхэ хэрэгжүүлэхээ тус тус мэдэгджээ.

Хариуцагч нар нь дээрх зээлийн төлбөрийг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь ийн дагуу төлж байсан боловч 2022 оны 7 сараас эхлэн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй байна.

Дээрх үйл баримтад зохигч маргаагүй.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нь тэдний хүсэлт зоригийн илэрхийлэл байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иймд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ/202146520801 дугаартай Зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банкны санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй гэж гэрээний талууд тохиролцсон байх бөгөөд дээрх гэрээний заалтад үндэслэн нэхэмжлэгч нь зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбар нь зээлдэгч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Б нарт зээл төлөх мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 28, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус гардуулсан байх бөгөөд зээл төлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний 6.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагчийг зээлийг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй учир зээлийн гэрээний 6.1.1-д зааснаар зээлийн гэрээг цуцлахаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь гэрээнд нийцжээ.

Зээлийн гэрээний байгуулагдсан байдал, зээлийн төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/202146520801 зээлийн гэрээг цуцлах,154,290,760 төгрөгийг хариуацгчаас гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн.

Шүүх нэхэмжлэгч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Х.бхязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Б нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146520801 зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр 145,867,180 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,112,557 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 311,023 төгрөг, нийт 154,290,760 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нар нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ өөрсдийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө биш, танил найз нөхдийнхөө өмч хөрөнгийг барьцаанд тавьсан учир энэ талаар шүүхийн шийдвэрт тусгуулахгүй гэж тайлбар гаргажээ.

Х.б ХХК, Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Б, Х.Б нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/202146520801 дугаар зээлийн гэрээгээр барьцаалагчийн барьцааны эрх олж авах үндэслэл болгосон ба хариуцагчийн нь тус гэрээний нөхцлийг хангахаар газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар болох С.Б, Д.Л, Ц.Г, Г.А нар нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг банкны барьцаанд барьцаалан нэхэмжлэгчтэй 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дугаар №БГҮ/202146520801 дугаартай Барьцааны гэрээг байгуулжээ.

Улмаар дээрх барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад 2021 оны 07 дугаар сарын 01ий бүртгүүлэн улсын бүртгэгч бүртгэлийг баталгаажуулсан тэмдэглэгээ хийгдсэн байх бөгөөд уг барьцаалбар дээр барьцааны эд хөрөнгийн өмчлөгч С.Б, Д.Л, Ц.Г, Г.А нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Дугаар №БГҮ/202146520801 дугаартай барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хуульд заасан зохих шаардлагыг хангасан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан учир хүчин төгөлдөр хэлцэл байна.

Барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагч буюу ХААН банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх хүлээн авагч шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй бюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй түүнчлэн 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байна.

 

БГҮ/202146520801 дугаар барьцааны гэрээний 1.1-д ...үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулна,

Мөн гэрээний 5.1-д Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүний төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэжээ.

Хариуцагч нарын өөрсдийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө биш, танил найз нөхдийнхөө өмч хөрөнгийг барьцаанд тавьсан учир энэ талаар шүүхийн шийдвэрт тусгуулахгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, зээлдэгч барьцааны гэрээ байгуулах болсон нь тухайн зээлийн төлбөрийг зээлдэгч төлөөгүй нөхцөлд барьцаалуулагчид өөрсдийн эд хөрөнгөөр тухайн төлбөрийг хариуцах үүрэг хүлээлгэдэг тул барьцаалуулагч, зээлдэгчийн хэн байх, ямар шалтгаанаар барьцаалуулсан зэрэг нь тухайн үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч Хөвсгөл булаг хязгаарлагдал хариуцлагатай компани, хариуцагч Х.Б нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар барагдуулаагүй тохиолдолд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан №БГҮ/202146520801 дугаар барьцааны гэрээнд заасан С.Б-н өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумы... дүгээр багийн.... дүгээр гудамжны....тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002850 тоот хувийн сууц, 480 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723000426 тоот дугаартай, нэгж талбарын 210701302 тоот дугаартай, өмчилсөн газрын хамт, Д.Лувсанжамцаагийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн ... дүгээр гудамжны ... тоот хаягт байрлах 93,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723006900 тоот дугаартай, хувийн сууц, эзэмшилд бүртгэлтэй 487 мкв талбайтай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Э-1723001308 тоот дугаартай, нэгж талбарын 6712008309 тоот дугаартай, эзэмших эрхтэй газрын хамт, Ц.Г, Г.А нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...-р баг ... дугаар гудамж ... тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005666 тоот дугаартай, хувийн сууц, 614,9 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723001783 тоот дугаартай, нэгж талбарын 210706295 тоот дугаартай өмчилсөн газар зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,069,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Б нараас 1,069,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Б нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 145,867,180 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,112,557 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 311,023 төгрөг, нийт 154,290,760 төгрөгийг гаргуулж Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарт олгсугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Б-н өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..дүгээр багийн ... дүгээр гудамжны....тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002850 тоот хувийн сууц, 480 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723000426 тоот дугаартай, нэгж талбарын 210701302 тоот дугаартай, өмчилсөн газрын хамт, Д.Л-н өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн .. дүгээр гудамжны ....тоот хаягт байрлах 93,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723006900 тоот дугаартай, хувийн сууц, эзэмшилд бүртгэлтэй 487 мкв талбайтай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний Э-1723001308 тоот дугаартай, нэгж талбарын 6712008309 тоот дугаартай, эзэмших эрхтэй газрын хамт, Ц.Г, Г.А нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...-р баг ...дугаар гудамж ... тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005666 тоот дугаартай, хувийн сууц, 614,9 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-1723001783 тоот дугаартай, нэгж талбарын 210706295 тоот дугаартай өмчилсөн газрын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр багийн ...дүгээр гудамжны... тоот хаягт байрлах 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002850 тоот дугаартай, өвлийн сууц, 480 мкв талбайтай, эрхийн бүртгэлийн Г-1723000426 тоот дугаартай, нэгж талбарын 210701302 тоот дугаартай, өмчилсөн газар зэрэг хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,069,804 (нэг сая жаран есөн мянга найман зуун дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.б хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Б нараас 1,069,804 (нэг сая жаран есөн мянга найман зуун дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН