Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 81

 

      Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Хохирогч Ө.Энхтөр,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч: М.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Маамуугийн Мөнхбаяр холбогдох 1735000070005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-2 дүүгийн хамт  Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 12-03 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЮ88101032, Зуутраг овогт Маамуугийн Мөнхбаяр .

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Мөнхбаяр нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Ө.Энхтөийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Ө.Энхтөрийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Түргэн сумын нутаг Улаан начин /зуух/ гэх газраас өөрийн баз болох Д.Сүхбаатарын хамт Улаангом сум уруу явахаар болоод Улаангом сум явах унаа хайсан бөгөөд бид хоёр тэндээс 33-15 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн портер маркын автомашинд сууж явахаар болсон юм. Тэгээд Д.Сүхбаатар бид хоёр Д.Сүхбаатарын мотоциклийг тэр машин дээр ачсан бөгөөд уг машин дээр миний танил Ц.Цагаанхүү гэгч нь өөрийнхөө мотоциклийг мөн ачсан байсан тэгээд тэр машинд жолооч болох М.Мөнхбаяр дүүгийнхээ хамтаар мөн Ц.Цагаанхүү нар нь кабин дотор сууж явсан харин Д.Сүхбаатар бид хоёр машины тэвшин дээр сууцгааж 19:00 цагийн үед Улаангом сумруу хөдөлсөн юм. Тэгээд бид нар Улаангом сумруу явах замдаа хөдөөний айлаас / хэн гэдэг ямар айл болохыг мэдэхгүй байна/ 5 литр шимийн архи авцгаасан бөгөөд уг архийг ундааны хуванцар саванд хийж авсан ба нийт 2 сав шимийн архи болсон юм. Тэгээд М.Мөнхбаяр, Ц.Цагаанхүү нар нь 2,5 литрийн саванд хийсэн 1 сав шимийн архийг явж байх замдаа хоёулаа кабин дотор хувааж уусан харин үлдсэн 2,5 литрийн 1 сав шимийн архийг Д.Сүхбаатар бид хоёр машины тэвшин дээр хувааж ууж дууссан юм. Тэгээд архи дуусаад бид нар цааш явж байгаад Улаан давааны ойролцоо нэг айлаас орж 10 литр шимийн архи авсан ба уг шимийн архийг бид нар 2,5 литрийн саванд хувааж хийсэн ба нийт 4 сав болсон юм. Тэгээд бид нар цааш явсан ба Д.Сүхбаатар бид хоёр уг машины тэвшин дээр сууж явсан тэгж байгаад бид нар Улаан даваан дээр зогсоод бие засчихаад машинд суусан ба тухайн үед гадна хүйтэн байсан учраас Д.Сүхбаатар бид хоёр машины кабин дотор орж суусан юм. Тэгээд бид нар цааш хөдлөөд явж байгаад би "Өнөөдөр би хоол унд идэхгүйгээр архи уучихлаа" гэж хэлсэн тэгтэл Ц.Цагаанхүү надад " миний эгчийг хоол хийж өгсөнгүй гэж хэлж байгаа юм уу, чи өөрөө хоолоо хийж идэхгүй яасан юм" гэж хэлээд надруу агсам тавьсан тэгээд бид хоёр хоорондоо маргалдацгаасан юм. Тэгээд бид нар 23:00 цагийн үед Улаангом суманд орж ирсэн бөгөөд Улаангом суманд орж ирээд шууд Чандманы 3-р буудалд байдаг Ц.Цагаанхүүгийн гэрийн гадна ирж зогссон юм. Тэгээд Ц.Цагаанхүү, Д.Сүхбаатар хоёрын мотоциклийг машинаас буулгасан бөгөөд би тэнд зогсож байгаад Ц.Цагаанхүүтэй маргалдаж би Ц.Цагаанхүүг боогоод газарт унагачихсан юм. Тэгж байтал Ц.Цагаанхүүг Д.Сүхбаатар, Ц.Цагаанхүүгийн энхэр нар хүрч ирээд салгаж аваад хашаа руу нь орчихсон харин намайг жолооч болох М.Мөнхбаяр салгаж авсан. Тэгээд би М.Мөнхбаярыг заамдаад бариад автал М.Мөнхбаяр надад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр миний зүүн талын шанааруу гараараа нэг удаа хүчтэй цохисон тэгээд би тэр хооронд ухаан санаа балартсан бөгөөд удалгүй 3 орчим минутын дараа сэртэл миний зүүн талын хацар хавдаж, хамар болон амнаас цус гарч байсан ба М.Мөнхбаяр машинтайгаа явчихсан байсан. Тэгээд би газарт хэвтэж байтал Д.Сүхбаатар ирээд намайг татаж босгосон тэгчихээд Д.Сүхбаатар намайг өөрийнхөө мотоцикль дээр суулгаад Чандманы нэгдүгээр буудалд байдаг манай гэрт хүргэж ирсэн тэгээд намайг гэрт оруулж өгчихөөд гэрлүүгээ явчихсан юм. Намайг гэртээ очиход манайд манай эхнэр болох Сэржим сэрүүн байсан ба хүүхдүүд унтаж байсан юм. М.Мөнхбаяр нь надад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр шууд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон ба тухайн үед миний ухаан санаа балартсан бөгөөд цааш нь юу болсныг нь би мэдээгүй тэгж байгаад би 3 орчим минутын дараа сэрэхэд М.Мөнхбаяр явчихсан, миний зүүн талын хацар болон, хамар, амнаас цус гарч байсан бөгөөд намайг Д.Сүхбаатар хүрч ирж газраас татаж босгосон юм. Одоогийн байдлаар миний эмчилгээнд 2.704.793 төгрөгийн зардлыг баримтжуулсан байгааг гаргуулж өгнө үү. Цаашид гарах зардлаа баримтыг нь бүрдүүлж нэхэмжлэж авах хүсэлттэй байна. Миний эмчилгээ дууссаны дараа дахин эмчилгээнд явах шаардлагатай гэж эмч нар хэлсэн бөгөөд би М.Мөнхбаяраас тухайн үед гарсан зардлыг нэхэмжилнэ. М.Мөнхбаяр нь намайг зодож миний бид хүндэвтэр зэргийн хохирол учруулсан бөгөөд миний бие одоо хүртэл зовиуртай эмчилгээ бүрэн гүйцэт хийгдэж дуусаагүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9,10-р тал/,

 

2. Гэрч Ц.Цагаанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 06-р сарын 29-ний өдөр Түргэн сумын нутаг Улаан зуух гэх нэртэй газарт байсан өөрийн ээж болох Цэцэгмаагийн гэр үрүү хятад мотоциклээр явсан юм. Тэгээд би тэндээ 2 хоносны дараа 2017 оны  7дугаар сарын 01-ний өдөр би Улаангом сумруу харихаар болсон богөөд тухайн үед миний мотоцикль асахгүй, эвдэрчихсэн юм. Тэгээд би мотоциклээ тэндээс Улаангом сумруу явах гэж байсан машинд ачсан ба уг автомашины жолооч нь М.Мөнхбаяр гэдэг миний танил хүн байсан бөгөөд 33-15 УВХ улсын дугэартай цагаан өнгийн портер маркын автомашин байсан юм. Тухайн үед уг автомашин дотор жопооч М Мөнхбаярын төрсөн дүү болох нэг эрэгтэй бэйсэн тэгээд бид мотоциклээ машин дээр ачээд дууссаны дараа миний танил Сүхээ, Ө Энхтөр нар нь халамцуу бид нэр дээр хүрч ирээд Улаангом сумруу дайгдаж явахаар болсон юм. Тэгээд би уг машины кабин дотор М.Мөнхбаяр болон М.Мөнхбаярын дүүгийн хамтаар суусэн хэрин Сүхээ, Ө.Энхтөр нар нь машины тэвшин дээр суусан бөгөөд бид нар Түргэн сумын Улаан зуух гэх газрээс 19:00 цагийн үед Улаангом сумруу хөдөлсөн тэгээд бид нэр замдаа явж байгаад Улаан давааны адагт ирж яваад зогсож бүгд бие зассан бөгөөд би замын хэжууд бие засаад зогсож байтал Ө.Энхтөр миний хажууд ирээд бие засаад зогсож байгээд надад " би танай эгч Бямбанямын гарт очиход эгч чинь надад хоол унд хийж өгсөнгүй" гэж хэлсэн тэгэхээр нь би Ө.Энхтөрд "чи өөрөө ороод хоол ундаа хийгээд идэхгүй яасан юм" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад машины кабин дотор сууцаасэн тэгээд бид нэр цааш хөдөлцгөөсөн ба Ө.Энхтөр бид хоёр Улаангом сумруу орж ирэх хүртэл замдээ нэг нэгэнтэйгээ маргалдаж явсаар байгаад Улаангом суманд 23:00 цагт орж ирсэн юм. Бид нар Улаангом суманд орж ирээд шууд Чандманы 3-р буудалд байх манай гэрийн гадна ирж зогссон ба би машинаас буугаад портерын тэвшин дээр байсан мотоциклээ буулгаад байж байтал Ө.Энхтөр машинаас бууж ирээд намайг заамдаж гэзарт унгасан. Тэгтэл миний өмсөж байсан дээлний зах нь урагдчихсан тэгээд байж байтал портерын жолооч болох М Мөнхбаяр нь Ө.Энхтөр бид хоёрын хажууд хүрч ирээд бид хоёрыг салгасан тэгтэл Ө.Энхтөр нь М.Мөнхбаярыг заамдаад авсан тэгээд би гэзраас босоод иртэл М.Мөнхбаяр, Ө.Энхтөр нар нь заамдалцсан хэвээрээ машины ар талаар тойроод явчихсэн. Тэгээд би газраас босоод байж байтал манай эхнэр болох Төгсмаа намайг гэрлүү дагуулаад орчихсон юм. Тэгээд би гэртээ ороод шууд унтаж амарсан юм. ... М.Мөнхбаяр нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15:00 цагийн үед манайд хүрч ирээд "би Ө Энхтөрийг нэг удаа цохичихсон юм, би очиж уулзах гэсэн юм. чи гэрийг нь заагаад өгөөч" гэж хэлсэн. Тэгээд би М.Мөнхбаярын хамтаар Ө.Энхтөрийн гэрт очсон юм. ” гэх мэдүүлэг  /хх-ийн 11-12-р тал/,

 

3.  Гэрч Д.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Түргэн сумын нутаг Улаан зуух гэх газарт байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаангом сумруу явхаар болсон тэгээд би өөрийн хүргэн ах болох Ө.Энхтөрийн хамтаар Улаангом сумруу явах гэж байсан машин хайсан бөгөөд тэндээс М.Мөнхбаяр гэх жолооч 33-15 увх улсын дугаартай портер маркийн автомашинаар Улаангом сумруу өөрийнхөө дүү гэх нэг эрэгтэй хүний хамтаар явах гэж байсан тэгээд Ө.Энхтөр ах бид хоёр уг машинд сууж Улаангом сумруу орохоор болсон бөгөөд би өөрийнхөө 33-44 увз улсын дугаартай хятад мотоциклээ уг портер дээр ачсан ба уг машин дээр Ц.Цагаанхүү гэх манай худ урагийн холбоотой хүн мөн өөрийнхөө хятад мотоциклийг аччихсан байсан юм. Тэгээд жолооч болох М.Мөнхбаяр, Ө.Энхтөр, Ц.Цагаанхүү, жолоочийн дүү гэх эрэгтэй нь хамтаар бид нар Түргэн сумын Улаан зуух гэх газраас 19:00 орчим цагийн үед Улаангом сум уруу хөдөлсөн бөгөөд машины кабин дотор жолооч М.Мөнхбаяр дүүгийнхээ хамтаар мөн Ц.Цагаанхүү нар сууж явсан. Харин Ө.Энхтөр бид хоёр уг машины тэвшин дээр сууж явсан юм. Тухайн үед бид нар тэндээс хөдөлж байхад Ө.Энхтөр, Ц.Цагаанхүү нар нь халамцуу байсан юм. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд замдаа явж байгаад Улаан давааны доод амны хажууд ирээд зогсоцгоож бие зассан бөгөөд бие засаад дуусч байтал Ө.Энхтөр Ц.Цагаанхүү нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Юунааас болж маргалдсаныг нь би мэдээгүй юм. Тэгээд Ө.Энхтөр бид хоёр машины кабин дотор суусан бөгөөд тэндээсээ Улаангом сумруу ирэх хүртэл Ө.Энхтөр, Ц.Цагаанхүү нар нь нэг нэгэндээ агсам тавьж ирсэн юм. Тэгээд бид нар 23:00 цагийн үед Улаангом сум уруу орж ирээд шууд Чандманий 3-р буудалд Ц.Цагаанхүүгийн гэрийн гадна ирж зогссон бөгөөд Ө.Энхтөр бид хоёр машин дээрээс мотоциклээ буулгасан ба машинаас мотоциклээ буулгаж дууссаны дараа Ө.Энхтөр, Ц.Цагаанхүү нар нь хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ заамдаад авсан юм. Тэгээд Ө.Энхтөр нь Ц.Цагаанхүүг заамдаж газарт унгасан тэгэхээр нь М.Мөнхбаяр бид хоёр тэр хоёрыг салгаж авахаар очоод би Ц.Цагаанхүүг авсан, харин М.Мөнхбаяр Ө.Энхтөрийг салгаж авсан юм. Тэгээд би Ц.Цагаанхүүг түүний эхнэр болох Төгсмаагийн хамтаар гэрт нь оруулж өгчихөөд гараад иртэл Ө.Энхтөр нь Ц.Цагаанхүүгийн хашааны гадна газарт уначихсан байсан ба М.Мөнхбаяр нь машинаа асаагаад цаашаа хөдөлсөн юм. Тэгээд би М.Мөнхбаярын араас дууттал зогсохгүйгээр цааш яваад өгсөн юм. Тэгэхээр нь би Ө.Энхтөрийг газраас татаж босготол Ө.Энхтөрийн зүүн талын хацарнаас нь цус гарч байсан бөгөөд Ө.Энхтөр ах надад " намайг машины жолооч зодчихоод явчихлаа, намайг яагаад зоддог юм бэ?" гэж хэлсэн тэгэхээр нь би Ө.Энхтөрийг шууд дагуулаад Чандманы 1-р буудалд байдаг гэрт нь хүргэж өгсөн бөгөөд тэдний гэрт Ө.Энхтөрийн эхнэр болох Сэржим байсан юм. Тэгээд би Ө.Энхтөрийн эхнэр болох Сэржим эгчид болсон ядлын талаар хэлчихээд гэрлүүгээ харьчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

 

4. Гэрч Ж.Сэржимийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “ Манай нөхөр Ө.Энхтөр нь 2017 оны  6 дугаар сарын 20-ны үеэр Түргэн сумын нутаг Улаан начин гэх газар уруу явсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 23:00 цаг өнгөрч байхад манай нөхөр Ө.Энхтөр нь манай хүргэн Д.Сүхбаатарын хамт Д.Сүхбаатарын мотоцикльтэй гэрт ирсэн бөгөөд гэрт орж ирэхдээ зүүн талын шанаа нь хаваж цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд би Ө.Энхтөрөөс юу болсон талаар асуухад Ө.Энхтөр нь надад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн тэгтэл Д.Сүхбаатар надад " Ө.Энхтөр ах хүнд зодуулчихлаа, би аваад ирлээ" гэж хэлчихээд яваад өгсөн юм. Тухайн үед би жирэмсэн төрөх гээд өвдөлт өгчихсөн байсан тул Ө.Энхтөрөөс яг ямар хүнээр зодуулсан талаар асууж амжихгүйгээр эмнэлэгрүү явчихсан бөгөөд тухайн шөнө би эмнэлэгт амаржсан юм. Тэгээд би төрснөөсөө хойш өөрийн нөхөр Ө.Энхтөрөөс юу болсон талаар асууж амжаагүй байгаа бөгөөд Ө.Энхтөр нь бусдад зодуулсны улмаас эрүү нь хугарсан бөгөөд Ө.Энхтөр нь 2017 оны 07-р сарын 06-ны үеэр Улаанбаатар хотруу эрүүгээ хадуулах эмчилгээнд яваад 2017 оны 07-р сарын 18-ны өдөр Улаангом суманд ирсэн бөгөөд одоогийн байдлаар эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм. Манай нөхөр Ө.Энхтөр нь надад " би сууж ирсэн машины жолоочоор зодуулчихлаа гэж хэлсэн бөгөөд тухайн хүнийг сайн танихгүй гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

 

5. Гэрч Ц.Төгсмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр Цагаанхүү нь гэрт ирэхдээ Мөнхбаяр, Энхтөр, Сүхбаатар жолооч гэх мэт хүмүүсийн хамт ирсэн. Энхтөр гэх хүн нь манай нөхөр Цагаанхүүд “эгч чинь надад хоол хийж өгсөнгүй” гэж хэлээд агсараад байсан тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ заамдаад байсан. Тэгээд Цагаанхүү, Энхтөр нарыг салгах гэтэл салахгүй байсан. Тэгээд Мөнхбаяр, жолооч хоёр явах гээд машинд суухаар нь би тэр хоёрыг дуудаад “Цагаанхүү, Энхтөр нарыг салгаад өгөөч гэсэн” тэгтэ Мөнхбаяр машинаас бууж ирээд Цагаанхүү, Энхтөр нарыг салгасан тэгтэл Энхтөр нь Мөнхбаярыг заамдаад авсан тэгсэн чинь Мөнхбаяр “та түрүүнээс хойш Цагаанхүүтэй маргалдаад байх юм” гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаяр нь Энхтөрийн шанаа руу нэг удаа гараараа цохиод газар унагасан юм. Тэгээд Мөнхбаяр машиндаа суугаад явсан. Энхтөрийг Сүхбаатар мотоцикль дээрээ суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

 

6. Гэрч М.Цогбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрсөн ах болох М.Мөнхбаярын хамтаар М.Мөнхбаяр ахын 33-15 увх улсын дугаартай портер маркийн автомашинаар Улаангом сумаас Түргэн сумын нутаг Улаан зуух гэх газар уруу айл нүүлгэж очсон юм. Тэгээд Мөнхбаяр ах бид хоёр тэндээ 2 хоноод 2017 оны 07-р сарын 01-ний өдөр 17 цагийн үед Улаангом сум уруу гарах гэж байтал манайд Цагаанхүү гэх хүн ирсэн тэгээд манай машинд мотоцикпь ачиж Улаангом сумруу хамт орохоор болоод мотоциклээ ачаад байж байтал дахиад Энхтөр, Сүхбаатар гэх хоёр хүн мотоцикпьтэй ирээд мөн адил Улаангом сумруу мотоциклээ ачиж орохоор болсон. Тэгээд Мөнхбаяр ах, Цагаанхүү, Сүхбаатар, Энхтөр бид нар 19:00 цагийн үед Улаангом сумруу хөдөлсөн бөгөөд Мөнхбаяр ах машин жолоодсон хажууд нь кабин дотор Цагаанхүү бид хоёр сууж явсан харин Энхтөр, Сүхбаатар нар нь тэвшин дээр сууж явсан юм. Тэгээд бид нар замдаа явж байгаад Улаан даваан дээр байх айлаас 5 литр шимийн архи авсан бөгөөд уг архийг 2.5 литрийн пивны 2 саванд хийсэн байсан. Тэгээд 1 сав архийг нь Цагаанхүү, Мөнхбаяр бид гурав хувааж уусан харин үлдсэн 1 сав архийг нь Энхтөр, Сүхбаатар нар нь хувааж уусан. Тэгээд бид нар цаашаа явж байгаад дахиад танихгүй айлаас 10 литр шимийн архи авсан юм. Тэгээд бид нар Улаан даваан дээр явж байгаад авсан архинаасаа хувааж ууцгасан юм. Тэгээд тухайн үед гадна хүйтэн байсан учир Энхтөр, Сүхбаатар нар нь машины кабин дотор орж ирж суусан тэгэхээр нь би машины ар талын нугасанд орж хэвтсэн юм. Тэгээд бид нар цааш явсан бөгөөд Энхтөр, Цагаанхүү, Сүхбаатар гурав авсан шимийн архиа ууцгааж явсан. Харин Мөнхбаяр ах бид хоёр архи уугаагүй юм. Тэгээд явж байтал Цагаанхүү Энхтөрд архи хийж өгөхөд Энхтөр архи уухгүй гэсэн. Тэгтэл Цагаанхүү яагаад архи уухгүй байгаа юм бэ гэж Энхтөрөөс асуухад Энхтөр нь Цагаанхүүд " би хоол идээгүй, танай эгч чинь хоол хийж өгөөгүй" гэж хэлсэн тэгээд Цагаанхүү Энхтөрд " манай эгч чамд хоол хийж өгөх ёстой юм уу" гэж хэлээд тэр хоёр замдаа маргалдацгаасан бөгөөд маргалдсаар байгаад бид нар Улаангом сумын 1-р баг Чандманьд 23:00 цагийн үед орж ирсэн юм. Тэгээд манай ах Мөнхбаяр машин доголдоод байхаар нь хамаатны Цагаанбаяр гэх ахыг дуудсан. Тэгээд Цагаанбаяр ах Чандманьд ирээд машин барьсан тэгчихээд бид нар Чандманьд Цагаанхүүгийн гэрийн гадна ирж зогссон. Тэгээд Цагаанбаяр, Мөнхбаяр хоёр Цагаанхүү, Энхтөр нарын мотоциклийг буулгачихаад Цагаанбаяр ах машинруу орсон ба тухайн үед би бас машин дотор байсан юм. Тэгж байтал Цагаанхүү, Энхтөр нар нь хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаад Энхтөр нь Цагаанхүүг газарт унагаад заамдсан юм. Тэгэхээр Мөнхбаяр, Сүхбаатар, Цагаанхүүгийн эхнэр нар нь Цагаанхүү Энхтөр хоёрыг салгаад Цагаанхүүг гэрлүү нь авч орсон юм. Харин манай ах болох Мөнхбаяр нь Энхтөр гэх хүнийг татаж авсан. Тэгтэл Энхтөр нь манай ах Мөнхбаяр луу дайраад байсан тэгээд Цагаанбаяр ах машин бариад эргүүлээд зогстол Мөнхбаяр ах Энхтөр гэх хүнийг хавирч газарт унагасан юм. Тэгээд Мөнхбаяр ах машинд суусан бөгөөд Цагаанбаяр, Мөнхбаяр бид гурав машинтайгаа гэр үрүүгээ харьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

 

7. Гэрч Н.Цагаанбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 21 цаг өнгөрч байхад надруу манай авга ахын хүү болох Мөнхбаяр утсаар залгаад "миний машин доголдоод байна" гэж хэлсэн тэгээд би утсаар зөвөлгөө өгөөд Улаангом сумруу ирээд намайг дуудчих гэсэн. Тэгээд би гэртээ байж байтал 23:00 цагийн орчим надруу Мөнхбаяр залгаад " би ар талын постоор Улаангом сумруу орж ирж байна гэсэн. Тэгээд би таксигаар Чандмань руу явсан. Тэгээд би Чандманы 2-р буудалын хажууд байдаг шатахуун түгээгүүрийн хажууд яваад очтол Мөнхбаяр, Цогбат, Цагаанхүү болон миний танихгүй Энхтөр, Сүхбаатар нар нь байсан ба тэд нар архи уучихсан халамцуу байсан. Харин Мөнхбаяр, Цогбат хоёр эрүүл байсан юм. Тэгээд би Мөнхбаярын машиныг бариад Чандманьд байдаг Цагаанхүүгийн гэрийн гадна ирж зогссон тэгчихээд Мөнхбаяр, Сүхбаатар бид нар машин дээр ачсан байсан 2 ширхэг хятад мотоциклийг машинаас буулгасан юм. Тэгээд мотоцикпь буулгаж байхад Цагаанхүү, Энхтөр нар нь хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд Энхтөр нь Цагаанхүүг заамдаад газарт унагасан бөгөөд тухайн үед хашаанаас Цагаанхүүгийн эхнэр гарч ирсэн тэгээд байж байгаад Цагаанхүүгийн эхнэр "энэ хоёрыг салгаад өгөөч гээд" байсан тэгэхээр нь Мөнхбаяр, Сүхбаатар нар нь Энхтөр, Цагаанхүү нарыг салгасан юм. Тухайн үед Мөнхбаярын машиныг асаагаад доош харсан байхаар нь эргэж зогсоод хартал Мөнхбаяр нь Энхтөрийг хавсарч /хавирч/ газарт унагасан ба тухайн үед Цагаанхүү, Сүхбаатар нар нь хаана байсныг нь би анзаарч хараагүй юм. Тэгээд би Мөнхбаярыг дуудаад машиндаа суулгаад гэрлүү нь явсан юм. Цагаанхүү Энхтөр хоёр нэг нэгнийгээ зодож цохиогүй зүгээр л хоорондоо маргалдаад заамдалцаад байсан бөгөөд Цагаанхүүг Энхтөр нь заамдаж газарт унагасан байсныг Мөнхбаяр, Сүхбаатар нар нь салгасан юм. Мөнхбаяр Энхтөр нар нь хоорондоо зодолдсон эсэхийг сайн хараагүй бөгөөд би машин асаагаад эргээд хартал Мөнхбаяр Энхтөрийг хавирч унагахыг нь харсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

8. Гэрч С.Баянцагааны мөрдөн байцаалтанд өгсөн: “М.Мөнхбаяр бид хоёр бага наснаасаа хойш найзалж байгаа найзууд юм. М.Мөнхбаяр нь зан аашийн хувьд даруу төлөв, шудрага зантай, бага наснаасаа хойш өнчирсөн бөгөөд одоо 2 дүүгийнхээ хамтаар Улаангом сумын 7-р багийн нутагт айлын хашаанд гэрээрээ байдаг юм. М.Мөнхбаяр нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи уудаггүй, тамхм татдаг өөр ямар нэгэн-элдэв муу зуршилгүй. М.Мөнхбаяр нь даруу төлөв зантай найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай байдаг. М.Мөнхбаяр нь одоогоор портероор ажил хийж 2 дүүгээ тэжээж байгаа юм. М.Мөнхбаяр нь сагсан бөмбөгийн спортод сонирхолтой. Бие эрүүл мэндийн хэвийн ямар нэгэн өвчинөөр өвчилж байгаагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

9. Гэрч Б.Сонягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ М.Мөнхбаяр нь 1988 онд төрсөн одоо 29 настай бөгөөд ам бүл 2 дүүгийнхээ хамтаар амьдардаг бөгөөд бага насанд нь аав ээж нь нас барчихсан бөгөөд одоогоор Цогбат гэх дүүгийнхээ хамтаарУлаангом сумын 7-р багийн нутагт оршин суудаг юм. М.Мөнхбаяр нь зан аашийн хувьд даруу төлөв, хөдөлмөрч, шудрага зантай. Аливаа юманд сэтгэлээсээ ханддаг, урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа тамхи татаж харагддаг өөр ямар нэгэн хорт зуршилгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

10. Шинжээч Н.Одбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 386 тоот шинжээчийн дүгнэлт үзүүлэгч Ө.Энхтөрд зөөлөн эдийн няцрал, зүүн жавжинд зулгаралт, хамар ясны хугарал, хамарын нуруунд зулгаралт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь нэг биш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүний хэсэгт хатуу , мохоо зүйлээр нэг удаа цохиход эрүү хугарах боломжтой. Ө.Энхтөрийн эрүүний ясны зүүн талын битүү хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”

10. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 26-27-р тал/,

11. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 386 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ө.Энхтөрийн биед гэмтэл учирсан байна. Эрүү ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд зулгаралт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ, ямар дараалалаар үүссэнийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл тогтоолд заасан хугацаанд учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь цөм нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр хохиролд хамаарна. Ө.Энхтөрийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх хохирол нь эрүү мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/,

12. Увс финанс–Аудит ХХК ний 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 289 дугаартай “Гэр үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 33-р тал/,

 

            10. Шүүгдэгч М.Мөнхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 46-р тал/,

            11. Шүүгдэгч М.Мөнхбаярын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 48, 49, 51, 55, -р тал/,

            12. Хохирогч Ө.Энхтөрийн хохирлын бармитууд / хх-ийн 61-73-р тал/,

 

            13.  Шүүгдэгч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Цогбат бид хоёр 10:00 цагийн үед Түргэн сумын бригадын төвөөс цааш хөдөлж Улаан зуух гэх газрын орчимд Отгоноо гэх найзындаа мал авахаар очсон юм. Тэгээд Цогбат бид хоёр Отгоноогоос 1 ямаа авах гээд тэдний гэрт малыг нь бэлчээрээс ирхийг нь хүлээгээд байж байтал Цагаанхүү гэх миний танил Отгоноогийнд мотоцикльтэй ирсэн юм. Тэгээд Цагаанхүү надад "мотоциклээ ачаад Улаангом сумруу ормоор байна, миний мотоцикль эвдэрчихлээ" гэж надад хэлсэн тэгээд Цагаанхүү бид хоёр Цагаанхүүгийн мотоциклийг машин дээр ачаад зогсож байтал миний танихгүй 2 хүн бид нар дээр мотоциклтэй хүрч ирсэн. Тэр хүмүүс хүрч ирээд Цагаанхүүтэй мэндлээд байж байгаад "бид хоёр мотоциклээ ачаад гол гараад авъя" гэж хэлсэн. Тухайн 2 хүмүүсийн нэрийг Энхтөр, Сүхбаатар гэж байсан юм. Тэгээд бид нар дахиад миний машин дээр Ө.Энхтөр гэх хүний унаж ирсэн мотоцикпийг ачсан юм. Тэгээд бид нар тэнд Отгоноогийн малыг бэлчээрээс ирэхийг нь хүлээгээд байж байтал 17:00 цагийн орчимд тэдний мал ирсэн бөгөөд би Отгоноогоос 1 ямаа авсан. Тэгээд Цогбат, Цагаанхүү болон Энхтөр, Сүхбаатар бид нар Улаан зуухын орчмоос 17:00 цаг өнгөрөөд Улаангом сумруу хөдөлсөн бөгөөд бид нар замдаа явж байгаа Энхтөр, Сүхбаатар нар нь бараа зардаг айлруу тамхи авах гээд орсон тэгээд тэр айлаас 5 орчим километр явж байгаад Түргэний голын хажууд ирж зогсоосн юм. Тэгтэл Энхтөр Хүрхрээ гэх нэртэй 2,5 литрийн пиво гаргаж ирээд бид нар тойруулж уусан бөгөөд уг пивыг Сүхбаатар, Цагаанхүү, Цогбат, Энхтөр бид нар хувааж уусан ба би уг пивноос жижиг 1 аягтайг амссан юм. Тэгчихээд бид нар цааш явцгаасан ба машин дотор кабинд манай дүү болох Цогбат, Цагаанхүү бид гурав суусан харин Энхтөр, Сүхбаатар нар нь тэвшин дээр сууж явсан юм. Тэгээд бид нар замдаа явж байгаад Өөгийн дал гэх газарт явж байтал Цагаанхүү "манай найз надад шимийн архи аваад ирээрэй гэж захисан юм" гэж хэлээд нэг хөдөөний айлын гадна зогссон тэгээд Цагаанхүү, Энхтөр нар нь уг айлруу орсон юм.Тэгээд тэр айлаас Цагаанхүү 2,5 литр, Энхтөр 5 литр шимийн архи авсан тэгээд Цагаанхүү авсан 2,5 литрийн шимийн архи гаргаж ирээд кабин дотор Цогбат, Цагаанхүү хоёр хувааж ууцгаасан харин би уг архинаас амсаад буцаагаад архийг нь өгсөн. Тэгээд бид нар цааш явж байгаад дахиад замд байсан айлаас Цагаанхүү, Энхтөр, Сүхбаатар нар нь шимийн архи авсан. Тэгээд бид нар Улаан давааны дээд талын овоон дээр гарч ирээд бид нар шимийн архиа хувааж ууцгаасан ба би машин барьж байсан тул архинаас нь уугаагүй юм. Тэгээд бид нар тэндээс хөдлөхдөө гадна хүйтэн байсан тул Энхтөр, Сүхбаатар нарыг дотор кабинд оруулж суулгасан ба манай дүү Цогбат машины ар талын нугасанд сууж явсан юм. Тэгээд бид нар дахиаад цааш явж байгаад Улаан даваагаар уруудаж яваад зогсож бие засаад авсан шимийн архиа ууцгаасан юм. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд явж байтал Энхтөр нь Цагаанхүүд “Эгч чинь надад хоол хийж өгсөнгүй, хоосон байлгалаа” гэж хэлсэн. Тэгтэл Цагаанхүү Энхтөрд “өөрсдөө хоол хийгээд идэхгүй яасан юм” гэж хэлээд Энхтөр, Цагаанхүү хоёр нь нэг нэгэндээ агсам тавиад байсан юм. Тухайн үед Энхтөр маргадаж байгаад Цагаанхүүгээс уучлалт гуйж байх шиг байсан юм. Тэгээд Энхтөр, Цагаанхүү нар нь хоорондоо маргалдсаар байгаад замдаа ирсэн бөгөөд бид нар 00:00 цаг болж байхад Улаангом сумруу ар талын Чандманы постоор орж ирсэн юм. Тухайн үед миний машин доголдоод хурд авч өгөхгүй явсаар байгаад Улаангом суманд орж ирсэн ба бид нар Чандманы клонк дээр очиж зогстол миний дуудсан манай хамаатны ах болох Цагаанбаяр ирсэн юм. Тэгээд миний машиныг Цагаанбаяр үзээд янзалж асаагаад машин барьсан бөгөөд бид нар шууд Чандманы 3-р буудалд байдаг Цагаанхүүгийн гэрт очсон тэгтэл Цагаанхүүгийн эхнэр нь гэрээсээ гарч ирж тосч авсан юм. Тэгээд Сүхбаатар, Цагаанбаяр бид гурав ачиж ирсэн Энхтөр, Цагаанхүү нарыг мотоциклийг машинаас буулгасан юм. Мотоцикль буулгаж байхад Цагаанхүү, Энхтөр хоёр нэг нэгэнтэйгээ маргалдаад заамдалцчихсан байсан тэгээд би явж очоод салгах гэж байтал Цагаанхүү нь Энхтөрийн нүд орчим газарт гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд би тэр хоёрыг салгачихаад машинруугаа суугаад машинтайгаа эргээд хөдөлж байтал Цагаанхүүгийн эхнэр энэ хоёрыг салгаад өгөөч гээд орилсон тэгэхээр нь би хартал Энхтөр нь Цагаанхүүгийн дээр нь гараад заамдчихсан байсан ба хажууд нь Сүхбаатар зогсоод байсан. Тэгээд би очоод Энхтөр, Цагаанхүү хоёрыг салгасан юм. Тэгээд Цагаанхүүг эхнэр нь, Сүхбаатартай хамт хашааруу орж байсан тэгтэл Энхтөр намайг заамдаад "чамайг ална шүү" гэж хэлсэн. Тэгээд би Энхтөрд "намайг заамдхаа боль, гараа тавь" гэж хэлсэн. Тэгтэл Энхтөр гараа тавихгүй байсан тэгэхээр нь би Энхтөрийн зүүн талын шанааруу гараараа нэг удаа цохиод Энхтөрйиг хавирч газарт унагасан. Тэгчихээд би машиндаа суучихаад толиндоо харахад Энхтөр газраас босч байсан тэгээд би шууд явчихсан юм. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлөх гэсэн боловч бэлэн мөнгө байхгүй учраас төлж чадаагүй. Мал оролцуулаад төлөх санал тавьсан боловч хохирогч  хүлээж аваагүй юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч М.Мөнхбаяр нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Ө.Энхтөийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ө.Энхтөр, гэрч Ц.Цагаанхүү, Д.Сүхбаатар, Ж.Сэржим, Ц.Төгсмаа, М.Цогбат, Н.Цагаанбаяр, шинжээч эмч Н.Одбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгч М.Мөнхбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч М.Мөнхбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Энхтөрийн бие махбодид “Эрүү ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд зулгаралт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт ” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь  2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаартай шинжээчийн дүгнэлт тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзнэ. 

            Шүүгдэгч М.Мөнхбаярын үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ө.Энхтөр нь 2.704.793 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул уг хохирлыг шүүгдэгч М.Мөнхбаяраас гаргуулж хохирогч Ө.Энхтөрд олгож, цаашид хийлгэх эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

             Шүүгдэгч М.Мөнхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч М.Мөнхбаярын дундын өмчлөлийн битүү шалтай, 6 ханатай, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг 2.704.793 төгрөгийн хохирол барагдуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээх нь зүйтэй.

            Шүүгдэгчид  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.             

Шүүгдэгч М.Мөнхбаярт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зуутраг овогт Маамуугийн Мөнхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

  

2. 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.  Шүүгдэгч М.Мөнхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар  шүүгдэгч М.Мөнхбаяраас 2.704.793 төгрөг гаргуулан хохирогч Ө.Энхтөрд олгож, хохирогч Ө.Энхтөр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Шүүгдэгч М.Мөнхбаярын дундын өмчлөлийн битүү шалтай, 6 ханатай, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг 2.704.793 төгрөгийн хохирол барагдуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохизрогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ГАНСҮХ