Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 104/ШШ2023/00226

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, *******,******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******,*******,*******т байрлах ХХК /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт нийт 234,306,225 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х., Т.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч :А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. ХХК, ХХК нар 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Г/111 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан. ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ХК-ийн нүүрсний уурхайн амнаас ХХК-ийн колонкоор дамжуулан ХХК-д 40.935 литр түлшийг 2,090 төгрөгөөр, 51,000 литр түлшийг 2,150 төгрөгөөр нийтдээ 195,204,150 төгрөгийн 90.935 литр түлшийг нийлүүлсэн. Хариуцагч талаас 39.000.000 төгрөгийн төлбөр төлсөн. Үлдэх үндсэн төлбөр 156,204,150 төгрөг, алданги 78,102,075 төгрөг нийт 234,306,225 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж өгнө үү.

 Манай зүгээс сар бүрийн 15-ны өдөр тооцоо нийлж, тооцоо нийлсэн актын дагуу төлбөрөө төлөхийг шаарддаг байсан боловч  ХХК-ийн захирал А. үүргээ биелүүлэхгүй, зугтааж мөнгөн төлбөрөө төлөхгүй байсан. Хариуцагч нь хариу тайлбар дээрээ 195,000,000 төгрөгийг төлсөн учраас өөр төлөх дүн байхгүй гэж маргадаг. Гэтэл хариуцагчийн хариу тайлбартай хавсаргаж өгсөн төлбөрийн баримт нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 195,000,000 төгрөг байдаг. Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актад үлдэгдэлтэй гэдэг нь харагддаг. Манай зүгээс нийт 485,981,670 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнээс 156,204,150 төгрөгийг үлдэгдэл байгаа талаар хариуцагч талын нягтлан бодогч нь тооцоо нийлсэн актад гарын үсэг, зурж тамга тэмдэг дарсан байдаг.

2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Г/111 тоот гэрээний дагуу

-2019.08.03-2019.08.25-ны өдрийн хооронд 45700 литр түлшийг 95,513,000 төгрөг

-2019.08.26-2019.09.04-ны өдрийн хооронд 39910 литр түлшийг 83,411,900 төгрөг

- 2019.09.05-2019.09.14-ний өдрийн хооронд 34868 литр түлшийг 72,874,120 төгрөгөөр

-2019.09.15-2019.09.19-ны өдрийн хооронд 18650 литр түлшийг 38,978,500 төгрөгөөр

-2019.09.28-2019.10.21-ний өдрийн хооронд 40935 литр түлшийг 85,554,150 төгрөгөөр

-2019.10.27-2019.11.02-ны өдрийн хооронд 51000 литр түлшийг 109,650,000 төгрөгөөр нийт 485,981,670 төгрөгийн шатахуун нийлүүлсэн.

Үүнээс хариуцагч тал 2019.09.09-ны өдөр 81,928,000 төгрөгийг манай компанийн дансанд, 2019.09.25-ны өдөр 14,128,400 төгрөгийг захирал С.ийн тоот дансанд, 2019.10.08-ны өдөр 195,264,500 төгрөгийг нийт 330,320,900 төгрөгийн төлбөрийг төлсөн үлдэгдэл тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөр 156,204,150 төгрөгийн гаргуулна мөн бидний хооронд байгуулсан гэрээний 5.1-д заасны дагуу алданги болох нийт төлбөрийн 50 хувь 78,102,075 төгрөг, нийт 234,306,225 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж өгнө үү.  Одоо бид эвлэрэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани 2019 онд сумын нутаг орон нутгийн өмчит ХК-д хөрс хуулалтын туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ажиллах байх хугацаандаа ******* ХХК болон ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг байгуулж ажилласан. Манай компани 195,264,500 төгрөгийн түлшийг 1 литр тутмыг 2090 төгрөгөөр үнэлж авсан бөгөөд *******х ХХК-ийн нэр дээрх дансанд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 195,2004,150 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Бид банкнаас холбогдох баримтуудыг гаргаж өгч, өмгөөлөгчтэй хэргийг шийдвэрлэхэд оролцмоор байна. Эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас энэ хугацаанд өмгөөлөгч авч чадсангүй. Тухайн үед манай компаний хувьцаа эзэмшигч нь байсан үнэн, уг гэрээнд гарын үсэг зурсан..., нэхэмжлэгчтэй тооцоо нийлээд дууссан тул одоо төлөх төлбөр байхгүй.. гэв.

3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд:

3.1 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн мэдээлэл дамжуулах сервис /хур системийн лавлагаа/ (хх-ийн 04-06 хуудас)

3.2 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Г/111 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт (08-10 хуудас)

3.3 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 11 хуудас)

3.4 Тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоололтой холбоотой баримтууд (хх-ийн 12-16 хуудас)

3.5 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШЗ2021/03977 дугаартай захирамж, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 104/ШШ2021/02062 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28з4-3/491 тоот албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5175/43 дугаартай Хаан банк ХХК-ийн тодорхойлолт, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* ХХК-ийн деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21/01 дугаартай Капитрон банк ХХК-ийн тодорхойлолт, харилцах дансны хуулга, (хх-ийн 17-28 хуудас)

3.6 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэл (хх-ийн 42 хуудас),

3.7 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-ийн 45 хуудас),

3.8 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зөвшилцлийн гэрээ,   ХХК-ийн компанийн дүрэм, ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Ж., А. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ХХК-ийн дансны хуулга, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн С. Хаан банк ХХК-ийн дансны хуулга, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ХХК, Капитрон банк ХХК-ийн дансны хуулга, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн С., Хаан банк ХХК-ийн деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, дизель түлш олгосон жагсаалт (хх-ийн 78-150 хуудас)

4. Хариуцагч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.

4.1 Хариуцагч ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 33 хуудас)

4.2 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХХК-ийн хариу тайлбар (хх-ийн 37 хуудас)

4.3 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хаан банк ХХК-ийн мөнгө шилжүүлгийн баримт (хх-ийн 38 хуудас)

4.4 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн /РД:/ дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэл (хх-ийн 51-52 хуудас) зэрэг баримтууд ирүүлсэн байна.

Шүүх  зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь ХХК-д холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Г/111 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт 156,204,150 төгрөг, алданги 78,102,075 төгрөг, нийт 234,306,225 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зээлээр газрын тос нийлүүлэх гэрээний дагуу бид 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 6 удаагийн давтамжтайгаар нийт 485,981,670 төгрөгийн шатахууныг нийлүүлснээс хариуцагч тал 330,320,900 төгрөгийг төлж үлдэгдэл 156,204,150 төгрөгийг төлөөгүй тул алданги 78,102,075 төгрөг, нийт 234,306,225 төгрөгийг гаргуулна... гэж ,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... тооцооны үлдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 195,264,500 төгрөгийг шилжүүлж тооцоогоо дуусгасан гэж үзэж байна.. хэмээн тайлбарлаж байна.

3.Зохигч гэрээ байгуулсан, гэрээгээр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авах, нийлүүлэх талаар тохиролцсон үйл баримтад маргаагүй, гагцхүү төлбөр тооцооны үлдэгдэлтэй эсэх нь маргааны зүйл болж байна.

4.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Г/111 дугаартай гэрээний 1.1-д Худалдан авагч гэрээнд заасан нөхцлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүн бөөнөөр зээлээр нийлүүлэх, түүний хэмжээ хугацаа худалдан авагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авах, төлбөр төлөх хугацаа хожимдуулснаас тооцох алдангийн хэмжээ болон уг зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар зааснаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

5.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

6.Талууд зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээний нөхцлийг нэг бүрчлэн тохиролцож тогтоосон байх ба гэрээгээр худалдагч тал газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлэх, худалдан авагч тал төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.

7.Гэрээний хугацааг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүрэл байгуулж, гэрээний хавсралт /хх-ийн 10 хуудас/-аар нийлүүлэх дизель түлшийг литр тус бүр нь 2090 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон болох нь гэрээ, түүний хавсралт гэрээгээр тогтоогдож (хх-ийн 08-10 хуудас) байна.

8.Зохигчид дээрх гэрээний дагуу тооцоог тухай бүр нийлж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 12 хуудас/-аар ХХК нь 485,981,670 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч 329,777,520 төгрөгийг төлж, 156,204,150 төгрөгийн өр, 43,142,850 төгрөгийн алданги нийт 199,347,000 төгрөгийг өртэй хэмээн нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал С., хариуцагч ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Э.Баяржаргал нарын гарын үсэг зурж баталгаажуулжээ.

9.Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны нэхэмжлэгч үндсэн төлбөр 156,204,150 төгрөг, алданги 78,102,075 төгрөг нийт 234,306,224 төгрөгийг шаардсан байна.

10.Гэрээний дагуу нэхэмжлэгч тал 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 6 удаагийн давтамжтайгаар нийт 485,981,670 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн болох нь хх-ийн 15 хуудаст авагдсан тооцоо нийлсэн баримт, хх-ийн 93-146 хуудаст Дизель түлш олгосон жагсаалтаар тогтоогдох бөгөөд хариуцагч зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 2019.09.09-ны өдөр 81,928,000 төгрөгийг манай компанийн дансанд, 2019.09.25-ны өдөр 14,128,400 төгрөгийг захирал С.ийн тоот дансанд, 2019.10.08-ны өдөр 195,264,500 төгрөгийг нийт 330,320,900 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь хэргийн 89-93 хуудаст авагдсан депозит дансны хуулгаар нотлогдож байна.

11.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч зээлээр газрын тосны бүтээгдэхүүн болох дизель түлшийг хариуцагч талд нийлүүлсэн, гэрээний хавсралтад дизель түлшийг нэг литрийг 2090 төгрөгөөр нийлүүлнэ гэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 51000 литр шатахууныг 2150 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг үндэслэлгүй гэж 51000*2090 төгрөгөөр тооцож 106,590,000 төгрөг болох тул 3,060,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, шатахуун хүлээн авсан баримтууд зэргийг баримтаар үнэлж үлдэх 152,600,770 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

12.Хариуцагч тал төлбөр тооцоог дуусгасан, бид энэ хэмжээний шатахуун авсныг мэдэхгүй байна.. гэж тайлбарлах боловч энэ тухай баримтаар гаргаж өгөөгүй, хариуцагчийн гаргаж өгсөн 195,264,500 төгрөгийн төлбөр төлсөн асуудалд нэхэмжлэгч маргаагүй, уг мөнгийг тооцоонд оруулан тооцсон, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. Гэж заасан, талуудын тооцоо нийлсэн актад хариуцагч ХХК-ийг төлөөлөж Ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсныг компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзсэн болно.

13.Гэрээний 5.1-д Худалдан авагч энэхүү гэрээний 2.3-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдод гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиад тооцож хоног тутамд алданги тооцно, гэрээний 2.3-т Худалдан авагч нь тухай сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-н ы өдөр багтаан төлнө гэж тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасны дагуу алданги нэхэмжлэгч 78,102,075 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрээний 2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооны баримтаар хариуцагч тал

2019.08.03-2019.08.25-ны өдрийн хооронд 45700 литр түлшийг 95,513,000 төгрөгийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 81,928,000 төгрөг

-2019.08.26-2019.09.19-ны өдрийн хооронд 197,406,770 төгрөгийн төлбөрийг 2019.10.08-ны өдөр 195,264,500 төгрөг,

-2019.09.28-2019.11.02-ны өдрийн хооронд 109,650,00 төгрөгийн төлбөрийг 39,000,000 төгрөгийг 2019.11.08-ны өдөр шилжүүлснээс үзвэл гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн буюу тухайн төлбөрийг дараа сарын 25-ны өдрийн дотор багтааж төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй, гэрээний 5.1-д зааснаар алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн зүгээс төлбөр тооцоо дууссан гэх боловч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, цар тахлын нөхцөл байдал нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэх боловч татгалзлыг зөвтгөх үндэслэл болохгүй,... өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож холбогдох баримтыг гаргаж өгнө гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт нэмж нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхээс өмгөөлөгч авах эрхийг хангаж шүүх хуралдааныг түүний хүсэлтээр хоёр удаа хойшлуулсан боловч өмгөөлөгч аваагүй тул дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,321,481 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 920,953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч ХХК-иас 152,600,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 81,705,455 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,321,481 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 920,953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь энхүү шийвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА