Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2023/00714

 

 

 

 

2023 03 06

181/ШШ2023/00714

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СП ББСБ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,226,424 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа оролцов. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нь энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн бөгөөд шүүх хуралдааны товын баримт дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Сити партнерс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн М.Ань 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сити партнерс ББСБ-тай ЗГ20200217201009631 тоот зээлийн гэрээ байгуулж 2 сая төгрөгийг 01 сарын 4 хувийн хүүтэй 18 сарын хугацаанд зээлж авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг огт хийгээгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаанд удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй явсаар өдийг хүрсэн. Банк эрх бүхий байгууллагын хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасныг тус тус үндэслэн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2 сая төгрөг,  зээлийн хүү 2,362,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 540,877 төгрөг,  нийт 4,903,544 төгрөгийн тооцоо байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож М.Ань өөрийн эзэмшлийн улсын эрхийн бүртгэлийн ЭНТД 000 тоот гэрчилгээний дугаартай Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам зуслан хаягт байршилтай 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн газрыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр БГ20 тоот барьцааны гэрээ байгуулж барьцааны эрхээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд бүртгүүлсэн байдаг. М.Азээлийн гэрээний үүрэгт 4,903,544 төгрөг гаргуулах үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж байна.

Сити партнерс ББСБ ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэн М.Азээлийн гэрээний үүрэгт 4, 903,544 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг Банк эрх бүхий байгууллагын хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлтэй гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 322,880 төгрөгөөр нэмэгдүүлж 5,226,424 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд төлсөн 5166 төгрөг урьдчилан төлсөн 163,606 төгрөг нийт 168,772.79 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү нэхэмжлэлдээ  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, зээлийн үлдэгдлийн тооцоог хавсаргасан байна гэжээ.

 

2.    Хариуцагч М.Ашүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сити партнерс ББСБ ХХК-иас 2 сая төгрөгийг зээлж авсан. Тус зээлийг өөрийн дүүд авч өгсөн боловч дүү маань төлөх боломжгүй болж би өөрөө төлөхөөс аргагүй байдалд хүрсэн. Одоо миний бие ажилгүй мөн эрүүл мэндийн маш том асуудалтай байгаа тул хуулийн дагуу шийдүүлэн хүү, алдангиас чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ гэв. 

 

Нотлох баримт:

3.    Нэхэмжлэгч талаас: 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Сити партнерс ББСБ ХХК болон хариуцагч М.Анарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, тус өдрийн талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, М.А оршин суугаа хаягийн тодорхойлолт, хариуцагч М.А зээлийн мэдээллийн хүснэгт, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч талаас нотлох баримт шүүхэд гаргаагүй.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Мягмаржавын Аззаяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,903,544 төгрөг гаргуулахүүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.

1.            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.            Нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК нь хариуцагч М.А холбогдуулан талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ-20200217-2201009631 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-ний дагуу хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 5,226,424 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.            Хариуцагч М.Ань зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэхээр маргаж байна.

 

4.            Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-               Нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна. /хх-14/

-               Хариуцагч М.Ань Сити партнерс ББСБ ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ20200217-2201009631 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, 2,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-1, 7-9, 65/

-               Тус зээлийн үүргийг хангуулахаар Сити партнерс ББСБ ХХК нь М.А2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр БГ20200217-2201009631 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, хариуцагч М.А эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э, 0 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Баянголын ам хаягт байршилтай, 699 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн газрыг барьцаалжээ. /хх-10-12/

Зээлийн төлбөрт 5,226,424 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

-               Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй болно.

-               Нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК нь хариуцагчийг зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн, үндсэн болон хүүгийн төлөлтийг нэг ч удаа төлөөгүй гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.

-               Зээлдэгч М.Ань зээлийн гэрээний 2.4-т заасан Зээлдэгч хавсралт №1-т заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэснийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, М.А зээл хүүгийн тооцоо зэргээр тогтоогдож байна. /хх-7-9, 16, 42/

-               Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээл болон хүүний төлбөрийг хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр төлж, барагдуулах үүрэгтэй байсан хэдий ч нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа болох 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэг төлөлт хийгээгүй байсан нь зээлийн мэдээллийн хүсэлтээс харагдах бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 322,880 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

-               Хариуцагч М.Ань зээлийн гэрээний дагуу төлөх хүүгийн төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

-               Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-т заасан Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хавсралт №1-т дурдсан графикт хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан нь гэрээний дагуу хүлээлгэх хариуцлагын арга бөгөөд гэрээнд ингэж зааснаар нэхэмжлэгч тал зээл, хүүгийн төлбөрийг хариуцагч нь төлөөгүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй байхаар талууд тохиролцсон байна.

-               Зээлийн гэрээний 2.5, 3.1.3-д зааснаар Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-т заасан эргэн төлөх графикт хугацаанд ээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхзүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-т заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж заасан. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлдэгч М.Ань зээлийн гэрээний хугацаанаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Түүний тус зээлийг өөрийн дүүдээ зээлж өгсөн, мөн эрүүл мэндийн асуудалтай байгаагаас үүдэн зээлийн хүүгийн төлөлтөөс чөлөөлүүлэхийг хүссэн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээг өөрөө байгуулсан байх тул дээрх шалтгаанаар хүүгийн төлөлтөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

-               Нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, зээлийн хүү 3,226,424 төгрөг нийт 5,226,424 төгрөгийг хариуцагч М.Агаргуулах шаардлага нь үндэслэлтэй байх тул шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

-               Зохигч талуудын хооронд БГ20200217-2201009631 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч М.А эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э, 000082095 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Баянголын ам хаягт байршилтай, 699 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн газрыг барьцаалсан зэрэг нь талуудын хооронд байгуулсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-10-12/

-               Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна. /хх-10-12/

-               Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

-               Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Баянголын ам хаягт байршилтай, 699 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн газрыг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

5.              Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хураамж 168,772 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А5,226,424 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК-д олгосугай.

 2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан М.Ань зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох М.А эзэмшлийн улсын бүртгэлийн Э дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Баянголын амд байрлах, 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Аулсын тэмдэгтийн хураамж 168,772 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ