Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
Хэргийн индекс | 145/2023/00031/и |
Дугаар | 145/ШШ2023/00200 |
Огноо | 2023-04-24 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 145/ШШ2023/00200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг Арвайхээр сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг Арвайхээр сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар баг, 15-10 тоотод оршин суух, Аранзтан овогт ******* Б холбогдох,
2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ....., ....... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -8 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ................дугаар гэрчилгээтэй, Г-1............дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ........ дүгээр баг -7 тоотод байрлах м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.*******, А.*******,
Нэхэмжлэгч С.*******ийн өмгөөлөгч: ,
Хариуцагч: Г.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Адъяатогтох,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.*******, А.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие той 2018 онд танилцан одоог хүртэл хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд нь манай хүү бид хоёрыг газартай юу гэж асуухаар нь газаргүй гэж хэлж байсан. Тэгсэн чинь би та хоёрын нэр дээр газар авч өгье гэж хэлсэн. Тэгээд ид итгээд бичиг баримтаа өгч, нь бидний өмнөөс газрын бичиг баримтыг хөөцөлдөж байсан. оос бид хоёрын газар юу болж болж байгаа талаар асуухад удахгүй гэрчилгээ нь гарна гэж хэлдэг байсан.
2*******2 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би ийг гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаатай байсан болохыг мэдсэн. Уг асуудлаас болж бид хоорондоо маргалдан Цагдаагийн газарт гомдол гарган зөрчлийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Улмаар уг асуудлаас үүдэн миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын газрын алба орж хүү бид хоёрын нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэхийг лавлахад 2019 онд хүү бид хоёрын нэр дээр тус тус нэг газар өмчлөх эрхийн гэрчилгээ гараад 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Г.......... гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байна гэж хэлсэн.
Гэтэл би болон миний хүү нар Г.Б.............д ямар нэгэн байдлаар газар бэлэглээгүй буюу бэлэглэлийн гэрээ байгуулаагүй. Энэ талаар огт мэдээгүй. Г.................. нь газрын гэрчилгээ чинь гарах гэж байгаа энэ дээр гарын үсгээ зурчих гээд гарын үсэг зуруулаад аваад явдаг байсан. Мөн уг бэлэглэлийн гэрээн дээр миний ээжийн гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Манай ээж, болон миний бие нотариат дээр биеэр очиж бэлэглэлийн гэрээ байгуулан Г.......................д эд зүйл бэлэглэсэн асуудал огт байхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өмчлөх эрхийн дагуу бидний шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө, түүнийг өмчлөх эрхэд хариуцагч нь илтэд хууль бусаар эрээ цээргүй халдаж, өөрийн өмчлөлд авч, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн.
Иймд 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн , дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн А.*******ыг оролцоогүй байхад нэрийг нь ашиглан бэлэглэлийн гэрээг хийсэн учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуулийн хангалттай үндэслэлтэй байх тул Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Г-1..........4 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1.... дүгээр баг 1...... тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, -Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000639133 дугаар гэрчилгээтэй, Г-1018007471 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -7 тоотод байрлах м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г..................й 2018 онд танилцан гэр бүл болоод хамт амьдарч байсан. Өмнө нь миний бичиг баримтыг гуйгаад чиний болон хүүхдийн чинь нэр дээр газар аваад өгье гээд бичиг баримт авч байсан. Би тухайн үед бараа зараад Бээжин явдаг байсан болохоор газрын талаар мартчихсан байсан. Тэгээд 2*******2 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Б.............г гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаатай болсныг нь мэдсэн. Энэ хүн надад чиний нэр дээр ийм гэрчилгээ гарсан гэж үзүүлээгүй өөрөө бэлэглэлийн гэрээ хийгээд авчихсан байсан. Тэгэхээр нь чи өөр хүнтэй болсон байна, одоо хоёулаа харилцаагаа таслах юм чинь би эргүүлээд өөрийн нэр дээрх болон хүүхдийнхээ нэр дээрх газрыг авъя гэхэд тэр чинь миний газар, би тэрийг чинь аль хэдийнээ зараад, үрээд идээд дуусчихсан, чамд хамаагүй, өгөхгүй гээд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Г....................йг ерөнхийдөө улсын бүртгэл, нотариат, газрын алба гээд мэдэхгүй танихгүй хүн гэж байхгүй. Ороод асуухад л эрчимд ажилладаг гээд нэг ийм залуу хүний нэр дээр газар аваад тэрийгээ борлуулж зардаг гээд мэдэж байсан.
Би нотариатч дээр орж уулзаад Г............................. миний хүүгийн нэр дээр болон миний нэр дээр газар аваад тэрийгээ бэлэглэлийн гэрээгээр өөр дээрээ авчихсан байна. Би болон манай ээж бид хоёр өөрийн биеэр очиж гарын үсэг зураагүй. Анх газар аваад өгье гэхээр нь итгээд бичиг баримтаа өгчихсөн юм гэсэн чинь тэр нотариатч Г............ руу залгаад чи яагаад ийм хууль бус юм хийсэн юм ирээд уулзаадах гэсэн. Тэгээд намайг гомдол бичээд улсын бүртгэл дээр аваачиж өг, манайх 2016 онд бичиг баримтуудаа өгсөн. Тэрнээс хойш цахим болоод бичиг баримтуудаа өгөөгүй байгаа учир чи тийшээ оч гэсэн. Мөн чамайг гомдоосон байна. Энэ асуудлыг яг явдаг газраар нь явбал бэлэглэлийн гэрээн дээр бэлэглэгчээ гомдоосон тохиолдолд тухайн эд хөрөнгөө буцааж авах эрхтэй байдаг гэсэн. Эсхүл заавал маргалдаад шүүхээр явах шаардлага байхгүй гэсэн. Тэгээд би газрын албаны дарга дээр ороод би Г.Б............. гэдэг хүнээс болоод хүүхэдтэйгээ хохирчихлоо. Би Г......................ос нэхэмжлээд байх зүйл байхгүй, өөрийн болон хүүгийнхээ нэр дээрх газрыг буцаагаад авъя гэсэн. Би 5 жилийн хугацаанд хамт амьдарсан байшинд нь оруулсан эд хөрөнгөө баримт нотолгоо, банкны хуулгаар нэхэмжлэх боломжтой байсан ч нэхэмжлээгүй. Нэгэнт л салж байгаа юм чинь авах ёстой юмаа авна гэхэд Г................ хүлээн зөвшөөрөөгүй. Би Г..................ид өгөх ёстой юмаа өгсөн. Харин одоо авах ёстой юмаа авмаар байна. Миний хувьд сэтгэл санааны болон эд хөрөнгийн гомдолтой байна.
Тухайн бэлэглэлийн гэрээн дээр би гарын үсэг зураагүй учир бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Би гарын үсэг зураагүй байхад намайг өөрөө очиж гарын үсэг зурсан гэж яриад байгаа. Би өмнө нь бизнесийн зээл авах гээд бичиг баримт хөөцөлдөж байхдаа нотариатч дээр орж гарын үсэг энэ тэрээ зурдаг байсан. Тэрүүгээр л яваад байгаа юм болов уу? гэж бодож байна. Түүнээс биш би яг өөрийн биеэр очиж бэлэглэлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй. Тиймээс өөрийн нэр дээрх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11--08 тоотод байрлах газар, хүү ................ нэр дээрх 11--07 тоотод байрлах газрыг буцааж авна. Хүүг маань манай аав, ээж хоёр өргөж авч байсан болохоор хүүгийн нэр дээрх газартай холбоотой асуудал дээр ээж А.******* оролцож байгаа гэв.
Нэхэмжлэгч А.Ц................. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.................... С................. хоёр найр хуримаа хийгээд 2018 онд манай хүргэн болж таван жил хамт амьдарсан. Гэтэл 2*******2 оны 11 дүгээр сарын 27-нд би нэг хүүхэнтэй болсон, танай хүүхдээс чинь сална гэсэн.
Миний нөхөр бид хоёр С.*******ийн хүү ийг 2014 онд өргөж авсан. Харин 2*******2 оны 8 дугаар сарын 15-нд миний нөхөр нас бараад бид нар сэтгэл санааны хүнд байдалтай учирсан. Ийм байхад манайд өчнөөн жил амьдарч миний хүүхдийн эд хөрөнгө, сэтгэл санаагаар нь тоглоод уучлалт гуйгаагүй.
Иймд миний хүү ий нэр дээрх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн -07 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг буцааж хүүгийнхээ нэр дээр авна гэв.
Хариуцагч Г................. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2018 оны 8 дугаар сард танилцаад 2*******0 оны 6 дугаар сар хүртэл хамт амьдарсан.
С.................. нь намайг өөрт нь мэдэгдэлгүйгээр өөрийнх нь болоод ээж А.*******ын гарын үсгийг дуурайн зурж, бэлэглэлийн гэрээгээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11--08 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн тус сумын 11--07 тоотод байрлах м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан гэсэн.
Миний хувьд 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн нотариатч дээр ороод тус газруудыг өөрсдийнх нь зөвшөөрлөөр, нотариатын газарт мөн өөрсдийнх нь хамт очин тус бэлэглэлийн гэрээг байгуулж, гэрчлүүлж хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.
Иймд нэхэмжлэгч С..................г, А.******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч С.*******, А.******* нараас Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/471 тоот захирамжийн хуулбар, 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн , дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тоот шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Г...............н хүсэлтээр 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн , дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар, 000639133 дугаар гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, А.*******, Г.........., С.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа болон ий төрсний гэрчилгээний хуулбар, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргийг шүүгчийн захирамжийн дагуу Өвөрхангай аймгийн тойргийн нотариатч ас гаргуулан түүнээс гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
С.*******, А.******* нар Г.Б...................д холбогдуулан 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн , дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -08 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000639133 дугаар гэрчилгээтэй, Г-1018007471 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -7 тоотод байрлах м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г......... нь С.*******, А.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
А.******* ий хууль ёсны төлөөлөгч болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул ийг төлөөлөн А.******* шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна.
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/471 тоот захирамжийн дагуу С.******* Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -07 тоотод байрлах м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -08 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болсон нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/471 тоот захирамж болон хавсралтын хуулбар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000639133, № дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Харин дээрх газруудыг С.*******, нараас 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн №, № тоот гэрээгээр Г.Бямбадорж шилжүүлэн авсан гэснээр зохигчийн хооронд Бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргаан үүсжээ.
С.*******, А.******* нар 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн №, № тоот гэрээнд гарын үсэг зураагүй, мөн нотариатаар гэрчлүүлэх үйлдэл хийгээгүй гэсэн тайлбар гаргасан бол С.А..............н өмгөөлөгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар газрыг буцааж авах буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар Г.Б............г бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч С.*******, А.******* нар гэрээнд гарын үсэг зураагүй, мөн нотариатаар гэрчлүүлэх үйлдэл хийгээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн № тоот гэрээн дээрх А.******* гэх гарын үсэг А.*******ын гарын үсэг мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шүүхээс шинжээч томилсон боловч А.******* нь шинжээчийн дүгнэлт гаргахад шаардагдах материалыг эх хувиар нь гаргаж өгөөгүйгээс Шүүхийн шинжилгээний ерөнхий газар шинжилгээ хийхээс татгалзсан байна.
Харин Г.Б..............болон түүний өмгөөлөгч нар 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн №, № тоот гэрээнд С.*******, А.******* нар өөрсдөө гарын үсэг зураад, нотариатаар гэрчлүүлсэн учир гэрээ хүчин төгөлдөр гэх бөгөөд энэ нь гэрч А.Тулгын “. . .энэ хоёр гэрээг хийхдээ Г................ эхлээд ганцаараа ирсэн. Заавал С.*******, А.******* нарыг өөрийн биеэр байх ёстой гэхэд өөрөө явж тэр хоёр хүнийг манай нотариат дээр аваад ирсэн. . . Чиний гарын үсэг мөн байна гэхэд би гарын үсгээ зурсан. Тухайн үед би юун дээр гарын үсэг зурснаа мэдээгүй гэсэн. Архив ухуулж бүртгэлийн дэвтэр үзэхэд гарын үсэг нь таарч байсан. Манайх бүртгэлийн дэвтэр болон гэрээгээ өөрийн ажлын байрнаас өөр газар очиж гарын үсэг зуруулдаггүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр л бид очдог. Гарын үсэг чинь мөн байна бүх гарын үсэг чинь таарч байна гэхэд харин тиймээ гэсэн. . . Цахим системээс шалгахад А.******* болон С.*******ийн гарын үсэг гэрээн дээр зурсантай таарч байсан. Манайх хүн нь өөрийн биеэр ирээгүй гэрээг батлахгүй. Тухайн үед А.*******, Г...................., С.******* нар бүгд ирж гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан.” Гэх мэдүүлэг, 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн №, № тоот гэрээний хуулбар, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.”, 276.2 дахь хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан Бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.
Иймд С.*******, А.******* нарын нэхэмжлэлтэй Г....................д холбогдох 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн , дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -8 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000639133 дугаар гэрчилгээтэй, Г-1018007471 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -7 тоотод байрлах м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
С.*******, А.******* нар 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн №, № тоот гэрээнд гарын үсэг зураагүй, мөн нотариатаар гэрчлүүлэх үйлдэл хийгээгүй гэж маргасан учир шүүхээс хэргийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул С.*******, А.******* нар өөр үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
Хэрэгт авагдсан шүүх үнэлээгүй бусад нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр үнэлээгүй болохыг здурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан С.*******, А.******* нарын нэхэмжлэлтэй Г.Б..........д холбогдох 2*******0 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн , дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -8 тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000639133 дугаар гэрчилгээтэй, Г-1018007471 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг -7 тоотод байрлах м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******, А.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ