| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/106 |
| Огноо | 2025-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга ....., улсын яллагч ........., шүүгдэгч .......... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .........т холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны 10 дугаар сарын ..........-ны өдөр Завхан аймгийн .........суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ........ сумын ....................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............ овогт .............. /Регистрийн дугаар: .........../
Шүүгдэгч ........ нь Завхан аймгийн .......... сумын .......... багийн ...............тоот хашааны гадна байсан .........ын эзэмшлийн ........ улсын дугаартай Hyundai Sonata- 6 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч ..........ын зөвшөөрөлгүйгээр авч явсан,
Мөн ........... нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө үүрээр Завхан аймгийн ............. тоот хашааны гадна талаас ..............ын эзэмшлийн ............ улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч ..........ын холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч ......д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ......... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Завхан аймгийн .......... багийн нутаг дэвсгэрт .............ын эзэмшлийн .............. улсын дугаартай Hyundai Sonata- 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдүүлсэн гэрч .......... “…шөнө 04-05 цаг орчмын үед ..миний машиныг хүн аваад явчихлаа гэсэн дуудлага ирсэн бөгөөд тухайн дуудлага мэдээлэлд ................ийн хамт очсон бөгөөд тухайн машин нь алга болсон гэх хүнтэй уулзчихаад машиныг нь хайсан. Тэгээд машиныг нь хайж байгаад Завхан аймгийн ........... сум ........ багийн нутаг ............ хажуу талын байрны зогсоолд байсныг олж тогтоосон бөгөөд тухайн машин дотор ........... гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд тухайн хүнийг ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн. … Hyundai Sonata-6 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан…” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч .......ийн “….......... нь дэлгүүр ороод баахан уух юм аваад гараад ирсэн. Тэгээд намайг тайвширчих гээд 4 лааз улаан касс гээд пиво өгсөн. Тэгээд надад өгсөн пиво уугаад ........... нь өөрөө бараг ихэнх пивоо уусан...”гэсэн мэдүүлгээр,
гэрч ............ын “...2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд манай найз ............ над руу утсаар залгаад ............ олж авмаар байна хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд би өөрийн нөхөр .............ийн хамт ..........ынд очсон бөгөөд ......... гэрээсээ гарч ирээд бид нар төв рүү ............ найз ........... гэгчийнд очсон. ............ийн гэрийн гадаа очоод ........... дүүгээ аваад гараад ирье гээд дотогшоо хэсэг хугацааны дараа гарч ирэхдээ ............нарыг дагуулаад гараад ирсэн. ...залуу ирээд зүгээр байж байхаар бүгдээрээ пиво ууя гэсэн тэгээд бид нар манай машинтай бааз гараад ............. дэлгүүрээс пиво авсан, манай нөхөр бид хоёр бид та нарын жолооч хийж л өгье гээд бид хоёр пиво уугаагүй, харин ........... нөгөө залуу дөрөв хэдэн пиво уусан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ..........ын “.............. бид нар нэрийг нь санахгүй лаазтай пиво 10 орчим лаазыг авчирч өгсөн ба би ........... болон ......... бид хэд уусан...” гэсэн мэдүүлгээр болон Завхан аймгийн ...............ын 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2.53% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн магадалгаагаар, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн жижүүр цагдаа, ...........ийн илтгэх хуудсаар, ............ сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай .......... холбогдох шийтгэврийн хуулбараар тогтоогдож байна.
2. Тухайн өдөр шүүгдэгч ............ нь Завхан аймгийн .............. тоот хашааны гадна байсан ........... эзэмшлийн ........... улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч ...........ын зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь
Тээврийн хэрэгслээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч ............ын “...шөнийн 04 цаг өнгөрч байхад манай эхнэр дүү ......... дагуулаад мөн тэр хоёрыг дагаад .......... найз гэх үл таних эрэгтэй хамт хүрээд ирсэн... бид хоёр ...... унтуулах гэсэн чинь тухайн эрэгтэй нь ...... хамт авч явна гээд харин манай эхнэр түүнийг өгч явуулахгүй гээд тухайн эрэгтэйтэй бага зэрэг маргалдаад улмаар нөгөө залуу гэрээс гараад явчихсан. Тэгээд манай эхнэр нөгөө залууг оруулахгүй гээд хаалгаа хаачихсан чинь гэрийн хаалга руу өшиглөөд гэрийн цагаан бүрээснээс татаж чангаагаад хэсэг байж байснаа чимээгүй болоод хашаанаас гараад явчихаар нь ардаас нь эхнэр бид хоёр гараад хартал хашааны гудамж дагаад алхаж байсан болохоор нь явчихлаа гэж бодоод гэртээ орж ирээд унтах гэж байтал манай хашааны гадна байсан миний өөрийн эзэмшлийн Hyundai Sonata-6 загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дуугарсан. Тэгэхээр нь гүйгээд гартал хадам дүү .........тай ирсэн залуу манай тээврийн хэрэгслийг унаад хөдөлж байхаар нь би урдуур нь ороод зогсоох гэсэн боловч хажуугаар гараад ......... сумын төв рүү чиглээд явчихсан. ...2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 05 цаг өнгөрч байхад манай гэр болох Завхан аймгийн ...........тоот хашааны гадна байсан ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний зөвшөөрөлгүйгээр үл таних эрэгтэй унаад явчихсан. Надаас миний эзэмшлийн ............улсын дугаартай Hyundai Sonata- 6 загварын тээврийн хэрэгслийг авч явах ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байсан... 2 цагдаа манайд ирээд эхнэрийг аваад машиныг маань хайхаар явсан. Удалгүй машин олсон гээд эхнэр ирээд би цагдаа нартай хамт очиж машинаа авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч ........ “…2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 05 цаг өнгөрч байхад манай гэр болох Завхан аймгийн ...........тоот хашааны гадна байсан ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр үл таних эрэгтэй унаад явчихсан. Би тэр үед нөхөр ............ын хамт гэрээсээ гарч ирсэн бөгөөд тус залуу машин асаагаад хөдөлж байсан ба урдуур нь гүйгээд ортол зогсолгүй хажуугаар дараад унаад яваад өгсөн юм. Би болон манай нөхрөөс ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөл аваагүй бөгөөд манай тээврийн хэрэгслийн түлхүүр нь дотроо байсан... ...Яг ямар зорилгоор унаж явсныг нь сайн мэдэхгүй байна. ......... гэдэг айлын гадаа очиход ......... нь манай машинд байсан. Тэгээд цагдаа гаргаж ирээд аваад явсан. Архи уучихсан байсан согтолт бол нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ........ “…харьцгаая гээд ...........ыг буулгах гэсэн чинь буцахад нь бууя гээд хамт явсан тэгээд .......... эгч бид ороод хэвтэж байсан чинь ......... араас ороод ирсэн байсан. Тэгээд би нам унтчихсан байсан. Тэгээд өглөө сэрсэн чинь цагдаа ирчихсэн манай хүргэн ахын машиныг унаад зугтаасан гэсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ...........ын “...........ыг эрүүлжүүлэхээс батлан даалтад аваад явж байхад ...........ийн ахын машиныг аваад зугтаасан гэж надад өөрөө хэлсэн. Бас манай гадаа ирээд намайг хаалгаа тайлахгүй байсан чинь авч явсан машиндаа унтаж байсан чинь цагдаа нар ирсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.
Шүүгдэгч .........ын үйлдлийн улмаас хохирогч ..........д 5.000.000 төгрөгийн хохирол учирсан нь ...........” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №Т.......... дугаартай шинжээчийн дүгнэлтээр,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр,
Завхан аймгийн Ц.......................ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн магадалгаагаар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад баримтуудаар тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч ........ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн 2....... оны 10 дүгээр сарын 23-ны өдрийн ...... дугаартай шийтгэвэр нь хүчин төгөлдөр байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заажээ.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
Шүүгдэгч ........ нь 2024 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2025 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө үүрээр Завхан аймгийн ......... багийн нутаг дэвсгэрт ............ эзэмшлийн ......... улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч ................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүгдэгч ........ нь бусдын өмчлөх эрхэд санаатай хэлбэрээр халдаж, Завхан аймгийн У..............тоот хашааны гадна байсан .........ын эзэмшлийн ............. улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч Д.......... зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд .............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ...........нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ..........аас хохирогч .......... хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ........... энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч ...........холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч ..........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч .......... холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...........ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3,150,000 төгрөгөөр тогтоож, түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр сард 262,500/ хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж оногдуулсан ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул түүнийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэнд тооцож зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ......... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч ........ хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...........ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3,150,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ........оногдуулсан 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр сард 262,500/ хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж оногдуулсан ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ......... нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ........... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА