Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд, шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 20*******7**************000*******96 дугаартай хэргийг 20*******6 оны 8 сарын 22-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд *******986 оны 6 сарын 07-ны өдөр төрсөн, 3******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* дугаар байрны 0******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:............../, ******* овогт ******* ,

 

Шүүгдэгч******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт 20*******7 оны 4 сарын 2*******-ний өдрөөс 22-нд шилжих шөнө , нарыг зодож, ын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл, гийн биед дээд үүдэн шүд, доод үүдэн шүдний сулрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруу, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж хэлэх зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...20*******7 оны 4 сарын 22-ы өдөр ... гэдэг залуу миний шүд рүү 2-3 удаа цохисон. ах намайг салгаад машиндаа суулгасан чинь машинаас намайг татаж гаргаж ирээд газарт унагааж нуруу руу өшиглөөд байсан учраас би “Болъё оо, цагдаа дээр очиж учраа олъё” гэж хэлсэн чинь болиод намайг “Субару Простер” маркийн машиндаа чихэж суулгаад Цагдаагийн байр руу явсан. Машин дотор явж байхад гэдэг залуу миний шанаа руу гараараа олон удаа цохиод байсан. Цагдаагийн байрны гадаа ирээд намайг дагуулаад орцонд орсон. Тэгсэн чинь цагдаа нь байхгүй байсан учраас буцаж гарч ирээд орцны гадаа ирсэн, тэр үед 2 залуу нь цагдаа дуудахаар орсон бөгөөд цагдаагийн байрны гадаа намайг хавсарч унагаад миний дээрээс дэвсэж, өшиглөж зодсон. Ингээд цагдаагийн хэсэг рүү очиж уулзаад маргааш өглөө асуудлыг чинь шийднэ гэж хэлсэн болохоор машинаа орхиод ажил руу гүйж очоод дэд хурандаад болсон зүйлийн талаар танилцуулж, бид эмнэлэгт ирж үзүүлсэн. Эмчид үзүүлсэн чинь 4 шүд хөдөлсөн байна гэж хэлсэн. Тухайн үед уруул хавдаж, толгой, нуруу, шүд хүчтэй өвдөж байсан. ... гэдэг залуу нилээн согтсон байсан бөгөөд би архи огт уугаагүй байсан. Би гэх залуугийн хөл дээгүүр машинтайгаа гарсан зүйл огт байхгүй. ...Одоо надад энэ хэрэгтээ холбоотой гомдол, санал огт байхгүй. миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 39/

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...20*******7 оны 4 сарын 22-ны өдрийн 00 цагийн орчимд хүнтэй уулзах гээд ажлынхаа залуугийн машинтай 3*******-р байрны баруун талын орцны гадаа зогссон чинь машины хажууд ирээд жолоочийн эсрэг талын хаалганы цонхыг гараараа цохиод “хаалгаа, оръё” гэж хэлээд байсан учраас эхлээд хаалгаа онгойлгоогүй юм. Тэгсэн чинь хаалганы цонхыг балбаад байсан учраас машины хаалгыг нээхэд орж ирээд суусан. Би тухайн үед нь гар утсаар ярьж байсан бөгөөд хамт явсан , , , нарыг машинд сууцгаа гэж хэлэхэд нөгөө хэд нь машинд суусан. Намайг гар утсаар ярьж байсан чинь “Хүн машин дотор чинь орж ирчихээд байхад тоохгүй гар утсаар ярьлаа” гэж хэлээд гараараа нилээн олон удаа алгадаад байсан учраас боль гэж хэлсэн чинь “Чи муу утсаар ярьдаг хэн бэ” гэж хэлээд цохиод байсан. 0.75 граммын “Ерөөл” архи барьчихсан байсан бөгөөд машинтайгаа Хилчин хотхон руу явж байхад холбооны зүүн талд машинаа зогсоо гэж хэлэхээр нь зогссон чинь намайг согтуу байна гэж хэлээд машины чинь би барина гэж хэлэхээр нь би юу гэж чамд машинаа бариулдаг юм бэ гэж хэлэхэд намайг машинаас татаж буулгасан. Тухайн үед эрүүл байсан болохоор машиныхаа түлхүүрийг өгөөд чи барь гэж хэлсэн. Намайг машинаас буулгаад газарт хэвтүүлээд цээж рүү нэг удаа өшиглөөд энийг хүлээд машинд суулгачихья гэж хэлж байсан боловч энэ үйлдлийг хийлгүй машины ард суулгасан. Ингээд машинтай ахын хашааны гадна машинтайгаа зогсоод бид хоёр хашаа руу орсон. Машинаас буухдаа т машин аваад явчихаарай гэж хэлсэн бөгөөд хашаан дотор ороод цаашаа нэвт гараад зугтаачихсан юм. Тэгэхгүй бол намайг зодох гээд байсан учраас зугтаачихсан юм. ...Миний зүүн чихний хэнгэрэг цоорчихсон байна гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******-43/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20*******7 оны 5 сарын 0*******-ний өдрийн 237 тоот дүгнэлтэд: "*******.гийн биед дээд үүдэн 3, доод үүдэн ******* шүдний сулрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалданд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 67/

 Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20*******7 оны 5 сарын 0*******-ний өдрийн 236 тоот дүгнэлтэд: "*******.ын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн *******-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалданд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 76/

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-гийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 3/,

-Гэрч П.гийн мэдүүлэг /хх-ийн *******4-*******5, 44-46, 60-6*******/

-Гэрч М.ын мэдүүлэг /хх-ийн *******6-*******7, 50-52/

-Гэрч Г.ийн мэдүүлэг /хх-ийн *******8-*******9, 53-55/

-Гэрч Г.ы мэдүүлэг /хх-ийн 20-2*******, 47-49, 58-59/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24, 30/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27, *******/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 56-57/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 62-63/

-Хохирогч гийн биед анхны үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх-ийн 68/

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******7 оны 5 сарын *******5-ны өдрийн 275 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72/

-Хохирогч ын биед анхны үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх-ийн 79/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******06/

-Хохирогч д хохирол төлсөн баримт, гомдол саналгүй гэх тодорхойлолт /хх-ийн *******08, *******09/

-Хохирогч ын “гомдол саналгүй” гэх тодорхойлолт /хх-ийн **************0/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт 20*******7 оны 4 сарын 2*******-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хохирогч , нарыг зодож, ын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл, гийн биед дээд үүдэн шүд, доод үүдэн шүдний сулрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруу, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 236, 237 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч*******д холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2-т заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

     Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс 5 тооны даага, 2 тооны байц, 2 тооны гүү, нийт 9 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 20*******7 оны 6 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

 Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч ....................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:     

 

*******. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2-т заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хоёр зуун дөчин нэгэн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн *******.8-д зааснаар шүүгдэгч эзэмшлээс 5 тооны даага, 2 тооны байц, 2 тооны гүү, нийт 9 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 20*******7 оны 6 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР