Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/530

 

 

 

 

2025         10           14                                       2025/ШЦТ/530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:*******7/2025/0033/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2418000000870 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил, 01 сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн, ******* овогт *******ын ******* ,

Холбогдсон хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг 1.02 хувийн согтолтой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.02 хувийн үзүүлэлт илэрч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6/

Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан гэрэл зураг /хавтаст хэргийн 7/,

Гэрч О.*******ийн: 2024 оны 12 сарын 07-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн “Аполло” дэлгүүрийн орчимд шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн суудалд ******* гэх эмэгтэй хүн сууж байсан бөгөөд ******* нь 2023 оны 12 сарын*******-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас татгалзсаны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Мөн зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. *******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул драгер багажаар үлээлгэж шалгахад 1.02 хувь гарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,

Шүүгдэгч *******д 2024 оны 01 сарын 02-ны 0763914 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаарх материал /хавтаст хэргийн 35-50/,

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил, 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-55/,

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 12 сарын*******-аас 01 жилийн хугацаагаар, 2024 оны 11 сарын 04-өөс 03 жил 01 сарын хугацаагаар тус тус хасуулсан гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 63/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 сарын*******-нд 2.09 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Э.Энх-Амарын 2024 оны 01 сарын 02-ны 0763914 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн байна.

Мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил, 01 сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн ба 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг 1.02 хувийн согтолттой жолоодож яваад цагдаагийн алба хаагчид саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 03 жил, 01 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа дахин 1.02 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 2, 2020 оны 6 сарын 24-нд төрсөн охины хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 742 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар нэмж нэгтгүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь нөхөргүй, өрх толгойлсон эмэгтэй буюу 5 настай хүүхдийн хамт амьдардаг. Миний үйлчлүүлэгч гоо сайхны бараа худалдан борлуулж амьдрал ахуйгаа залгуулдаг. Бараагаа худалдан борлуулж тээвэрлэхийн тулд тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай тул прокурорын санал болгосон тээврийн хэрэгслийг 5 жилийн хугацаагаар хасах саналыг хамгийн багаар оногдуулж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хуульд зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 жилийн хугацаанд хасаж, 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү. Өмнө нь миний үйлчлүүлэгч 749 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн багаар оногдуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн байх ба тэнссэн хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдлаас дүгнэхэд шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийн нийгэмд аюултай шинж, хор уршгийг ойлгож ухамсарлахгүйгээр удаа дараа согтуурсан үедээ, жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өрх толгойлсон ганц бие эх, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 10 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 03 жил, 06 сар, 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, ажил эрхлэлтийн байдал, ам бүлийн байдлыг харгалзан ял эдлэх хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь 2025 оны 01 сарын 28-ны өдрөөс 2025 оны 04 сарын 15-ны өдрийн хооронд 77 хоног цагдан хоригдсон байна.

Түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 77 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 жил, 09 сар, 13 хоногоор тогтоов.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 10 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 03 жил, 06 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил, 06 сар, 10 хоногийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 77 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 77 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 жил, 09 сар, 13 хоногоор тогтоосугай.

9. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД