Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0164

 

 

2023 02 27 128/ШШ2023/0164

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монголын төмөр зам ТӨХК /РД:5214203/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цогт, М.Баянзул, Д.Отгонцэцэг, хариуцагч Ц.Базарсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нар Монголын төмөр зам ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байлдлыг шалгаж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар Нөхөн ногдуулалтын актаар Монголын төмөр зам ТӨХК-ийг 44,470,895,060.25 төгрөгийн нөхөн татвар, 1,013,615,915.61 төгрөгийн торгууль, 191,314,750.57 төгрөгийн алданги, нийт 45,675,825,726.43 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
  2. Нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК-иас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
  3. Дээрх гомдлыг хянан хэлэлцээд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээжээ.
  4. Нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК-иас Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, хавсралтын 2, тэмдэглэх хэсгийн 2, хавсралтын 1, 5, 6, 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэл гаргагч "Монголын төмөр зам ТӨХК нь 2017 оны 01 сарын 01-ны өдреес 2021 оны 10 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийлгэхээр хүсэлт гаргасан. Улмаар Татварын еренхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар Татварын еренхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч C.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нар шалгалт хийж НА 21210000066 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Энэхүү захиргааны акт дараахь хуулийг зөрчиж, хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг дараахь байдлаар зөрчиж байна. Үүнд:

1.Татварын улсын байцаагч нар нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хүсэлтээр НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан атал иж бүрэн шалгалт хийж НА-21210000065, НА-21210000066 гэсэн хоёр /2/ Нөхөн ногдуулалтын акт тогтоосон -HA-21210000066 нөхөн ногдуулалтын акт НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг нь баталгаажуусан захиргааны акт, -НА-21210000065 акт нь үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ус ашигласны төлбөр зэрэг НӨАТ-аас бусад бүх татварыг хамарсан захиргааны акт байсан. Үүнээс үзэхэд НӨАТ-ын шалгалтын хувьд НА-21210000066 тоот нөхөн ногдуулалтын акт бус харин Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан "НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг хянан шалгаж баталгаажуулсан акт" үйлдэх байжээ.

2.Татварын улсын байцаагч нар нь НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан тооцоо гэсэн хавсралтаар тооцоолол гаргаж, НА-21210000066 нөхөн ногдуулалтын актад хавсаргажээ. Энэ хавсралтаар "Монголын төмөр зам" ТӨХК-ийг 7059 804 400.09 төгрөгийн дутуу төлөлттэй буюу төсөвт төлөх ёстой гэж дүгнэсэн.

Гэтэл НА-21210000066 нөхөн ногдуулалтын актаар 44,470,060.25 төгрөгийн нөхөн татвар 1,013,615,915.61 төгрөгийн торгууль, 191,314,750.57 төгрөгийн алданги, нийт 45,875,825,726.43 төгрөг төлүүлэхээр акт тогтоосон нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Энэ нь бэлтгэн нийлүүлэгч нараар дамжуулан төлсөн, баримтаар нотлогдож байгаа татварыг торгууль алдангитайгаар дахин төлүүлэхээр тогтоож, татвар төлөгчийн эрх ашгийг зөрчиж байна. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "татварын хяналт шалгалт"-ыг тодорхойлохдоо "Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана" гэсэн заалтыг нэмж дурдаж байна. Үүнээс үзэхэд "Монголын төмөр зам" ТӨХК нь ойролцоогоор НӨАТ-аар 7,059,804,400.09 төгрөг төлөхөөр тооцоолол гарсан нь бодит байдалд илүү ойр байна.

3.Татварын ерөнхий хууль (2019 он)-ийн 84 дүгээр зүйлд НӨАТ-ын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон. Энэ шалгалтаар НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг бусад татвараас салган тусгайлан шалгасан тул НӨАТ-тай холбоотой зөрчилд Татварын еренхий хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл хүчингүй болсон ТЕХ /2008 он/-ийн 74 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.2 заалт, НӨАТ-аас бусад татварын зөрчилд хариуцлага хүлээлгэх TEX/2019/-ийн 82.1.1, 82.1.2 заалтыг үндэслэл болгон акт тогтоосон нь хуулийг буруу хэрэглэж, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна.

4.НА-21210000066 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, Маягт-ХШ 06/02 хавсралтын 2 дугаар мөрөнд дурдсан зөрчлийн тухай: Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэгч БНСУ-ын "Самсунг С&T компанитай байгуулсан гэрээ цуцлагдсантай холботойгоор тэдний захиалсан байсан импортын арматур төмрийг манай компани 2017 оны 11 дүгээр сарын 17-нд хүлээн авч гаалийн бүрдүүлэлт хийн зохих импортын татваруудыг төлж, санхүүгийн тайланд бараа материал"-аар бүртгэсэн байдаг. Улмаар УИХ-ын 2018 оны 73 тоот тогтоол, Засгийн газрын 2018 оны 242 тоот тогтоолын дагуу "Тавантолгой төмөр зам" ХХК байгуулагдсантай холбоотойгоор уг барааг тус компанид оруулах хөрөнгө оруулалтад тооцож шилжүүлсэн байдаг. Энэ нь холбогдох нотлох баримтаар батлагдаж байгааг Маргаан таслах зөвлөл нотолж, тогтоолдоо дурдсан байна. Иймд Маягт-ХШ 06/02 хавсралтын 2 дэх мөрөнд тусгагдсан, "Монголын төмөр зам" ТӨХК-д үндсэн хөрөнгө болж үлдээгүй бусдад "шилжүүлсэн/борлуулсан" арматур төмрийн импорттой холбоотой худалдан авалтын НӨАТ-ын хасалтыг хэвээр үлдээж, зөрчлийг хүчингүй болгож өгнө үү.

Тайлант он

Зөрчлийн дүн

Нөхөн татвар

Торгууль

Алданги

Бүгд

2

2017

1,756,426,808

175,642,681

52,692,804

35,128,536

263,464,021

Эх үүсвэр: НА 21210000066 тоот нехен ногдуулалтын актын маягт-ХШ 06/02 хавсралт

5.НА-21210000066 тоот нехен ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2. Маягт-ХШ 06/02 хавсралтын 1, 5, 6, 7 дугаар мөрөнд дурдсан зөрчлүүдийн хувьд: Эдгээр 4 хэсэг зөрчил нь 2020-2021 онуудад "Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой (далан, бетон дэр, хоолойн барилга угсралтын ажил) худалдан авалтын НӨАТ-ыг хасалт хийж тооцон НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан" гэх нэг ижил төрлийн зөрчил байна.

 

Тайлант он

Зөрчлийн дүн

Нөхөн татвар

торгууль

Алданги

Бүгд

1

2020

279,929,536,34 0

27,929,253,634

-

-

27,929,253,634

5

12/31/2021

16,587,394,407

1,658,739,441

663,495,776

42,331,031

2,364,566,248

6

10/31/2020

139,537,024,754

13,953,702,475

-

-

13,953,702,475

7

12/31/2020

7,435,683,377

743,568,338

297,427,335

113,855,184

1,154,850,857

 

 

442,852,638,878

44,285,263,888

960,923,111

156,186,214

45,402,373,214

Эх үүсвэр: НА 21210000066 тоот нөхөн ногдуулалтын актын Маягт-ХШ 06/02 хавсралт

Дээрх зөрчлүүдэд НА-21210000066 тоот нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхдээ НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д "Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд талсан болон Үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна: -14.1.5.а. барилга, байгууламж 10 жилээр, 14.1.5.б тоног төхөөрөмж 5 жилээр" гэсэн заалтууд, мөн Сангийн сайдын 2015 оны 333 тоот тушаалаар баталсан "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам" (цаашид "журам" гэх)-д 2019 оны 297 тоот тушаалын 3-р хавсралтаар оруулсан нэмэлт өөрчлөлтийн 2.31 заалт "Албан татвар суутгагч өөртөө ундсэн хөрөнгө бий болгох замаар барьж буй барилгын өртөг (дуусаагүй барилга)-т төлсөн дотоодын зах зээлээс болон импортоор худалдан авахад төлсөн албан татварыг хасалт хийхгүй хуримтлуулан бүртгэж, үндсэн хөрөнгө ашиглалтад оруулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сарын тайлангаас эхлэн энэ журмын 2.2.4-т заасны дагуу хасалтыг хийнэ" гэсэн заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

Сангийн сайдын 2019 оны 296 тоот тушаалаар баталсан журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан нэмэлт өөрчлөлтийн 2.3[1] заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан. Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагын 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх" гэсэн шаардлагыг хангахгүй байна. Худалдан авалтын НӨАТ-ыг 10 жилд багтаан хасалт хийх НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 заалт нь сар бүр тухайн сард барилга байгууламжид зориулан авсан худалдан авалт буюу бусдад төлсөн НӨАТ-ын 1/120 хувь, жил бүр тухайн жилийн худалдан авалтын 1/10 хувийг, тоног төхөөрөмжийн хувьд сар бүр 1/60, жилд 1/5 хувийг тус тус хасалт хийх боломжийг 2020 оны 01 сарын 01-ээс эхлэн хуулиар нээж өгсөн. Гэвч Сангийн сайдын тушаалаар энэ эрхийг хязгаарлаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гартал хасахгүй байхаар хориглож журамласан нь илт хууль бус зохицуулалт болжээ. Энэ талаар татвар төлөгчид бид Сангийн яамны Төсвийн бодлого зохицууллагын газар болон Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль эрх зүйн бодлогын газарт албан тоотоор мэдэгдсэн ба шаардлагатай тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд энэ журмыг хүчингүй болгуулах талаар хүсэлт гаргана. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн Арвандолоодугаар зүйлийн 17.1.3-д "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" үүрэг, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "...татварыг зөвхөн Улсын Их хурал хуулиар бий болгох..." заалтыг дурдаж байна. Иймд дээрх тайлбарыг үндэслэн Татварын улсын байцаагчдын үйлдсэн НА- 21210000066 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэд хэдэн үндэслэлүүд байгаа. Татварын улсын байцаагч нар нь татвар ногдуулалтын үйл ажиллагааг шалгаад 2 төрлийн акт тогтоосон. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой НА-21210000066 нөхөн ногдуулалтын актыг тогтоох үндэслэл нь Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг хянан баталгаажуулсан акт гэдгийг үйлдэх байсан. 2 акт зэрэгцүүлж тогтоосноос энэ акттай холбоотой маргаан үүсэж байгаа юм. Татварын байцаагч нар нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн баталгаажуулсан тооцоо гэсэн хавсралтаар тооцоо гаргахдаа "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 7 тэрбум төгрөгийг дутуу төлсөн, төсөв төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргасан хэр нь дахин нөхөн ногдуулалтын актаар 45,6 тэрбумыг төлүүлэхээр дахин акт тогтоосон нь татвар төлөгчийн хууль эрх ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. Бэлтгэн нийлүүлэгч нараар дамжуулан төлсөн баримтаар төлж байгаа татварыг торгууль алдангитай дахин төлүүлэхээр тогтоож байгаа нь мөн зөрчиж байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас 41.1 дэх хэсэгт татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэсэн заасны дагуу татварын улсын байцаагч нар нь 2017-2018 он хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварыг 7 тэрбум төлөхөөр тооцоолж гаргасан дүгнэлт гарах ёстой байсан гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн байгаа. Гэтэл 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2 дэх хэсгийг үндэслэл болгон акт тогтоосон нь хуулийг буруу хэрэглэж татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Samsung city ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой импортын төмрийг манай компани гаалийн бүрдүүлэлтийг хийж байгаад буцаагаад Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол, 242 дугаар тогтоолын дагуу "Монголын төмөр зам" ТӨХК-руу шилжүүлсэн холбоотой асуудал байдаг. Эдгээр төмрийг бараагаар зөвшөөрч импортоор аваад бусдад шилжүүлсэн байдаг. Нөхөн ногдуулалтын актын Хавсралтын 1, 5, 6, 7 дугаар мөрөнд дурдсан зөрчлүүдийн хувьд: Эдгээр 4 хэсэг зөрчил нь 2020-2021 онуудад "Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой (далан, бетон дэр, хоолойн барилга угсралтын ажил худалдан авалтын НӨАТ-ыг хасалт хийж тооцон НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан" гэх нэг ижил төрлийн зөрчил байна. Дээрх зөрчлүүдэд НА-21210000066 тоот нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхдээ НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д "Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна. Мөн хуулийн 14.1.5.а.барилга, байгууламж 10 жилээр, 14.1.5.б. тоног төхөөрөмж 5 жилээр" гэсэн заалтууд, мөн Сангийн сайдын 2015 оны 333 тоот тушаалаар баталсан "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам 2019 оны 297 тоот тушаалын 3-р хавсралтаар оруулсан нэмэлт өөрчлөлтийн 2.31 заалт "Албан татвар суутгагч өөртөө үндсэн хөрөнгө бий болгох замаар барьж буй барилгын өртөг дуусаагүй барилгат төлсөн дотоодын зах зээлээс болон импортоор худалдан авахад төлсөн албан татварыг хасалт хийхгүй хуримтлуулан бүртгэж, үндсэн хөрөнгө ашиглалтад оруулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сарын тайлангаас эхлэн энэ журмын 2.2.4-т заасны дагуу хасалтыг хийнэ гэсэн заалтуудыг тус тус үндэслэл болгожээ. Сангийн сайдын 2019 оны 296 тоот тушаалаар баталсан "Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан нэмэлт өөрчлөлтийн 2.3.1 заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагын 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх" гэсэн шаардлагыг хангахгүй байна. Худалдан авалтын НӨАТ-ыг 10 жилд багтаан хасалт хийх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 заалт нь сар бүр тухайн сард барилга байгууламжид зориулан авсан худалдан авалт буюу бусдад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын 1/120 хувь, жил бүр тухайн жилийн худалдан авалтын 1/10 хувийг, тоног төхөөрөмжийн хувьд сар бүр 1/60, жилд 1/5 хувийг тус тус хасалт хийх боломжийг 2020 оны 01 сарын 01-ээс эхлэн хуулиар нээж өгсөн. Гэвч Сангийн сайдын тушаалаар энэ эрхийг хязгаарлаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гартал хасахгүй байхаар хориглож журамласан нь илт хууль бус зохицуулалт болсон. Энэ талаар татвар төлөгчид бид Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар болон Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль эрхзүйн бодлогын газарт албан тоотоор мэдэгдсэн ба шаардлагатай тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд энэ журмыг хүчингүй болгуулах талаар хүсэлт гаргана. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 17 зүйлийн 17.1.3-д хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэг, Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 4.1-д татварыг зөвхөн зөвхөн Улсын Их хурал хуулиар бий болгох заалт байгаа. Иймд дээрх тайлбарыг үндэслэн Татварын улсын байцаагчдын үйлдсэн НА-21210000066 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

7. Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Том татвар төлөгчийн газартай харилцдаг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9012001025 тоот гэрчилгээ, 5214203 тоот регистрийн дугаартай "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татвар төлөгчийн хүсэлтээр/ Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Базарсүрэн, С.Гүнжинлхам, Б.Энхтогтох нар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2121501243 дугаартай "Татварын Хяналт шалгалт хийх томилолт"-ын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын ажлын үр дүнд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр НА-21210000066 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-ыг үйлдсэн.

1. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлын 1 дүгээрт "Татварын улсын байцаагч нар НӨАТ-ын шалгалтын хувьд НА-21210000066 тоот нөхөн ногдуулалтын акт бус харин Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан "НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг хянан шалгаж баталгаажуулсан акт" үйлдэх байжээ" гэсэн байна. Татварын еренхий хуулийн 77 дугаар зүйлд 77.7. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын еренхий байцаагч байх бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 77.7.3. энэ хууль болон татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд тушаал гаргах, нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлал, акт, маягтын загварыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах" гэж заасан. Дээрх бүрэн эрхийн хүрээнд Татварын еренхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/94 дүгээр тушаалаар "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх журам"-ыг баталсан. Дээрх журамд "2.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын үлдэгдлийг баталгаажуулан "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" эсхүл "Нөхөн ногдуулалтын акт"-ыг үйлдэнэ. 2.22. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтаар зөрчил илэрч, илүү төлөлт тэг болж, төсөвт албан татвар төлөхөөр баталгаажуулах тохиолдолд илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн "Нөхөн ногдуулалтын акт" бөгөөд "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо" /ХШ12-маягт/-ыг хавсаргана" гэж заасан.

Монголын төмөр зам ТӨХК нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 37,401,149.1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хусэлт ирүүлсэн боловч шалгалтаар дээрх илүү төлөлт тэг болж төсөвт 7,059,804,4 мянган төгрөгийг төлөхөөр баталгаажуулсан. Иймд дээр дурдсан хууль, журмын зохицуулалтын дагуу "Нөхөн ногдуулалтын акт" үйлдсэн.

2. Шүүхэд гаргасан гомдлын 2 дугаарт "...хавсралтаар Монголын төмөр зам ТӨХК- ийг 7,059,804,400.09 төгрөгийн дутуу төлөлттэй буюу төсөвт төлөх ёстой гэж дүгнэсэн. Гэтэл НА-21210000066 нөхөн ногдуулалтын актаар 44,470,895,060.25 төгрөгийн нөхөн татвар, 1,013,615,915.61 төгрөгийн торгууль, 191,314,750.57 төгрөгийн алданги, нийт 45,675,825,726.53 төгрөг төлүүлэхээр акт тогтоосон нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна..... Монголын төмөр зам ТӨХК нь ойролцоогоор НӨАТ-аар 7,059,804,400.09 төгрөг төлөхөөр тооцоолол гаргасан нь бодит байдалд илүү ойр байна" гэсэн байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд "28.1. Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө" гэж заасан. "Монголын төмөр зам ТӨХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 болон актад дурдсан бусад заалтуудыг даган мөрдөөгүйгээс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 37,401,149,103.12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй буюу дээрх дүнгээр төсвөөс буцаан авалттайгаар татварын тайланг илгээсэн байсан. Татварын албаны хяналт шалгалтаар тус компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2020 онд 286,728,219,717.0 төгрөгийн, 2021 онд 156,505,077,763,80 төгрөгийн, нийт 443,233,297,480.80 төгрөгийн төмөр замын далангийн ажил, бетон дэр, төмөр замын хоолойн ажил зэрэг үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулагдсан бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулж ирэхэд болон худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлангийн "Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүн", "Импортын бараа, ажил үйлчилгээний дүн" хэсгүүдэд тусган, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: "14.1.5. Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна: 14.1.5.а.барилга, байгууламж 10 жилээр; 14.1.5.б.тоног төхөөрөмж 5 жилээр; /Үүнд хайгуулын үйл ажиллагааны зардал хамаарна....." (2019 оны 03-р сарын 22-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан), мөн хуулийн 15 дугаар зүйлд "15.9. Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5- д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ын 2.3-д "Албан татвар суутгагч өөртөө үндсэн хөрөнгө бий болгох замаар барьж буй барилгын өртөг (дуусаагүй барилга)-т төлсөн дотоодын зах зээлээс болон импортоор худалдан авахад төлсөн албан татварыг хасалт хийхгүй хуримтлуулан бүртгэж, үндсэн хөрөнгө ашиглалтад оруулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сарын тайлангаас эхлэн энэ журмын 2.2.4-т заасны дагуу хасалтыг хийнэ" гэж заасныг болон Нэмэгдсэн өртгийн албан татварын бусад заалтуудыг зөрчсөн байна гэж үзэн тус компанийн тайлангийн дунд 37,401,149,103.12 төгрөгийн илүү төлөлтийг "0" болгон улмаар 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсөвт 7,059,804,410.09 төгрөгийг төлөхөөр байна гэж тогтоосон. Ингэснээр нийт 44,470,895,060.25 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан. Харин тус компанийн тайлагнаснаар үүссэн 2020, 2021 оны илүү төлөлтийн дунд хариуцлага тооцоогуй ба 2017, 2020, 2021 онуудад төсөвт нэмж төлөхөөр тооцсон нийт 2,577,950,459,25 төгрөгийн нөхөн татварт 1,013,615,915.61 төгрөгийн торгууль, 191,314,750.57 төгрөгийн алданги ногдуулсан.

3. Шүүхэд гаргасан гомдлын 3 дугаарт "... НӨАТ-ийн ногдуулалт, төлөлтийг бусад татвараас салган тусгайлан шалгасан тул НӨАТ-тай холбоотой зөрчилд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл хүчингүй болсон ТЕХ 2008 он/-ийн 74 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.2 заалт, НӨАТ-аас бусад татварын зөрчилд хариуцлага хүлээлгэх TEX /2019/-ийн 82.1.1. 82.1.2 заалтыг үндэслэл болгон акт тогтоосон нь хуулийг буруу хэрэглэж, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна" гэсэн байна.

а. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2019 он/-ийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын еренхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан. Татварын албаны хяналт шалгалтаар татварын багц хууль шинэчлэн батлагдахаас өмнөх буюу 2017 оны 1,756,426,808.40 төгрөгийн үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд хариуцлага тооцсон. Монголын төмөр зам ТӨХК нь 2017 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нийт 229,462,542,84 төгрөгийг төсөвт төлөхөөр тайлагнасан байна. Татварын ерөнхий хууль /2019 он/-ийг буцаан хэрэглэвэл дээрх зөрчилд ТЕХ-ийн 82.12 дахь заалтаар нөхөн татвар, торгууль ногдуулна. Өөрөөр хэлбэл уг зөрчилд 175,642,2680.84 төгрөгийн нөхөн татвар ногдуулах ба тайлангаар ногдуулсан 229,462,542.84 төгрөгийн 50 хувиас хэтэрч байгаа тул 40 хувийн торгууль ногдуулна. Мөн 2017 оны эцсийн /12 дугаар/ сарын тайлант хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 10-аас хойшхи хоногуудад ТЕХ-ийн 73 дугаар зуйлийн дагуу алданги тооцвол 20 хувиас илүү дүн гарч байгаа болно. Иймд шинэчлэн батлагдсан хуулийн дагуу хариуцлага тооцоход татвар төлөгчийн эрх зүйн байдал дордож байгаа тул тухайн үед мөрдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дах заалтаар хариуцлага тооцон нөхөн татварын дунд 30 хувийн торгууль ногдуулсан ба мөн тухайн үеийн ТЕХ-ийн 74 дүгээр зүйлийн дагуу 20 хувийн алданги ногдуулсан.

б. Татварын еренхий хууль /2019 он/-ийн 82 дугаар зүйлийг хэрэглэсэн тухайд: Татварын албаны хяналт шалгалтаар 2020, 2021 онд төсөвт төлөхөөр тогтоосон зөрчлүүдэд Татварын еренхий хууль /2019 он/-ийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2 дах заалтуудаар торгууль ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд "нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан боловч уг татварыг төсөвт төлөөгүй" гэх мэтээр тодорхой үйлдлүүдийг тусгайлан зааж өгсөн. Харин Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн ба энэ заалтаар нэмэгдсэн ертгийн албан татвараас бусад татварын төрөлд хариуцлага тооцно гэсэн зохицуулалт байхгүй.

Бид хяналт шалгалтаар илрүүлж хариуцлага тооцсон зөрчлүүд нь Үндсэн хөрөнгө бэлтгэхтэй холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан зөрчилд хариу ногдуулсан тул ТЕХ-ийн 82 дугаар зүйлийг баримтлах нь зүйтэй гэж үзсэн ба энэ ганц тохиолдол биш юм.

4. Шүүхэд гаргасан гомдлын 4 дүгээрт Монголын төмөр зам ТӨХК-ийн Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын 2 дугаарт Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад зориулан БНХАУ-аас импортолсон тулгуур төмрийг Монгол Улсад импортлон оруулж ирэхэд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцох нь зөв байсан гэж дурдсан байна. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг БНСУ-ын "Самсунг C&T" компани хариуцан ажиллаж байхдаа энэ бүтээн байгуулалтад зариулан дээрх тулгуур төмрийг БНХАУ-ын компанид захиалан төлбөрийг нь шилжүүлсэн байсан ба уг "тулгуур төмөр" орж ирэхээс өмнө тус компанитай Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээ цуцлагдсаны дараа тус төслийг "Монголын төмөр зам ТӨХК хариуцаж байсан байна. Энэ үед буюу 2017 оны 11 дүгээр сарын 17-д "тулгуур төмөр" Монгол улсын хилээр орж ирсэнийг "Монголын төмөр зам" ТӨХК хүлээн авч гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн байна. Улмаар дээрх гаальд төлсен Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд "14.1.5. үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, уйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй" гэж заасан. Иймд төмөр замын бүтээн байгуулалтад зориулан импортолсон буюу өөрөөр хэлбэл үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортолсон "тулгуур төмөр"-ийг гаалиар оруулж ирэхэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй хуулийн зохицуулалттай байсан. Гомдолд "... Монголын төмөр зам ТӨХК-д үндсэн хөрөнгө болж үлдээгүй бусдад "шилжүүлсэн/борлуулсан" арматур төмрийн импорттой холбоотой худалдан авалтын НӨАТ-ын хасалтыг хэвээр үлдээж, зөрчлийг хүчингүй болгож өгнө үү гэж дурдсан байна. Уг тулгуур төмөр нь анхнаасаа Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн төмер замын бүтээн байгуулалт буюу үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулагдсан байсан ба улмаар Засгийн газрын тогтоолоор Таван толгой төмөр зам ХХК-д тухайн төмөр замтай холбоотой хөрөнгүүдийг шилжүүлэхдээ борлуулалтаар бүртгээгүй данснаас дансанд шилжүүлсэн. Иймд дээрх тулгуур төмрийг гаалиар оруулж ирэхэд төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх албан татварын дүнгээс хасч тооцсон нь НӨАТ-ын 14 дүгээр зүйлийн 14.1.5 дах заалтыг зөрчсөн.

5. Шүүхэд гаргасан гомдлын 5 дугаарт "...Худалдан авалтын НӨАТ-ыг 10 жилд багтаан хасалт хийх НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 заалт нь сар бур тухайн сард барилга байгууламжид зориулан худалдан авалт буюу бусдад төлсөн НӨАТ-ЫН 1/120 хувь, жил бүр тухайн жилийн худалдан авалтын 1/10 хувийг, тоног төхөөрөмжийн хувьд сар бүр 1/60, жилд 1/5 хувийг тус тус хасалт хийх боломжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хуулиар нээж өгсөн. Гэвч Сангийн сайдын тушаалаар энэ эрхийг хязгаарлаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гартал хасахгүй байхаар хориглож журамласан нь илт хууль бус зохицуулалт болжээ гэж дурдсан байна. Бид нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д "үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, уйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна: 14.1.5.а.барилга, байгууламж 10 жилээр: 14.1.5.б.тоног төхөөрөмж 5 жилээр: Үүнд хайгуулын үйл ажиллагааны зардал хамаарна...." гэж заасан болон мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-д "Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ын 2,3-д "Албан татвар суутгагч өөртөө үндсэн хөрөнгө бий болгох замаар барьж буй барилгын өртөг (дуусаагүй барилга)-т төлсөн дотоодын зах зээлээс болон импортоор худалдан авахад төлсөн албан татварыг хасалт хийхгүй хуримтлуулан бүртгэж, үндсэн хөрөнгө ашиглалтад оруулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сарын тайлангаас эхлэн энэ журмын 2.2.4-т заасны дагуу хасалтыг хийнэ" гэж заасныг баримталсан. Ийнхүү төмөр замын бүтээн байгуулалтын барилга байгууламжид зориулан худалдан авсан бараа ажил үйлчилгээг уг төмөр зам ашиглалтад орж гэрчилгээ гарсанаас хойш 10 жилд, тоног төхөөрөмжийн хувьд гэрчилгээ гарсанаас хойш 5 жилд хуваан хасалт хийх байсан гэж үзэн төлбөр ногдуулсан. Татварын еренхий хуулийн 76 дугаар зүйлд "76.1. Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: 76.1.1. хууль дээдлэх" гэж заасан. Бид татварын хяналт шалгалтаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмуудыг баримтлан ажилласан. Ийнхүү хяналт шалгалтын үр дүнд үйлдсэн НА-21210000066 тоот нөхөн ногдуулалтын актаар 44,470,895,060.25 төгрөгийн нөхөн татвар, 1,013,615,915.61 төгрөгийн торгууль, 191,314,750.57 төгрөгийн алданги, нийт 45,675,825,726.43 төгрөгийн төлбөр ногдуулсан. гэжээ.

8. Хариуцагч Ц.Базарсүрэн, С.Гүнжинлхам нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа: Монголын төмөр зам ТӨХК-ийн 2017 оны 1- р сарын 01-нээс 2021 оны 10 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулах хяналт шалгалт хийхдээ "Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулсан тооцоо" буюу ХШ-12 маягтад төсөвт төлөх эхний үлдэгдлийн дүнг 2,566,850.528.40 төгрөгөөр авч тооцсон. Гэтэл татвар төлөгч бидний хяналт шалгалтын өмнөх хяналт шалгалтаар баталгаажуулсан эцсийн үлдэгдэл буву 2018 оны 05 дугаар сарын 30-ны едрийн баталгаажуулсан үлдэгдэл 441,684,966.94 төгрөгөөр авч тооцох байсан гэсэн гомдлыг шүүх хуралдаанд гаргасан. Тус компанийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ээс 2014 оны 09 дүгээр сарын 30-ныг дуусталх хугацааны "Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах" Хяналт шалгалтыг Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтэст хийж 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гарсан байна.

Уг хяналт шалгалтын үед татварын улсын байцаагч нар "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-аар тогтоосон төсөвт төлөх татвар төлөгчийн тайлагнасан дүн болон татварын хяналт шалгалтаар тогтоосон дүнгийн зөрүүг 18,480,216,102.40 төгрөг гэж тооцсон. Гэтэл тус актны хавсралт "Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо" буюу Маягт ХШ-06(2)-д төлүүлэхээр шийдвэрлэсэн дүн дээрх дүнгээс зөрүүтэй 16,294,899,493.70 төгрөгөөр тооцсон байна. Энэ 2 дүн нь хяналт
шалгалтаар татвар төлөгчөөр төсөвт төлүүлэхээр тогтоож буй төлбөр бөгөөд адил дүнтэй байх ёстой. (Зөрүү-2,185,316,608.70 төгрөг) Татварын улсын байцаагч нарын шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрч ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан ба татвар төлөгчийн зүгээс гомдолдоо нэмж ирүүлсэн тайлбартаа ... энэ хугацаанд татварын улсын байцаагч Ч.Сугар, татвар төлөгчийн ажилтан Г.Норжмаа нар татвар төлөгчийн борлуулалтын орлого, худалдан авалтыг дахин
нягталж, дунг тохирон баримтжуулсан юм. Иймд гомдлыг шалгах явцад тогтоогдсон
нөхцөл байдлыг харгалзан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 01/855 тоот гомдолд дурдсан, татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтын дүнг хууль зүйн үндэслэлгүйгээр хасч тооцсоноос бусад маргааны үндэслэлээс татгалзаж байгааг мэдэгдэе" гэжээ. Өөрөөр хэлбэл тооцоолол дээр маргаангүй гэсэн тайлбар ирүүлж байсан байна. Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор 18,480,216,102.40 төгрөгийг төсөвт төлөхөөр тогтоосон татварын улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр баталсан байна. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрч шүүхэд хандсан ба шүүхээр хэлэлцэх явцад аль дүн зөв болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2018/1082 дугаар захирамжийг биелүүлж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 046 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан. Ийнхүү татвар төлөгч болон татварын улсын байцаагч нар төлүүлэхээр тооцсон дун дээр маргаангүй болсон тухай ЗХАШШ-ийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 435 дугаар шийдвэрийн 4 дэх хуудсанд "Татварын улсын байцаагч анхан шатны шүүх хуралдааны үеэр үндсэн акт, хавсралтын дүнд гарсан тоон зөрүүг техник алдаа болохыг,
татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасагдах худалдан авалтыг бууруулан тооцсон дүн нь үндсэн акт дахь 18,484,761,556.90 төгрөг мөн болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн. Татвар төлөгчийн эс зөвшөөрч байгаа худалдан авалтын дүн 18,484,761,556.90 төгрөг дээр талууд ижил ойлголттой байгаа болно" гэж дурдсан болно. Улмаар ЗХДЗШШ хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221
/MA2018/0531 дугаар магадлалаар татвар төлөгчийн гаргасан актны "В.Тухайн хугацаанд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ хэсгийн 6 дугаар мөрнөөс 2,696,170.35 төгрөг, 8 дугаар мөрний 18,467,788,783.40 төгрөг, нийт 18,470,484,953.75 төгрөгийн хэмжээгээр хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн ба Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны Хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 472 дугаар тогтоолоор ЗХДЗШ-ны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчийн актаар 18,480,216,102.40 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна гэж үзсэн байна.
"Монголын төмөр зам ТӨХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтэст хийж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гарсан байна. Тус хяналт шалгалт эхлэхэд болон эцсийн шийдвэр гарах үед өмнөх хяналт шалгалтад татвар төлөгчийн гаргасан гомдол шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул татварын улсын байцаагч нар эхний үлдэгдлийг бага дүнгээр буюу Маягт ХШ-06(2)-д тодорхойлсон зөрүүг 16,294,899,370.30 төгрөгөөр тооцсон ба үүнээс үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр төсөвт төлөх эцсийн үлдэгдлийг 441,684,966.84 төгрөг гэж тооцсон байна. Татвар төлөгч мөн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба ЗХДЗШ-ны шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сайрын 10-ны өдрийн 221/МА2019/0656 дугаар магадлалаар татварын улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн ба Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр баталсан байна. Ийнхүү эхний үлдэгдлийг 2,185,316,608.70 төгрөгийн зөрүүтэй бага дүнгээр тооцсноос тухайн хяналт шалгалтын шийдвэрт төсөвт төлөх эцсийн үлдэгдэл мөн дүнгээр багаар батлагдсан байна. Тус компани нь 2011 оны 02 дугаар сараас эхлэн НӨАТ ногдох тайлан ирүүлсэн ба тухайн сараас 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд нийт 27,557,355,423.92 төгрөгийн
буцаан авалттай тайлан ирүүлсэн ба 2,207,961,758.00 төгрөгийг төсөвт төлсөн, 73,320,700.00 төгрөгийн бусад татварын илүүгээр төсөвт төлөх НӨАТ-ыг суутган тооцсон ба хяналт шалгалтаар баталгаа-жуулсан 866,053,650.70 төгрөгийг буцаан авсан байна. /Хавсралт тооцооллыг үзэх/ Энэхүү тооцооллоор буюу тайлангаар "Монголын төмөр зам ТӨХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 28,972,584,228.20 төгрөгийн илүү төлөлттэй тайлагнасан байна. Татварын албанаас хийсэн 2009 оны 01 дүгээр сарын 01-ээс 2014 оны 09 дүгээр сарын 30-ныг дуусталх Хугацааны хяналт шалгалтаар 18,480,216, 102.40 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны хяналт шалгалтаар 13,119,369,823.70 төгрөг, нийт 31,599,585,926.10 төгрөгийг төсөвт төлөхөөр шийдвэрлэсэн. Энэ дүнгээс 60,151,169,45 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сард тайлагнасан илүү төлөлтөөс суутган тооцсон ба бусад төсөвт төлөхөөр хяналт шалгалтаар тогтоосон дүнг 2016 оны 12 дугаар сарын 31-ээс Өмнөх хугацаанд суутган тооцсон байсан. Иймээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний төсөвт төлөх үлдэгдэл 2,566,850,528.40 төгрөг /31,599,585,926.10-28,972,584,228.20
- 60,151,169,45/ байна. гэжээ.

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч нарын акт үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хяналт шалгалтын явцад Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг буруу тайлбарлан хэрэглэж улсын төсвөөс их хэмжээний татварыг буцаан авахаар татвар төлөгчийг нягтлан бодох бүртгэлийг буруу төлсөн, татварын тайлангаа буруу гаргасан зөрчил илэрсэн. Хяналт шалгалтын явцад татварын улсын байцаагч нар татварын хууль тогтоомжийг зөрчиж илүү төлөлт үүсгэсэн 37.4 тэр бум төгрөгийн илүү төлөлтийг 0 болгож 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсөвт 7 тэр бумыг төлөхөөр байна гэж актыг тогтоосон. Ингэхдээ илүү төлөлт дээр хариуцлага тооцоогүй. Харин хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчил дээр татварын хариуцлага, торгууль алданги ногдуулсан байгаа. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хувьд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэлтэй холбоотой худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзээд татварын улсын байцаагч нар хариуцлага тооцсон нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ талаар хавтас хэрэгт тайлбараа дэлгэрэнгүй өгсөн учраас татварын улсын байцаагч нарын гаргасан акт хуулийн үндэслэлтэй тийм учраас энэ биелэлтийг хангуулах шийдвэр шүүхээс гаргаж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Монголын төмөр зам ТӨХК -ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэг. Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, хавсралтын 2 дахь хэсэг Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд НӨАТ ногдуулсаныг худалдан авалтын хасалт хийж, НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн тухайд:

3. 2017 онд 1,756,426,808.40 төгрөгийн тулгуур төмрийг импортоор оруулахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцсон зөрчилд 175,642,680.84 төгрөгийн нөхөн татвар, 52,692,804.25 төгрөгийн торгууль, 35,128,536.17 төгрөгийн алданги, нийт 263,464,021.26 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

4.Нэхэмжлэгчээс тухайн зөрчлийг хүчингүй болгуулах үндэслэлээ Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэгч БНСУ-ын Самсунг С энд Т компанитай байгуулсан гэрээ цуцлагдсантай холбоотой тэдний захиалсан импортын арматур төмрийн татваруудыг манай компани төлж, санхүүгийн тайланд бараа материалаар бүртгэсэн, УИХ-ын 2018 оны 73, Засгийн газрын 2018 оны 242 тоот тогтоолоор Тавантолгой төмөр зам ХХК байгуулагдсантай холбоотойгоор уг барааг тус компанид оруулах хөрөнгө оруулалтад тооцож борлуулалт гэж үзэн шилжүүлсэн, үндсэн хөрөнгө болж үлдээгүй тул НӨАТ-ын хасалтыг хэвээр үлдээх ёстой гэж маргаж байна.

5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.5 үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж заасан байх бөгөөд 2017 онд импортоор оруулж ирсэн арматур төмрүүд нь төмөр зам барихад ашиглагдсан тул дээрх хуулийн заалтын үндсэн хөрөнгө гэдэгт хамаарч байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс үүнийг борлуулалт гэж үзэж байх боловч УИХ-ын 2018 оны Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 73 дугаар тогтоолын 1-д Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол улсын Засгийн газарт даалгасугай, 2... Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж, Засгийн газрын 2018 оны 242 тоот тогтоолын 2-т Монголын төмөр зам ТӨХК-д олгосон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар Тавантолгой төмөр зам ХХК-д олгосугай, 3-т Монголын төмөр зам ТӨХК-иас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгөнд хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Тавантолгой төмөр зам ХХК-д шилжүүлж, Монголын төмөр зам ТӨХК-д хувьцаа эзэмшүүлэхийг тус тус даалгасугай гэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай 2 дугаар тогтоолын 3-т Монголын төмөр зам ТӨХК-ийн эргэлтийн хөрөнгөд /дуусаагүй үйлдвэрлэл, бараа материал, урьдчилж төлсөн зардал/ бүртгэлтэй нийт 457,253,730,625.48 төгрөгийн хөрөнгийг Тавантолгой төмөр зам ХХК-д балансаас балансад шилжүүлсүгэй гэж тус тус шийдвэрлэсэнээс үзвэл борлуулалт биш байна. /1-р х.х-н 9-13/ Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй.

7. Хоёр. Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсгийн 2, хавсралтын 1, 5, 6, 7 дахь хэсэг Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд НӨАТ ногдуулсаныг худалдан авалтын хасалт хийж, НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн тухайд:

8. 2020-2021 онд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд ашиглах нийт 442,852,638,877.80 төгрөгийн төмөр замын далангийн ажил, бетон дэр, төмөр замын хоолойн ажил зэрэг үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулагдсан бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулж ирэхэд болон худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцсон зөрчилд 44,285,263,887.78 төгрөгийн нөхөн татвар 960,923,111.36 төгрөгийн торгууль, 156,186,214.40 төгрөгийн алданги, нийт 45,402,373,213.54 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

9. Нэхэмжлэгчээс Сангийн сайдын 2019 оны 296 тоот тушаалаар баталсан Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан нэмэлт өөрчлөлтийн 2.3.1 заалтад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гартал хасахгүй байхаар хориглож журамласан нь илт хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагын 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж маргаж байна.

10. Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам-ын 2.31-д Албан татвар суутгагч өөртөө үндсэн хөрөнгө бий болгох замаар барьж буй барилгын өртөг /дуусаагүй барилга/-т төлсөн дотоодын зах зээлээс болон импортоор худалдан авахад төлсөн албан татварыг хасалт хийхгүй хуримтлуулан бүртгэж, үндсэн хөрөнгө ашиглалтад оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сарын тайлангаас эхлэн энэ журмын 2.2.4-т заасны дагуу хасалтыг хийнэ гэж заажээ.

11. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу уг журмыг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хүчин төгөлдөр хэм хэмжээний акт байна. Нэхэмжлэгч хэрэв уг журмын заалт нь хууль зөрчсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно, 14.1.5. үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна, 14.1.5.а. барилга, байгууламж 10 жилээр, 14.1.5.б. тоног төхөөрөмж 5 жилээр гэж зааснаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан өдрийн дараагийн сараас албан татварын хасалт хийх хуулийн зохицуулалттай.

13. Тиймээс нэхэмжлэгч нь худалдан авалт хийсэн сар бүр тухайн худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг нийт дүнгээр нь хасалт хийсэн нь буруу байх тул үүнийг зөвтгөсөн татварын улсын байцаагч нарын акт хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөл байдалд тохирсон байна.

14. Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч нар НӨАТ-ын шалгалтын хувьд НА-21210000066 тоот нөхөн ногдуулалтын акт бус харин "НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг хянан шалгаж баталгаажуулсан акт үйлдэх байсан" гэсэн тайлбарын хувьд Татварын еренхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/94 дүгээр тушаалаар "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх журам"-ын Хоёрын 2.22. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтаар зөрчил илэрч, илүү төлөлт тэг болж, төсөвт албан татвар төлөхөөр баталгаажуулах тохиолдолд илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн "Нөхөн ногдуулалтын акт" бөгөөд "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо" /ХШ12-маягт/-ыг хавсаргана" гэж заасантай нийцсэн байна.

15. Мөн Монголын төмөр зам ТӨХК-иас нийт 45,675,825,726.53 төгрөг төлүүлэхээр акт тогтоосон гэж тайлбарлаж байх боловч 2021 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 37,401,149.103.12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг татварын байгууллагад гаргасаныг тэг болгож, 1,013,615,915.61 төгрөгийн торгууль, 191,314,750.57 төгрөгийн алданги, төсөвт 7,059,804,400.09 төгрөгийг төлөхөөр баталгаажуулжээ.

16. Харин нөхөн ногдуулалтын актын хавсралт ХШ-12 маягтад төсөвт төлөх дүнг 7,059,804,410.09 төгрөг гэж, эхний үлдэгдлийг 2,566,850,528.40 төгрөг гэж тооцсон хариуцагчийн тооцоолол алдаатай байна гэж шүүх үзлээ.

17. Учир нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 тоот актад үлдэгдэл хэсэгт татвар төлөгчийн тодорхойлсноор төсвөөс буцаан авах дүнг 17,160,953,021.00 төгрөг, шалгаж баталгаажуулсан 866,053,650.73 төгрөг, зөрүү 16,294,899,370.3 төгрөг гээд төсөвт төлөх дүнг 441,684,966.94 төгрөг гэж баталгаажуулсан байна. /2-р х.х-н 69/

18. Хариуцагчаас 2015 оны 210201507 тоот актад төсөвт төлөх татвар төлөгчийн тайлагнасан дүн болон татварын хяналт шалгалтаар тогтоосон дүнгийн зөрүүг 18,480,216,102.40 төгрөг гэж тооцсон атлаа 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 тоот актад 16,294,899,370.3 төгрөг гэж 2,185,316,608.70 төгрөгийн зөрүү гарсан байсныг программ дээр залруулж, үлдэгдэл 2,566,850,525.43 төгрөг гарсан гэж тайлбарлаж байна.

19. Гэтэл Монголын төмөр зам ТӨХК-ийн 2009-2014 оны 9 дүгээр сарын 30-ныг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 тоот актад татварын хяналт шалгалтаар тогтоосон дүнгийн зөрүүг 18,480,216,102.40 төгрөг, үлдэгдэл 866,053,650.73 төгрөг гэж акт ногдуулжээ. /2-р х.х-н 39/

20. Хариуцагчаас 2014 онд актын хавсралт маягтад 16,294,899,370.3 төгрөг гэж буруу тооцсон гэж байх боловч, үндсэн актад 18,480,216,102.40 төгрөг гэж зөв тусгасан хэсэгт үлдэгдэл нь 866,053,650.73 төгрөг гэж тусгагдсан, дараагийн акт гарахдаа уг үлдэгдлийг авсан байна. /2-р х.х-н 39/

21. Монголын төмөр зам ТӨХК-ийг шалгасан дээрх 2015 болон 2018 оны 2 акт нь тус шүүхээр хянагдаж байцаагчийн акт, түүний хавсралт нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 тоот актад эцсийн үлдэгдлийг 441,684,966.94 төгрөг гэж тогтоосон дүнг зөв гэж шүүх үзлээ. /2-р х.х.-н 41-95/

22. Түүнчлэн нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримт байхад өмнөх байцаагчийн алдааг засч өөрчлөлт оруулж, үлдэгдлийг 2,566,850,528.40 гэж нэмж тооцсон нь буруу байх тул Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсэг болон актын хавсралт ХШ-12 маягтад эхний үлдэгдлийг 441,684,966.94 гэж, төсөвт төлөх дүнг 4,934,638,848 төгрөг гэсэн өөрчлөлтийг оруулав.

23. Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актаар ногдуулсан хариуцлага нь Татварын еренхий хууль /2019 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1. татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор, 82 дугаар зүйлийн 82.1.Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно, 82.1.1.төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар; 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар гэж заасантай нийцсэн байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Татварын еренхий хууль /2019 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2019 оны өөрчлөлт/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.5, 14.1.5.а, 14.1.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Монголын төмөр зам ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000066 дугаар актын тэмдэглэх хэсэг болон актын хавсралт ХШ-12 маягтад эхний үлдэгдлийг 441,684,966.94 гэж, төсөвт төлөх дүнг 4,934,638,848 төгрөг гэсэн өөрчлөлтийг оруулж, актын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ