Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2023/00433

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00326/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Орхон сумын ************* дүгээр баг Баян-Өлзийт Дэлгэр хороолол ******************* тоотод оршин суух Б************* овогт Ш-ын Г******************* /утас: *******************/, М******************* иргэд овогт Б-ын М************* /утас: ******************* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д****************** ангид холбогдох,

 

Үнэлгээ болон албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г*************, Б.М*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Г*************, Б.М************* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2020 оны 79 дугаартай эвлэрлийн гэрээгээр Голомт банк ХХК-д зээл 16,952,778 төгрөг төлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн*******дугаартай Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол ****** дугаар гудамж ****** тоотод байрлах байшин, газрын газрын хамт хангуулахаар эвлэрсэн.

Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, ***** ХХК-ийг шинжээчээр томилон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулахад 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-аар Дархан-Уул аймгийн Орхон сумын ******** дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол ****** дугаар гудамж, ****** тоотод байрлах байшин, газрын хамт 32,500,000 төгрөгөөр үнэлж байсан боловч Албадан дуудлага худалдаа явуулах зохион байгуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23/03 дугаар тогтоолд *****Дархан-Уул аймгийн Орхон сумын *******дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол ****** дугаар гудамж, ****** тоотод байрлах байшин, газрын хамт шинжээчийн үнэлгээ болох 18,466,181 төгрөгийн 70 хувь буюу 12,926,326.70 төгрөгөөр***** дуудлага худалдааны үнийг тогтоосон байна.

Барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Орхон сумын ******* дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол ****** дугаар гудамж, ****** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зориулалттай бөгөөд дуудлага худалдааны үнийг тогтоохдоо үндэслэл болгож буй шинжээчийн дүгнэлт нь ямар үндэслэлээр бидний хөрөнгийг үнэгүйдүүлж, 18,466,181 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй, тус үнэлгээг бидэнд танилцуулаагүй.

Гэтэл уг үнэлгээгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №01/314 дугаартай албан бичгээр дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдээд, улмаар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болоод байна.

Бид хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өр төлбөр төлөхөөр байсан ч дээрх барьцаа хөрөнгийг маань хэт багаар үнэлж, улмаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаад нь гомдолтой байна.

Иймд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Орхон сумын ************* дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол ****** дугаар гудамж, ****** тоотод байрлах байшин, газрын хамт 18,466,181 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт зарласан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

*****Бид 20 гаруй жил төмс, хүнсий ногоо тариалж, давхар 8 нэрийн хүнсний дэлгүүртэй. Зээл аваад зээлээ төлж явж байгаад сүүлийн 5 жил ургацаа алдаад, бидний хариуцлагагүй байдлаас болж 50-60 сая төгрөгийн өрөнд орсон. Бид улирлын чанартай орлого олдог. Бидний зүгээс төлбөрүүдээ төлж байгаад 2022 оны 7 дугаар сард самранд яваад өвлийн 3 сарын хугацаанд өр төлбөр хийгдээгүй байгаа. Иймд бид үлдэгдэл төлбөрөө 2023 оны 11 дүгээр сарын дотор төлж барагдуулах саналтай байгаа. Одоо хашаа, байшин маань дуудлага худалдаанд орох гээд байгаа учир дуудлага худалдааг хойшлуулах гээд шүүхэд хандсан***** гэв.

 

Хариуцагч  ****** анги нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

*****Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 760 дугаартай захирамжаар ***********, ********** нараас 16,952,778 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Ш.Г*********, Б.М********* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн*********** дугаартай Дархан-Уул аймаг Орхон ********* дүгээр баг Баян-Өлзийт Дэлгэр хороолол 1 тоотод байрлах 30 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5000 мкв талбайтай газрын хамт 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаартай тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/10 тоот тогтоолоор *****ч ХХК-ийг шинжээчээр томилсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1 *****үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг явуулна***** гэсэн заалтыг зөрчсөн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22/04 дугаартай тогтоолоор эд хөрөнгө хураах тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосон.

Битүүмжилсэн хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 20070545/06 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/22 тоот тогтоолоор ***** ХХК-ийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний ***** ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Шинжээчийн өгсөн тайлбарт тус хөрөнгөд биет үзлэг хийхэд жижиг хэмжээний хүнсний дэлгүүрээр тодорхой хэмжээний талбай ашиглаж байсан бөгөөд орлогын хандлагын талаарх үнэлгээний тооцоолол хийхэд тухайн дэлгүүрийн сүүлийн жилүүдийн орлого зарлагын мэдээлэл ирүүлээгүй учир тус хандлагыг хэрэглэх боломжгүй зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлгээ гаргахад тухайн бүс, орон нутагт ижил төстэй хөрөнгийн худалдаа арилжаалагдсан мэдээ мэдээлэл хомс байсан зэрэг шалтгааны улмаас зах зээлийн хандлагыг хэрэглэх боломжгүй, тухайн хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хувийн сууц гэж бүртгэгдсэн тул өртгийн хандлагаар жиших нэгжийн аргаар үнэлсэн бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм-д заасан заалтыг баримталсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэж заасан. Шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байна.

***** ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 18,466,181 төгрөгөөр тогтоосон талаар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр томилогдсон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөнө гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/2567 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Ш.Г*************, Б.М************* нарт тус тус мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болно гэх заалтын дагуу төлбөр төлөгч Ш.Г************* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дээрх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/10 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг борлуулах хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл олгож, тогтоосон хугацаанд худалдан борлуулаагүй тохиолдолд албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн боловч заасан хугацаанд худалдан борлуулж төлбөрөө төлөөгүй тул 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23/03 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор нийтэд зарлан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/312 дугаар албан бичгээр төлбөр авагч Голомт банканд, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/314 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Ш.Г*************, Б.М************* нарт тус тус мэдэгдсэн.

Хураагдсан хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахаар нийтэд зарласан боловч Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШЗ2023/01288 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Ш.Г*************, Б.М************* нарт хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэх заалтыг зөрчиж тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү***** гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Г*************, Б.М************* нар нь хариуцагч Д****************** ангид холбогдуулан *****ч ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаартай үнэлгээний тайланг болон Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт зарласан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д****************** анги нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 760 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар ***** Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.5-д зааснаар уригдсан тал Ш.Г*************, Б.М************* нар нь 16,952,778.66 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт Голомт банк ХХК-д төлөхөөр, хэрэв төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1945 дугаартай захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 258 дугаартай гүйцэтгэх хуудаснуудыг үндэслэн Д*************хорих анги шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан.

 

Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Эрхийн улсын бүртгэлийн *************дугаартай Дархан-Уул аймаг Орхон ************* дүгээр баг Баян-Өлзийт Дэлгэр хороолол 1 тоотод байрлах 30 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 5000 мкв талбайтай газрын хамт битүүмжлэн хурааж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/10 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор *****ч ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

*****ч ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** тоот үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 32,500,000 төгрөгөөр үнэлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1 *****үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг явуулна***** гэсэн заалтыг зөрчсөн байх тул Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22/04 дугаартай тогтоолоор эд хөрөнгө хураах тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22/04 дугаартай тогтоолоор *****ч ХХК-нийг шинжээчээр томилсон эрхийн акт хүчингүй болсон учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан, хүчингүй болгохыг хүссэн үнэлгээ болох 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ***** тоот *****ч ХХК-ны үнэлгээний тайлан хүчингүй болсон байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/22 тоот тогтоолоор ***** ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд ***** ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-422/5202 тоот үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг 18,466,181 төгрөгөөр үнэлж тогтоожээ.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Д****************** ангийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/2567 тоот албан бичгээр хүргүүлж, нэхэмжлэгч Ш.Г*************, Б.М************* нарт шинжээч ***** ХХК-ийн гаргасан үнэлгээтэй танилцуулсан.

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ш.Г************* нь өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгөө 30 хоногийн дотор бие даан худалдах хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргаж, уг хүсэлтийг хүлээн авч, Д****************** ангийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/10 дугаартай албан бичгээр *****Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл олгож, тогтоосон хугацаанд худалдан борлуулаагүй тохиолдолд албадан дуудлага худалдаанд оруулахыг үүгээр мэдэгдэж байна***** гэсэн хариуг Ш.Г*************, Б.М************* нарт хүргүүлжээ.

Ш.Г*************, Б.М************* нар нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23/03 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахаар тогтсон байна.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох, албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явуулсан хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Г*************, Б.М************* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нарын Д*************хорих ангид холбогдуулан гаргасан шинжээчийн үнэлгээг болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Г*************, Б.М************* нарын хариуцагч Д*************хорих ангид холбогдуулан гаргасан шинжээчийн үнэлгээг болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Г*************, Б.М************* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 135/ШЗ2023/01288 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА