| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2023/00466/И |
| Дугаар | 135/ШШ2023/00472 |
| Огноо | 2023-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 135/ШШ2023/00472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/00466/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,***** дугаар баг,***** дугаар хороолол, өөрийн байранд оршин байгаа, Д**** ХК /утас******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,***** дугаар баг,***** дугаар байр,***** тоотод оршин суугаа, Ч** овогт С-ийн А*** /утас*****/-д холбогдох,
Цэвэр бохир усны төлбөр 243,667.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н***, хариуцагч С.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д**** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
С.А******** дугаар байрны***** дугаар орцны подвалдоо ариун цэврийн өрөөтэй, тосгууртай зөвшөөрөлгүй усны хэрэглээтэй байсан дундын шугамнаас шууд цагаан хоолойгоор ариун цэврийн өрөөндөө ус хийж, бохироо зайлуулж байсан хэмээн тухайн үед хариуцсан төлбөр бичсэн байцаагч О.Алтанзул тайлбар өгсөн бөгөөд түүнээс хойш суурь хураамжтай усны төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч төлөхгүй өдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг гаргасан гэв.
Хариуцагч С.А*** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...С.А*** би***** дугаар багийн***** дугаар байрны***** дугаар подвалыг зураг урлангийн чиглэлээр түрээсэлдэг. Уг урландаа захиалга авсан үедээ хааяа орж уран бүтээлээ хийдэг. 2021.07.08-ны өргөдөл дээр тодорхой задалж бичсэн байгаа тул дахин давтаж бичсэнгүй. Иймд манай гэр зураг урлангийнхаа дээр 1 давхарт байдаг учир давхар надад төлбөр төлөх шаардлага байхгүй гэж энэ талаар удаа дараа байцаагчдад хэлж байсан. Би ус ашиглах шаардлагагүй мөн ус гаргахгүй турбан дээр болон гүйхгүй 0000 заалттай тоолуур ба ар талын бас турбан дээр лац тавьсан байгаа. Ус гаргахгүй турбан ээр дахин дахин лац тавьчихаад төлбөр нэхээд байна. Иймд би ус хэрэглээгүй учир төлбөр төлөхгүй. Та бүхэн бидний асуудлыг зөв шударгаар шийдэж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, ***** тодорхойлолт, ус хязгаарласан акт, шинээр суурилагдсан тоолуур хүлээлцсэн акт, 2018 оны усны тооцооны нэхэмжлэх, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас 2021 оны ****** өргөдөл, ***** тодорхойлолт, харилцагчийн авлагын 2014-2019 оны дэлгэрэнгүй гүйлгээ, хариуцагчийн авлагын 2020-2021 оны дэлгэрэнгүй гүйлгээ, шүүхийн мэдэгдэх хуудас, шинээр суурилагдсан тоолуур хүлээлцсэн акт, тооцооны нэхэмжлэх, ус хязгаарласан акт, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д**** ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. Шүүх хуралдаан дээр Д**** ХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...хариуцагч С.А*** нь Дархан сумын***** дугаар баг***** дугаар байрны***** дугаар орцны подвалыг эзэмшиж, ашигладаг бөгөөд тэрээр зөвшөөрөлгүй цэвэр ус ашиглаж байсныг 2018 онд мэдэж, тухайн үед манай байгууллагын мөрдөгдөж байсан журмын дагуу торгууль тавьсан. Торгуулийн мөнгө 136,357 төгрөг,
Мөн дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул эвлэрүүлэн зуучлах төвд хандахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7,520 төгрөг, шүүхэд хандахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7510 төгрөг,
2018 оны 11 сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл 20 сарын суурь хураамж 93,500 төгрөг, нийт 244,887 төгрөг нэхэмжлэх байсан боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн 243,667 төгрөгөөс илүү гарч байгаа тул суурь хураамжаа багасгаж байна гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д**** ХК нь торгууль 136,357 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,030 төгрөг, 2018 оны 11 сараас 2020 оны 06 сар хүртэлх хугацааны усны суурь хураамж 92,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч С.А*** нь манайх ийм их хэмжээний ус хэрэглээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
3. Эвлэрүүлэн зуучлах төвд хандахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7,520 төгрөг, шүүхэд хандахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7,510 төгрөг, нийт 15,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Урьд нь нэхэмжлэгч Д**** ХК нь хариуцагч С.А***гаас 228,222 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд уг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байсан болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 53*** дугаартай хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Дээрх шүүх хуралдааны тэмдэглэлд ...улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал эвлэрүүлэн зуучлах төвд хандахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7,520 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх 15,030 төгрөгийг хариуцагч С.А***гаас гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрөлгүй ус хэрэглэсэн тул цэвэр, бохир усыг 30 м3 ээр тооцож 136,357 төгрөгийн торгууль ногдуулсан гэж тайлбарлаж байх боловч ямар журам шийдвэрийг үндэслэн уг торгуулийг ногдуулсан болох нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
5. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т Хэрэглэгч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч Д**** ХК нь урьд нь шүүхэд хандаж байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцагч С.А***гаас 2018 оны 11 сараас 2020 оны 06 сар хүртэлх хугацааны усны суурь хураамж 92,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д**** ХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Д**** ХК-иас нэхэмжилсэн торгууль 136,357 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,030 төгрөг, нийт 151,387 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 24*** дугаар зүйлийн 243.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасныг баримтлан хариуцагч С.А***гаас 92,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д**** ХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 151,387 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А***гаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА