| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/0185/Э |
| Дугаар | 2025/ЦТ/2322 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Ц.Шагда |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ЦТ/2322
2025 10 07 2025/ЦТ/2322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Ц.Шагдар, шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Ц.Дэлгэрням, Г.Буянбадрах, хохирогчин хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхнасан, гэрч С.Баттүшиг /цахимаар/ Н.Уугандулам, Н.Баярсайхан, Д.Энх-Амгалан, Ц.Нэргүйбаатар, Б.Батзаяа, З.Цэрэнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жд холбогдох эрүүгийн “2016010000223” дугаартай, 194/2025/0185/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, Б.Ж/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь хххр дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга болон Зам тээврийн яамны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-д “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал болон Төрийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр №59 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №351 тоот тушаалаар тус тус олгосон бүрэн эрх зэргийг албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж “ххх” ХХК нь гэргээгээр хүлээсэн үүргээсээ 4,615,470,307 төгрөгийн тоног төхөөрөмж, программ хангамж, тавилга, хэрэгсэл, 343,418,940 төгрөгийг үйлчилгээ үзүүлсэн буюу нийт 4,958,889,247 төгрөгийн “ххх” ХХК-д төлөх ёстой байтал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №01, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №02, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №04 дугаартай тоног төхөөрөмж хүлээн авсан акт үйлдэж улмаар Тээврийн хэрэгсэлийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсаралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээний үнийн дүн болох 5,954, 703,626 төгрөгийг бүрэн хүлээж авах нөхцөл боломжийг бүрдүүлэн “ххх” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас төрд 995,814, 379 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...яллах дүгнэлттэй холбоотойгоор мэдүүлгээ өгнө. Өнөөдөр Б.Ж намайг 2016.11.08-ны өдрөөс эрүүгийн 201601000223 дугаартай хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд яг 8 жил 11 сарын хугацаа өнгөрсөн байна. НПГ-ын хяналтын прокурор Ц.Шагдарын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 277 дугаар “Яллах дүгнэлт”-ийн:
-Яллах дүгнэлтийн товч агуулга хэсэг (1, 2 дугаар хуудас) Миний бие Б.Жыг “ххх” ХХК-ийг “...гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр 2013.06.14-ний өдөр №01, 2013.10.10-ны өдөр №02, 2013.12.11-ний өдөр №03, 2015.12.15-ны өдөр №04 дугаартай “тоног төхөөрөмж хүлээн авсан” акт үйлдэж...” гэж байна. “ххх” компани нь гэрээний дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлж, үүргээ биелүүлсэн. Харин системийг бүрэн нэгтгэгдэж дуусаагүй, ашиглалтад оруулаагүй байхад 1,9 тэрбум төгрөг шилжүүлсэн албан тушаалтан бүрэн биелүүлсэн гэж үзэж байсан байна. Үүнийг ялган шалгаж тогтоогоогүй,
-Яллах дүгнэлтийн илэрсэн нөхцөл байдал хэсгийн 3 (4-р хуудас) “2015 оны 9 дүгээр сард ТНБД Ж.Бийн тушаалаар 45/А дугаартай гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан байгаа. Тэгсэн 2015.12.15-ны өдөр хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг нь акт үйлдэж тус тендерийн гүйцэтгэлийг эцсийн байдлаар хүлээж авсан байгаа. Дээрх тендерийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг нь гэрээг дүгнэх байтал акт үйлдэн гэрээг дуусгавар болгосон байгаа юм” гэжээ. Тэгвэл ЗТЯ-ны ТНБД Ж.Бийн 2015.09.21-ний өдрийн 351 дүгээр тушаалд “ЗТЯ, БУ-ын “ххх” ХХК-тай байгуулсан ... 45/А тоот гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах, ажлын гүйцэтгэлд үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай” гэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг үүргийг нь хасаад шүүгдэгч надад ашиггүй байдлаар нөхцөл байдлыг тайлбарласан. Тэгээд ч гэрч ТНБД Ж.Бий өгсөн мэдүүлэгтээ “намайг 2015.09.21-ний өдрийн 351 дүгээр тушаалын дагуу 2 программ хангамжийг хүлээн авах эрхтэй” гэж мэдүүлсэн байгаа бөгөөд гэрч З.Ц яллах дүгнэлтийн нотлох баримтуудын талаар хэсгийн 33 (16-р хуудас) “...хүлээж аваагүй бүрэн ажиллагаатай байгаа Тээврийн хэрэгслийн бүртгэл ба авто үйлчилгээний системийг хүлээн авч ашиглалтад оруулах чиглэл өгч гарын үсэг зурсан байсан” гэж мэдүүлснээс тодорхой болж байна.!
-Яллах дүгнэлтийн товч агуулга хэсгийн 23 (5-р хуудас) гэрч Б.М 2016.10.26-ны өдөр “...улсын төсвөөс 5.9 тэрбум төгрөгийн тендер зарлагдаж явагдсан хэдий ч өнөөдрийн байдлаар тухай 8 дэд системийг гэрээнд заасны дагуу ашиглахгүй байгаа, харин манай байгууллага өөрсдийн дотоод нөөц бололцоогоор тээврийн хэрэгслийн хяналтын системийг ОХУ-аас худалдан авч ашиглаж байна...” гэж мэдүүлсэн байна. 6 дэд системийг 1 /нэг/ жилийн хугацаанд ашиглахад “ххх” компаниас 236 сая төгрөгийн санал ирүүлээд байхад ОХУ-ын “ххх” компанийн “ххх” программ хангамжийг авч, мөн хугацаанд ашиглахад 480 сая төгрөг зарцуулж байсныг шалгуулахаар би мэдүүлэг өгөхдөө болон өмгөөлөгч Б.Э 2023.11.27-ны өдрийн 3/274 дүгээр албан бичгээр хүсэлт гаргаад шалгаагүй.
-Яллах дүгнэлтийн товч агуулга хэсгийн 24 (8-р хуудас) ЗТЯ-ны 2013.02.21-ний өдрийн 59 дүгээр тушаалаар байгуулагдсан Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээ байгуулсан “ххх” компанийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын системийн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авахгүйгээр туршилт тохируулгын ажил хэрхэн явагдаж байгаад хяналт тавих огт боломжгүй. Ийм ч болоод мөн тушаалын хавсралтаар баталсан “ажлын хэсгийн удирдамж”-д хэрхэн яаж хяналт тавих тухай нэг бүрчлэн заасан. Энэ тухай ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Этай миний бие 2013 оны 6 дугаар сарын эхээр ярилцаж ойлголцсон тул Д.Э 2013.06.14-ний өдрийн 01 дугаартай актыг үйлдэж бэлтгэсэн. Түүнээс хойш 2023.10.10-ны өдөр №02, 2013.12.11-ний өдөр №03 актуудыг үйлдэхэд, надаас хүлээн авах эрхтэй эсэх талаар Д.Э дахин асууж байгаагүй бөгөөд энэ нь Д.Эийн “Би дахин Б.Ж даргатай энэ асуудлын талаар эсэргүүцэж маргалдаагүй...” гэсэн мэдүүлгээр баталгаажиж байна. Тэгтэл Д.Э “...загнаж байгаад акт үйлдүүлдэг байсан”, “... аягүй бол ажилгүй ч болж мэдэхээр тийм л араншинтай хүн байсан” гэж намайг гүтгэсэн байна. Надад хэн нэгнийг ажилд томилох, ажлаас халах эрх байгаагүй. Миний араншингаас шалтгаалаад ТНБД хэн нэгнийг ажлаас халах уу? үгүй, яагаад ингэж хэлэх болсныг би мэдэхгүй. Д.Э дарамт шахалт их л үзүүлсэн болохоор уу? эсхүл өөрөө л “уснаас хуурай гарах” гэсэндээ ийнхүү мэдүүлсэн үү? ямартай ч шалгаж тогтоогоогүй,
-Яллах дүгнэлтийн товч агуулга хэсгийн 25 (8-р хуудас) Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Э “2013.06.14, 2013.10.10, 2013.12.11-ний өдрүүдэд гурван удаагийн ажил хүлээн авсан акт үйлдэж, бид хүлээн авсан. Тухайн үед манай ажлын хэсгийн хүмүүс Болгар Улсын “ххх” компанийг хэдэн төгрөгийн ямар ямар тоног төхөөрөмж, программ нийлүүлэх ёстой гэдгийг эхний гурван удаагийн акт үйлдэж хүлээн авах үед мэдээгүй...” гэж мэдүүлсэн байна. Үүнийг хэрхэн ойлгох вэ? Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, тухайн үед 50 гаруй настай ахлах мэргэжилтэн нарийвчилсан үнэ бүхий 3-н акт бэлтгээд, гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан атал ямар зорилгоор ийм зүйл мэдүүлэх болов.Тэгээд дээрх 3-н актад нарийвчлан заасан үнийг хаанаас олж бичсэн байх вэ? Үүнийг шалгаж тогтоогоогүй,
-Яллах дүгнэлтийн товч агуулга хэсгийн 27 (9-р хуудас) гэрч Н.Б 2016.11.10-ны өдөр “хамгийн сүүлд 2015 оны үед бас нэг л акт үйлдчихээд үлдэгдэл 1.9 орчим тэрбум төгрөгийн программ хангамжийг хүлээн авсан актад гарын үсэг зуруулах гээд Б.Ж даргын газрын мэргэжилтэн У ирсэн, би зураагүй...” гэж мэдүүлсэн нь огт худал зүйл болно. Учир нь:
-ЗТЯ-ны ТНБД-ын 2015.09.21-ний өдрийн 351 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гэрч гэх Н.Бын нэр ороогүй,
-Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн болон Авто үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн системүүдийг хүлээн авсан 2015.12.15-ны өдрийн 4 дугаартай актад ямар нэгэн үнийн дүн огт байхгүй,
-Дээрх 2 нэгдсэн систем нь 1.9 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй, эсхүл үнэ бүхий гэсэн баримт 2015.12.15-ны өдрийн 4 дугаартай акт, эдгээр хавтаст хэрэгт байхгүй, хаана ч байхгүй. Учир нь гэрч гэх Н.Б санаатайгаар худал мэдүүлсэн.
-Яллах дүгнэлтийн товч агуулга хэсгийн 28 (9-р хуудас) гэрч Н.Бын 2017.04.17-ны өдөр “Тендерийн техникийн тодорхойлолтод тусгаснаар тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх программ, авто үйлчилгээний байгууллагуудын программын ажил 80%-тай байсан, өөрөөр хэлбэл хөгжүүлэх түвшинд байсан гэж ойлгож болно” гэж мэдүүлсэн нь огт худал зүйл болно. Учир нь дээрх 2 программ хангамж ямар шаардлага хангах тухай нарийвчилсан заалт тендерийн техникийн тодорхойлолтод байхгүй байсан тул миний бие Э.Бийн хамт Болгар Улсын Софи хотод 2014.04.26-28-ны өдрүүдэд “ххх” ХХК-ийн холбогдох хүмүүстэй хамтран, хийгдвэл зохих нарийвчлал, нэмэлт, өөрчлөлтүүдийг 2014.04.26, 2014.04.27, 2014.04.28-ны өдрийн протоколууд (хавсралт 1)-д тусгаж ажилласан. Мөн түүнчлэн Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг 2014 оны 9-12 дугаар сард Монгол Улсын хэмжээнд туршин ажиллуулж ашиглалтад оруулсан, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системтэй уялдан ажиллах Авто үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн системд 2014 оны 10 дугаар сард авто үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг холбоход бэлэн болсон байсан. Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем болон авто үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн системүүд яг ямар үйлдэл хийж чадахгүй (20%) байгаа эсэхийг тогтоохоор АТГ, НПГ-аас ямар ч ажил хийгдээгүй. Угтаа бол тогтоох боломжгүй юм. Энэхүү дээрх систем нь өмнө нь ашиглагдаж байсан программ хангамжийн гаргаж өгөх боломжгүй, бүх талын нууцлалтай ч холбоотой мэдээллийг гаргах чадамжтай, миний 4-н жилийн судалгаа, дүгнэлтийн үр дүнд
хийгдсэн маш өндөр түвшиний бүтээл болон хийгдсэн ба ЗГ-ын бүтцэд өөрчлөлт орсны дараа Зам, тээврийн сайдаар томилогдсон Н.Т 2015 оны эхээр ЗТЯ-ны бүтцэд өөрчлөлт хийхдээ бүртгэлийн 20 орчим ажилтныг дээрх системийн хамт “АТҮТ” ААТТӨҮГ-т шилжүүлсэн. Энэ талаар тушаал, шийдвэр, акт зэрэг яамны архивд байгаа. Тэгтэл энэхүү системийг ашиглахгүй байх хүсэл зорилго хэн нэгэн эрх мэдэлтэнд байсан болох ба үүний нотолгоо бол уг программыг устгасан явдал юм! Үүнийг мөн шалгаж тогтоогоогүй бөгөөд хамгийн гол нь мөрдөгчид, прокурорууд миний мэдүүлснийг бус, намайг буруутгасан мэдүүлгүүдийг л туйлын үнэн гэж үзсэн буюу “тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгалгүйгээр “серверт огт суулгаагүй” гэж дүгнэж, намайг яллахад улайрсанд оршино,
-Яллах дүгнэлтийн товч агуулга хэсгийн 29 (11-р хуудас) ЗТЯ-ны ТНБД Ж.Б 2016.11.15-ны өдөр “...Б.Ж, Э.Б хоёр надад хэлэхдээ ... хоёр дэд систем нь дандаа программ хангамж байгаа юм, үүний өртөг 1,9 тэрбум төгрөг болох нээ, тэгэхлээр энэ мөнгийг гүйцэтгэгч компанид шилжүүлэх нь зүйтэй...” гэж мэдүүлсэн байна. Энэ ор үндэслэлгүй зүйл юм! 5,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2012 оны 45/А дугаар гэрээт ажлын 2-хон дэд системийн үнэ 1,9 тэрбум төгрөг буюу нийт үнийн 32,2%-ийг эзлэх боломжгүй л дээ, нөгөөтэйгөөр, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем болон авто үйлчилгээний систем хоёрыг хүлээн авснаар 2012 оны 45/А дугаар гэрээний ГЕН-ийн 13.2 дугаар зүйлийн дагуу нийт үнийн дүнгийн 30%-ийг шилжүүлэхэд бүрэн нэгтгэгдэж дууссан системийг ашиглалтад хүлээн авсны дараа олговол зохих гэрээний нийт үнийн 10%, зүгшрүүлэх хугацааны барьцаа болох 5%, нийт 15%-аас багагүй хэмжээний мөнгөн хөрөнгө үлдэх ёстой байсан. ТНБД-ын албыг хашиж байгаа хүн хэн нэгний үгээр мөнгө шилжүүлдэг байж болохгүй, шилжүүлэх ч үгүй шүү дээ. Бодит байдлыг шалгаж тогтоогоогүй.
-Яллах дүгнэлтийн товч агуулга хэсгийн 29 (12-р хуудас) ЗТЯ-ны ТНБД Ж.Бнийн 2016.11.15-ны өдрийн “Энэ асуудлаас шалтгаалж Цийг ажлаас халж тэтгэвэрт суулгасан, мөн Б.Жыг ажлаас нь өөрийнхөн хүсэлтээр чөлөөлүүлсэн” гэж мэдүүлсэн байна. Энэ нь огт худал зүйл. 2016 оны 01 дүгээр сарын эхээр миний бие удаан хугацааны сургалтад хамрагдах болсон тул өөрийн хүсэлтээр төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ ЗТЯ-ны ТНБД Ж.Бд гаргасан болохоос “ххх” компанитай холбоотой асуудлаас үүдэн ажлаас чөлөөлөгдөөгүй (Хавсралт 2). Нөгөөтэйгүүр, ТНБД Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль зөрчсөн албан хаагчийг салбарын “Гавъяат”-д тодорхойлж тэтгэвэрт буюу гавьяаны амралтад нь гаргах, эсхүл өөрөөр нь хүсэлт гаргуулан ажлаас чөлөөлдөг байж болох уу? Энэхүү мэдүүлгээс ЗТЯ-ны ТНБД Ж.Б хэрхэн хууль зөрчдөг нь тодорхой харагдаж байна! Дур мэдэн хийх ёсгүй гүйлгээ хийсэн атал уг хэрэгт гэрчээр, албан тушаалаа хашиж байсан бол бүр хохирогч болох байсныг хэрхэх болж байна вэ? Харин уг мэдүүлгээс “ххх” компанийн нийлүүлж буй системийг бүрэн нэгтгэгдэж дуусгуулахгүй, ашиглалтад оруулахгүй байхыг эрхэмлэсэн албан тушаалтан тодорхой болж байна. Үүнийг шалгаагүй,
-Яллах дүгнэлтийн товч агуулга хэсгийн 32 (12-р хуудас) гэрч Ц.Н 2015.12.15-ны өдрийн 04 дугаартай актыг ямар нэгэн саналгүйгээр баталгаажуулсан хэрнээ яагаад 2017.04.19-ний өдөр “ххх” компани гэрээнд заасны дагуу хоёр программ хангамж хийгдээгүй, гэрээнд тусгасан зарим заалт хэрэгжээгүй, манай талд нийлүүлэхээр заасан тоног төхөөрөмжийн үнийн задаргаа, ажил хүлээн авсан актад хэд дахин өндөр үнээр хүлээж авсан зэрэг зөрчил илэрсэн, тэгээд энэ талаар ТНБД Ж.Бд танилцуулж, 2015.07.10-ны өдрийн 255 дугаар тушаал гарсан. Тухайн гарсан тушаалын гэрээ цуцлах мэдэгдлийг “ххх” компанид хүргүүлсэн.Миний ойлгосноор дутуу хийгдсэн энэ 2 программ хангамжийг хүлээн авч, авто тээврийн үндэсний төвд шилжүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгосон.Тэрнээс биш “ххх” компани анх байгуулсан гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлсэн гэсэн ойлголт байхгүй” гэж мэдүүлснийг мөн шалгаагүй. Ц.Н ЗТЯ-ны ТНБД Ж.Б 2015 оны 351 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орсон хэрнээ ажлын хэсгийн дарга надад тоног төхөөрөмжүүдийг хэд дахин өндөр үнээр актаар хүлээж авсан тухай огт хэлж байгаагүй байна. ЗТЯ-ны ТНБД Ж.Б 2015 оны 351 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь “эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий” байсан тул гэрч Ц.Н хэлсэн бол би өмнөх актуудаа дахин нягтлаад, зөрүүтэй байвал залруулга хийх л байсан. Мөн дээрх тоног төхөөрөмжүүдийг хэд дахин өндөр үнээр хүлээж аваагүй болохыг хавтаст хэрэгт тодорхой байгаа. Хэд дахин өндөр үнээр хүлээж авсан мэтээр мэдүүлэг өгч сенсаци хийхийг урьтал болгосон нь илт байна. Би энэ талаар яллах дүгнэлттэй танилцахдаа л анх мэдсэн. Үүнийг бодитойгоор шалгаагүй,
-Яллах дүгнэлтийн нотлох баримтуудын талаар хэсгийн 31 (13-р хуудас) гэрч С.Б 2016.11.30-ны өдөр “...ажлын хэсгийн ахлагч Б.Ж төсвийн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсөвт суулгасан мөнгө буцаж хураагдах гээд байгаа учир төслийг хүлээн авч, үлдэгдэл мөнгийг шилжүүлэх шаардлагатай байна гэсэн” гэж мэдүүлсэн байгаа нь ор үндэслэлгүй зүйл юм. 1-рт: суулгасан мөнгө хураагдах эсэх нь надад огт хамааралгүй зүйл, надад бүрэн дүүрэн ажиллагаатай систем л шаардлагатай, 2-рт: мөн Яллах дүгнэлтийн Нотлох баримтуудын талаар хэсгийн 33 (16-р хуудас)-т 2015.12.17-ны өдөр 1,9 тэрбум төгрөгийг векселээр санхүүжүүлэх хүсэлт сангийн яам руу явуулсан гэдгээс төсөвт мөнгө суугаагүй, хураагдах мөнгө байгаагүй нь нотолгоо. Ийнхүү илт худал мэдүүлэг өгч байхад бодит болсон зүйл мэтээр хүлээн авч намайг яллаж байгааг хэрхэх билээ.
-Яллах дүгнэлтийн 21-р хуудас “өөрөөр хэлбэл дутуу орхигдуулсан үйлчилгээний зардлыг тоног төхөөрөмжийн үнийн өсөлтөөр тохируулга хийсэн байна” гэж дүгнэжээ. Эдгээр Хүлээн авах актуудад буй бүх үнийн дүнг ЗТЯ-ны СХОХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Б хянуулсны дараа ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Э үйлддэг байсан ба хяналтын прокурор Ц.Ш ямар учраас Н.Б, Д.Э нар үнийн дүн өсгөсөн болохыг огт шалгаж тогтоогоогүй байна. Харин энэ талаар одоо Н.Б, Д.Э нараас асуувал намайг эдгээр тоонуудыг өсгөж бичүүлсэн гэж мэдүүлэх вий гэсэн айдас надад байна. Би Д.Эд “ та бид 2 санхүүгийн тоонд мэдлэг, чадвар дутуугаасаа алдахыг үгүйсгэхгүй. Тийм болохоор Н.Баар хянуулна” гээд, би ахлах мэргэжилтэн Н.Баас актуудад бичигдсэн үнийн дүнгүүдийг хянасан эсэх талаар биечлэн асууж нягталдаг байсан. Тухай бүр “нягталж шалгасан” гэсэн хариу авдаг байсан. “ххх” компаниас хүлээн авсан актад буй үнийн дүн ЗТЯ-ны СХОХ-ийн мэргэжилтэн Н.Б гарын үсэг зурж баталгаажуулсан ЗТЯ-аас “АТҮТ” ААТТӨҮГ-т хүлээлгэн өгсөн 2014.04.08-ны өдрийн 2 дугаартай акт болон Сангийн яам руу хүргэгдсэн баримтад буй үнийн дүнтэй таарч байгаагаар нотлогдож байна.
-Үнэ өсгөсөн гэх болон бүрэн ажиллагаанд оруулаагүй байхад 2012.11.13-ны өдрийн №45/А дугаартай гэрээний нийт үнийн дүнгийн 95%-ийг шилжүүлсэн талаар намайг яллаж байгаа хэрнээ надаас энэ талаар нэг ч удаа мэдүүлэг аваагүй буюу намайг ийм зүйлээр буруутгаж байгааг 2024.09.27-ны өдрийн 277 дугаартай Яллах дүгнэлттэй танилцахад л анх мэдсэн. Надаас мэдүүлэг авсан бол би өөрийн буруугүйгээ бодитоор тайлбарласнаар яллах боломжгүй болно гэсэн лдээ.
-ЗТЯ-ны ТНБД-ын 2015.09.21-ний өдрийн 351 дүгээр тушаалаар байгуулсан Ажлын хэсэгт хамааралгүй гэрч гэх Н.Б, хамаарал бүхий гэрч, гишүүн “АТҮТ” ААТТӨҮГ-ын ахлах мэргэжилтэн Б.М нарын намайг “загнасан” гэж мэдүүлсэн зүйл миний “АТҮТ” ААТТӨҮГ-т хүргүүлсэн 2016.01.26-ны өдрийн 07/333 дугаар албан бичгийн хавсралт (Хавсралт 3)-аас ойлгомжтой байгаа. Учир нь Н.Б, Б.М нар тендерийн техникийн тодорхойлолтод зааснаас өөр зүйл шаардаад байсанд оршино. Эрх зүйн хувьд бидэнд тендерийн техникийн тодорхойлолтод заасны дагуу хүлээн аваад, ГЕН-ийн 13.2 дугаар зүйлийн дагуу шаардлагатай тохируулга хийлгэх үедээ тухайн үеийн бодит шаардлагад нийцүүлэн хийлгэх боломж байсан. Харин энэ үлдсэн гол ажиллагааг яагаад тэр үед болон өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгээгүйг шалгаж тогтоогоогүй,
-2012 оны 45/А дугаар гэрээний ГЕН-ийн 13.2 дугаар зүйлийн дагуу дараах байдлаар төлбөр шилжүүлэх байсан. Үүнд:
-урьдчилгаа төлбөрийн баталгааг хүлээн авсан даруй гэрээний нийт үнийн хорин таван (25%) хувийг,
-эхний үе шатны тоног төхөөрөмж, программ хангамжийн суурилуулалт хийгдсэний дараа гэрээний нийт үнийн гучин (30%) хувийг,
-хоёр дахь үе шатны тоног төхөөрөмж, программ хангамжийг нийлүүлсний дараа гэрээний нийт үнийн гучин (30%) хувийг,
-бүрэн нэгтгэгдэж дууссан системийг ашиглалтад хүлээн авсны дараа гэрээний нийт үнийн арван (10%) хувийг,
-баталгаат хугацаа дууссан нөхцөлд ашиглагч байгууллагын дүгнэлтийг үндэслэн барьцаа гэрээний үнийн (5%) хувийг тус тус төлөхөөр заасан байгаа.
Тэгтэл 4 дэх заалтыг хэрэгжээгүй байхад төлбөр шилжүүлсэнд намайг “Улмаар “тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил” гүйцэтгэх 45/А дугаартай гэрээний үнийн дүн болох 5,954,703,626 төгрөгийг бүрэн хүлээж авах нөхцөл боломжийг бүрдүүл”-сэн гэж буруутган яллаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт л хийгдсэнийг нотлох актыг үндэслэн, туршилт, тохируулгын ажил нь хийгдсэн гэж ойлгон төлбөр шилжүүлсэн үйлдлүүдийг ялгаж шалгаагүй,
-Баталгаат хугацаа дууссан нөхцөлд ашиглагч байгууллагын дүгнэлтийг үндэслэн олгох ёстой барьцаа болох гэрээний үнийн 5%-тай тэнцэх мөнгө өнөөдрийг хүртэлх хугацаанд “ххх” компанид олгогдоогүй бөгөөд Сангийн яамны Төрийн сан дахь ЗТЯ-ны барьцаа хөрөнгийн дансанд байгаа тул хохирол гэх үнийн дүнгээс хасахгүйгээр Яллах дүгнэлт үйлдсэн байна.
-“ххх” компани 2012 оны 45/А дугаар гэрээт ажлаа хугацаандаа хийж дуусгаагүйгээс суутган авах төлбөрийн хэмжээг тооцож суутгаагүй гэх зэргийг шалгаж тогтоогоогүй зэрэг байна.
-Урд өмнө дээрх гэрээг цуцлах тухай шийдвэр гарсан байхад ямар учраас ЗТЯ-ны ТНБД Ж.Б 2015.09.21-ний өдрийн 351 дүгээр тушаалаар “Эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий” Ажлын хэсэг байгуулсан бэ? ЗТЯ-ны Хяналтын хэлтсийн дарга Я.М (Хавтас 2, хуудас 163):
-16.1 Үлдэгдэл төлбөр 2015 оны төсөвт суугаагүй,
-16.2 АТҮТ-өө энэхүү төслийн үлдэгдэл санхүүжилтийг цаашид хариуцах боломжгүй,
-16.3 нөгөө талаас энэхүү төслийг “ххх” компанитай хамтран хэрэгжүүлэхэд, ашиглалтын явцад үр ашиггүй, зардлууд ихтэй, алдагдал хүлээх эрсдэл ихтэй байгаа тул төслийг цуцлах”, ийнхүү цуцлахдаа Гэрээний 40.2 дугаар зүйл /Үүргээ биелүүлээгүйгээс гэрээгээ цуцлах/-ийг удиртгал болгох санал гаргасан. Энэхүү саналыг нь үндэслэн Гэрээг цуцлах тухай шийдвэр гарсан байдалтай байхад нь миний бие ЗТЯ-ны ТНБД Ж.Бийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 335 дугаар тушаалаар ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар томилогдсон.Томилогдсоны дараа “ххх” компанийн Ц, М хоёр надтай уулзсан. Уулзалтын явцад тэр хоёр:
-яамнаас Гэрээг цуцлах нөхцөл үүссэн гэх тухай мэдэгдэл ирсэн,
-цуцлах үндэслэл нь Гэрээний 40.2 дугаар зүйл буюу үүргээ биелүүлээгүйгээс,
-яамнаас Гэрээг цуцалсан тухай шийдвэр гарснаас хойш бидний яг ямар үүргээ биелүүлээгүй талаар албан ёсоор хандаж тодруулахад огт хариу өгөөгүй,
-Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн болон авто үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн системүүдийг хүлээн авдаггүй, авахгүй байгаа шалтгаанаа мэдэгддэггүй байдалтай байгаа тул шүүхэд хандан, үлдэгдэл төлбөр болон нэмж Гэрээний дагуу үүссэн алданги нэхэмжлэх тухай ярьсан.
Үүний хариуд би:
-“томилогдсон албан тушаалынхаа хувьд уг асуудалд холбоогүй,
-үүссэн нөхцөл байдлыг ойлголоо, 2 жил гаруйн хугацаанд хамтран ажилласан хүний хувьд удирдлагдаа танилцуулъя” гэж хэлээд, ЗТЯ-ны ТНБД Ж.Бд өмнөх болон үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулсан. ТНБД Ж.Б миний хэлснийг сонсоод, “нягталж шалгая” гэсэн. Түүнээс 2-3 хоногийн дараа надад “энэ гэрээт ажлын өмнөх болон үүсээд буй нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байгаа хүний хувьд хариуцаад, шүүхийн маргаан аль болохоор гаргахгүйгээр шийдвэрлэсэн зүйтэй байна. “ххх” компаниас шүүхэд нэхэмжлэл гаргавал бид төлбөрөөс гадна алданги г.м.-ийг нэмж төлөх юм байна. Тийм болохоор та ажлын хэсэг ахлаад хуулийн зарга үүсгүйлэхгүйгээр хуулийн дагуу дуусга” гэсэн. Тэгэхэд нь би “би агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга шүү дээ! Би ахалж болох уу?” гэж асуухад ТНБД Ж.Б “ажлын хэсгийг хэнээр ахлуулахаа би шийднэ” гээд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 335 дугаар тушаал гаргасан юм шүү! Би энэ ажлын хэсгийн ахлагчаар томилогдох ямар ч хүсэл зорилго байгаагүй. Дан ганц ТНБД Ж.Бийн шийдэл байсан юм шүү. Миний бие ЗТЯ-ны ТНБД Ж.Бийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 335 дугаар тушаалаар нэгжийн даргаар томилогдсон байхад намайг томилогдохоос өмнө буюу мөн оны 8 дугаар сарын 18-ны өдөр Болгар Улсын “ххх” компанид шилжүүлэх төлбөрийн баримт бэлтгэгдсэн байсныг хэрхэн тайлбарлах вэ? дээрх бүгдээс хэсэг хүмүүс надаар үйлдэл хийлгүүлээд, гүтгээд, яллуулах бодолтой байсан байна. Би болохоор тухайн төслийг болгочих, бүтээчих гээд явж байхад, миний араар хуйвалдаан зохион байгуулж байсан байгаа нь тодорхой байна. Ямар ч ашиг сонирхолгүйгээр дан ганц ажлын төлөө явсан би өнөөдөр шүүгдэж байхад, жинхэнэ хуйвалдагсад болон 290’000 ам.доллар авсан этгээдүүд гэрч мэт байгаа нь үнэхээр гайхширлыг минь төрүүлж байна гэв.
1.2. Зам тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...миний бие томилогдсон. Энэ хэрэгтэй холбоотойгоор бид холбогдох судалгааг хийсэн. Энэ хүрээнд гарсан, энэ ажлыг хүлээж авсан актуудтай мөн танилцсан. Манай зүгээс ямар байр суурьтай байна бэ, гэхээр энэ төсөлтэй холбоотойгоор манайх тоног төхөөрөмжтэй буюу программ хангамжтай нийтдээ 8 системийг хүлээж авахаар ийм ажил хийгдсэн. Энэ актууд дээр байгаа нөхцөл байдал болон ажлын хэсэг байгуулсан тушаал, 2013 оны 59 дүгээр тушаалын хүрээнд ажлын хэсгийн удирдамжийг татаж авч үзсэн. Ажлын хэсгийн удирдамж нь дээр ажлын хэсэг маань яаг энэ төсөл дээр зөвхөн хяналт тавих чиг үүрэгтэйгээр нийт 8 заалттайгаар төрийн нарийн бичгийн тушаал гарсан байна. Ажлын хэсэгт хяналт тавих чиглэлээс нь сонсговол: 1. хяналтын төвийн тоног төхөөрөмж угсралт суурилалтад, туршил тохируулгын ажилд хяналт тавих, 2.хяналтын төвийн программ хангамж суурилалт, туршил тохируулгын ажилд хяналт тавих, 3. Тасалгын системийн угсралт суурилалтад, туршил тохируулгын ажилд хяналт тавих гэсэн 8 дээд системийн хүрээнд хяналт тавих чиглэлийг төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилсон байгаа. Дөрөвт нь хяналтын дүнг танилцуулахдаа тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилалтад, туршил тохируулгын ажилд тогтмол хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд асуудлыг яамны удирдлагад танилцуулж шийдвэр гаргуулна гэсэн ийм л чиглэлийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажилласан байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ хүрээндээ хяналт тавиад ямар нэгэн асуудал гарвал тухайн асуудлаа удирдлагад танилцуулаад чиглэл аваад, шийдвэрлээд явах ийм бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг. Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын актуудыг харахад 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар актын 2.1-т “тоног төхөөрөмж программ хангамжийг шалгаж үзээд гүйцэтгэгч байгууллагад гэрээний дагуу нийлүүлэгдэх тоног төхөөрөмж программ хангамж нийлүүлж, суурилуулж дууссан гэж үзсэн байгаа. 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 45А тоот гэрээний дагуу гүйцэтгэх дутуу туршилт тохируулгын нийт 146.000.000 төгрөгтэй тэнцэх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцов гээд ард талд нь хавсралт нэгээр нийтдээ 10 төрөл бүхий ажлуудыг бүрэн хүлээж авсан гэсэн актыг үйлдээд энэ актын дагуу манайд гэрээний санхүүжилт хийгдсэн. Энэ процесс үйл ажиллагааны явцад 2013 онд бүх тоног төхөөрөмж, системийн ажлыг хүлээж аваад 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлгөөний удирдлагын хяналтын төвийг манайх ашиглаж эхэлсэн. Нийтдээ 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ашиглаад энэ программ хангамжийн “ххх” компани буюу үйлдвэрлэгч байгууллага хаасан үйл ажиллагаа хийгдсэн байгаа. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан нийт программ түр хаагдаад 2 дугаар сарын 18-ны өдөр буцаагаад нээсэн. Энэ хооронд 2015 оны 5 дугаар сараас эхлээд “ххх” компани болон Зам тээврийн яам, АТҮТ гурвалсан программ системийг ажиллуулах уулзалтуудыг хийж эхэлсэн. Энэ уулзалтын хүрээнд “ххх” компаниас нийтдээ 1.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл, 2 тэрбум төгрөгийн алдангийг Зам тээврийн яамнаас нэхэмжилсэн. Мөн 5 дугаар сарын 5-ны өдөр уулзалт хийгээд, 12-ны өдрийн хоёр дахь уулзалт дээр “ххх” компаниас үлдэгдэл төлбөр болох 1.9 тэрбум төгрөгийг манай яамнаас нэхэмжилжээ. Гэхдээ 5 дугаар сарын 19-ний өдөр Зам тээврийн яамны 032152 дугаартай албан тоотоор гэрээний үүргийн нөхцөл буюу 40 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1.2-т заасныг үндэслээд манайхаас гэрээ цуцлах албан тоотыг хүргүүлсэн байна. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр систем маань алдаа заагаа зогссон. Гэхдээ бид үйлчилгээ үзүүлэх гэрээг “ххх” компанитай хэд хэдэн удаа төлбөрийн нөхцөлөөр хамтран ажиллах зүйлийг ярилцсан байгаа. Энэ нь нийт сард 36.000 ам.доллар буюу 5 жилийн хугацаатай гэрээ байгуулах үнийн нөхцөлийг манайд бас АТҮД-д ирүүлээд энийг нь Зам тээврийн яам тухайн үед байсан холбогдох хүмүүс санал солилцоод 2015 оны 7 дугаар сард мөн дахин үйлчилгээ үзүүлэх гэрээний 2 дахь санал Зам тээврийн яамд ирсэн. Нэг сарын 6000 ам.доллар буюу 2015 оныг дуустал нэмэлт төлбөртэйгөөр гэрээний үнийн санал мөн ирж байсан. Энэ дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, холбогдох байгууллагууд манай яамны гэрээний үнийн санал ирсэн боловч үйлчилгээний үнэ тарифтай холбоотой энэ системийг суулгах боломжгүй гэдэг асуудлаар тухайн үеийн шийдвэрүүд гараад дараагийн компанитай шинэ үйлчилгээ үзүүлэх программ хангамжийн гэрээг хийгээд явсан байгаа юм. Энэ хүрээнд Зам тээврийн яам дээр ямар асуудал үүссэн бэ гэхээр хүлээж авсан 8 системийн үйл ажиллагааг Зам тээврийн яам огт ашиглаагүй. Авто тээврийн үндэсний төв рүү шилжүүлсэн. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг сарын хугацаанд ашигласан байгаа. Гэхдээ Зам тээврийн яам дээр болон АТҮТ дээр энэ программыг огт ашиглаагүй. Хуучин бүртгэлийн системийг ашиглаад явж байгаа. Дээр нь энэ системийн хүрээнд авто үйлчилгээ болон нийт 8 систем ашиглахаар зөвхөн бүртгэлийн системийг л манайх ашиглаад GPS буюу хяналт удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг үргэлжлүүлээд ашиглаад явж байгаа. Энэ актууд дээр тусгагдсанаар туршилт тохируулгын ажлыг цаашид хийнэ гэсэн нөхцөлтэйгөөр энэ актыг бүрэн дууссан гэж хүлээж явуулж, туршилт тохируулгын ажлыг огт хийгээгүй. Мөн 2015 оны төрийн нарийн бичгийн даргын 351 дүгээр тушаалаар гэрээний нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн систем тоног төхөөрөмжийн угсралт, суурилалт, туршилт тохируулгын ажлын 45А тоот гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргаад ажлын гүйцэтгэлд өгсөн ажлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг мөн Ж даргаар ахлуулаад агаарын тээврийн бодлого зохицуулалтын даргаар ахлуулаад байгуулсан байгаа юм. Энэ хүрээнд төсөлтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлээд бүх асуудал дээр Зам тээврийн яамд ямар асуудал гарсан, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг тухай бүр шийдвэрлэх ёстой байсан. Энэтэй холбоотой төсөл, санхүүжилтийн асуудлыг мөн манай яамд танилцуулах ёстой байсан. Одоо манай яам дээр гүйцэтгэлийн процесстой холбоотой 5%-ийн 230 хэдэн сая төгрөг үлдсэн байгаа гэж манай санхүүгээс мэдээлэл өгч байгаа. Энэ ажилтай холбоотой 8 дээд систем манайд ашиглагдахгүй, үйл ажиллагаа нь хийгдээгүй, туршилт тохируулах ажил хийгдээгүй. Харин актаар 2013 онд хүлээж авахдаа туршилт тохируулгын ажил хийх ёстой байсныг нь Ж даргын ахлаж байсан ажлын хэсэг мэдэж байсан. үргэлжлүүлээд энэ туршилт тохируулгын ажлыг бид хийгээд цаашид хөгжүүлэх ажлуудыг “ххх” компанитай хийх ёстой байсныг нь үргэлжлүүлж хийгээгүйгээс 8 систем манайд ашиглагдахгүй байгаатай холбоотой хохирол учирсан гэж үзэж байгаа, манайд мөнгөн дүнгээр хохирол учраагүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинжлэн судлав.
2.1. Захиалагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б болон гүйцэтгэгч “ххх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Й П Й нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийг угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажлын 5,954,703,625 төгрөгийн төсөвт өртөгтэй 45/А дугаартай гэрээ, үнийн мэдээлэл. / 5 дугаар хавтас, 103-144, 178-194 дүгээр талд/,
2.2. Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийг угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт, бичиг тендерийн дугаар /АТ-2012-08/. / 1 дүгээр хавтас, 101, 2 дугаар хавтас, 29 дүгээр талд/,
2.3. Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийг угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажлын гүйцэтгэгчийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны тушаал, хурлын тэмдэглэл, тайлан холбогдох баримт. / 2 дугаар хавтас, 30-109 дүгээр тал/,
2.4. Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийг угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил гүйцэтгэгчээр шалгарсан “ххх” ХХК-ийн тендерийн баримт бичиг. / 2 дугаар хавтас, 110-250, 3 дугаар хавтас, 1-213 дугаар талд/,
2.5. Яллагдагч Б.Жыг ажилд томилж, чөлөөлж байсан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал. / 7 дугаар хавтас, 63-65 дугаар тал/,
2.6. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаартай “Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээ байгуулсан ххх компаний гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан тушаал. / 5 дугаар хавтас, 157 дугаар тал/,
2.7. Тоног төхөөрөмжийг хүлээн авсан 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №01 , 2013 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн №02, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №04 дугаартай комиссын акт, төлбөрийн баримт. /12 дугаар хавтас, 184-218 дугаар тал/,
2.8. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бын “хххх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Й Й-д хүргүүлсэн “Төлбөрийн тухай” гэсэн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/459 дугаартай албан бичиг. / 6 дугаар хавтас, 66-67 дугаар тал/,
2.9. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 03/2152 дугаартай “ххх” ХХК-д хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай, гэрээ цуцлах болсныг мэдэгдсэн” албан бичиг. / 6 дугаар хавтас, 68 дугаар тал/,
2.10. Зам, тээврийн сайд Н.Тийн 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зөвлөлийн хуралдааны 05 дугаартай тэмдэглэл. / 5 дугаар хавтас, хэргийн 154- 155-р хуудас/,
2.11.Зөвлөлийн хуралдааны 5 дугаартай тэмдэглэлийг үндэслэсэн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаартай “Авто салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаал /6-р хавтас хэргийн 56-57 дугаар тал/,
2.12. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дугаартай “Зам, тээврийн яам Болгар улсын “ххх” компанитай байгуулсан 45/А тоот гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах, ажлын гүйцэтгэлд үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий” ажлын хэсэг байгуулсан тушаал. / 6 дугаар хавтас, 58-59 дүгээр тал/,
2.13. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дугаартай тушаалын ажлын хэсгийн танилцуулга. / 6 дугаар хавтас, 49-55 дугаар тал/,
2.14. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03/2892 дугаартай “Тооллогын тайлан хүргүүлэх тухай” албан бичиг, тооллогын танилцуулга, тооллогын дүнгийн жагсаалт зэрэг баримт бичиг. /10 дугаар хавтас, 19-32 дугаар тал/,
2.15.Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/1006 дугаартай “...хүлээлгэн өгсөн тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжаас ашиглагдахгүй байгаа систем, тоног төхөөрөмжийн жагсаалт... нийт 2,319,691,636 төгрөг” гэсэн албан бичиг, хавсралт. /10 дугаар хавтас, 33-35 дугаар тал/,
2.16.“ххх” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт. / 12 дугаар хавтас, 134-173 дугаар тал/,
2.17.Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 07/4756 дугаартай “45/А гэрээний ажлын гүйцэтгэл” албан бичиг, хавсралт. /13 дугаар хавтас, 20-31 дүгээр тал/,
2.18. Автотээврийн үндэсний төвийн захирал Н.Пийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1/1589 дугаартай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Гд хүргүүлсэн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг. / 6 дугаар хавтас, 1-6 дугаар тал/,
2.19. Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бийн “Зам тээврийн хөгжлийн яам”-аас хураан авсан бичиг баримтуудад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгт дурдсан баримт, бичгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай баримтууд / 5 дугаар хавтас, 91-102 дугаар тал/,
2.20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бын:...би 2012 оны 9 дүгээр сард Зам тээврийн яамны АТБХЗГ-ын даргаар томилогдсоны дараа тус тендерийн явцын үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн. Тухайн үед дээрх тендерийн явцыг нарийвчлан үзэж шалгах боломжоор хангагдаагүй бөгөөд тэр үеийн ЗТЯ-ны Хяналт шалгалтын газар тус асуудлын талаар шалгах ёстой гэж үзэн тухайн үеийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Ж тус асуудлын талаар хяналт тавихаар томилогдсон. Миний хувьд 2015 оны 4 дүгээр сард Авто тээврийн үндэсний төвийн дэд захирлаар томилогдсон бөгөөд энэ үеэс эхлэн дээрх тендерийн явц үр дүнг шалгаж хэлсэн. Тухайн үед дээрх нөхцөл байдал илэрсэн. Үүнд:
-Тэр үед тендерийн бичиг баримтанд тусгагдсан Болгар улсын "ххх" ХХК-иас тавьсан үнийн санал Зам тээврийн яам хүлээж авсан үнийн санал зөрүүтэй байсан, жишээлбэл программыг худалдаж авахдаа Болгар улсын констракс ххх" ХХК-ийн тавьсан үнийн саналаас хоёр дахин илүү үнээр худалдаж авсан байсан.
-Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Хяналт тавь гэсэн ажлын хэсэг нь уг тендерийн ажлыг хүлээж авсан байгаа, энэ ажил нь нийтдээ 8 дэд хэсгээс бүрдэж байсан бөгөөд Зам тээврийн яамнаас хоёр акт үйлдэж хүлээж авсан байдаг. Тэр үед хяналт шалгалтын Б.Ж даргаар ахлуулсан ажлын хэсэг хүлээж авсан байгаа,
-Энэ тендерийн эцсийн байдлаар хүлээж авах боломжгүй гэдгийг 2015 оны 01 дүгээр сард Зам тээврийн яамны сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Үүнтэй холбогдуулж төрийн нарийн бичгийн дарга Ж.Б нь 2015 оны 7 дугаар сард тушаал гаргаж "ххх" ХХК-ийн гэрээг хүчингүй болгосон. 2015 оны 9 дүгээр сард Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бийн тушаалаар 45/А дугаартай гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан байгаа. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг нь акт үйлдэж тус тендерийн гүйцэтгэлийг эцсийн байдлаар хүлээж авсан байгаа. Дээрх тендерийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг нь гэрээг дүгнэх байтал акт үйлдэн гэрээг дуусгавар болгосон. Дээрх ажлын хэсгийн гишүүн Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн М нь тухайн программуудыг ашиглах боломжгүй, бид нарт хүлээлгэж өгөөгүй учраас хүлээж авахгүй гэж тайлбар бичээд актанд гарын үсэг зурсан байдаг. Тухайн тендерийн гүйцэтгэлийг үнэн зөв бодитой хийгдсэн гэж үзсэн тохиолдолд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажил хүлээж авах комисс тусдаа байгуулагдах байсан. Гэтэл Б.Ж даргаар ахлуулсан ажлын хэсэг акт үйлдэж гэрээг дүгнэсэн нь хуулийн хүрээнд явагдаагүй асуудал гэж үзэхээр байгаа. "ххх" ХХК-ийн гүйцэтгэлийг эцэслэн шалгаж дуусаагүй байхад эцсийн санхүүжилт болох 1,900,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсгээр Болгар улсын “ххх” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байсан. Зам тээврийн яамнаас Болгар улсын "ххх" ХХК-ийн тендерийн гүйцэтгэлийг 4 актаар хүлээн авч бүрэн эцэслэн дуусгасан боловч өнөөдрийн байдлаар ажил хүлээн авсан эхний хоёр актын тоног төхөөрөмж нь Авто тээврийн үндэсний төвд ашиглагдаж байгаа. 2014 онд "ххх” ХХК-ийн нийлүүлсэн 8 дэд системийн нэг болох Хөдөлгөөний хяналтын систем ажиллаж байсан бөгөөд тухайн программыг цаашид ашиглах боломжгүй болсон тул 2015 онд хаасан, учир нь тухайн ганц системийг 2014.01-2015.02-р сар хүртэл ашиглахад ашиглалтын зардал гэж нэг жилд 457,000,000 төгрөгийг "ххх" ХХК-д төлөхөөр байсан. Тиймээс нэг жил ашиглаж үзээд эдийн засгийн хувьд боломжгүй байсан учраас хаасан. Бусад системүүдийг одоо бол ашиглахгүй байгаа, ашиглах боломжгүй гэх мэдүүлэг. / 5 дугаар хавтас, 18-21 дугаар тал/,
2.21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Нын:...ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн/ 2012-2014 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг Зам тээврийн сайдын 2014 оны 9 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Б, дэд ахлагчаар Ц.Ц, гишүүдэд миний бие, Н.Б, Л.Б, Д.Э, Б.М нарийн бичгийн даргаар Ш.Х нар ажилласан. 2012 онд Зам тээврийн яам Болгар улсын “ххх” ХХК-тай байгуулсан 45/А дугаартай гэрээний хэрэгжилтийг хянаж үзэхэд “ххх” ХХК нь гэрээнд заасны дагуу хоёр программ хангамж хийгдээгүй, гэрээнд тусгасан зарим заалт хэрэгжээгүй, манай талд нийлүүлэхээр заасан тоног төхөөрөмжийн үнийн задаргаа, ажил хүлээн авсан актад тусгагдсан үнэ хоёр зөрүүтэй, манайх хүлээн авсан актад хэд дахин өндөр үнээр хүлээж авсан зэрэг зөрчил илэрсэн, тэгээд энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бд танилцуулж, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаартай тушаал гарсан. Тухайн гарсан тушаалын гэрээ цуцлах мэдэгдлийг “ххх” ХХК-д хүргүүлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дүгээр тушаалын талаар хэлж мэдэхгүй байна. Ажил хүлээж авах комисс тусдаа байгуулагдах ёстой гэх мэдүүлэг. / 5 дугаар хавтас, 22-25 дугаар тал/,
2.22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мны: Би Зам тээврийн яам болон “ххх” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний талаар сайн мэдэхгүй байна. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаар тушаалаар байгуулагдсан, “ххх” ХХК-ийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэгт миний бие орсон. Тухайн ажлын хэсгийн ахлагчаар Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ж нарийн бичгийн даргаар Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын авто тээврийн хяналтын мэргэжилтэн Д.Э, гишүүдэд Н.Б, С.Б, Д.Н Б.А, С.Б нар байсан. Энэ ажлын хэсэг нь гурван удаагийн актаар Болгар улсын “ххх” ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмж, программуудыг хүлээн авсан байдаг. "ххх" ХХК нь гэрээний дагуу 8 дэд систем нийлүүлэх байсан бөгөөд 1-р систем нь тээврийн хэрэгслийн хяналтын систем /автобус нь хаана, хэдэн км цагийн хурдтай явж байгааг тогтоох/, 2-р систем нь чиглэл ба цагийн хуваарийн удирдлагын систем, 3-р систем нь нөөцийн удирдлагын систем/ энэ хоёр систем нь ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн систем бөгөөд хоёулаа байж ажиллана, энэ нь хэдэн цагаас тэр чиглэлд тийм автобус явна, тэр чиглэлд явж байгаа автобусны дугаар, жолоочийн нэр гэх мэтчилэнг тогтоож өгөх/, 4-р систем нь зорчигчдод мэдээлэл хүргэх систем /Улаанбаатараас Дархан руу тийм автобус явсан байна, хэдэн цагийн дараа ирнэ гэдгийг иргэдэд мэдээлэх/, 5-р систем нь билет бичилтийн систем, 6-р систем нь үндсэн хяналтын систем /энэ нь 8 дэд систем болон бүх тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах, хэрэв ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдол гарсан тохиолдолд энэ системээс мэдэгдэх, энэ системээр орж засварлах/, 7-р систем нь авто үйлчилгээний программ /энэ талаар тайлбар сайн хэлж мэдэхгүй байна/, 8-р систем нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем /энэ талаар тайлбар сайн хэлж мэдэхгүй байна/, сүүлийн 7,8-р системийг Зам тээврийн яамны мэргэжилтнүүд хариуцаж ажиллаж байсан учраас ямар чиглэлийн төхөөрөмж болох талаар хэлж мэдэхгүй байна. Дээрх 8-н дэд системээс ашиглаж байсан ганц систем нь тээврийн хэрэгсэлийн хяналтын систем байсан бөгөөд энэхүү систем нь хот хоорондын автобусны хөдөлгөөнийг хянаж байсан ба системийг сайжруулах талаар Зам тээврийн яам болон "ххх" ХХК-д мэдэгдэж байсан боловч тухайн үед захиалагч, гүйцэтгэгч талууд хоорондоо маргаантай байгаа гэсэн шалтгааны улмаас ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй. 2014-2015 оны хооронд энэхүү системийг ашиглахад 2014 оны 12 дугаар сард 1 удаа 2015 оны 01 дүгээр сард 1 удаа тус тус хаагдаж ажиллахаа больсон. Энэ талаар тухай бүрд нь Зам тээврийн яаманд мэдэгдсэн, хаагдсан шалтгаан нь гүйцэтгэгч,захиалагч хоёрын хоорондын маргааны улмаас болсон гэж бодож байна. 2015 оны 15 дугаар сарын 19-ний өдөр Зам тээврийн яамнаас "ххх" ХХК-д гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Үүний дараа 2015 оны 6дугаар 14-ний өдөр дээрх тээврийн хэрэгслийн хяналтын программ нь алдаа зааж ажиллахаа больсон. 2015 оны 6 дугаар 14-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийн хяналтын программ нь алдаа зааж ажиллахаа больсон. Тэр үед манай газраас "ххх" ХХК-руу программ ажиллахаа больсон тухай мэйлийг би өөрийн биеэр бичиж явуулахад тухайн компаниас эхэндээ бид нар шалгаж байсан гэсэн хариу ирж байсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус компаниас сар болгон 36000 ам долларыг 5 жилийн хугацаанд төлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний саналыг ирүүлсэн. Тухайн үед манай удирдлагын түвшинд манайх тус компаниас дээрх программыг худалдаж авсан. Ямар учраас сар болгон лиценз ашигласны төлбөр төлөх ёстой талаар яригдаж байсан. Тухайн саналыг яам болон төрийн өмчийн хооронд мэдэгдсэн боловч ямар нэгэн шийдвэрт хүрч чадаагүй. 2015 онд Төрийн нарийн бичгийн даргын 351 дүгээр тушаал гарсан талаар ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Уугандулам над руу ярьж хэлсэн. Тухайн үед би Уугандуламд хандаж манай байгууллагаас шийдвэр гаргах түвшний хүн оруулж болоогүй юм уу, би гүйцэтгэх ажилтан учраас хүлээж авах ёстой эсэхийг хэлж мэдэхгүй байна гэж хэлтэл Уугандулам ямар ч байсан чамайг оруул гэж хэлсэн. Тухайн тушаалын дагуу эцсийн байдлаар хүлээж авах акт үйлдэж Уугандулам надаар гарын үсэг зуруулахаар ирсэн. Тэр үед би өөрийн биеэр хүлээж аваагүй учраас гарын үсэг зурахгүй гэж хэлтэл, тэгвэл шалтгаанаа бичээд ямар ч байсан гарын үсэг зур гэж хэлсний дагуу Зам тээврийн яамны холбогдох мэргэжилтнүүд хариуцан ажилласан гэж бичээд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу нийлүүлсэн гэх 7,8 дугаар дэд системүүдийг Зам тээврийн яамны холбогдох мэргэжилтнүүд л мэдэж байгаа, сүүлийн хоёр дэд системээр хүлээлгэж өгсөн гэх программын талаар би мэдэхгүй.Миний бодлоор дээрх асуудлыг болохгүй гэж үзэж байна. Ажил хүлээж авах комисс тусдаа байгуулагдах ёстой. Тус төслийн гол зорилго улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг нэгдсэн хяналтанд оруулж, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, аваар ослоос урьдчилсан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн сан бие болгох гэм мэт олон ач холбогдолтой зүйлс байсан. Тэгэхдээ улсын төсвөөс 5,9 тэрбум төгрөгийн тендер зарлагдаж явагдсан хэдий ч өнөөдрийн байдлаар тухайн 8 дэд системийг гэрээнд зааны дагуу ашиглахгүй байгаа. Харин манай байгууллага өөрсдийн дотоод нөөц бололцоогоо тээврийн хэрэгслийн хяналтын системийг ОХУ-аас худалдан авч ашиглаж байна гэх мэдүүлэг. / 5 дугаар хавтас, 26-30 дугаар тал/,
2.23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Эийн:...намайг 2011 оноос намайг Авто тээврийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхад манай хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Б хот хоорондын зорчигч тээврийн автобуснуудад байршил тогтоогч төхөөрөмжөөр хяналт тавих санаачилга гаргаж хөөцөлдөж байгаад 2012 оны улсын төсөвт 6 тэрбум төгрөг суулгуулсан байна лээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчээр Болгар улсын "ххх" компани шалгарсан байсан. Тендерийг хаанаас хэрхэн зохион байгуулсан, гүйцэтгэгч компани хэрхэн шалгарсан талаар би мэдэхгүй. Үүний дараа Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр тушаалаар Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж намайг ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилсон. Энэ ажлын хэсгийн үндсэн үүрэг нь миний ойлголтоор гэрээнд заасны дагуу тоног төхөөрөмжийг тавьж байна уу, нийлүүлж байна уу гэдэгт л хяналт тавих үүрэгтэй гэж ойлгож байсан. Манай ажлын хэсгийн даргаар Б.Ж дарга ажилласан. Газар дээрх хяналтыг Авто тээврийн үндэсний төвөөс томилогдсон Б, М гэж Мэргэжлийн хүмүүс тавьдаг байсан. Миний хувьд тоног төхөөрөмж суурилуулах байр савыг нь суллаж өгөх, хил дээр оруулж ирж байгаа тоног төхөөрөмж саатсан тохиолдолд бичиг цаас хүлээж авах гэх мэт ажлуудыг хариуцаж хийдэг байсан. Манай ажлын хэсгийн дарга Б.Ж гуай биднийг "ххх" кампанийн ажлыг хүлээн авсан комиссын акт үйлд гэж үүрэг өгсөн. Би даргатай энэ эсуудлаас болж маргасан. Дарга аа бид гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй болохоос биш ажил хүлээн авах эрх үүрэг байхгүй, хэрвээ ажлыг нь хүлээн авах бол ажил хүлээн авах комисс томилогдох ёстой гэж хэлсэн. Дарга би мэдэж байна, олон юм ярилгүй акт үйлдээд ир гэж намайг загнасан. Ингээд би даргын өгсөн үүргийн дагуу 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тоног төхөөрөмж хүлээн авсан 01 дугаартай акт үйлдээд ажлын хэсгийн гишүүдээр гарын үсэг зуруулсан, ажлын хэсгийн гишүүн Н.Б гарын үсгээ зурахгүй гэж эсэргүүцэж байгаад л дараа нь зурсан байсан. Ж дарга л зуруулсан байх. Үүнээс хойш гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих ажлын хэсэг маань гэрээний ажлын гүйцэтгэл хүлээн авдаг, тийм акт үйлддэг болсон. Би дахиж Б.Ж даргатай энэ асуудлын талаар эсэргүүцэж маргалдаагүй, аягүй бол ажилгүй ч болж мэдэхээр тийм л авир араншинтай хүн байсан. Гэрээний санхүүжилтийг бидний гаргасан актыг үндэслэж санхүүжилтийг олгож байсан гэх мэдүүлэг. / 9 дүгээр хавтас, 30-34 дүгээр тал/,
2.24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Бны:...миний бие нь "Авто тээврийн үндэсний төв"-д "ххх" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн "Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажлыг хүлээлгэн өгөх ажлын хэсэгт нэр орсон байсан. Тэгэхдээ миний бие тухайн үед ажлын хэсэгт нэр орсон болохыг мэдээгүй ба нэг удаа ч уг ажлын хэсгийн хуралдаанд орж байгаагүй. Тэгтэл уг ажлын хэсгийн нарийн бичиг Д.Э нь над дээр нэг удаа ирээд уг ажлын хэсэгт таны нэр орсон байна. Уг ажпыг "Авто тээврийн үндэсний төв"-д хүлээлгэн өгч байгаа учир энэ акт дээр та гарын үсэг зурчих гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. Дээрх акт нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн акт байдаг ба миний бие нь 2014 оны 5 дугаар сарын 24 -ний өдөр гарын үсэг зурсан байдаг. Мөн үүнээс гадна үлдсэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн өөр нэг акт байдаг. ба уг акт дээр нь миний бие 2014.04.11 өдөр гарын үсэг зурсан байна. Дээрх ажил хүлээн авах актыг Төрийн нарийн бичгийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авдаг учир бид актыг үндэслэн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Сангийн яамд уламжилж байсан. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр тушаалаар томилогдсон гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих ажлын хэсгийн гишүүдэд 1.Б.Ж /комиссын дарга/, 2. Д.Э /нарийн бичиг/, .Н.Б /гишүүн/, 4.С.Б /гишүүн/, 5. Д.Н /гишүүн/, 6.С.Б /гишүүн/, 7.Б.М /гишүүн/, 8. Э.Б /гишүүн/, Ш.Б /гишүүн/ нар хүлээн авах эхний 2 ажлын хэсэгт ажилласан байна. Мөн ЗТЯ-ны Төрийн бичгийн даргын 351 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүдэд 1. Б.Ж /комиссын дарга/ 2. Г.У /нарийн бичиг/, 3.З.Ц, 4.Д.Ж, 5.Ц.Н, 6.Н.Б 7 Б.М, 8.Э.Б нар 4 дэх ажлыг хэсэгт ажилласан байна. Сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалаар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх журам байдаг. Энэ журамд зааснаар тоног төхөөрөмжийг хүлээн авсан актыг комиссын актыг үндэслэн санхүүжилтийг олгуулахаар сангийн яамд уламжилж байсан. Мөн Зам тээврийн сайдын 2013 оны 154 дүгээр тушаалаар батлагдсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам гэж байдаг. Уг журам нь мөн тоног төхөөрөмж хүлээн авсан ажлын хэсгийн актыг үндэслэн санхүүжилтийг олгохоор заасан байдаг гэх мэдүүлэг. / 9 дүгээр хавтас, 37-40 дүгээр тал/,
2.25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Бын:...2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаар тушаалын гишүүн, мөн АТҮТ-д хүлээлгэн өгсөн ажлын хэсгийн гишүүн, үнэлгээний хорооны гишүүн, ЗТХЯ-ны авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн техник технологийн хэлтсийн дарга Авто тээврийн үндэсний төвд дээрх гэрээт ажлыг хүлээлгэн өгөхөөс өмнө туршилтын хугацаанд "ххх" компанийн тоног төхөөрөмжүүд болон программууд бол бүрэн суугдсан байсан боловч суулгасан программууд нь бүрэн ажиллахгүй, манай хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахгүй байсан. Ер нь хөгжүүлэлт нь хийгдээд яваандаа ажиллуулна л гэдэг байсан. Хоёр талаасаа л бие биедээ бичиг цаас шидсэн байдалтай байсан. Ингээд авто тээврийн газарт хүлээлгэн өгөх үед тасалбарын систем, бүртгэлийн систем, авто үйлчилгээний байгууллагын системүүд дутуу бусад нь бүрэн ажиллаж байсан. Суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь бол бүрэн ажиллаж байсан. Миний ажил бол тэгээд дууссан даа. Одоо яг ямар программ нь ажиллаж байгаа, ямарыг нь ашиглахгүй байгааг би мэдэхгүй байна. Би яг энэ асуудлыг болгаруудаас асууж байсан, гэрээнд заасан үнэ чинь яагаад өсчихсөн байгаа юм бэ гэхэд Болгарууд энэ хамаагүй энэ бол бидний өртөг, танайд бол тоо ёсоор нийлүүлэх ёстой юм аа гэрээний эцсийн үнийн дүн дотор л багтааж нийлүүлнэ, яагаад өссөн бэ гэхээр тээврийн зардал, ачааны мөнгө, хил гаалийн татвар, валютын үнийн өсөлт зэргээс шалтгаалсан, гэхдээ бид энэ эрсдэлээ өөрсдөө үүрнэ, танайд бол ямар ч алдагдал, илүү төлбөр байхгүй ээ л гэж тайлбарладаг, В Ц гэж хүн ингэж хэлж байсан. Миний хувьд тоног төхөөрөмж, системийг гэрээнд заасны дагуу бүрэн авах л асуудал байсан, яг үнэндээ санхүүгийн асуудалтай би хутгалдаагүй. Б.Ж дарга л үүрэгдэж байсан шүү дээ, би ч ингэж болохгүй гэдгийг нь хэлдэг, тоног төхөөрөмж хүлээн авах актад нь гарын үсэг зурдагтүй байсан, тэгээд л сүүлдээ арга хэмжээ ч авхуулаад Ж дарга ч загнаад бид хүлээж авахаас өөр арга байхгүй гээд арга буюу би гарын үсгээ зурсан. Хамгийн сүүлд 2015 оны үед бас л нэг акт үйлдчихээд үлдэгдэл 1,9 орчим төгрөгийн программ хангамжийг хүлээн авсан актад гарын үсэг зуруулах гээд Б.Ж даргын газрын мэргэжилтэн У их ирсэн, би зураагүй. Сүүлд нь санхүүжилтийг нь гаргуулаад авчихсан байна гэж би Батболд гэж ахаас сонсож байсан гэх мэдүүлэг. / 9 дүгээр хавтас, 43-45 дугаар тал/,
2.26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Бийн:...Болгар улсын "ххх" ХХК нь тухайн тендерийн хүрээнд Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, Авто тээврийн хэрэгслийн хяналтын систем, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл хаана явж байгаа, хэдэн км цагийн хурдтай явж байгааг, Монгол улсад нэвтрүүлэх төсөл байсан. Энэ зорилгын хүрээнд үндсэн хоёр систем нь дотроо хэд хэдэн функцтэй, жишээлбэл Авто тээврийн хэрэгслийн бүртгэл дотор шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар шинээр олгох, хуучин дугаарыг устгах гэх мэт олон функцтэй байсан. Тухайн төслийг хэрэгжүүлсний дараа хэрэглэх үндсэн хэрэглэгч нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ байсан, харин манай яамны хувьд зөвхөн захиалагч. 2014 оны 02 дугаар сард намайг тус яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ирэхэд Авто тээврийн үндэсний төв нь тус тендерийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмж программ хангамжийн хүрээнд Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем, байрлал тогтоох систем буюу GPS системийг ямар нэгэн байдлаар хэрэглэж байсан байгаа. GPS системийг ашиглаж байгаад зогсоосон байсан, тэр үед би шалтгааныг Авто тээврийн үндэсний төвөөс асуухад удирдлагууд урсгал зардал өндөр, зарим функцүүд нь ажиллахгүй гэсэн шалтгаан хэлсэн. Үүний дагуу би Зам тээврийн яамны Авто тээврийн хэлтсийн дарга Я.М ахлуулсан энэ төслийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж тушаал гаргаж байсан. Тус ажлын хэсэг ЗТЯ, АТҮТ ТӨҮГ, гүйцэтгэгч компаниудын гурвалсан уулзалтыг зохион байгуулж ажилласан байгаа, уулзалт бүр дээр хурлын тэмдэглэл хөтлөн эцсийн байдлаар 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлын хэсгээс уг төслийг цаашид зогсоох тухай санал надад танилцуулсан. Үүний лагуу 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 03/2152 дугаартай албан бичгээр ГЕН-н 40 дүгээр зүйлийн 40.2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний 053 ерөнхий нөхцөлөө биелүүлээгүй гэрээг цуцлах болсон талаар "ххх" ХХК-д мэдэгдсэн. Тухайн төслийн талаар сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Төрийн нарийн бичгийн дарга буюу надад 6 заалт бүхий ажлыг хэрэгжүүлэхээр даалгасан 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай сайд Н.Тийн шийдвэр гарсан. Тухайн 6 заалтын нэг буюу дээрх төслийн гэрээг гэрээт ажлаа хугацаандаа хэрэгжүүлээгүй тул гэрээг цуцалж, одоогийн байдлаар хүлээж авч тооцоо нийлэх талаар тусгасан байсан. Үүний дагуу миний бие 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6 заалт бүхий 255 дугаартай тушаал гаргасан, тухайн тушаалын 5 дахь хэсэгт дээрх төслийг цуцалж, гүйцэтгэсэн ажлыг одоогийн байдлаар хүлээн авч тооцоо нийлэхийг стратиеги бодлого төлөвлөлт хамтын ажиллагааны газар /С.А/, Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Д/, АТҮТ, ТӨҮГ /Н.Пунцаг/-т тус тус даалгасан. 2015 оны 7 дугаар сард Засгийн газар бууж тухайн үед сайдаар ажиллаж байсан Н.Т нь ажлаа өгч, манай яам 2 сар гаран сайдгүй явсан, аж үйлдвэрийн сайд Э түр орлож байсан. Тэгээд 9 дүгээр сард шинэ сайдаар З ирсэн. Тэгсэн шинэ сайд ирээд яамны бүрэлдэхүүнд өөрчлөлт орж хяналит шинжилгнээ үнэлгээний газрын даргаар Б.Ж, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар П.Б, стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар Р.О, Авто тээврийн хэлтсийн даргаар З нар шинээр томилогдсон. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаартай тушаалыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дарга нь солигдож шинээр дээрх хүмүүс томилогдсон учраас Б.Ж дарга надтай уулзаж 255 дугаартай тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг шинээр байгуулъя гэж хэлээд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 351 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаал гаргаж байсан. Тухайн ажлын хэсгийн гишүүдийг томилох талаар Б.Ж даргын газар боловсруулсан, тэр үед би АТҮТ ТӨҮГ-с заавал хүн оролцуулна шүү гэж хэлсний үүднээс ахлах мэргэжилтэн Б.М оролцсон байсан. Б.Ж даргаар ахлуулсан ажлын хэсэг тус төслийн гүйцэтгэлийг хянаж үзээд хоёр удаа танилцуулга хийгдсэн, уг танилцуулгаар тендертэй холбоотой асуудлаар гүйцэтгэгч Болгар улсын "ххх" ХХК нь хийх ажлаа хийсэн, гагцхүү Монгол талаас хийсэн ажлыг хүлээж авахгүй байна, хүлээж авч ажиллуулах мэргэжилтэн байхгүй байна, энэ талаар мэддэг хүн байхгүй байна гэсэн тайлбар хийсэн. Тэгэхлээр би Б.Ж даргад Болгар улсын компанийхаа хүмүүсийг Улаанбаатар хотод авчир, АТҮТ ТӨҮГ-ын систем дээр нь холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүдийг байлцуулж байгаад төслийн программ хангамжуудыг ажиллуулах ажлын чиглэл өгсөн, тэгсэн Б.Ж дарга энэ дагуу Болгар улсаас хүмүүс ирж АТҮТ ТӨҮГ-ын систем дээр нь ажиллах гэсэн боловч хүмүүс нь орж ажиллуулсангүй, Болгар Улсын ххх ХХК-ийн талаас ажиллуулах бүх код, зүйлээ авчирсан байна, дугтуйнд хийсэн байна, хаана хадгалах вэ гэж асуухаар нь би өөрөө энэ талаар хариуцаж байгаа учраас шийдвэрээ өөрөө гарга гэсэн шийдвэрийг өгсөн. Тухайн үед Б.Ж дарга, мэргэжилтэн Б хоёр надад хэлэхдээ одоогийн байдлаар ххх ХХК-иас 8 дэд систем нийлүүлэх ёстойгоос 6 дэд Системийг нийлүүлсэн байна, үүнийг манай яамнаас хүлээн авч акт үйлдсэн, 6 дэд системийн нийт өртөг нь 4 орчим тэрбум төгрөг болжээ, одоо дээрх компани 2 дэд систем нийлүүлэх ёстой, энэ хоёр дэд систем нь дандаа программ хангамж байгаа, үүний өртөг 1,9 тэрбум төгрөг болох нээ, тэгэхлээр энэ мөнгийг гүйцэтгэгч компанид шилжүүлэх нь зүйтэй, дээрх хоёр программыг ажиллуулах гээд Болгар улсаас хүмүүс нь ирсэн, тэгсэн АТҮТ ТӨҮГ-ын дэд захирал Б авто тээврийн хяналтын төв рүү нэвтрүүлэхгүй байна гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Ж даргын ажлын хэсэг "ххх" ХХК-ийн нийлүүлсэн гэх 8 дэд системийг бүхэлд нь хүлээж аван акт үйлдсэн байсан. Тэгээд гүйцэтгэгч компанид үлдэгдэл ажлын хөлс болох 1,9 тэрбум төгрөгийг шилжүүлэх талаар яамны Санхүү, эдийн засгийн хэлтэст 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 хуудас бүхий материал хүргүүлсэн. Тухайн үед би Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Цт энэ төслийн гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн асуудлыг шийдвэрлэж санхүүжилт олгохоор бол надад тусгайлан танилцуулаарай гэж амаар үүрэг өгч байсан. Ц надад санхүүжилт олгох гэж байгаа талаараа тусгайлан танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл Ц надаар гүйцэтгэгч "ххх" ХХК-ийн үлдэгдэл санхүүжилтийг олгох тоотон дээр гарын үсэг зуруулж авахдаа тус компанийн санхүүжилт гэж хэлээгүй, дээрээс нь албан тоотон дээр гүйцэтгэгч кампанийн нэр болон үнийн дүн /1,9 тэрбум төгрөг/-г тусгаагүй албан тоот байсан. Тухайн тоотон дээр зөвхөн засгийн газрын тогтоол, төслийн нэршлийг бичсэн байсан. Би тухайн төслийн сүүлийн санхүүжилт олгох хүсэлтийг сангийн яам руу явуулсныг мэдээгүй байтал хоёр хоногийн дараа АТҮТ ТӨҮГ-ын дэд захирал Б надтай ирж уулзаад "ххх” ХХК-ийн сүүлийн 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон байна ш дээ гэж хэлсэн, үүний дагуу би сангийн яам руу санхүүжилтийг зогсоох талаар ярих гэсэн боловч Сангийн яам манайхаас аль хэдийн гараад Төрийн банк руу орсон байна гэж хэлсэн, үүний дагуу би төрийн банк руу ярьж асуутал Төрийн банкнаас Болгар улс руу шилжсэн гэсэн мэдээлэл авсан. Хамгийн гол нь манайхаас албан тоот 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сангийн яам руу явсан байсан. Сангийн яамнаас тэр өдрөө хэдхэн цагийн дотор Төрийн банк руу мөнгө нь шилжсэн байдаг, Төрийн банкнаас мөн адил тэр өдрөө Болгар улын компанийн данс руу шилжсэн байдаг. Тухайн үед маш их мөнгөний хомсдолтой, маш олон замын компаниуд гүйцэтгэлээ сангийн яаманд хүргүүлчхээд, хагас жил, жилээр хүлээж санхүүжилтэй авч чадахгүй байсан үе байгаа. Мөн тэр үед Сангийн яам, ххх банканд гэхэд манай яамнаас 80 орчим тэрбум төгрөгийн гүйцэтгэл хүлээгдэж байсан. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 03/3952 дугаартай албан бичгээр Сангийн яаманд "ххх ХХК-тай холбоотой векселээр олгох санхүүжилтийг хойшлуулах санал явуулж байсан. Энэ асуудлаас шалтгаалж Цийг ажлаас чөлөөлж тэтгэвэрт суулгасан, мөн Б.Жыг ажлаас нь өөрийнхөн хүсэлтээр чөлөөлүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл арга хэмжээний төлбөрийг векселээр баталгаажуулах тухай 282 дугаар тогтоолыг Сангийн яамнаас Засгийн газарт оруулж батлуулсан. Тухайн Засгийн газрын тогтоолын 35 дээр Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмж гэж оруулан үнийн дүнг 1,950,100,000 төгрөгөөр бодож оруулсан байсан гэх мэдүүлэг. / 9 дүгээр хавтас, 51-56 дугаар тал/,
2.27. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Гийн:...Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам 2012 оны 8 дугаар сард бүтцийн өөрчлөлтөд орж Зам тээврийн яам болсон. Зам тээврийн яам шинээр байгуулагдсан Засгийн газрын 13-р байранд нүүж очсон, тухайн үед худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Хүрэлбаатартай зөвлөлдөж тендерийн баримт бичгийг архивлах байсан. Мөн миний эрхэлж байсан ажил үүргийн хуваарь өөрчлөгдөж төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн болсон.
Тэгээд ажил ихтэй байсан учраас архивын нэгж бүрдүүлж чадалгүй өөрийнхөө шүүгээнд байлга байгаад 2014 оны 5 дугаар сард архивлаж яамны архивын эрхлэгч Дд хүлээлгэн өгсөн. Намайг хэн нэгэн албан тушаалтан архивын нэгж бүрдүүлэхгүй байлгаж бай гэж зааж, зөвлөсөн, тушаасан зүйл байхгүй. Уг нь 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын туслах Ж.Э гэж хүнд тендерийн баримт бичгийн эх хувийг хүлээлгэн өгсөн, тэр эх хувь баримтад "ххх" ХХК-ийн үнийн санал байсан, манай яамны техник, технологийн хэлтсийн дарга Н.Б ажлын шаардлагаар 2013 онд / сар өдрийг нь санахгүй байна/ "ххх" ХХК-ийн үнийн саналтай тетдерийн бичиг баримтыг авч 2014 оны нэгдүгээр улиралд би өөрөө архивын материал бүрдүүлэх зорилгоор буцаан авч байсан гэх мэдүүлэг. / 9 дүгээр хавтас, 57-61 дүгээр тал/,
2.28. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Бийн:...тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх тендер нь 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам байх үед зарлагдаж, 2012 онд сонгууль болж хоёр яам салсны дараа Зам, тээврийн яамнаас Болгар улсын “ххх" ХХК-г шалгаруулсан байсан. 2013 онд манай Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирлаар Н.З гэж хүн байсан бөгөөд дээрх тендерийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэгт манай хэлтсийн техник хангамжийн инженер Б.М бид хоёрын нэрийг өгсөн байсан. Тэгээд Б.М бид хоёр тухайн ажлын хэсгийн гишүүнээр орж ажиллаж байсан. Болгар улсын "ххх" ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмж, программ хангамжийг хүлээн авах ажлын хэсэгт Б.М бид хоёр орж ажиллахдаа 3-н удаагийн актаар тоног төхөөрөмж, программ хангамжийг хүлээн авхад техникийн үзүүлэлт шаардлага хангаж байгаа эсэх дээр хяналт тавьж ажилласан. Тухайн үед М бид хоёр Болгар улсын "ххх" ХХК-г ямар тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлэх ёстой талаар харьцуулах баримт бичиг байгаагүй, учир нь тухайн үед Зам тээврийн яамнаас "ххх" ХХК-тай байгуулсан гэрээ олдохгүй байна гэсэн зүйл яригдаж байсан. Тэгээд төсөлийн гүйцэтгэгч компаниас техникийн баримт бичгийг Зам тээврийн яам авсан бөгөөд ирүүлсэн техникийн саналд үндэслэж харьцуулалт хийж хүлээн авсан тоног төхөөрөмжид ямар нэгэн зөрүүтэй зүйл гараагүй. Б.М бид хоёр Болгар улсын "ххх" ХХК нь гэрээнд зааснаар хэдэн төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлэха ёстой байсан, өртөг мөнгөндөө тааруулж тоног төхөөрөмж, программ хангамжаа нийлүүлсэн эсэх талаар буюу мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэгэн байдлаар оролцоогүй энэ нь захиалагчийн хувьд цэвэр яамны хийх ёстой ажил байсан. Тэр төслийн гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээ, техникийн санал гэх мэтчилэн бичиг баримттай би огт танилцаж байгаагүй, тендерийн бичиг баримтыг Зам тээврийн Яамны мэргэжилтэн М гэж хүн алга болгосон, олдохгүй байгаа гэж ярьж байсан. Тэгээд гурван удаагийн актаар гүйцэтгэгч компанийн ийлүүлсэн тоног төхөөрөмж, программ хангамжийг хүлээн авсны дараа тендерийн бичиг баримт олдсон гэж сонссон. Тэгэхдээ хэн, хаанаас олсон талаар хэлж мэдэхгүй байна. Ажлын хэсгийн 1 болон 2 дугаар актаар голчлон биет хөрөнгүүд буюу тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслүүдийг хүлээн авсан бөгөөд биет бус хөнрөнгүүд /үндсэн болон дэд системүүд/ зөвхөн серверт суурилагдсан гэсэн утгаар
хүлээн авсан 1,2 дугаар актны 2.1 дэх заалтанд энэ тухай тодорхой бичсэн 070 байгаа. Тухайн үед үндсэн болон дэд системүүдийг серверт суурилагдсан гэсэн утгаар нь акт үйлдэж хүлээн авсан бөгөөд цаашид суурилагдсан системүүдийг ажиллаж байгаа эсэх тал дээр туршилт, тохируулгын ажил хийгдэх ёстой байсан. Тэгсэн боловч улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа автобусанд суулгасан GPS хяналтын систем буюу “ххх” систем Авто вокзалуудад суулгасан зорчигчид мэдээлэл хүргэх систем буюу “ххх” гэсэн системүүдийн туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн. “ххх”системийн нэг жил гаран ашиглаж байгаад төслийн гүйцэтгэгч Болгар улсын компанид өгөх ёстой гүйцэтгэлийн санхүүжилт олгогдохгүй системийн хөгжүүлэлт хийх боломжгүй гэсэн шалтгааны улмаас ашиглахаа больсон. Миний сонссоноор ашиглаж байх хугацаанд хэд хэдэн удаа зогссонг эж ярьж байсан. “ххх” системийн нэг их удаан ашиглаагүй, уг нь тухайн системээр зорчигчдод зориулж автобусны мэдээллийг хүргэх ёстой байсан боловч системийг хөгжүүлж болохгүй байсан шалтгаанаар ажиллуулахаа больсон. Гурав дахь удаагийн хуралд Б.М болон миний бие төслөөр нийлүүлэгдсэн системүүдийг бодит байдал дээр шууд ашиглах боломжгүй байна гэдгийг хэлсэн боловч ажлын хэсгийн ахлагч Б.Ж төсвийн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсөвт суулгасан мөнгө буцаж хураагдах гээд байгаа учир төслийг хүлээн авч үлдэгдэл мөнгийг шилжүүлэх шаардлагатай байна гэсэн. Мөн цаашид системүүдэд шаардлагатай засвар өөрчлөлт, хөгжүүлэлтийг гүйцэтгэгчээр хийлгэх болно /энэ тухай 3-р актанд тодорхой ажлуудыг хавсралтаар тусгасан/. Нэг үгээр хэлэхэд мөнгийг яаралтай шилжүүлэх нөхцөл байдал үүссэн болохоос төсөл хэвийн явагдана гэж хэлсэн. 2014 оны 01 дүгээр сард манай сайгууллага /АТҮТөв/ нь төсөл хэрэгжсэнтэй холбогдуулан хөдөлгөөний хяналтын хэлтэсийг шинээр байгуулан ахлах мэргэжилтнээр нь Б.М ажиллах болсон тул энэ хугацаанаас хойш төсөлтэй холбоотой ямар нэгэн ажилд сролцоогүй. Зам тээврийн яамнаас дээрх тендерийн хүрээнд Болгар улсаас нийлүүлсэн тоног төхөөрөмж, системүүдийг Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэн өгч акт үйлдсэн. Хүлээлгэн өгсөн биет эд зүйл буюу компьютер, процессор, ххх гэх мэтчлэн зүйлс нь одоо хүртэл ажиллаж байгаа, харин 8 системээс нэг ч одоогийн байдлаар ажиллахгүй байгаа. 8 дэд системээс дээр дурдсан хоёр дэд системийг нь ашиглаж үзсэн боловч чанарын шаардлага хангаагүй, дээрээс нь зардал өндөр байсан учраас ашиглахаа больсон, бусад 6 дэд системийн туршилт тохируулгын ажил огт хийгдэж байгаагүй, ашиглаж үзээгүй. Би 2013 онд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 59 дуаартай тушаалтай уг нь танилцаж байсан. Тэгэхдээ тухайн үед хяналт тавих ажлын хэсэг гэж өөрөө ойлгоогүй, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Э ажил хүлээн авсан акт үйлдэж бид нарт танилцуулж гарын үсэг зуруулдаг байсан. Тэгээд сүүлд Зам тээврийн яам, манай Авто тээврийн үндэсний төв хоёрын дунд Болгар улсын нийлүүлсэн системүүд нь ажиллахгүй байна гэсэн эсуудал үүссэн, тэр үед л би ажил хүлээж авах комисс биш, хяналт тавих комисс болох талаар мэдсэн гэх мэдүүлэг. / 9 дүгээр хавтас, 68-72 дугаар тал/,
2.29. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Цийн:....уг төслийг хүлээн авах 4 удаагийн акт гарсан. Төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн санхүүжилтийн тухайд гүйцэтгэгчээс албан тоотоор ирүүлсэн гүйцэтгэл нь Төрийн нарийн бичгийн дарга болон газрын даргаар дамжин манай хэлтэст ирж, хариуцсан мэргэжилтэндээ шилждэг. Уг гүйцэтгэлийг хүлээн авсан санхүү эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Б, З нар нь Сангийн сайдын 2012 оны 290 тоот тушаалаар батлагдсан журам, Зам тээврийн сайдын баталсан санхүүжилтийн журамын дагуу гүйцэтгэлийн иж бүрдэл, холбогдох албан тушаалтнуудаар ажлын тоо хэмжээ нь батлагдсан эсэх, гарын үсэг бүрэн эсэх, хүлээлцсэн акттай эсэх, тухайн хугацааны батлагдсан төсөвтэй багтаж байгаа эсэх, тооцооллын алдаатай эсэх, өмнөх үеийн ажлын гүйцэтгэлтэй тохирч байгаа эсэх гэх мэт хяналтыг хийж Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэг бүхий албан тоотоор Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газар дээрх журмын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянаж, батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийн эрхийг нээж, төрийн сангийн газартаа шилжүүлдэг. Харин шаардлагад нийцээгүй бол Сангийн яамнаас манай яаманд албан тоотоор буцаж ирдэг. Төрийн сан нь тухайн үеийн төсвийн эх үүсвэртэй уялдуулж санхүүжилтийг 1 удаа буюу хэд хэд таслан манай яамны дансанд шилжүүлдэг. Дансанд ирсэн мөнгийг анх явуулсан хүсэлттэй тулган зөвхөн гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн дагуу дансанд нь шилжүүлдэг. Уг компанийн санхүүжилтийн эхний 4 санхүүжилт сангийн яамны ххх тоот данс руу шилжиж тэндээсээ компанийн дансанд шилжиж байсан. Уг төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор хэд хэдэн ажлын хэсэг ажилласан байдаг. Тухайлбал: Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Авто тээврийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.М даргын ахалсан ажлын хэсгийн дүгнэлтээр уг төслийг зогсоох шийдвэр гарсны дагуу Төрийн нарийн бичгийн даргаас гүйцэтгэгчид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байсан. Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 351 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг байгуулагдан уг төслийн гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах, ажлын гүйцэтгэлд үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг томилогдсон. Миний бие уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах шийдвэр гарсан байсан. Уг ажлын хэсгийн хуралд ажлын боломжоос хамааран 1 удаа өөрийн биеэр оролцсон. Уг хуралд оролцоход одоо ажиллаж байгаа программын талаарх мэдээлэл, программд алдаа үүсвэл хэрхэн шийдэх, тооцоо дууссаны дараа баталгаат хугацааны ажил хэрхэн хийгдэх талаар, мөн ашиглагч байгууллагын хөрөнгө санхүү хариуцсан ажилтныг оруулах зэрэг санал асуулгыг тавьсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй Төрийн нарийн бичгийн дарга танилцаад хүлээж аваагүй бүрэн ажиллагаатай байгаа тээврийн хэрэгслэлийн бүртгэл ба авто үйлчилгээний системийг хүлээн авч ашиглалтанд оруулах чиглэл өгч гарын үсэг зурсан байсан. Үүний дагуу ажлын хэсгийн дүгнэлт гарч, холбогдох акт гарсан. Уг актыг миний бие зурахдаа нэг удаа буцааж, холбогдох мэргэжлийн хүмүүс зурсны дараа уг ажлын хэсгийн нарийн бичигтэй /2015.11.20-нд У/ акт бүрийн жагсаалтыг нэг бүрчлэн тулгаж үзсэний дараа би акт дээр гарын үсэг зурсан. Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас уг төсөл дууссан тухай актыг дотоод бичгээр ирүүлсэн тул холбогдох актыг Сангийн яаманд хүргүүлсэн. Үүнд мэргэжилтэн Б, ерөнхий нягтлан бодогч Р, хэлтсийн дарга миний бие, СБТХАГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийг төлөөлөн миний бие, Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2015.12.17-ны 03/5759 тоотоор хүргүүлсэн байдаг. Энэхүү албан бичиг нь ажил хүлээн авсан актыг хүргүүллээ холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн утгатай байсан. Вексэлийн санхүүжилт Сангийн яамны шийдвэрээр холбогдох банкнаас олгогдож байсан болно. Ажлын хэсгийн даргаар нь Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Ж гэж хүн байсан, санхүү эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б гэрээнд заасан үнийг ажил хүлээж авсан актын үнийн дүнтэй тулгаж үзэж авдаг байсан байх ёстой. Нийлүүлэгч компани гэрээнд заасан үнээс өндөр үнийн дүнгээр тоног төхөөрөмж, системүүдийг нийлүүлсэн тохиолдолд хүлээж авах ёсгүй гэх мэдүүлэг. / 9 дүгээр хавтас, 143-148 дугаар тал/,
2.30. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Мын:...танай газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 139 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг Зам, тээврийн яамны 2012 онд Болгар улсын "ххх" ХХК-тай байгуулсан 45/А дугаартай "Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажлын гэрээгээр хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж, программ, тавилга хэрэгслийг тоолж, шалгаж үзсэн. Уг ажлын хэсгийн ахлагчаар Зам тээврийн хяналтын хэлтсийн даргаар С.Д, гишүүдэд Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Б, Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Г.А, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Т, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Н, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Э, төвийн тоног төхөөрөмжийн инженер Л.Ж төвийн Санхүү эдийн засгийн нягтлан бодогч Б.О, Санхүү эдийн засгийн нярав Б.Э, нарийн бичгийн даргаар Зам, Тээврийн хөгжпийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтэст ахлах мэргэжилтэн Т.М миний бие нар оролцож 2017 оны 5 дугаар сарын 12- ноос 2017 оны 6 дугаар сарын 12-нд тооллогын танилцуулга бичигдэж танай газарт 6 дугаар сарын 23-ны албан бичгээр хүргэгдсэн байна. Ажлын хэсэг Болгар улсын "ххх” компаниас Зам тээврийн яаманд хүлээлгэн өгсөн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №01, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №02, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №04 актуудад болон "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №01, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №02 актуудад дурдсан жагсаалтын дагуу ажлын хэсэг тооллого хийж ажилласан. Тооллогын ажлын явцад Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зүгээс тус гэрээний ажлыг бүрэн дуусаж хүлээлгэж өгөөгүй, программ хангамжуудыг үндсэндээ ашиглах боломжгүй байгаа гэж үзэн өнөөдрийг хүртэл өөрийн үндсэн эд хөрөнгөд бүртгэж аваагүй байсан. "ххх" компани нь Зам, тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж, программ хангамжуудыг ашиглагч байгууллагын зүгээс дээрх программ хангамжуудыг хүлээлгэн өгч сервер компьютер дээр суулгасан боловч "ххх" компани сургалт, тохируулга, зүгшрүүлэлт хийгээгүй, Монгол хэл дээр гарын авлагагүй учир Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Үүний зэрэгцээ ашиглалтын зардал хэт өндөр ба гэрээгээр тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, мэргэжилтний сургалт, программын хөгжүүлэлт, лицензийн төлбөрт сар бүр 36,000 ам.доллар төлөхөөр тусгасан нь ашиглагч байгууллага санхүүгийн хувьд тогтмол төлөх боломжгүй учир одоо ашиглахгүй байдалтай байсан. Төслийн хүрээнд программ хангамжийн ажлыг тоолж үзэхэд "ххх" компани нь 8 дэд систем бүхий 1.706.859.000 төгрөгийн үнийн санал бүхий программ хангамж нийлүүлэхээр тендерийн материалд тусгасан боловч гэрээ байгуулахдаа 8 дэд систем бүхий 2.467.441.772 төгрөгийн программ хангамж нийлүүлсэн байсан. Үүний зөрүү нь 760,582,772 төгрөгийн зөрүү гарсан. Дээрх 8 дэд систем бүхий программаас танилцуулгын хүснэгт-1-ийн 5, 7, 8 дахь программуудыг хүлээн авсан актад байхгүй байсан. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ тээврийн удирдлагын /хяналтын)/ системийг зорчигч тээврийн хэрэгслийн хяналтад ашиглаж байсан боловч 2014 оны 6 дугаар сард программ ажиллахгүй болсон байна. Төслийн гүйцэтгэгч талаас лицензийн төлбөр төлөгдөөгүй гэх шалтгаанаар хаасан гэж мэдэгдсэн ба түүнээс хойш өнөөдрийг ашиглахгүй байна. Байршил тогтоох 1000 ширхэг төхөөрөмж нь сансрын хиймэл дагуулаас дохио хүлээн авах боломжтойгоор төсөлд тусгасан боловч хэрэглэгч "АТҮТ” ТӨҮГ- аас хэт өндөр ашиглалтын зардалтай тул сансрын хиймэл дагуулын мэдээлэл авдгийг болиулан дотоодын үүрэн холбооны сүлжээнд холбогдож өнөөдрийг хүртэл ашиглаж байна. 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №01, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №02, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №04 дугаар актуудаар Зам тээврийн яамнаас Авто тээврийн үндэсний төв-д хүлээлгэн өгсөн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №01, 04 дүгээр сарын 08-ны өдрийн №02 тоот актуудад дурдсан программ хангамжийн сервер, өгөгдлийн сангийн сервер, хяналтын сервер, хадгалалтын сервер, компьютер, холболтын төхөөрөмж, свич, ширээ, сандал, суурин утас, камер, ххх тэдгээрийг дагалдах хэрэгслүүд тооны хувьд тохирч байсан. Үүнийг танилцуулгын хавсралт дээр бичигдсэн байгаа. Актаар хяналтын 12 ширхэг дэлгэц, 2 ширхэг процессор хүлээлгэн өгсөн ба тооллогын явцад нийт 18 дэлгэц тоологдсон. Илүү гарч байгаа хяналтын 6 дэлгэцийг хэрхэн яаж авсан нь тодорхойгүй, хүлээлцсэн акт, баримтад тэмдэглэгдээгүй байсан. Тасалбарын суурин автомат /23ш/, тасалбарын зөөврийн автомат машин 50ш/ гэсэн техник хэрэгслүүд ашиглагдаагүй. Авто тээврийн үндэсний төвийн складад хадгалагдаж байна. Нийт хүлээлгэн өгсөн ххх-ийг аж ахуйн нэгжүүдэд хуваарилж өгсөн, цаашид нэмэгдсэн тээврийн хэрэгслүүдэд ашиглах ххх-ийн нөөцгүй байна. Зорчигч тээврийн хэрэгслийн үндсэн гибрид төхөөрөмж бую уххх 83ш/-ээс 39 төхөөрөмж анхнаасаа хяналтын программд холбогдохгүй, 44 төхөөрөмж шатсан гэсэн шалтгаанаар ашиглалтгүй байдаг байна. Зөвхөн тооллогод хамрагдсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, программыг нийт 4.9 тэрбум төгрөгөөр нийлүүлэхээр санал болгосон байсан дээрх хүлээлгэн өгсөн актуудад дурдсан үнэ 1.0 тэрбум төгрөг илүү буюу 5.9 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэйгээр хүлээн авсан байна. Үүнд: Хяналтын /диспетчерийн) төвийн серверийг 116,482,212 төгрөгийн үнийн саналтай байсныг 229,482,212 төгрөгөөр хүлээн авч зөрүү нь 113,000,000 төгрөг, операторын ажлын байрыг 25,802,466 төгрөгийн үнийн саналтай байсныг 22,204,394 төгрөгөөр хүлээн авч зөрүү нь 3,98,072 төгрөг хасагдсан дүнгээр хүлээн авсан. Хяналтын дэлгэц Видео хана / 2 units/ 20,956,320 төгрөгийн үнийн саналтай байсныг 32,244,480 төгрөгөөр хүлээн авч зөрүү нь 11,288,160 төгрөг, хяналтын /диспетчерийн) төвийн олон үйлдэлт төхөөрөмжийг 2,575,881төгрөгийн үнийн саналтай байсныг 3,775,881 төгрөгийг хүлээн авч зөр үү нь 1.200,000 төгрөг, сүлжээний хамгаалалтыг 201,235,264 төгрөгийн үнийн саналтай байсныг 270,248,501 төгрөгөөр хүлээн авч зөрүү нь 69,013,255 төгрөг, хяналтын /диспетчерийн/ төвийн програм хангамжийг 1,706,859,000 төгрөгийн үнийн саналтайг 2,467,441,772 төгрөгөөр хүлээн авч зөрүү нь 760,582,772 төгрөг, автовокзалын тоног төхөөрөмжийг 389,813,752 төгрөгийн үнийн саналтайг 424,574,632 төгрөгөөр хүлээн авч зөрүү нь 34,760,880 төгрөг, Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмжийг 2,153,710,090 төгрөгийн үнийн саналтайг 2,174,879,310 төгрөгөөр хүлээн авч зөрүү нь 21,169,220 төгрөг бусад зардал /хүргэлт, тээвэрлэлт, загварчлал, хэрэгжүүлэлт, туршилт, сургалт, суурилуулалтын ажилд/-д 341,454,285 үнийн саналтай байсныг 329,852,443 төгрөгөөр хүлээн авч 11,601,842 төгрөг хасагдсан дүнгээр хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл 4,958,889,252 төгрөгийн үнийн санал бүхий тоног төхөөрөмж, программ хангамж хүлээн авах байтал 5,954,703,625 төгрөгийн өндөр үнээр буюу 5.814,373 төгрөгийн зөрүү гарсан гэж ойлгож болно. Энэ нь актуудаар хүлээн авсан үнийн дүн гэх мэдүүлэг. / 10 дугаар хавтас, 14-18 дугаар тал/,
2.31. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б....Болгар улсын “ххх” ХХК-тай 2012 онд байгуулсан “Тээврийн хэрэгсэлийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилалт, туршилт тохируулгын ажил”-ын 45/А тоот гэрээний хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, программ хангамжийг тоолсон ажлын хэсгийн тооллогоор 4,958,889,252 төгрөгийн үнийн санал бүхий тонон төхөөрөмж, программ хангамж хүлээн авах байтал 5,954,703,625 төгрөгөөр өндөр буюу 995.814,373 төгрөг улсад учраад байгааг буруутай этгээдээс гаргуулах саналтай байна гэх мэдүүлэг. / 12 дугаар хавтас, 29-33 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: гэрч М, гэрч Э нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /15-р хавтаст хэргийн 250 дугаар тал/, төрийн нарийн бичгийн дарга Б.Б нарын баталсан гэрээ /5-р хавтаст хэргийн 103-144, 178-194 дүгээр тал/, яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрах хавтас хэргээс: Зам тээврийн яамны түр орлон гүйцэтгэгч Б.Б /1-р хх 103-104 дүгээр тал/, 1-р хх 107-117 дугаар тал, Гэрээний үндсэн нөхцөл /1-р хавтаст хэргийн 115-141 дүгээр тал/, Б 100 дугаар тай тушаал /1-р хавтаст хэргийн 145-149 дүгээр тал/, Зам тээврийн сайд /1-р хавтаст хэргийн 156 дугаар тал/, 59 дугаартай тушаал ажлын хэсгийн ахлагчаар томилсон /1-р хавтаст хэргийн 157 дугаар тал/, ажлын хэсэг байгуулах тухай тушаал /1-р хавтаст хэргийн 160-161 дугаар тал/, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 163-164 дүгээр тал/, 1-р хавтаст хэргийн 168 дугаар тал, 1-р хавтаст хэргийн 169 дүгээр тал, 1-р хавтаст хэргийн 195-206 дугаартай тал, Туршилтын ажлын тайлан /1р хавтаст хэргийн 207-243 дугаар тал/, 2-р хавтаст хэргийн 16 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 49-55 дугаартай, 2-р хавтаст хэргийн 53-56 дугаар тал, Б ажлын хэсэг байгуулах тухай тушаал /2-р хавтаст хэргийн 58-59 дугаар тал/, 2-р хавтаст хэргийн 60 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 7376 дугаар тал, гэрээ дүгнэх тухай албан тоот /2-р хавтаст хэргийн 82 дугаар тал/, 2-р хавтаст хэргийн 107-190 дүгээр тал, Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 179 дүгээр тал/, 2-р хавтаст хэргийн 226 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 227-232 дугаар тал, 3-р хавтаст хэргийн 33-35 дугаар тал, Б.Ж холбогдох албан тушаалтанд томилогдож, чөлөөлөгдсөн тухай баримтууд /3-р хавтаст хэргийн 60-100 дугаар тал/, ажлын байрны тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 96-100 дугаар тал/, 3-р хавтаст хэргийн 212-224 дүгээр тал/, гэрч Б мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 1-2 дугаар тал/, гэрч Б мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 3-6 дугаар тал/, гэрч Б мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/, гэрч Б дахин өгсөн мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 10-15 дугаар тал/, 5-р хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, 5-р хавтаст хэргийн 30-34 дүгээр тал, гэрч Э.Б мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 41-44 дүгээр тал/, гэрч Б мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 43-45 дугаар тал/, гэрч Б мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 51-54 дүгээр тал/, 5-р хавтаст хэргийн 57-61 дүгээр тал/, гэрч М мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 65-67 дугаар тал/, 5-р хавтаст хэргийн 82-85 дугаар тал, 5-р хавтаст хэргийн 86 дугаар тал, гэрч Н, Ц нарын мэдүүлэг, гэрч Б мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/, гэрч М мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 14-18 дугаар тал/, 6-р хавтаст хэргийн 49-50 дугаар тал, 6-р хавтаст хэргийн 112-117 дугаар тал, Б сэжигтнээр өгсөн мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 138-144 дүгээр тал/, Э мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, 8-р хавтаст хэргийн 29-33 дугаар тал, 10-р хавтаст хэргийн 64-66 дугаар тал, 11-р хавтаст хэргийн 231 дүгээр тал, 11-р хавтаст хэргийн 231 дүгээр тал, 11-р хавтаст хэргийн 233-235 дугаар тал, 11-р хавтаст хэргийн 236-238 дугаар тал, 11-р хавтаст хэргийн 239 дүгээр тал, 11-р хавтаст хэргийн 240 дүгээр тал, 11-р хавтаст хэргийн 248 дугаар тал, 11-р хавтаст хэргийн 248-аас 14 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр тал, 12-р хавтаст хэргийн 9 дүгээр тал, 12-р хавтаст хэргийн 10 дугаар тал, 12-р хавтаст хэргийн 20-21 дүгээр тал, 12-р хавтаст хэргийн 20-21 дүгээр тал, 12-р хавтаст хэргийн 22 дугаар тал, 12-р хавтаст хэргийн 34-35 дугаар тал, 12-р хавтаст хэргийн 39-40 дүгээр тал, 12-р хавтаст хэргийн 45-48 дугаар тал, 12-р хавтаст хэргийн 56-57 дугаар тал, 12-р хавтаст хэргийн 59-60 дугаар тал, гэрчийн мэдүүлэг хавсаргаж өгсөн баримт /13-р хавтаст хэргийн 150 дугаар тал/, 13-р хавтаст хэргийн 150 дугаар тал, гэрч Б мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 151-154 дүгээр тал/, 13-р хавтаст хэргийн 161-163 дугаар тал, 13-р хавтаст хэргийн 219 дүгээр тал, Б.Ж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаар лавлагаа /14-р хавтаст хэргийн 158 дугаар тал/, 14-р хавтаст хэргийн 230 дугаар тал, 17-р хавтаст хэргийн 23-24 дүгээр тал, 17-р хавтаст хэргийн 41-43 дугаар тал, Зам тээврийн яамны төрийн дансанд /16-р хавтаст хэргийн 65-66 дугаар тал, 16-р хавтаст хэргийн 70 дугаар тал, 16-р хавтаст хэргийн 73 дугаар тал, 16-р хавтаст хэргийн 87-88 дугаар тал, 17-р хавтаст хэргийн 86-87 дугаар тал, 17-р хавтаст хэргийн 91 дүгээр тал, 17-р хавтаст хэргийн 164 -165 дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Энх-Эрдэнэ нар хавтас хэргээс: өмгөөлөгч Г.Буянбадрахтай санал нэг байна гэв.
3.4. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхнасан хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв:
3.5. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Дээрхи хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар зэргийг үндэслээд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дүгнэлт хийхэд:
Прокуророос шүүгдэгч Б.Ж ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга болон Зам тээврийн яамны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хуулв бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-д “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал болон Төрийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр №59 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №351 тоот тушаалаар тус тус олгосон бүрэн эрх зэргийг албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж ххх ХХК нь гэргээгээр хүлээсэн үүргээсээ 4, 615, 470, 307 төгрөгийн тоног төхөөрөмж, программ хангамж, тавилга, хэрэгсэл, 343,418,940 төгрөгийг үйлчилгээ үзүүлсэн буюу нийт 4,958,889,247 төргрөгийн ххх ХХК-д төлөх ёстой байтал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №01, 2013 оны 10 дугаар сарын 10-ны бдбр №02, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №04 лугааратй тоног төхөөрөмж хүээн авсан акт үйлдэж улмаар Тээврийн хэрэгсэлийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсаралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээний үнийн дүн болох 5,954, 703,626 төгрөгийг бүрэн хүлээж авах нөхцөл боломжийг бүрдүүлэн Контракс ЕАД ХХК-д давуу байдал бий болгосны улмаас төрд 995,814, 379 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Учир нь:
Шүүгдэгч Б.Ж прокуророос 1. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал болон ажлын хэсгийн ахлагчийн бүрэн эрхийг албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласан, 2. ххх компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн мэтээр акт үйлдсэн, 3. Акт үйлдсэнээр Контракс компани төлбөрийг бүрэн хүлээж авах нөхцөл боломжийг бүрдүүлж төрд их хэмжээний хохирол учирсан гэж буруутгасан байна.
Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх нөхцөл байдал нь хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Б.Ж нь 2012.09.07-нд Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, 2014.12.23-нд бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан ажлаас чөлөөлөгджээ, 2015.09.11-нд агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр, 2015.09.25-нд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016.02.17-нд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдөж, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар томилогдон нэг өдөр ажлаад ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /3хх.60-65 хуудас/.
Дээрх ажилсан байдалтай нь холбогдуулан дүгнэвэл гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд буюу №01, 02, 03, 04 дугаартай акт үйлдэгдсэн, төлбөрийг Сангийн яамнаас “ххх” компанид шилжүүлсэн цаг хугацаанд шүүгдэгч Б.Ж нь Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр болон Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэтэл яллах дүгнэлтэд Б.Жыг Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга болон Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд Б.Жын хувьд Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр болон Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ямар эрх, үүргийг хэрэгжүүлж байсан талаар түүний ажлын байрны тодорхойлолтод хэрхэн тусгагдсаныг авч үзэх шаардлагатай бөгөөд энэ талаар холбогдох мөрдөн шалгалтын ажиллагаа явуулаагүй байна.
Үүнийг тодруулахын тулд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын эрх үүрэг нь Зам тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт, шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гаргаж, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилтыг хангаж ажиллана гэж заасан байна.
Харин Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын эрх, үүргийг авч үзвэл яамны зорилт, чиг үүргийг ханган биелүүлэхэд чиглэсэн салбарын хууль тогтоомж, стандарт, норм нормативын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, “ үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл Б.Жын гүйцэтгэж байсан ажил албан тушаалаар олгогдсон эрх, үүрэг нь тухайн А/45 дугаартай Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, шалгалт хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх бүрэн эрхтэй байсан гэдэг нь тогтоогдож байна.
Мөн түүнчлэн Зам тээврийн яамны эрх бүхий албан тушаалтнаас буюу Төрийн нарийн бичгийн даргын 2013.02.21-ний өдрийн №59 тоот тушаалаар, 2015.09.21-ний өдрийн №351 тоот тушаалаар тус тус ажлын хэсэг байгуулж, тухайн ажлын хэсэгт А/45 дугаартай гэрээний захиалагчийн хэрэгжүүлэх тодорхой эрхүүдийг ажлын хэсэгт шилжүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Энэ нь төрийн нарийн бичгийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бийн 2013.02.21-ний өдрийн 59 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал /1хх.157-158/-д: “... 45/А дугаартай гэрээ байгуулсан ххх компаний гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. ... ажлын хэсгийн ахлагч Б.Ж, нарийн бичгийн дарга Д.Э, гишүүд Н.Б, С.Б, Д.Н, Б.А, С.Б, Б.М нарыг томилсон удирдамжийг хавсралтаар баталсугай. Удирдамжийн дагуу ажилласан дүгнэлт, тайланг 2014.02.15-ны дотор танилцуулахыг даалгасугай” Удирдамжийн 1-д “... гэрээ байгуулсан ххх” компанийн гэрээний хэрэгжилтийн байдалд хяналт тавих 4-д “... хяналт тавих, улиралд болон шаардлагатай тохиолдолд асуудлын яамны удирдлагад шилжүүлж” холбогдох шийдвэр гаргуулах талаар тус тус тусгасан байна. Үүнээс харахад Б.Жын удирдсан ажлын хэсэг эцсийн шийдвэрийг гаргадаггүй, гаргасан шийдвэр, тэмдэглэл, актыг эрх бүхий удирдах албан тушаалтанд танилцуулах үүрэгтэй гэдэг нь нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзэхэд дээрх бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь нийтдээ 3 удаагийн буюу 2013.06.14, 2013.10.10, 2013.12.11-ний өдрийн 01, 02, 03 дугаартай актыг үйлдсэн байна. Эдгээр актуудын үйлдэгдсэн цаг хугацаа нэг дор үйлдэгдээгүй, тодорхой хугацаа буюу 6 сарын хугацаанд 3 акт үйлдэгдсэн байна.
Дээрх 01, 02, 03 дугаартай актыг ажлын хэсэг гаргах эрхгүй байхад эрх мэдлээ хэтрүүлж гаргасан гэж улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэндээ тусгажээ.
Өөрөөр хэлбэл ажлын хэсэг нь 01 дугаартай актыг үйлдэх эрхгүй байсан юм бол энэхүү актыг Төрийн нарийн бичгийн даргад танилцуулахад ажлын хэсгийг өөрийн тушаалаар байгуулсан Төрийн нарийн бичгийн дарга нь Б.Жд болон ажлын хэсгийн гишүүдэд “акт үйлдэх эрхгүй” талаар танилцуулах тус актыг хүчингүйд тооцох гэх мэт олон үйлдэл хийх боломжтой байсан талаар шүүгдэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх актууд нь үйлдэгдсэн даруйдаа Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бд танилцуулагдаж, Зам тээврийн яамны холбогдох дүрэм журмын дагуу Санхүү хөрөнгө оруулалтын газраас санхүүжилтийг шийдвэрлэсэн нь гэрч З.Цийн /13хх.5-7/-т: “... санхүүжилт олгох эсэх тухай албан бичиг Сангийн яам руу явуулахаар бол ноорог хувь дээр эхлээд тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн гарын үсэг зурдаг, ерөнхий нягтлан гарын үсэг зурдаг, дараа нь хэлтсийн даргаар ажиллаж байсан би гарын үсэг зурдаг, дараа нь газрын дарга зурдаг, дараа нь хянасан гэж төрийн нарийн бичгийн дарга зурдаг. Ноорог хувь дээр мэргэжилтэн, ерөнхий нягтлан, хэлтсийн дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг бичгийг үндэслэн бланк дээр Сангийн яам руу явуулах албан бичиг хэвлэгддэг. Хэвлэгдсэн албан бичгийг төрийн нарийн бичгийн даргын туслахад нь өгдөг. Туслах нь хянаж хүлээн аваад цааш нь төрийн нарийн бичгийн дарга руу оруулдаг. Төрийн нарийн бичгийн даргаас албан бичиг дээр гарын үсэг зурагдаад гарвал яамны дотоод сүлжээгээр хариуцсан мэргэжилтэнд нь мэдээлэл өгдөг. Өөрөөр хэлбэл төрийн нарийн бичгийн дарга Сангийн яам руу явах албан бичиг дээр гарын үсэг зурахаар бол ноорог хувийг харж баталгаажуулаад гарын үсэг зурдаг байсан” гэх мэдүүлэг, мөн гэрч З.Ц нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ”... санхүүжилт олгох эсэх тухай албан бичиг Сангийн яам руу явуулахаар бол ноорог хувь дээр эхлээд тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн гарын үсэг зурдаг, ерөнхий нягтлан гарын үсэг зурдаг, дараа нь хэлтсийн даргаар ажиллаж байсан би гарын үсэг зурдаг, дараа нь газрын дарга зурдаг, дараа нь хянасан гэж төрийн нарийн бичгийн дарга зурдаг. Ноорог хувь дээр мэргэжилтэн, ерөнхий нягтлан, хэлтсийн дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг бичгийг үндэслэн бланк дээр Сангийн яам руу явуулах албан бичиг хэвлэгддэг. Хэвлэгдсэн албан бичгийг төрийн нарийн бичгийн даргын туслахад нь өгдөг. Туслах нь хянаж хүлээн аваад цааш нь төрийн нарийн бичгийн дарга руу оруулдаг. Төрийн нарийн бичгийн даргаас албан бичиг дээр гарын үсэг зурагдаад гарвал яамны дотоод сүлжээгээр хариуцсан мэргэжилтэнд нь мэдээлэл өгдөг...”гэв, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Сангийн Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлсэн Санхүүжилт хүсэх тухай албан тоот, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн нар гарын үсэг зурсан Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх тээврийн салбарын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн хүсэлт, Контракс компаниас ирүүлсэн төлбөрийн санхүүжилтийн хүсэлт, Контракс компаниас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэл, тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт зэрэг баримтуудыг бүрдүүлэн Сангийн яаманд өгснөөр Сангийн яамнаас хүсэлтийг шийдвэрлэж санхүүжилт олгодог нөхцөл байдал тогтоогдож байна.
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бийн 2015.09.21-ний өдрийн №351 тоот: “... 45/А тоот гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах, ажлын гүйцэтгэлд үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. “Ажлын хэсгийн ахлагч Б.Ж, нарийн бичгийн дарга Н.У, гишүүд З.Ц, Ц.Н, Д.Ж, Н.Б, Э.Б, Б.М”, ... 45/А тоот гэрээний үүргийн биелэлтийг хянаж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гарган 2015.10.15-ны дотор багтаан танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосугай” гэх тушаалаар Б.Ж нь ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Тус ажлын хэсгийг байгуулах шалтгаан нөхцөл нь 2015.06.09 өдрийн Зам тээврийн сайдын зөвлөлийн хурлын 2015.06.09-ны өдрийн шийдвэр /12хх.34-35/ болох талаар шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан. Тус хурлаар “... 5. хххх компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээнд тусгасан зарим заалтууд хэрэгжээгүй, нийлүүлэхээр санал болгосон тоног төхөөрөмжийн үнэ өссөн зэрэг зөрчил илэрсэн, гэрээт ажлаа хугацаандаа хэрэгжүүлээгүй тул гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, гүйцэтгэсэн ажлыг одоогийн байдлаар хүлээн авч тооцоо нийлэх” талаар шийдвэрлэсэн, үүний дагуу Төрийн нарийн бичгийн даргаас 2015.07.10-ны өдөр №255 дугаартай тушаал /2хх.56-57/-аар: “... 5 дахь хэсэгт ... ххх компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээнд тусгасан зарим заалтууд хэрэгжээгүй, нийлүүлэхээр санал болгосон тоног төхөөрөмжийн үнэ өссөн зэрэг зөрчил илэрсэн, гэрээт ажлаа хугацаандаа хэрэгжүүлээгүй тул гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, гүйцэтгэсэн ажлыг одоогийн байдлаар хүлээн авч тооцоо нийлэхийг Стратеги бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газар /С.А/ Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Д/, Автотээврийн үндэсний төв ААТТӨҮГ /Н.П/-т тус тус даалгасугай” гэж шийдвэрлэжээ.
Дээрхи шийдвэрийг гаргасан эрх бүхий этгээд болох Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Б.Жын ажлын хэсгийг гүйцэтгэгч компанийн хийсэн ажлыг хүлээн авч, акт үйлдэх эрхтэй байсан гэж хэлнэ. Миний гаргасан 351 дугаартай тушаал дээр эцэслэн шийдвэрлэх гэсэн үг орсон байгаа, тэгэхлээр гүйцэтгэгчийн хийсэн ажлыг эцсийн байдлаар хүлээж авах, дутуу ажил байвал гүйцээж хийлгэх, уг төслийг нэг мөр дуусгах, аль эсхүл гэрээ цуцлах гэх мэтчилэн ямар нэгэн байдлаар шийдвэрлэхэд оршиж байсан” гэжээ ./5хх.51-56/
Дээрхи гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд прокуророос Б.Жыг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа нь эрх мэдлээ хэтрүүлэн акт үйлдэж, ажлын үр дүнг хүлээн авсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, Б.Ж нь яаж, хэрхэн, ямар хэлбэрээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Жыг “ххх” компанид давуу байдал бий болгосон, улсад хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэндээ дурьджээ.
Хууль тогтоогчид давуу байдал гэж тухайн этгээдэд бий болсон эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэж хуульчилжээ.
2012.11.13-ны өдөр байгуулсан гэрээний үнэ болон 2013 оны 06 сар, 10 сар, 12 сард тус тус нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээтэй нийлүүлсэн асуудлыг тухайн цаг хугацааны үнэ цэнээр нь тогтоох нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд шууд хамааралтай. Бодит үнэ цэнэ нь хэчнээн төгрөгийн эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн гэдгийг мөрдөгч, прокурор тогтоож чадаагүй, энэ талаар баримт хавтаст хэрэг авагдаагүй байна.
Яллах дүгнэлтэд “... төрд 995.814.379 төгрөгийн хохирол учруулсан” гэж тусгажээ.
“ххх” компаниас баталгаат төлбөрийг чөлөөлүүлэх хүсэлтээ ирүүлсэнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй талаар Авилгатай тэмцэх газраас 2024.03.04-ны албан тоотоор Зам тээврийн яаманд мэдэгдсэн баримтаар “ххх” компанид өгөх ёстой мөнгөнөөс нь 297.737.693₮ нь шилжигдээгүй байгаа гэх үйл баримт нотлогдож байна. /16хх.164-165/,
Мөн “ххх” компаний хүмүүс болох Ц /12хх.39-40/, Михайлов /12хх.47-48/ нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...5 хувийн төлбөрөө аваагүй одоо авах ёстой” гэсэн талаараа мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
“ххх” компаний тендерийн үнийн саналд 4.615.470.307 төгрөгийн тоног төхөөрөмж, программ хангамж, тавилга хэрэгсэл нийлүүлж, бусад үйл ажиллагааны буюу засвар, тээвэрлэлт, тохижуулалт, угсралт, суурилуулалт, туршилт, тохируулга, сургалтын ажил үйлчилгээний дүн нь 1.339.233.319 төгрөгийн дүн тусгагдсан байна.
№А/45 дугаартай гэрээнд төлбөр төлөх нөхцөлийг ГЕН 12. Төлбөрийн нөхцөл /1хх.107-114/: 12.1. Урьдчилгаа төлбөрийн баталгааг хүлээн авсан тухай гэрээний нийт үнийн дүнгийн хорин тав (25) хувийг, Эхний үе шатны тоног төхөөрөмж, программ хангамжийн суурилуулалт хийгдсэний дараа гэрээний нийт үнийн гучин тав хувийг (30) гэж тэмдэглэсэн, Хоёр дахь үе шатны тоног төхөөрөмж, программ хангамжийг нийлүүлсний дараа гэрээний нийт үнийн гучин (30) хувийг, бүрэн гэрээний нийт үнийн дүнгийн арван (10) хувийг, баталгаат хугацаа дууссан нөхцөлд ашиглагч байгууллагын дүгнэлтийг үндэслэн барьцаа гэрээний үнийн таван (5) хувийг төлнө гэж тусгасан байна. Мөн энэ талаар шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Жаргал нь мэдүүлж байна.
Гэрээнд тусгагдсан төлбөр төлөх үе шатыг тодорхойлсон үйл баримт нь “Бүрэн нэгтгэгдэж системийг ашиглалтад хүлээн авах” гэж тодорхойлогдсон. №04 дугаартай актаар бүрэн нэгтгэгдэж системийг ашиглалтад аваагүй, энэ талаар Б.Жаас 2015.12.17-ны өдөр №08/5730 албан тоотыг “ххх” руу “... дэд систем, холбогдох тоног төхөөрөмжийг тус тус хүлээн авсан болно. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд дээрх гэрээг эцэслэн дүгнэх шаардлагатай байгаа тул гэрээ дүгнэх өдрийг яаралтай мэдэгдэнэ үү” гэх албан тоотыг /16хх.91/-ыг явуулсан байна.
Мөн дээрх албан тоот нь Зам тээврийн яамнаас Сангийн яам руу хүргэгдсэн албан бичигт хавсаргагдаж явсан болох нь Сангийн яамнаас 2023.11.29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн албан тоотын хавсралтад дээрх баримт хуулбарлан ирсэн нөхцөл байдлаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “ххх” компанид тус үлдэгдэл төлбөрийг векселээр шийдвэрлэх, олгох төлбөрийн хэмжээгээр тооцоо нийлэх зэрэг процесс ажиллагаа нь Б.Жыг Зам тээврийн яаманд ажилд томилогдоогүй, ажлаас чөлөөлөгдсөн байсан цаг хугацаанд болсон нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал:
“ххх” компанид олгох Энгийн вексел /16хх.71/ нь 2015.08.04-ний өдөр гарсан, өмнөх 2 удаагийн санхүүжилтийг олгоход Төрийн нарийн бичгийн дарга, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, тус газрын Санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн гэх 4 хүний гарын үсгээр баталгаажиж байсан төлбөр тооцоо нийлсэн актыг, Санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Н.Б ганцаараа төлөөлж гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн тус мэргэжилтний гарын үсэг дээр Зам тээврийн яамны тамга дарагдсан байна. /16хх.87-88/.
2015 оны 12 сард 1.950.100.000 төгрөгийн санхүүжилтийг олгосон процесс үйл ажиллагаа нь Б.Ж Зам тээврийн яаманд ажиллаагүй байхад явагдсан, Б.Жтай хамааралгүйгээр Н.Б, З.Ц, Ж.Б гэх хүмүүсийн шийдвэр үйл ажиллагаа, албан бичгээр уламжлагдан Сангийн яаманд хүргэгдэж төлбөр шилжигдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Прокуророос яллах дүгнэлтийнхээ хавсралтад гэмт хэргийн улмаас 995.814.379 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “ххх” компаниас нэхэмжлэх гэж бичсэн боловч хэрэгт “ххх” компанийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгч, прокурорын тогтоол авагдаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг юм.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай хэлбэрийг шаарддаг буюу албан тушаалтан нь хууль бус үр дагаврыг урьдчилан мэдэж, хүссэн байх ёстой.
албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг нь өөрт болон бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх, ингэснээр хохирол учруулсан байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” байхаар зохицуулан заасан болно.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулиар гэмт хэргийг тодорхойлсон ч нийгмийн аюулын хэмжээ болон бодит хор уршигийг харгалзан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан шинжээс хамаарч хэт хатуу шийтгэлээс сэргийлэх зорилгоор бодит нөхцөл байдлыг үнэлж, уян хатан /дискрецион/ шийдвэр гаргах эрхийг шүүхэд олгосон байна.
Энэхүү заалтыг шүүх хэрэглэхдээ бодит үр дагавар, хуулийн зохицуулалтын утга хоёрыг ялгаж үзэх бөгөөд гэмт хэргийн шинж, бодит аюулын хоорондын ялгааг тодорхойлох замаар үйлдэл, эс үйлдэхүйн агуулга, түүний нийгмийн аюулын хэмжээ, учруулсан хор уршиг, бусдын эрхийг зөрчсөн хохирлын хэмжихүйц байдал, нийгэмд үзүүлэх үр дагавар, тухайн этгээдийн зан байдлын хэмжээ хязгаарыг ялгах шалгууртайгаар үйлдэл, үр дагаврыг ялган шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.
Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол юм.
Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохуйцын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байдаг.
Шүүгдэгч Б.Жын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь материалаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд заавал хохирол шаардаж бусдад их хэмжээний хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг төдийгүй, энэ утгаараа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан, гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж нь бүрэн хангагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод ... шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.
Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан Б.Жд холбогдсон төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулах хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 7.62х39мм сум 777 ширхэг, 7.62х54мм 14 ширхэг сум, 7.62х25мм 490 ширхэг сум, 9х18мм 15 ширхэг сум, ногоон өнгийн төмөр хайрцагтай сум /задраагүй/ зэргийг Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадагалагдаж байгаа дээрх эд мөрийг баримтыг хууль ёсны эзэмшигч Б.Жд буцаан олгохыг Нийслэлийн Прокурорт даалгаж, Зам тээврийн яам нь төрд учруулсан гэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жд холбогдох эрүүгийн “2016010000223” дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
3. Шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдсан 7.62х39мм сум 777 ширхэг, 7.62х54мм 14 ширхэг сум, 7.62х25мм 490 ширхэг сум, 9х18мм 15 ширхэг сум, ногоон өнгийн төмөр хайрцагтай сум /задраагүй/ зэргийг Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дээрх эд мөрийг Б.Жд буцаан олгохыг Нийслэлийн Прокурорын газарт даалгасугай.
5. Зам тээврийн яам нь төрд учруулсан гэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ