Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/945

 

 

 

 

 

 

 

    2025         10        27                                    2025/ШЦТ/945

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгч Ш......... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.........д холбогдох 2510 00000 1591 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.......оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт................ дүүргийн 1 дүгээр хороо, ............. дугаар гудамжны .........тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******........ /РД:УД:............./.

Хэргийн товч агуулга:

Ш......... нь “*******з жаргалтай Сити Молл” ХХК-н Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Гэгээнтэн салбарын ажилтан Ш......... нь 2025 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр өөрийн итгэмжпэн хариуцаж ажиллаж байсан бараа бүтээгдэхүүн болох I phone 16 rap утсыг бусдад зарж мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, компанийн хөрөнгийг завшиж, 3,451,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш......... өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ш......... нь бусдад худалдан борлуулж хувьдаа завшин, компанид 3.451.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.01-02/,

Дуудлагын лавлагааны хуудас  /хх.06/,

“*******з жаргалтай сити молл” ХХК-н итгэмжлэл /хх.55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цогбилэгийн өгсөн: “Би 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай ажилтан болох ........ нь moneyt арр-аар “нэг зээл баталсан, нэг эмэгтэй айфон-16 авахаар болсон, гэр нь Налайхад гэнээ, хэзээ хүргэлтээр гарах уу” гэхээр нь би “чи Налайхад байдаг юм чинь зам зуураа хүргээд өгчих” гэхэд “за” гээд аваад явсан. Маргааш нь би дэвтэр зээл 2-оо хянаж үзэхэд огт тийм зээл үүсгээгүй байсан. Тэгээд ........тай утсаар холбогдоод “чиний баталсан зээл чинь батлагдаагүй байна” гэхэд надад “нэг дугаар байгаа” гэхээр нь би залгаж үзэхэд эмэгтэй хүн биш эрэгтэй байсан. “Та бараагаа авчхаад зээлээ яагаад баталгаажуулахгүй байгаа юм бэ?” гэхэд “би танайхаас зээл аваагүй, судалж үзсэн, хүү нь таалагдаагүй, ямар ч бараа энэ тэр аваагүй” гэсэн. Би эргээд ........ руу залгахад охин нь авсан юмаа, охинд нь утсыг нь хүргэж өгсөн. Би дахиад нөгөө хүн рүү залгаад “танай охин чинь авсан юм биш үү” гэхэд “охин байтугай хамаатан садан ч Налайхад байхгүй” гэсэн. ........ руу дахин залгаж хэлэхэд би “маргааш очиж байгаад учрыг нь олж өгнө” гэсэн, тэгээд маргааш нь ........ над руу залгаад “нөгөө охин нь гээд байгаа хүн утсаа авахгүй байна, айфон-16-г над дээр биччих, эсвэл Үүрээ менежер дэд захиралтай уулзана, ямар гаргалгаа байна” гэхээр нь би уурлаад “чи ажил дээрээ байж бай, би хуулийн зөвлөх, дэд захиралтай хамт очиж уулзана, чи ажил дээр байж бай” гээд ажил тарах үеэр очиход хуулийн зөвлөх уулзаад “утас яасан” гэсэн чинь “би зарсан” гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11-16/,

“Гранд ассэт валью” ХХК-н хохирол үнэлгээний тайлан /хх.28-34/,

*******з жаргалтай сити молл” ХХК-н Ш.........тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх.58-63/,

“*******з жаргалтай сити молл”-н захирлын Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал /хх.71/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.87/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.42-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ш.........ын яллагдагчаар өгсөн: “... би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.45/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.48-53/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохиролоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.88/,

Шүүгдэгч Ш.........ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.97/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.98/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ш......... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Шүүгдэгч Ш......... нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.........д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.........д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш......... нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.........д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.........ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш......... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБ*******ЯР