Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2023/00077

 

 

03 01 13 135/ШШ03/00077

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 14/01/0046/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын  дугаар баг, *******ын 1 дүгээр байр, 4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* хот, ******* дүүргийн 1 дугаар хороо, хороолол, 108-13 тоот хаягт орших ХХК /РД: , захирал /

 

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг, ******* хотхон, -13 тоотод оршин суух, овгийн /РД: МЛ8304706/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн биелэлт болох ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах хотхоны 4 дүгээр орцны 1 давхрын тоотод байрлах , мкв талбай бүхий өрөө орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ болон 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.*******

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л

Хариуцагч: Р. /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч нарт холбогдуулж ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах хотхоны 4 дүгээр орцны 1 давхрын тоотод байрлах , мкв талбай бүхий өрөө орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ болон 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 015 оны зун санагдаж байна. Би анх ******* суманд хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан. Манай цэцэрлэгийн үйл ажиллагаа хаагдаад жил орчим болж байсан. Тэгээд надад 1 давхар байр байна энд чи засвар хийгээд цэцэрлэгийн үйл ажиллагаагаа явуулахгүй юу гэж санал тавьсан. Би очиж үзэхэд ус алдсан байдалтай урд нь хүн амьдарч байгаагүй байр байсан. Үндсэн байрныхаа төлбөрөөс 5 сая төгрөг хасаад тооцъё гэж хэлсэн. Мөнгөө бүрэн төлж дууссан тохиолдолд нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж ярьсан. 015 оны 8 дугаар сарын 5-нд дансанд 7 сая төгрөг шилжүүлээд засвараа хийж эхэлсэн. Тухайн үед цэцэрлэг маань м.кв нь хүрэхгүй байсан учраас 016 онд хүүхэд харах үйлчилгээний төсөл 1 жил явагдаад 017 онд зогссон. Учир нь Боловсролын байгууллагаас хүүхэд харах үйлчилгээний стандарт хангахгүй байна гээд хаасан. Тэрнээс хойш мөнгөө төлж яваад нийт 41 удаагийн гүйлгээгээр нийт 30,500,000 төгрөгийг төлсөн. Мөн хамгийн сүүлд 00 оны 1 дугаар сарын 10-ны өдөр 10,80,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна үүнийгээ төлчихвөл байрны ордерыг нь гаргаж өгнө гэхээр нь тэр өдөр шилжүүлсэн. Тэгээд байрныхаа ордерыг авъя гэхэд Батцэцэгтэй шүүхээр явж байгаа гээд хугацаа авч байсан. Тэгээд шаардлагаа тавиад болохгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд тус байрыг миний өмчлөлд бүртгүүлж, гэрчилгээг гаргуулж өгнө үү. Хариуцагч Р.аас 1,500,000 төгрөгийг би хүлээн авсан нь үнэн гэв.

 

. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ айлын орон сууцын хувьд 100 хувь ХХК-ийн хөрөнгөөр баригдсан. Г.*******тай тус байрны тоот өрөөг захиалан бариулах гэрээг хийсэн. Гэрээгээр орон сууцны 1 мкв-ын үнийг 1,50,000 төгрөг гэж тохирсон байгаа. Захиалан бариулах гэрээн дээр 1 сая төгрөг гээд сүүлд нь бичсэн юм байна лээ. Тэрийг ХХК нь зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тухайн үеийн үнэ ханшаар м.кв нь 1,50,000 төгрөгөөр тооцож бусдад өгсөн. . м.кв талбайтай байрыг 1,50,000 төгрөгөөр тооцоход 58,4,000 төгрөг болсон. Үүнийгээ Г.******* бүрэн төлөөгүй. Тухайн үед маш их засвартай байсан 5 сая төгрөгийг засварт хасаж тооцохоор тохирсон гэж ярьдаг боловч үүнийг зөвшөөрөхгүй байна. Урьдчилгаанд 7 сая төгрөгийг өгөөд сар болгон 500,000 төгрөгөөр төлөөд нийт 40,0,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Засварт 5 сая төгрөгийг хасаж тооцоогүй. Үүнийг зөвшөөрч байгаа юм уу үгүй юм уу, үлдэгдэл нь хэд юм гэдэг талаар гэрээн дээр тийм тодорхой заалт байхгүй. Г.******* нь хүүхэд харах үйлчилгээ явуулахаар авсан юм шиг ярьж байна. Гэтэл үнэхээр хүүхэд харах үйлчилгээг явуулж байсан юм уу? гэдэг нь тодорхойгүй байгаа. Мөнгөө төлөөгүй шалтгаанаар гэрээнээс татгалзсан бөгөөд Г.******* нь үүнийг зөвшөөрч, 00 онд өөрөө гараад түлхүүрийг нь өгсөн байдаг. ХХК нь энэ байрыг бусдад худалдахгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн гэрчилгээг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ орон сууц нь ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан, түүний өмч бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүстээ байрны бичиг баримтыг нь хөөцөлдөөд өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгөөд явж байгаа. Гэтэл Г.*******гийн тоот орон сууцны албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ нь бол байхгүй. Ийм зүйлийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Одоо энэ байрны зах зээлийн ханш өндөр болсон байгаа. Иймээс байрны гэрчилгээг Г.*******гийн нэр дээр гаргаж өгөх боломжгүй гэв.

 

3. Хариуцагч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Г.*******гаас байрны ордер гаргахад шаардлагатай гэж авсан 1,500,000 төгрөгийг буцаан төлсөн байгаа.

ХХК-д 013 оны 10 дугаар сард анх ашиглалтанд орох үеэс нь хамт байсан. Захирал нь тухайн үед надтай хамтарч ажиллаач би чамд тохирсон хөлсийг нь өгье гээд ажиллаж байсан. ХХК-тай огт хамааралгүй биш ээ хамааралтай. ХХК-аас надад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. айлаас орон сууц нь зөвхөн миний гараар дамжиж зарагдсан байгаа. Анх Г.******* байр үзнэ гэж утсаар хандаад ирж үзээд тай холбогдоод компанийн дансыг өгөөд гэрээг нь хийсэн. ХХК-ний байр өнөөдрийг хүртэл м.кв 1 сая төгрөгөөр борлогдож байгаа. 1,50,000 төгрөгөөр борлогдсон нэг ширхэг ч байр байхгүй, би өөрөө 10 жил энэ хүнтэй хамтарч ажилласан болохоор мэдэж байна. Ихэнх хувь лизинг буюу 30-40-д хувь нь 8 хувийн лизингээр зарагдсан байдаг. Г.******* нь мөнгөө цувуулаад өгч байгаад хамгийн сүүлд энэ хоёр тооцоогоо тулгаад 10,80,000 төгрөгийн үлдэгдэл байна, үүнийг өгчихвөл эдний байрны ордерыг гаргаж өгье гэсэн. Тэрний дагуу Г.******* над дээр ирээд тай ярьсан манай ордерыг гаргаж өгөх боломжтой гэнээ би ийм үлдэгдэлтэй байгаа юмаа гэхээр нь би хамт банк дээр очоод үлдэгдэл мөнгөө хийсэн. ХХК-ийн данс руу мөнгө орсон. Тэгээд Г.******* надад байрны ордер гарахаар чи надад зараад өгөөрэй гэхэд нь би зөвшөөрөөд дараагийн айл болох Ж.Ичинхорлоог оруулсан. Тэр үедээ түүнд энэ байрны мөнгө төлөгдсөн ордер нь гараагүй байгаа, ордер нь гарахаар чиний нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн. Ингээд зээлэээ хөөцөлдөөд байж байтал ирээд энэ миний байр, хэн дахиад цааш нь зарсан юм гэж хэлээд мөнгийг нь өгөөд гаргасан байсан. Миний бодлоор Г.******* нь 100 хувь мөнгөө төлөөд дууссан тул Г.*******гийн байрны ордерыг ХХК нь гаргаж өгөх ёстой гэж үзэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс 015 оны 08 сарын 03-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-5-8/, - тоот байрны төлбөрийн гүйлгээний мөнгөн дүн баримтын жагсаалт /хх-9/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-46/, хэвлэмэл фото зургууд /хх-47-51, 106-110, -р хх-0/,******* аймгийн ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт /хх-111/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 016 оны 04 сарын 9-ний өдрийн 137 дугаартай Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох тухай захирамж, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /хх-114-10/, 1 ширхэг плаш диск, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 4 ширхэг зарлагын баримт зэргийг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Лгаас ХХК-д худалдан авагч гаргасан 016 оны 0 сарын 9-ний өдрийн төлбөр төлөх талаарх өргөдөл /-р хх-6/, ******* аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 013 оны 07 сарын 15-ны өдрийн 4 дугаартай шийдвэр /-р хх-11-16/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 01 оны 05 сарын 31-ний өдрийн 1/35 дугаартай албан бичиг, кадастрын зураг /-р хх-17-19/ зэргийг гаргаж өгсөн.

 

6. Шүүхээс зохигчийн хүсэлтээр томилсон шинжээч Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 06-4/

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч ХХК болон Р. нарт холбогдуулан гаргасан гэрээний үүргийн биелэлт болох ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах хотхоны айлын байрны 4 дүгээр орцны 1 давхрын тоотод байрлах , мкв талбай бүхий өрөө орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах, мөн гэрчилгээ гаргахад шаардлагатай гэж авсан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, ХХК-иас ******* аймгийн ******* сумын дугаар багт байрлах хотхоны айлын байрны 4 дүгээр орцны 1 давхрын тоот, , мкв талбайтай өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1,000,000 төгрөгөөр худалдан авч, нийт 40,0,000 төгрөгийг төлсөн, үлдэх 5 сая төгрөгөнд тухайн байрны дутуу, засварын ажлыг хийхээр тохирч хасаж тооцсон бөгөөд орон сууцны үнийг бүрэн төлсөн байхад тус байрыг надад шилжүүлэн өгч, миний нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж, хамтран хариуцагч Р.д байрны гэрчилгээг гаргуулахаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 1,500,000 төгрөгөө Р.аас авсан тул маргаангүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л ... тухайн орон сууцыг худалдан авахаар нэхэмжлэгч Г.******* тус компанитай гэрээ байгуулсан нь үнэн боловч орон сууцны мкв-ын үнийг 1,50,000 төгрөгөөр тохирсон байдаг. Г.******* нь байрны үнэд нийт 40,0,000 төгрөг төлсөн нь үнэн, гэхдээ орон сууцны үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тул компанийн зүгээс гэрээнээс татгалзсан. Тухайн үедээ Г.*******д мэдэгдэл өгч байсан, Г.******* түлхүүрээ буцаан хүлээлгэн өгсөн байдаг. Иймээс гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин Г.*******гийн өгсөн мөнгөнөөс суусан хугацааны түрээсийг хасаж тооцон, үлдэх хэсгийг буцаан өгөхөд татгалзахгүй гэж маргадаг болно.

 

4. Хариуцагч Р. нь Тунжөу ХХК-д 013 онд тухайн айлын орон сууц ашиглалтанд орох үеэс эхлэн менежерээр ажиллаж, иргэдэд тухайн байрыг худалдан борлуулах ажлыг хийсэн. Г.******* нь тус орон сууцыг мкв-ыг 1,000,000 төгрөгөөр тохирч авахаар гэрээ байгуулсан. Бүх байр мкв нь 1,000,000 төгрөгөөр одоог хүртэл худалдаалагдаж байгаа. Г.******* нь миний бодлоор мөнгөө бүрэн төлсөн учир байрны ордерыг ХХК гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. 1,500,000 төгрөгийн хувьд байрны ордер гаргаж өгөх гэж байна гээд би авсан нь үнэн. Түүнийгээ буцаан төлсөн байгаа гэж тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдсан 015 оны 08 сарын 03-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ээр ХХК, Г.******* нар нь тохиролцон ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах, хотхоны айлын орон сууцны 4 дүгээр орцны 1 давхрын тоот, , мкв өрөө орон сууцыг худалдан авахаар, төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцыг ажлын 5 өдрийн дотор бүрэн холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөхөөр тус тус тохирчээ. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно. /1-р хх-5-8/

 

Хариуцагч ХХК нь орон сууцны мкв-ын үнийг 1,50,000 төгрөгөөр тохирсон гэж, нэхэмжлэгч Г.******* нь 1,000,000 төгрөгөөр тохирсон гэж тус тус маргаж байна.

 

6. Гэрээний 3.1-д орон сууцны үнэ гэх хэсэг дээр орон сууцны 1 мкв талбайн үнэ 1,50,000 төгрөг гэсэн хэдий ч нийт гэх хэсэг дээр гар бичмэлээр 1 мкв 1 сая төгрөг нийт 46,000,000 төгрөг гэж бичигдсэн байна.

Үүнийг шүүх хуралдаан дээр тодруулахад нэхэмжлэгч Г.******* гэрээний бэлэн загвар дээр надаар гараар бичүүлсэн, 1 мкв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан хаан банкны мөнгөн шилжүүлгээр нэхэмжлэгч Г.******* нь орон сууцны үнэд 015 оны 08 сарын 5-ны өдрөөс 00 оны 1 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 40,0,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч тал энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. /1-р хх-9-46/

 

Хамтран хариуцагч Р. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа тухайн компанид 013 оноос менежерээр ажилласан бөгөөд нийт орон сууцыг би хариуцан иргэдэд худалдан борлуулах ажлыг хийсэн бөгөөд бүх орон сууцыг 1 мкв-ыг 1,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт хариуцагч ХХК-иас нотлох баримтаар ирүүлсэн худалдан авагч тус компанийн захиргаанд 016 оны 0 сарын 9-ний өдөр гаргаж өгч байсан бичигт ... ******* аймгийн ******* сумын 1-р багт шинээр баригдаж ашиглалтанд орсон Жаргалан хотхоны 4-р орцны тоотод байрлах, , мкв талбайтай өрөө орон сууцыг мкв-ыг 1,000,000 төгрөгөөр худалдаж авахаар урьдчилан тохиролцсон... гэж бичжээ.

 

Шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбараар нь нэхэмжлэгч Г.*******гийн эхнэр болох нь тогтоогдож байгаа бөгөөд тухайн үед орон сууцны үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх, төлөөгүй тохиолдолд орон сууцанд суусан хугацаанд сарын 350,000 төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөр төлөхөө бичгээр илэрхийлж байсан байна. /-р хх-6/

 

Талуудын тайлбар, энэхүү баримтаас үзэхэд ХХК болон Г.******* нар нь тухайн орон сууцны 1 мкв талбайн үнийг 1,000,000 төгрөгөөр тохиролцсон байна гэж үзэхээр байна.

 

7. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар худалдан авагч буюу нэхэмжлэгч Г.******* нь гэрээний үнэд нийт 40,0,000 төгрөг төлсөн, ХХК нь тухайн орон сууцыг Г.*******гийн эзэмшилд 015 оны 09 дүгээр сард шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

8. Нэхэмжлэгч Г.******* орон сууцыг хүлээн авах үед хаалга эвдэрхий, паар дутуу, гэрэл, цахилгаан, тосгуур холигч байхгүй, ус алдсан байр байсан тул байрны засварт 5,000,000 төгрөг орно гэж тооцон, орон сууцны үнээс хасахаар талууд тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тохиролцооны талаар хэрэгт баримт авагдаагүй, хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаарх тохиролцоо байхгүй гэж үгүйсгэж тайлбарладаг болно.

 

Нэхэмжлэгч Г.******* нь орон сууцыг хүлээн авах үед доголдолтой байсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар гэрээний зүйл болох орон сууцыг 015 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшилд хүлээн авсан болох нь тогтоогддог.

 

9. Иргэний хуулийн 55 дугар зүйлийн 55.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.-т заасан эд хөрөнгийн доголдлын талаарх гарсан зардлаа төлүүлэх, доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулах зэрэг шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Г.*******гийн төлөөгүй үлдсэн гэх 5,000,000 төгрөгийг талууд тохиролцон гэрээний үнээс хасаж тооцсон гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гэрээний нийт үнэ төлөх үүрэг болох ,0,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлөөгүй байна гэж үзэхээр байна.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Г.******* гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй тул ХХК гэрээнээс татгалзсан, Г.******* нь 00 онд өөрөө гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч орон сууцыг чөлөөлж өгсөн гэж, нэхэмжлэгч Г.******* нь тухайн орон сууцыг хүүхэд харах үйлчилгээ явуулах зорилгоор би худалдан авсан, энэ үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл дуусгавар болсон цаашид явуулах боломжгүй болсон тул байрны ордер гарах гэж байна гэхээр нь хариуцагч Р.тай тохирч байраа заруулахаар түлхүүрээ өгсөн, түүнээс татгалзаагүй гэж тус тус тайлбарладаг.

Мөн хамтран хариуцагч Р. нь энэхүү үйл баримтын талаар Г.******* байрны ордер гарахаар зараад өгөөрэй гэж гуйсны дагуу зөвшөөрч надад түлхүүрийг өгсөн, тэгээд би н.Ичинхорлоо гэдэг хүнд зарахаар болоод оруулсан гэсэн тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.*******гийн орон сууцны үнэ төлсөн баримтаас үзэхэд хамгийн сүүлд 00 оны 1 сарын 11-ний өдөр 10,80,000 төгрөгийг - тоот байрны зээлийн төлбөрийн үлдэгдэл гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгч Г.*******д гэрээг цуцалсан талаар мэдэгдэл хүргүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан ХХК-ийн захирал ийн 01 оны 11 сарын 03-ны өдрийн 1/11/03 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгч Г.******* шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бичигдсэн албан бичиг байна.

Эдгээр баримтаас үзэхэд хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээнээс татгалзсаныг нэхэмжлэгч Г.******* хүлээн зөвшөөрч орон сууцыг суллан өгсөн гэх тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

 

11. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заажээ.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ худалдан авагч буюу нэхэмжлэгч Г.******* орон сууцны үнэ төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Г.******* нь орон сууцны үнэд нийт ,0,000 /, мк* 1,000,000 төгрөг/ төгрөг төлөх үүрэгтэйгээс 40,0,000 төгрөгийг төлсөн байгаа нь дээрх хуульд зааснаар гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч ХХК нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Г.******* худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг буюу тухайн орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг гэрээний тал болох хариуцагч хуулийн этгээдээс шаардах эрхтэй байна.

 

1. Гэрээний зүйл болох ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах хотхоны 4 дүгээр орцны 1 давхрын тоот, өрөө орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа болох нь талуудын тайлбар, ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 03 оны 01 сарын 13-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан ******* аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 013 оны 07 сарын 15-ны өдрийн 4 дугаартай шийдвэрээр ******* аймгийн ******* сумын хотхоны айлын орон сууцны , мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, дугаарын гэрчилгээг 010 оны 01 сарын 06-ны өдөр олгосон нь холбогдох хууль тогтоомж зөрчиж хууль бус үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Вольфганг ХХК-д олгосон дээрх гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл тухайн орон сууц нь бүхэлдээ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, түүний өмч, гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүсдээ орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөд явж байгаа, харин тоот дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, одоогоор бусдад худалдаагүй байгаа гэх хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч ХХК нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

13. Нэхэмжлэгч Г.******* нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах шаардлагад хамтран хариуцагч Р. хамааралтай, борлуулалтын бүх ажлыг хийж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Р. нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний тал биш, гэрээний үүрэг хүлээсэн этгээд биш байх тул энэхүү шаардлагад хамааралгүй байна.

Харин гэрчилгээг гаргаж өгнө гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс авсан 1,500,000 төгрөгийг хариуцагч Р. буцаан төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,00 төгрөг, хариуцагч Р.аас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэлээ.

 

15. Тус шүүхийн шүүгчийн 0 оны 11 сарын 11-ний өдрийн 135/ШЗ0/0655 дугаартай захирамжаар талуудын тайлбараар маргаан бүхий орон сууцанд өөр хүмүүс амьдарч байгаа гэх тайлбарыг үндэслэн гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд тус орон сууцанд амьдарч байгаа гэх д орон сууцны маргаан тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар мэдэгдэхэд Би тухайн байрнаас гарсан, надад одоо хамаагүй гэсэн хариуг, мөн тус маргааны талаар мэдэгдэхэд миний хүүхдүүд болох , нар хүүхдүүдийн хамт энэ байранд амьдарч байгаад Солонгос явсан, 3 сар болно, шүүхийн шийдвэр яаж гарна түүнийг дагана, шүүхэд очихгүй... гэх хариуг тус тус утсаар мэдэгдэж, шүүхэд гуравдагч этгээдээр оролцох талаар хүсэлт ирүүлээгүй, мөн зохигчид энэ талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг баримтлан ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, хотхоны айлын байрны 4 дүгээр орцны 1 давхрын тоотод байрлах, , м.кв талбай бүхий, өрөө орон сууц, түүнтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгч Г.*******гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ХХК-д даалгасугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн 1,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Р. биелүүлснийг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, хотхоны айлын байрны 4 дүгээр орцны 1 давхрын тоот, , мкв талбай бүхий, өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,00 төгрөг, хариуцагч Р.аас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ