Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1068

 

 

 

 

 

 

 

    2025         11         12                                   2025/ШЦТ/1068

 

 

 

МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн *******рүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч *******.*******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******.*******д холбогдох 2503 00506 1056 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19........оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хо  тод төрсөн, яс үндэс халх, 26 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...........-д оюутан, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн ........... хороо, ........... хотхоны ........... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б******* /РД:............/.

Хэргийн товч агуулга:

*******.******* нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Japan Town хотхоны урд замд 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 цагийн орчимд .............. маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.5. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а. 5.10.6 тэмдэг, 1.17 тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн “10.13. Дараахь газруудад буцаж эргэхийг хориглоно: a/ явган хүний гарц дээр” гэснийг тус тус зөрчсөний улмаас Yutong маркийн 16-85 УЕХ улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан зорчигч ............... эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******.******* өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *******.******* нь Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.08/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.10-19/,

*******д мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.21/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.............. өгсөн: “... Миний бие 2025 оны 05 дугаар сарын 08-ны өглөө Хан-Уул дүүрэгт байрлах Токио таун хотхон руу ажилдаа явхаар гэрээсээ гарсан. ...Хурд хороолол өнгөрөөд Токио таун хотхоны автобусны буудал руу дөхөж явтал хүмүүс буух гээд босоод зогсчихсон явж байсан бөгөөд би тухайн автобусанд сууснаас хойш суудал байхгүй байсан болохоор мөн зогсоогоороо явж байсан. Тэгээд буух дөхөөд голын хаалганы харалдаа босоо бариулаас бариад явж байтал автобус гэнэт огцом тоормос гишгээд зорчигчид ханараад унасан...” гэх мэдүүлэг /хх.26/,

Хохиролын баримт /хх.30-34/,

Хохирогчийн гомдолгүй 4,700,000 төгрөг барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М................ өгсөн: “...Тэгээд 08 цагийн орчимд Яармагаас Халдвартын чиглэлтэй Хурд хорооллын урд талын эсрэг урсгалтай 4 эгнээ зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 2 дугаар эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтайгаар зорчиж явтал миний баруун гар талаас хар өнгийн машин миний жолоодож явсан автобусны урдуур шууд дараад зүүн гар тийш буцаж эргээд явчихсан. Тухайн үед би тэр машиныг урдуур гэнэт дарчихаар нь тоормос гишгээд зогссон бөгөөд автобус огцом тоормослоход автобусан дотор босоогоороо зорчиж явсан зорчигчид унаад бүгд босоод ирсэн. Тэгээд зааланд унасан зорчигчдод хандаж сая урдуур машин орж ирж эргээд би тоормос гишгэлээ гэж хэлж тайлбарласан бөгөөд би дараагийн автобусны буудал болох Жапан тауны буудал дээр зогстол нэг эгч хөл нь хазганаад гэмтчихсэн байдалтай буугаад явсан. Тэгээд би цааш хөдөлгөөнөө үргэлжпүүлээд явж байтал над руу замын цагдаагаас холбогдоод автобусан дотор хүн унаж гэмтсэн тул ирж шалгуулахыг мэдэгдсэн. Тэгээд би цагдаа дээр очиж шалгуулсан.” гэх мэдүүлэг /хх.36/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.*******рдэмболорын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0725/6669 дугаартай:

“1. П.Отгонцэцэгийн зүүн өвдөгний үений гадна хагас саран жийргэвч мөгөөрсний урагдал, гуяны гадна, дотор өргөн булчин, тахимын болон шилбэний эрээн булчингийн гадна толгой булчинд булчин-хальсны урагдал, шаантны булуу, тахилзуур ясны толгойд ясны эдийн няцрал, өвдөгний үений шөрмөс, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. П.Отгонцэцэгийн зүүн өвдөгний үений дотор хагас саран жийргэвч мөгөөрсний урагдал нь хуучин гэмтэл байна.

4. *******рүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1.-Т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх.62-64/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0725/2833 дугаартай дүгнэлт /хх.68-70/,

Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх.85-89/,

Мөрдөгчийн магадлагаа /хх.93-97/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.53-59, 121-134/,

*******рүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.106-109/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.113/,

Мөрдөн шалгах ажиллагаанд *******.*******ий яллагдагчаар өгсөн: “...миний үйлдлээс болж хүний биед гэмтэл учирсанд харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.114/,

Хохиролд нөхөн төлбөр өгсөн тухай баримт /хх.116-120, 145-150/,

Хохирогч П.Отгонцэцэгийн *******рүүл мэндийн даатгаар хөнгөлөлт авсан тухай лавлагаа мэдээлэл /хх.140/,

*******рүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хохирогчид үзүүлсэн үйлчилгээг төлсөн нь үнэн тухай баримт /хх.144/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.152/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.157/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, ял оногдуулах тухай прокурорын санал /хх.158-162/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Шүүгдэгч *******.******* нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

*******рүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь *******рүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******.*******нхдөлгөөд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

*******.*******д хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

*******.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******.*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б*******ийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч *******.*******д оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Шүүгдэгч *******.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР