| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0062/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2017-09-04 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201711000005 дугаартай хэргийг 2017 оны 8 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1*******77 оны 5 сарын 31-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 8 сарын 08-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэгдсэн, бие эрүүл, /РД:*******/, ******* ******* овогт ******* .
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2016 оны 12 сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Төгөл нарстын ар” гэх газарт иргэн маргаж, улмаар ноцолдох явцад “ТОЗ-8” маркийн буугаар хоолойн тус газарт буудаж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогчийн төлөөлөгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 сарын 01-ний өдрийн үдийн орчимд намайг хөдөө гэртээ байж байхад , хоёр гийн машинтай ирсэн юм. Тэр хоёр гэрт орж ирэхэд нь харахад ын нүүр толгой тэр чигтээ цус болчихсон байсан учраас “яасан юм бэ” гэж асуухад “ ах намайг зодсон” гэж хэлэхээр нь “ ах яасан юм бэ” гэхэд “ ах үхсээн” гэж хэлэхээр нь “яагаад үхчихдэг юм бэ” гэхэд “өөрийгөө буудсан байсан” гэж хариулсан. Тэгээд өөрийн төрсөн дүү *******1156002 гэсэн дугаар руу залгаж “ ах үхсэн гэж ярьж байна” гэж хэлсэн чинь “яагаад үхчихсэн юм бэ” гэж асуухаар нь “өөрийгөө буудсан” гэж яриад байна гэж хэлсэн. *******ай хамт явсан ямар ч юм яриагүй бөгөөд , хоёр өөрсдийнхөө машинтай, харин би хүний машинд суугаад сумын төв явсан. Замдаа 2 дугаар багийн төв дээр дүү таарч гийн машиныг бариад сумын төв явж, харин би буцаж өөрийнхөө гэр лүү явсан. Нилээд удсаны дараа буюу гадаа гэгээ тасарч байхад манай дүү эмнэлгийн машинтай эмч, цагдаа дагуулаад манай гэрт ирээд цааш талийгаач ахын гэр лүү явсан. бид хоёр гэр рүү нь ороогүй бөгөөд эмч, цагдаа хоёр гэр рүү нь орж байсан. Ороод гарч ирэхдээ ямар нэгэн зүйл яриагүй бөгөөд ойртож болохгүй шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 60-61/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 01 тоот дүгнэлтэд: "1.Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын хөндий рүү нэвтэрч их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн эдийг гэмтээсэн, гадна талдаа арьсан дээр түлэгдэл, тортог, эдийн дутагдал бүхий бууны сумны шарх, хэлний уг хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, зулайн дэлбэнгийн хэсэг дэх сумны хошуу, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, гавлын баруун зулай ясны хэлтэрхий үүсгэсэн болон баруун ухархай ясны дотор хананы цөмөрсөн, хоншоор яс, суурь ясны хугарал, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдээс хүзүү хэсгийн эдийн дутагдал бүхий шарх ба гавал тархины гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр, зүүн шилбэний зулгаралт нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Хүзүү хэсгийн эдийн дутагдал бүхий шарх ба гавал тархины гэмтлийн улмаас амь тэмцсэн байдал үүсч нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Зүүн шилбэний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Буудагдсан шарх нь хүзүүний урд хэсгээр дээш хэл, тагнай, суурь яс, их тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархайн тархины эд, тархины хатуу хальсыг гэмтээж баруун зулай ясанд хүрч хэлтэрсэн хугарал үүсгэсэн байна. Бууны сумны чиглэл нь доороос дээш ташуу чиглэлтэй байна. 5. Буудагдсан шарх нь тулгаж буудагдах үед үүссэн байх боломжтой байна. Ямар калибртай буугаар буудагдсан эсэхийг тогтоох боломжгүй. 6.Талийгаач нь гавлын хөндий рүү нэвтэрч их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн эдийг гэмтээсэн, гадна талдаа арьсан дээр түлэгдэл, тортог, эдийн дутагдал бүхий бууны сумны шарх, хэлний уг хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, зулайн дэлбэнгийн хэсэг дэх сумны хошуу, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, гавлын баруун зулай ясны хэлтэрхий үүсгэсэн болон баруун ухархай ясны дотор хананы цөмөрсөн, хоншоор яс, суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ. 7.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 8.Талийгаач нь 4 дүгээр бүлгийн цустай байна. *******.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэжээ./хх-ийн 116-11*******/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 02 тоот дүгнэлтэд: “1.******* нь сэтгэцийн хувьд эрүүл. 2.Өөрийн үйлдэл, үйл явдлыг ухамсарлан ойлгох, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх-ийн 136-137/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 54******* тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ТОЗ-8 загварын галт зэвсэг нь ажиллагаатай, буудлага үйлдэх боломжтой. 2.Шинжилж буй ТОЗ-8 загварын галт зэвсгийн гол төмөр нь 5.6х15 мм калибртай байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн хонгионуудын бялтанд гарсан мөр нь шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудаж загвар болгон авсан хонгионы бялтанд үүссэн цохигчийн мөртэй тохирч байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн металл нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 5.Шинжилгээнд ирүүлсэн металл нь шинжилгээнд тэнцэхгүй учир уг асуултанд хариулах боломжгүй. 6.Шинжилж буй галт зэвсгээр буудаж загвар болгон авсан хошуу, хонгионуудын гадаргуунд үүссэн мөрүүд нь галт зэвсгийн шинжилгээний лабораторид хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн хошуу, хонгионуудын гадаргуунд үүссэн мөрүүдтэй тохирохгүй байна” гэжээ. /хх-ийн 142-144/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын физикийн шинжээчийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 1031 тоот дүгнэлтэд: ”-Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Л1402 дугаартай, замагны 12202 дугаартай ТОЗ-8 маркийн буугаар буудлага үйлдэгдсэн байна. –Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Л1402 дугаартай, замагны 12202 дугаартай ТОЗ-8 маркийн буугаар хамгийн сүүлд гол төмрийг цэвэрлэснээс хойш хоёр удаа буудлага үйлдсэн байна. –Харин хамгийн сүүлд буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох шинжилгээ хийх боломжгүй” гэжээ. /хх-ийн 145/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 81-83/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 84-85/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 110/
-Яллагдагч *******ын зан байдлын тодорхойлолтын талаар авсан гэрчүүдийн мэдүүлэг /хх-ийн *******1-105/
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11/
-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2-р хавтас 68/
-Хохирогчийн төлөөлөгч ийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт /2-р хавтас 16/
-Гэрч М. шүүхэд гаргаж өгсөн хүсэлт /2-р хавтас 22/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Төгөл нарстын ар” гэх газарт оршин суух хохирогч гэрт , нартай архи ууцгааж байхад хохирогч нь *******ыг галдаа нүүрс хийсэнгүй гэж уурлан түүний толгой руу төмөр галын хайчаар цохисныхоо дараа түүн рүү “ТОЗ-8” маркийн цэнэгтэй гар бууг чиглүүлэн чамайг ална гэхэд нь бууг нь булааж авах зорилгоор бууны онгоц модноос барьж аваад татах үед буу буудагдаж, бууны сум хохирогч хүзүүний урд хэсгээр дээш хэл, тагнай, суурь яс, их тархины баруун тал бөмбөлөгийн зулай чамархайн тархины эд, тархины хатуу хальсыг гэмтээж, баруун зулай ясанд хүрч хэлтэрсэн хугарал үүсгэсний улмаас хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд: шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 12 сарын 31-ний өдрийн орой Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Төгөл нарстын ар” гэх газар отрын гэрт ..., , нартай 2 шил архи задалж дөрвүүлээ уусан. Архи ууж байхад ах намайг “Галдаа нүүрс хий” гэж хэлсэн. ...Намайг галын зүүн хойд талд сууж байхад ах зүүн орон дээр сууж байснаа галын төмөр хайчаар миний толгой руу нэг удаа цохьсон. Толгойноос цус гарч толгой эргээд хойд талын нааран дээр суухад толгой дээр ус асгаж цусыг угааж өгсөн. ах хойд талын нааран дээр миний хажууд сууж байхдаа ахад хандаж “Чи зүгээр байсан яагаад цохиж байгаа юм бэ” гэхэд, энийг алсан ч яадаг юм гэж хэлсэн. Удаагүй , нар гарч машинтай хөдлөөд явсан. Би гарч бие засаад орж ирэхэд ах өөрийнхөө орны баруун талд гартаа буу барьчихсан над руу амыг нь чиглүүлээд “Чамайг буудаж ална” гэж хэлсэн. Би ахаа ингэж болохгүй шүү дээ яаж байгаа юм бэ гээд буун дээрээс нь барьж булааж авах гэж ноцолдох явцад буу тас хийн дуугарч ах орон дээрээ хойшоо унасан. Бууг ах өөрөө цэнэглэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/, түүнийг давхар нотолсон мөрдөн шалгах туршилт хийсэн ” ...Эд мөрийн баримтаар хураан авсан ТОЗ-8 маркийн гол төмөр 1405, замаг 12202 дугаартай галт зэвсгийг ашиглав. ...Яллагдагч ******* хохирогч М. буу тулгасан байдал, бууг булааж авах үеийн нөхцөл байдлыг дүрслэн харуулж бууг булааж онгоц модны дээд үзүүрээс баруун гараар, замаг орчмоос зүүн гараар барьж хагас налуу байрлалтай дүүш татахад оролцогч баруун гар гох төмөрт хүрэх боломжгүй, яллагдагч *******ын зүүн гарын долоовор, эрхий хуруу гох төмөрт чөлөөтэй хүрч, замгийг татсан байдлаас бууг шувтарч татахад замаг цохигдож байв” гэх тэмдэглэл /хх-ийн 68-70/, гэрч өгсөн “..., ын толгойн тус газарт галын хайчаар цохисон чинь цус гарсан. ын толгойноос цус гарахад толгой дээр нь ус асгахад толгойгоо гараараа арчиж байсан. ... болон талийгаач нар хоорондоо маргалдаж мууцалдсан зүйл байхгүй ..” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/, гэрч өгсөн “... ах “аа галдаа нүүрс хий” гэхэд хөдлөөгүй. ах уурлаж “ийг байхгүйд энэ муу үгэнд ордоггүй юм” гэж хэлээд зуухны үүдэнд байсан төмөр галын хайч аваад ын толгой руу нэг удаа цохисон. ын толгойны зулай орчим хагарч их цус гарсан. түүний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн задлан шинжилгээ хийсэн 01 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 54*******, 1031 тоот дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.
Хэдийгээр шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нь 2016 оны 12 сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 сарын 01-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх боловч 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь эрх зүйн байдал дээрдэж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнд Эрүүгийн харицулага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******ыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд нийт 5550000 төгрөгийг хохирогчийн төлөөлөгчид өгсөн байх бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн шүүгдэгч нь 72 хоног цагдан хоригдсон болохыг, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гол төмөр Л1405, замаг 12202 дугаартай Тоз-8 маркийн буу 1 ширхэг, сум 3 ширхэг, хонгио 2 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, гэрийн баруун болон зүүн талд цаасан дээр бэхжүүлж авсан арчдас тус бүр 1 ширхэг, гэрийн урд хэсгээс Б үсгээр тэмдэглэж авсан 1 ширхэг арчдас, гэрийн доторх баруун наарны дээд, доод хэсгээс 1-4 хүртэлх дугаараар дугаарласан 4 ширхэг арчдас, “65”, “57” тоогоор дугаарласан арчдас тус бүр 1 ширхэг, саарал өнгийн гудас дээрээс авсан арчдас 1 ширхэг, гудасны гадар даавууны тасархай 1 ширхэг, Тоз-8 маркийн бууны арал модноос авсан арчдас /тортог, цус/ 2 ширхэг, *******ын 2 гар, нүүр, толгой хэсгээс авсан 5 ширхэг арчдас /цус-2, тортог-2/, хумс, хэргийн газраас хураан авсан ногоон эрээн өнгийн куртка, хүрэн бор өнгийн Монгол дээл, цэнхэр өнгөтэй хөнжлийн даавуу уут, “Эзэн Чингис” нэртэй архины шил, ягаан цоохор шаазан аяга, галын төмөр хайч, бор саарал өнгийн дэвсгэр даавуу, ногоон өнгийн үстэй дотортой богино хүрэм, цагаан өнгийн даавууны тасархай, улаан өнгийн аяны хөнжил, *******ын бор өнгийн цамц, ногоон эрээн даавуун өмд, хар өнгөтэй футболка, хүрэн өнгийн тэлээ тус бүр 1 ширхэг, бор өнгийн эсгий гутас 1 хос, гараас авсан арчдас 2 ширхэг, хүзүүний арьсны хэсэг, хумс, гэрч гараас авсан хумс, арчдас 2 ширхэг зэргийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 3 жилийн хугацаагаар тэнсэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Энэ хэрэгт баримт бичиг болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь 72 хоног цагдан хоригдсон, хохирогчийн төлөөлөгч эд хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд нийт 5550000 /таван сая таван зуун тавин мянга/ төгрөг өгсөн бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмөр Л1405, замаг 12202 дугаартай Тоз-8 маркийн буу 1 ширхэг, сум 3 ширхэг, хонгио 2 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, гэрийн баруун болон зүүн талд цаасан дээр бэхжүүлж авсан арчдас тус бүр 1 ширхэг, гэрийн урд хэсгээс Б үсгээр тэмдэглэж авсан 1 ширхэг арчдас, гэрийн доторх баруун наарны дээд, доод хэсгээс 1-4 хүртэлх дугаараар дугаарласан 4 ширхэг арчдас, “65”, “57” тоогоор дугаарласан арчдас тус бүр 1 ширхэг, саарал өнгийн гудас дээрээс авсан арчдас 1 ширхэг, гудасны гадар даавууны тасархай 1 ширхэг, Тоз-8 маркийн бууны арал модноос авсан арчдас /тортог, цус/ 2 ширхэг, *******ын 2 гар, нүүр, толгой хэсгээс авсан 5 ширхэг арчдас /цус-2, тортог-2/, хумс, хэргийн газраас хураан авсан ногоон эрээн өнгийн куртка, хүрэн бор өнгийн Монгол дээл, цэнхэр өнгөтэй хөнжлийн даавуу уут, “Эзэн Чингис” нэртэй архины шил, ягаан цоохор шаазан аяга, галын төмөр хайч, бор саарал өнгийн дэвсгэр даавуу, ногоон өнгийн үстэй дотортой богино хүрэм, цагаан өнгийн даавууны тасархай, улаан өнгийн аяны хөнжил, *******ын бор өнгийн цамц, ногоон эрээн даавуун өмд, хар өнгөтэй футболка, хүрэн өнгийн тэлээ тус бүр 1 ширхэг, бор өнгийн эсгий гутас 1 хос, гараас авсан арчдас 2 ширхэг, хүзүүний арьсны хэсэг, хумс, гэрч гараас авсан хумс, арчдас 2 ширхэг зэргийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР