Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0197

 

2023 03 09 128/ШШ2023/0197

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны дугаар 3 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л ХХК /РД:*******/

Хариуцагч: дүүрэг дэх хэлтэс

Гуравдагч этгээд: Д.Б нарын хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. ХМХ-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 01/03 тоот албан бичгээр дүүргийн хэлтэст М," ТББ-аас "" ХМХ-д шилжин ирэх дүүрэг, 9-р хороо, худалдааны төвийн 1 давхрын тоот 25 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг "" ХМХ-ийн захирал Дгийн Бгийн нэр дээр гаргаж өгнө үү. гэж,

М, ТББ-аас 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тоот албан бичгээр дүүргийн хэлтэст 1 давхрын тоот 25.00 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн үл хөдлөхийн гэрчилгээг Д.Б-д гаргаж өгнө үү. гэх агуулга бүхий хүсэлтүүдийг тус тус гаргажээ. /х.х-н-32,49/

  1. Улмаар дээрх хүсэлтийг үндэслэн дүүрэг дэх хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Бд дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж дугаартай барилгын 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай Ү-******* дугаартай хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгожээ.

3. Л******* ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт ... дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дугаартай барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэх агуулга бүхий гомдлыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 22/10 тоот албан бичгүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргажээ./х.х-н-13-14/

4.Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн тоот албан бичгээр ...Эд хөрөнгийн эрхийн мэдээллийн санд дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж, дүгээр барилгын 1 дүгээр давхар, тоот хаягаар шалгахад эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. гэж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн мэдээллийн санд эрхийн Y-******* дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж, дүгээр барилгын 1 дүгээр давхар, тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, Д.Бгийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг үндэслэн тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна. гэх хариуг тус тус хүргүүлжээ./х.х-н-15-16/

5.Нэхэмжлэгч Л******* ТМЗ ХХК-иас дүүрэг дэх хэлтэст холбогдуулан дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дугаартай барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-******* хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 19-ий өдөр гаргажээ.

6. Нэхэмжлэл гаргагч Л ХХК-ийн захирал Ү.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нийслэлийн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж дүгээр барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч "Л" ХХК нь дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж, дүгээр барилгын 12 давхар 1203 тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, Y-******* дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл өөрийн ажлын байр луу орж гарахдаа байнга дайран өнгөрдөг 1-р давхрын үүдний хэсгийг иргэн Д.Б нь өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан талаар тус барилгын өмчлөгч болон түрээслэгч нарын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжих зорилгоор байгуулагдсан "Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-ын ажилтан, албан хаагчдаас 2022 оны 05 сарын 16-ны өдөр мэдсэн болно. Иргэн Д.Б нь дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж, дүгээр барилгын 1 давхарт, тоот хаягт байршилтай, Ү-******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахдаа бусадтай үгсэн хуйвалдан холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэн гаргуулсан гэх үндэслэл бүхий эргэлзээ байгаа болно. Учир нь дүгээр барилга төвийн 1-р давхарт гэсэн дугаартай ямар ч өрөө байхгүй, мөн анхнаасаа нийтийн эзэмшлийн талбай байсан болно. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан хаагчид барилгын эскиз зураг, ажлын зураг, дүгээр байрны захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, мөн бодит байдлыг шалгаж үзэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон гэж байна. Өмнө нь "Л******* ТМЗ" ХХК компанийн зүгээс УБЕГ-т 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Бгийн өмчлөлийн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж, дүгээр барилгын 1 давхарт, тоот хаягт байршилтай, Y-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахдаа Д.Бгийн өмчлөлийн Y-******* гэх дугаарыг гэж андуурч бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тоот "Эд хөрөнгийн мэдээллийн санд дүүргийн 9 дүгээр хороо, 7-р хороолол, гудамж, дүгээр барилгын 1 дүгээр давхар, тоот хаягаар шалгахад эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Таны гомдолд дурдсан эрхийн дугаарт дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байх тул танай хүсэлтэд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье" гэх хариуг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр авсан болно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн тоот хариунаас харахад Д.Бгийн өмчлөлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэл, түүнд үндэслэж олгосон гэрчилгээ нь хууль, тогтоомжийн дагуу гарсан эсэх асуудлаар ямар ч ажиллагаа хийгдээгүй болох нь тогтоогддог. Тиймээс өмнө нь гаргасан техникийн шинжтэй алдаагаа засаж залруулан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт дахин гомдол гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тоот "Таны гомдолд дурдсан шаардлагыг хангах боломжгүй" гэх утгатай хариуг гардаж авсан тул нэхэмжлэгч талын зүгээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн холбогдох хэгсийг үндэслэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дугаартай барилгын 1 давхрын тоот хаягт байршилтай эрхийн Ү-******* дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Маргаан бүхий дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дугаартай барилгын 1 давхрын тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрхийн Ү-******* дугаарт иргэн Д.Б //-ын өмчлөлд бүртгэгдсэн байна. Дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4-143/10507 дугаартай албан бичиг болон 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна Тодруулбал Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4-143/10507 дугаартай албан бичигт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/Ш32022/06375 дугаартай шүүгчийн захирамжаар дүүргийн 9 дугаар хороо, 7 дугаар хороолол гудамж дугаартай барилгын 1 давхрын тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмчлөл болгохыг тогтоолгох тухай иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, барьцаалахгүй, өмчлөгч нэмж хасахгүй байхыг даалгаж захирамжилсан байх бөгөөд шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, байгууллагаас уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Y-******* дугаартай эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна. Уг эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэгдсэнээс хойш буюу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр "Л" ХХК-ийн захирал Ү.Гаас 22/10 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол ирүүлсэн байх бөгөөд хариуг дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Улсын бүртгэлийн байгууллагад хандах эрхтэй болохыг дурдаж хариу хүргүүлсэн байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх"-ийг хориглосон заалттай тул уг иргэний хэргийн маргааныг эцэслэн шийдвэрлэтэл ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй харин уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэнээр байгууллагад хандах эрхийг хязгаарлаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т "эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй" гэж заасны дагуу дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дугаартай барилгын 1 давхрын тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмчлөл болгохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. гэжээ.

8.Гуравдагч этгээд Д.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй дүүрэг дэх хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр ололцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс дэмжиж, дараах хууль зүйн үндэслэлүүдээр энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дүгээр барилгын 1 давхар хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Д.Б нь "У*******"ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих, бариулах тухай гэрээний 2.1-т заасан төлбөрийг төлж, 1 давхрын үйлчилгээний зориулалт бүхий 25 м2 талбайг захиалж, 2017 онд байрыг хүлээн авч, өөрийн тусгаарлах хана дотоод засварыг хийж байх үед "Компьютер тевийн барилга өмчлөгчдийн холбоо" ГҮТББ нь үүдний нийтийн эзэмшлийн талбай болох цахилгаан шатны хэсгийг засварлаж байгаа нэрийн дор дур мэдэн буулгаж, харуул хамгаалагчдыг суулгаж, ийнхүү талбайг өгөхгүй байгаа тул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэн байгаа юм. Уг иргэний хэргийг энэ захиргааны хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар хариуцагч тал буюу "Компьютер төвийн барилга өмчлөгчдийн холбоо"ГҮТББ нь танай шүүхэд захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг хуулбарлан өгч, хэргийг ийнхүү түдгэлзүүлж, өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсаар байна.

Гэтэл захиргааны хэргийн шүүхэд "Л*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2022/2183 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус захирамжийн гол үндэслэл нь тухайн хэргийн нэхэмжлэгч болох "Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж буй энэ "эрхийн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дүгээр барилгын 1 Давхар тоот хаягт байршилтай 25 м2 үйлчилгээний зориулалттай Ү-******* дугаар бүхий өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах" асуудлаар түүнийг нэхэмжлэл гаргаж маргах эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна. Тодруулбал, Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын дүрмээр барилгын өмчлөлийн асуудлаар маргах эрх түүнд олгоогүй, нөгөөтэйгүүр уг барилгын нэгдүгээр Давхар нь 2017 онд Мйн хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн, уг өмчлөгчийн хүсэлтээр 1 дүгээр давхрын тоот 25 м2 талбай нь эрхийн Ү-******* дугаарт салж бүртгэгдсэн байна" гэжээ. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээсэн. 2. Дээрх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар тухайн 25м.кв талбайн Улсын бүртгэл нь хууль зөрчөөгүй, өмчлөгч нь хууль ёсны болохыг тогтоосон байхад ЗХШХШТ хуулийн 34.4 болон ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байхад дээрх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой, яг адилхан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дүгээр барилгад иргэд, аж ахуй нэгж олноор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Д.Бгийн өмчлөлийн талбайд харуул хамгаалалтын хэсэг байршуулан үнэ төлбөргүй ашиглах зорилгоор "Компьютер төвийн барилга өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-ын захиалгаар ийнхүү удаа дараа шүүхэд хандаж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн түүнчлэн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл нэг жил гаруй хугацаанд хойшлуулж, талбайг чөлөөлж өгөхгүй байгаа төдийгүй "Лидер Финанс ТМ3" ХХК буюу банк бус санхүүгийн тухайн барилгын 12 давхарт оршин суугч нь ямар гэрээ холбогдох баримтыг үндэслэн ийнхүү нэхэмжлэл гаргах эрх үүссэн нь тодорхой нотлох баримтгүй байна. Гэтэл дээрх шүүгчийн захирамжид 2017 онд Мйн хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн үүнээс хойш Д.Бгийн өмчлөлд байгаа гэж дүгнэсэн.

Иймд энэхүү нэхэмжлэлийг ЗХШХШТ хуулийн дүгээр зүйлийн .1.6-д Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа, мөн хуулийн 109,2-т энэ хуулийн .1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар нэн даруй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

гэжээ.

 

   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх Л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, дүүрэг дэх хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр дүүрэг дэх хэлтсийн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж, дугаартай барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-******* хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг дүүрэг дэх хэлтсээс дахин акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

2.Л******* ХХК-д 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дугаартай барилгын 12 давхар 1203 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай Ү-******* дугаартай хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгогджээ.

3.Нэхэмжлэгчээс дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж, дугаартай барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25 м.кв талбайг нийтийн эзэмшлийн талбай гэж марган өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ.

4.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3. Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна:, 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;,18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх. гэж тус тус заасны дагуу Л ХХК нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй буюу хуульд заасан шаардлагыг хангахгүй учир түүнийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхтэй гэж шүүх үзээгүй.

5.Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9860 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1042 дугаар тогтоолоор дүгнэсэн байх тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

6. Харин Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., Эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Улсын бүртгэгч дараахь үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана: 8.1.3. хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй., мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Улсын бүртгэгч дараахь үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана: 29.1.3. мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж тус тус заажээ.

7.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, тухайн барилгын өмчлөгчөөс анх улсын комиссын акттай хавсарган өгсөн барилгын зургийг гуравдагч этгээдээс маргаан бүхий талбайг өмчлөгчөөр бүртгүүлэхдээ өгсөн барилгын зурагтай тохирч байгаа эсэхийг байгууллага бүртгэл хийхдээ тулгаж үзэлгүйгээр иргэн Д.Бд Ү-******* дугаар эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

8.Өөрөөр хэлбэл дээрх зөрүүтэй байдлыг дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс шалган тогтоосны эцэст бүртгэл хийх нь хуулиар хүлээсэн тухайн байгууллагын үүрэг бөгөөд дээрх ажиллагааг шүүх төрийн захиргааны байгууллагын өмнөөс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагч дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтэд хавсаргасан зураг болон улсын комиссын акттай хавсарган өгсөн өмчлөгчийн барилгын зурагтай тулган нарийвчлан шалгасны эцэст дахин акт гаргуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

9. дүүрэг дэх хэлтэс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, гудамж дугаартай барилгын 1 давхар, тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-******* хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дугаартай барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-******* хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол дүүрэг дэх хэлтэс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол гудамж дугаартай барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-******* хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ