| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/02838/И |
| Дугаар | 181/ШШ2023/00965 |
| Огноо | 2023-03-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2023/00965
| 2023 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 181/ШШ2023/00965 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ү.М/РД: /-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ц/РД: /-д холбогдох,
8,636,925 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ү.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд Ү.М надтай хамтран амьдарч байсан Д.Ц нь манай үеэл дүү Э.Үнэнхүү машин худалдан авах гэсэн мөнгө дутаад байна чи зээл аваад өгөөч, би авсан зээлийг нь хүүгийн хамт найдвартай төлнө гээд Д.Ц гуйхаар нь түүний хүсэлтээр 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр СБД-ийн 2 дугаар хороо, Усны гудамж-4 хаягт байрлах, Капитрон банкны Дархан салбараас 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 7,000,000 төгрөгийн автомашин авах хэрэглээний зээлийг өөрийн өмчлөлийн авто зогсоолыг барьцаалж, 3006-2019/45 дугаар гэрээ байгуулан авч Д.Цид бэлнээр өгсөн.
Тус зээлийн сар бүрийн төлөлтийг Капитрон банкинд Ү.М миний бие сар бүр төлж байсан бөгөөд энэ зээлийг хүүгийн хамтаар нийт 8,636,925 /найман сая зургаан зуун гучин зургаан есөн зуун хорин тав/-н төгрөгийг Капитрон банктай байгуулсан гэрээний дагуу бүрэн төлж дуусгавар болгосон. Энэ зээлийн мөнгийг Д.Ц нь бэлнээр авчихаад одоог хүртэл төлж барагдуулаагүй, өөрийн үеэл гэх Э.Үнэнхүүгийнхээ хаягийг ч хэлж өгөхгүй зээлсэн зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрлээ.
Зээлийг авч н.Үнэнхүүд өгсөн. Мөнгө авснаас хойш н.Үнэнхүү нь Ү.Мд нэг ч төгрөг төлөөгүй. Харин зээлсэн мөнгийг Д.Цид өгсөн байгаа.
Иймд Д.Ц нь Ү.М надаар автомашин авах хэрэглээний зээл авхуулж, уг зээлийн төлбөрийг Ү.М надаар бүтэн төлүүлж надад 8,636,925 төгрөгийн хохирол учруулж, хохироосон тул түүнээс энэ мөнгийг гаргуулж өгч, миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү. гэв.
Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ц нь Ү.Мтай хамтран амьдарч байх хугацаанд Капитрон банкнаас өрхийн хэрэглээнд зориулсан зээл авсан. Тухайн зээлийг хамтран зээлдэгчээр миний бие оролцсон болно. Тус зээлийг Ү.М нь өөрийн төрсөн дүү болох Ү.Мөнхтулгын охины эмчилгээнд хандив болгон өгсөн. Надад болон миний үеэл дүүд өгөөгүй. Мөн түүнчлэн унаа машин авсан зүйл огт байхгүй болно энэ хүнийг би ямар нэгэн байдлаар мөнгө төгрөгөөр хохироосон зүйл огт байхгүй болно.
Энэ зээл өрхийн хэрэглээний зээл гэж гарсан. Тухайн үед өрхийн хэрэглээнд зарцуулагдсан. Ү.Маас мөнгө аваагүй учраас буцаан төлөх үндэслэл байхгүй. Намайг бэлнээр аваад н.Үнэнхүүд дансаар өгсөн гэж мэдүүлдэг. Миний данснаас харахад 7,000,000 төгрөгийн гүйлгээ байхгүй. Ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэмжлээд байгааг хаан банкны баримтаас харж болно. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 02-р сарын 18-ны өдрийн 3006-2019/45 дугаар Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 02-р сарын 18-ны өдрийн 3006-2019/45-1 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ү.Мы 2019.01.12-ны өдрөөс 2022.02.11-ний өдрийн Капитрон банкны зээлийн дансны хуулга, Ү.Мы 2019.02.18-ны өдрөөс 2022.07.27-ны өдрийн Капитрон банкны зээлийн дансны хуулга, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Цийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан гаргасан тайлбар, Ү.М Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5690018425 дугаар дансны 2019.02.28-ны өдрөөс 2020.07.17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Д.Цийн Хаан банк ХХК-д эзэмшдэг 5690030010 дугаар төгрөгийн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон 5720544093 дугаар төгрөгийн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ү.М хариуцагч Д.Цт холбогдуулан 8,636,925/найман сая зургаан зуун гучин зургаан мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Ц нь миний данснаас харахад 7,000,000 төгрөгийн гүйлгээ байхгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Капитрон банк ХХК-тай № 3006-2019/45 Зээлийн гэрээ болон № 3006-2019/45-1 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан болох нь № 3006-2019/45 Зээлийн гэрээ болон № 3006-2019/45-1 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
№ 3006-2019/45 Зээлийн гэрээ-ий 3-ын 3.1, 3.1.1, 3.1.3, 3.1.5, 3.1.6-д зааснаар Капитрон банк ХХК нь машин худалдан авах зориулалтаар нэхэмжлэгчид 7,000,000/долоон сая/ төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30/гуч/ сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүний 20/хорь/ хувь байхаар шилжүүлсэн болох нь № 3006-2019/45 Зээлийн гэрээ-ий хуулбар, Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3006-2019/45-1 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-р нэхэмжлэгч нь № 3006-2019/45 Зээлийн гэрээ-ий үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн 13 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан болох нь 3006-2019/45-1 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Капитрон банк ХХК болон нэхэмжлэгч Ү.М нарын байгуулсан № 3006-2019/45 Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжтэй байна.
Капитрон банк ХХК болон нэхэмжлэгч Ү.М нарын байгуулсан 3006-2019/45-1 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан ипотекийн гэрээний шинжтэй байна.
№ 3006-2019/45 Зээлийн гэрээ-д хариуцагч нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх боловч Капитрон банк ХХК нь 7,000,000/долоон сая/ төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч нь 7,000,000/долоон сая/ төгрөгийг, хүүгийн хамт төлж барагдуулсан болох нь № 3006-2019/45 Зээлийн гэрээ-ий хуулбар болон Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 7,000,000/долоон сая/ төгрөгийг Д.Ц нь Э.Үнэнхүүд машин авахад туслахаар авахуулсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч нь тус зээлийг өөрийн төрсөн дүү Ү.Мөнхтулгын охины эмчилгээнд зарцуулсан гэх тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд тухайн үед өрхийн хэрэглээнд зарцуулагдсан гэх зөрүүтэй тайлбар гаргасан болно.
Хариуцагч нь Хаан банк ХХК дахь 5753868791 дугаар данс нь Э.Үнэнхүүгийн эзэмшиж байгаа данс болох талаар маргахгүй байна.
Хариуцагч нь Хаан банк ХХК-д 5720544093 дугаар төгрөгийн данс эзэмшиж байгаа болох нь тухайн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хаан банк ХХК-д 5690030010 дугаар төгрөгийн данс эзэмшдэг болох нь тухайн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Э.Үнэнхүү нь 5753868791 дугаар данснаас хариуцагчийн Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5690030010 дугаар болон 5720544093 дугаар дансруу 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 19/арван ес/ удаагийн гүйлгээр нийт 7,000,000/долоон сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 5690030010 дугаар төгрөгийн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 5720544093 дугаар төгрөгийн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 7,000,000/долоон сая/ төгрөгийг бэлнээр өгсөн болох нь 5753868791 дугаар данснаас хариуцагчийн Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5690030010 дугаар болон 5720544093 дугаар дансруу орлого хэлбэрээр 7,000,000/долоон сая/ төгрөгийг шилжүүлсэн гүйлгээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид 7,000,000/долоон сая/ төгрөгийг зээл хэлбэрээр шилжүүлсэн болох нь Зээлийн дансны хуулга, 5690030010 дугаар төгрөгийн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 5720544093 дугаар төгрөгийн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн өмчлөлд 7,000,000/долоон сая/ төгрөгийг шилжүүлсэн байх тул зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/ байгуулсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ ... гэж заасан.
Зохигчид хүү тогтоосон болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 5690030010 дугаар төгрөгийн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 5720544093 дугаар төгрөгийн дансны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Уг Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь Капитрон банк ХХК-иас олгосон 7,000,000/долоон сая/ төгрөгийн зээл болон түүний хүүг 2020 оны 7 дугаар срын 17-ны өдөр төлж дуусгасан болох нь Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Капитрон банк ХХК-иас олгосон зээл болон түүний хүүг төлж барагдуулснаас хойш хариуцагчаас 7,000,000/долоон сая/ төгрөгийг төлж барагдуулахыг шаардаж байгаа гэж үзэх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 7,000,000/долоон сая/ төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 7,000,000/долоон сая/ төгрөгийг шилжүүлсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,636,925/8,636,925-7,000,000=1,636,925/ /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг хариуцах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цаас 7,000,000/долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Мд олгож, үлдсэн 1,636,925/нэг сая зургаан зуун гучин зургаан мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ү.Мы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 147,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Мд олгох үндэслэлтэй.
И 115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус
:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цаас 7,000,000/долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Мд олгож, үлдсэн 1,636,925/нэг сая зургаан зуун гучин зургаан мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ү.Мы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 147,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ