Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/00990

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/00990

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.М/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АТ ТӨҮГ/РД: /-т холбогдох,

 

Урьд эрхэлж ажил буюу ажлын байрны чиг үүрэг шилжсэн ажлын байранд эгүүлэн тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 19,665,000/арван есөн сая зургаан зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь авто тээврийн үндэсний төвд 2016 оноос хойш Авто үйлчилгээний хэлтсийн даргаар 6 жил энэхүү албан тушаал байгууллагад ажиллаж, жил бүр үр дүнгийн гэрээ хангалттай үнэлүүлж, сард үндсэн цалин 2,185,000 төгрөгийг авдаг байсан.

Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дүгээр тушаалаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны******* ТӨҮГ-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 420 дугаар тогтоол, үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар тушаалыг үндэслэл болгон ажил олгогчийн санаачлаагаар хөдөлмөрийн харилцааг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэснийг баримталсан байдаг

Гэтэл маргаан бүхий тушаалд аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас шалтгаалан хөдөлмөрийн гэрээг цуцалсан уу эсвэл ажлын байр хасагдсан, орон тоо цөөрснөөс шалтгаалан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа эсэх нь тодорхойгүй тушаал гаргасан байна. Харин ч энэ байгууллага болоод түүний бүтцэд дээрх ажил, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг өнөөдөр ч байгаа болно

Мөн Б.Мын эрхэлж байсан авто үйлчилгээний хэлтсийн чиг үүрэг өөр ажлын байранд шилжсэн учир Б.Мыг халах бус тухайн ажлын байранд шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж заажээ.******* ТӨҮГ нь татан буугдаагүй тул хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал нь хууль зөрчсөн гэж үзэхээр байх тул урьд эрхэлж байсан ажил буюу ажлын байрны чиг үүрэг шилжсэн ажлын байранд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. гэв.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Мын нэхэмжлэлтэй,*******д холбогдох Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор 2,185,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн би энэ доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас маргаан бүхий 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалд 2022 оны 05 сарын 31-ны өдрийн А/143 дугаар Залруулга хийх тухай тушаалыг гаргасан байна.

Уг тушаалыг шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан, 2022 оны 05 сарын 06-ны өдөр 06306 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, 2022 оны 05 сарын 23-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Энхбат нь гардаж авсан хойно залруулга гэж гаргасан байна.

Иймд 2022 оны 05 сарын 31-ний өдрийн А/143 дугаар Залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.

Мөн 2022 оны 05 сарын 06-ны өдөр 06306 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой хугацаа өнгөрсөн.

Иймд ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор 2,185,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа сарын үндсэн цалинг өнөөдрийг хүртэл тооцож 19,665,000 төгрөг болгож нэмэгдүүлж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ачаа тээвэр байхгүй гэж маргаад байгаа. Хэлтсийн дарга гэсэн зүйл байгаа. 1 өдөр тушаал гаргасан. Хэрэгт авагдсан гэрээ байгаа. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож болно. Гэхдээ зүй зохистой хална. Шүүхэд эрх хөгдлөө гээд ажил олгогчийн эрхийг хөндөж болохгүй. Яаж хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа юм гэдэг асуудал байна. Тушаал гэж гаргаж байгаа бол түүнийг ажилтанд танилцуулаагүй. Төгрөгийн дүн сарын үндсэн цалинг тодорхойлж байгаа. Үндсэн цалинг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Мын өмгөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан Хөдөлмөрийн гэрээ цуцалсан маргаан байгаа. 03 дугаар сарын 03-ны өдрийн тушаал байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал байгаа. Хөдөлмөрийн гэрээгээр халсан. 05 дугаар сарын 31-ний өдөр. Энэ тушаалыг мэдэгдэх үүрэг байгаа. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын асуудал яригдаж байна. Б.М нь комисс байгуулагдаагүй гэж хэлсэн. Дүүрэгт хандах гэсэн боловч мөн байгуулагдаагүй. Тухайн үед нийтэд илэрхий гэдэг байдлаар маргаан үүсгээд явсан. гэв. 

 

Хариуцагч******* ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б.Маас******* ТӨҮГ -т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор 2,185,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан байна.

Тус үйлдвэрийн газраас нэхэмжлэгч Б.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.Учир нь: Тус үйлдвэрийн газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор баталсан******* төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн хүрээнд үйл ажиллагааг эрхлэн зохицуулан, зохион байгуулан ажилладаг.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны******* төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 420 дугаар тогтоолоор үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схемийг шинэчлэн баталсан ба Б.Мын ажиллаж байсан нэгж/авто үйлчилгээний хэлтэс/ -ийг татан буулгасан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 420 дугаар тогтоолтой холбогдуулан******* ТӨҮГ -ын захирлын 2022 оны 02 дугаар сарын А/45 дугаар тушаалаар ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталж, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг /аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн/-ийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно.

Нэхэмжлэгч Б.М нь авто үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг гүйцэтгэж байсан бөгөөд тус албан тушаал нь ТӨБЗГ-ын тогтоолоор хасагдсан. Харин үйлдвэрийн газрын захирлын тушаалаар авто үйлчилгээний чиг үүргийг ачаа тээврийн хэлтэс рүү 2 орон тоотойгоор шилжүүлсэн бөгөөд авто үйлчилгээ хариуцсан 2 мэргэжилтнийг чиг үүргийн дагуу шилжүүлэн томилсон болно.

Б.М нь тус үйлдвэрийн газарт нийт 6 жил ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3 дахь хэсэг /тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;/ -т заасны дагуу 6.555.000 төгрөгийн тэтгэмжийг олгосон нь хуулийн дагуу байна.

Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам -ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг ба Б.Мтай харилцан тохиролцож байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтын d. Нэгж, салбар татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан тохиолдолд гэрээг дуусгавар болгож, цуцална гэж заасан тул Б.Мын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Мэдэгдэл гаргасан. Хуульч, эрх зүйч дүгнэлт хийх ёстой. Хоёрдугаарт тушаалыг 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэж байна. Бүхэл бүтэн хүн төлөөлж орж ирж байна. Б.М нь*******д маргаан таслах комисс байгуулагдсан эсэхийг тодруулах ёстой байсан. Бусад нь болоод байхад Б.Мд байхгүй байх боломжгүй. 45, 46 гэсэн тоо байгаа боловч энд залруулга хийсэн. Хөдөлмөрийн гэрээг яаж дуусгавар болгох талаар заасан. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Б.Мын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,******* төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ХГ22/13 дугаар Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, АТ ТӨҮГ-ын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан АТ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаар тушаал болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схемийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаарт тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ Төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схемийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ХГ22/13 дугаар Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схемийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай тогтоол болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар тогтоол болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаал болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төлбөрийн даалгавар нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/143 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар хот дахь төвүүдийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТийн алба, хэлтсийн албан тушаалын шинэчилсэн жагсаалт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Архангай аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянхонгор аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Булган аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Говьсүмбэр аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорноговь аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дундговь аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Завхан аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төв аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн автотээврийн төвийн албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ ТӨҮГ-ын Замын-Үүд салбарын албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТ ТӨҮГ-ын Цогтцэций салбарын албан тушаалын шинэчилсэн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М хариуцагч******* ТӨҮГ-т холбогдуулан урьд эрхэлж ажил буюу Авто үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг шилжсэн ажлын байранд эгүүлэн тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 19,665,000/арван есөн сая зургаан зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч******* ТӨҮГ нь авто үйлчилгээний хэлтсийг татан буулгасан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн Авто үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байсан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ХГ22/13 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны АТ ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 420 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болгосон болох нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.1аж ахуйн нэгж ... салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан ... гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан нэгж Авто үйлчилгээний хэлтсийг татан буулгасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж маргаж байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй:, 11 дүгээр зүйлийн 9-д хуульд заасан бусад бүрэн эрх., 18 дугаар зүйлийн 5Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно. гэж заасан.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9, 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хариуцагчийн захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг тогтоох эрх олгожээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9, 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаар АТ төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолоор хариуцагчийн зохион байгуулалтын бүтцийг Авто үйлчилгээний хэлтэстэй баталсан болох нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9, 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар АТ төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолоор хариуцагчийн зохион байгуулалтын бүтцээс Авто үйлчилгээний хэлтсийг хасч Авто үйлчилгээний хэлтэсгүйгээр баталсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар АТ төрийн өмчит үйлдвэрийн газрын алба, төв, хэлтсийн ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/45 дугаар тушаалаар хариуцагч*******ийн алба, хэлтсийн ажил мэргэжлийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсан болох нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалын болон нэгдүгээр хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаал болон нэгдүгээр хавсралтын хуулбараар хариуцагчийн зохион байгуулалтын бүтцэд Авто үйлчилгээний хэлтэс гэж байхгүй уг хэлтэс татан буугдсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил үүрэг хэвээр хадгалагдаж, ажил үүргийн чиг үүргийг Ачаа тээврийн хэлтэс гүйцэтгэж байгаа гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагчийн зохион байгуулалтын бүтцийн нэгж болох Авто үйлчилгээний хэлтэс татан буугдсан байх тул хариуцагч нь Авто үйлчилгээний хэлтэс татан буугдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх заалтад зааснаар 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1 ... 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдсэн болох нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мэдэгдэл гардуулах баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалаар 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалын үндэслэл хэсгийн ... А/46 дугаар тушаалыг гэснийг ... А/45 дугаар тушаалыг гэж залруулсан болох нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалыг нэхэмжлэгчид 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гардуулан өгснөөр уг тушаал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үр дагавар үүсгэсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2 дахь заалтад зааснаар 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаал үр дагавар үүсгээгүй байх тул уг тушаалыг хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлхээр шүүхэд хандсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын урьд эрхэлж ажил буюу ажлын байрны чиг үүрэг шилжсэн ажлын байранд эгүүлэн тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 19,665,000/арван есөн сая зургаан зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын урьд эрхэлж ажил буюу ажлын байрны чиг үүрэг шилжсэн ажлын байранд эгүүлэн тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 19,665,000/арван есөн сая зургаан зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болох дурдсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ