| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/02021/И |
| Дугаар | 181/ШШ2023/01134 |
| Огноо | 2023-04-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2023/01134
| 2023 оны 04 сары 12 өдөр | 181/ШШ2023/01134 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О ХХК/РД: /-д холбогдох,
30,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н миний бие О ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Үүгээр зээлдүүлэгч Д.Н нь 800.000.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч О ХХК руу шилжүүлсэн.
О ХХК нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж чадаагүй бөгөөд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот талбайг миний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар Ү-2204099730 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр миний нэр дээр гарсан байдаг.
Ийнхүү О ХХК нь уг үйлчилгээний зориулалттай талбайг худалдан авах н.Урангоог олж өгсөн бөгөөд түүнд 800.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Ингэхдээ үйлчилгээний зориулалттай талбайн 160 м.кв-ыг шилжүүлэхээр тохиролцсон юм. Үйлчилгээний зориулалттай талбайн үлдэх 138.28 м.кв-ыг О ХХК-д 30.000.000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Гэтэл О ХХК нь өнөөдрийг хүртэл худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 30.000.000 төгрөгийг над руу шилжүүлээгүй, Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу О ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, түүний үр дагавар болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот, 138.28 м.кв талбай бүхий талбайг буцаан шилжүүлэхийг О ХХК-д даалгаж өгнө үү.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Д.Н миний бие 2020 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр О ХХК-нд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайван өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот, 138.28 ш талбай бүхий талбайг шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, О ХХК надад 30.000.000 төгрөг төлөхөөр тохирсон Иймд хариуцагчаас 30.000.000 төгрөг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Д.Нын өмгөөлөгч С.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК нь Д.Нтай 2018 онд Зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн гэрээгээ дүгнээд уулзалтын тэмдэглэл гэх баримтад гарын үсэг зурж тохиролцоо хийсэн. Нотлох баримт шинжлэн судлахад уншиж танилцуулагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэхэд Зээлийг бүрэн төлж дуусгана гэж тохиролцсон. Тохиролцсон хугацаанд мөнгөө төлөхгүй бол Д.Н буцааж О ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгч болох юм аа гэж тохиролцсон. Ингээд Д.Н 01 дүгээр сарын 29-ний эд хөрөнгийн бүртгэлийн газар материалаа өгсөн байсан. 01 дүгээр сарын 30-ны өдөр н.Ганзориг захирал шилжүүлж өгөх албан бичгийг эд хөрөнгийн бүртгэлийн газар хийж өгсөн. Манайх албан бичиг хийж өгөөгүй Д.Н өөрөө очоод шилжүүлээд авсан гэдэг. Тийм зүйл байхгүй, улсын бүртгэл зөвшөөрөлгүйгээр бүртгэхгүй. 02 дугаар сарын 26-ны өдөр О ХХК-ийн захирал, Д.Н нар тохиролцсон. Худалдан борлуулах барьцаа болгож 600,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнийг түр зээл гэдэг агуулгаар шилжүүлсэн. А.Урангуад 800,000,000 төгрөгөөр худалдахаар болоод 160 метр квадратыг шилжүүлж өгсөн. Талууд ярилцаж тохироод 30,000,000 төгрөгөөр шилжүүлье гээд Худалдах, худалдан авах гэрээнд үнийн дүн тавьж хийсэн. Бизнесийн харилцаанд шударга ёсны зарчим байх хэрэгтэй. 30,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсч байна. гэв.
Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн Д.Наас тус шүүхэд хандаж гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот, 138.28 м.кв талбай бүхий талбайг буцаан шилжүүлэхийг О ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад, хариуцагч О ХХК-ийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
О ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт High Apartment үйлчилгээтэй, орон сууцны барилгыг 2016 оноос барьж эхэлсэн бөгөөд 1 барилгын ажлыг явуулахдаа иргэд, хуулийн этгээдээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх, зээл авах, иргэдтэй Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг авах замаар төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг бий болгосон юм.
Ийнхүү хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажлын хүрээнд иргэн Д.Нтай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ-г амаар байгуулж, 800,000,000 /найман зуун сая/ төгрөгийг зээлж, Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцны барилгын С блокийн 3 дугаар давхрын 309 тоот хаяг бүхий 310 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалан, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан.
Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрөөс 275,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд мөн өдрөө иргэн Д.Нтай зээлийн барьцааны зүйлийн хаяг, талбайн хэмжээг зөвтгөн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө /13373/ 8В байр, 3 дугаар давхар, 307 тоот хаяг бүхий 298.28 м.кв талбайтай үйлчилгээний талбай болгон өөрчилж, Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г байгуулсан билээ.
Ингэхдээ 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Н болон О ХХК-ийн захирал Д.Ганзориг нар уулзаж, зээлийн төлбөрийг бүрэн төлж дуустал иргэн Д.Нын шаардлагаар О ХХК нь үйлчилгээний талбайн үнийг бүрэн төлсөн гэх утга бүхий албан бичгийг гаргаж өгөх, иргэн Д.Н нь зээл төлж дуустал дээрх талбайг барьцаалсан хэвээр байна, харин зээлийн төлбөр дуусмагц 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчингүй болгоно гэж харилцан тохиролцож тэмдэглэл үйлдсэн бөгөөд иргэн Д.Н нь тухайн талбайг барьцаалсан болохоk илэрхийлж, өөрийн гараар тайлбар бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.
Талууд дээрх байдлаар харилцан тохиролцсон учраас иргэн Д.Н нь О ХХК зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр шууд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тавьсан ба уг шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст Үйлчилгээний талбайн төлбөр тооцоогүй гэх утга бүхий албан бичгийг үйлдэж Д.Нт хүлээлгэж өгсөн.
Үүний дараа мөн оны 02 дугаар сард Д.Н нь зээл, зээлийн хүү төлөхийг шаардаж, зээлийг бүрэн хэмжээгээр барагдуулахгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулна гэж байнга дарамт шахалт үзүүлж байсан тул компанийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 640,000,000 төгрөгийг төлсөн байна.
Ийнхүү О ХХК нь Д.Нт зээлийн төлбөрт нийт 915,000,000 төгрөгийг төлж дуусгавар болгосон учраас иргэн Д.Н ч зээлийн төлбөр хүүгийн хамт бүрэн төлөгдөж дууссанаас хойш дахин зээлийн төлбөр мөнгө нэхэж шаардаагүй болно.
О ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө /13373/ 8В байр, 3 дугаар давхар, 307 тоот хаяг бүхий 298.28 м.кв талбайтай үйлчилгээний талбайгаас 160 м.кв талбайг тусгаарлан, иргэн Т.Эрдэнэчимэг, А.Урангуа нарт худалдахаар тохиролцож, 2019 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад Үйлчилгээний талбай нь иргэн Д.Нын нэр дээр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн бүртгэлтэй байх тул бүртгэл хийх боломжгүй, түүнчлэн уг үйлчилгээний талбай нь Хас банк-ны барьцаанд бүртгэлтэй байна гээд материалыг хүлээж авахгүй гэсэн хариуг амаар өгснөөр манай компани Д.Ныг барьцаа хөрөнгийг маань хууль бусаар өөрийн нэр дээр бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваад зогсохгүй 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр буюу зээл төлөгдөж дууссанаас хойш 2 сарын дараа Хас банк ХХК-иас авсан 255,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болохыг мэдсэн юм.
Түүгээр ч зогсохгүй иргэн Д.Н нь зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх хаяг бүхий үл хөдлөх хөрөнгийг маань 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу О ХХК-ийн захирал Д.Ганзоригтой уулзалт хийж, зээлийг төлж дуустал өөрийн нэр дээр бүртгүүлэхгүй зөвхөн барьцаалж байгаа болно гэж амлалт өгч, тэмдэглэл үйлдэж байсан өдрөөс 1 хоногийн өмнө өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байсныг нь олж тогтоосон.
Ингээд О ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр арга буюу үйлчилгээний талбайг худалдан авахаар гэрээ байгуулсан иргэнд үйлчилгээний талбайг шилжүүлж өгөх үүднээс Д.Нт 50,000,000 төгрөг шилжүүлж барьцааг чөлөөлж өгөхийг хүссэн боловч Хас банк-наас өөрийн авсан зээлийн үлдэгдлийг төлөх мөнгийг хайж байна гээд хугацаа олгохыг хүссэн.
Бид худалдан авагчийнхаа эрх ашгийг хохироохгүйн тулд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх Д.Нын Хас банк ХХК-иас авсан зээлийн үлдэгдлийг төлж дуусгахаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.Нт 90,000,000 төгрөгийг 2 бэлнээр, Хас банкин дахь 137026594 тоот дансанд 26,000,000 төгрөг.мөн тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 67,000,000 төгрөг, Хас банкин дахь 5001199215 тоот дансанд 14,141,400 төгрөг, нийт 197,141,400 төгрөгийг шилжүүлснээр Д.Н нь барьцаа хөрөнгийг маань 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр О ХХК-ийн худалдан авагч иргэн А.Урангуад 160 м.кв талбайг, мөн өдрөө О ХХК-д 138.28 м.кв талбайг тус тус Худалдах, худалдан авах гэрээ-гээр шилжүүлж өгсөн болно.
Өөрөөр хэлбэл О ХХК нь дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн нэр дээр авахын тулд иргэн Д.Нын өмнөөс Хас банкны зээлийн өр төлбөрт 247,141,400 төгрөгийг төлж, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж авсан билээ.
Талуудын хооронд болсон дээрх үйл баримт нь О ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Д.Нт холбогдуулан Д.Наас 362,141,400 төгрөг 9 гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар О ХХК-ийн Хас банк ХХК-д төлсөн Д.Нын зээлийн төлбөрт төлсөн 247,141,400 төгрөгийг иргэн Д.Наас гаргуулахаар шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэрээр нотлогдож байна.
Ийнхүү иргэн Д.Нын гаргаж буй О ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот, 138.28 м.кв талбай бүхий талбайг буцаан шилжүүлэхийг О ХХК-д даалгах тухай нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Иргэн Д.Нын нэхэмжлэлтэй, О ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023.04.05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Учир нь БЗД-ийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байрны 307 тоот 138.28 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийг 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 30 сая төгрөгийг Д.Н төлөх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч О ХХК-ийн өмгөөлөгч М.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 9, 10 дугаар хуудсанд маш тодорхой заасан. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн. Маргаан бүхий хөрөнгө барьцаа хөрөнгө байсан байна гэдэгт маргахгүй гэж ойлголоо. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар талуудын зээлийн үүрэг бүрэн хэмжээнд дуусгавар болсон.
Д.Нын зүгээс нэг ч төгрөг шаардаж байгаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барьцаа хөрөнгөө буцаан шилжүүлье гэдэг хүсэл зориг илэрхийлэгдсэн. Нэгэнт Худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлийн байгууллагад өгч байгаа учраас Д.Нт хөрөнгө худалдан борлуулсны татвар төлөх асуудал үүснэ.
Ийм учраас 30,000,000 төгрөг гэж хийсэн. н.Ганзориг болон Д.Н нарын хооронд ямар ч тийм тохиролцоо байгаагүй. Талуудын хооронд Зээлийн болон Барьцааны гэрээний харилцаа үүссэн. Хуульд заасан хэлбэрээр бичгээр гэрээ хэлцэл байгуулагдаагүй ч харилцан тохиролцсон. Хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байгаа учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ямар ч боломжгүй байна. Талуудын хоорондын харилцааны асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт учраас дахин нотлох шаардлагагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 он 01 дүгээр сарын 04-ний өдрийн Итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Д.Нын албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2020/04744 дугаар шүүгчийн захирамж, Д.Нын худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Д.Нын Хаан банкны дансны хуулга, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/07 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/401-1 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ, 88-р байрны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон хэмжилт, Хот байгуулалт газрын кадастр, мэдээллийн хэлтсийн албан тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/01 дугаар Зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/02 дугаар Барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маягт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төлбөрийн баримт, О ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан тоот, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/401-1 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ, Хот байгуулалт газрын кадастр, мэдээллийн хэлтсийн албан тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1370026594 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, 2019 оны 04-р сарын 29-ний өдрийн Барьцааны гэрээ, Дараачийн барьцааны гэрээний нөхцөл, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2020 оны 01 сарын 03-ны өдрийн хас банкны албан тоот, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Т.Улаанбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 01 сарын 04-ний өдрийн итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 8В-байрны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон хэмжилт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан тоот, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 182/ШЗ2020/03927 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дугаартай магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/401 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/401-1 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Уулзалтын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Орлогын маягтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Орлогын маягтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Ганзоригийн Хаан банкны 2019.02.26-2019.02.27-ны өдрийн дансны хуулга, Бэлэн мөнгөний зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Ганзоригийн Хаан банкны дансны хуулга, Бэлэн мөнгөний зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Бэлэн мөнгөний орлогын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний орлогын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Захиалагчтай нийлэх тооцооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6-р дугаар сарын 17-ны өдрийн 01422 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2022 оны 10-р сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6-р сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8-р сарын 28-ны өдрийн 1851 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н хариуцагч О ХХК-д холбогдуулан 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О ХХК нь нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчтай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 1, 3, 7-д зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байр, 307 тоот нийт 298.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 138.28 м.кв талбайг хариуцагчид 30,000,000/гучин сая/ төгрөгөөр шилжүүлэх тухай заажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэх 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/00913 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Н нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч О ХХК-д 800,000,000/найман зуун сая/ төгрөгийг зээлд шилжүүлсэн, О ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл зээл, хүүгийн төлбөрт нэхэмжлэгч Д.Нт нийт 915,000,000/есөн зуун арван таван сая/ төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дугаар магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/00913 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байр, 307 тоот нийт 298.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000710906 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/00913 дугаар тогтоолоор хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байр, 307 тоот нийт 298.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/00913 дугаар тогтоолоор тогтоогдсон дээрх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/01422 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/00913 дугаар тогтоолоор хариуцагч О ХХК нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байр, 307 тоот нийт 298.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Нын зээлийн барьцаанд барьцаалж, хариуцагч О ХХК нь зээлийн төлбөрийг төлж дуусгасан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно:, 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон;, 160.3-т Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй. гэж заасан.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагчид барьцааны зүйлийг буцаан өгөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 160.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд заасан Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байр, 307 тоот үл хөдлөх эд хөрөнгийн 138.28 м.кв талбайг хариуцагчид үнэ төлбөргүй буцаан өгөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 160.3 дахь хэсэгт зааснаар зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ үр дагавар үүсгээгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө ... хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... гэж заасан.
Барьцааны эрх дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь 138.28 м.кв талбайг хариуцагчид үэн төлбөргүй буцаан шилжүүлэх үүрэгтэй.
Барьцааны эрх дуусгавар болсноор хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэггүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр зохигчийн хооронд үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч нь 138.28 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байр, 307 тоот үл хөдлөх эд хөрөнгийн 138.28 м.кв талбайг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй байх ба хариуцагч нь 138.28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэггүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в байр, 307 тоот 298.28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 138.28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нын хариуцагч О ХХК-иас нийт 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ