| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/03538/И |
| Дугаар | 181/ШШ2023/01221 |
| Огноо | 2023-04-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2023/01221
| 2023 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 181/ШШ2023/01221 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.О/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх тогтоолд холбогдуулан БЗД-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2022.08.04-ний өдөр гомдол гаргасан ч хариу өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ч гомдлыг хангаагүй талаарх хариуг 2022.09.08-ны өдөр шуудангаар ирүүлснийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу шүүхэд хандаж байна.
Ганболдын О би БЗД-ийн 8 дугаар хороо, Хууль сахиулагч хотхоны Б блок 8 дугаар давхарын 106 тоот 49.03 м.кв 2 өрөө байрыг 2020.10.08-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр 95,608,500 төгрөгөөр Стандарт холдинг ХХК-аас худалдан авсан. Улмаар 2020.10.08-ны өдрөөс эхлэн уг орон сууцандаа амьдарч байсан. Гэтэл 2022.07.27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч М.Гантогтох намайг амьдарч байсан гэрээс албадан гаргасан.
Учир нь шийдвэр гүйцэтгэгч танилцуулахдаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаартай шийдвэрийг албадан биелүүлэх хүрээнд намайг миний байрнаас албадан гаргасан гэж мэдэгдсэн ба шүүхийн шийдвэрийг үзүүлээгүй. Би шүүхийн архивд хүсэлт гаргаж 2022.08.03-ны өдөр хуулбарыг авч танилцлаа.
Уг шийдвэрийн хуулбарыг гаргуулан авахад хариуцагч нь Бавгар ХХК, Х.Оюун, Б.Мөнхцэцэг нар байна. Тус шүүхийн шийдвэр нь надад холбогдож гараагүй бөгөөд би энэ талаар огт мэдээгүй байсан. Уг байрыг Б.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх агуулгаар шүүхийн шийдвэр гарсан байна.
Харин бодит байдал дээр Б.Мөнхцэцэг гэх хүн энэ байранд огт амьдраагүй ба миний хувьд Б.Мөнхцэцэг гэх хүнийг огт танихгүй, гэр бүл биш юм. Төлбөр төлөгч буюу Б.Мөнхцэцэгт холбогдох шүүхийн шийдвэрийг надад хамааруулж хэрэгжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100. 1-т Орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно. гэснийг зөрчсөн.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 228-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Гантогтохын 2022.07.27-ны өдрийн 228/13664 дагаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Тус шүүхийн шийдвэр нь Г.От холбогдож гараагүй бөгөөд энэ талаар огт мэдээгүй байсан. Б.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх агуулгаар шүүхийн шийдвэр гарсан байгаа. Төлбөр төлөгч буюу Б.Мөнхцэцэгт холбогдох шүүхийн шийдвэрийг Г.От хамааруулж хэрэгжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно. гэснийг зөрчсөн. Г.О нь Бавгар ХХК, Х.Оюун, Б.Мөнхцэцэг нартай хамааралгүй. Хамаарлыг тогтоогоогүй байж төлбөр төлөгчийг шууд Г.Оээр тавиад тогтоогоод албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль бус байна. Иймээс тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
Хариуцагч*******шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаар шийдвэрээр хариуцагч Бавгар групп ХХК, Б.Мөнхцэцэг нараас Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхоны Б блок, 49Б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49,03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Я.Ганзоригийг тогтоож, уг орон сууцыг хариуцагч Б.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4-228/12056 дугаар мэдэгдлээр Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай эхний мэдэгдлийг өгсөн. Шүүхийн шийдвэрт заагдсан орон сууцны хаягт 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар очиход Б.Нарантуяа гэх хүн байсан ба гэрийн эзэд байхгүй байна гэсэн тайлбар хэлсэн. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа буюу зургаан удаагийн давтамжтай хариуцагч нарт хүргүүлсэн.
Хөрөнгө чөлөөлөх ажиллагаа 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохион байгуулагдсан. Иргэн Г.Оээс гаргасан Байр орон сууцнаас албадан гаргах тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн гомдолд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор гаргасан хариугаа ирж авах талаар Г.Оийн 99539918 дугаарт албаны 89086228 дугаараас залгахад Би одоо хөдөө байна. Орон сууц чөлөөлөх ажиллагааны дараа шууд энд ирсэн. Гомдлын талаар мэдэхгүй байна, Үүр тээл ХХК-аас гаргасан байх хариугаа хотод очоод авна гэснийг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай гомдлын дагуу шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хянан 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх албаны Даргын 03/2023 дугаар тогтоолоор хариу өгсөн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100.8-д Нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй, эсхүл албадан чөлөөлөх барилга, орон байр бусдын ашиглалтад байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй гэж заасан. Энэ заалтаар ажиллагаа явагдсан. Манай*******хуульд заасан ажиллагаа хийсэн. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Г.Оийн иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаартай Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол, 2020 оны 10-р сарын 08-ны өдрийн 2021/164 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Орон сууцны төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Оюунболдын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ТМ2022/01809 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/2023 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2022 оны 06 сарын 02-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 02-ны өдрийн 102/ШЗ2022/09885 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бавгар групп ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Я.Ганзоригийн гаргасан хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 6 сарын 3-ны өдрийн 22260816 дугаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22260816 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 4-228/12282 дугаартай мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 4-228/12056 дугаартай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 сарын 8-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 4-228/12735 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 4-228/12736 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 4-228/13223 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 4-228/13222 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 4-228/13663 дугаартай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 4-228/13876 дугаартай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 7 сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 7 сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 7 сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Я.Ганзоригийн хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 7 сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22260816/03 дугаар Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Я.Ганзоригийн хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн Г-1 дугаартай Г.Оийн гаргасан гомдлын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/43 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 8 сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 09 сарын 05-ны өдрийн 03/2023 дугаартай албан тоот нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.О хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхон-ы Б блок, 49Б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Я.Ганзоригийг тогтоож, уг орон сууцыг хариуцагч Б.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэж, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 102/ГХ2022/00941 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдон, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22260816 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаар шийдвэрийн болон 102/ГХ2022/00941 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22260816 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Стандарт холдинг ХХК-тай №2021/164 Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан болох нь №2021/164 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
№2021/164 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ий 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхон-ы Б блок, 49Б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 95,608,500/ерэн таван сая зургаан зуун найман мянга таван зуу/ төгрөгөөр худалдан авахаар Стандарт холдинг ХХК-тай харилцан тохиролцсон болох нь Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
№2021/164 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхон-ы Б блок, 49Б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт 47,804,250/дөчин долоон сая найман зуун дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төлсөн болох нь №2021/164 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ болон Орон сууцны төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь №2021/164 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-д зааснаар 106 тоот хаягт байршилтай, 49.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төлөлт хийсэн болох нь Хаан банк ХХК-д нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 5019926558 дугаар төгрөгийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаар шийдвэрт дурдсан Б.Мөнхцэцэг нь 106 тоот хаягт байршилтай, 49.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд оршин суудаггүй болох нь №2021/164 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ болон хариуцагчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн № 4-228/12282 болон 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № 4-228/12735 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн № 4-228/13223 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд ... хүн, хуулийн этгээдэд ... мэдэгдэл хүргүүлэх; гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийсэн болох нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн № 4-228/12282 болон 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № 4-228/12735 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн № 4-228/13223 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаар шийдвэр болон 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ГХ2022/00941 дугаар гүйцэтгэх хуудаст зааснаар Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхон-ы Б блок, 49Б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49,03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн Б.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай заажээ.
Иргэн Б.Мөнхцэцэг нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхон-ы Б блок, 49Б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд оршин суудаггүй болох нь №2021/164 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ий хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн № 4-228/12282 болон 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн № 4-228/12735 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн № 4-228/13223 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байна., 100 дугаар зүйлийн 100.1-т Орон байр ... савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн ... амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр ... гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно. гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ба Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхон-ы Б блок, 49Б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн Б.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай заасан боловч иргэн Б.Мөнхцэцэг нь тус орон сууцанд оршин суудаггүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Хууль сахиулагч хотхон-ы Б блок, 49Б байрны 2 дугаар орц, 8 дугаар давхрын 106 тоот хаягт байршилтай, 49.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс албадан чөлөөлсөн болох нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолын болон 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт төлбөр төлөгч болон түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүнийг орон байрнаас албадан чөлөөлөх тухай заажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01078 дугаар шийдвэр болон 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ГХ2022/00941 дугаар гүйцэтгэх хуудаст 106 тоот хаягт байршилтай, 49.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлөх тухай заагаагүй байх тул хариуцагчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол нь хуулийн уг зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэх тул 2ыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 228/13664 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ