| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2023/00109/И |
| Дугаар | 145/ШШ2023/00245 |
| Огноо | 2023-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 145/ШШ2023/00245
| 2023 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 145/ШШ2023/00245 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Өвөрхангай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сумын ******* дүгээр баг, *******ад оршин суух, ******* овгийн ******* *******,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ******* овгийн нарт холбогдох,
“3,376,075.17 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкны зүгээс 2*******7 оны 05 дугаар сарын 23-ны өдөр О.*******, Б. нарт 2,600,000 төгрөгийн зээл олгосон. О.*******ы эхнэр Б. нь 2*******7 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,600,000 төгрөгийн 1,300,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Одоо манай талаас О.*******аас гаргах мөнгө болох үндсэн зээл 1,297,999.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,796,543.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 207,150 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 3,376,175.17 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б. өөрт ногдох хэсгийг төлсөн учраас зөвхөн хариуцагч О.*******аас 3,376,175.17 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.
№000*******21512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06/27 тоот тодорхойлолтод: Отгонбаяр овогтой ******* нь хаягт малчин гийнд түр оршин сууж мал маллаж байгаа нь үнэн болно гэсэн,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн 414/258 тоот тодорхойлолт,
“*******” ХХК-ийн 2*******7 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ2*******70523******* дугаартай зэлийн гэрээ, БГ2*******70523******* дугаартай барьцааны гэрээний хуулбарууд,
Зээлийн буцаан төлөх хуваарийн хуулбар,
Хариуцагч ******* *******ы *******ны тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч О.*******, Б. нарт холбогдуулж “3,376,075.17 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /хх-ийн ******* дүгээр тал/
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч О.*******, Б. нар нь 2*******7 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ2*******70523******* дугаартай зэлийн гэрээ, БГ2*******70523******* дугаартай барьцааны гэрээ байгуулж 2,600,000 төгрөгийн зээлийг олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байх ба үндсэн зээлийн төлбөр 1,297,999 төгрөг, хүү 1,796,543 төгрөг, нийт 3,376,175 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
4. Хариуцагч Б. шүүхэд өгсөн хариу тайлбартаа “...О.*******тай хамтран амьдарч байх хугацаандаа уг зээлийг авсан, *******ны зүгээс уг зээлийн 50 хувийг хүүгийн хамт төлбөл энэ зээлнээс хасна гэж амлалт өгсний дагуу миний бие 1,686,748 төгрөгийг төлсөн...” гэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Б. нь 2*******7 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,600,000 төгрөгийн 1,300,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн учраас хариуцагч О.*******аас 3,376,075.17 төгрөгийг гаргуулна гэжээ.
5. Хариуцагч О.******* шүүх хуралдааны тов мэдэж байсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ба хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т тус тус зааснаар хариуцагч О.*******аас 3,376,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч О.*******аас 67,881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,881 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.*******аас 3,376,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.*******аас 67,881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,881 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА