Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 145/ШШ2023/00247

 

 

 

 

 

        2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 145/ШШ2023/00247

                            Өвөрхангай аймаг

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******т холбогдох,

           “1,149,521.44 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* /цахимаар/, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.*******аас Зээлийн гэрээний үүрэг 1,149,521.44 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Ц.*******ийн хувьд анх манай компанитай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад эхлээд 20,000 төгрөгийн зээл, дараа нь 673,000 төгрөгийн зээл, дараа нь 746,000 төгрөгийн зээлийг аппликэйшнээрээ хүсэлт илгээж өөрийн хаан банкны дансанд хүлээн авсан үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тийм учраас 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон 746,000 төгрөг, шимтгэл 452,700 төгрөг, үндсэн 294,230.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,886.97 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой буюу гэрээний хөгжлийн төвөөс 7,500 төгрөг нийт 1,149,521.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 746,000 төгрөгийн зээл дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Зээл авснаас хойш бүтэн жилийн хугацаа өнгөрсөн байна. Тиймээс тухайн зээлийг төлөх буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах хүсэлттэй байгаа. Хариуцагч хэдийгээр өөрөө энэ зээлийг би аваагүй, мэдэхгүй, данс руу орсон харагдаж байна, гэхдээ би аваагүй гэж тайлбар гаргаж байгаа хэдий ч гэсэн үүнийгээ өөрөө баримтаар нотлохгүй байгаа учир хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү  гэв.

            Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь авсан 2 зээлээ гэрээний дагуу төлсөн. 2021 оны 12 дугаар сарын 21-нд зээл төлөгдөөд ахиад зээл гарсан. Тэр үед нь би эднийх рүү хандахад утсаа авахгүй, 02 дугаар сарын 22-ны өдрийн *******-04 цагийн хооронд утсаа аваад миний нэр дээр зээл гарчихлаа, би зээл аваагүй гэсэн чинь таны нэр дээр зээл гарсан байна, бид нар шалгаад хариу хэлье гэсэн. 2 хоногийн дараа ахиад шалгаж байна уу? гээд асуухад бид нар шалгаж байгаа танд хариу хэлнэ гэсэн. Өчигдрийн шүүх хурал дээр 746,000 төгрөгийн зээлийг гэх хүний нэр дээр гарсан байна гэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримттай танилцахад ахиад ******* гэсэн хүний нэр дээр зээл гарсан байна. Өмнөх 20,000 төгрөг, 670,000 төгрөг миний өөрийн 554*******32592 тоот данс руу орсон. Сүүлийн 746,000 төгрөг бол миний данс руу ороогүй. Үүнийг би гайхаад байна. 746,000 төгрөг орсон үед би байгууллагатай нь холбогдох гэхэд бид нар шалгаж байна гэсэн хариу хэлсэн гэв. 

         № дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

          Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

         “” аппликейшний 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн L1380*******36 дугаартай цахим зээлийн эрх нээлгэх гэрээний хуулбар,

          “******* ББСБ” ХХК-ийн зээлийн дансны хуулга гэсэнд харилцагч ******* ******* /РД:/, зээлийн код 21004, олгосон дүн 746,000 төгрөг, олголт хийгдсэн данс хаан 554*******32592 гэсэн,

          “” аппликейшний 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн L1380*******36 дугаартай цахим зээлийн эрх нээлгэх болон 101380*******44 дугаартай цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ,

           Хариуцагч ******* ******* /РД:/-ийн “ банк” ХХК-ийн 554*******32592 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,

          “” аппликейшний ******* *******ийн дугаартай хэтэвчийн дансны хуулгууд,

           Хариуцагч ******* ******* /РД:/-ийн “ банк” ХХК-ийн тоот дансны хуулгууд,

           Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулж “1,149,521.44 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

 

           2. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           3. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ц.******* нь манай компанитай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр L1380*******36 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, 746,000 төгрөгийг “” аппликейшний  дугаартай зээлийн дансанд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олголт хийгдсэн. Хариуцагч Ц.*******аас үндсэн зээл 745,999.65 төгрөг, шимтгэл 42,700 төгрөг, үндсэн хүү 294,434.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,886.97 төгрөг, нийт 1,142,021.44 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

            4. Хариуцагч Ц.******* шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилж буй 1,142,021.44 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, зээл олгосон гэх 746,000 төгрөгийг данс руу ороогүй гэж маргасан. Хариуцагч Ц.*******ийн банкин дахь 554*******32592 тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “21004 кодтой зээл олгов” гэсэн нэртэйгээр 746,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн болох нь  хэрэгт авагдсан хариуцагч Ц.*******ийн эзэмшлийн дансны хуулгаар  нотлогдож байх ба уг 746,000 төгрөгөөс 5540423627 тоот дансруу 310,000 төгрөг, банкны тоот дансруу 554,000 төгрөгийн зарлагын гүйлгээ мөн өдөртөө хийгджээ. Хариуцагч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 310,000 төгрөгийн гүйлгээ хийсэн 5540423627 тоот дансыг өөрийн төрсөн охины данс, банкны тоот дансыг өөрийн эзэмшлийн данс гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан хариуцагч Ц.*******ийн эзэмшлийн банкны тоот дансны хуулгад 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 554,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь бичигдсэн байна.

5.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт хариуцагч Ц.******* нь “*******” ББСБ-аас 4 удаа зээл авсан гэсэн үйл баримт дурдагдсан ба  хариуцагч  2021 оны 12 дугаар сард зээл аваагүй гээд  талууд маргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон гэх зээлийн харилцаатай холбоотой байгаа тул 2021 оны 12 дугаар сард олгосон гэх зээлийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

6. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “21004 кодтой зээл олгов” гэсэн нэртэйгээр хариуцагчийн дансанд орлогын гүйлгээ хийгдсэн байх тул  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ц.*******аас 746,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Харин талууд 746,000 төгрөгийн зээлийн асуудлаар тусгайлан бичгээр гэрээ хийсэн эсэх, хүү тохирсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул хүү, алдангийн төлбөр гэх  396,021 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн зээлийн төлбөр 746,000 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 753,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******аас 22,634 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,140 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ц.*******аас 753,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 396,021 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******аас 22,634 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,140 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА