Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 145/шш2023/00258

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 145/ШШ2023/00258

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн .... сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух, 1994 онд төрсөн, 29 настай, ... овгийн Б.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ... сумын .. дугаар баг, .... тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 66 настай, ... овгийн Д.Э холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 2000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 2000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* овогтой ******* ******* нь ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №25 дугаартай зээлийн гэрээгээр 3000000 төгрөгийн зээлийг сарын 0.25%, жилийн 3%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай Авто засвар төслийн зориулалтаар зээлсэн. Тус зээл нь жил бүр төлөгдөж 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хаагдахаар эргэн төлөлтийн хуваарь хийгдсэн. Зээлдэгч ******* овогтой ******* нь зээлийн хүү эргэн төлөлтийн үлдэгдэл 2000000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй зээл төлүүлэх талаар удаа дараа утсаар ярьж, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ төлөхгүй байгаа тул *******аас зээлийн үлдэгдэл 2000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004-2014 он хүртэл Өвөрхангай аймгийн ******* сумын багш ******* гэр бүл болон 5 ханатай гэрт амьдардаг байсан. 2014 онд Сум хөгжүүлэх сангаас 3000000 төгрөгийн зээл авч 7х7 хэмжээтэй граш барьж, гагнуурын аппарат, цахилгаан дрилл авч байсан. Өмнөговь аймгийн Шивээхүрэн суманд автобус барьж сарын 8 сар ажиллахдаа 750000 төгрөгийн цалин авч нааш нь явуулдаг байсан. Энэ бүгдийг нийлүүлж 9000000 төгрөгөөр микро авсан. Сард 600000 төгрөг, 700000 төгрөгийг банкинд төлдөг байсан. Ингээд таарч тохироогүйн улмаас салж би Улаанбаатар хот руу явсан. Салахдаа хашаа, 5 ханатай гэр, машин зэрэг эд хөрөнгөө үлдээсэн. Энэ эд хөрөнгөөр энэ зээлийг дарах боломжтой байсан. Тийм учраас энэ зээлийг би төлөхгүй гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараахи баримтыг гаргаж өгсөн: Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/09 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/46 дугаартай захирамж, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн болон барьцаа хөрөнгийн гэрээ, *******, нарын иргэний үнэмлэхний хуулбар, Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдтэй утсаар ярьсан жагсаалт зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: ...Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч зөвшөөрөхгүй үндэслэлээ ... Би д бүх эд хөрөнгөө үлдээж салсан. Би энэ төлбөрийг төлөхгүй, гаар төлүүлнэ... гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч ******* нь ******* сумын сум хөгжүүлэх сангаас 3000000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Авто засвар зориулалтаар 750 м2 хашааг барьцаалан зээлж, зээлийн гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд 1000000 төгрөгийг төлөлтийг хийсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

******* сумын Сум хөгжүүлэх сан, ******* нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

7. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан, мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас зээлийн гэрээний үүрэг болох 2000000 төгрөгийг хариуцагч *******аас шаардах эрхтэй байна.

8. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дууссан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь дээрхи зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч *******аас шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлж байсан эсэх талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлож чадаагүй байна.

Мөн хариуцагч Б.*******аас шүүх хуралдаанд г оролцуулж энэ зээлийг төлүүлэхийг хүссэн хүсэлтийг шүүх хуралдаанд удаа дараа гаргасан боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дээрхи хариуцагчийн гаргасан хүсэлтийг зөвшөөрөөгүй тул г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй болно.

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа хариуцагч *******аас 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байна.

9. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА