Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 117

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000470029 дугаартай хэргийг 2017 оны сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1991 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инжежер мэргэжилтэй, ******* ******* ******* ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:/, ******* овогт ******* .  

 Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 сарын 07-ны өдрийн орой Ланд круйзер 0 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг “Хуучин ногоо” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч ын биед хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... найз маань хар ногоон өнгийн Ланд-0 маркийн машин жолоодож явж байсан. , , , , нар явсан. Би жолоочийн хажуу талд суусан. Бороо ширүүсээд усархаг орж байсан замаар ус урсаж байсан гялгар газар зөөлөрсөн замд машин тэрэг суусан байдалтай байсан. “Жаргалант” нэртэй уулын зүүн урд талд сумруу явдаг шороон замд явж байгаад жолоочийн талруу шарваж өнхөрсөн, би ухаан алдсан байсан нэг сэрээд харахад газар хэвтчихсэн найз миний хажууд байсан. Миний биеийн баруун хөлний эрхий хурууны үе мултарсан, хүзүү баруун мөр янгинаж өвдөөд байсан. Би тухайн үед сандаалан гуталтай байсан юм. Осол болсны дараа яг юу болсон талаар сайн санахгүй байна. Сумын төвөөс эмч, цагдаа нар машинтай ирээд бид нарыг сумын эмнэлэгт авчирсан. Би сумын эмнэлэгт нэг хоноод Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын тасагт ирээд эмчлүүлж байна. Би хотруу явж тархи нурууны бичлэг хийлгэх шаардлагатай байгаа. ... бид хоёр багын найзууд тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг./хх-ийн 1-20/ 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 14-ний өдрийн 417 тоот дүгнэлтэд:  “1.ын биед хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун хөлийн 1-р хурууны 1-р үений мултрал гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. 3. Дээрх гэмтлүүдийн 6-р нугалмын арын сэртэнгийн  хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба баруун хөлийн 1-р хурууны 1-р үений мултрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна“ гэжээ./хх-ийн 69/

 Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны сарын 0-ны өдрийн 27 тоот дүгнэлтэд: "1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д ”Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ...сонгож яваагүйн улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 3. Авто осолд холбогдох Ланд круйзер-0 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн бус гэсэн дүгнэлттэй танилцахад тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглосон жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж зам тээврийн осол гарах нөхцлийг шууд бүрдүүлдэг учир авто машин нь техникийн хувьд бүрэн бус байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ. /хх-ийн 59-60/

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-/

            -Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 11, 12/

            -Гэрч С., Б., О., А., Б. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-30, 31-35, 36-40, 41-46, 47-49/

зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 сарын 07-ны өдрийн орой “Ланд круйзер” 0 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг “Хуучин ногоо” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...Тухайн үед бороо орж байсан учраас зам халтиргаатай, устай байсан болохоор өвсөн дээгүүр явж байгаад “Хуучин ногоо” гэх газарт замын хувилд гуядуулаад эргэж хариулах гэсэн боловч ямар ч зогсоох боломжгүй учраас онхолдож, хоёр эргэж машины дугуй хоёр эргэж унасан. ...Ийм зүйл болсонд гэмшиж, харамсаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106/ түүнийг давхар нотолсон хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн ”... “Жаргалант” нэртэй уулын зүүн урд талд сум руу явдаг шороон замд явж байгаад жолоочийн тал руу шарваж өнхөрсөн, би ухаан алдсан байсан нэг сэрээд харахад газар хэвтчихсэн найз миний хажууд байсан... бид хоёр багын найзууд тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 1-20/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 14-ний өдрийн 417 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны сарын 0-ны өдрийн 27 тоот дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо адил бөгөөд хэн нэгэндээ нөлөөлөөгүй, шинжээчийн дүгнэлтийг  нь мэргэжлийн шинжээч гаргасан байх тул эдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:        

Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч д эмчилгээний зардал болон Улаанбаатар хот руу ирж очих онгоцны зардалд нийт 3500000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн ............... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг, мөн шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс “Митсубиши-эл 200” маркийн 11-3 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны сарын 2-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36., 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч д эмчилгээний болон бусад зардалд 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь өөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1. дахь хэсэгт зааснаар бичиг баримтаар хураагдан ирсэн ................. регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг шүүгдэгчид, шүүгдэгч *******гийн эзэмшлээс “Митсубиши-эл 200” маркийн 11-3 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны сарын 2-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь тус тус буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар  тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР