Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0620/З |
Дугаар | 128/ШШ2023/0201 |
Огноо | 2023-03-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2023/0201
2023 03 10 128/ШШ2023/0201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Отгонтуяа /РД:Е/05/
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхийлөгч,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгонтуяа, хариуцагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бямбажаргал, хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бундсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хүсэлдэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
3.
3. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Е/05 дугаар захирамжаар Нэхэмжлэгч Б.Отгонтуяа намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Е/05 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол улсын Ерөнхийлөгчид даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5.Нэхэмжлэгч Б.Отгонтуяа шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Отгонтуяа намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах, мөн Б.Отгонтуяа намайг шүүгчээр томилохоос татгалзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн E/05 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоон шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан.
Нэхэмжлэгч Б.Отгонтуяа би 2008 онд Шүүхийн тухай хуульд заасан болзол шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Е/05 дүгээр зарлигаар Е/05 аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж байсан.
2013 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шинэчлэн баталсан шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоороо анхан болон давж заалдах шатны шүүхийн нэршлийг өөрчилсөнтэй холбогдуулан 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналаа гаргаж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн уг саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Е/05 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шүүгчдийг буцаан томилсон Е/05 дүгээр зарлиг гаргахдаа Б.Отгонтуяа намайг ямар нэг "хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр" томилоогүй орхигдуулсан болно. Миний бие дээрх хууль бус үйлдлийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Е/05 дугаартай, шийдвэрээр Б.Отгонтуяа намайг урьд ажиллаж байсан Е/05 аймгийн Е/05 сум дахь Сум дундын шүүхэд шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар миний асуудлыг хэлэлцээд Б.Отгонтуяа намайг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байсан.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж заасан.
Үүнээс үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгийг нягтлан үзэлгүйгээр дахин шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхээс татгалзаж байгаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа.Өөрөөр хэлбэл:
1. Б.Отгонтуяа миний бие нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шаардаад байгаа хуульд заасан болзол шаардлагыг хангаад 2008 онд Ерөнхийлөгчийн Е/05 дүгээр зарлигаар шүүгчээр томилогдон ажиллаж байсан шүүгч байсан.
2. Б.Отгонтуяа намайг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2013 онд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох үндэслэл байхгүй байсан. Мөн "шүүгчид нэр дэвшигч биш" гэдгийг тогтоож өгсөн.
3. Шүүхийн шийдвэрээр 2013 онд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох үндэслэл байхгүй байсан, мөн шүүгчид нэр дэвшигч биш гэдгийг тогтоож өгсөн байхад Шүүхийн ерөнхий зөвлөл нь Ерөнхийлөгчийн хууль бус шаардлагыг биелүүлж шүүхээр хэлэлцээгүй асуудлаар холбогдох материал бүрдүүлэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь өөрөө хууль бус үйлдэл бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд "сахилгын шийтгэл" авч байсан шүүгч нь шүүгчээр ажиллах шаардлага хангахгүй байхаар хуульчлан тогтоогоогүй.
Нөгөөтэйгүүр Б.Отгонтуяа надад авсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа хэдийн дуусаж, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний бие сахилгын шийтгэлгүй байсан. Гэтэл сахилгын шийтгэлгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 9 жил өнгөрч байгаа зөрчилд дахин хариуцлага тооцож байгаа нь хуульд нийцэхгүй ба ийм хууль бус шаардлагыг биелүүлэн ажиллаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлдэл нь өөрөө хууль бус юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байгууллагын хувьд хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй гэж үздэг.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Е/05 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгийг захиргааны акт биш гэж үзсэн ба 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгийг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд татгалзсан эсхүл шаардлага хангаагүй, хангуулах талаар буцаасан эсэхийг холбогдох байгууллагаас тодруулсны үндсэн дээр захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгээрээ өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчээр томилохоос татгалзсан захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.
Учир нь: Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгийг бүрэн эрхийн хүрээнд татгалзсан захиргааны акт гэж үзээд дахин өргөн мэдүүлэхээс татгалзсан байдаг ба шүүхэд өгсөн тайлбартаа ч энэ талаар тайлбарласан байдаг. Мөн шүүгчээр томилсон зарлигаа гаргахгүй байгаагаас харахад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгийг бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчээр томилохоос татгалзаж гаргасан захиргааны акт гэж үзэхээр байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын Шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл УЕ/05 танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно" гэж заасан. шатны Хууль эрх зүйн талаас авч үзвэл "шүүгчийг томилох үйл явц дээр дээрх 2 байгууллагын үйл ажиллагаа нь хоёр биеэсээ харилцан хамааралтайгаар явагддаг процесс юм. Өөрөөр хэлбэл: Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь шүүгчийг томилох саналыг өргөн мэдүүлж байж Ерөнхийлөгч тухайн саналыг нь үндэслэж шүүгчийг томилох процесс явагддаг. Тэрнээс биш Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг томилуулах саналаа гаргаагүй буюу Ерөнхийлөгчид хүргүүлээгүй тохиолдолд Ерөнхийлөгч шүүгчийг томилох асуудал яригдах боломжгүй юм. Миний хувьд дээрх 2 байгууллага яг энэ асуудлыг ярьсаар миний зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй 9 жилийн нүүр үзсэн.
Энэ 9 жилийн хугацаанд миний бие Шүүхийн Ерөнхий Зөвлөлд намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчид шүүгчээр томилохыг хүссэн өргөдөл, хүсэлтийг маш олон удаа гаргаж байсан боловч Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс таныг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй гэдэг асуудлыг тавьдаг байсан бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс бид таныг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн гэдэг асуудлыг ярьсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Ийм учраас дээрх хоёр байгууллага нь зарчмын хувьд харилцан бие биеийнхээ үйл ажиллагаанаас шалтгаалж хуульд заасан үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлдэг хоёр байгууллага гэж үзэж байна.
Тийм учраас шүүгчийг томилох процессын ажиллагааг Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д тодорхой зааж өгсөн ба Ерөнхийлөгчөөс шүүгчийг томилох шийдвэр гаргах ажиллагаа нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн саналаас хамааралтайгаар шийдвэрлэгддэг асуудал юм. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчид холбогдох маргааныг тус тусад нь шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед мэтгэлцэх хэлбэрээр асуудлыг тодруулж шийдвэрлэх боломжтой ба хэрэг шийдвэрлэхээс өмнө урьдчилан дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. Иймд нэхэмжлэгчийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан маргаанаа хамтад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа болно. гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Б.Бундсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Отгонтуяаг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Е/05 дугаартай шийдвэрээр Дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг тус зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг МЕ/05 өргөн мэдүүлэх тухай асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 74 дүгээр тогтоолоор иргэн Б.Отгонтуяаг Е/05 аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн албан Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/05 тоот албан бичгээр нэр дэвшигч нар тус бүр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй гэх үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзаж буцаасан. Тус албан бичгийн дагуу иргэн Б.Отгонтуяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан эсэх талаар эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг гаргуулан авч үзэхэд шүүгчээр ажиллаж байх хугацаандаа Шүүхийн сахилгын хорооны 2012 оны 04 дүгээр тогтоолоор сахилгын шийтгэл хүлээж байсан талаарх мэдээллийг ирүүлсэн. Холбогдох лавлагаа, мэдээллийг авсны дараа тус зөвлөлийн 2022 оны 102 дугаар тогтоолоор иргэн Б.Отгонтуяаг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн. Тус тогтоолыг холбогдох лавлагаа, мэдээллийн хамт албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот албан бичгээр иргэн Б.Отгонтуяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангаагүй талаар дурдаж, томилохоос татгалзсан хариу ирүүлсэн. Тус зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг бүрэн хийж, холбогдох материалын хамт 2022 оны 102 дугаар тогтоолоороо иргэн Б.Отгонтуяаг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн тул шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэрийн үндэслэлийг дахин нягтлах, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх хуулийн үндэслэлгүй юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Отгонтуяаг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид хоёр удаа өргөн мэдүүлж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлснийг эс үйлдэхүй гэж үзэх үндэсгүй юм. Мөн дахин ажиллагаа хийж лавлагаа мэдээлэл цуглуулахад сахилгын шийтгэл авч байсан тухай баримт Шүүхийн сахилгын хорооноос ирүүлсэн байдаг. Сахилгын шийтгэл хүлээж байсан нь татгалзах үндэслэл гэж тодорхойлсон. Иймд холбогдох ажиллагаануудыг хийсэн бөгөөд дахин өргөн мэдүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбажаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хариу тайлбарт дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Иргэн Б.Отгонтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Нэхэмжлэлд дурдагдсан асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд үл хамаарна. 1.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааныг тогтоож өгсөн. Ийнхүү тогтоохдоо тус зүйлийн 13.1-т "Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ." хэмээн заасан.
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хамаарх асуудлаар гарах аливаа Үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд холбогдох маргаантай асуудлыг гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр Үндсэн хууль, холбогдох хуулиар зохицуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно" гэж заасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү Үндсэн хуулиар олгогдсон бусад бүрэн эрхтэй холбоотой харилцаа мөн Үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд хамаарч байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т"зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх" хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх маргаантай асуудлыг жагсааж өгсөн. Энэхүү жагсаалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хяналтын объект буюу хянан шийдвэрлэх маргаанд хамаарах юм.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т "зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх", Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр" гэж заасан байна. Энэхүү Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудаас үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэртэй холбоотой эрх зүйн маргаан нь ямар нэг эргэлзээгүйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан болох нь харагдаж байна.
Иргэн Б.Отгонтуяагийн хүсэлтийн дагуу эрх зүйн маргааныг харьяаллыг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас тогтоогүй байхад Захиргааны хэргийг үүсгэсэн байна. 2.1.Хэдийгээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т Монгол Улсын Дээд шүүх "хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох" хэмээн заасан. Энэхүү заалтаас үзвэл Монгол Улсын Дээд шүүхээс гаргах шийдвэр нэг бүрчилсэн буюу тухайн асуудал, эрх зүйн маргааныг тухайд тухайлан гаргаж болох эрх хэмжээг олгосон. Хэдийгээр Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар тогтоол хүчин төгөлдөр боловч уг тогтоолоор иргэн С.АЕ/05 нарын хүсэлтийн дагуу Монгол Улсын Шүүхийн шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий 12 иргэнийг томилохгүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүйтэй хууль бус болохыг тогтоон, тэдгээрийг урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар тухайн эрх зүйн маргаантай холбоотой асуудлаар л шүүхийн харьяалал тогтоосон байна.
Тэгвэл иргэн Б.Отгонтуяа эдүгээ шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь агуулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн E/05 дугаар шийдвэртэй холбоотой гэх бөгөөд энэ нь өмнө эрх зүйн маргааны харьяалал тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 17 дугаар тогтоолд үл хамаарах болох нь харагдаж байна. Түүнчлэн иргэн Б.Отгонтуяагийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийн тухай өнөөг хэр эрх зүйн маргааныг хэргийн харьяаллыг тогтоосон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны ямар нэг тогтоол гараагүй байгаа болох холбогдох нотлох баримтаас харагдаж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчид олгосон бүх шатны шүүхийн шүүгчийг томилох харилцаа нь Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа мөн.
Иргэн Б.Отгонтуяагийн нэхэмжлэлд дурдагдаж буй асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгч хэрэг үүсгэх захирамж гаргахын өмнө уг хуулийн 54 дүгээр зүйлд заасан нөхцөл байгаа эсэхийг шалган тогтоох үүрэгтэй. Үүний дотор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын" эсэхийг юуны түрүүнд шалгана. Монгол улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгчдийг томилох Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбогдон үүсэх харилцаа нь захиргааны эрх зүйн харилцаанд үл хамаарах буюу үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд хамаарна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч иргэнийг шүүгчээр томилох зарлиг гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан "захиргааны акт" гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин Үндсэн хууль, органик хуульд заасан Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдох үндсэн хуулийн акт гэж үзэж байна. Нэхэмжлэгч иргэн Б.Отгонтуяагийн холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан асуудал байхгүйгээс гадна Ерөнхийлөгч ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн хооронд үүсэх харилцаа нь захиргааны эрх зүйн бус харин Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа байна. Иргэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс асуудлыг Ерөнхийлөгчид оруулсны дараа Ерөнхийлөгчийн үйл ажиллагаагаар эрх нь зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд бус, харин Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргах эрх нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нээлттэй байна. Дээрхийг нэгтгэж дүгнэвэл, шүүгч эдгээр нөхцөл байдлыг шалган тогтоогоогүйгээс иргэн Б.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зүйн алдаатай болсон гэж үзэхээр байна. Иргэн Б.Отгонтуяагийн нэхэмжлэлд дурдагдаж буй асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дах хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарч байна. Иргэн Б.Отгонтуяагийн нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 02 сарын 08 өдөр дугаар 128/ШШ2022/0070 дугаар шийдвэр өнөөг хэр хүчин төгөлдөр хэвээр байна.
Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно гэж заасан байна. Монгол улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийг томилох бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон байх ба Монгол Улсын Ерөнхийлөгчид бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрх олгосон эрх зүйн үндсэн эх сурвалж нь Монгол Улсын Үндсэн хууль байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилохтой холбоотой харилцааг Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан байна. Иймд нэхэмжлэгч Д.Алтаннавч нарын 2 дах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцааг Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан байх бөгөөд шүүгчдийг томилохтой холбоотой бүрэн эрхийг Монгол улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон байх тул маргаан бүхий энэ тохиолдолд Монгол улсын Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүний институтийг захиргааны байгууллага гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ... Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар. .... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааныг харьяалан хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүх юм. Маргаан бүхий энэ тохиолдолд Монгол улсын Ерөнхийлөгчийг захиргааны байгууллага гэж үзэхгүй талаар дээр дүгнэсэн тул нэхэмжлэгч Д.АЕ/05 нарын 2 дахь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй байна." хэмээн үзсэн байх байх бөгөөд уг шийдвэрт иргэн Б.Отгонтуяа буюу өнөөгийн нэхэмжлэгч Б.Отгонтуяа эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна. Эцэст нь дээрх хууль зүйн факт, хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч иргэн Б.Отгонтуяагийн Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ", 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана; 54.1.1-д "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус", 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" гэж тус тус заасныг үндэслэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэн Б.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дор дурдсан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэв.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр нэр бүхий 6 нэр дэвшигчийг Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг буцаан хүргүүлсний дотор нэхэмжлэгч Б.Отгонтуяа хамаарч байна.
4. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно..., Жаран зургаадугаар зүйлийн 2. Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их хуралд оруулна: 1/ ... Ерөнхийлөгчийн бусад шийдвэр... Монгол улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх гэж заасан.
5. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тусгасан байх бөгөөд Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэн гаргасан шийдвэрээс шүүгчийг томилохгүй байгаа шийдвэр-ийг тусгайлан ялган шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэх боломжгүй болох нь дээр дурдсан хуулийн заалтуудаас харагдана.
6. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлж гаргасан шийдвэр нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан юм.
7. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд захиргааны байгууллагыг төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас эхлэн эрэмбэ дараагаар нь жагсааж, хууль тогтоогчоос тусгаж өгсөн, 5.4-т Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж тус тус зааснаас үзвэл Монгол улсын Ерөнхийлөгчийг Монгол улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргаж байгаагийнх хувьд захиргааны байгууллага гэж үзэхгүй.
8. Энэ талаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Е/05 дугаар шийдвэрт тодорхой тусгаж, нэхэмжлэгч Б.Отгонтуяа нарын 11 шүүгчээс Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан ...Б.Отгонтуяа нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.
9. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 ... эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэсэн үндэслэлээр," мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 Энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шүүх шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч Б.Отгонтуяа намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
11. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр ... нэхэмжлэгч Б.Отгонтуяаг Е/05 аймгийн Е/05 сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ. /1-р х.х-н 179-192/
12. Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор Б.Отгонтуяаг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. /1-р х.х-н 93-94/
13. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр ... 1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл гагцхүү Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр заажээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн санал өргөн мэдүүлсэн асуудал нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд шүүгчид тавигдах болзол шаардлагыг зохицуулсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна. Иймд танай ирүүлсэн 2022 оны 01/371 тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ. /1-р х.х-н 236/
14. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Б.ОЕ/05 Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. /1-р х.х-н 36/
15. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр ... БЕ/05 Отгонтуяа нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр холбогдох материалыг буцаажээ. /1-р х.х-н 235/
16. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Отгонтуяаг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхгүй байгаа үндэслэлээ 2 удаа өргөн мэдүүлсэн, сахилгын шийтгэлтэй байсан гэж тайлбарлаж байна.
17. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно гэж заажээ.
18. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгийн агуулгаас үзвэл Б.Отгонтуяаг томилохоос татгалзаагүй, харин Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр буцаажээ.
19. Иймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Б.Отгонтуяаг шүүгчээр өргөн мэдүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж, эхний удаа өргөн мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
20. Харин 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Б.Отгонтуяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна гэж томилохоос татгалзсан шийдвэрийг Ерөнхий зөвлөл сахилгын арга хэмжээ авагдсан гэсэн үндэслэлээр дахин өргөн мэдүүлэхээс татгалзсан нь хууль бус байна.
21. Учир нь Монгол улсын Шүүхийн сахилгын хорооны 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч Б.Отгонтуяад тухайн шүүхийн шүүгчдийн өмнө сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ. /1-р х.х-н 245-249/
22. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн тухай /2002 оны/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж зааснаас үзвэл одоо Б.Отгонтуяа нь сахилгын шийтгэлгүй байна.
23. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 01/641 дүгээр албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул Монгол улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэснээс үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй биш, татгалзсан шийдвэр гарчээ. /1-р х.х-н 20/
24. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж үзэлгүйгээр Б.Отгонтуяаг шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоос татгалзсан шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг баримтлаагүй тул хууль бус болохыг тогтоон, Б.Отгонтуяаг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
25. Нэхэмжлэгчээс миний бие нэр дэвшигч биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд харин тэрээр шүүгчээр 10 гаруй жил ажиллаагүй тул шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг шалгах нь хууль ёсны үйл ажиллагаа юм.
26. Мөн нэхэмжлэгчээс Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үйл ажиллагааг эрхийг нь сэргэтэл хэдэн ч удаа явуулах боломжтой гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь заалтаас үзвэл Ерөнхий зөвлөлөөс шүүгчээр томилуулахаар хуульд заасан шаардлагыг ханган эхний удаа өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчийн томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдохгүй тохиолдолд дахин буюу 2 дахь удаа өргөн мэдүүлснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг дуусгавар болно.
27. Нэхэмжлэгчээс уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5, Шүүхийн тухай /2002 оны/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.Отгонтуяаг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхээс татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоон, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ