| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2022/01749/И |
| Дугаар | 135/ШШ2023/00289 |
| Огноо | 2023-03-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2023/00289
| 2023 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 135/ШШ2023/00289 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01749/И
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, ******* байрны тоотод оршин суух хаягтай, овогт /РД: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн төлбөр, засварын зардал нийт 3,905,409 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ц.*******ээс 2,513,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.,
Хариуцагч Э.,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь Э.т холбогдуулан түрээсийн төлбөр, засварын зардал нийт 3,905,409 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...миний бие Ц.******* нь ******* Уул аймгийн ******* сумын 8 дугаар баг, дугаар байрны 3 тоот байрыг 5 жилийн хугацаагаар, сарын 300,000 төгрөгийн төлбөртэйгөөр үсчин, маникур, гоо сайхны салон ажиллуулах зорилгоор Э.тай 2022 оны 05 сард харилцан тохиролцож түрээсэлсэн. Түрээсийн төлбөрт 2022 он 05 сарын эхээр 300,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дансаар 1,000,000 төгрөг тус тус төлсөн.
Мөн цахилгааны төлбөр 43,309 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18,200 төгрөг тус тус төлсөн.
Тус байр нь үйлчилгээ явуулахад наад захын шаардлага хангаагүй, жоом, шар шоргоолжтой, банн, нойл нь бөглөрдөг, тосгуур нь сантехникийн холболт хийгээгүй ажилладаггүй байсан. Энэ талаар Э.т хэлэхэд би засвар хийх мөнгөний боломжгүй байна. Та өөрийн зардлаар засвараа зохицуулаад хийчих, засварын зардлыг түрээснээс хасаж тооцно гэж хэлсэн. Иймд үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд өөрийн зардлаар засвар хийсэн. Засварын зардалд барилгын материал, ажлын хөлс нийлээд 2,331,900 төгрөг болсон.
Түрээсийн гэрээг бичгээр хийх талаар Э.тай удаа удаа холбогдсон боловч завгүй байна. Хөдөө байна гэх зэргээр уулзахгүй байсан. 2022 оны 08 сарын эхээр ажлаа эхлэх гээд үсчний сандал, будагны тэргэнцэр зэрэг хэрэг болоод Э.тай холбогдоход надад 1 ширхэг сандал, 3 ширхэг үсчний тэргэнцэр, 1 ширхэг будагны тэргэнцэр байгаа. Та бэлэн 0,000 төгрөгөөр гэрээс ирээд аваа гэсний дагуу Э.т 0,000 төгрөгийг дансаар шилжүүлж, Ширээ нуруунд байдаг байшингаас нь бордуу өнгөтэй 1 ширхэг сандал, хар өнгөтэй 4 ширхэг тэргэнцэр очиж авсан. Тэгэхэд Э. банкны зээл хөөцөлдөж байгаа учраас надад хэрэг болоод байна, нэг хувь гэрээ хийгээд авчихъя, үүн дээр 1 жил гээд бичихсэн байгаа, маргааш хоёулаа нотариат ороод 5 жил гэдгээрээ гэрээгээ хийгээд авчихъя гэсэн. Илүү хувь байгаа эсэхийг асуухад маргааш нотариат ороод 5 жил гэдгээр гэрээ хийчихье, та зураг дараад хэрэггүй гээд нэг хувь гэрээ хийгээд түүнийгээ өөрөө аваад явчихсан. Маргаашнаас нь залгахаар утсаа авахаа больсон. Гэтэл Э.ын ээж гэж хүн ирээд Энэ байр миний байр, би энэ байрыг түрээслэхгүй, бушуу сулла гэх зэргээр доромжилж хөөж гаргасан .
Маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа ирсэн чинь ажлын түлхүүр цоож бүгд сольчихсон байсан. Тэгээд би ажлаа хийж чадаагүй. Э. руу залгаад чи яагаад ингэж байгаа юм. Чи ганцхан байрны эзэмшигч гэж хэлээ биз дээ, танай ээж ирээд байна гэж хэлсэн. Ингээд түнээс хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй гарсан.
Иймд Э.аас түрээсийн төлбөрт төлсөн 1,300,000 төгрөг, засвар хийсэн зардал 2,331,900 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 61,509 төгрөг, 0,000 төгрөгөөр худалдан авсан үсчний 1 ширхэг сандал, хар өнгөтэй 4 ширхэг тэргэнцэр зэргийг тус тус гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ц.******* ажлын байр хайж байна гэсэн. Тухайн үед манай байр сул байсан. Тэгэхээр нь би манай байрыг түрээсэлчих гээд ******* сумын 8 дугаар баг, дугаар байр, 03 тоот үйлчилгээний зориулалттай байрыг үсчний зориулалттай түрээслэхээр тохиролцсон. 5 жилийн хугацаатай гэрээ байгуулна гэхээр нь та надад 2,000,000 төгрөг өгвөл би гэрээ хийнэ. Тэгэхгүй бол та алга болно гэж хэлсэн. Ц.******* эгч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн. Өмнө нь түрээсийн төлбөрт 300,000 төгрөгийг өгсөн. 1 сарын түрээсийн төлбөрийг 350,000 төгрөгөөр тохирсон. Би тэгэхээр нь та надад 2,000,000 төгрөгийг бэлнээр өгвөл би түрээсийн төлбөрийг 300,000 төгрөг болгоно гэж хэлсэн. Эгч нь 2,000,000 төгрөг өгнө гэсний дараа эгчид нь 1,000,000 төгрөг өгөх боломжтой байна гэсэн. Тэгэхээр нь би эхлээд 1,000,000 төгрөгөө өгчих гээд 1 сарын түрээсийн төлбөрийг 300,000 төгрөг болгосон. Тэгсэн 1,000,000 төгрөг өгөөд алга болчихсон. Би өөрөө ажилтай болохоор 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дүүдээ түлхүүр өгч явуулаад Ц.******* эгчид өгсөн. Би түлхүүр өгсөн болохоор хүлээлгээд өгөөд болчихсон байх гэж бодсон. Надад засвар хийж байна гэж ярьсан. Би тухайн үед ажилтай байсан болохоор сайн анхаарлаа хандуулаагүй. Надад 2,000,000 төгрөг өгнө гэчихээд 1,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Манай ээж ирээд чи байраа түрээсэлчхээд мөнгө төгрөгөө олж аваач гэхээр нь би завгүй байна. Та өөрөө очоод уулзчих гэж хэлсэн. Ээж надад мөнгө хэрэгтэй байна гэхээр Ц.******* эгчээс очоод авчих аа л гэсэн. Тэгсэн энэ хоёр маргасан байсан. Түлхүүр, цоожийг 10 дугаар сарын 04-ний өдөр би өөрөө сольсон. Би орохдоо бичлэг хийж орсон. Над руу дулааны эгч залгаад Ц.******* тоолуурын заалт өгөхгүй, утсаа авахгүй байна гэж хэлсэн. Дулааны эгч утасдахад Ц.******* эгч нэг ч удаа тоолуурын заалтыг өгөөгүй, утсаа аваагүй байсан. Байранд засвар хийсэн ч урьд өмнөхөөсөө сайжраагүй. Засварын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө түрээсийн алдангид орсон байгаа учир түрээсийн төлбөрийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин сандлын 0,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Сангийн хоолойн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сангийн хоолойг хийсэн байсан ч сангийн холболтыг буруу хийгээд бөглөсөн байсан гэв.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2,513,400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:
миний бие Э. нь Ц.*******ээс түрээсийн төлбөр 1,800,000 төгрөг, засварын 450,000 төгрөг, материал 175,500 төгрөг, халуун усны тооцоо 87,900 төгрөг, нийт 2,513,400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Энэ хүн манай байранд ороод тодорхой хэмжээний засвар хийснээс хойш манай байр бохирын асуудалтай болчихсон. Жоом, бясаа салахаа байчихсан. Үүнийг янзалчхаад дараагийн хүнд түрээслүүлье гэхээр өөр хүн энэ байрыг түрээслэхгүй байна. Иймд 2022 оны 4 сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх түрээс буюу 6 сарын хугацааны түрээсийг нэхэмжилж байна. Сарын түрээсийг 300,000 төгрөгөөр бодоод 1,800,000 төгрөг болсон. Засварын ажлын хөлсний төлбөр 450,000 төгрөг, бараа материалд 175,500 төгрөг, халуун хүйтэн усны төлбөр 87,900 төгрөг гээд нийт 2,513,400 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.
4. Нэхэмжлэгч Ц.******* хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Би түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4 сарын сүүлээр түлхүүрээ авсан боловч гэрээгээ хийгээгүй учир би ажлаа эхэлж чадаагүй. Огт ажлаа хийж чадаагүй байж байхад түрээсийн төлбөр хямдхан байна. Намайг гаргаж өөр хүнийг оруулна гэсэн. Усны төлбөр гэдэгт 7, 8, 9, 10 сарынх гэж байна. Би тэр байранд хийсэн юм байхгүй. Тухайн үед усны төлбөрийг төлж байсан эсэх талаар тодорхой сайн санахгүй байна. Ванн бөглөсөн гэдэгт ванн угаасаа асуудалтай байсан. Сангийн холболт гэж юу ч байгаагүй. Нойл нь газартайгаа шигдчихсэн өмхий үнэртэй байсан. Жоом, бясаатай, шоргоолж үүрлэсэн байсан. Би их хэмжээний материалын зардал гаргаж засварласан. Намайг гарсны дараа сан нь бөглөрсөн гэдэг. Намайг янзлахаас өмнө өөрсдөө эхэлж түлхүүр, цоожийг нь сольж бөглөрөл үүсгэсэн. Өөрсдөө цоожлоод өчнөөн сарын дараа байрыг онгойлгочхоод одоо ингэж засварын мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Иймд энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 55,000 төгрөг, /хх-2/, 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 43,500 төгрөг /хх-3/, 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 800,000 төгрөг /хх-4/, 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 70,000 төгрөг /хх-5/, 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 125,000 төгрөг /хх-6/, 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 217,000 төгрөг /хх-7/, 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 7000 төгрөг /хх-8/, 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 45,000 төгрөг /хх-9/, 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 180,000 төгрөг /хх-10/, 2022 оын 04 сарын 25-ны өдрийн 390,400 төгрөг /хх-11/, 2022 оны 06 сарын 20-ын өдрийн 50,000 төгрөг /хх-12/, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 149,000 төгрөг /хх-13/, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 200,000 төгрөг /хх-14/, 2022 оны 6 сарын 22-ны өдрийн 62,000 төгрөг /хх-92/-ийн зарлагын баримтууд, ******* сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-131-133/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
6. Хариуцагчаас Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-31-32/, *******ы дулааны сүлжээ ТӨХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-33/, Самсунг 2 GB улаан өнгийн флаш диск 1 ширхэг /хх-40/, байрны сангийн болон дотор тал, гадна талын фото гэрэл зураг /хх-55-61/, 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 109,000 төгрөг /хх-117/, 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 66,500 төгрөг /хх-118/-ийн зарлагын баримтууд, гэрэл зураг 3 хуудас /хх-134-136/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Б., Б., Д. нараас, мөн шүүх хуралдаан дээр О. гэрчийн мэдүүлэг авсан байна.
Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 135/ШЗ2022/06**************тай шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилсон. Шинжээчийн дүгнэлт, тайлан /хх-97-104/ зэргийг тус тус шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд анх түрээсийн төлбөрт 1,0,000 төгрөг, засварын зардалд 2,286,209 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 сарын 11, 2022 оны 12 сарын 09, 2022 оны 12 сарын 27-ны өдрүүдэд тус тус нэхэмжлэлийн шарадлагаа тодруулан нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулахад байрны түрээсийн төлбөрт шилжүүлсэн 1,300,000 төгрөг, засварын зардалд 2,331,900 төгрөг, сангийн холболтын засварын зардал 62,000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 61,509 төгрөг, 0,000 төгрөгийн үнэ бүхий 1 сандал, 4 тэргэнцэр нийт 3,905,409 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулсан болно.
Нэхэмжлэгч Ц.*******ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,982,500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 922,909 төгрөг, хариуцагч Э.ын 2,513,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... Э.ын өмчлөлийн ******* сумын 8 дугаар баг, 1******* хороолол, дугаар байрны 3 тоотод байрлах 1 өрөө байрыг үсчний үйл ажиллагаа явуулах зорилгоор 5 жилийн хугацаагаар түрээслэхээр тохирон байрандаа ороход засвар хийх шаардлагатай байсан тул Э.т хэлээд засвар хийсэн. Гэтэл засвар дуусч, үйл ажиллагаа эхлээгүй байхад тус байрнаас гаргасан тул түрээсийн төлбөр гэж Э.т шилжүүлэн өгсөн 1,300,000 төгрөг, засвар хийхэд зарцуулсан зардал 2,331,900 төгрөг, сангийн холболт хийсний 62,000 төгрөг, цахилгааны төлбөр 61,509 төгрөг, 0,000 төгрөгөөр худалдан авсан үсчний 1 сандал, 4 тэргэнцэр нийт 3,905,409 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ... өөрийн өмчлөлийн байрыг үсчний үйл ажиллагаа явуулах зориулалтаар Ц.*******т 5 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр тохирч, 2022 оны 04 сарын 24-нд түлхүүрээ хүлээлгэн өгсөн. Анх тохирохдоо 2 сая төгрөг өгвөл 5 жилийн хугацаатай гэрээгээ бичгээр байгуулна гэсэн боловч Ц.******* 1,300,000 төгрөгийг цувуулж өгсөн. Иймээс мөнгө өгөөгүйгөөс болоод маргаж би 2022 оны 10 сарын 04-ний өдөр байрныхаа түлхүүр цоожийг сольж, өөрийн байраа авсан. Ц.******* нь 2022 оны 04 сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэл байрыг эзэмшиж байсан. Засвар хийж байгаа гээд манай байрыг маш муухай болгосон, банныг бөглөж өмхийрүүлсэн байсныг би засуулсан. Иймд сольсон, зассан зүйлээ аваад явна биз би нэмж мөнгө өгөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч Э. шүүхэд гаргасан 2,513,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ц.******* нь 2022 оны 04 сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэл 6 сар байрыг эзэмшиж байсан. Засвар хийж байгаа гээд манай байрыг маш муухай болгосон, банныг бөглөж өмхийрүүлсэн байсныг би засуулж зардал гаргасан. Иймд 6 сарын түрээсийн төлбөр 1,800,000 төгрөг, банны засварын зардалд 625,500 төгрөг, 2022 оны 07 сараас 10 дугаар сар хүртэлх хугацааны усны төлбөр 87,900 төгрөг, нийт 2,513,400 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарладаг болно.
5. Нэхэмжлэгч Ц.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... Би энэ байранд ороод үйл ажиллагаа огт явуулаагүй. Харин хүнээс их мөнгө зээлж засвар хийгээд өрөнд орж хохирч байна. Байр нь өөрөө засвар ихтэй, банн, сангийн холболтууд ямар ч шаардлага хангахгүй байсан. Иймд би түрээсийн болон бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
6. Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Э. нар нь хариуцагч Э.ын өмчлөлийн ******* сумын 8 дугаар баг, 1******* хороолол, дугаар байрны 3 тоотод байрлах байрыг үсчний үйл ажиллагаа явуулах зорилгоор 5 жилийн хугацаатай, 1 сарын 300,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, Ц.******* түлхүүрийг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Ц.******* нь түрээсийн төлбөрт 1,300,000 төгрөг Э.т шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаангүй байна.
Хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нотлох баримтаар авагдаагүй боловч хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 2 хүний өмч бөгөөд би хамтран өмчлөгч гэж тайлбарладаг бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Мөн нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Э.тай тохирч, мэдэгдсэний үндсэн дээр тус байранд засвар хийсэн бөгөөд засвар хийсний дараа хариуцагч талаас байрыг түрээслэхээс татгалзсаны улмаас Ц.******* үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулаагүй, байрнаас гарсан зэрэг нь хариуцагч Э.ын шүүх хуралдаан дээр гаргасан ... Ц.******* манай байранд засвар хийсэн нь үнэн. Засвар хийх талаар надад хэлсэн. Бид засвар хийх талаар ярилцсан... . Ээж надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Ц.******* эгчээс очоод авчих аа л гэсэн. Тэгсэн энэ хоёр маргасан байсан. Түлхүүр, цоожийг 10 дугаар сарын 04-ний өдөр би өөрөө сольсон гэсэн тайлбар, нэхэмжлэгч Ц.*******ийн ...Засвар хийчихээд 08 дугаар сарын 25-ны өдрөөс үсчний үйл ажиллагаагаа эхлэхээр зар тавьсан байсан боловч 08 дугаар сарын 28-ны өдөр нэг эгч орж ирээд би энэ байрны эзэн гээд учиргүй намайг хөөсөн. Тэр эгч Э.ын ээж нь байсан.Тэгээд би 09 сарын 10-ны өдрөөс хойш ажиллаагүй. 09 сарын 11-ний өдөр ажил дээрээ ирэхэд хаалганы цоож сольсон байсан... гэсэн тайлбар, гэрч Б., Б., Д. нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
7. Дээрх үйл баримтуудаас үзэхэд талуудын амаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний шинжийг агуулж байгаа боловч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т: Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасны дагуу талуудын энэхүү эд хөрөнгө түрээслэх тохиролцоо хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Мөн Иргэний хуулийн дугаар зүйлийн .5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
8. Нэхэмжлэгч Ц.******* нь түрээсийн төлбөр гэж Э.т шилжүүлсэн 1,300,000 төгрөгөөбуцаан шаардаж байгаа бөгөөд энэхүү шаардлага дээрх хуульд заасантай нийцэж байна.
Мөн нэхэмжлэгч нь байранд засвар хийсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд тус дүгнэлтээр 1,532,500 төгрөгийн засварын зардал гарсан гэж дүгнэжээ.
Энэхүү дүгнэлтийг хариуцагч тал үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч тал үүнээс илүү зардал гарсан гэж зарлагын баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.
Тухайн баримтуудад худалдан авагчийн нэр тодорхойгүй,хүлээн авсан гарын үсэг зурагдаагүй байгаа нь нэхэмжлэгч Ц.*******ийн тухайн байрыг засварлахад гарсан зардлын баримтууд гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.*******ээс тухайн байрыг засварлахад шинжээчийн дүгнэлтэд заасан 1,532,500 төгрөгийн зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй байх тул засварын зардал гэж нэхэмжилсэн 2,331,900 төгрөгөөс 1,532,500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 799,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
9. Мөн Ц.******* нь хариуцагч Э.аас үсчний зориулалттай 1 ширхэг сандал, 4 ширхэг тэргэнцэрийг худалдан авч, үнэд 0,000 төгрөг төлсөн тул тухайн эд зүйлээ авахаар шаардлага гаргаж байгаа боловч шүүх хуралдаан дээр тодруулахад хариуцагч Э. тухайн эд зүйлийг 350,000 төгрөгөөр тохирсон гэж, нэхэмжлэгч Ц.******* 200,000 төгрөг гэж хэлсэн, тэгээд байгаа мөнгө нь 0,000 төгрөг байна гэхэд наад мөнгөө явуулчих гэж хэлсэн гэж тус тус тухайн эд зүйлийн үнийг зөрүүтэй хэлж байгаа бөгөөд харин нэхэмжлэгч Ц.*******ээс тухайн эд зүйлийн үнэд 0,000 төгрөгийг хариуцагч Э. авсан болохоо хүлээн зөвшөөрч байна.
Өөрөөр хэлбэл талууд үсчний зориулалттай сандал, тэргэнцэрийг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж байгаа боловч хэдэн төгрөгөөр тохирсон болох нь тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т: хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасныг зөрсөн байна.
Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг бөгөөд худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь үнэ байна.
Гэтэл талууд гэрээний гол нөхцлийг тохироогүй, үнийг бүрэн төлөөгүй байхад гэрээний зүйл болох сандал, тэргэнцэрийг нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Э.аас гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Харин шилжүүлэн өгсөн 0,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь сангийн холболт хийсэн 62,000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 61,509 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч сангийн холболт хийсэн гэх үнийн дүн нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнд тооцогдсон байх бөгөөд 62,000 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн цахилгааны төлбөрт 61,509 төгрөг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,982,500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 922,909 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Хариуцагч Э. нь 6 сарын түрээсийн төлбөрт 1,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ тухайд дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэх үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэсэн тул гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах эрхгүй юм.
Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч Ц.******* нь ванн бөглөсөн байсныг засварласан зардал гэж нийт 625,500 төгрөг, 2022 оны 07 сараас 10 сар хүртэлх хугацааны усны төлбөрт төлсөн 87,900 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд тухайн ванн анх ямар байдалтай байсан, хэрэглэх боломжтой хэвийн эд зүйл хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, Ц.*******ийн үйлдлээс болж зардал гарсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, анх хүлээн авахад шаардлага хангахгүй байсан гэж маргадаг болно.
Шүүх хуралдаан дээр гэрчээр О.Одлхагвыг оролцуулсан бөгөөд тухайн гэрч нь Э.той тохирч ванны бөглөрлийг гаргах, засвар хийсэн талаар мэдүүлж байгаа боловч энэ нь нэхэмжлэгч Ц.*******ийн үйлдэлтэй хамааралтай болохыг нотлохгүй юм.
Хариуцагч Э. ус ашигласны төлбөрт 87,900 төгрөг төлсөн гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнээс зардал гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.******* нь Б., Х., Б. нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь тухайн гэрчүүдээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.
11. Нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс тооцож, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 62,670 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.2,1.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн дугаар зүйлийн .5, 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.аас 2,982,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 922,909 төгрөгийн шаардлагыг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, .2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 62,750 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ