Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2023/00027/И |
Дугаар | 135/ШШ2023/00312 |
Огноо | 2023-03-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 135/ШШ2023/00312
2023 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 135/ШШ2023/00312 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/00027/и/
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, 23 дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн гомдолтой,
Хариуцагч: ******* аймаг, ******* суманд байрлах, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- нээлттэй хорих ангид холбогдох,
үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч О.*******
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч О.******* нь хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- нээлттэй хорих ангид холбогдуулан орон сууцны үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах тухай гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Гомдол гаргагч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4131 дугаартай захирамжаар Голомт банк ХХК-д 63 325 069 төгрөг төлөхөөр болсон юм.
Энэ төлбөрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний өмчлөлийн ******* аймаг, ******* сумын ******* баг ******* хороолол 23 дугаар байрны ******* тоот, 38.0 м.кв талбай бүхий /одоогийн м.вк 63 талбайтай/ орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны ******* сарын 12-ны өдрийн 01/2464 тоот мэдэгдлийг надад 2022 оны ******* сарын 14-ний өдөр танилцуулсан
Улмаар байрны үнийг гаргасан шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Манай байртай адилхан байр 100 гаруй сая төгрөгийн үнэтэй байгаа. Тухайн үед Голомт банк ХХК-иас би 63,325,069 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Одоогийн байдлаар банкнаас зээлж авсан мөнгөө төлсөөр 27,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Би өөрийн байраа 90,000,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд өөрийн үл хөдпөх хөрөнгөө зах зээлийн өнөөгийн бодит ханшид нийцүүлэн үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- нээлттэй хорих анги шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4131 дугаартай шүүгчийн захирамжаар Г., Б., О.*******, Г. нараас 68,325,069.48 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг ******* хороолол 23 дугаар байрны ******* тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 2021 оны ******* сарын 10-ны өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22070114 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тогтоолоор дээрх барьцаа эд хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22070114/15 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/20 дугаартай тогтоолоор Капитал зууч ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Үнэлгээний тайланг 2022 оны ******* сарын 12-ны өдөр хүлээн авч, тэмдэглэл хөтөлсөн бөгөөд талуудад 2022 оны ******* сарын 12-ны өдөр албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШЗ2023/00329 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу зохион байгуулагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал зууч ХХК-ийн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445-р нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч Б.ийн ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу ******* аймаг ******* сум 12-р баг 6-р хорооллын 23-р байрны ******* тоот 5 давхрын 3 өрөө байрны тухайн үеийн зах зээлийн үнэлгээг тогтоож үнийг гаргасан. Тухайн үед үнэлгээ гаргахад 2 жил хил хаагдсантай холбоотой барилгын материалын үнэ өссөн байсан. Шинэ, хуучин орон сууцны үнэ өссөн байсан. ******* аймагт орон сууцны үнэ ханш сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байна. Шинэ хорооллын байр ковид вирус гарч байх үед 70-75 сая төгрөгийн үнэтэй байсан. Үнэлгээ гаргуулсан байр 5 давхрын байр байсан учир зах зээлийн үнэ ханшнаас доогуур байх боломжтой. Үнэлгээ хийсэн байрны үнэ засвар хийсэн эсэхээс хамаарч 85-100 сая төгрөг хүртэл ханштай байсан. Үнийн хувьд бусад байруудтай харилцан адилгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн ханш харилцан тогтворгүй байгаа. Зах зээлийн дундаж үнээр үнэлсэн. Үнэлгээний дүгнэлт үндэслэлтэй гэв
4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өмнөх шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгосон. Мөн өдрөө шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэх мэдэгдлийг О.*******д өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эд хөрөнгө хураах тогтоолыг гардуулж өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/03 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг О.******* гардаж авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй. О.*******г ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах боломжоор хангаагүй. гэв.
5. Гомдол гаргагчаас ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хорих ангийн 2022 оны ******* сарын 12-ны өдрийн 01/2464 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-4/, Дулааны эрчим хүчээр хангах гэрээ /хх-91-96/, цахим сүлжээний зарын зураг /хх-97-100/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.
6. Хариуцагчаас ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 434 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-24/, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4131 дугаартай захирамж /хх-25-26/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 336*******тай эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж /хх-27-29/, 2021 оны ******* сарын 10-ны өдрийн 22070114 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-30/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-31/, 2021 оны ******* сарын 22-ны өдрийн 22070114/05 дугаартай зарлан дуудах мэдэгдэл /хх-32/, 22070114/04 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хх-33/, дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-34/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-35/, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-36/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-37/, 2207014/0*******тай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-38/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-39-40/, Эд хөрөнгө хураах тухай 2022 оын 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22070114/15 дугаартай тогтоол /хх-41/, Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл /хх-42/, Г.ийн хүсэлт болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-43/, О.*******гийн ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх-44/, Б.гийн ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх-45/, Г.гийн ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх-46/, Голомт банк ХХК-ийн ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх-47/, ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Д.ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/20 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-48/, шинжээчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх-49-50/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-51/, Капитал зууч ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-52-62/, ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- нээлттэй хорих ангийн 2022 оны ******* сарын 12-ны өдрийн 01/2464, 01/2463, 01/2462, 01/2461, 01/2465 мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-63/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс гомдол гаргагч талын хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 02 дугаар 28-ны өдрийн 135/ШЗ2023/0131*******тай захирамж, Грийн хэйд инженеринг ХХК-иас 2022 оны 04 дүгээр улиралд ******* аймгийн орон сууцны зарагдаж буй зах зээлийн үнийн жагсаалт /хх-86-87/ зэргийг шүүхээс бүрдүүлсэн байна
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч О.*******гийн гаргасан ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ гаргуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлынхоо үндэслэлийг үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан. Үнэлгээг эрх бүхий шинжээч гаргасан тул гомдол үндэслэлгүй гэж маргадаг болно.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд гомдол гаргагч О.******* нь үнэлгээний тайлантай 2022 оны 12 сарын 14-ний өдөр танилцсан гэх бөгөөд хариуцагч тал энэхүү хугацааны талаар маргаагүй байх тул хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна гэж үзнэ.
5. Хэрэгт авагдсан ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 336*******тай Эвлэрүүлэ.н зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар Г., Б., О.*******, Г. нараас 68,325,069.48 төгрөгийг 2021 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл хуваан төлөхөөр хуваарь гарган Голомт банк ХХК-тай тохиролцож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг ******* хороолол 23 дугаар байрны ******* тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталжээ. Мөн Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 4131 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
6. ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг ******* хороолол 23 дугаар байрны ******* тоотод байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад гомдол гаргагч О.******* 160,000,000 төгрөгөөр үнэлсэн, мөн хамтран өмчлөгч нар нь өөр өөр үнийн дүнгээр үнэлсэн, төлбөр авагч Голомт банк ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан зэрэг нь хэрэгт авагдсан дээр дурдсан тогтоолууд, Г., Б., О.*******, Г. нарын гаргасан санал, Голомт банк ХХК-ийн гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
7. ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 11/20 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн шинжээч томилсны дагуу Капитал зууч ХХК-ийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 2022/46 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* хороолол, 23 дугаар байрны ******* тоотод байрлах 38 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 90,000,000 сая төгрөгөөр үнэлжээ.
Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна.
8. Гомдол гаргагч О.******* нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийн дагуу гаргасан шүүгчийн захирамжаар Грийн хэйд инженеринг ХХК-иас ******* аймагт худалдаалагдаж байгаа орон сууцны зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
Энэхүү баримтад гомдолд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө байрлах шинэ хороололд 3 өрөө орон сууц 2022 оны 04 дүгээр улирлын байдлаар 90,000,000 /ерэн сая/ төгрөгөөр үнэлэгдэж худалдаалагдаж байгаа талаар баримтыг ирүүлснээс үзэхэд гомдол гаргагчийн гомдлын үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байна.
Гомдол гаргагч нь тухайн орон сууц нь 2 жилийн өмнө 120,000,000-130,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан, одоо үүнээс илүү үнэтэй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотлох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гомдол гаргагчаас Дулааны эрчим хүчээр хангах гэрээ, ******* аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн цахим зарын хуудаснаас хэвлэсэн заруудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч эдгээр нь тухайн орон сууцыг 120,000,000-145,000,000 төгрөгийн зах зээлийн ханштай худалдаалагдаж байгаа гэдгийг нотлохгүй юм.
Иймд О.*******гийн үнэлгээг хүчингүйд тооцож, дахин үнэлгээ гаргуулах тухай гомдол үндэслэлгүй байна гэж дүгнэв.
9. Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан О.*******гийн гомдолтой, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ гаргуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ