Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2023/00318

 

2023 оны 03 сарын ******* өдөр

Дугаар 135/ШШ2023/00318

аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00109/и

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* хороо, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт Лутсайханы гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймаг, сум, 16 ******* баг, өөрийн байранд байрлах ******* ТӨХК /РД:/-д холбогдох,

******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 ******* сарын 09-ний өдрийн Б/1*******8 *******тай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л. нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 07 ******* сарын 21-ний өдөр ******* -т хуулийн мэргэжилтэнээр 3 сарын туршилтын хугацаатай томилогдсон. Миний туршилтын 3 сарын хугацаа 2022 оны 10 ******* сарын 21-ний өдрөөр дуусаж. Цаашид хугацаа сунгана гэж хэлээгүй учир би 2022 оны 10 ******* сарын 28-ны өдөр үндсэн ажилтны гэрээ байгуулъя гэх хүсэлтээ, ажлын тайлангийн хамт явуулаад, даргадаа утсаар хэлэхэд ойлголоо гэх хариуг хэлсэн. Энэ үеэс хойш би өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Харин байгууллагаас чимээгүй байж байгаад 2022 оны 12 ******* сарын 09-ний өдөр хүний нөөцөөс залгаад Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 1 дэх өдрөөс эхлэн ирэх хэрэггүй гэсэн. Би ямар үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар асуухад тушаал нь гараагүй тушаал гарахаар чам руу явуулна гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш 6 өдрийн дараа буюу 2022 оны 12 ******* сарын *******-ны өдөр тушаалыг миний ажлын мэйл рүү явуулсан байсан. Тушаалын үндэслэлийг харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх тушаал гарсан байсан. Үүнээс хойш 10 хоногийн дараа төлөөлөгч над руу яриад тушаал нь гарсан байна ирээд аваарай гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т зааснаар хөдөлмөрийн харилцаааг цуцлахад гурван үндсэн шаардлага хангасан байх ёстой. Үүнд

- Хөдөлмөрийн гэрээ заавал байгуулсан байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээг бичгээр үйлдэж гарын үсэг зурж 1 хувийг ажилтанд өгөх ёстой гэж заасан байтал огт надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

- Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байх ёстой. Иргэний хуульд аливаа гэрээ талуудын хүсэл зорилгын үндсэн дээр хуульд заасан хэлбэрээр баталгаажуулж байж хүчин төгөлдөр болсонд тооцно гэж заасан. Гэтэл надтай гэрээ байгуулаагүй байж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зөвхөн тушаалаар дуусгавар болгосон.

- Хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой байсан ч ажил олгогч эхний хоёр үндсэн нөхцлийг хангаагүй учир шаардлагагүй гэж үзсэн.

- Ажил олгогч талаас тушаал гарсан ч гэсэн тушаалаа хуульд заасны дагуу тайлбарлаж, мэдэгдээгүй. Хуульд зааснаар тушаалыг бичгээр гаргаж ажилтанд танилцуулж, нэг хувийг нь хүлээлгэн өгнө гэснийг хэрэгжүүлээгүй, тушаалыг мэйлээр явуулаад орхичихсон байсан. Ажил олгогч нь анхнаасаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн үеэс эхлэн хууль зөрчсөн нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Л. нь ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1*******8 *******тай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

- ******* ТӨХК-ийн 2022 оны 07 ******* сарын 21-ний өдрийн Б/747 *******тай тушаалаар Хуулийн хэлтсийн мэргэжилтнээр Л.г туршилтын 3 сарын хугацаагаар томилсон байна. Иргэн Л. нь 2022 оны 10 ******* сарын 28-ны өдөр үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг байгуулж өгнө үү гэсэн хүсэлт, туршилтын 3 сард хийсэн ажлын тайлан зэргийг ******* ТӨХК-ний Хуулийн хэлтсийн даргад хүргүүлсэн байна.

Хуулийн хэлтсийн дарга Н. тодорхойлолтод тус Хуулийн хэлтэс нь хэлтсийн дарга-1, хуулийн ахлах мэргэжилтэн-1, хуулийн мэргэжилтэн-4, гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад Ахлах мэргэжилтэн Б. нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас гарсан. Хуулийн мэргэжилтэн Д. нь 2022 оны 10 ******* сарын 21-ний өдрөөс 2023 оны 08 ******* сарын 26-ны өдрийг дуустал урт хугацааны чөлөө авсан. Энэ хугацаанд Хэлтсийн дарга, мэргэжилтэн Б., Ц. нар гэсэн 3 хүн аймагт ажиллаж байсан. Үүнээс үүдэн ажлын ачаалал эрс нэмэгдсэн тул Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Л.г аймагт ирж ажиллах шаардлагатай, ажлын ачаалал их байна гэж мэдэгдэхэд аймагт ирж ажиллах боломжгүй гэсэн хариу өгч байсан. Л.гийн хийсэн ажлын тайлан, ажлын туршлага, д ирж компаний төв оффист ажиллахгүй гэсэн зэргийг харгалзан үндсэн ажилтнаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн цохолтыг хийсэн. Энэ талаар би өөрт нь хэлж гүйцэтгэх захирал мөн хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэсэн байр суурьтай байсан бөгөөд өөрт нь хэлж байсан байна. Гэтэл Л. 11 сар дуустал ажиллуулж өгөхийг ******* хот дахь төлөөлөгч Д.оор дамжуулж хэлсэн байна. Хуулийн хэлтсийн дарга Н. тухайн хүсэлтийг нь зөвшөөрч 11 сар дуустал ажиллуулахыг Хүний нөөц, сургалт судалгааны хэлтэст уламжилсан байна. Ингээд Л.г 11 сарыг дуустал ажиллуулаад 12 ******* сарын 09-ний өдөр Л.гийн хөдөлмөрийн гэрээ сунгахгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан байна. Туршилтын хугацаанд хийсэн ажлын үр дүн, ажлын туршлага, өөрийгөө харуулах байдал, мөн ажлын үндсэн байранд ажиллах боломжгүй гэсэн зүйлүүдийг харгалзан үзээд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

-Л.гийн нэхэмжлэлд ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар надад урьдчилан огт мэдэгдэл өгөөгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.12-т Туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтныг тухайн ажлын байранд тэнцэх эсэх талаар хариуцсан нэгжийн удирдлагын тодорхойлолт, ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн үндсэн ажилтнаар томилох эсэх асуудлыг ажил олгогч шийдвэрлэнэ гэж заажээ. Гэтэл ажил олгогч нь миний ажлын гүйцэтгэл, үр дүнг огт дүгнээгүй, ямар нэгэн үнэлгээ хийгээгүй, мөн ажил олгогчийн зүгээс надтай хөдөлмөрийн гэрэ байгуулж, цаашид үргэлжлүүлэн ажиллуулна гэж хэлсэн байж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Л. нь 2022 оны 10 ******* сарын 28-ны өдөр цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой тул үндсэн ажилтнаар гэрээг байгуулж өгнө үү гэсэн хүсэлт, туршилтын хугацааны ажлын тайлан зэргийг ирүүлсэн байсан Л.гийн хийсэн ажлын тайлан, ажлын туршлага д ирж компанийн төв оффист ажиллахгүй гэсэн зэргийг харгалзан үндсэн ажилтнаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй гэсэн цохолтыг хийсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.12-т Туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтныг тухайн ажлын байранд тэнцэх эсэх талаар хариуцсан нэгжийн удирдлагын тодорхойлолт, ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн үндсэн ажилтнаар томилох эсэх асуудлыг ажил олгогч шийдвэрлэнэ гэсэн заалттай нийцэж байна. Хуулийн хэлтсийн дарга Н. нь Л.тэй ярьж аймагт ажлын ачаалал их байна, энд ирж ажиллах шаардлагатай байгаа талаар мэдэгдэхэд ажиллахгүй гэсэн хариуг өгсөн байна. Мөн ******* хотын төлөөлөгч Д.оор дамжуулан ******* хотод 11 сарыг дуустал ажиллая гэж хэлүүлснийг зөвшөөрч 11 сарыг дуустал ажиллуулсан байна. Үүнээс үзвэл Л.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар урьдчилан хэлж байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол гэж Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болохоор заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Л.тэй байгуулсан туршилтын хугацааны гэрээ дуусгавар болсон. Хуулийн хэлтсийн даргын тодорхойлолт, үндсэн ажилтнаар ажиллуулах талаар гаргасан өргөдөлд цохолт хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1*******8 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 21-ний өдрийн Б/747 *******тай ажилд томилох тухай тушаал, 2022 оны 12 сарын 09-ний өдрийн Б/1*******8 *******тай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Л.гийн ******* ТӨХК-ийн хүний нөөц, сургалт судалгааны хэлтэст гаргасан 2022 оны 10 сарын 28-ны өдрийн хүсэлт /эх хувиар/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

5. Хариуцагч талаас нэхэмжлэлтэй холбогдуулан хуулийн хэлтсийн дарга Н. 2023 оны 02 сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Л.гийн хариуцагч байгууллагад гаргасан 2022 оны 10 сарын 28-ны өдрийн хүсэлт, Л.гийн туршилтын хугацааны ажлын тайлан, 2022 оны 08 сарын 01-ний өдрийн хуулийн багийн хурлын тэмдэглэл, 2022 оны 09 сарын 12, 2022 оны 10 сарын 07-ны өдрийн уулзалтын хурлын тэмдэглэл, 2022 оны 09 сарын 13-ны өдрийн барилгын ажлын явцын тайлан, ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 20-ны өдрийн А/198 *******тай Журам батлах тухай тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны 10 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 21-ний өдрийн Б/747 *******тай Ажилд томилох тухай тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Шүүхээс зохигчийн хүсэлтээр авсан гэрч Б., Д. нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 09-ний өдрийн Б/1*******8 *******тай тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 ******* зүйлийн 78.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн боловч надтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, мөн 3 сарын туршилтын хугацаанд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журамд туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтныг тухайн ажлын байранд тэнцэх эсэх талаар хариуцсан нэгжийн удирдлагын тодорхойлолт, ажлын гүйцэтгэл үр дүнг үндэслэн үндсэн ажилтнаар томилох эсэх асуудлыг аижл олгогч шийдвэрлэнэ гэж заасны дагуу миний ажлын гүйцэтгэл, үр дүнг огт дүгнээгүйгээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ хуулийн хэлтсийн мэргэжилтэн Л.г аймагт ирж аижллах шаардлагатай, ажлын ачаалал их байна гэж мэдэгдэхэд аймагт ирж ажиллах боломжгүй гэсэн хариу өгсөн, мөн Л.гийн хийсэн ажлын тайлан, ажлын туршлага зэргийг харгалзан үндсэн ажилтнаар ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй гэсэн цохолтыг хийсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 ******* зүйлийн 78.1.3-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж маргаж байна.

4. Нэхэмжлэгч Л. нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 ******* зүйлийн *******8.2.2-д зааснаар шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй байна.

5. Нэхэмжлэгч Л. нь ******* төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 21-ний өдрийн Б/747 *******тай Ажилд томилох тухай тушаалаар Хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтнээр 2022 оны 07 сарын 21-ний өдрөөс эхлэн туршилтын 3 сар хүртэл хугацаагаар томилогдож ажиллаж байсан, мөн захирлын 2022 оны 12 сарын 09-ний өдрийн Б/1*******8 *******тай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан тушаалууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

6. Дээр дурдсан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 ******* зүйлийн 78.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 7.3.2-т заасныг тус тус үндэслэн, туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч сунгагдахгүй болсон тул 2022 оны 12 сарын 12-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

7. Л.г ажилд томилсон тушаалаар 2022 оны 07 сарын 21-ний өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар хуулийн мэргэжилтнээр томилж ажиллуулсан байх бөгөөд энэхүү хугацаа нь 2022 оны 10 сарын 21-ний өдрөөс дуусгавар болохоор байна.

Нэхэмжлэгч Л. нь ******* ТӨХК-ийн хүний нөөц, сургалт судалгааны хэлтэст 2022 оны 10 ******* сарын 28-ны өдөр цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа тул үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байжээ.

Энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээн аваад 2022 оны 11 сар хүртэл ажиллуулаад хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр ажлаас чөлөөлөх саналтай байна гэсэн цохолтыг 2022 оны 10 сарын 31-ний өдөр хийсэн байх бөгөөд хариуцагч талын тайлбараар тус цохолтыг компанийн хуулийн хэлтсийн дарга Н. хийсэн болох нь тогтоогдож байна.

Дээрх баримтаас үзэхэд Л.гийн үргэлжлүүлэн ажиллуулах талаар хариуцагч байгууллагад гаргасан дээрх хүсэлтийг ажил олгогч хүлээн аваад үргэлжлүүлэн ажиллуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...Л.г түүний хүсэлтээр 11 сарыг дуустал ажиллуулаад 12 сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан... гэх тайлбар, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал зэргээр тогтоогдож байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 ******* зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүйгээр байгуулж болохоор заасан бөгөөд мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т: Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, 64.2-т: Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Л.гийн гаргасан дээр дурдсан хүсэлтийг ажил олгогч байгууллага хүлээн аваад үргэлжлүүлэн ажиллуулж байгаа үйл баримт нь дээрх хуульд зааснаар хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлсэн гэж үзэхээр байгаа боловч ажил олгогчоос энэ талаар ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 ******* зүйлийн 48.1-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, 48.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй байна.

9. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч ******* ТӨХК нь нэхэмжлэгч Л.тэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч байгууллага нь дээрх хуульд заасан ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн байна гэж үзнэ.

10. Хэрэгт хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн боловч гэрээнд талуудын хэн аль нь гарын үсэг зураагүй байх тул хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй.

Иймд ажил олгогч хариуцагч байгууллага нь Л.тэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

11. Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.11-т Компани иргэнийг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор ажилтантай 3 хүртэл сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу дахин 3 сар хүртэл хугацаагаар туршилтын хугацааг сунгаж болно, 4.2.12-т туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтныг тухайн ажлын байранд тэнцэх эсэх талаар хариуцсан нэгжийн удирдлагын тодорхойлолт, ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн үндсэн ажилтнаар томилох эсэх асуудлыг ажил олгогч шийдвэрлэхээр заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Л.г ажлын тайлан, ажлын туршлага, д ирж ажиллахгүй гэсэн байдал зэргийг харгалзан үндсэн ажилтнаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдсан компанийн дотоод журамд зааснаар тухайн ажлын байранд тэнцэх эсэх талаар хариуцсан нэгжийн удирдлагын тухайн үедээ гаргаж байсан тодорхойлолт хэрэгт авагдаагүй, ажлын гүйцэтгэл, үр дүнг хэрхэн үнэлсэн зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх тул хариуцагч талын тайлбар нотлогдохгүй байна.

12. Мөн хариуцагч тал Л. нь 2022 оны 11 сар хүртэл ажиллах хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 12 сарын 09-ний өдөр гаргасан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Л. нь үүнийг үгүйсгэж, хариуцагч байгууллагаас надад аймагт ирж ажиллах талаар ямар нэгэн санал тавьж байгаагүй, 11 сар хүртэл ажиллуулах хүсэлтийг гаргаагүй байхад үргэлжлүүлэн ажиллуулна, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргадаг болно.

Хариуцагч талын хүсэлтээр ******* ТӨХК-ийн төлөөлөгчийн газарт төлөөлөгч ажилтай Б., Д. нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд Б. нь Н. дарга Л.д ******* т хуулийн мэргэжилтэн хүрэлцэхгүй байна, ******* т очиж ажиллах саналыг хэлээд хэрвээ ажиллаж чадахгүй бол ажлаас гараа гэж хэлж байсан. Л. тухайн үед д очиж ажиллах боломжгүй, ...11 сараа дуусгаад ажлаас гарах саналыг надаар дамжуулан хэлсэн... гэсэн мэдүүлэг өгсөн боловч энэхүү мэдүүлэг нь бусад бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байгаа бөгөөд Л.г түүний хүсэлтээр 12 ******* сар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бол энэ талаарх тушаал шийдвэр гараагүй, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй байна.

13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 ******* сарын 09-ний өдрийн Б/1*******8 *******тай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.г ******* ТӨХК-ийн Хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 ******* зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь дээрх олговрын хэмжээг шүүх хуралдаан дээр тодруулж, туршилтын хугацаагаар ажиллаж байсан тул сарын цалин тогтмол 2,*******7,000 төгрөг байсан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцоход надад 5,400,000 төгрөг олгогдохоор байна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тогтмол 2,*******7,000 төгрөгийн цалин авдаг байсныг хүлээн зөвшөөрч, хэрэв ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохоор бол ажилгүй байсан хугацаа нь 59 хоног байна гэж үзэхээр байна гэж тус тус тайлбарлаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 ******* сарын 06 -ны өдрийн А/192 ******* тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын  2.3.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор байна.

Нэхэмжлэгч нийгмийн даатгалын Ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлсэн байх бөгөөд уг тодорхойлолтоор сар бүр 2,*******7,000 төгрөгийн цалин тогтмол авдаг болох нь тогтоогдож байгаа бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна. Иймд сарын дундаж цалинг 2,*******7,000 төгрөг гэж үзэж, нэг өдрийн цалинг тооцоход 107,476 төгрөг байх бөгөөд ажилгүй байсан 63 хоногоор үржүүлэхэд 6,770,988 төгрөг болж байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,770,988 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Л.д олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 ******* зүйлийн 43.2.7-т заасны дагуу Л.гийн дээр дурдсан цалин олговроос хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг дурдаж байна.

10. Л. нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,386 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* ******* зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118 ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 ******* зүйлийн *******8.2.2, 127 ******* зүйлийн 127.1-д тус тус заасныг баримтлан ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 ******* сарын 09-ний өдрийн Б/1*******8 ******* тушаалыг хүчингүйд тооцож, Л.г ******* ТӨХК-ийн хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,770,988 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 ******* зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгчид олгох дээрх цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг хариуцагч ******* ТӨХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 123,386 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ