2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2436

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         10           29                                     2025/ШЦТ/2436

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч С.Алтай,

шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт холбогдох эрүүгийн 2510013501031 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ***** 2025 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ***** болон орцонд, мөн 312 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** нартай маргалдаж, улмаар тэдгээрийг цохих, үсдэх, өшиглөх зэргээр зодож, Ж.Бат-Ундралын эрүүл мэндэд зүүн зовхи, цээж, баруун, зүүн хөх, шуунд цус хуралт, бугалга, зүүн тохой, шуунд зулгаралт, Г.Солонгын эрүүл мэндэд уруулд шарх, духанд цус хуралт, дух, хамар, хацар, уруул, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, өөрөө хэлбэл 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Би гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа, хохирогч нарын хохирол төлбөрийг төлнө гэдэг байр суурь хэвээрээ байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.Бат-Ундралын:

“...2025 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03, 04 цагийн орчимд би эхнэр Г.Солонго болон миний найз ***** бид 3 миний 73-90 УКУ улсын дугаартай “Кровн” маркийн машин дотор хүний тус бүр 5, 6 вино уунгаа юм яриад сууж байсан. Би жолоочийн суудалд, эхнэр миний хажууд, Чулуунболд эхнэрийн ард сууж байсан. Тэгсэн чинь Чулуунболд эхнэр хоёрын дунд эртний өнгөрсөн баларсан болсон явдлын тухай ярьж чи чамд дургүй гэсэн яриа өрнөж маргаан нэлээн ширүүсээд Чулуунболд эхнэрийг цамцны захаас нь заамдаад зүүн нүд рүү нь тохойлдсон эхнэр зөрүүлээд Чулуунболдын нүүр лүү нь, гарыг нь маажсан. Тэгээд Чулуунболд эхнэрийн толгой руу нь цохисон, намайг нүүр лүү 2, 3 удаа цохисон. Тэгээд гараад явчихсан байсан, Чулуунболд намайг машины толгой руу нэлээн хэд өшиглөсөн. Тэгээд байж байтал эхнэр хүрж ирээд Чулуунболдтой зууралдаад болиулсан. Тэр үед Чулуунболд алга болчихсон ба эхнэр бид хоёр гэр лүүгээ ортол Чулуунболд гэрт ороод ирчихсэн нүүр гараа угааж байсан, эхнэр уурлаад манай гэр оронд юу хийж байгаа гээд хөөхөд Чулуунболд юмаа авъя гэсэн. Манай эхнэр Чулуунболд руу дайрсан чинь эхнэрийг нүүр лүү 2, 3 удаа цохиод хана руу түлхэхэд, миний уур хүрээд Чулуунболдыг бариад авсан ба намайг нүүр ам толгой руу 2, 3 удаа цохиод гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Хохирогч Г.Солонгын:

“...2025 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03, 04 цагийн орчимд би нөхөр Ж.Бат-Ундрал болон нөхрийн найз ***** бид 2 ийн дунд эртний болсон явдлын тухай ярьж би чамд дургүй гэсэн яриа өрнөж маргаан нэлээн ширүүсээд Чулуунболд намайг үсдээд толгой руу 1 удаа тохойлдсон, тэгээд би эргээд нүүрийг нь маажсан. Тэгээд Чулуунболд намайг ахиад баруун хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохисон, хамар луу 1 удаа, уруул руу 2, 3 удаа цохисон. Нөхөр Чулуунболд бид хоёрыг салгах гэж байгаад Чулуунболд нөхрийн толгой руу 1 удаа цохисон, барилцаж авсан. Тэгээд машинаас буугаад гэр лүү орох гээд явж байтал манай байрны лифтний орцонд Чулуунболд өөдөөс гарч ирээд миний зүүн дээд дух руу нэг удаа цохиод гараад явсан. Би араас нь гарсан чинь нөхөр толгойгоо хаагаад доошоо хараад байж байсан ба Чулуунболд толгой руу нь 5, 6 удаа өшиглөж байсан. Тэгээд би Чулуунболдын араас нь татаад болиулах гээд дийлээгүй, тэгээд Чулуунболд яваад өгсөн. Тэгээд би нөхрийгөө гэр лүү нь аваад орсон чинь Чулуунболд гэрт орчихсон нойлд нүүр амаа угаагаад байж байсан. Тэгэнгүүт нь би уурлаад гэр оронд юугаа хийж байгаа юм гээд хүүхдийн хуванцар суултуур аваад цохих гэтэл намайг миний баруун шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд нөхөр намайг өмөөрөөд Чулуунболдыг цохих гэтэл зөрүүлээд нөхрийн нүүр лүү нь 1 удаа цохисон. Тэгээд манай том хүү цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 40-41 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3719 дугаартай:

“...Ж.Бат-Ундралын биед зүүн зовхи, цээж, баруун, зүүн хөх, шуунд цус хуралт, бугалга, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3720 дугаартай:

“...Г.Солонгын биед уруулд шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхи, хамар, өвдөг, шуунд цус хуралт, дух, хамар, хацар, уруул, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***** нартай маргалдаж, улмаар тэдгээрийг цохих, үсдэх, өшиглөх зэргээр зодож, Ж.Бат-Ундралын эрүүл мэндэд зүүн зовхи, цээж, баруун, зүүн хөх, шуунд цус хуралт, бугалга, зүүн тохой, шуунд зулгаралт, Г.Солонгын эрүүл мэндэд уруулд шарх, духанд цус хуралт, дух, хамар, хацар, уруул, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, өөрөөр хэлбэл 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ***** нь:

2025 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ***** болон орцонд, мөн 312 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** нартай маргалдаж, улмаар тэдгээрийг цохих, үсдэх, өшиглөх зэргээр зодож, Ж.Бат-Ундралын эрүүл мэндэд зүүн зовхи, цээж, баруун, зүүн хөх, шуунд цус хуралт, бугалга, зүүн тохой, шуунд зулгаралт, Г.Солонгын эрүүл мэндэд уруулд шарх, духанд цус хуралт, дух, хамар, хацар, уруул, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас, хохирогч ***** нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3719 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3720 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *****ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн хохирогч ***** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар нь гэр бүлийн харилцаатай хүмүүс бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой 6.109.934 төгрөг, хохирогч Г.Солонго ажилгүй байсан хугацааны цалин 5.000.000 төгрөг,  нийт 11.109.934 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****оос нийт 10.403.232 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Бат-Ундралд 2.363.120 төгрөг, хохирогч Г.Солонгод 8.040.112 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *****од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч *****ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч *****од 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2510013501031 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****оос нийт 10.403.232 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Бат-Ундралд 2.363.120 төгрөг, хохирогч Г.Солонгод 8.040.112 төгрөг тус тус олгож, хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд хохирогч нар, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *****од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ