Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 132/ШШ2023/00189

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, шүүгч Ц.Дагиймаа, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Х******* аймаг, М******* сум, * баг, **-** тоотод оршин суух, Ч******* овогт Ч*******ийн Ш******* -ийн нэхэмжлэлтэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Хариуцагч: “Т******* п” ХХК-ийн Булган салбар ШТС-59 дүгээр салбарт холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 2,640,000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 132/2020/00071/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгч Ч.Ш******* /цахимаар/

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г /цахимаар/

 Иргэдийн төлөөлөгч З.О

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь х*******эгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгн*******эн.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1.Нэхэмжлэгч Ч.Ш******* нь хариуцагч “Т******* п” ХХК-ийн Булган салбар ШТС-59 дүгээр салбарт холбогдуулан гэм хорын хохирол 2,640,000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнд*******лэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Миний бие Ч.Ш******* нь эхнэр М.Уийн хамт 2022 оны 01 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Х******* аймгийн М******* сум руу явах замдаа Портер-2 маркийн **-** УАН улсын дугаартай авто машиндаа Булган аймгийн “Т******* п” ШТС-59-салбараас дизель түлш авсан. Гэтэл шатахуун түгээх станцын түгээгч Ч.Л нь андуурч АИ-92 бензин хийсэн байсан. Бензин андуурч хийснэ******* болж машины мотор цохиж эвдэрсэн. Бид тухайн үедээ шатахуун түгээх станцын түгээгч Ч.Л гэх хүнд энэ талаар хэлэхэд шатахуун андуурч хийснээ хүлээн зөвшөөрч бидний хохирол болох 2,300.000 төгрөгийг 2022 оны 6 сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн тул бид харилцан тохиролцсон. Гэвч одоо хүртэл Ч.Л нь бидний машинд учирсан хохирлыг төлж барагдуулахгүй байгаа ба би одоо ажлаасаа гарсан тул дээрх төлбөрийг төлж барагдуулах боломжгүй гэж биднийг чирэгдүүлж байгаад маш их гомдолтой байна.

Иймд тухайн шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байсан Ч.Лгийн Портер-2 маркийн ***-** УАН улсын дугаартай автомашинд шатахуун андуур хийсний хохирол болох 2.640.000 төгрөгийг Т******* п ХХК-ийн Булган салбараас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч “Т******* п” ХХК-ийн Булган салбар ШТС-59 дүгээр салбарын эрхлэгч Д.Лт нэхэмжлэлийн хувийг 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гардуулсан боловч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.

  3.Т******* п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьж байгаа шатахуун андуурч сольж хийсэн зүйлийн талаар мэдсэн энэ асуудалтай холбоотой маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Булган аймгийн Т******* п ХХК Булган салбар 59 дүгээр салбар гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Булган аймаг дахь салбар нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлж гаргасан байна гэж үзэж байна. Манай компанид ажиллаж байсан Л гэдэг хүн шатахуун андуурч хийсэн байсан. Тухайн үедээ мэдээгүй байсан. Түлш хийх ёстой байхад бензин хийсэн байсан. Манай компани ажилчдаа “Амар” даатгалд даатгуулсан байдаг. Эрсдэлийн асуудал гардаг болохоор 5,000,000 төгрөгөөр ажилчдыг хариуцлагын даатгалд даатгуулсан байсан. Энэ асуудал дээр Даатгалын компаниас нотлох баримтаа өгөө гэж ярисан. Ингээд Лгийн шүүхэд гаргасан тайлбартаа Ш******* болон эхнэрт нь шаардагдах материалаа өгөө г*******эн байдаг. Хохирол учруулсан ажилтан Л хохирлыг арилгах хэлцэл үйлдсэн байдаг. 2022 оны 6 сарын 01-ний өдөр хохирлыг барагдуулахаар тохирсон байдаг. Байгууллага мэдээгүй байсан. Ингэж явсаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Л нь 2022 оны 6 сард ажлаас чөлөөлөгдсөн. Амар даатгалаас нөхөн төлбөр өгөөгүй. Учир нь материалаа бүрдүүлж өгөөгүй байна. Хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Учруулсан хохирлыг тухайн үед баримтаа бүрдүүлээд өгсөн бол даатгалаас барагдуулах боломж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

           4.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг ирүүлсэн байна.

-2020 оны 10 сарын 30-ны өдрийн 030100110011 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хэргийн 3-6-р хуудас/,

-Зээлийн дансны хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-**-** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/,

-Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШТ2022/000** дугаартай тогтоол /хэргийн 9-10-р хуудас/,

5.“Т*******п” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдараас ирүүлсэн хариу тайлбар /хэргийн 25-р хуудас/

-2022 оны 6 сарын 15-ны өдрийн 2/2022/0234 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 26-р хуудас/,

-Амар даатгалын 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 23/02/010 дугаартай “Т******* п” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 27-р хуудас/,

-“Т*******п” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 28-р хуудас/,

 6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Уийн нэхэмжлэлтэй Ч.Лд холбогдох тус шүүхийн 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 36 дугаартай тогтоолтой иргэний хэргэ*******

         -2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ч.Лгийн бичгээр гаргасан баталгаа /хэргийн 44-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн төлбөрийн баримтууд /хэргийн 45-47-р хуудас/,

-**-** УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар хийж буй гэрэл зураг  /хэргийн 48-57-р хуудас/,

-Ч.Лхавгасүрэнгийн гаргасан тайлбар /хэргийн 58-р хуудас/

-“Т******* п” ХХК-ний 2021 оны 4 сарын 27-ны өдрийн 2/2021/0343 дугаартай “ажилд авах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 59-р хуудас/,

-2021 оны 4 сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 60-61-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт хавсаргасан байна.

 

  7.Иргэдийн төлөөлөгч З.Оюунбилэг нь буруутай ажилтан болох Лгэ******* хохирлоо гаргуулах нь зүйтэй байна гэх дүгнэлт гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгн*******эн.

2.Нэхэмжлэгч Ч.Ш******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардлагын үнд*******лэлээ: шатахуун түгээх газрын түгээгч Ч.Л нь андуурч бензин хийснэ******* болж машины мотор эвдэрсэн тул гэм хорын хохиролд 2,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлж байна. 

3. Т******* п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нэхэмжлэлийн шаардлагагыг ******* зөвшөөрч буй татгалзлалын үнд*******лэлээ “нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон тул Лгийн учруулсан хохирлыг барагдуулах боломжгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргадаг.

          4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Ч.Ш******* нь 2023 оны 01 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Х******* аймгийн М******* сум руу явах замдаа “Т******* п” ХХК-ийн  Булган салбар ШТС-59 дүгээр салбараар үйлчлүүлсэн байх ба тус шатахуун түгээх станцын түгээгч Ч.Л нь дизель түлшийг андуурч АИ-92 бензин хийснэ******* Ч.Ш*******гийн **-** УАН улсын дугаартай авто машины мотор эвдэрч, хохирол учирсан байна. Зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь х*******эгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, *******хүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ“ гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Ш******* нь хариуцагчаар “Т******* п” ХХК-ийн  Булган салбар ШТС-59 дүгээр салбарыг тодорхойлсон.

7.Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь х*******эгт “Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна”, 7.10 дахь х*******эгт “Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлэ*******эн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /******* үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус хуульчилсан байна.

8.Хуульд ийнхүү зааснаас дүгнэхэд хариуцагч “Т******* п” ХХК-ийн Булган салбар ШТС-59 дүгээр салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд мөн Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь х*******эгт зааснаар салбарын үйл ажиллагааны улмаас үүсэх үр дагаврыг “Т******* п” ХХК нь хариуцахаар байна.

9.Хариуцагч “Т******* п” ХХК-ийн  Булган салбар ШТС-59 дүгээр салбарт түгээгчээр ажиллаж байсан Ч.Лг “Т******* п” ХХК-ийн захирлын 2021 оны 4 сарын 27-ны өдрийн 2/2021/0343 дугаартай тушаалаар нефть хангамжийн операторчноор түр ажилд томилж, 2021 оны 4 сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба 2022 оны 6 сарын 15-ны өдрийн 2/2022/0234 дугаар тушаалаар нефть хангамжийн операторчны ажлаас чөлөөлсөн баримт хэрэгт авагдсан байх /хэргийн 59-61, 26-р хуудас/ тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх х*******эгт зааснаар Ч.Лгийн ажиллах явцдаа бусдад учруулсан хохирлыг ажил олгогч хариуцахаар байна.

Өөрөөр хэлбэл Ч.Лг ажилд томилсон эрх бүхий этгээд нь “Т******* п” ХХК-ийн гүйцэтгэх захирал байх бөгөөд түүнтэй “Т******* п” ХХК нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан байх тул Ч.Лгийн ажиллах явцдаа бусдад учруулсан хохирлыг “Т******* п” ХХК хариуцахаар байна.

10.Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үнд*******лэлүүд тогтоогдож байх тул  хариуцагч “Т******* п” ХХК-ийн Булган салбар ШТС-59 дүгээр салбарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Ш*******гийн гэм хорын хохиролд 2,640,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцэж гэж дүгн*******эн.

11.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч З.Оюунбилэгийн “...буруутай ажилтан болох Лгэ******* хохирлоо гаргуулах нь зүйтэй байна...” гэх дүгнэлтийг үнд*******лэлгүй гэж үзэв. 

12.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,190 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх х*******эгт заасныг баримтлан хариуцагч “Т******* п” ХХК-ийн Булган салбар ШТС-59 дүгээр салбараас гэм хорын хохиролд 2,640,000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Ш*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,190 /тавин долоон мянга нэг зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдэ*******үгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг ******* зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ХИШИГДЭЛГЭР

 

                 ШҮҮГЧИД                                  Ц.ДАГИЙМАА                

 

                                                      Г.ЖАРГАЛТУЯА