2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2238

 

2025          9         26                                       2025/ШЦТ/2238

 

 

                           

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч М.Солонгоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ

иргэдийн төлөөлөгч Ш.А, Б.С,

улсын яллагч О.Анужин

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт Ж-гийн Хэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2509 01867 1083 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 Най, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ............ тоотод оршин суух, Урьд

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ын өдрийн 527 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ын өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

Н овогт Жгийн Х /РД:..............  /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн ........тоотод хамтран амьдрагч Т.Бын биед хутгаар халдаж эрүүл мэндэд нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч уушги, өрц, сэмж, дэлүүг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийн дэх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 8 дахь тал/,

            Цэргийн төв эмнэлгээс мэдээлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-ийн 27 дахь тал/

Хэргийн газар (Сүхбаатар дүүрэг..............тоот)-т үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-32 дахь тал/

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бын өгсөн: “2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Х бид хоёр байшингийн хөшгөө хаачихсан унтацгааж байсан. Тэгсэн хуучны танилууд маань ирээд бид нар Сэлх рүү агаарт гарч 2 шил архи ууцгаасан, юм ярьж байгаад гэртээ 18 цаг дөхөж байсан байх тэр үед Х бид хоёр хүргүүлж буусан ба бид хоёрт 1 шил архи авч өгөөд явцгаасан. Тэгээд Х бид хоёр танилуудын авч өгсөн архинаас бага зэрэг ууцгаасан ба Х намайг бага зэрэг хардаж уурласан. Хардах шалтгаан нь гэвэл Х нь Чингэлтэй дүүрэг Зурагтын шинэ эцэст бид хоёр оршин суудаг байсан ба Х нь хөрш айлын залууг найзынх нь хамтаар согтуу байхдаа хайчаар зүсэж сийчээд гэмтээсэн асуудал гаргасан.Тэгээд цагдаагийн байгууллагаар шалгагдаад явсан. Х нь цагдаагаас зугтааж нэлээн хугацаанд явсан.Тэгээд Х нь шүүхээр орж эхлээд зорчих эрхийг хязгаарлах ял авч бугуйн цаг зүүсэн. Тэгээд бугуйн цагаа мултлаад явчихсан юм. Түүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Х согтуу агсам тавиад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Хийг авч явсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаac эрэн сурвалжлагдаж байсан.Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхээр орж 2 сарын хорих ял авч 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гарч ирсэн. Тэгээд хэрэг болдог өдөр тэр үйл явдалтай холбоотойгоор өөрийг нь байхгүй 2 сарын хугацаанд өөр хүнтэй холбогдсон гэж хий хардаж, шоронд байхад эргэж ирсэнгүй гэж уурлаж байсан. ...Тэгээд хэсэr бид хоёр дуг хийчихсэн байсан. Ер нь бол энгийн үедээ буюу эрүүл байхдаа хий харддаг, үе үе гар хүрдэг асуудлууд байсан. Тэгээд тухайн өдөр орой болсон байсан ба Х ч сэрээд, би ч сэрээд бид хоёр архинаас ахиж ууцгаасан. Х над руу уурласан, тэр үед гэрэл унтраалттай, зурагт асаалттай байсан. Х намайг “манай найзын найзуудыг яаж таньдаг юм” гэж хардаад байхаар нь би чамайг 2 сарын хугацаанд шоронд байхад чинь би түлээ түлшгүй, хоол унд, түрээсний мөнгө байхгүй болсон байсан. Би аргагүйн эрхэнд барилга дээр таньдаг өрлөгчин найзууд дээр өрлөгийн туслах хийж өдрийн 100,000 төгрөгийн цалинтай 7 хоног ажилласан гэдгээ хэлсэн. Би барилга дээр хүйтэнд ажиллаад хоолой өвдчихсөн байсан. ...Х “манай найзуудтай унтаж хэвтсэн үү” гээд хардаад, уурлаж байснаа хутга аваад над руу дайраад намайг алах гээд сүрдүүлээд байсан. Би тэр үед нь “чи болиоч дээ, хутга барьж дайраад, муу ёртой юм бэ” гээд эсэргүүцсэн, аргадаж эвээр болиулах гэж үзсэн боловч болиогүй. Сүүлдээ миний дээр гарч суугаад болихгүй байсан. Тэгээд л барьж байсан хутгаараа миний хөх рүү хутгалчихсан. Тэгээд би “гэрлээ асаа” гэж орилоод Х босож гэрэл асаасан. Миний биеэс цус бүлэгнэж гарч байсан. ...Энхээ шүүгээнээс цамц гаргаж ирээд цус тогтоох гэж үзсэн боловч цус алдаад байсан. Х “би гялс ахтай уулзаадахъя, эмнэлэг, эм тариа зохицуулъя” гэж гарсан. Би хэр удсаныг нь мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь Хийн төрсөн ах Бүлтүүш /ямар ч байсан Хүрэлтэй нэртэй бүтэн нэрийг санахгүй байна/ түүний эхнэр Бадий /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ нар ирсэн байсан. Тэгээд удаагүй 103 ирээд үзээд намайг авч явсан. Өмнө 2022 онд надад гар хүрээд зодож байсан. Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Би тухайн үед гомдол саналгүй болоод хаагдаж байсан. Мөн 2023 онд Зурагтын шинэ эцэст байхдаа намайн зодож цохиод баривчилгаанд 1 удаа явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дэх тал/

Хохирогч Т.Б-оос дахин мэдүүлсэн “...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй... Надад мэдүүлэг өгөхөд ямар нэгэн байдлаар татгалзах зүйл байхгүй. ...Би *******тэй 2020 оны 10 дугаар сарын сүүлээр Корона өвчин дэгдсэн байсан үед Сэлэнгэ аймгийн ............. суманд барилгын ажлаар танилцаж байсан. Тухайн үед Х барилгын мужаан, би засалчаар ажиллаж байсан. Бид хоёр тухайн үед танилцаад 2020 оны 12 дугаар сарын сүүл үеэр хотод ирээд Хийг өөрийнх нь Чингэлтэй дүүргийн .... дугаар хороонд байх хаяг дээр хэд хоног амьдарч байгаад хорооллын Ганданд түрээсийн байранд амьдрах болсон. ...манайд тэр шар иштэй хутга болон ногоон заазуур хоёр л байдаг юм. Гал тогооны эхний жижиг шургуулгатай шүүгээний хамгийн дээд талын шүүгээнд байдаг. Тэр орой гэрийн гэрэл унтраастай зөвхөн зурагтын гэрэл асаалттай байсан. 2025 оны 4 дүгээр сарын 08-аас 09-ний шилжих шөнө түргэн тусламж ирээд Цэргийн төв эмнэлэг рүү хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ын өгсөн: “Тухайн өдөр Х над руу гэнэт хэд хэдэн удаа залгасан. Тэгээд намайг дуудахаар нь би “очиж чадахгүй” гэсэн чинь өөрөө такси бариад ирсэн. Таксины мөнгийг би төлсөн. Тэгээд хоол цай идүүлээд “гэртээ хонуулъя” гэсэн чинь Х надад “Би Быг хутгалчихсан, яах аа мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь “хаана нь хутгалсан юм” гэхэд Хаана нь хутгалсныг нь мэдэхгүй байна, би нэг мэдсэн чинь хутга бариад зогсож байсан гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би хүүгийнхээ машиныг аваад Хийг аваад амьдарч байгаа гэрт нь очсон. Тэгээд байшин руу явж ороод үүдэнд нь зогсоход Б буйдан дээр хэвтэж байсан. Буйдангийн наана цустай даавуу байсан. Тэгэнгүүт би цаашаа бас хамаагүй орж гишгэж явж болохгүй юм байна даа гэж бодоод үүдэнд зогсож байгаад 102 руу дуудлага өгсөн. Тэгээд дараа нь 103 руу дуудлага өгсөн. Би эхлээд яагаад 102 дуудсан бэ гэхээр тэр хүүхнийг үхчихсэн байна гэж бодсон. Тэгээд Х очоод юм яриад тэр хүүхэн босож ирээд суухаар нь би 103 руу дуудлага өгсөн. Тэгээд эргүүлийн цагдаа нар ирээд Хийг согтуу байгаа учраас “бид нар хэлтэс рүү авч явна, та энэ хүүхнийг эмнэлэг рүү авч яв” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Төвөг төвөг, би энэ асуудалд орооцолдмооргүй байна явлаа” гэж хэлсэн боловч явж чадаагүй, ямар ч байсан 103 дуудсан байсан, 103 ирээд эмч үзээд, эмнэлэг рүү авч явсан. Тухайн үедээ Хэд ‘Эцсийн эцэст архи ууж, агсам согтуу тавьж элдэв юманд орооцолдсоны чинь төлөө би ингэж явж чадахгүй, үйл лайгаа өөрөө үүрээрэй” гэж хэлж байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 дахь тал/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЕГО0525/843 дугаар шинжээчийн

1. Т.Бын биед цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч уушги, өрц, сэмж, дэлүүг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндий дэх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13. 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтогдлооо” гэх дүгнэлт /хх-ийн 53-58 дахь тал/

 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГО125/1340 дугаартай шинжээчийн

1. Шинжилгээнд бор өнгийн цамц зүсэгдэлт, саарал цамцанд зүсэгдэлт, ханзралт үүссэн байна. Ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр, зүсэгдэлт нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна...” гэх дүгнэлт  /хх-ийн 62-67 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ЕГО325/3189 дүгээр шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн хураан авсан гэх бор өнгийн даавуун нимгэн цамцны зүүн хэсэг, саарал өнгийн майкны зүүн хэсэг дээр цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй.

2.Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

3. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна” дүгнэлт /хх-ийн 68-72 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЕГО125/1483 дугаар шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутга шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутганаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 79-83 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ЕГО325/3642 дугаар шинжээчийн

  1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн иштэй хутга дээрээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй
  2. Уг цуснаас нэг эмэгтэй хүний ДНК-ийн тогтоц илэрсэн” гэх дүгнэлт /хх-ийн 86-89 дэх тал/

Цэргийн төв эмнэлгээс гаргуулан авсан хохирогч Т.Бын эрүүл мэндтэй холбоотой баримт бичгүүд /хх-ийн 92-160 дахь тал/

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,715,580 төгрөгийг тусламж, үйлчилгээ авсан тодорхойлолт /хх-ийн 162-164 дэх тал/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгчээр Д.Г: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Т.Б нь Эрүүл Мэндийн Даатгалын сангаас 2,715,580 төгрөгийн зардал Цэргийн төв эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл Мэндийн Даатгалын сангаас нийт 2,715,580 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг *******ээс гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 220-222 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ийн өгсөн: “Тухайн өдрөөс хойш хэд хоногийн өмнө би ажлаасаа орой ирэхэд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Рашаантын 2-209 тоотод байх гэр цоожтой байсан. Тэгээд Т.Б “найзтайгаа явж байна” гэж надад хэлж байсан учраас би Т.Бын найз Б гэх эмэгтэйтэй холбогдоход “буудалд байгаа” гэж хэлсэн. Тэгээд би 1000 оюутны байрны Чика гэх нэртэй буудалд очиход Т.Б нь ганцаараа 2025 оны 4 дүгээр сарын 08-ны орой халамцуу гэртээ орж ирсэн. Тэгээд 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө Т.Бын А, Т, Б гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ 2 эмэгтэй нэг залуу ирсэн. Тэгээд бид 5 Сэлхийн хойшоо салхинд гарсан. Тэгээд тэнд Хараа гэх нэршилтэй 0.75 литрийн хэмжээтэй архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд Т гэдэг найз нь “... Бг танай эхнэр сайн таньдаг юм байна лээ. …Буудалд унтаад гарсан ш дээ чамайг хөдөө явсан хойгуур унтсан ш дээ” гэхээр нь би гайхсан бөгөөд тухайн оройдоо бид тав 18 цаг өнгөрөөд гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ Хараа гэх нэршилтэй 0.75 литрийн архитай ирээд тэндээс А, Т, Б гурав нэг, нэг татчихаад яваад өгсөн. Тэгээд Т.Б бид 2 үлдсэн ба Тын ярьсан зүйлээс болоод “чи намайг байхгүйд эрчүүдтэй унтаж хэвтсэн байна” гэх мэтчилэн маргалдаж эхэлсэн. Тэгээд хоол хийх гээд мах гаргачихсан байсан ба тухайн үед би орон дээр цуг сууж байхдаа уурандаа орны хажууд байсан хүрэн иштэй хутгыг аваад цээж буюу хөх хэсэг рүү нь 1 удаа хутгалсан. Тэгээд би ах Х руу залгаад “... Та хүрээд ирээ, би Боог хутгалчихлаа” гэхэд ах “би очиж чадахгүй ээ, чи өөрөө хүрээд ир” гэхэд нь би Монелд байх ахынхаа гэрт оччихоод ахтайгаа цуг буцаад гэртээ очиход Т.Б үлдсэн жоохон архиа уучихсан сууж байсан. Тэр өдөр манай ах түргэн тусламж дуудсан байсан. Тухайн үед би Т.Быг айлгах зорилгоор хутга авсан Т.Бын цээжин тус газарт нь 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн ........тоотод хамтран амьдрагч Т.Бын биед хутгаар халдаж эрүүл мэндэд нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч уушги, өрц, сэмж, дэлүүг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийн дэх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дүгээр заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь энэ хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй байдаг мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлсөн тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. Хорих ангид байхад нь уулзахад гэмшиж байсан зүйл байсан. Бт өөрийн дансны нууц үгээ өгч эмчилгээнд зарцуулсан зүйл байдаг. Гэм буруугийн талд улсын яллагчтай санал нэг байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч Ш.А, Б.С “шүүгдэгчийг гэм буруутай” гэх саналыг гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон хэргийн үйл баримттай нийцэж байгаа болно.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Т.Бын биед хутгаар халдаж эрүүл мэндэд нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч уушги, өрц, сэмж, дэлүүг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийн дэх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх заалтад “...., хамтран амьдрагч,...” энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заажээ.

Хохирогч Т.Б шүүгдэгчтэй гэрлэлтийн баталгаа байхгүй боловч 2020 оноос хамтран амьдарч байгаа болох нь түүний мэдүүлэг, гэрч *******, *******ийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Т.Бын биед хутгаар халдаж эрүүл мэндэд нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч уушги, өрц, сэмж, дэлүүг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийн дэх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,

Цэргийн төв эмнэлгээс мэдээлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх 27/

Хэргийн газар (Сүхбаатар дүүрэг..............тоот)-т үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-32/

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 36/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бын: “. ...Х “манай найзуудтай унтаж хэвтсэн үү” гээд хардаад уурлаж байснаа хутга аваад над руу дайраад намайг алах гээд сүрдүүлээд байсан. Би тэр үед нь “чи болиоч дээ, хутга барьж дайраад муу ёртой юм бэ” гээд эсэргүүцсэн, аргадаж эвээр болиулах гэж үзсэн боловч болиогүй. Сүүлдээ миний дээр гарч суугаад болихгүй байсан. Тэгээд л барьж байсан хутгаараа миний хөх рүү хутгалчихсан. Тэгээд би “гэрлээ асаа” гэж орилоод Х босож гэрэл асаасан. Миний биеэс цус бүлэгнэж гарч байсан. ...Энхээ шүүгээнээс цамц гаргаж ирээд цус тогтоох гэж үзсэн боловч цус алдаад байсан” мэдүүлэг /хх 36-39/

Хохирогч Т.Боос дахин мэдүүлсэн “...2025 оны 4 дүгээр сарын 08-аас 09-ний шилжих шөнө түргэн тусламж ирээд Цэргийн төв эмнэлэг рүү хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /хх 36-39/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ын: “Тухайн өдөр Х над руу гэнэт хэд хэдэн удаа залгасан. ...Х надад “Би Быг хутгалчихсан, яах аа мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь “хаана нь хутгалсан юм” гэхэд хаана нь хутгалсныг нь мэдэхгүй байна, би нэг мэдсэн чинь хутга бариад зогсож байсан гэж хэлсэн. ... Тэгээд байшин руу явж ороод үүдэнд нь зогсоход Б буйдан дээр хэвтэж байсан. Буйдангийн наана цустай даавуу байсан” мэдүүлэг /хх 45-48/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЕГО0525/843 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 53-58/

 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГО125/1340 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх 62-67/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ЕГО325/3189 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 68-72/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЕГО125/1483 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 79-83/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ЕГО325/3642 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 86-89/

Цэргийн төв эмнэлгээс гаргуулан авсан хохирогч Т.Бын эрүүл мэндтэй холбоотой баримт бичгүүд /хх 92-160/

Эрүүл Мэндийн Даатгалын сангаас 2,715,580 төгрөгийг тусламж, үйлчилгээ авсан тодорхойлолт /хх 162-164/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгчээр Д.Гантуяагийн мэдүүлэг /хх 220-222/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ийн: “. Тэгээд хоол хийх гээд мах гаргачихсан байсан ба тухайн үед би орон дээр цуг сууж байхдаа уурандаа орны хажууд байсан хүрэн иштэй хутгыг аваад цээж буюу хөх хэсэг рүү нь 1 удаа хутгалсан. ...Тухайн үед би Т.Быг айлгах зорилгоор хутга авсан Т.Бын цээжин тус газарт нь 1 удаа хутгалсан...” мэдүүлэг /хх 8-9/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бт учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус заажээ.

Хохирогч Т.Б нь өөрийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоолгохгүй гэдгээ илэрхийлсэн /хх 223/ байна.

Иймээс хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.       

Эрүүл Мэндийн Даатгалын сангаас хохирогчид үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 2,715,580 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дүгээр заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь энэ хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй байдаг мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлсөн тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дүгээр заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг бор цамц, 1 ширхэг ханцуйгүй цамц зэргийг устгуулах саналтай, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг ялаас хасуулах саналтай, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна” гэх.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд: “Эрүүгийн хариуцлагын талд шүүгдэгч 3 бага насны хүүхэдтэй. Энэ хүүхдүүд нь нэг бол ээжтэйгээ, нэг бол хохирогчтой хамт байж байна. Салсан эхнэр нь дахин амьдрал зохиосон байдаг. Хүүхдүүд нь аавдаа сайн байдаг. Шүүгдэгчийн аав ээж нь өндөр Най хүмүүс байдаг ба хорт хавдартай, байнгын эмчилгээнд байдаг. Ах дүү нар нь тоодоггүй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Энэ зорилгод хүрэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Най ээжтэйгээ уулзах, хүүхдүүдтэйгээ уулзахад нэг ч гэсэн хоногийг ойрТж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан 

Шүүх шүүгдэгч *******эд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй урт нь 20 см, өргөн нь 4.2 см хэмжээтэй 1 ширхэг хутга, эмэгтэй хүний бор өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн ханцуйгүй цамц 1 ширхэг зэргийг тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч нь 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр /хх 14/-өөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногтой. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Жгийн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******эд 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй урт нь 20 см, өргөн нь 4.2 см хэмжээтэй 1 ширхэг хутга, эмэгтэй хүний бор өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн ханцуйгүй цамц 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.  

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  *******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА

 

                                                  ШҮҮГЧИД                              Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                                                                            М.СОЛОНГОО