Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0162

 

2023 02 20 128/ШШ2023/0162

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, Т.У*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*******, Б.Г******* нарыг оролцуулан А.Д*******ий нэхэмжлэлтэй, *******нд холбогдох Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байгаа *******ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ХХК-ийн олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад хяналт тавих харилцаа холбооны улсын байцаагч ажиллуулах шийдвэр гаргахыг *******нд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******аас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Х******* миний бие А.Д*******ий нэхэмжлэлтэй, *******нд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна.

Миний бие тус хэргийн дагуу гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь *******нд хяналтын улсын байцаагч ажиллахгүй байгаа мөн Цахим хөгжил, харилцаа яаманд улсын байцаагч томилох эрх шилжсэн тухай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байна. гэв.

2.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учраас шүүх үүнийг эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаж шийдвэрлэх байх. Өөр тайлбар байхгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А.Д*******өөс Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байгаа *******ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ХХК-ийн олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад хяналт тавих харилцаа холбооны улсын байцаагч ажиллуулах шийдвэр гаргахыг *******нд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******д нэхэмжлэгч А.Д******* 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бүртгэлийн 0158 дугаартай итгэмжлэл/хэргийн 7 дахь тал/ олгохдоо А.Д*******ий нэхэмжлэлтэй, *******нд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн нэхэмжлэл, гомдол гаргах, гарын үсэг зураг, нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, татгалзах, тодруулах, эвлэрэх ... зэрэг эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ.

4.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******д олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч А.Д*******өөс олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.

5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч А.Д*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******ыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Д*******ий нэхэмжлэлтэй, *******нд холбогдох Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байгаа *******ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ХХК-ийн олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад хяналт тавих харилцаа холбооны улсын байцаагч ажиллуулах шийдвэр гаргахыг *******нд даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Мэргэндарьд даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА