Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/351

 

 

 

 

 

 

 

 

2025       10         23                                           2024/ШЦТ/***

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, 

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Х.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хын Ит холбогдох 2138001140500 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Хын И,

Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Х.И нь *************ны даргаар ажиллаж байхдаа *************ны дарга Ц.Бтэй 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “*************” гэрээний 3.6-д *************ны **************ын ******** хувийн *********** төвлөрүүлсэн орлогоос албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгг заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсзгт заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Үнэн зөв байх” гэснийг, Төрийн албан хаагчий ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэж тогтоосон хэм хэмжээг тус тус зөрчиж 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот явахаар 200,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт ирэхээр 100,000 төгрөг буюу нийт 300,000 төгрөг, мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эхнэр Э.Оын *********** дахь ************** дугаартай дансаар 200,000 төгрөгийг буюу нийт 500,000 төгрөгийг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Үүнд: **************ын 2019 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн Б/33 дугаартай “Х.И-ийг шилжүүлэн албан тушаалд түр томилох тухай” тушаал (1-р хх-ийн 151-р хуудас),

Хөвсгөл аймгийн Засаг дарга ********* ийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай “*************ны Үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж (1-р хх-ийн 179-р хуудас),

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагч В.Нн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 36-01/48 дугаартай 2019, 2020 оны зориулалтын бус зардлыг нөхөн төлүүлэх тухай Улсын ахлах байцаагчийн акт (1-р хх-ийн 194-р хуудас),

*************ны дарга Х.И, *************ны дарга Ц.Б нарын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “*************” гэрээ (2-р хх-ийн 98-99-р хуудас),

**************ын 2019 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн Б/33 дугаартай “Х.И-ийг шилжүүлэн албан тушаалд түр томилох тухай” тушаал (3-р хх-ийн 65-р хуудас),

Х.И-ийн албан тушаалын тодорхойлолт (3-р хх-ийн 68-74-р хуудас),

**************ын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/494 дугаартай тушаалаар баталсан ************* даргын албан тушаалын тодорхойлолт (3-р хх-ийн 66-р хуудас),

Х.И-ийн эхнэр Э.О-ын ***********ны ************** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 245-247-р хуудас),

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, баримтууд (5-р хх-ийн 3-23-р хуудас),

Мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хх-ийн 67-70-р хуудас),

Х.И-ийн ээлжийн амралтын мэдээлэл (7-р хх-ийн 182-186-р хуудас),

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07/1218 дугаартай авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст гэх албан бичиг (7-р хх-ийн 194-р хуудас),

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн автомашин хүлээлцсэн акт (7-р хх-ийн 211-219-р хуудас),

Хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийн тэмдэглэл (7-р хх-ийн 220-р хуудас),

Шүүгдэгч Х.И-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатан өгсөн: “...Ажил хийснийхээ үр дүнд, төрийн төлөө шударга явсныхаа үр дүнд өнөөдөр шүүхийн танхимд шүүгдээд сууж байгаа нь харамсалтай байна. Олон залуучуудын төлөөлөл болж би өнөөдөр зүйл үгээ хэлнэ. Хөвсгөлийн ************* 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр томилогдсон. Томилогдсон боловч би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би ажлаа авсан. Учир нь 1. 8 жил даргаар ажилласан н.Д нь тамга, тэмдгээ авч зугтсан. 2. Мөн нягтлан нь амралтаа авсан байсан. 3. *********************** нь *********************ын шууд удирддаг учраас холбогдох хяналт шалгалтыг хийж ажиллаарай гэж чиглэл өгсөн. Чиглэлийн дагуу би холбогдох санхүүгийн шалгалтыг оруулахад 2015-2019 оны санхүүгийн дарга, нягтлан хоёртой холбоотой маш том зөрчлүүд буюу 150,000,000 төгрөгийн хохирол тус байгууллага дээр гарч ирсэн. Уг байгууллага нь төрөөс санхүүждэг хувийн хэвшлийн байгууллага болсон байсан. Би өөрөө залуу хүн учир ажлаа аваад зоригтой хөдөлсөн. Би өөрийн цаашдын карьерыг бодож байсан учраас өөртөө давуу байдал үүсгэх, авлига аваагүй. Төрийн төлөө сэтгэлээсээ ажилласан. Ажлаа авч холбогдох шалгалтыг хийж Авлигатай тэмцэх газар 17 хуудас материал өгч байсан. Тухайн үед н.М гэх мөрдөн байцаагч шалгаж байгаад эрүүл мэндийн байдал муудаж нас барсан байдаг. Үүнээс хойш шалгагдаж байсан хэрэг нь замхарч, яасан ийсэн талаар асууж тодруулахад хариулах, мэдэх хүнгүй болсон. Би Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санхүү, Авлигатай тэмцэх газар руу удаа дараа бичиг явуулсан. Надад нэг ч байгууллагаас хариу ирээгүй. Мөрдөгч нь энэ хэрэг хэзээ эхэлж ямар хэргээс үүдсэн талаар шалгаж тогтоогоогүй. Намайг гүтгэж байгаа хүмүүсийн талд үйлчилж байгаа мэт мэдүүлгүүдийг авсан байдаг. 2020 онд санхүүгийн аудитын шалгалтуудыг оруулсан. Хөндлөнгийн аудитаар *********** аудит орсон. Мөн Байгаль орчин, аялал жуучлалын яамны санхүүгийн аудит орсон. Аль аль аудитаас зөрчилгүй гэх дүгнэлт гарсан. Нягтлан бид хоёрын дунд таарамжгүй харилцаа байсан тул 2020 онд нягтлан бодогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас нь чөлөөлөхөд чамтай би ясаа цайтал үзэлцэнэ, шүүхэд хандах гэж хэлж байсан бөгөөд байгууллагын санхүүтэй холбоотой баримт болоод сейфийн түлхүүр, тамга, тэмдэг аваад зугтаж байсан. Тухайн үед экологи хариуцсан мөрдөн байцаагч байсан н.Г гэх залуугаар хайлгасан боловч олж чадаагүй. Зугтсан байх хугацаандаа өөрийн хуурай эгч гэж яригддаг н.Н гэх хүнээр шалгалт хийлгэж байсан. Би шалгалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаараа хэлж байсан. Яагаад гэвэл нягтлан нь ажлаасаа чөлөөлөгдсөн байх үед шалгалт оруулж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Яамнаас дахин шалгалт оруулъя гэдгээ илэрхийлсэн. 2020 онд шалгалт орж аудитын зөрчилгүй гэх дүгнэлт гарсан байхад яагаад зөрчилтэй болгоод байгаа талаар н.Н даргад хэлсэн. н.Н дарга шөнийн 22 цаг 45 минутад над руу залгаад та ирэх боломжтой байна уу гэхэд нь боломжгүй гэдгээ хэлээд утсаа тасалж байсан. Дээрх нөхцөл байдлууд үүсэж байна. Би тодорхой бөгөөд товч ярьж байна. 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд н.Ц сайд байж байгаад ажлаа өгч Хөвсгөл нутгийн уугуул н.С нь сайд болж манай аймагт 07 дугаар сард ирсэн. Би ирэхэд нь хүлээн авч байгууллагатай холбоотойгоор тусламж гуйсан. Намайг ажлаа хүлээж авахад тус байгууллага машингүй, мотоциклгүй, 375,000,000 төгрөгийн төсөвтэй байсан. Ингээд н.С сайд нутгийн сайд байсан учир намайг дэмжиж 550,000,000-560,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон. 10 мотоцикл өгөх байснаас 20 мотоцикл өгч байсан. Би тус оныхоо 08 дугаар сард мотоциклоо авах гээд хот явсан. Байгууллага маань томилолтын зардал, төсөв мөнгө байгаагүй учир би өөрөөсөө зардал гаргаж, өөрийн хувийн машинаар хот явсан. Намайг ажлаа авахад Фермер гэр орос машин байсан. Уг машин нь гал унтраах зориулалттай машин байсан. Яамнаас машин өгөх талаар хүсэл хөөцөлдөхөд төсөл дээр явж байгаа *********** машин байна. Уг машиныг танай байгууллагад шилжүүлье гэсэн боловч 2020 оны 01 дүгээр сард Байгаль орчны яам тус машиныг авсан. Би гомдолтой байгаа талаараа илэрхийлж, машин шийдэж өгөхийг хүсэж сард 2-3 удаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр очдог байсан. Сайд болон төрийн нарийн бичгээс цаг авах нөхцөл боломж надад байхгүй ээ. Тэнд очоод уулзах боломжтой дарга нь газрын дарга байдаг. Миний томилолтыг манай байгууллагын ахлах мэргэжилтэн бичиж өгдөг байсан. н.Г нь манай жолооч байсан бөгөөд холбогдох санхүүгийн баримтыг бүрдүүлж нярав Т.Дт өгдөг байсан. Би төрийн нарийнтай уулзаж *********** машин олж ирсэн. Гэхдээ тус тээврийн хэрэгсэл нь мод үржүүлгийн газар явдаг байсан **** **** улсын дугаартай, 12 жил монголд явсан актлагдсан машин байсан. Тус *********** машиныг авах боломжтой гэсний дагуу **** ******************д байгаа очиж аваарай гэсний дагуу би н.**** даргатай очиж уулзаж ********************гийн ойролцоо байх гараашнаас гарган авч байсан юм. Бартаа туулах чадвартай, манай байгууллагад хэрэгтэй гэж үзсэн учраас би тухайн *********** тээврийн хэрэгслийг авсан. Би төрийн нарийн бичгийн дарга руу уг тээврийн хэрэгслийг байгууллагын нэр дээрээ бүртгүүлэх, шилжүүлж авах хүсэлтэй байгаа талаараа албан бичиг явуулсан. Мөрдөгч яагаад миний тэр явуулсан албан бичгийн хуулбарыг тухайн байгууллагаас гаргуулан аваагүйг мэдэхгүй байна. Яам дээр хүртэл миний явуулсан албан бичиг байгаа. Би удаа дараа **** **** улсын дугаартай ***********тээврийн хэрэгслийг манай байгууллагын нэр дээр болгож өгөхийг хүссэн. Тус машинаараа Улаанбаатар хот руу явахад татвар төлөөгүй, бүртгэлгүй гэх хүндрэл учирч байсан. Би өөрийнхөө машинаар Улаанбаатар хот руу явахаас өөр сонголт байгаагүй....Би Байгаль орчны яамнаас 1 жилийн гэрээтэйгээр ***************************газар очсон байсан. Миний гэрээний хугацаа дуусах дөхөж байсан тул амралтаа аваад ажлаа өгөх бодолтой байсан. Би ажлаа өгөхөөсөө өмнө олж ирсэн бүртгэлгүй байгаа ***********тээврийн хэрэгслээ байгууллагатаа бүртгүүлж нэг машинтай болгож өгөхийг зорьсон. 10 дугаар сарын 01-ний өдөр би мөнгө аваагүй. Т.Д, н.**** гэх хүн яагаад өөрөө энэ шүүх хуралдаанд ирээгүй юм. Даргаар нь ажиллаж байсан хүнд холбогдуулан худал мэдүүлгүүд өгчхөөд өөрсдөө шүүх хуралдаанд оролцохгүй байна. Миний үед ажиллаж байгаагүй залууг хохирогчоор оролцуулж байгаа юм бэ? Бид нүүр нүүрээ хараад ярилцах боломж байсан. Одоо ч байна. Би аргаа барсандаа хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан. Прокурорын байгууллага болон Авлигатай тэмцэх газар дээр шийдэгдэхгүй байсан учраас шүүхэд хандсан. Үнэнийг тогтоолгохын тул би өнөөдөр хэлэх зүйлсээ хэлж байна. Би амралтаа авахаасаа өмнө хот явах гээд ажил дээрээ очсон. Намайг очиход шаардах хуудсыг ингэж бичдэг авдаг гэж нягтлан өөрөө хэлсэн. Тэрний дагуу намайг хот явж ирээд баримтаараа шаардахаа бичиж мөнгөө авах ёстой шүү гээд 200,000 төгрөгийн шаардах 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө бичиж өгсөн. Үдээс хойш 14 цаг гэхэд би аймаг ороод ирчихсэн Улаанбаатар хот руу явах гээд *********** түгээх станцаас өөрийн Төрийн банкны дансаар 100,000 төгрөгийн бензин хийсэн 64 дүгээр касс гэх баримтыг нь би одоог хүртэл хадгалж байгаа. Т.Д над руу утсаар холбогдож даргаа та удаа дараа ийм ажлаар Улаанбаатар хот явж байна. Томилолт байхгүй, бензин байхгүй учраас та өөрөө зардлаа гаргаж явдаг. 200,000 төгрөг таны данс руу явуулъя. Боломж нь ийм байна. Та надад ***********ны данс өгөөч гэсэн. Би ***********ны дансгүй Төрийн банкаар цалингаа авдаг. 2020 онд АТМ-с ***********наас Төрийн банк руу мөнгө шилжүүлэх боломжгүй байсан. Прокурорын яллах дүгнэлт уншихдаа танилцуулсан эхнэрийн дансыг би хааяа ашигладаг юм. Учир нь манай эхнэр өдөрт 5,000-10,000 төгрөг тамхи хоолны мөнгө шилжүүлдэг байсан. Манай эхнэр нотариатчаар ажилладаг. Манай амьдрал 200,000 төгрөгөөр дутахгүй. 500,000 төгрөг авсан гээд байгаа. Гэхдээ 500,000 төгрөг биш юм. Дээр дурдсанаар Т.Д данс руу 200,000 төгрөг хийсэн. Би тус мөнгөнөөс нь орой 21 цаг 45 минутад ******** аймгийн ******************** гээд зочид буудалд төлбөр төлсөн. Маргааш өглөө нь *********** түгээх станцаас 100,000 төгрөгт нь бензин хийгээд явсан бүх баримт нь байгаа. Дансны хуулга шүүгээд ч гарч ирнэ. Намайг томилолтоор яваагүй гэж үзээд байгаа. Юуг үндэслэж, ямар нотлох баримтад тулгаварлан томилолтоор яваагүй гээд байгааг гайхаж байна. Улаанбаатар хот орж төрийн нарийн бичгийн даргатай уулзах гэтэл хуралтай байсан тул үүдэнд нь сууж хүлээсэн. Төрийн албанд захирах, захирагдах ёс гэж байдаг учраас хурал зөвлөгөөн тарахыг нь үүдэн нь хүлээсэн. Бүтэн өдөржин хүлээсэн боловч би уулзаж чадаагүй. Тиймээс газрын даргатай уулзсан. Уулзаж байтал хуралд дуудагдлаа гээд гарч явсан. н.С сайдтай уулзах гэтэл н.С сайд гадаад явсан байсан. Буцах болж *************шинжээч н.**** гэх залуугаар томилолтын хуудсаа бөглүүлчхээд буцсан. Улаанбаатар хот руу томилолтоор ажиллах удирдамжийг манай ахлах мэргэжилтэн байсан н.**** бичиж өгсөн. Хамгаалалтын захиргаа, байгаль орчны яам, ************* зэрэг байгууллагуудад удирдамж, томилолтын баримт байх ёстой гэж үзээд байх шиг байна. Гэтэл дээрх баримтууд зөвхөн ****тай газарт байдаг. Бусад газрууд хуулбарлаж авч үлдэх нөхцөл байдаггүй. Надтай холбоотой 300,000 төгрөгийн асуудал байгаа. Уг 300,000 төгрөгөөс 200,000 төгрөгт нь бензин хийж, 100,000 төгрөгөөр нь буудалд хоносон. ***********тээврийн хэрэгслээр явсан бол 1,000,000 төгрөгийн зардал гарах байсан. Би өөрийн албаны машинаар явсан бол 500,000 төгрөгийн зардал гарахаар байсан. Аль болох хэмнэх гэж явж байгаад өөртөө булуу хурааж эд сууж байна. Явсан нь болон ирсэн нь тодорхой байгаа...н.****ын дансаар мөнгө авсан гээд байгаа юм. н.****ын дансаар мөнгө авсан асуудал надад огт байхгүй. Баримт дээр н.**** өөрөө гарын үсгээ зурж Улаанбаатар хот руу томилолтоор ажиллах гэж байна. 10 дугаар сарын 06-ны өдөр би Улаанбаатар хот руу явна. Тэр үед та байхгүй юм байна. Тиймээс та баримт дээр 10 дугаар сарын 06-ны өдрийн он сар бичээд өгөөч гэж хэлээд шаардах аваад үлдсэн. н.****аар дамжуулж мөнгө авах шаардлага надад байхгүй. Холбогдох санхүүгийн баримт бүрдүүлж өгдөг жолоочоор мэдүүлэг өгүүлье гэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хангаж мэдүүлэг авахгүй байсаар гэрч болох жолооч маань бурхан болсон...****тай газраас 100,000 төгрөг, 200,000 төгрөг аваад идчихье гэх хувийн бодол өчүүхэн төдий ч байгаагүй гэдгээ хэлмээр байна. Бодит байдал дээр ийм л зүйл болсон...Ажил хийж буруудан хохироод байх юм бол төрд ажиллах хүн байхгүй болно. Гэрчээр мэдүүлэг өгсөн гэх хүмүүс нь миний хажууд намайг дагаж, яасан ийсэн талаар мэдэж байгаа юм уу? бүх зүйлийг баримттай, нотолгоотой ярих хэрэгтэй. Зарцуулсан зарцуулалтаа тайлбарлаж хэлсэн. Нотлох баримт нь хангалттай гарч ирсэн. Дансны хуулгаар нотлогдсон. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ********************* харьяа Хөвсгөлийн ***********ын газрын *************************** учирсан 500,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх байр сууринаас оролцох гэж байгаагаа ойлгож байна. ...**************************** болон өөрийн орлогоос санхүүждэг. Манай байгууллагад 2 төрлийн хураамжийн орлогоор санхүүждэг. Нэгдүгээрт о-жийн хувь хэмжээ, хоёрдугаарт ***********тай газарт *********************** орлогоос төвлөрдөг ...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 27-28-р хуудас),

Гэрч О.****ын мөрдан шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг тухайн үед буюу 2019 оны 08 дугаар сард Хөвсгөлийн ***************ын ****тай газрын даргаар Х.И гэж хүн байсан. Одоо ч ажиллаж байгаа...*************нд түр томилогдон ажиллаж байгаа бөгөөд дээрх албан тушаалын ажлын байрны тодорхойлолт ирээгүй байгаа учраас төрийн албаны шалгалт өгөх боломжгүй хүлээгдээд байгаа юм...Би Х.И-тэй 2002 оноос хойш найзлаж нөхөрлөж байгаа манай найз байгаа юм...Тийм тушаал шийдвэр гарч байгаагүй, над дээр тийм тушаал ирээгүй гарсан бол би мэдэх байсан гэж бодож байна...Х.И дарга намайг 1036 улсын дугаартай *********** маркийн автомашинд шатахуун хийгээд ир гэж хэлснийх нь дагуу очиж шатахуун авч хийдэг байсан. Олон удаа хийж байсан болохоор яг хэдэн удаа хийж байснаа мэдэхгүй байна...Жолооч Г нь байхгүй үед нь би машиныг нь барьж яваад шатахуун хийдэг....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 108-110-р хуудас),

Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоо *************** ****тай газарт жолооч ажилтай. Анх 2020 оны 02 дугаар сарын 20-ны үед яг өдрөө тодорхой санахгүй байна. Жолоочоор томилогдсон. Тэрнээс хойш одоог хүртэл ажиллаж байна....Би 2017 оноос Азийн хөгжлийн банкны ядуурлыг бууруулах төсөл дээр ***********д жолоочоор ажиллаж байсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 31- ний өдөр төсөл дууссан. Тэгээд би ***********тай газарт жолоочоор ажилд орохоор уулзсан. Манай төслийн ашиглаж байсан бүх эд зүйл техник хэрэгсэл ***********тай газарт шилжих болсон. Тийм болохоор би Х.И даргатай уулзаад “ах нь энэ машинтайгаа өөрөө танайд жолоочоор ажилд орох хүсэлтэй байна” гэж хэлсэн. Х.И дарга тухайн үедээ “за болох байлгүй” гэж байсан. Тэгээд намайг ажилд авсан. Миний ажлын туршлагыг харж үзээд авсан байх гэж бодож байна. Би 28 жил орчим жолоочийн ажил хийж байна. Би ажилд орохдоо хэн нэгэнд ямар нэгэн шан харамж өгөөгүй...Би ажилд орсноосоо эхлээд *********** маркийн **** **** улсын дугаартай суудлын автомашиныг хариуцаж жолооддог бөгөөд даргын жолооч хийдэг......” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 112-113-р хуудас),

Гэрч А.***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би бол 2019 оны 02 сараас 2020 оны 2 сар хүртэл жолоочоор ажилласан, 2020 оны 02 дугаар сарп мэргэжилтэн болох үед миний оронд Г гээд нэг ах жолоочоор ажилд орсон юм. Тэгээд жолооч байхгүй байна гээд Х.И дарга надаар машин бариулаад ийшээ тийшээ шалгалтаар явдаг байсан. Гэхдээ би мэргэжилтэн болсныхоо дараа тэгж их 40-50 удаа шаардах хуудас бичиж шалгалтаар яваагүй. Би 2020 оны 02 сард мэргэжилтэн болсноосоо хойш тэгж их шалгалтаар яваагүй. Таны дээрх асуусан шаардах хуудас 2019 оноос хойш юм байлгүйдээ. Би 2020 оны 02 дугаар сард мэргэжилтэн болсноосоо хойш тэгж их шалгалтаар яваагүй, заримдаа И даргатай хамт, заримдаа байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдтэй хамт шалгалтаар явдаг л байсан...Тэр шаардах хуудас чинь угаасаа даргын зөвшөөрлөөр даргын гарын үсгээр гардаг шүү дээ...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 229-231-р хуудас),

Гэрч Т.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний дур мэдэж хийсэн ажил байхгүй. Дээрх бүх зарлагыг Х.И даргын өгсөн үүргийн дагуу зарлага гаргасан... Манай байгууллага шахатууны тустай төсөвтэй, түүнээсээ зарцуулдаг. Дарга Улаанбаатар явах гэж байна, ирэх гэж байна гээд надтай утсаар яриад дээрх зарлагыг хийлгэсэн. Би Х.И даргын өгсөн үүргийн дагуу дээрх зардлыг гаргасан... Хувийн ажлаар явсан, албан ажлаар явсан бол томилолт бичүүлэн төсвөөс шатахуунаа авч явах ёстой байдаг юм... Х.И дарга 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажлын 18 хоног ээлжийн амралтаа авсан байсан. Тэгэхээр ээлжийн амралттай байх үедээ О.****аар шаардах хуудас бичүүлэн ******************* газарт болон орчны бүсийн *********** руу нэвтрэх цэгт хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогоос дээрх мөнгөнүүдийг авдаг байсан. Дарга байхгүй үедээ О.****ад өгөөрэй гэж хэлдэг байсан. Би ****аас шаардах хуудас дээр гарын үсэг зуруулж аваад дараа нь даргаар цохолтыг нь нөхөж бичүүлдэг байсан. Дээрх хугацаанд дарга Улаанбаатар хот руу томилолтоор явсан зүйл байхгүй, ямар нэгэн томилолт удирдамжгүй, албан ажлаар явж байгаа эсэх нь тодорхойгүй ******************* газарт болон орчны бүсийн *********** руу нэвтрэх цэгт ***********ын үйлчилгээний хураамжийн орлогоос мөнгө өг гэдэг байсан болохоор бэлэн мөнгө шаардсан баримт дээр сайтар дэлгэрэнгүй бичиж мөнгө авч байгаа О.****аар гарын үсэг зуруулж мөнгө олгодог байсан. Дээрх хугацаанд би даргыг хаашаа ямар ажлаар явсныг мэдэхгүй. Албан ёсны томилолтоор лав яваагүй. Албан ёсны томилолтоор явсан бол төсөвт тавигдсан албан ёсны томилолтын төсвөөс мөнгө авах ёстой гэтэл *********** газар болон орчны бүсийн *********** руу нэвтрэх цэгт ***********ын үйлчилгээний хураамжийн орлогоос өөрийнхөө Улаанбаатар хот руу ирэх, явах зардлыг авсан. Мөн нэмээд хэлэхэд *********** газарт болон орчны бүсийн *********** руу нэвтрэх цэгт ***********ын үйлчилгээний хураамжийн орлогоос томилолтын зардлыг төлдөггүй. Байгууллагын батлагдсан томилолтын төсвөөс зарцуулагддаг...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 233-235, 7-р хх-ийн 188-189-р хуудас),

Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би оюутан байхдаа л ***********ны данс нээлгэж байсан. Дансны дугаар **************, гэхдээ би энэ дансаа өдөр тутамдаа ашигладаггүй. Манай нөхөр И миний энэ дансны картыг байнгын явж байдаг. Би хөдөө явж байх үед нь хоол, тамхи, ойр зуурын мөнгө шилжүүлдэг байсан. Х.И миний дансны картыг уншуулж байнга хэрэглэдэг байсан. Х.Ит өөрт нь ***********ны идэвхтэй данс байдаггүй юм...Миний хийсэн гүйлгээ үүнд нэг ч байхгүй. Манай нөхөр Х.И л тухайн үед хот руу томилолтоор явж байх замдаа бензин хийж, 80,000 төгрөгөөр буудалд хонож, унд хоол идэж ууж, замдаа зарцуулсан юм шиг байсан. Үүнийг би сая энэ хэрэг явдал болоход л мэдэж байгаа юм. Энэ дансны гүйлгээний мэдээлэл миний утсан дээр ирдэггүй юм. Бас анх карт авахдаа бүртгүүлсэн утасны дугаар маань одоо байхгүй, устсан. Мобиком дугаар нь идэвхигүй байгаад байхаар устгачихдаг юм байна лээ...Надад тэгж мөнгө угаах шаардлага байхгүй. Би хангалттай орлоготой хүн. Харин ч би энэ байгууллагын машин нь эвдэрлээ гэхэд нь засварын газраас 270,000 төгрөгөөр сэлбэг авч өгөөд засварчин дүүгээрээ үнэгүй засуулж өгч байсан. Баримтаа нягтланд нь өгөхөд одоо болтол миний мөнгийг гаргаж өгөөгүй. Ийм төсөв хөрөнгө муутай, ядарсан газраас надад юм авах ёс зүй байхгүй...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 33-35-р хуудас),

Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************** болон Төрийн нарийн бичгийн дарга нар төлөөлөн ажилладаг. Орон нутгийн ***********тай газрын ******************** нарыг олон улсын сургалт сенинар болон ****ын тухай хуулийн төсөл зэрэг албан ажлаар Улаанбаатар хотод ажиллуулахаар дуудахдаа албан бичгээр “Улаанбаатар хотод ийм арга хэмжээ болж байгаа тул тэдний өдөр бэлэн байна уу” гэх утга бүхий албан бичиг хүргүүлж дуудна. Бусад албан ажилтай холбоотой асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны ****тай газрын дарга нар давхар Улаанбаатар хот руу албан бичгээр дуудаж ажиллуулдаг. Томилолтын удирдамжийг Улаанбаатар хотоос Байгаль орчин аялал жуулчлалын яамны ****тай газрын дарга баталдаг эсэхийг мэдэхгүй байна. Х.Иийг танина. Х.И нь Хөвсгөл аймгийн ********************** ажиллаж байгаад *************ны даргын үүргийг түр орлон гүйдэтгэгчээр томилогдож байсан хүн байна. Миний санаж байгаагаар 2020 оны 04 дүгээр сард ******************** сонгох ажлаар Хөвсгөл аймгийн ***************** сумын ***********д очиж ажиллахад *************ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.И ажиллаж байсан. Тэр үеэс таньж мэддэг болсон. Түүнээс урдын танилийн харилцаа байхгүй...Би Х.Иийг Улаанбаатар хотод дуудаж байгаагүй. Харин Х.Итэй ********************* барих газрын маргаантай холбоотой асуудлаар утсаар ярьж байсан удаатай. Машин хүлээлгэж өгсөн бол Улаанбаатар хотод дуудаж уулзан хүлээлгэн өгсөн байх, одоо сайн санахгүй байна. Гэхдээ ***********тай газрын даргаар дамжуулан дуудсан байх ёстой. Түүнээс би өөрөө *************ны дарга руу залгаад ир гэж дуудна гэж байхгүй...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 178-р хуудас),

Гэрч Ш.****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Томилолтоор явсан зүйл байхгүй. Улаанбаатар хот руу ирж буцахад зарцуулсан шатахууныг бэлэн мөнгө хүссэн өргөдлөөр авдаггүй, авах ёсгүй. Шатахууны шаардах хуудсаар, замын хуудас бөглөж байж төсвөөс авах ёстой. *********** газарт болон орчны бүсийн *********** руу **************************** орлогоос “Улаанбаатар хот явах, ирэх шатахууны зардалд авах" боломжгүй. Мөн би дээрх хугацаанд Х.Иийг Улаанбаатар хот руу томилолтоор явсан эсэхийг архивын баримтаас шүүж үзэхэд томилолтоор явсан баримт байхгүй. **************ын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/88 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтаар Х.И даргыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл амрах хуваарь баталсан байсан. Гэхдээ бодит амралт нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажлын 18 хоног ээлжийн амралтаа авсан байсныг ээлжийн амралтын мэдээлэл, цалингийн хүснэгтээс мэдлээ...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 180-181-р хуудас),

************** аудитын санхүүгийн тайлангийн хуулбар,

*************ны 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хуулбар,

БОАЖЯ-ны сайдын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/140 дугаартай тушаалын хуулбар

Хөвсгөл аймгийн *************ны 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2/86 дугаартай албан бичиг зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138001140500 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баритмтуудаар шүүгдэгч Х.И нь *************ны даргаар ажиллаж байхдаа *************ны дарга Ц.Бтэй 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “*************” гэрээний 3.6-д *************ны ***********ын 20 хувийн *********** төвлөрүүлсэн орлогоос албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот явахаар 200,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт ирэхээр 100,000 төгрөг буюу нийт 300,000 төгрөг, мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эхнэр Э.Оын *********** дахь ************** дугаартай дансаар 200,000 төгрөгийг буюу нийт 500,000 төгрөгийг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн *********************** орлогын **** хувийг тус байгууллага авч үйл ажиллагаандаа зарцуулдаг. Ц.Б гэх хүнтэй байгуулсан гэрээ дээр яаж, хэрхэн зарцуулах талаар гэрээнд тусгайлан заагаагүй. Хэрхэн зарцуулах нь эдний байгууллагын эрх ашиг юм. Т.Дийн мэдүүлгээр тухайн байгууллагын бүх ажилчид дээрх орлогоос өдрийн хоол, бензиний мөнгөө авдаг болох нь нотлогдсон. Х.И нь бензиний мөнгө хүссэн өргөдөлдөө ***********ын *********** над руу шилжүүл гэж бичсэн болон даалгавар болгож хэлсэн талаар нотлох баримт байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т үнэн зөв байх гэж заасан. Үнэн зөв байх гэдгийг өмгөөлөгчийн зүгээс судалж үзсэн. Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам гэж байдаг. Энэ журмын дагуу энэ хууль батлагдсан гэж үзсэн. Тиймээс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т үнэн зөв байх үүргийг байгууллагын нягтлан, нярав нар хариуцна. Мөн улсын яллагчийн зүгээс хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлсэн гэж үзсэн байна. Ямар хувийн ашиг сонирхол хэрэгжүүлсэн гэдэг нь огт тогтоогдоогүй. Аливаа гэмт хэрэгт төсөөллийн байдлаар яллаж болохгүй. субьектив, объектив талуудын нэгдэл, гэмт хэргийн бүрэлдэхүүн хангасан бол гэмт хэрэгт тооцдог...Шүүгдэгч Х.Иийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Санхүүгийн зөрчлийн шинжтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж  заасан. Тиймээс гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнгүй байх тул гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.И нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Улаантар хот руу *********** маркийн тээврийн хэрэгслийг өөрийн байгууллагын нэр дээр шилжүүлэх ажлаар явж байхдаа шатахуун болон буудлын зардалд зориулж 300,000 төгрөгийг авсан хувьдаа зарцуулсан зүйл огт байхгүй. Харин 200,000 төгрөгийг О.**** гэх хүнээс аваагүй...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн болно.

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.И нь *************ны даргаар ажиллаж байхдаа *************ны дарга Ц.Бтэй 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “*************” гэрээний 3.6-д *************ны ***********ын 20 хувийн *********** төвлөрүүлсэн орлогоос 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шатахуун, буудлын зардалд өөрийн эхнэр Э.Оын *********** дахь ************** дугаартай дансаар 200,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг буюу нийт 300,000 төгрөгийг Улаанбаатар хот руу явах ирэхдээ шатахуун, буудлын төлбөр зэрэг зүйлд зарцуулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.И нь *************ны ***********ын 20 хувийн *********** 500,000 төгрөгийг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдэл хангалттай тогтоогдохгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл:

Шүүгдэгч Х.И нь ***********ын 20 хувийн *********** төвлөрүүлсэн орлогоос 500,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдохгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд Хамгаалалтын захиргааны ***********ын 20 хувийн *********** төвлөрүүлсэн орлогоос албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот явахаар 200,000 төгрөг авсан гэх үйлдэл бичигдсэн бөгөөд бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар (5-р хх-ийн 68-р хуудас)-т зориулалт нь Улаанбаатар сургалтын заалны зардал О.**** гэж өргөдөл гарган 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан О.**** гэж гарын үсэг зурсан байна. Мөн *************ны санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хх-ийн 3, 10-р хуудас)-д **** дансаар 200,000 төгрөг авсан гэсэн боловч уг 200,000 төгрөгийг шүүгдэгч Х.И нь О.****аас шилжүүлж авсан талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд О.**** гэрчээр мэдүүлэг өгөхдөө (1-р хх-ийн 108-110-р хуудас) энэ талаар огт мэдүүлээгүй байна.

Түүнчлэн санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хх-ийн  10-р хуудас)-ийн 3 гэж дугаарласан “...**** дансаар 200,000 төгрөг тайлбар хэсэгт 2020.10.06-ны өдөр Улаанбаатар хот сургалтын заалны зардал бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Х.Иийн эхнэр Э.Оын ***********ны ************** дугаартай дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга...” гэж бичигдсэн боловч шүүгдэгч Х.Иийн эхнэр Э.Оын ***********ны данс руу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нярав Т.Дээс 200,000 төгрөг шилжиж орсон болох нь ***********ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 77, 5-р хх-ийн 69-р хуудас) болон 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар явах шатахууны зардал дарга Х.И гэсэн утгатай, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар (5-р хх-ийн 70-р хуудас) болох 200,000 төгрөгийн санхүүгийн баримтыг үндэслэн Э.Оын данс руу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Э.О-ын данс руу 200,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нярав Т.Дээс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар явах шатахууны зардал дарга Х.И гэсэн утгатай, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар (5-р хх-ийн 70-р хуудас)-ыг үндэслэн шилжүүлсэн ба 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар сургалтын заалны зардал О.**** гэж өргөдөл гаргаж авсан 200,000 төгрөгийг шүүгдэгч Х.И нь эхнэрийн дансаар авсан болох нь дээр дурдагдсан баримтаар тогтоогдохгүй байхад **** дансаар авсан гэх 200,000 төгрөгийг  шүүгдэгч Х.И нь О.****аас шилжүүлж авсан мэтээр үзлэгийн тэмдэглэлд бичиж, улмаар Улаанбаатар сургалтын заалны зардал О.**** гэж өргөдөл гаргаж авсан 200,000 төгрөгийг шүүгдэгч Х.И 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авсан гэж ялласан нь үндэслэлгүй болжээ.

*************ны ***********ын 20 хувийн *********** төвлөрүүлсэн орлогоос 500,000 төгрөгийг хувьдаа авсан гэж ялласан прокурорын яллах дүгнэлтээс Улаанбаатар сургалтын заалны зардал О.**** гэж өргөдөл гаргаж авсан 200,000 төгрөгийг шүүгдэгч Х.И 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авсан болох нь дээр дурдагдаж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй үгүйсгэгдэж байгаа болно. 

Шүүгдэгч Х.И нь *************ны даргаар ажиллаж байхдаа *************ны дарга Ц.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан "*************" гэрээний 3.6-д *************ны ***********ын 20 хувийн *********** төвлөрүүлсэн орлогоос 300,000 төгрөгийг шатахуун, буудлын төлбөр зэрэгт зарцуулсан үйл баримт тогтоогдож байх хэдий ч уг үйлдэлдээ хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоолгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай болжээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын  19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно. Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Шүүгдэгч Х.И ***********ын 20 хувийн *********** төвлөрүүлсэн орлогоос 500,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдохгүй байна.

Учир нь бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар (5-р хх-ийн 68-р хуудас)-т зориулалт нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар сургалтын заалны зардал, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар  явах шатахууны зардал дарга Х.И гэсэн утгатай, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар (5-р хх-ийн 70-р хуудас)-т 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зориулалт нь шатахууны зардал  дарга Улаанбаатараас Хөвсгөл гэсэн утгатай бичигдсэн баримт хэрэгт авагдсан.

Шүүгдэгч Х.И ***********ын 20 хувийн *********** төвлөрүүлсэн орлогоос 500,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй хувьдаа зарцуулан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.

Гэрч Ш.****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Томилолтоор явсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 181-р хуудас) байх боловч гэрч Ш.**** нь *************нд нягтлан бодогчоор ажиллаж байхад нь Х.И-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөж байсан, хоорондоо харилцаа муутай байсан болох гэрч Т.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дарга Х.И, нягтлан Ш.**** хоёр хоорондоо харилцаа муутай байсан...Л.Д дарга ажилдаа эргэж орох гээд шүүхдэж байхдаа ажлаас Ш.**** нягтлангаар дамжуулж баримт гаргасан асуудлыг мэдээд Х.И дарга, нягтлан Ш.**** хоёрын хооронд маргаан эхлэх болсон. Тэгээд Х.И дарга нягтлан Ш.****г ажлаа өг гээд шахаад байдаг байсан юм...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 235-р хуудас)-ээр нотлогдож байх тул гэрч Ш.****г хэрэгт хувийн сонирхолтой, шүүгдэгч Х.Итэй хувийн таарамжгүй харилцаатай гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгийг дангаар нь нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

Гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх хугацаанд дарга Улаанбаатар хот руу томилолтоор явсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 188-р хуудас) байх боловч бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар (5-р хх-ийн 68-р хуудас)-т зориулалт нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар сургалтын заалны зардал, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар  явах шатахууны зардал дарга Х.И гэсэн утгатай, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар (5-р хх-ийн 70-р хуудас)-т 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зориулалт нь шатахууны зардал дарга Улаанбаатараас Хөвсгөл гэсэн утгатай бичигдсэн төдийгүй өргөдөл гаргагч Т.Д гэж бичигдсэн байх тул түүний дээрх мэдүүлэг эргэлзээтэй үгүйсгэгдэж байна.

Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орон нутгийн ************ ****тай газрын ***********нарыг олон улсын сургалт семинар болон ****ын тухай хуулийн төсөл зэрэг албан ажлаар Улаанбаатар хотод ажиллуулахаар дуудахдаа албан бичгээр "Улаанбаатар хотод ийм арга хэмжээ болж байгаа тул тэдний өдөр бэлэн байна уу" гэх утга бүхий албан бичиг хүргүүлж дуудна. Бусад албан ажилтай холбоотой асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны ****тай газрын дарга нар давхар Улаанбаатар хот руу албан бичгээр дуудаж ажиллуулдаг....” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 178-р хуудас) байх хэдий ч дээд газраас нэгдсэн журмаар дуудаагүй үед дарга өөрийн санаачилгаар тодорхой ажил хөөцөлдөх, судалгаа шинжилгээ, туршилга солилцох зэргээр дээд газар руу явахад заавал дээд газраас албан бичиггүйгээр явах боломжтой тул уг гэрчийн мэдүүлгээр шүүгдэгчийг тухайн хугацаанд албан ажлаар яваагүй гэж явцуу дүгнэх боломжгүй юм.

Х.И-ийн 2020 оны 10 дугаар сарын 01, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод албан томилолтоор ажилласан баримт байгаа эсэх талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны албан бичиг (7-р хх-ийн 194-р хуудас) хэрэгт авагдсан байх боловч хуулбар хувь байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж заасныг зөрчжээ.

Мөн Хөвсгөл аймгийн *************ны 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2/86 дугаартай “...2020 оны 10 дугаар сарын 01, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод албан томилолтоор ажилласан тайлан, удирдамж, дуудсан бичиг, томилолтын хуудас байхгүй...”  гэх агуулга бүхий албан бичиг хэрэгт авагдсан байх боловч яллах дүгнэлтэд дурдагдсан шүүгдэгч Х.И 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар явахаар 200,000 төгрөг авсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй үгүйсгэгдсэн тул тухайн албан тоотыг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Шүүгдэгч Х.Иийн эхнэр Э.О-ын ***********ны данс руу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нярав Т.Д-ээс 200,000 төгрөг шилжиж орсон болох нь ***********ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 77, 5-р хх-ийн 69-р хуудас) байх ба 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар  явах шатахууны зардал дарга Х.И гэсэн утгатай, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар (5-р хх-ийн 70-р хуудас)-аар уг 200,000 төгрөгийн санхүүгийн баримтыг үндэслэн Э.Оын данс руу шилжүүлсэн байна.

Гэрч Э.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би оюутан байхдаа л энэ ***********ны дансыг нээлгэж байсан. Энэ дансыг өдөр тутамдаа ашигладагүй. Манай нөхөр Х.Ит энэ дансны карт байнгын явж байдаг. Манай нөхөр Х.И хот руу томилолтоор явж байхдаа бензин хийж, буудалд хонож, хоол унд идэж замдаа зарцуулсан юм шиг байсан...Х.И миний дансны картыг уншуулж байнга хэрэглэдэг. Өөрт нь ***********ны идэвхтэй данс байдаггүй юм...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 223-224-р хуудас),

Гэрч Э.О-ын дээрх мэдүүлэг нь шүүгдэгч Х.И нь ***********ны идэвхтэй данс байхгүй хаагдсан талаарх ***********ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 75-р хуудас)-аар тогтоогдож байна.

Тодруулбал шүүгдэгч Х.И нь ***********ны идэвхтэй дансгүй, эхнэр Э.Оын ***********ны картыг байнга эзэмшдэг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар  явах шатахууны зардал дарга Х.И гэсэн утгатай, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн баримтаар уг 200,000 төгрөгийг нярав Т.Д ***********ны АТМ-аас шилжүүлсэн болох нь ***********ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5-р хх-ийн 69-р хуудас)-аар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Иийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би ажлаа өгөхөөсөө өмнө олж ирсэн бүртгэлгүй байгаа ***********тээврийн хэрэгслээ байгууллагадаа бүртгүүлж нэг машинтай болгож өгөхийг зориод Улаанбаатар хот явахдаа 200,000 төгрөгнөөс нь орой 21 цаг 45 минутад ********** аймгийн **************** гээд зочид буудалд төлбөр төлсөн. Мөн *********** түгээх станцаас 100,000 төгрөгт нь бензин хийгээд явсан...” гэх мэдүүлэг нь Х.Иийн эхнэр Э.Оын ***********ны ************** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 245-247-р хуудас)-ээр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Т.Дээс 200,000 төгрөгийн орлого орсон бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр **************** 113 гэсэн утгатай 80,000 төгрөгийн зарлага, *************** 100,000 төгрөг гэсэн утгатай зарлагуудаар тухайн 200,000 төгрөгийг Улаанбаатар явах замдаа буудал, шатахуун зэрэгт зарцуулсан нь нотлогдож байна.

*************ны дарга Х.И, *************ны дарга Ц.Б нарын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан "*************" гэрээ (2-р хх-ийн 98-99-р хуудас)-ээр  ***********ын хураамжийн  нийт орлогын 20 хувийг  Хөвсгөлийн ***********тай газар авч захиран зарцуулахаар тохиролцжээ.

Хөвсгөл аймгийн ******** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоол (2-р хх-ийн 93-97-р хуудас)-оор Сум ********* ***********ыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг санхүүжүүлэх журам, хураамжийн хэмжээг тогтоох тухай журмыг баталсан байна. Уг журмын 5 дахь хэсгийн 5.1.4-т “***********ын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэнэ” гэж заасан байна.

***********ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т “энэ хуулийн 8.7.1-д заасан аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх ***********ын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох.” гэж аймаг, сумын ИТХ-д эрхийг олгосон байна. Мөн хуулийн 41.8-т “***********ын үйлчилгээний хураамжийг сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хотын төсөвт төвлөрүүлнэ.” гэж заажээ.

***********ын тухай хууль болон Хөвсгөл аймгийн **************** сумын ИТХ-ын тогтоолоор баталсан журамд зааснаар ***********ын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байхад *************ны дарга, *************ны дарга нар ***********ын тухай хууль болон Хөвсгөл аймгийн **************** сумын ИТХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг үндэслэн “*************” гэрээг байгуулсан нь ***********ын тухай хууль болон сумын ИТХ-ын тогтоолоор баталсан журмыг зөрчиж хураамжийн 80% болон 20%-ийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхгүйгээр шууд авч захиран зарцуулахаар гэрээ байгуулсан нь дээрх хууль, журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл ***********ын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхгүйгээр шууд гэрээ байгуулан төвлөрсөн хураамжийг гэрээнд заасан хувь хэмжээгээр хуваан авч зориулалтын бусаар захиран зарцуулж байгаа үйл баримт тогтоогдож байх тул цаашид уг хууль, журмыг зөрчсөн алдааг давтан гаргахгүй байхыг дурдах нь зүйтэй юм.

"*************" гэрээгээр ***********ын хураамжийн 20 хувийг тухайн байгууллагад  зарцуулах эрхийг олгосон боловч ямар зориулалтаар тухайн эрхийг олгож байгаа үндэслэл, түүнд тавих хяналт зэргийг тодорхой заагаагүй, мөн хураамжийн орлогын бүрдүүлэлт, тухайн орлогыг тайлагнах талаар аймгийн санхүүгийн эрх бүхий байгууллагаас тухай бүрт нь хяналт тавьдаггүйн улмаас байгууллагын удирдлага нь тухайн хураамжийг гэрээгээр өөрт нь захиран зарцуулах эрх олгосон, тухайн байгууллагад төсвөөс гадуур зарцуулах  хөрөнгө гэсэн ойлголт шүүгдэгчид үүссэн байдал нь зөрчил гарах шалтгаан нөхцөл болжээ.

Түүнчлэн уг хураамжийн орлогын талаар санхүүгийн анхан шатны бүртгэл дутуу хийгдсэн, зарим зүйл дээр хийгдээгүй, тухайн орлогыг юунд ч хамаагүй захиран зарцуулах эрхтэй гэсэн ойлголттой болсон тул тухайн орлогыг байгууллагын үйл ажиллагаа болон зарим дарга төлөөлөгчдийг угтан авах, тэдэнд мөнгөн аяга, нутгийн брэнд зэрэг бэлэг дурсгалын зүйл авч өгөх, буудал, хоолны тооцоо хийх, бензин шатахуун авах зэрэгт зарцуулдаг хэвшмэл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан аудитын хяналт шалгалт хийсэн талаарх баримт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

*********** хураамжийн орлогоос байгууллагын үйл ажиллагаа болон бэлэг дурсгалын зүйл авч өгөх, буудал, хоолны тооцоо, архи дарс, чихэр жимс, нутгийн брэнд зэргийг худалдан авсныг аудитын дүгнэлтээр төсвийг зориулалтын бусаар ашигласан гэж үзэн санхүүгийн зөрчилд тооцож улсын ахлах байцаагчийн акт тогтоосон атлаа тухайн байгууллагын дарга шатахуун, буудлын төлбөрт зарцуулсан гэх 500,000 төгрөгийг шууд хувьдаа зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн нь учир дутагдалтай болжээ.

 “*************” гэрээний дагуу 2019, 2020 онд  хураасан хогны *********** зориулалтын бус зүйлд зарцуулсаныг санхүүгийн зөрчил гэж үзэн Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 36-01/48 дугаартай акт (2-р хх-ийн 91-92-р хуудас) тавигдсан болох нь тогтоогдож байна.  

Дээрх актаас үзэхэд шүүгдэгч Х.Иийн ***********ын үйлчилгээний *********** 300,000 төгрөгийг  зарцуулсан үйлдэл нь гэмт хэргийн бус санхүүгийн зөрчлийн шинжтэй болохыг илтгэж байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан тул хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн зайлшгүй чухал “нийгэмд аюултай” шинж чанараар нь үнэлж  шүүгдэгч Х.И-ийн ***********ын хураамжийн орлогоос 300,000 төгрөгийг шатахуун, буудлын төлбөр зэрэгт зарцуулсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.И-ийн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ***********ын хураамжийн орлогоос 500,000 төгрөгийг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүйгээр бүрэн дүүрэн нотлогдоогүй, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж  заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.И-ийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2138001140500 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.И нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн нэхэмжилсэн 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Х.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт Х-ын Ит холбогдох эрүүгийн 2138001140500 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.И-ийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Х.И нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг тайлбарласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн нэхэмжилсэн 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Эрүүгийн 2138001140500 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.И нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.И-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР