Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, 

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Згийн Эт холбогдох эрүүгийн 2538003650450 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Згийн Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Э нь 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын ******** дүгээр багийн нутаг “*****” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, эрхийн бичиг, баримтгүйгээр хууль бусаар 1.9 метр куб хэмжээтэй 3 ширхэг босоо хуурай шинэс мод унагаж, 27 ширхэг болгон хэрэглээний зориулалтаар бэлтгэж, Хөвсгөл аймгийн ***** сум руу *****-1 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр 320,445 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-11-р хуудас),

Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл (хх-ийн 75-р хуудас),

Мөрдөгчийн эд мөрийн баримтыг битүүмжлэх тухай санал, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл (хх-ийн 78, 79-80-р хуудас),

Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (хх-ийн 78-р хуудас),

Шүүгдэгч З.Эийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...********** суманд өөрийнхөө дүүгийнд хэд хоног хонь харж байгаад буцахдаа ***** гэх газраас 3 ширхэг босоо шинэс төрлийн мод бэлтгэсэн. Тэрийгээ аймгийн төв рүү оруулж ирж байгаад баригдсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...498 дугаартай албан бичгээр тус аймгийн ******* сумын ************ багийн нутаг ***** гэх газарт ***** сумын **** дүгээр багийн ************ тоотод оршин суух иргэн З.Э гэдэг хүн зохих зөвшөөрөлгүй хууль бусаар шинэс төрлийн 3 ширхэг босоо хуурай мод унагааж, 2 метрийн урттай 27 ширхэг мод бэлтгэж аймгийн төв рүү тээвэрлэж яваад цагдаад баригдсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...Би тухайн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос 2021 онд худалдан авч байсан. 2025 онд үзлэг оншилгоонд бол бүрэн орсон...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 83-р хуудас),

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***********нээс тус аймгийн төв рүү орох замд хяналт шалгалт хийж байхад түлээ ачсан байдалтай *********** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Хөвсгөл аймгийн ***** сумын ******************* оршин суух иргэн З.Э нь тус аймгийн ********* сумн ********* дүгээр багийн ***** гэдэг газраас түлшний мод бэлтгээд аймгийн төв рүү оруулахаар мод ачиж яваа талаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн З.Э гэдэг хүн надад ярьсан. Би уг жолоочоос мод бэлтгэсэн эрхийн бичиг баримт, гоожин, мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ болон бичиг баримт зэргийг шалгуулахыг шаардахад тухайн жолооч З.Э нь надад мод бэлтгэх эрхийг бичиг баримт байхгүй гэж мэдэгдсэн. Тухайн жолооч нь мод бэлтгэх, тээвэрлэх бичиг баримтгүйгээр *********** маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод тээвэрлэж явсан тул уг тээврийн хэрэгслийг түр саатуулж иргэн З.Э нь мод бэлтгэх эрхийн бичиг баримтгүй мод бэлтгэж тээвэрлэж явсан эсэх талаар тус цагдаагийн газрийн хоногийн мэдээнд оруулсан байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Гэрч А.***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын эхээр гэсэн байхаа аймгийн төв ***** сум руу ***** улсын дугаартай *********** маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэж яваад цагдаад шалгуулаад бичиг баримтгүй мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийг нь саатуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),

**************** ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-625-913420 дугаартай: “...*********** тээврийн хэрэгсэл 2008 он 2,500,000 төгрөг, *********** маркийн цахилгаан хөрөө 100,000 төгрөгөөр...Бидэнд ирүүлсэн мэдээлэл үнийг судлан судалгааны үндсэн дээр зах зээлийг судлаж үзэж нийт 2,600,000 төгрөгийн үнэтэй байх боломжтой байна. Дээрх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 08 дугаар сарын байдлаар тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 32-36-р хуудас),

Хөвсгөл аймгийн *********** сум дундын ойн ангийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай: “...Уг бэлтгэсэн мод нь 1.9 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ 320,445 төгрөг болж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 45-46-р

хуудас),

Хөвсгөл аймгийн ***************-н 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай: “...Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 961,335 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх- ийн 54-р хуудас),

Төрийн банкны 2025 оны 10 дугаар сарын 28-ниий өдрийн “Байгаль орчин, уур амьсгалын сангийн *********** дугаартай дансанд 961,335 төгрөгийг шилжүүлсэн” гэх шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 99-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч З.Э нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 320,445 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 961,335 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай дүгнэлт (хх-ийн 54-р хуудас)-ээр тогтоогдсон.

Шүүгдэгч З.Э нь экологи эдийн засагт учирсан 961,335 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны 2025 оны 10 дугаар сарын 28-ниий өдрийн шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 99-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч З.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч З.Э нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт битүүмжлэгдсэн 1,9 м³ буюу 27 ширхэг шинэс төрлийн хуурай модыг, *****-1 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээтэй *********** маркийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулах тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч З.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг

харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538003650450 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 1,9 м³ буюу 27 ширхэг шинэс төрлийн хуурай модыг, *****-1 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээтэй *********** маркийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Згийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Згийн Эийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Эт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2538003650450 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 1,9 м³ буюу 27 ширхэг шинэс төрлийн хуурай модыг, *****-1 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээтэй *********** маркийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хориргдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                        

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УУГАНБАЯР