Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0203

 

2023 03 10 128/ШШ2023/0203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х5930413 ХХК /РД:5930413/

Хариуцагч: Б5930413 нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г5930413, Д.Д5930413, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э5930413, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 5930413 дугаар тушаалаар Хаш гүүр ХХК-д Г5930413, Б5930413 ам нэртэй газарт 2.0 га газар ашиглах эрх олгожээ. Улмаар 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 5930413 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ 5 жилийн хугацаагаар олгогджээ.

2. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Б5930413 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 5930413 тоот албан бичиг хүргүүлжээ.

3. Уг албан бичигт Хаш гүүр ХХК-ийн талаар олон нийтийн цахим сүлжээ /Facebook/ Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ногоон шошго нэвтрүүлгийг 2021 оны 09 дугаар сарын 08-ний өдөр, 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдрүүдэд Тэрэлжээс өмхий ханхалж байна гэх нэвтрүүлэг бэлтгэн гаргасан. Үүний хүрээнд хамгаалалтын захиргаанаас холбогдох бичиг баримтыг ирүүлж шалгуулахыг удаа дараа мэдэгдсэн боловч хамгаалалтын захиргаанд бичиг баримтыг ирж шалгуулаагүй болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргаж буй тул холбогдох бичиг баримтыг ирж шалгуулаагүй болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргаж буй тул холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.

4. Дээрх албан бичгийг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 5930413 дүгээр тушаалаар Г5930413, Б5930413 аманд Хаш гүүр ХХК-д олгосон 5930413 дугаар бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

5.Нэхэмжлэгч Хашгүүр ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5930413 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

6.Нэхэмжлэгч Хашгүүр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Галбат шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Хаш Гүүр" ХХК-нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/30 тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн БЦГ Бүүвэйтийн ам нэртэй газарт 2.0 га газар ашиглах эрхтэй болж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5930413 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5930413 дугаартай газар ашиглах гурвалсан гэрээг байгуулж гэрээнд заасан үүргийг зохих ёсоор биелүүлж үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионы үеийг эс тооцвол бид хүнд хэцүү цаг үеэр ч ашиглах эрх бүхий газрын үйл ажиллагааг таслахгүйг хичээж 2020 онд газрын нөхөн сэргээлтийн төлбөр, хот тохижилтийн төлбөр, газрын төлбөрийг бүрэн төлж, 5930413 дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээг байгуулж, тойрох хуудас зуруулж, Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн "Хаш Гүүр ХХК-ийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Бүүвэйтийн аманд хэрэгжүүлэх "Аялал жуулчлалын бааз төсөл" нэртэйгээр БОАЖ-ын яамаар 5 жилийн хугацаатайгаар батлуулж авсан байдаг. Цаг үеийн байдал хэвийн болсонтой холбоотойгоор байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний дүгнэлт, нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан барилгын ажлыг зохион байгуулхаар ажлаа эхлүүлж 2022 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Нийслэлийн 5930413 Газарт хандаж 2022 оны 06 дугаар сарын 22-ны одор архитектур төлөвлөлтийн даалгавар авсан. Тус даалгаварт тусгагдсанаар мэргэжлийн зургийн компаниар барилгын загвар зураг/эскиз зургийг боловсруулж зургаа мөн нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраар батлуулсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5930413тоот тушаалаар манай ашиглах эрхтэй газрын эрхийг хүчингүй болгож, дуусгавар болгосон тухай олж мэдлээ. Маргаан бүхий актын нэгдүгээр зүйлд "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслэх, дамжуулан ашиглуулах зөрчил гаргаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтудаар худалдах, арилжаалах, үнэ тохирч зархаар зарлал тавьсан" гэж дурдсан бөгөөд "Хаш Гүүр" ХХК-нь 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн газар ашиглах эрхийн гэрчилгээг бусад этгээдэд худалдах, борлуулах, шилжүүлэх талаар тушаалд дурдсан шиг үйлдэл гаргаж байгаагүй болно.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах; гэж заасан бөгөөд уг хуулийн заалтаас үзэхэд тусгай хамгаалалттай газрын ашиглалт нэг этгээд нөгөө этгээдэд шилжсэн байж хуулийн заалт хангагдахаар харагдаж байна. Хаш Гүүр ХХК нь бусад этгээдэд худалдсан, шилжүүлсэн зүйл байхгүй, тус компани нь тус газартаа үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

Мөн тушаалд зааснаар Хаш Гүүр ХХК-г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэг буюу "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй" гэж дурдсан. Хаш Гүүр ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 2020/05 дугаартай гурвалсан гэрээний гурав дугаар зүйлд зааснаар жил бүрийн газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн бөгөөд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээний дагуу хамтран байгаль орчний нөхөн сэргээлтийн ажилд идэвхитэй оролцож төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн. Дээрх маргаан бүхий тушаалын үндэслэлд Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21/670 саналыг дурдсан байх боловч тус хамгаалалтын захиргаа нь 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 21/714 тоот албан бичгээр ашиглах эрх бүхий газартаа үйл ажиллагаа эхлүүлэх тухай албан бичиг зөвшөөрлийг манай байгууллагад өгч байсан. Энэ үедээ газар цуцлах тухай санал гарган хүргүүлсэн тухай бидэнд огт мэдэгдэж байгаагүй. Үүнээс үзэхэд төрийн байгууллагуудын хуульд нийцээгүй үйл ажиллагаанаас үүдэн нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байна гэж үзэхээр байна. Бид ашиглах эрх бүхий газартаа хашаа барьж, мод тарьж байгаль орчинд амралтыг ажиллуулж байгаа ба 2022 оны 4 дүгээр сард амралтын газрын гурвалжин байшинг шинээр барьж үл хөдлөхийн цэгийг тогтоолгож кадастрын зураг хийлгэсэн. Мөн амралтын газрын эдэлбэр эскик зургийг батлуулхаар төрийн захиргааны төв байгууллагуудад хандаад байна. Түүнчлэн 2022 оны 06 дугаар 07-ны өдөр буюу тушаал гарахаас өмнө газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнүүлж, дүгнэлтээр ямар нэгэн зөрчил илрээгүй байхад энэ үйл баримтыг шалгалгүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүйг үзэх үндэслэлгүй юм. Үүнээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2022 оны 07 дугаар сарын 22- ны өдрийн А/274 тоот тушаалыг гаргахдаа газар ашиглагч этгээд буюу эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд огт мэдэгдээгүй, захиргааны актын талаар хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгоогүй, тайлбар, гомдол гаргах хугацаагаар хангаагүй, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлын талаар тогтоогоогүй байна. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон. шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6-д "бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах". мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.", 24.4-т "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бурийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэж тус тус заасан. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6-д "бусдын эрх хууль ёсны ашиг сохирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр заргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.", 24.4-т "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэж тус тус заасан.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газар дээрээ уйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тухайн газар дээр хээрийн судалгаа хийж нарийвчлан тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг "цахим сайтуудад худалдах, арилжаалах, үнэ тохирч зархаар зарлал тавьсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж шууд дугнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга байгууламж барих архитектур төлөвлөлтийн даалгавар авч тус даалгаврын дагуу эскиз зургийг хот байгуулалт хөгжлийн газраар батлуулсны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар загвар зургаа батлуулахаар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн. Тус яамтай холбогдож загвар зураг батлагдсан эсэхийг лавлахад хүсэлтийн дэс дугаарын дагуу шалгаж байна гэж хэлж байсан. Ийнхүү 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр загвар зургийн баталгаажилтийн явцыг лавлахаар очтол танай газар цуцлагдсан байна тиймээс зургийг чинь буцаан өгөхгүй гэж мэргэжилтэн Нарангэрэл гэдэг хүн мэдэгдсэн. Бид ямар учраас газрын эрхийг цуцалсан талаар баримт болон загвар зургаа эх хувиар буцаан авах тухай хэлэхэд албан бичиг бичээд аваарай гэж хэлсэн тул тус өдрөө буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22/02 тоот албан бичгээр Б5930413-ны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандаж мэдээллийн ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авсан. Ийнхүү дээрх албан бичгийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдөр тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас баталсан байсан загвар зургийг хүчингүй болгов хэмээн гараар тэмдэглэж маргаан бүхий сайдын тушаалын хамт хуулбарыг ямар нэгэн тамга тэмдэггүй канондсон байдлаар бидэнд өгсөн. Бид тус тусгай хамгаалалттай бус нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн албан бичигтээ 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тушаалын хуулбарыг албан ёсоор гардаж авсан тухай гарын үсэг зурж баталгаажуулан үлдээсэн бөгөөд өөрт байгаа зургаар авсан хувилбарыг нэхэмжлэлд хавсаргав. Өөрөөр хэлбэл 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн загвар зургийг хүлээн авч баталгаажуулсан байсан хэрнээ 10 дугаар сарын 11-ний өдөр цуцалсан байсан тухай мэдэж хүчингүй хэмээн гараар бичиж ирүүлсэн нь 07 дугаар сарын 22-ны өдрийн маргаан бухий тушаал гарсан байсныг тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар буюу нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх ёстой байгууллага нь өөрөө мэдээгүй байсан гэж үзэх боломжтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.", мөн хуулийн 27 дугаар зүйлд "Сонсох ажиллагааг явуулах" талаар заасан ба 27.4-т "Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна", 27.2.1-т "хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх" гэж заасан. Гэтэл эрх ашиг нь хөндөгдөж буй Хаш Гүүр ХХК-д ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар мэдүүлэг авах хугацааг заагаагүй, тайлбар мэдүүлэг аваагүй, дуусгавар болгосон тухай шийдвэр гарсан талаар ч огт мэдэгдээгүй. Дээрх нөхцөл байдлын үүднээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолон шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5930413 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхзаяа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1- т "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах," гэж заасан. Мөн Байгаль орчны сайдын /хуучин нэрээр/ 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тур журам"-ын 5 дугаар зүйлд "Хориглох үйл ажиллагаа"-г заасан байх бөгөөд тус зүйлийн 5.2 дахь хэсэгт "Ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулах" гэж заасан байдаг Маргаан бүхий актад "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулах зөрчил гаргаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжаалах, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан" гэх үйл баримтын талаар дурдсан байна. Энэ талаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/623 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандан тэдний unegui.mn сайтад байршуулсан газар худалдах тухай зар болон маргаан бүхий тушаалд дурдсан нөхцөл байдлын талаар тодруулах тухай сонсох ажиллагаанд оролцохыг мэдэгдсэн байна. Иймээс ЗЕХ-ийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэсний дагуу нэхэмжлэгчид тайлбар гаргах боломж олгосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хашгүүр ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Хашгүүр ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/274 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч маргаан бүхий захиргааны актаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулах зөрчил гаргаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжаалах, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээн заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

4. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/30 дугаар Газар ашиглах эрх олгох тухай тушаалаар[1] Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Бүүвэйтийн аманд аялал жуулчлалын зориултаар 2.0 га газрыг Хашгүүр ХХК-д олгож, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5930413 дугаартай гэрчилгээ[2], 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 2020/05 дугаартай гэрээ[3] байгуулжээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... газраа бусад этгээдэд худалдсан шилжүүлсэн зүйл байхгүй, тус компани нь үйл ажиллагаа явуулсаар байгаа, мөн газар ашиглах гэрээнд заасны дагуу жил бүр газрын төлбөрийг төлж ирсэн гэж тайлбарлан маргаж байна.

6. Хариуцагчаас ... Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/623 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандан, үнэгүй.мн /unegui.mn/ сайтад байршуулсан газар худалдах тухай зар болон маргаан бүхий тушаалд дурдсан нөхцөл байдлын талаар тодруулах тухай мэдэгдсэн гэжээ.

7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд Газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа, 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 1 дэх заалтад Ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах гэж заасан.

8. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/623 дугаар албан бичгээс[4] үзвэл нэхэмжлэгч Хашгүүр ХХК нь маргаан бүхий газрыг худалдахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтад зар байршуулсан гэх боловч энэ талаар баримт байхгүй, нэхэмжлэгч өөрөө ашиглаж байх тул түүнийг хууль бус үйлдэл гаргасан гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад зааснаар захиргааны байгууллагын гаргасан шийдвэр бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

10. Маргаан бүхий захиргааны актад ... Хашгүүр ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэжээ.

11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно, 1 дэх заалтад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.6-д заасан үндэслэлээр гэж тус тус заасан.

12. Хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан Хашгүүр ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт[5], мөн өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[6], 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар[7], маргаан бүхий газар дээр байрлах амралтын газрын орлогыг нотлох Голомт банк ХХК-ийн дансны хуулга[8], хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл[9] зэргээс үзвэл Хашгүүр ХХК нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байх бөгөөд 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

13. Тодруулбал хариуцагчийн зүгээс 2 жил дараалан газар ашиглах гэдгийг зөвхөн барилга байшин барих гэсэн хүрээнд тайлбарлаж байх бөгөөд аж ахуйн нэгж нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэл ажил шаардлагатай байдаг бөгөөд энэ тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг гэх мэт цаг хугацаа, хөрөнгө шаардагдах ажлыг газраа ашиглахын тулд зарцуулсан хугацаанд хамааруулан тооцох нь зүйтэй.

14. Түүнчлэн нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд гэр бааз ажиллуулсан, байшин барихаар суурийг зутгасан, хашаа барьсан зэрэг ажлууд хийсэн болох нь сансрын зураг болон газрын үзлэгийн баримтаар тогтоогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/274 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

15. Мөн захиргааны байгууллагаас уг захиргааны актыг гаргахдаа давагдашгүй хүчин зүйл болох дэлхийг хамарсан хөл хорио тогтоосон ковидын нөхцөл байдал үүссэн байсныг харгалзан үзээгүй байна.

16. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэжээ.

17. Хашгүүр ХХК-д газар ашиглах эрх хүчингүй болох нөхцөл бүрдэснийг мэдэгдэж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/623 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч ... заагдсан хаягтаа байхгүй[10] гэж шуудан буцсан байх боловч шуудангийн дугтуйнд, хаяг бичигдсэн хэсэг нь харагдахгүй байгаагаас үзвэл сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагадсан гэж үзэх боломжгүй байна.

18. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар нэхэмжлэгчид маргаан бүхий захиргааны акт гарах гэж буй талаар мэдэгдэж, түүнээс тайлбар, нотлох баримт гаргуулах боломжийг хангаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

19. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хашгүүр ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/274 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж, Хашгүүр ХХК-д олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ