Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Б.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.П-ид холбогдох эрүүгийн 2538001970421 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.П-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П- нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-11” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмээ авна” гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд унадаг дугуйтай оролцож яваад дугуйнаасаа унасан насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн баруун хөлөн дээгүүр гарч, улмаар биед баруун шаант ясны сэлтэрсэн хугарал, баруун шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.П- нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-11” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмээ авна” гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд унадаг дугуйтай оролцож яваад дугуйнаасаа унасан насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн баруун хөлөн дээгүүр гарч, улмаар биед баруун шаант ясны сэлтэрсэн хугарал, баруун шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 тал/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 тал/, насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Т-н нэхэмжлэл, эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын түүх /хх-ийн 25-26 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Н-н 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 231 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ дүгнэлт /хх-ийн 38-39 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.А-, Ц.Д- нарын 2025 оны 06 дугаар сарын 30- ны өдрийн ЕГО825/2087 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ, дүгнэлт /хх-ийн 43-45 тал/, техникийн хяналтын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-58 тал/, мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн магадлагаа /хх-ийн 72-73 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжпэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.П- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Б.П-ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Н-н 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 231 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ дүгнэлтээр тогтоогдсон ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б- нь: “...хохирол болох 4,415,981 төгрөг нотлох баримт үндэслэж өгөхөөр тохирсноос одоогийн байдлаар бодит хохирлын мөнгө 3,200,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 247,920 төгрөг барагдуулахаар харилцан тохирч, сэтгэцэд учирсан хохирол 3,952.80 төгрөгийг бэлнээр өгөхийг тохиролцож, илэрхийлж байна. Нийт 4,200,000 төгрөг авахаар тохиролцов” гэх гар бичвэр /хх-ийн 93 тал/, шүүгдэгч Б.П-ийн: “...хохиролд зарцуулсан 4,415,981 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба 3,200,000 төгрөг барагдуулсан. Цаашид үлдэгдэл 247,920 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 3,952,80 төгрөг, нийт 4,200,000 төгрөг барагдуулахаар тохиров...” гэх гар бичвэр /хх-ийн 94 тал/, Хаан банкны 500,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг /хх-ийн 86 тал/, “...” ХХК-ийн эмийн сангийн 250,600 төгрөгийн Е-баримт /хх-ийн 62 тал, Хаан банкны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2,000,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 65 тал/, Хаан банкны 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 50,000, 650,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 63-64 тал/ зэрэг хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П-оос хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нийт 7,400,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 4,700,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 2,700,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Б.П-оос 2,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б-т олгохоор шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т-г тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын санд учирсан 110,484 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.П-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.П-оос 110,484 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.П-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 8 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.П- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.П-ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 8 (найм) сарын хугацаагаар хязгаарласугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Б.П-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Б.П-оос 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөг гаргуулж хохирогч М.Б-ийн хууль ёсны төлөөлөгч С.Б-т олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-1 зааснаар шүүгдэгч Б.П-оос 110,484 (нэг зуун арван мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

9.  Эрүүгийн 2538001970421 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П- нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжпээгүй болохыг тус тус дурдсугай.

10.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.  Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР