| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2023/00266/И |
| Дугаар | 135/ШШ2023/00395 |
| Огноо | 2023-03-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2023/00395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/00266/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух ******* овогт /РД: / нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, гудамж, -ийн , оршин байх ХХК /РД: /-д холбогдох
12,341,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, Б. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүхэд ******* Б.******* гийн Б. гээд нэг гэр бүлийн хоёр хүн нэхэмжлэл гаргасан. "" ХХК-аас 12.341.312 төгрөг гаргуулах тухай гэж гаргасан. 2019 оны 03 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар нь өөрийн харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ХХК-тай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын эзэмшилд байсан Дархан сумын баг, хороололд байршилтай 0.8 га газар дээр 9 давхар, 2 орцтой 104 айлын орон сууцыг бариулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр нэхэмжлэгч Б.*******, Б. бид 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр " " ХХК-тай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай төрийн албан хаагчдын 216 айлын орон сууцны байрны орц, давхарт 2 өрөө, батлагдсан зургийн дагуу 58.21 мкв талбай бүхий орон сууцыг бариулахаар, гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь 1 мкв талбайн үнэ болох 1,250,000 төгрөг, нийт 72,762,500 төгрөгийн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг 2021 оны 06 сарын 08-ны өдөр төлөхөөр, цаашид сар тутам 1,402,395 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд төлж үлдэгдэл төлбөрийг орон сууц байнгын ашиглалтад орсны дараа 14 хоногт багтаан төлж дуусгахаар тохиролцсон байдаг. Гэтэл гүйцэтгэгч тал болох "" ХХК нь гэрээний 2.2-т заасан "Барилгыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад оруулах" үүргээ биелүүлэлгүй орон сууцны плитаг наагаагүй, дотор хаалгыг хийгээгүй дулаан усаар хангаагүйн улмаас захиалагч тал болох нэхэмжлэгч Б.*******, Б. нарын гэр бүл бусдын байрыг хөлсөлж 4,700,000 төгрөгийн төлбөр гарч хохирсон. Захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч барилгын инженер нь элдвээр доромжилж, чи хэл ам хийдэг болохоор чамайг хамгийн сүүлд оруулна, дутуу зүйлийг хамгийн сүүлд хийнэ, ажилгүй болгоно гэх зэргээр заналхийлж гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн хүмүүсийг хохироож байгаа тул арга буюу шүүхэд хандсан. Захиалагч Б.*******, Б. нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцны үнэ болох 72,762,500 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 07-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 262,500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 48,000,000 төгрөгийг тус тус бүрэн төлж дуусгасан. " " ХХК нь орон сууцны барилгыг 2022 оны 06 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл дотоод заслын ажил нь дуусаагүй байгаа тул орон сууцны хөлсөө бүрэн төлсөн 40 гаруй ай, өрх орон сууцандаа орж чадахгүй хохирсоор байна. " ХХК нь гэрээний 2.2 -т зааснаар 2022 оны 0 улирал буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон сууцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч ашиглалтад өгөлгүй нийт 6 сар 23 хоног буюу 205 хоног хугацаа хожимдуулсан байна. Нэхэмжлэгч Б.******* , Б. нар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж авсан боловч орон сууцандаа орох боломжгүй байгаа тул "" ХХК-тай байгуулсан гэрээний 8.2-т заасан "Талууд гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө" гэж заасны дагуу "" ХХК-аас дор дурдсан алдангийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу орон сууц ашиглалтад орох ёстой өдөр хүртэл 24,762,500 төгрөг төлсөн байгаа тул дараагийн төлөлт хүртэлх хугацаа буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 60 хоног, нийт төлсөн 24,762,500 төгрөгөөс өдөр тутам 0.1 хувиар алданги тооцож үзэхэд нэг өдөрт 24,762 төгрөг болж байна. Үүнийг хугацаа хэтрүүлсэн 60 хоногоор үржүүлбэл 1,485,750 төгрөг болж байна. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 48,000,000 төгрөг төлж, нийт төлөлт 72,762,500 төгрөг болсон бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 04 сар 23 хоног буюу 145 хоног хугацаа хэтэрсний алдангийг тооцож үзвэл нэг өдөрт оногдох алданги 72,762,500 х 0.1% нэг өдрийн алданги 72,762 төгрөг болж байна үүнийг хугацаа хэтэрсэн 145 хоногоор үржүүлж үзвэл 10,550,562 төгрөг болж байна. Ингээд нийт 205 хоног хугацаа хэтрүүлсний алдангид нийт 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг /суулгалтын үнэ ороогүй/ нийт 12,341,312 төгрөгийг " " ХХК-аас нэхэмжилж байна. Нэхэмжлэлдээ жижиг татгалзал байгаа хаалга суулгасан гэж, үүнийг ХХК-аас сольж өгсөн учраас хаалганы үнэ 305,000 төгрөгөөс татгалзаж байгаа.
Хариуцагч тал гэрээний хугацаа хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Бараа материалын үнэ өссөн учраас хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй гэж байна. Энэ тухай гэрээнд заасан зүйл байхгүй, давагдашгүй хүчин зүйл гэж ярьж байгаа, Давагдашгүй хүчин зүйл гэж гэрээ байгуулагдсанаас дуусах хүртэл гэнэтийн бий болсон давагдашгүй хүчин зүйлийг гэрээний 9.1-д заасан байгаа, ийм нөхцөл байдал үүсээгүй. Үнэхээр давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж тухайн гэрээ байгуулагдсанаас хойш гэнэтийн үүссэн давагдашгүй нөхцөл байдлыг үзнэ, гэрээ нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. Ковид гэж яриад байгаа ковид 2020 оны 11 дүгээр сард анх хорио цээр тавигдаж байсан. Гэтэл үүнээс хойш гэрээ маань 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан учраас үүнийг давагдашгүй хүчин зүйл гэж үзэх боломжгүй. Хариуцагч тал өөрсдөө эрсдлээ тооцож гэрээгээ байгуулах боломжтой байсан. Үнэхээр ковидтой холбоотой гэрээний үүрэг нь зөрчигдсөн гэж үзвэл яг ямар, хэнтэй хийсэн гэрээ аль байгууллагатай ханган нийлүүлэх гэрээ хийж тэр нь хилийн хориг саадаас болж орж ирээгүйг шүүхэд нотлох ёстой. Гэтэл миний үзсэн баримтад хэн нэгэн байгууллага иргэнтэй ханган нийлүүлэх гэрээ хийж тэр нь саатсан гэсэн баримт үзээгүй байна. Сая өгсөн баримт дотор юу байгааг мэдэхгүй байна. Тэгэхээр хариуцагч тал өөрийнхөө татгалзлыг нотолж чадаагүй, дээрээс нь энэ давагдашгүй хүчин зүйл биш байна, гэрээ хийхээс өмнө үүссэн нөхцөл байна. Үнэ өссөн гэдэг асуудал давагдашгүй хүчин зүйл биш байна. Тийм учраас хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэгч нарын зүгээс 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл буюу орон сууц ашиглалтад орох ёстой өдөр хүртэл 24,762,500 төгрөг төлсөн байгаа тул дараагийн төлөлт хүртэл хугацаа буюу 2022 оны 08 сарын 29-ний өдөр хүртэл 60 хоногт 24,762,500 төгрөгөөс өдөр тутам 0,1 хувиар алданги үзэхэд нэг өдөрт 24,762 төгрөг байна. Үүнийг хугацаа хэтрүүлсэн 60 хоногоор үржүүлбэл 1,485,750 төгрөг болж байна. 2022 оны 08 сарын 29-ний өдөр 48,000,000 төгрөг төлж, нийт төлөлт 72,762,500 төгрөг болсон бөгөөд 2022 оны 08 сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 4 сар 23 хоног буюу 145 хоног хугацаа хэтэрсний алдангийг тооцож үзвэл нэг өдөрт оногдох алданги 72,762 төгрөг болж байна. Үүнийг 145 хоногоор үржүүлж, үзвэл 10,550,562 төгрөг болж байна. Ингээд нийт 205 хоног хугацаа хэтрүүлсний алдангид нийт 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхэг хаалгыг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг /суулгалтын үнэ ороогүй/ нийт 12,341,312 төгрөгийг ХХК-аас нэхэмжилж байна гэжээ. 2021 оны 06 сарын 16-ны өдөр иргэн Б.*******, Б. нартай хийсэн орон сууц захиалгаар бариулах гэрээний 9 дүгээр зүйлд давагдашгүй хүчин зүйлс 9.1-д давагдашгүй хүчин зүйлээс /байгалийн гамшиг, дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуун, төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэр, экспорт, импортын хориг дэд бүтцээр ханган нийлүүлэгч гуравдагч байгууллагууд болон хуульд заасан бусад нөхцөл/ орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүйд хүрвэл гүйцэтгэгч нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй ба нөхцөл байдлыг харгалзан талууд гэрээнд заасан хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээнд өөрчлөлт оруулна, 9.2-т тус тус заасан байгаа. Дэлхий нийтээр тархаад буй цар тахлаас үүдэн манай улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 4 удаа ч шилжиж, үйлдвэрлэгчид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл хангагдахгүй, түүний эдийн татан авалт хийж чадахгүй санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, дэлхийн зах зээлд түүхий эдүүд, импортоор оруулж байгаа материал, бүтээгдэхүүний үнэ өссөн, олдоц ховордсон, импортлогч БНХАУ-ын хил хорио хязгаарлалтаас болж нийлүүлэлт багасч, тээвэрлэлт хүндэрч үнэ өссөн. 2020-2022 онуудад дотоодын жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь үйлдвэрлэл явуулаагүй, импортын нөөц бүрдүүлээгүйгээс дотоодын зах зээлд материалын хомсдол бий болсон зэрэг шалтгаанаар манай байгуулага захиалагч нартай хийсэн гэрээний дагуу орон сууцыг хугацаанд хүлээлгэн өгч чадаагүй нөхцөл байдал үүссэн. Мөн Б., Б.******* нар нь албан ёсоор байрыг хүлээлцээгүй байж дур мэдэн орж гадна хаалгыг цоож түлхүүрийг сольсон бөгөөд дотор өрөөнд суулгаж өгөх ёстой байсан 2 хаалга нийтийн эзэмшлийн талбайд хураалттай байхад дур мэдэн ажилтнуудад мэдэгдэхгүй авч оруулж, тавьсан манай байгууллагын эрх бүхий ажилтангуудатай хүлээлцэх актад гарын үсэг зурж, хүлээлцээгүй байгаа мөртлөө одоог хүртэл орон сууцандаа орчихсон амьдарч байгаа болно. ХХК-ийн зүгээс иргэн Б.*******, Б. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.
Манайх 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.******* гэдэг хүнтэй орон сууц захиалгаар барих гэрээ хийсэн. Энэ барилгыг 2020 оноос захиалга авч эхлээд тухайн үед зах зээлийн үнээр 1мкв-ыг 1,250,000 төгрөг буюу тухайн үеийн зах зээлийн ханшаар захиалга авсан. Б.******* гэдэг хүнтэй тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу 1мкв-ийг 1,250,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Ингээд 2022 оны 06 дугаар сар буюу улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч бүгд мэдэж байгаа тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлаас буюу гүйцэтгэгчээс шалтгаалахгүй, давагдашгүй хүчин зүйлээс болж барилгыг цаг тухайд нь хүлээлгэж өгөхөд саад учирсан. Үүнээс хойш бид захиалагч нараа бодож 1мкв-ын үнийг огт нэмээгүй, тэр чигтээ буюу тухайн үеийн зах зээлийн ханш 1,250,000 төгрөгөөрөө бодож барилгаа ашиглалтад оруулж дуусгасан. Тухайн захиалга авах үеийн бараа материалын үнэ, үйл ажиллагаа явуулах үеийн бараа материалын үнэ 50-80 хувь өссөн. Энэ нөхцөл байдлаас болж хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй. Гэхдээ одоо ямар нэгэн асуудал байхгүй ашиглалтад орсон байгаа.
Шүүх хуралдаанд орж байгаагүй учраас сайн тайлбарлаж чадахгүй байх шиг байна. Гэхдээ нэхэмжлэгч тал гэрээгээ сайн уншмаар байна, гэрээгээ сайн уншаагүйгээс маргаан үүсгээд байгаа юм уу гэж харж байна. Гэрээний 9 дүгээр зүйл, 9.2-т тусгасан. Манайх үнийн өсөлтөөс болж санхүүгийн хямралд орж хугацаанд нь орон сууцаа ашиглалтад оруулж чадаагүй. Тэгэхээр тухайн үед байрыг хугацаанд нь ашиглалтад оруулах арга хэмжээ аваад, компаниа бодоод, дараа нь ийм асуудалд орох байсан бол мкв үнээ 2 сая төгрөг ч юм уу үнээ нэмэх боломж байсан. Бусад барилгын компани нэмсэн байгаа. Эрсдэлийг өөрсдөө дааж энэ барилыг ашиглалтад оруулсан байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл 2 хуудас, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орон сууц захиалгаар бариулах гэрээ 2 хуудас, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн гэрээ Худалдаа хөгжлийн банк, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, /хамтран ажиллах гэрээ, эдгээр баримт нотлох баримтын/, мөнгө тушаасан баримт, Голомт банкны орлогын баримт 8 хуудас, Худалдаа хөгжлийн банк-д ХХК-ийн албан бичиг, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 1 хуудас, /Дархан Болор талст ХХК-ийн 305,000 төгрөгийн ебаримт, энэ баримтаас татгалзсан/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн дүрэм 4 хуудас, салбарын гэрчилгээ, ХХК-ийн Дархан салбарын журам, салбарын гүйцэтгэх захирлын тушаал, хариу тайлбар, шүүхээс хийгдсэн ажиллагаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэл, сая шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байр түрээслэх гэрээ, шилжүүлгийн мэдээлэл 4,700,000 төгрөгийг Б.*******гөөс гэсэн данс руу шилжүүлсэн баримт, дипозет дансны хуулга, /Б.*******/, 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр байр түрээс гээд 4,700,000 төгрөг шилжүүлсэн баримт, Б. Худалдаа хөгжлийн банк-ны дансны хуулга, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 48,000,000 төгрөг зээл олгов, мөн өдрөө ХХК-руу шилжүүлсэн баримт, эд хөрөнгө хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******, Б. нар нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах тухай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу алданги 12,036,312 төгрөг, орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг, нийт 12,341,312 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүх хуралдаанд орон сууцны дотор хаалга 1 ширхгийг өөрийн зардлаар хийлгэсний үнэ 305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, багасгасан байна.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. ... орон сууц захиалгаар бариулах гэрээний 9.1, 9.2-т заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө, Дэлхий нийтээр тархаад буй цар тахлаас үүдэн манай улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 4 удаа ч шилжиж үйлдвэрлэгчид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл хангагдахгүй, түүхий эдийн татан авалт хийж чадахгүй санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, дэлхийн зах зээлд түүхий эдүүд, импортоор оруулж байгаа материал, бүтээгдэхүүний үнэ өссөн, олдоц ховордсон, импортлогч БНХАУ-ын хил хорио хязгаарлалтаас болж нийлүүлэлт багасч тээвэрлэлт хүндэрч үнэ өссөн, 2020-2022 онуудад дотоодын жижиг үйлдвэрүүд ихэнх нь үйлдвэрлэл явуулаагүй, импортын нөөц бүрдүүлээгүйгээс дотоодын зах зээлд маериалын хомсдол бий болсон зэрэг шалтгаанаар манай байгууллага захиалагч нартай хийсэн гэрээний дагуу орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүй нөхцөл бадал үүссэн... гэж маргажээ.
3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол нутаг дэвсгэрт байрлалтай Төрийн албан хаагчдын 216 айлын орон сууц-ны байрны орц, давхарт, 2 өрөө байрны батлагдсан зургийн дагуу 58,21 м.кв талбай бүхий сууцыг 2022 оны 02 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч 1 м.кв талбайн үнэ 1,250,000 төгрөг, 2 өрөө байрны талбайн хэмжээ 58,21 м.кв бөгөөд нийт үнэ 72,762,500 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг урьдчилгаанд төлсөн, 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл 16,828,750 төгрөг, ипотекийн зээлд хамрагдан 50,933,750 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /хавтаст хэргийн 4-5-р тал/
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэж байх тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна
4.Хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. гэрээний 9.1, 9.2-т заасан нөхцөл байдал үүссэн гэж тайлбар гаргаж байгаа боловч орон сууц захиалгаар бариулах гэрээний 9.1-д давагдашгүй хүчин зүйлээс /байгалийн гамшиг, дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуун, төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэр, экспорт импортын хориг дэд бүтцээр ханган нийлүүлэгч гуравдагч байгууллагууд болон хуульд заасан бусад нөхцөл/ орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүйд хүрвэл гүйцэтгэгч нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй ба нөхцөл байдлыг харгалзан талууд гэрээнд заасан хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээнд өөрчлөлт оруулна, 9.2-т Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хямрал нь нийгмийн бүх салбарт нөлөөлсөн, эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас шалтгаалсан, гүйцэтгэгчээс шалтгаалахгүй аливаа давагдашгүй хүчин зүйлийн нөхөөгөөр гүйцэтгэгчээс үл шалтгаалах энэ гэрээгээр тодорхойлогдсон, бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээт хугацаанд биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, гэрээний 9.1-д заасан нөхцөл байдал бий болсон бол талууд гэрээнд заасан хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээнд өөрчлөлт оруулна гэсний дагуу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийгээгүй, энэ талаар талууд маргаагүй байна.
5.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д анзын гэрээг бичгээр байгуулна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2-д Талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж заажээ.
Нэхэмжлэгч нь 205 хоног алданги 12,036,312 төгрөгийн алданги шаардсан, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд алданги шаардах эрхтэй байна.
Б.*******, Б. нар нь гэрээнд заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 24,762,500 төгрөг төлсөн, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 48,000,000 төгрөг төлж, нийт 72,762,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 07 дугаар сарын 01-2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 60 хоног, төлсөн үнийн дүн 24,762,500 төгрөгөөс алданги бодоход нэг өдөрт 24,762 төгрөг, 60 хоногоор үржүүлбэл 1,485,750 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 145 хоног, 72,762,500 төгрөгөөс алданги тооцвол 72,762 төгрөг, үүнийг 145 хоногоор үржүүлбэл 10,550,562 төгрөг, нийт 12,036,312 төгрөгийн алданги болж байна гэж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан байна.
Хэдий гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн гэж хууль тодорхойлж заасан боловч энэ талаар хүсэлт гаргаж, шинжээч томилуулах зэрэг гүйцэтгээгүй үүргийг тодорхойлох нь талуудын үүрэг бөгөөд энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй учир шүүх санаачлагаараа энэхүү ажиллагаанд оролцох боломжгүй юм.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 212,415 төгрөг төлсөн, үүнийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 207,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******, Б. нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч ХХК-аас 12,036,312 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, Б. нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 207,530 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******, Б. нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС