Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2023/00459

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 0 өдөр

Дугаар 138/ШШ2023/005

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүгч Т.Байгалмаа, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын 11 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариу*******ч: ******* аймаг, ******* сумын дүгээр баг, дүгээр байрны тоотод оршин суух, ЖЮ711230 регистрийн дугаартай, овогт д холбогдох,

******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актуудаар тогтоогдсон нийт 16 18 800 төгрөгийн төлбөр барагдуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Иргэдийн төлөөлөгч Б.Наран-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.

Хариу*******чийн өмгөөлөгч С.Чинзориг /цахимаар/

Хариу*******ч Д.

Гуравдагч этгээд М., Ж.

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* ******* нь хариу*******ч Д.д холбогдуулан ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актуудаар тогтоогдсон нийт 16 18 800 төгрөгийн төлбөр барагдуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тус *******ийн нэр бүхий иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25-0-28 тоот удирдамжийн дагуу манай байгууллагад шалгалт орж, нийт 26 727 100 төгрөгийн акт тавигдсан. Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч Д. нь эрхэлж буй үүрэгт ажилтайгаа хамааралтай заалтуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Дээрх тавигдсан төлбөрөөс 10 52 300 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл 16 18 800 төгрөгийг Д.гаас нэхэмжилж байна. Тухайн үеийн даргаар ажиллаж байсан М. нь ажлаас халагдахаас өмнө өөрт ногдуулсан актын төлбөрийг төлж барагдуулсан гэж үзсэн. Мөн актад тухайн үед бичиг хэргээр ажиллаж байсан Ж.гийн нэр орсон байгаа. Миний зүгээс актыг барагдуулах талаар Ж.д 2021 онд мэдэгдэх хуудас өгсөн. Тэгэхэд энэ мөнгийг Д.д шилжүүлсэн гэсэн баримтыг надад харуулсан учир актын үлдэгдэл төлбөрийг ахлах нягтлан бодогч Д. барагдуулах ёстой юм байна гэсэн дүгнэлтийг өгч, түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-0 дугаартай актаар тогтоогдсон төлбөрийн үлдэгдэл 16 18 800 төгрөгийг барагдуулж өгнө үү гэв.

2. Хариу*******ч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн үйлдсэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-0, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-0 дугаартай актуудаар тогтоогдсон албан шаардлага, төлбөрийг миний бие хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад “зурж баталгаажуулсан” гэж нэхэмжлэлд илтэд худал бичиж, нэхэмжлэл гаргасан байна. Учир нь дээрх актуудыг миний бие өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Энэ талаар Шүүхийн ******* үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлтээр миний гарын үсэг биш болохыг тогтоосон тул энэ актыг хүлээн зөвшөөрч төлбөр төлөх хууль зүйн боломжгүй юм. Иймд хэргийн бодит байдалд үнэн зөв бодитой дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...

...25-01-02 дугаартай актаар тавигдсан 75 175 төгрөгөөр байгууллагын машинд засвар үйлчилгээ хийсэн, байгууллагад багаж, техник хэрэгсэл авсан. Энэ талаарх баримтуудыг сая шүүхэд гаргаж өгсөн. ...25-01-03 дугаартай актаар тавигдсан 2 0 300 төгрөгийг нягтлан Д.д хариуцуулсан гэж байгаа боловч Сангийн сайдын албан бичигт “М.ийг оруулах ёстой” гэсэн байсан. Тухайн үед манай урсгал засвар дээр мөнгө байгаагүй. Ингээд дарга хурал дээр “засвар хийе, яаж мөнгө гаргах вэ” гэсэн. Би “урсгал засвар дээр мөнгө байхгүй, цалин дээр л мөнгө байгаа, өөр илүү мөнгө байхгүй” гэж хэлсэн. Ингээд 0 дүгээр сард бүх ажилтнуудад үр дүнгийн урамшуулал өгч, түүнээс нь эргүүлж авъя гэж тохирсны дагуу даргын тушаалаар энэ мөнгө гарсан. Энэ мөнгийг гарсан даруйд байгууллагын засвар үйлчилгээг хийе гэсэн боловч тухайн үед 11 дүгээр сарын 02-нд *******, ******* *******, ******* ******* газрын дарга Энхтүвшин 5 хүний бүрэлдэхүүнтэй манай хойд сумдаар шалган туслах ажлаар ирэх нь таарсан. Дарга манай байгууллагын албан хаагчидтай уулзаж, ажиллах нөхцөлтэй танилцаад явсныхаа дараа манайд 000 000 төгрөг шилжүүлсэн. Үр дүнгийн урамшууллаас авсан 2 0 300 төгрөгийг тухайн албан хаагчид бүгдээрээ гарын үсэг зурж дансаар шилжүүлэх нь шилжүүлээд, бэлнээр өгөх нь өгсөн байгаа. Тухайн үед Г. нь мэдээлэл хэлтсийн даргаар ажиллаж байсан. Г.ээр ахлуулсан албан хаагчид синотикийн 2 өрөөг засварласан. Засвар хийж байгаа ажилтнуудын хоол, төлбөрт мөнгө зарцуулсан талаарх гарын үсэг зурсан баримтыг сая шүүхэд өгсөн. ...25-01-07 тоот актын тухайд М. дарга болон 5-7 хүний бүрэлдэхүүнтэй явж мал ажиллаж ирээд албан хаагчдадаа өгсөн. Мөн байгууллагад багаж авсан. Үүнийг мөн гэрэл зургаар болон ажилтнуудын гарын үсгээр баталгаажуулсан баримтыг сая шүүхэд өгсөн. Мөн 1 080 000 төгрөгийн асуудлыг ярьж байна. Ж. бид хоёр Улаанбаатар хот руу явахдаа *******ийн газрын хүмүүст бэлэг болгож нутгийн зүйлс авсан. Мөн ирэхдээ байгууллагад хэрэгтэй материалуудыг авчирсан. Энэ бүх баримтыг шүүхэд сая өгсөн ...гэв.

 

- Хариу*******чийн өмгөөлөгч С.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариу*******ч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хууль зүйн үндэслэл нь тухайн нэхэмжлэл хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус актад үндэслэж нэхэмжлэлээ гаргасан байна. Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн 13-21530 тоот албан бичгийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх ёстой байсан. Учир нь, Сангийн сайдын албан бичигт “******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн дарга, төсвийн шууд захирагч М.ийг хариу*******ч этгээдээс хасаж, зөвхөн нягтлан бодогчоор төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь адил тэгш хандаагүй, хууль журамд нийцэхгүй байна” гэж үзэж, 25-01-02, 25-01-03 тоот актуудын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Тухайн албан бичиг нь эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт, шийдвэр биш. Тухайн албан бичгийг үндэслэж захиргааны актыг хүчин төгөлдөр мөн, биш гэдгийг бид мэдэх боломжгүй. Тиймээс ******* аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Саранчимэгээс энэ албан бичгийн талаар асууж тодруулсан. Гэвч тэрээр манай үйлчлүүлэгчийн асуусан асуултад тодорхой хариулт өгч чадаагүй байсан. Үнэхээр хууль ёсны, хүчин төгөлдөр актад үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдэг нь эргэлзээтэй байна. Нэгэнт ийм эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байхад шүүхийн шийдвэр гарах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн актад нэмэлт өөрчлөлт оруулсан захиргааны акт гарсан байх ёстой. Гэтэл ийм захиргааны акт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч талаас энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Иймд ямар шийдвэр гарсан талаар Сангийн сайдаас асууж тодруулах шаардлагатай байна. Үүнийг тодруулсны дараа Д., М., Ж. нарын учруулсан хохирлын ялгаа зааг гарч ирнэ. Зайлшгүй тодруулах шаардлагатай нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулж, хэрэгт хавсаргуулах шаардлагатай байна. Гуравдагч этгээдээр татагдсан М. өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн боловч түүнтэй холбоотой албан бичгийг албан ёсоор танилцуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, гэдэг хүний гомдол гаргах эрхийг нь хязгаарлачихсан. Иймд энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, дээрх асуудлуудыг бүрэн тодруулсны дараа эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын ахлах байцаагчийн 25-01-02, 25-01-03 тоот актан дээр миний нэр нэмэгдсэн учир намайг гуравдагч этгээдээр татан оруулсан байх. Сангийн сайдаас ирүүлсэн албан бичгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ албан бичгийг шүүх дээр анх удаа харсан. 25-01-02 тоот актан дээр дурдсан илүү *******ийн мөнгийг надад мэдэгдэхгүйгээр сумдын ажилтнуудаас суутгаж авсан байдаг. Миний алдсан зүйл нь илүү ******* нь хэд гарсан бэ гэдгийг нэг бүрчлэн шалгалгүй гарын үсэг зурсан. 25-01-03 тоот акт дээр дурдсан асуудлын тухайд манай байгууллагын дээвэрт маш их засвар хийх шаардлага гарсан. Дээврээс ус гоожиж хөгц мөөгөнцөр ургаж, үүнийг засварлахгүй бол ажилтнуудын эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл хангагдахгүй байсан. Мөн нягтлан бодогч “байгууллагаас үүнийг засварлах мөнгө байхгүй, харин цалингийн сан дээр илүү мөнгө гарна” гэж хэлсэн учраас байгууллагын хамт олны хурал зарлаж, ажилтнуудын ур чадварын нэмэгдлээс тодорхой хэмжээгээр суутгаж аваад засвараа хийе гэж ярилцсан. Үүнийг хамт олон хүлээн зөвшөөрсөн. Энэ үед Цаг *******, ******* ******* газрын дарга Энхтүвшин манай байгууллага дээр ирэх таарч бодит байдалтай танилцаад “засварын мөнгийг шийдвэрлэж өгье” гээд мөнгийг шийдвэрлэж өгсөн. Тэр мөнгөөр засвараа хийсэн. Албан хаагчдаас хураасан мөнгийг яаж зарцуулсан нь тодорхойгүй, хэрхэн зарцуулсан талаар тайлан тавь гэхэд “би Аудитын газарт л тайлан тавина, та нарт тайлан тавихгүй” гээд нягтлан тайлагнаагүй. Яаж зарцуулсныг нь мэдээгүй өнгөрсөн. Дээрх хоёр актаар тавигдсан мөнгө бол гийн өөрийнх нь дансаар орсон мөнгө. Харин 25-01-01 тоот актын тухайд би мэдэж байсан. Өмнө нь байгууллагын хамтын сангийн мөнгөнөөс зээлж байгууллагад дутагдалтай байгаа, хэрэгтэй зүйлүүдийг авсан байснаа илүү *******ийн мөнгө гэж оруулаад нөхөж өгч байсан юм гэв.

. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...25-01-01, 25-01-07 дугаартай актууд дээр миний нэр орсон байсан. 25-01-01 дугаартай актын тухайд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нягтлан Д. “ийм ийм хүмүүсээс мөнгө хурааж ав” гээд жагсаалт явуулсан. Тэр жагсаалтынх нь дагуу би 82 56 төгрөгийг хурааж авсан. Нягтлан Д.гийн данс руу нь хийх гээд дансыг нь асуусан боловч тэрээр бэлнээр авчирч өг гээд дансаа өгөөгүй. Тэгээд манай усны ахлах техникч Т.Батсүх гэдэг хүний дансыг өгөхөөр нь дээрх мөнгийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэн шилжүүлсэн. ...25-01-07 дугаартай актын тухайд махны үнэ 1 080 000 төгрөгийн асуудал яригддаг. Нягтлан Д. бид хоёр 201 оны 02 дугаар сарын 17-нд Улаанбаатар хот руу сургалтад явах болсон. Хот руу явдаг өглөө Д. нь “малын зах дээр үхэр тушаасан байгаа, нярав учраас таны дансаар мөнгийг нь шилжүүлж авна” гэхэд нь би хувийн дансаа өгч малын мөнгийг авсан. Мөн 2018 оны 12 дугаар сард 2 үхэр нядалж, 21.3 кг махыг албан хаагчдад өгсөн. Үүнээс миний хувьд өөрийн 23 кг махны мөнгө, даргын махны мөнгө, үлдсэн нэг хаа зарсан мөнгө, нийт 355 500 төгрөгийг 201 оны 01 дүгээр сарын 18-нд нягтлан Д.гийн 522207580 тоот дансанд шилжүүлсэн. Бусад хүмүүсийн махны мөнгийг нягтлан өөрөө хурааж авсан...

...Мөн 25-01-02 дугаартай акт яригдаад байгаа. Цагийн баланс дээр тусгагдаагүйгээр шууд илүү ******* олгогдоод, оны сүүлд баримт үдэхийн өмнө 3, 5, 8 сарын *******ийн балансууд засагдаад ороод ирсэн. Танайх яагаад илүү ******* гаргачихав, танай дээр 3, 5, 8 саруудад илүү ******* байгаагүй гэж асуухад нягтлан ингэж засаж гаргаад явуул гэсэн. Тэгээд та нар тэр илүү *******ийн мөнгөө яасан юм бэ гэхэд “нягтлан байгууллагад шаардлагатай гээд хувийн дансаараа хурааж авсан” гэсэн хариу өгсөн. Энэ асуудлаас болж нягтлан бид хоёр хэрэлдэж, зодолдох шахсан. Матад сумын ажилтан Г.Өнөболд, Г.Ганпүрэв хоёрт гэхэд л нэг сард 8 ******* илүү гаргасан байсан. ...Мөн нягтлангийн гарын үсэг өөр өөр байдаг асуудал яригдаж байна. Жишээ хэлэхэд: нэг газарт хүргэгдэх гурван литр бензин дээр гэхэд замын хуудас дээр нэг өөр, шаардах хуудас дээр нэг өөр гарын үсэг зурах жишээтэй. Энэ шинжээчийн дүгнэлт яаж гараад байгааг би сайн ойлгохгүй байна. Зөвхөн нэг өдрийн гуравхан литр бензин дээр хоёр өөр гарын үсэг зурсан, одоо үдээстэй байгаа. Нягтлан хүн ийм олон гарын үсэгтэй байж болдог юм уу, мэдэхгүй байна гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч Б.Наран-Эрдэнэ нь “...16 18 800 төгрөгтэй холбоотой нарийвчилсан задаргааг илүү тодорхой болсны дараа хариу*******ч төлөх нь зүйтэй байна. 25-01-05 тоот акт дээр илүү ******* бодсон асуудал яригдаж байна. Санхүүч, нягтлан хүний хувьд илүү хариуцлагатай байх ёстой. Ажилтнуудаар эргэж төлүүлсэн гэсэн тайлбар хэлж байна. Ажилчид гэхээсээ илүүтэй санхүүч, нягтлан хүний өөрийнх нь гаргасан алдаа учир ажилчдаар төлүүлж байгаа нь байх боломжгүй асуудал юм. Нэхэмжлэгч тал эдгээр актуудад үндэслэж дахин хөндлөнгийн аудит нэмэлтээр оруулах хэрэгтэй...”гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

6. Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цаг *******, ******* ******* газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/38 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-01, “Хууль тогтоомж зөрчин олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-02, “Хууль бусаар бусдаас суутган авсан цалинг нөхөн төлүүлэх тухай” 25-01-03, “Илүү *******аар ажилласан хугацааны хөлсийг нөхөн олгох тухай” 25-01-0, “Илүү олгогдсон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-05, “Малын үнийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-06, “Малын үнийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-07, “Анхан шатны баримтгүй зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлэх тухай” 25-01-08, “Зориулалт бусаар зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлэх тухай” 25-01-0 дугаартай  актуудын хуулбар, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 25-0-01, “Зөрчлийг арилган хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай” 25-0-02 дугаар албан шаардлагуудын хуулбар, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, дотоод аудитын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-0-02 дугаар “Дотоод аудит хийсэн дүнгийн тухай” танилцуулгын хуулбар, ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/3 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” Б/106 дугаар тушаалуудын хуулбар, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 0 дүгээр сарын 23-ны өдрийн 12 тоот албан бичиг, түүний хавсралтын хуулбар, мөн албаны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 27 тоот албан бичгийн хуулбар, ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 тоот албан бичгийн хуулбар, мөн *******ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 65 тоот албан бичиг, түүний хавсралтын хуулбар, Цаг *******, ******* ******* газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Гансүрэнгийн ийг албан тушаалд томилох тухай” Б/153 дугаар тушаалын хуулбар, ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, (хх 3-8, 106-107, 138-16, 203-270 тал),

Хариу*******ч талаас: 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гаргасан тайлбар, Шүүхийн ******* үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/280 дугаартай албан бичиг, Шүүхийн ******* үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 0-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтуудын хуулбар, 2022 оны 0 дүгээр сарын 06-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, Монгол Улсын Сангийн сайд бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдлын хариуг шийдвэрлэсэн тухай” 13-21530 тоот албан бичгийн хуулбар, 25-01-02, 25-01-03, 25-01-07 тоот актаар тавигдсан төлбөрүүдийг хэрхэн зарцуулсан талаарх ахмадын баярыг зохион байгуулсан ажлын тэмдэглэл, “2020 оны 3 дугаар улирлын ажлын үр дүнгээр урамшуулал олгох тухай” *******, ******* *******, ******* ******* *******ийн даргын 2020 оны дүгээр сарын 23-ны өдрийн А/18 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, үр дүнгийн урамшуулалын суутгал, Е баримт, орлогын мэдүүлэг, ахмад настанаа хүлээн авсан үйл ажиллагааг зохион байгуулсан ажлын тайлан, *******ийн дотоод засварын ажлын өрөөнүүдэд хийсэн ажлын тэмдэглэл, фото зургууд, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн компьютерийн сэлбэг болон автомашины бүхээг хийх, засвар хийсэн зардал тооцоо баримтууд, Д.гийн Төрийн банкны харилцах дансны хуулга, туслах аж ахуйн малнаас байгууллагын хэрэгцээнд зарцуулсан ажлын тэмдэглэл, тайлан зэрэг баримтуудыг (хх 56-5, 10, 120-121, 203-270 тал),

Гуравдагч этгээд Ж.гаас: Өөрийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тайлбар, нягтлан Д.гийн гаргаж өгсөн нэрсийн жагсаалтыг (хх 17-161 тал) тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн зүгээс талуудын хүсэлтээр Б.Саранчимэгийг гэрчээр асуух ажиллагааг явуулсан болно. (хх 1-201 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* ******* нь хариу*******ч Д.д холбогдуулан “******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актуудаар тогтоогдсон нийт 16 18 800 төгрөгийн төлбөрийг барагдуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

Хариу*******ч Д. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. 

Шүүх нэхэмжлэгч ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 8 617 350 төгрөгийг хангаж, 7 567 50 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25-0-28 тоот удирдамжийн дагуу манай байгууллагад шалгалт орж, нийт 26 727 100 төгрөгийн акт тавигдсан. Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч Д. нь эрхэлж буй үүрэгт ажилтайгаа хамааралтай заалтуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Дээрх тавигдсан төлбөрөөс 10 52 300 төгрөг төлөгдсөн. ...Гуравдагч этгээд М. нь ажлаас халагдахаас өмнө өөрт хариуцуулсан төлбөрийг барагдуулсан гэж үзсэн. Гуравдагч этгээд Ж.гийн хувьд актаар тавигдсан мөнгийг нягтлан бодогч Д.д шилжүүлсэн гэх баримтыг надад үзүүлсэн учир Д. барагдуулах ёстой гэж дүгнэсэн. ...Иймд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-0 дугаартай актаар тогтоогдсон төлбөрийн үлдэгдэл 16 18 800 төгрөгийг хариу*******ч Д.гаас нэхэмжилсэн.

3. Хариу*******ч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн үйлдсэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-0, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-0 дугаартай актуудаар тогтоогдсон албан шаардлага, төлбөрийг миний бие хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад “зурж баталгаажуулсан” гэж нэхэмжлэлд илтэд худал бичсэн байсан. ...Шүүхийн ******* үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлтээр миний гарын үсэг биш болохыг тогтоосон тул энэ актуудыг хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй. 

...25-01-02 дугаартай актаар тавигдсан 75 175 төгрөгөөр байгууллагын машинд засвар үйлчилгээ хийсэн, байгууллагад багаж, техник хэрэгсэл авсан. Энэ талаарх баримтуудыг сая гаргаж өгсөн. ...25-01-03 дугаартай актаар тавигдсан 2 0 300 төгрөгийн төлбөрийг намайг хариуцна гэж байгаа боловч Сангийн сайдын албан бичигт М.тай хамт хариуцуулахаар бичсэн байна. Тухайн үед манай байгууллагын урсгал засвар дээр ямар ч мөнгө байгаагүй, хамт олны хурлаар ярилцаж байгаад 0 дүгээр сард бүх ажилтнуудад үр дүнгийн урамшуулал өгч, түүнээс нь эргүүлж авъя гэж тохирсны дагуу даргын тушаалаар энэ мөнгө гарсан. ...Тухайн үед Г. нь мэдээлэл хэлтсийн даргаар ажиллаж байсан. Г.ээр ахлуулсан албан хаагчид синотикийн 2 өрөөг засварласан. Засвар хийж байгаа ажилтнуудын хоол, төлбөрт мөнгө зарцуулсан талаарх гарын үсэг зурсан баримтыг сая шүүхэд өгсөн. ...25-01-07 дугаартай актын тухайд М. дарга болон 5-7 хүний бүрэлдэхүүнтэй явж мал ажиллаж ирээд албан хаагчиддаа өгсөн. Мөн байгууллагад багаж авсан. Үүнийг мөн гэрэл зургаар болон ажилтнуудын гарын үсгээр баталгаажуулсан баримтыг сая шүүхэд өгсөн. Мөн 1 080 000 төгрөгийн асуудлыг ярьж байна. Ж. бид хоёр Улаанбаатар хот руу явахдаа *******ийн газрын хүмүүст бэлэг болгож нутгийн зүйлс авсан. Мөн ирэхдээ байгууллагад хэрэгтэй материалуудыг авчирсан, бүх баримтыг шүүхэд өгсөн.

 

. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Цаг *******, ******* ******* газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/38 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-01, “Хууль тогтоомж зөрчин олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-02, “Хууль бусаар бусдаас суутган авсан цалинг нөхөн төлүүлэх тухай” 25-01-03, “Илүү *******аар ажилласан хугацааны хөлсийг нөхөн олгох тухай” 25-01-0, “Илүү олгогдсон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-05, “Малын үнийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-06, “Малын үнийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-07, “Анхан шатны баримтгүй зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлэх тухай” 25-01-08, “Зориулалт бусаар зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлэх тухай” 25-01-0 дугаартай  актуудын хуулбар, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 25-0-01, “Зөрчлийг арилган хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай” 25-0-02 дугаар албан шаардлагуудын хуулбар, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, дотоод аудитын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-0-02 дугаар “Дотоод аудит хийсэн дүнгийн тухай” танилцуулгын хуулбар, ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/3 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” Б/106 дугаар тушаалуудын хуулбар, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 0 дүгээр сарын 23-ны өдрийн 12 тоот албан бичиг, түүний хавсралтын хуулбар, мөн албаны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 27 тоот албан бичгийн хуулбар, ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 тоот албан бичгийн хуулбар, мөн *******ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 65 тоот албан бичиг, түүний хавсралтын хуулбар, Цаг *******, ******* ******* газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/153 дугаар тушаалын хуулбар, ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн ******* үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/280 дугаартай албан бичиг, Шүүхийн ******* үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 0-ний өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтуудын хуулбар, Монгол Улсын Сангийн сайд бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдлын хариуг шийдвэрлэсэн тухай” 13-21530 тоот албан бичгийн хуулбар, ...25-01-02, 25-01-03, 25-01-07 тоот актаар тавигдсан төлбөрүүдийг хэрхэн зарцуулсан талаарх ахмадын баярыг зохион байгуулсан ажлын тэмдэглэл, “2020 оны 3 дугаар улирлын ажлын үр дүнгээр урамшуулал олгох тухай” *******, ******* *******, ******* ******* *******ийн даргын 2020 оны дүгээр сарын 23-ны өдрийн А/18 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, үр дүнгийн урамшуулалын суутгал, Е баримт, орлогын мэдүүлэг, ахмад настнаа хүлээн авсан үйл ажиллагааг зохион байгуулсан ажлын тайлан, *******ийн дотоод засварын ажлын өрөөнүүдэд хийсэн ажлын тэмдэглэл, фото зургууд, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн компьютерийн сэлбэг болон автомашины бүхээг хийх, засвар хийсэн зардал тооцоо баримтууд, Д.гийн Төрийн банкны харилцах дансны хуулга, туслах аж ахуйн малнаас байгууллагын хэрэгцээнд зарцуулсан ажлын тэмдэглэл, тайлан, гуравдагч этгээд Ж.гийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тайлбар, нягтлан Д.гийн гаргаж өгсөн нэрсийн жагсаалт, гэрч Б.Саранчимэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Цаг *******, ******* ******* газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/153 дугаар тушаалаас үзэхэд Г.ийг ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс, тус *******ийн даргаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус тус томилжээ. Иймд Г. нь тус байгууллагыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болно.

- Нэхэмжлэгч байгууллага нь ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/3 дүгээр тушаалаар хариу*******ч Д.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч тус *******ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” Б/106 дугаар тушаалаар Д.г тус *******ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон байна.

5. Нэхэмжлэгч нь ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-01-01,  25-01-02,       25-01-03, 25-01-05,  25-01-06,  25-01-07, 25-01-08, 25-01-0 дугаартай  актуудыг үндэслэн тавигдсан төлбөрийн төлөгдөөгүй хэсэг 16 18 800 төгрөгийг нэхэмжилснийг хариу*******ч тал эс зөвшөөрч “...дээрх актуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан, ...дээрх төлбөрийг хэрхэн зарцуулсан талаарх баримтыг шүүхэд өгсөн, миний хувьд байгууллагад ийм их хэмжээний хохирол учруулаагүй, өөртөө ашигласан нэг ч төгрөг байхгүй, бүгд тус байгууллагад зарцуулагдсан мөнгө...” гэж маргадаг.

******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-01 дугаартай актаар илүү олгосон цалин хөлс 3 52 100 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д., нярав Ж. нараар төлүүлэхээр, “Хууль тогтоомж зөрчин олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-02 дугаартай актаар хууль бусаар бусдад олгосон цалин, хөлс нийт 75 200 төгрөгийг нягтлан бодогч Д.гаар төлүүлэхээр,  “Хууль бусаар бусдаас суутган авсан цалинг нөхөн төлүүлэх тухай” 25-01-03 дугаартай актаар  хууль бусаар бусдаас суутган авсан цалин, хөлс нийт 2 0 300 төгрөгийг нягтлан бодогч Д.гаар төлүүлэхээр, “Илүү олгогдсон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-05 дугаартай актаар илүү олгогдсон цалин, хөлс болох 2 1 000 төгрөгийг хавсралтад дурдсан хүмүүсээр төлүүлэхээр,  “Малын үнийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-06 дугаартай актаар албан хаагчдаас авах малын үнэ 80 000 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д. нараар төлүүлэхээр,  “Малын үнийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-07 дугаартай актаар малын үнэ нийт 2 802 600 төгрөгөөс дарга М.аар 150 000 төгрөг, нягтлан бодогч Д.гаар 2 257 700 төгрөгийг, нярав Ж.гаар 3 00 төгрөгийг тус тус төлүүлэхээр,  “Анхан шатны баримтгүй зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлэх тухай” 25-01-08 дугаар актаар анхан шатны баримтгүй, юунд зарцуулсан нь нотлогдохгүй шатахууны 3 020 00 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д. нараар төлүүлэхээр, “Зориулалт бусаар зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлэх тухай” 25-01-0 дугаартай  актаар зориулалт бусаар зарцуулсан шатахууны 2 221 00 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д. нараар төлүүлэн төсвийн орлого болгохоор тус тус тогтоосон байна.

Дээрх ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн актуудад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2015 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 11.1, 11.2-д тус тус заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргахаар, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн ...шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргахаар тус тус заажээ.

Хариу*******ч Д. нь Монгол Улсын Сангийн сайд бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байна.

Дээрх гомдлыг хянаад  “Хууль тогтоомж зөрчин олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-02, “Хууль бусаар бусдаас суутган авсан цалинг нөхөн төлүүлэх тухай” 25-01-03 дугаартай актуудыг гаргахдаа төсвийг захиран зарцуулах эрхийн нэгдүгээр гарын үсгийг зурж тушаал шийдвэр гаргаж оролцсон ******* аймгийн *******, ******* *******, ******* ******* *******ийн дарга, төсвийн шууд захирагч М.ийг хариу*******ч этгээдээс хасаж, зөвхөн нягтлан бодогчоор төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь адил тэгш хандаагүй, холбогдох хууль журамд нийцэхгүй байна гэж үзээд “Хууль тогтоомж зөрчин олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-02, “Хууль бусаар бусдаас суутган авсан цалинг нөхөн төлүүлэх тухай” 25-01-03 дугаартай актуудын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нягтлан бодогч Д.гаар” гэсний өмнө “дарга М.” гэж өөрчлөлтийг оруулж, улсын ахлах байцаагчийн 25-01-01, 25-01-07, 25-01-08, 25-01-0 дугаартай актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг үндэслэн хэвээр үлдээсэн болох нь Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны дүгээр сарын 20-ны өдрийн 13-21530 дугаартай “Гомдлын хариуг шийдвэрлэсэн тухай” албан бичигт тусгагдсан байна.

Хариу*******ч, түүний өмгөөлөгч нар нь “...тухайн албан бичиг нь эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт, шийдвэр биш, ...Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн актад нэмэлт өөрчлөлт оруулсан захиргааны акт хэрэгт авагдаагүй, ...гуравдагч этгээдээр татагдсан М. нь уг албан бичигтэй албан ёсоор танилцуулаагүй талаар тайлбар гаргаж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, дээрх асуудлыг бүрэн тодруулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргадаг.

Гэвч гэрч Б.Саранчимэгийн “...Сангийн яамны санхүүгийн хяналт эрсдэлийн удирдлагын газрын санхүүгийн шинжээч, улсын ахлах байцаагч Батбаатар надтай утсаар яриад 25-01-02,  25-01-03 дугаартай актад гомдол ирсэн, төлбөрийг М., Д. нараар хувааж төлүүлэх нь зөв байх тул актаа хүчингүй болгох хэрэгтэй гэхэд нь би дээрх мөнгө Д.гийн дансаар орсон байсан, ...өөрөө актаа хүчингүй болгох эрхгүй гэдгийг хэлсэн. Тэгээд шийдвэр гарч Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны дүгээр сарын 20-ны өдрийн 13-21530 дугаартай “Гомдлын хариуг шийдвэрлэсэн тухай” албан бичиг ирснийг М.ид албан ёсоор танилцуулсан бөгөөд талыг нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн, ...гомдол гаргах эрхтэйгээ ч мэдсэн, ...М.ийн төлөх ёстой төлбөрөөс илүү төлсөн төлбөрийг 25-01-02, 25-01-03 дугаар актын төлбөрөөс хасаад явж байгаа, миний санаж байгаагаар 270 000 төгрөг, 80 000 төгрөг хасагдсан...” гэсэн мэдүүлгийг шүүх бусад баримтуудтай харьцуулан үнэлж эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэлээ.

Иймд хариу*******ч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тодорхой ажиллагааг хийлгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

Мөн хариу*******ч Д. нь ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-01-01, 25-01-02, 25-01-03, 25-01-0, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-0 дугаартай  актуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, энэ нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр /ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай иргэний хэрэг дээр Д.гийн хүсэлтээр гаргасан/ батлагдсан гэж тайлбарлаж байгаа боловч Д. нь дээрх улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгуулах тухай маргааныг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан атлаа эцэслэн шийдвэрлүүлээгүй татгалзсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.

Хариу*******ч нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд уг эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй байх тул ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-01-02,  25-01-03 дугаартай өөрчлөлт орсон акт болон  25-01-01, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-0 дугаартай  актуудыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх улсын байцаагчийн актуудыг үндэслэн хариу*******ч Д.д холбогдох төлбөрийг тодорхойлсон болно. Үүнд:

- Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг үндэслэн “Хууль тогтоомж зөрчин олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-02 дугаартай актаар хууль бусаар бусдад олгосон цалин, хөлс нийт 75 200 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д. нарт хуваан, хариу*******чаас   2 37 600 төгрөгийг, 

- Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг үндэслэн  “Хууль бусаар бусдаас суутган авсан цалинг нөхөн төлүүлэх тухай” 25-01-03 дугаартай актаар  хууль бусаар бусдаас суутган авсан цалин, хөлс нийт 2 0 300 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д. нарт хуваан, хариу*******чаас   1 5 650 төгрөгийг,

- ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-01 дугаартай актаар илүү олгосон цалин хөлс 3 52 100 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д., нярав Ж. нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул төлбөрийг хувь тэнцүүлэн хувааж хариу*******чаас 1 17 700 төгрөгийг,

- “Малын үнийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-06 дугаартай актаар албан хаагчдаас авах малын үнэ 80 000 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д. нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул төлбөрийг хувь тэнцүүлэн хувааж хариу*******чаас  20 000 төгрөгийг,

-  “Малын үнийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-07 дугаартай актаар малын үнэ нийт 2 802 600 төгрөгөөс дарга М.аар 150 000 төгрөг, нягтлан бодогч Д.гаар 2 257 700 төгрөгийг, нярав Ж.гаар 3 00 төгрөгийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хариу*******чаас  2 257 700 төгрөгийг,

- “Зориулалт бусаар зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлэх тухай” 25-01-0 дугаартай  актаар зориулалт бусаар зарцуулсан шатахууны 2 221 00 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д. нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хариу*******чаас 1 110 700 төгрөгийг буюу нийт 8 617 350 төгрөгийг гаргуулан ******* аймгийн төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 567 50 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн “Илүү олгогдсон цалин, хөлсийг нөхөн төлүүлэх тухай” 25-01-05 дугаартай актаар илүү олгогдсон цалин, хөлс болох 2 1 000 төгрөгийг хавсралтад дурдсан хүмүүсээр төлүүлэхээр, төлбөрийг аймгийн татварын хүү, торгуулийн орлогын ...дансанд *******лөрүүлэхийг дарга М.Алтантуяа, даргын үүрэг гүйцэтгэгч Г., нягтлан бодогч Д. нарт хариуцуулсан байна.

  Иймд нэхэмжлэгчийн зарим ажилтны төлөөгүй гэх төлбөрийн үлдэгдэл 1 258 00 төгрөгийг хариу*******чаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. 

“Анхан шатны баримтгүй зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлэх тухай” 25-01-08 дугаар актаар анхан шатны баримтгүй, юунд зарцуулсан нь нотлогдохгүй шатахууны үнэ 3 020 00 төгрөгийг дарга М., нягтлан бодогч Д. нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөр биелэгдсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж ирүүлээгүй байна.

Хариу*******ч нь шүүх хуралдаанд улсын байцаагчийн 25-01-02, 25-01-03, 25-01-07 тоот актаар тавигдсан төлбөрүүдийг хэрхэн зарцуулсан талаарх баримт болох ахмадын баярыг зохион байгуулсан ажлын тэмдэглэл, “2020 оны 3 дугаар улирлын ажлын үр дүнгээр урамшуулал олгох тухай” *******, ******* *******, ******* ******* *******ийн даргын 2020 оны дүгээр сарын 23-ны өдрийн А/18 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, үр дүнгийн урамшуулалын суутгал, Е баримт, орлогын мэдүүлэг, ахмад настанаа хүлээн авсан үйл ажиллагааг зохион байгуулсан ажлын тайлан, *******ийн дотоод засварын ажлын өрөөнүүдэд хийсэн ажлын тэмдэглэл, фото зургууд, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн компьютерийн сэлбэг болон автомашины бүхээг хийх, засвар хийсэн зардал тооцоо, баримтууд, Д.гийн Төрийн банкны харилцах дансны хуулга, туслах аж ахуйн малнаас байгууллагын хэрэгцээнд зарцуулсан ажлын тэмдэглэл, тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дээрх  баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн шүүх ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-01-02,  25-01-03 дугаартай өөрчлөлт орсон акт болон  25-01-01, 25-01-05, 25-01-06, 25-01-07, 25-01-08, 25-01-0 дугаартай  актуудыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тул санхүүгийн анхан шатны баримтуудыг одоогийн шүүх хуралдаанаар үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М., Ж. нар нь улсын ахлах байцаагчийн актаар тогтоосон зарим төлбөрийг хариу*******ч Д.д бэлэн болон дансаар шилжүүлсэн гэсэн тайлбарыг бичмэл баримтын хамт шүүхэд ирүүлсэн боловч энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.            

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М., Ж. нарт холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх үндэслэлгүй юм.

6. Иргэдийн төлөөлөгч Б.Наран-Эрдэнэ нь “...16 18 800 төгрөгтэй холбоотой нарийвчилсан задаргааг илүү тодорхой болсны дараа хариу*******ч төлөх нь зүйтэй байна, ...нэхэмжлэгч тал эдгээр актуудад үндэслэж дахин хөндлөнгийн аудит нэмэлтээр оруулах хэрэгтэй, ...улсын байцаагчийн 25-01-05 тоот актаар тогтоогдсон илүү ******* бодсон асуудлыг ажилчид биш, санхүүч, нягтлан хүний хувьд хариуцах нь зүйтэй...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариу*******ч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 152 828 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариу*******ч Д.гаас хохиролд 8 617 350 /найман сая зургаан зуун арван долоон мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан ******* аймгийн Төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 567 50 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариу*******ч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 152 828 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11. дэх   хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1 хоногийн хугацаа өнгөрмөгц 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариу*******ч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариу*******ч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 1 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                           Т.БАЙГАЛМАА

                                                                             Ц.ЭРДЭНЭЗУУ