Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 129/ШШ2023/00273

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 129/ШШ2023/00273

Архангай аймаг

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                              

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.А-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 12,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.А-гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.А нь 12,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:    

- Г.А миний бие .........................оршин суудаг бөгөөд миний дунд сургуулийн найз болох Ц.А нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр надаар .................... сумын Төрийн банкны салбараас 30,000,000 төгрөгийн малчны зээл авхуулсан. Ингээд малчны зээлийг цаашид төлөөд явахаар тохиролцож 30,000,000 төгрөгийг авснаас хойш 2022 оны 03 дугаар сар хүртэл төлж байгаад 14,000,000 төгрөг үлдсэн байсан. Гэтэл 2022 оны 03 дугаар сард надтай ахин уулзаж, “найзад нь мөнгөний хэрэг байна, хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авч өгөөч” гэж хэлээд 7,800,000 төгрөг нэмж хадгаламж барьцаалсан зээл авч Ц.А-д шилжүүлсэн. Ингээд надад 21,800,000 төгрөгийн үндсэн зээл болон банкны хүүг төлөх өртэй болсон. Гэтэл энэ хугацаанаас хойш надад мөнгө төлөөгүй, миний банкны зээлүүдийг ч төлөлцөөгүй. Миний бие малчны үндсэн зээлийн үлдэгдэл болон түүний хүү нийт 13,000,000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл болон түүний хүү нийт 8,000,000 төгрөгийг одоог хүртэл төлсөөр явж байгаа. ....................... Төрийн банкнаас би өөрийн эд хөрөнгийг барьцаалан зээл авч өгсөн болохоор надаас банк төлбөр нэхэх бүрт өөрөө төлсөөр 21,000,000 орчим төгрөг одоо үлдсэн. Иймд Ц.А-гаас 21,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

- Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.А нь 3 жилийн өмнө надаас малчны зээл авахуулж мөнгийг нь авсан. 30,000,000 төгрөгийг бүгдийг нь Ц.А авсан. Мөн Ц.А хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авахуулсан. Нэхэмжлэлд 7,800,000 төгрөг гэж буруу бичигдсэн байна, 6,800,000 төгрөгийн хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авч өгсөн. Би шүүхэд анх Ц.А-гаас 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, одоо багасгаад 20,800,000 төгрөг нэхэмжилж байна. 20,800,000 төгрөгөөс хариуцагч Ц.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 8,280,000 төгрөг хийсэн. Одоо үлдэгдэл 12,520,000 төгрөг нэхэмжилж байна. Надаар малчны зээл авахуулаад өөрсдөө хүн, хүн рүү мөнгө шилжүүлүүлсэн. Би нэг ч төгрөг аваагүй. Надаар хэдэн гарын үсэг л зуруулсан. Мөнгийг Ц.А өөрийнхөө данс руу шилжүүлсэн. Би хүү нэхэмжлээгүй. Ц.А нь надаар малчны зээл авахуулснаас хойш 2022 оны 7 сар хүртэл төлж явсан. Түүнээс хойш зээлээ төлөөгүй, хүүхдийн мөнгийг автоматаар малчны зээлэнд татаад байсан. Банкнаас малчны зээлээ төл гээд яриад байхаар нь М.Т-с 4,000,000 төгрөг зээлж, тэр мөнгөн дээр 1,156,827 төгрөг нэмж малчны зээл төлсөн. Түүнээс хойш үлдэгдэл зээлээ төлж чадаагүй, 2023 оны 1 сараас хойш хүүхдийн мөнгө орохоо больсон. Мөн хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлээ төлж чадаагүй учраас хаагдсан. Одоо хадгаламжид мөнгө байхгүй. Иймд Ц.А-гаас 12,520,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.  

 

3. Нэхэмжлэгчээс:

- 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны Т банкны зээлийн дансны харилцагчийн хуулга,

- 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны Т банкны харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.А-ийн хариуцагч Ц.А-д холбогдуулан гаргасан 12,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- Хариуцагч Ц.А нь 3 жилийн өмнө надаас малчны зээл авахуулж мөнгийг нь авсан. 30,000,000 төгрөгийг бүгдийг нь Ц.А авсан. Мөн Ц.А хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авахуулсан. Нэхэмжлэлд 7,800,000 төгрөг гэж буруу бичигдсэн байна, 6,800,000 төгрөгийн хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авч өгсөн. Би шүүхэд анх  Ц.А-гаас 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, одоо багасгаад 20,800,000 төгрөг нэхэмжилж байна. 20,800,000 төгрөгөөс хариуцагч Ц.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 8,280,000 төгрөг хийсэн. Одоо үлдэгдэл 12,520,000 төгрөг нэхэмжилж байна. Надаар малчны зээл авахуулаад өөрсдөө хүн, хүн рүү мөнгө шилжүүлүүлсэн. Би нэг ч төгрөг аваагүй. Надаар хэдэн гарын үсэг л зуруулсан. Мөнгийг Ц.А өөрийнхөө данс руу шилжүүлсэн. Би хүү нэхэмжлээгүй. Ц.А нь надаар малчны зээл авахуулснаас хойш 2022 оны 7 сар хүртэл төлж явсан. Түүнээс хойш зээлээ төлөөгүй, хүүхдийн мөнгийг автоматаар малчны зээлэнд татаад байсан. Банкнаас малчны зээлээ төл гээд яриад байхаар нь М.Т-с 4,000,000 төгрөг зээлж, тэр мөнгөн дээр 1,156,827 төгрөг нэмж малчны зээл төлсөн. Түүнээс хойш үлдэгдэл зээлээ төлж чадаагүй, 2023 оны 1 сараас хойш хүүхдийн мөнгө орохоо больсон. Мөн хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлээ төлж чадаагүй учраас хаагдсан. Одоо хадгаламжинд мөнгө байхгүй. Иймд Ц.А-гаас 12,520,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны Т банкны зээлийн дансны харилцагчийн хуулга, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны Т банкны харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь 30,000,000 төгрөгийн малчны зээл, мөн 2022 оны 02 сарын 24-ний өдөр хүүхдийн хадгаламж барьцаалан 6,800,000 төгрөгийн зээл авч хариуцагч Ц.Ад өгсөн болох нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны Т банкны зээлийн дансны харилцагчийн хуулга, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны Т банкны харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А нь “... Би шүүхэд анх Ц.А-гаас 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, одоо багасгаад 20,800,000 төгрөг нэхэмжилж байна. 20,800,000 төгрөгөөс хариуцагч Ц.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 8,280,000 төгрөг хийсэн. Одоо үлдэгдэл 12,520,000 төгрөг нэхэмжилж байна.” гэж тайлбарлаж байна.   

 

Нэхэмжлэгч Г.А-ийн банкнаас малчны болон хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авч мөнгийг хариуцагч Ц.Ад шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч Г.А нь зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 12,520,000 төгрөгийг хариуцагч Ц.А-с нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нь 12,520,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

4. Нэхэмжлэгч Г.А-ийн зүгээс хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр барагдуулах талаар хэлж байсан гэж тайлбарладаг бөгөөд шүүхээс хариуцагч Ц.А-д нэхэмжлэлийн хувийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх талаар мэдэгдсэн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хаягаа өөрчилсөн эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.А-гийн 95661499 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.А-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжилсэн 20,800,000 төгрөгөөс хариуцагч Ц.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,280,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлсэн мөнгийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1-т зааснаар хариуцагч Ц.А-гаас 12,520,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгохоор шийдвэрлэв.

 

            6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-гаас 215,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.А-гаас 12,520,000 /арван хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ц.А-гаас 215,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.ЭЛБЭГЗАЯА