Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 129/ШШ2023/00244

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 129/ШШ2023/00244

Архангай аймаг

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З овогт Л.Ч-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Халаалтын төлбөр нийт 7,068,812 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У,

Хариуцагч Л.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Л.Ч-д холбогдуулан халаалтын төлбөр нийт 10,630,820 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- О с нь 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Эрчим хүчний хууль түүнд гаргасан дулааны эрчим хүч ашиглах дүрмийг зөрчин талбай эзлэхүүнийг санаатайгаар буруу мэдээлэл өгч хууль дүрэм зөрчин 2, 3 жил манай компанийг хохируулсан байна. 2020 оны 04 сарын 07-ны өдөр манай компанийн дулаан үйлдвэрлэлийн дотоод хяналтын 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг явж шалгахад уг О с нь нийт талбай 184 м3 эзлэхүүнийг 58 м3 болгон бууруулж хулгайн аргаар дулааны эрчим хүч ашиглаж байсан байна. Дээрх хугацаанд 58 м3 тооцон 00 төгрөгийг манай байгууллагад тушаасан байна. Бодит байдал дээр эзлэхүүн нь 184 м3 байсан энэ эзлэхүүнээр ЭХЗХорооноос тогтоосон үнэ тарифаар тооцвол 7,860,395 төгрөг гарах бөгөөд одоогийн байдлаар манай Э ХХК-д зөрүү 7,860,395 төгрөгийн хохирлыг учруулсан байна. Иймд хариуцагч О сын дулааны халаалтын үнийн зөрүү 786039 төгрөгийг гаргаж манай Э ХХК-д олгож өгнө үү. Мөн хариуцагч Л.Ч нь өөрийн амьдарч оршин суудаг гэрийн халаалт нь 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарыг дуусталх халаалтын төлбөр 1,160,320 төгрөгийг одоог болтол төлөөгүй байна. Мөн уг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарыг дуусталх халаалтын төлбөр 1,344,700 төгрөг төлөөгүй. 2014, 2015, 2016 оны халаалтын үлдэгдэл төлбөр 265,405 төгрөг үлдсэн байна. Иймд хариуцагч Л.Ч-гаас О сын халаалтын үнийн зөрүү 7,860,395 төгрөг, .............. халаалтын үнэ 1,160,320 төгрөг, мөн .................... 1,344,700 төгрөг............................ 2014, 2015, 2016 оны халаалтын үлдэгдэл 265,405 төгрөг, нийт 10,630,820 төгрөгийг гаргаж манай Э ХХК-д олгож өгнө үү гэжээ.

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 04 дүгээр сард О сын эзэн Л.Ч-д холбогдуулан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагч Л.Ч-гаас 7,068,812 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч тал нь халаалтынхаа төлбөрийг огт өгөхгүй байгаа учраас халаалтынхаа төлбөрийг нэхэмжилж байгаа. Сүүлд “Г” ХХК-ийн хэмжилт хийсэн эзэлхүүн болох 165,43 метр куб эзэлхүүнээр төлбөрийг тооцож 7,068,812 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Энэ үнийн дүнгийн задаргаа нь  2018 оны 1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12  дугаар саруудын төлбөр нийт 2,976,344 төгрөг, 2019 оны 1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12 дугаар саруудын 2,976,344 төгрөг, 2020 оны 1, 2, 3 дугаар саруудын төлбөр нийт 1,116,129 төгрөг байгаа. Манайх Эрчим хүчний тухай хууль болон Аж ахуйн харилцааны дүрмийг үндэслэж нэхэмжилж байгаа.  ................................ болон ......................... мөнгийг мөн нэхэмжилж байсан. Хариуцагч тал .............................. төлбөр 1,344,700 төгрөг, ........................... төлбөр 265,405 төгрөг, мөн 1,161,320 төгрөгийг тус тус төлчихсөн. Нийт 2,770,425 төгрөгийг хариуцагч тал төлсөн тул үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд 2,770,425 төгрөгөөс татгалзаж, 7,860,395 төгрөгийг нэхэмжилж байсан. Одоо сүүлд хэмжилт хийсэн эзлэхүүний хэмжээ бага гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7,068,812 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

2. Хариуцагч Л.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

- Манай байр анх 2015 онд ашиглалтад орсон. Орон сууцаар гэрчилгээ гарсан. Гэрчилгээнд 68 мкв гэж бичигдсэн. Сүүлд хийсэн хэмжилтээр 59 мкв гэж гарсан. Манай байр бол орон сууцны гэрчилгээтэй байр. 2015 оноос ашиглалтад орсноос хойш О с ажиллаж байсан. 2020 онд нэхэмжлэгч байгууллага шалгалт хийгээд аж ахуйн үйл ажиллагаа буюу дэлгүүр ажиллаж байсан талаар мэдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ санаатайгаар хулгайн аргаар дулаан ашиглаж байсан гэж бичсэн байсан. Тийм санаатайгаар ашигласан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал манайхыг аж ахуй, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан талаар мэднэ. Манайх тухайн үл хөдлөх рүүгээ орцоороо орж ашиглаж байгаа. Дулаан алдаад Э ХХК-д хохирол учруулаад байсан зүйл байхгүй. Хамгийн гол нь 2015 оноос хойш дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Миний хувьд орон сууцны гэрчилгээнийхээ дагуу төлбөрөө төлөөд явах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч тал 2018 оны нийт 9 сарын төлбөр гэж сарыг дунджаар 390,000 төгрөгөөр бодож нэхэмжлэл гаргасан байсан. Тухайн үед энэ байгууллага манайд нэхэмжлэхээ өгөхдөө 390,000 төгрөгөөр өгч байгаагүй. Ийм учраас одоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээр төлөх боломжгүй. Өмнө нь төлж байсан мөнгөн дүнгээр төлөх хүсэлттэй байна. Нэхэмжлэгч тал нь эхний тайлбартаа хулгайн аргаар дулааныг ашиглаж байсан байна гэж бичсэн байсан. Ийм учраас энэ талаар ярьсан. В.У өмгөөлөгч хууль огт өөрчлөгдөөгүй гэж хэлж байна. Харин хууль өөрчлөгдөөгүй учраас л хуулийнхаа дагуу би метр квадратаараа төлөөд явж байсан. Тухайн үед нэхэмжилж байсан үнийн дүнгээрээ одоо нэхэмжилж байгаа бол би төлөх боломжтой, гэтэл ийм өндөр үнийн дүнгээр нэхэмжилж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид холбогдох бүх байгууллагад хандсан ч өмнө нь тийм үнийн дүнгээр төлж байсан бол тухайн үнийн дүнгээрээ л төлөх ёстой гэж хэлсэн. Одоо “Т” нэртэй байгууллага уг байрыг түрээслээд үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Нэхэмжилсэн мөнгөнөөс 2,770,425 төгрөгийг төлсөн нь үнэн.  Би программын дагуу 3,014,879 төгрөгийг төлөх хүсэлттэй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:  

- Э ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 58 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

- 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дулааны эрчим хүчээр үйлчлэх аж ахуйн гэрээ”,

- Э ХХК-ийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл,

- Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

- 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн захиргаанаас аж ахуйн нэгжүүдийн талбайг дахин хэмжих комисс томилон ажиллуулсан ажлын хэсгийн тэмдэглэл,

- 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ /2 хуудас/,

- Гадаад худалдаа, барилга угсралтын “Идэрживаа” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17/21 тоот албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас:

- Э ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэх,

- 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2167 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний нотариатаар батлуулсан хуулбар,

- 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2167 дугаартай “Барьцааны гэрээ”-ний нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

- А аймгийн Э сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/331 тоот албан бичиг,

- Ар аймгийн У хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1234 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Э сумын ... дугаар баг, .... дугаар байрны .... тоот хаягийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,

- 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”,

- Т ТББ-ийн албан бичгээр ирүүлсэн 2018-2021 оны банкны гүйлгээ хийсэн төлбөрийн даалгавар /5 хуудас/,

-2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай гэрээ”,

- 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай гэрээ”,

-2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай гэрээ”,

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”,

- 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл” зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

6. Хариуцагчийн хүсэлтээр:

- 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ,

- 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт:

- 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Гео-Констракшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд хандан О сын эзэн Л.Ч-гаас хохирол 10,630,820 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгаж хариуцагч Л.Ч-гаас 7,068,812 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжилсэн хариуцагч Л.Ч-д холбогдох 7,068,812 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

3. Нэхэмжлэгч тал доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

 - 2020 оны 04 дүгээр сард О сын эзэн Л.Ч-д холбогдуулан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагч Л.Ч-гаас 7,068,812 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч тал нь халаалтынхаа төлбөрийг огт өгөхгүй байгаа учраас халаалтынхаа төлбөрийг нэхэмжилж байгаа. Сүүлд “Г” ХХК-ийн хэмжилт хийсэн эзэлхүүн болох 165,43 метр куб эзэлхүүнээр төлбөрийг тооцож 7,068,812 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Энэ үнийн дүнгийн задаргаа нь  2018 оны 1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12  дугаар саруудын төлбөр нийт 2,976,344 төгрөг, 2019 оны 1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12 дугаар саруудын 2,976,344 төгрөг, 2020 оны 1, 2, 3 дугаар саруудын төлбөр нийт 1,116,129 төгрөг байгаа. Манайх Эрчим хүчний тухай хууль болон Аж ахуйн харилцааны дүрмийг үндэслэж нэхэмжилж байгаа.  Анх Э ХХК нь 2020 оны 4 сард О сын эзэн Л.Чд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. ....................... тоот болон ..................................... мөнгийг мөн нэхэмжилж байсан. Хариуцагч тал ............................ төлбөр 1,344,700 төгрөг, ............................. 265,405 төгрөг, мөн 1,161,320 төгрөгийг тус тус төлчихсөн. Нийт 2,770,425 төгрөгийг хариуцагч тал төлсөн тул үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд 2,770,425 төгрөгөөс татгалзаж, 7,860,395 төгрөгийг нэхэмжилж байсан. Одоо сүүлд хэмжилт хийсэн эзлэхүүний хэмжээ бага гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7,068,812 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

-Манай байр анх 2015 онд ашиглалтад орсон. Орон сууцаар гэрчилгээ гарсан. Гэрчилгээнд 68 мкв гэж бичигдсэн. Сүүлд хийсэн хэмжилтээр 59 мкв гэж гарсан. Манай байр бол орон сууцны гэрчилгээтэй байр. 2015 онд ашиглалтад орсноос хойш О с ажиллаж байсан. 2020 онд нэхэмжлэгч байгууллага шалгалт хийгээд аж ахуйн үйл ажиллагаа буюу дэлгүүр ажиллаж байсан талаар мэдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ санаатайгаар хулгайн аргаар дулаан ашиглаж байсан гэж бичсэн байсан. Тийм санаатайгаар ашигласан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал манайхыг аж ахуй, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан талаар мэднэ. Манайх тухайн үл хөдлөх рүүгээ орцоороо орж ашиглаж байгаа. Дулаан алдаад Э ХХК-д хохирол учруулаад байсан зүйл байхгүй. Хамгийн гол нь 2015 оноос хойш дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Миний хувьд орон сууцны гэрчилгээнийхээ дагуу төлбөрөө төлөөд явах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч тал 2018 оны нийт 9 сарын төлбөр гэж сарыг дунджаар 390,000 төгрөгөөр бодож нэхэмжлэл гаргасан байсан. Тухайн үед энэ байгууллага манайд нэхэмжлэхээ өгөхдөө 390,000 төгрөгөөр өгч байгаагүй. Ийм учраас одоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээр төлөх боломжгүй. Өмнө нь төлж байсан мөнгөн дүнгээр төлөх хүсэлттэй байна. Тухайн үед нэхэмжилж байсан үнийн дүнгээрээ одоо нэхэмжилж байгаа бол би төлөх боломжтой, гэтэл ийм өндөр үнийн дүнгээр нэхэмжилж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо “Т” нэртэй байгууллага уг байрыг түрээслээд үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Нэхэмжилсэн мөнгөнөөс 2,770,425 төгрөгийг төлсөн нь үнэн.  Би программын дагуу 3,014,879 төгрөгийг төлөх хүсэлттэй байна гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Э ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 58 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Э ХХК-ийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ, гадаад худалдаа, барилга угсралтын “И” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17/21 тоот албан бичиг, Э ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэх, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2167 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний нотариатаар батлуулсан хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2167 дугаартай “Барьцааны гэрээ”-ний нотариатаар батлуулсан хуулбар, А аймгийн У-ын хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1234 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Э сумын .... дугаар баг, ....... 5 тоот хаягийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”, Т ТББ-ийн албан бичгээр ирүүлсэн 2018-2021 оны банкны гүйлгээ хийсэн төлбөрийн даалгавар, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай гэрээ”, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай гэрээ”, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай гэрээ”, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Г” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т “стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах”, 30.1.2-т: “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” гэж хэрэглэгчийн эрх үүргийг хуульчилсан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Э ХХК нь хариуцагчтай дулаанаар хангах , эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээ байгуулаагүй хэдий ч хариуцагч нь 2018 оны 01 сараас 2019 оны халаалтын улирал, 2020 оны 1,2,3  дугаар сарын дулааны эрчим хүчээр хангагдаж байсан,  Э ХХК нь эрчим хүчийг дутуу нийлүүлсэн, стандартын чанарын шаардлага хангаагүй эрчим хүч нийлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хариуцагч Л.Ч нь эрчим хүчний төлбөрөө хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан  Э ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 58 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны харилцагчийн гүйлгээ /1-р хавтасны хх-н 4ху, хх-н 125-126ху, хх-н 183ху, 2-р хавтасны хх-н 60ху/ зэрэг баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогддог ба талууд энэ талаар маргаагүй.

 

“Г” ХХК нь 2023 оны 03 сарын 26-ны өдөр А аймгийн Э сумын ... дугаар баг, ..... тоот 3 өрөө орон сууцанд талбайн хэмжилт хийж, уг хэмжилтээр нийлбэр талбай нь 59.31 м2, эзлэхүүн нь 165,47 м3 байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн талууд “Г” ХХК-ийн гаргасан дүгнэлттэй маргаагүй.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч Л.Ч нь А аймгийн Э сумын ... дугаар баг, ..... 5 тоот 3 өрөө орон сууцыг түрээсэлж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас дулааны төлбөрийг эзлэхүүнээр тооцсон. Анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 1, 2, 3 дугаар сар хүртэл нийт 19 сараар “Г” ХХК-ийн гаргасан дүгнэлтийн дагуу 165,43 метр куб эзлэхүүнээр тооцож 7,068,812 төгрөгийг нэхэмжилсэн” гэж тайлбарладаг.

 

Харин хариуцагч Л.Ч нь Э ХХК нь 2018 онд орон сууцны зориулалтаар сард 131,081.72 төгрөгөөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Би гэрээнд зааснаар дулааны төлбөрийг тооцож нийт 3,014,879 төгрөгийг төлнө. Манайх тухайн үл хөдлөх рүүгээ орцоороо орж ашиглаж байгаа. Дулаан алдаад Э ХХК-д хохирол учруулаад байсан зүйл байхгүй” гэж маргаж байна.  

 

Хариуцагч Л.Ч нь А аймгийн Э сумын ... дугаар баг, ..... тоот хаягт байрлах 68,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн  №000325800 дугаар гэрчилгээгээр тогтоогддог. /1-р хавтасны хх-н 28ху/

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №292 тоот тогтоолын Аж ахуйн харилцааны дүрэм 5.3.4-т “Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдсан барилгад, дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд халаалтын төлбөрийг эзлэхүүнээр тооцно. Тухайн барилгын халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг өрөөний урт, өргөн, өндөр /давхрын бодит өндөр/-ийн хэмжээгээр тодорхойлно. Анхны батлагдсан зургаас өөр зориулалтаар уг барилгыг ашиглах бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт, дулааны эрчим хүчээр найдвартай хангах техникийн хувьд боломжтой эсэх тооцоог үндэслэн эх үүсвэрийг тогтооно”, 5.3.8-д “Талбайн хэмжигдэхүүнээр дулааны эрчим хүчний төлбөр тооцогдож байгаа аливаа барилга, байгууламж, орон сууцанд аж ахуйн үйл ажиллагаа явуулсан нөхцөлд тухайн хэсгийн дулааны төлбөрийг эзлэхүүнээр тооцно” гэж тус тус заажээ.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг тогтоосон ба үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 2,044 /НӨАТ-гүй/ төгрөг, НӨАТ-тэй 2,248.40 төгрөгөөр тооцохоор тогтоосон. Нэхэмжлэгч тал хариуцагчаас НӨАТ-тэй буюу 2,248.40 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн.

 

Хариуцагч Л.Ч нь А аймгийн Э сумын .... дугаар баг, ...... 5 тоот 3 өрөө орон сууцыг “Т” ТББ-д 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслүүлж тус байгууллага тухайн байранд одоо хүртэл аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан Т” ТББ-с 2018-2021 оны  түрээсийн төлбөрийг Л.Ч-д шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт, төлбөрийн даалгавар, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай гэрээ”, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай гэрээ”, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийг түрээслэх тухай гэрээ” /1-р хавтасны хх-н 194-205 ху/ зэрэг баримтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ... бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Ч-гийн .............................. байрлах 3 өрөө орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүй, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, ашиг олох зорилгоор “Т” ТББ-д  түрээслүүлсэн, тус байгууллага нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа явдал нь нэхэмжлэгч Э ХХК-ийн хүсэл зоригт нийцээгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Э ХХК нь халаалтын төлбөрийг эзлэхүүнээр тооцож нийт 7,068,812 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Л.Ч-гаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу 7,068,812 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

7. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, нэхэмжлэлээ татан авах эрхтэй ба энэ эрхийнхээ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас 2,770,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

8. Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгч нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарладаг боловч Э ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дулааны эрчим хүчээр үйлчлэх аж ахуйн гэрээ”-г уг байрны өмчлөгч Л.Ч-тай байгуулаагүй байх тул худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Э ХХК-ийн захирал ................. дарга нарын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дулааны эрчим хүчээр үйлчлэх аж ахуйн гэрээ”-г нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,043 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч-гаас 128,051 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ч-гаас 7,068,812 /долоон сая жаран найман мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК нь 2,770,427 /хоёр сая долоон зуун далан мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,043 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч-гаас 128,051 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ЭЛБЭГЗАЯА